Амар амгалан хийгээд аз жаргалд хүрэх зам

17-09-2013, 04:31  |  Хэвлэх

2013 оны 9 дүгээр сарын 10

Латви, Рига хот. 2013.09.10 – Дээрхийн Гэгээнтэн Далай Лам айлчлалын хоёр дах өдрөө сэтгүүлчидтэй хийсэн ярилцлагаар эхлэв. Эхний ярилцлагыг философич Арнис Ритапс авлаа. Тэрээр “Та бодлын мөн чанарыг ойлгосон уу ” гэсэн асуулт тавихад Дээрхийн Гэгээнтэн: Миний өдөр тутмын бясалгалд бодлын мөн чанарыг нягтлан тунгаах дадал ордог хэмээлээ.

Амар амгалан хийгээд аз жаргалд хүрэх зам
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Ригас Лайкс сэтгүүлд ярилцлага
өгөв. Латви, Рига, 2013.09.10 Зургийг Жереми Расселл (ДЛО)
Та Жанрайсаг бурханы бодьсадва мөн үү хэмээхэд: Өөрийгээ бодьсадва гэж тодорхойлохгүй. Гэхдээ урьд дүрийн Далай Лам оюун санаагаараа харж чаддаг байсан. Миний зүгээс оруулсан хувь нэмэр бол Буддист шинжлэх ухааныг орчин үеийн шинжлэх ухаантай холбосон явдал хэмээн хариуллаа. Ухамсар яагаад материас гаралтай биш вэ хэмээн асуухад: Аливаа үзэгдлийн бодит шалтгаан нь адилхан мөн чанартай. Тиймээс ухамсарын бодит шалтгаан нь ухамсарын өмнөх үе хэмээв. Буддын сургаалын мөн чанар юунд оршдог вэ хэмээхэд:

“Өөрийн оюун санаагаа чадах хэмжээгээрээ ашиглаж, сэтгэл хөдлөлөө эерэг зүйлд зарцуулах” хэмээлээ.

Хоёр дах ярилцлагыг PBK телевизийн сэтгүүлч Жюргис Лиэпник авлаа. Таны энэрэн нигүүлсэхүйн талаархи яриа таалагдлаа. Гэвч энэ нь амьдрал дээр хэрэгжихгүй байна. Над захын жишээ гэхэд та бие хамгаалагч авч явж байна шүү дээ хэмээхэд Дээрхийн Гэгээнтэн: тиймээ, энэ л бидний дотоод үнэ цэнээ хэрхэн хайхрамжгүй хаясныг харуулах түвшинг харуулж байгаа юм. Тиймээс үүнийг өөрчлөх оролдлого хэрэгтэйг гэрчилж байна.

Дараа нь “Амар амгалан хийгээд аз жаргалын зам” дугуй ширээний ярилцлагад уригдлаа.
“Өнөөгийн нийгэмд бодит хил хязгаар үгүй болсон. Жишээ нь, цаг уурын өөрчлөлт бидний хаана байгаагаас үл хамааран бүгдэд маань нөлөөлж байна. Бид зохиомлоор “тэд” болон “бид” гэсэн ухагдахууныг бий болгож хүчирхийлэл, дайн байлдааныг үүсгэж байна.
“Бид асуудлыг хүсдэггүй хирнээ асуудлыг өөрсдөө үүсгэдэг. Бидэнд заяагдсан гайхамшигт оюун санаа нь бидний сэтгэл хөдлөлийг зохицуулан аз жаргал амар амгалан эс бөгөөс асуудал үүсгэхийн аль алийг нь хийх чадвартай байдаг.

Амар амгалан хийгээд аз жаргалд хүрэх зам
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам “Амар амгалан хийгээд аз жаргалд
хүрэх зам” сэдэвт дугуй ширээний уулзалтанд оролцогсодын хамт.
Латви, Рига, 2013.09.10 Зургийг Игор/Save Tibet Russia
“Хоёрдугаарт, Буддист лам хүний хувьд шашин хоорондын эв нэгдлийг бэхжүүлэхийг хүсдэг. Энэтхэг орноос бүх шашин эв найрамдалтай зэрэгцэн оршиж болдогийг харсан”.

“Хүмүүн бид бүгдээрээ илүү амгалан нийгмийг цогцлоох үүрэгтэй.”

Хамба ламтан Ваганс “Бид гадаад байдлаа өөрчлөхгүйгээр дотоод сэтгэлээ хэрхэн өөрчлөх вэ” хэмээн асуув. Дээрхийн Гэгээнтэн: Хэдийгээр философийн талаасаа ялгаатай ч Буддизм ч, Католик шашин ч хайр энэрлийг номлодог.


Хэлэлцүүлэгт оролцсон хүмүүсийн ярьсан санаанууд сайхан сонсогдож байна. Үүнийг амьдралд хэрэгжүүлэхэд яагаад хэцүү байдаг юм бэ гэсэн асуултанд тэрээр хариулахдаа: “Өнөөгийн боловсролын тогтолцоо хэт материаллаг тал руу хэлбийсэн. Шашнаас ангид ёс суртахууныг шинжлэх ухааны ололт, туршлагууд дээр түшиглэн боловсролыг тогтолцоонд оруулах хэрэгтэй” зөвлөв.

“Дэлхий ертөнцөө өөрчлөхөд зөвхөн дан ганц залбирал уншлага хангалттай бус. Үүнд бид бүгдийн хичээл чармайлт, үүнийг амьдрал дээр бодитоор хэрэгжүүлэх шаардлагатай.”

Амар амгалан хийгээд аз жаргалд хүрэх зам
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Латвийн Парламентийн гишүүдийн
хамт. Латви, Рига, 2013.09.10. Зургийг Жереми Расселл (ДЛО)
Үдийн зоогийн дараа Дээрхийн Гэгээнтэн Төвдийг дэмжигч бүлгийнхэнтэй уулзалт хийлээ. “Төвдийн хэл, соёл, мөн чанараа хадгалан үлдэхэд зориулж буй хүчин чармайлтыг бид үргэлж дэмжих болно.”
“Дэлхий дахинаа улам бүр бүдгэрэн байгаа үнэ цэнэтэй чанарыг ярьж ойлгуулж байгаад тань баярлалаа.”

Дээрхийн Гэгээнтэн:

“Хүндэт Төвдийг дэмжигч бүлгийн гишүүдээ, намайг энэд урьж халуун дотноор хүлээн авсанд их баярлалаа. Би сүүлийн 50 жилийн турш Төвдөд ардчиллыг дэлгэрүүлэхэд хувь нэмрээ орууллаа. Үүний нэгэн үр дүнд 2011 оноос хойш улс төрийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн.

“Бид Хятадын нэгэн хэсэг хэвээр үлдэж Төвдийг орчин үед нийцүүлэхийг хүсч байгаа билээ. Бид өөрсдийн хэл соёлтой улс. Та бүхэн Латви хэлэндээ хайртай байдгийн адил бид ч Төвд хэлэндээ хайртай. Буддист философийг хамгийн нарийн гаргадаг хэл бол Төвд хэл билээ. Хятадын үндсэн хуулинд заасны дагуу жинхэнэ утгаар нь автономит болохыг бид зорьж байгаа юм. Бид тэднийг үндсэн хуулийн заалтаа хэрэгжүүлэхийг хүсч байна” хэмээлээ.

Амар амгалан хийгээд аз жаргалд хүрэх зам
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Латвийн Парламентийн ордны өмнө.
Латви, Рига, 2013.09.10. Зургийг Жереми Расселл (ДЛО)
Мөн түүнчлэн Төвдийн талаар хэд хэдэн асуудлаар ярилцлаа. Эхнийх нь байгаль орчны асуудал байв. Төвдийн нутгаар Азийн томоохон цэвэр усны судал явдаг талаар ярилцав. Хоёрдугаар асуудал Төвдийн Буддист соёл нь 400 сая Хятадын Буддистуудын сонирхол ч бас мөн. Гуравдугаарт Хятадад шударга ёс, эрх чөлөө хэрэгтэй.

Парламентийн гишүүд Дээрхийн Гэгээнтэний хамт Латвийн Парламентийн ордны урьд зургаа авахуулахыг урьлаа.

Энэ өдрийн сүүлийн төлөвлөгөөт ажил Оросын буддистуудтай уулзах байлаа.Тэрээр XXI зууны буддистууд зөвхөн сүсэг бишрэлээрээ тарни унших төдийгүй судлан суралцах хэрэгтэйг чухалчлав.

Маргааш Дээрхийн Гэгээнтэн Литвид морилох юм.
Үзсэн: 2 911
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц