Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Парламентийнхан болон оюутнуудтай уулзав. Крайстчурч: 2 дах өдөр

15-06-2013, 21:40  |  Хэвлэх

2013 оны 6 дугаар сарын 10

Шинэ Зеланд, Дюнэдин, 2013.06.10 – Энэ өдөр Дээрхийн Гэгээнтэн Дэлхийн Шашны Парламентын Зөвлөлийн Шинэ Зеланд дах Залуусын төлөөлөлтэй уулзав. Тэдгээр залуус өөр өөр шашин шүтлэгтэй. Дээрхийн Гэгээнтэн тэдний үйл хэргийг дэмжихийн сацуу шашин хоорондын эв нэгдлийг сахихад идэвхитэй ажиллагаа шааардлагатай байгааг онцлов.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Парламентийнхан болон оюутнуудтай уулзав. Крайстчурч: 2 дах өдөр
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Дэлхийн Шашны Парламентын
Зөвлөлийн Шинэ Зеланд дах Залуусын төлөөлөлтэй уулзав.
Шинэ Зеланд, Крайстчурч, 2013.06.10.
Зургийг Жереми Расселл (ДЛО)
“Шашин өөрөө амар амгалан сэтгэлийг түгээдэг атлаа мөргөлдөөний эх үүсвэр болж байгаа нь харамсалтай хэрэг. Шашны уламжлалууд нь хайр, энэрэл, тэвчээр, хүлцлийг түгээдэг. Хэрэв бид өршөөж уучилж чадваас зөрчил мөргөлдөөний суурь арилна.”

Түүний Шинэ Зеландад уулзсан 12 Парламентын гишүүд нийт гишүүдийн 10 хувийг төлөөлөх ажээ. Тэдний дэмжлэгт талархал илэрхийлээд Төвд Хятадын харилцааны талаарх сэдвээр ярилаа. Хятад орон, хүмүүсийн тухайд тэд гайхалтай хүмүүс. Гэвч асуудлын гол нь хаалттай тоталитор системд байна.

“1.3 тэрбум хятад хүмүүс бодит байдлын үнэн зөвөөр нь мэдсэний үндсэн дээр буруу зөвийг нь шүүх бололцоотой болно. Одоогийн тэдний цензур ёс суртахууны хувьд буруу. Хоёрдугаарт, шүүх засаглал нь зөвхөн нэг талын сонирхлыг дагадаг. Шүүх засаглалаа олон улсын стандартад дүйцүүлэх хэрэгтэй.”

Үргэлжлүүлэн Хятадын удирдагч нарын дөрвөн үеийг дурьдав. Маогийн үе үзэл суртлын үе байсан бол Дэнгийн үе эдийн засгийг чөлөөлж Хятад дэлхийд нээлттэй болсон үе байлаа. Харамсалтай нь үр дүн нь тоталитар капиталист нийгмийг бий болгосон. Зиан Зиамины үед коммунист намынханд дундаж анги давхаргын сонирхлыг нэмэгдүүлсэн бол Ху Жинтаогийн үед эв нэгдэлтэй нийгмийг бүтээхийг зорьж байсан. Буруу зорилго тавьсандаа бус хүч хэрэглэх буруу арга замыг сонгосондоо тэрээр бүтэлгүйтсэн. Эв нэгдэл нь итгэлцэл дээр тулгуурлагдан зүрх сэтгэлээс гардаг. Хүч хэрэглэх нь айдас хүйдсийг авчрах агаад энэ нь итгэлцлийн эсрэг тал. Зорилго нь зөв байсан ч арга нь буруу байсан.

Ши Жинпиний удирдлага нь тав дах үеийг төлөөлж байна. 1.3 тэрбум хүн амтай улс гүрэнд эв нэгдэл маш чухал. Тиймээс хуучин ерөнхий сайд Вэн Жиабао шинэчлэл хэрэгтэй байгаа талаар ярьдаг байсан хэмээгээд одоо яахыг нь харах л үлдлээ хэмээлээ.

“Хэдийгээр Төвд орон VII, VIII, IX зууны үед тусгаар улс байсанч бид тусгаар тогтнол хүсээгүй. Тусгаар орон байсан талаар Хятадын түүхэнд ч бичигдэн үлдсэн нь байдаг. Одоо цаг үе өөр болж байна. Энэтхэгийг харцгаая. Британиас тусгаар тогтнохын өмнө жижиг том янз бүрийн хаант хэсэг бүлгээрээ байсан бол тусгаар тогтнолоо олсны дараа шинэ Энэтхэг болон нэгдсэн. Амьдран суугаа газар орон бүртээ өөрсдийн хэл бичиг, соёлын ялгаагаа хадгалан нийгмийн хөгжлөөс ашиг тусаа хүртэж байна.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Парламентийнхан болон оюутнуудтай уулзав. Крайстчурч: 2 дах өдөр
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Шинэ Зеланд дах Парламентын
төлөөлөлтэй уулзав. Шинэ Зеланд, Крайстчурч. 2013.06.10.
Зургийг Жереми Расселл (ДЛО)
“Төвдүүд бид ийм хөгжлийг үнэлэн байгаа ч оюун санааны зорилгоор бус ажил, орлого нэмэгдүүлэхээр барууны орнууд руу цагаачлаж байна. Жинхэнэ автономит засаглал тогтоовол Хятадын үндсэн хуульд заагдсаны дагуу өөрсдийн хэл соёл, ёс заншлаа хадгалан үлдэж, Хятад Ард Улсын нэгэн бүрэлдэхүүнээр үлдэх нь бидэнд ашигтай. Хятад хүмүүс “Дундаж Хандлага”-ын зорилгийг ойлгож мэдвэл бүгдээрээ дэмжинэ хэмээн олон хүмүүс надад ярьж хэлж байсан. Засгийн газар бид тусгаар тогтнолыг шаардаж байна хэмээн хатуу чиг барьж байна.”

Хятадад 400 гаад сая Буддист байна гэсэн баримт байгаа. Энэ нь дэлхийн хамгийн том Буддист улс гүрэн гэсэн үг. Өнгөрсөн жилээс эхлэн Хятадын Буддистуудад сургаал номлож байгаа хэмээв.

Дээрхийн Гэгээнтэн чөлөөт улс орнууд Хятадыг ардчиллын замд нь оруулахад нь дэмжих үүрэгтэй гэж боддогоо хэлэв. Эдийн засгийн талаасаа Хятад аль хэдийн дэлхийн бусад орнуудтай нэгдсэн. Хятад улс ардчиллыг нэвтрүүлэх нь дан ганц Хятадын ард түмэнд тустай төдийгүй НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд байнгын суудалтай, цөмийн зэвсэглэл бүхий энэ орныг гол шугамд оруулна. Дээрхийн Гэгээнтэн Норвеги, Шинэ Зеланд зэрэг Хятадад ямар нэгэн занал хүргэдэггүй жижиг орнууд илүү нөлөөлж чадна хэмээлээ.
Хятад дах үндсэн хуулийн өөрчлөлт нь Төвдийн байр сууринд итгэл найдвар болж чадах уу хэмээн асуухад Дээрхийн Гэгээнтэн Хятадын ард түмэнд ардчилсан туршлага байхгүй. Бодитой арга зам нь бага багаар өөрчлөлт хийх хэмээлээ.
Үндсэн хуульд заагдсан олон эрхүүд хэрэгждэггүй.Үүнийг хэрэгжүүлэх хэрэгтэй.

Удирдагч нар нь Хятадуудыг түүнтэй уулзахыг хориглоход Дээрхийн Гэгээнтэнд ямар дарамт болдог вэ хэмээн асуухад миний хувьд олон нийт илүү чухал. Учир нь миний зорилгын нэг нь шашин хоорондын эв нэгдлийг бэхжүүлж хүний аз жаргалыг бадраахын тулд хүний үнэт зүйлсийг дэлгэрүүлэхэд санаа тавьдаг.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Парламентийнхан болон оюутнуудтай уулзав. Крайстчурч: 2 дах өдөр
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Шинэ Зеланд дах Төвдийн Найзууд
Нийгэмлэгийн гишүүдийн хамт уулзалтын дараа. Шинэ Зеланд,
Крайстчурч, 2013.06.10. Зургийг Жаки Волкер
Төвдийн ирээдүйн улс төрийн системийн талаар асуухад энэ онцгой бүс нутаг. Мао Цэдунгийн үед ч тусгайлан үздэг байсан. Төв Засгийн газар өөр ямар ч мужтай хийгээгүй тусгай гэрээ хийсэн. 1950 онд ардыг чөлөөлөх арми Төвдөд нэвтрэхэд зөвхөн нэг хэсэг нь Төвдийн хяналтанд байсан.Төвдийн Хааны үеийн ихэнхи газар нутаг болон ард түмэн он жилийн хугацаанд хятадын мужуудтай нийлсэн байлаа. Хэдийгээр Төвд бутарсан ч Төвдийн хүсэл эрмэлзэл хүчтэй хэвээр үлдсэн. Голын зул болон өөрийгөө золиослох үзэгдэл Хятадын шууд хараа хяналтанд байдаг мужуудад илүү тохиодог хэмээв.

Кантэрбюри Их Сургуулийн оюутны зөвлөлөөс зохион байгуулсан арга хэмжээн дээр Маори тамирчид уламжлал ёсоор угтан авч хүндэтгэлүзүүлэв. Дээрхийн Гэгээнтэн:
“Та бүхний уламжлалт угтан авалтанд талархал илэрхийлье. Би анх Шинэ Зеландад ирж байх тэр үед надад нилээн түрэмгий мэндчилгээ, зочноо туршиж байгаа мэт санагдаж байсан. Тэгээд та бүхнийг өөрсдийн уламжлалт хэл соёл, заншилаа хадгалан үлдсэнийг анзаарсан.”

“Би хүмүүстээ уулзах бүртээ ах дүү нар минь хэмээн мэндчилдэг. Өнгөрсөн үед бид бие биенээсээ тусгаарлагдан амьдардаг байлаа. Харин өнөө цагт харилцаа холбоо сайжирч бид бүгд адилхан хүмүүн болох нь тодорхой. Хэл соёлын хувьд өөр байх хэдий ч бие махбодь, оюун санаа, сэтгэлийн хөдөлгөөнөөрөө адилхан хүмүүс. Бид бүгдээрээ аз жаргалтай амьдралыг мөрөөдөж түүнд хүрэхийг тэмүүлдэг. Шинжлэх ухаан, технологийн хувьд дэвшил хөгжилд хүрсэн нь сайн сайхан амьдралыг батжуулахын тулд боловч заримдаа энэ нь илүү их стресс дарамтыг авчирдаг. Материаллаг ахуй нь бие махбодийн тав тухыг хангах ч сэтгэл санааг амар тайван байлгана гэсэн үг биш.”

Мэдрэхүйн таатай байдал хөгжим сонсох, амттай хоол идэх зэрэг нь таатай ч түр зуурын сэтгэл ханамжийг өгнө. Бид оюун санааны амар амгаланд урт удаан хугацаанд хүрэх тэрхүү аргыг хайх нь зүйтэй. Тэрээр Испанийн Барселона хотод уулзсан нэгэн ламын тухай дурсан ярилаа. Тэрээр ууланд таван жил бясалган сууж бие махбодийн тухайд аятай таатай нөхцөлд амьдраагүй ч Дээрхийн Гэгээнтэнтэй уулзах үед энэ хугацаанд юу хийв дээ хэмээн асуухад хайрын бясалгал хийсэн хэмээгээд нүдэнд нь амар амгалангийн гэрэл гэгээ харагдаж байсан хэмээлээ. Нөгөөтэйгүүр, тэрбумтан хүн бүхий л зүйлээр дутагдах юмгүй ч өрөвдөлтэй байдалтай хүнтэй уулзаж байсан тухайгаа дурсав. Энэ нь сэтгэлийн амар амгалан, хөөр баяслын эх нь бидний дотор байдгыг үзүүлж байгаа юм.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Парламентийнхан болон оюутнуудтай уулзав. Крайстчурч: 2 дах өдөр
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Кантербюригийн Их сургуулийн
оюутнуудтай хийсэн уулзалтын үеэр. Шинэ Зеланд, Крайстчурч.
2013.06.10. Зургийг Жереми Расселл (ДЛО)
Дээрхийн Гэгээнтэн бидэнд тулгардаг олон асуудлыг бид өөрсдөө бий болгодог. Тиймээс бид үүнийг өөрсдөө шийдвэрлэх хэрэгтэй. Ихэнх тохиолдолд зөрчил үүсгэдэг гол үндэс нь “тэд”, “бид” гэдэг утгыг хүчтэй хэрэглэснээс болдог. Бид нийгмийн амьтан төдийгүй бидний оршин тогтнох чадвар бусдаасаа хамааралтай. Энэ зууныг илүү амар амгалан, аз жаргалтай болгох боломж бидэнд бий. Үүнийг би биш XXI зууны залуус та нар хийж чадна. Саяхан АНУ-ын хотууд Энэрэн Нигүүлслийн Бүлэгт нэгдэн гарын үсэг зурж байгаа нь итгэл найдварыг төрүүлж байна хэмээн дурьдав.

Оюутнууд Дээрхийн Гэгээнтнээс хэд хэдэн асуулт тавихаар бэлдсэн байлаа. Үүний дотор цаг уурын өөрчлөлттэй холбоотой асуулт асуухад бидний амьдралын хэв маяг байнга ийм байхгүй болов уу. Тогтвортой амьдрах арга замыг хайх хэрэгтэй болно. Саяхан агаар дах нүүрс хүчлийн хий саяд 400 нэгжид хүрсэн тухай олж мэдлээ. Хэрэв үргэлжлүүлэн өсч 450д хүрвэл аюулын ирмэгт тулна. Бид үүнд анхаарах хэрэгтэй. Мөн хүн амыг хянан зохицуулах хэрэгтэй.

Лал болон барууны соёл иргэншил зөрчилдөөнтэй эсэхийг асуухад зарим хувь хүн муу үйлийг хийдэг. Тэглээ гээд түүнийг бүхлээр нь ерөнхийлэн бүгдэд нь хамаатуулж болохгүй. Өнөөдрийн тулгарч буй асуудлуудын эхлэл нь XX-р зуунд тавигдсан. Энэ амар энгийн хялбар асуудал биш.

Хэнд удирдамж заавар хэрэгтэй байна вэ хэмээн Дээрхийн Гэгээнтэн асуугаад бидний жинхэнэ хөтөч нь бидний өөрсдийн оюун ухаан, учир шалтгааныг ухах чадвар хэмээв.
“Би оюун ухаанаа эртний Энэтхэгийн үзлүүдээс суралцсан аргаараа тайван амгалан сэтгэлийн үндсэн дээр ашигладаг.”

Сургуульд ёс суртахууныг заах тухай асуухад зарим хүмүүс ёс суртахууныг шашны р дэ суурилах хэрэгтэй гэж үздэг. Гэхдээ одоогийн энэ үед аль шашинд суурилах вэ гэдэг нь төвөгтэй. Шашнаас ангид ёс суртахуун хэрэгтэй бөгөөд бусдыг хүндэлж, бусдад санаа тавьдаг, нийгэмд тустай ёс суртахууныг төлөвшүүлэх зорилготой.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Парламентийнхан болон оюутнуудтай уулзав. Крайстчурч: 2 дах өдөр
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Кантербюригийн Их сургуулийн
оюутнуудтай хийсэн уулзалтын үеэр оюутан асуулт тавив.
Шинэ Зеланд, Крайстчурч, 2013.06.10. Зургийг Кали Стокдейл
Нэгэн оюутан бидний одоо хийсэн үйл хойд төрөлд маань хэрхэн нөлөөлөх вэ хэмээн асуухад бусдад чадахын хирээр тусалж, эс чадваас хор учруулахгүй байж энэ амьдралаа утга дүүрэн өнгөрөөх нь чухал хэмээв. Өөр нэгэн оюутан туйлын үнэнд итгэдэг үү, хэрэв тийм бол тэр нь юу вэ? Буддист хүний хувьд туйлын үнэн гэж байдаггүй. Бүх зүйл харьцангуй. Бас нэгэн оюутан Дээрхийн Гэгээнтэн таныг цагаан хоолтон биш гэхэд гайхаж байна гэв. Миний бие цагаан хоолтон хүмүүсийг дэмждэг. Би цагаан хоолтон биш. Төвдүүд ерөнхийдээ цагаан хоолтнууд биш. Би 1960 онд анх цэвэр цагаан хоолтон болоод 20иод сар өвчтэй байсан. Эмч маань эргэн буцаж хуучин хоолны дэглэмдээ орохыг зөвлөсөн. Төвдийн гол хийд дугануудын гал тогоо цагаан хоолтон болж байгааг мэдээлэхэд таатай байна гэлээ.

Үдийн хоолны дараа Крайстчурч хотоос Дунедин руу нисэв. Тэнд хүрэлцэн очиход телевизийн сурвалжлагч яагаад ирсэн талаар асуулаа. Дээрхийн Гэгээнтэн:
“Юуны өмнө би урилга хүлээн авсан. Урилгыг буцаах нь утгагүй зүйл болно. Энд миний сайн мэдэх Төвдийн нэгэн лам хүний байгуулсан Буддын төв бий. Тэр маш сайн шавь төдийгүй лам хүн. Улмаар багш болсон. Харамсалтай нь тэр маань гэнэт насан эцэслэж өөрийн эмгэнэлээ илэрхийлж хуучин нөхөд маань ямар байгааг эргэхээр ирсэн” хэмээн хариулав.

Даржээ Буддист төвд Далай багшийг халуун дотноор хүлээн авав. 54 жилийн турш цагаачлан амьдарсан, эхний жилүүдэд улс гүрнээ алдсандаа маш гунигтай байдаг байлаа. Гэвч мэдлэг, соёлоо авч үлдэж чадсанаараа бахархаж байна. Вэн Лагон Ринбүүчи эхлэн төвийг танилцуулаад Далай Багшийг урт наслахыг ерөөн илтгэлээ өндөрлөв. Илтгэлдээ гэвш Нгаван Даржээ, түүний шавь Вэн Түвдэн Ринбүүчи үүсгэн байгуулсныг дурьдав. Хичээлүүд болон уулзалт хөтөлбөрийн дагуу энэ төвд мөн салбаруудад явагддаг. Гишүүд Төвдийн асуудалд хэрэгтэй үед хэзээд дэмжихэд бэлэн байгаагаа илэрхийлээд орон нутгийн Отаго Их Сургууль Төвдийн Анагаах Ухааныг сонирхож байгааг уламжилав.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Парламентийнхан болон оюутнуудтай уулзав. Крайстчурч: 2 дах өдөр
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Даржэ Буддист төвийн гишүүдийн
хамт. Шинэ Зеланд, Дюнэдин. 2013.06.10. Зургийг Кали Стокдейл
Үүний хариуд Дээрхийн Гэгээнтэн ийм их дэвшил гаргасныг сайшаагаад Төвдийн Анагаах Ухааны сонирхолыг түгээх нь өргөн ашиг тустай. Ганжуур, Данжуур судрыг шүтээнд байрлуулан тахин шүтэхээс илүү үүнийг уншин судлахыг зөвлөв. Энэ сударт Буддист шинжлэх ухаан, философийг багтаасан байдаг. Үүнийг ямар ч хүн сонирхож болохоос гадна их сургуулийн түвшинд судлан, Буддист шашинтууд илүү гүнзгий суралцахуйц мэдлэгийг агуулсан судрууд. Үүнийг та бүхэн санаж яваарай хэмээн захилаа.
Үзсэн: 2 830
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц