Эмори Их сургуульд шашнаас ангид ёс зүй айлдав
12-10-2013, 17:36 | Хэвлэх
2013 оны 10 дугаар сарын 10
АНУ, Атланта, Жоржиа, 2013.10.09 –Энэ өдөр Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Эмори Их сургуульд морилоход түүнийг тус сургуулийн ерөнхийлөгч Жэймс Вагнер тосон угтлаа. Дээрхийн Гэгээнтний энэ өдрийн эхний хөтөлбөр Эмори Их сургуулийн Хятад-Төвдийн Үүсгэл Санаачлагын гишүүдтэй хийсэн уулзалт байв. Хятад оюутнууд уг санаачлагын талаар товч мэдээлэл хийн уг үүсгэл нь анх таван оюутантай байгуулж уулзалт хийх хэрэгцээ шаардлага байгааг хүлээн зөвшөөрснөөр эхэлсэн бөгөөд улмаар өргөжин ная гаруй оюутан тэдэнтэй нэгдсэн талаар өгүүлэв. Мөн бие биенээ таниж мэдэх нь хамгаас чухал. Ингэж асуудлыг шийдэх үлгэр дууриалал болж байгааг тэмдэглэн хэлэв.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Хятад, Төвдийн Үүсгэл Санаачлагын
гишүүдийн хамт. Атланта, Жоржиа, Эмори Их сургууль, 2013.10.09.
Зургийг Жереми Расселл (ДЛО)Дээрхийн Гэгээнтэн тэнд цугласан 50 гаруй оюутнуудтай уламжлал ёсоор ах дүү нараа хэмээн мэндчилэн “Хүмүүн бид бүгдээрээ адилхан. Аливаа юмсыг сайжруулах боломж олдож байвал түүнийг алдаж үл болно. Гэхдээ ямар ч бэрхшээл тулгарсан асуудлыг тайван замаар шийдэх нь юу юунаас чухал” хэмээн сануулав.
Тэрээр өнгөрсөн цаг үеийн Хятад, Төвдийн харилцааны талаар дурсан өгүүлээд “Дундаж Хандлага”-ын арга зам хөгжиж ирсэн уг сурвалжийг тайлбарлан ярив.
Хятад, Төвд оюутнууд харилцан юу суралцах нь зохистой вэ хэмээн асуухад “Юу суралцах нь дээр гэж хэлж мэдэхгүй байна. Гэхдээ Төвдүүд Хятадын эсрэг бодолтой хүмүүс биш гэдэг тодорхой зүйлийг мэдэх хэрэгтэй” гэв. Хэрэв та удирдагч Ши Жинпинтэй уулзвал юу хэлэхсэн бол хэмээн асуухад “Яг одоогоор хэлэх бэлэн зүйл алга. Хэрэв уулзах цаг үе тохиовол тухайн үед нь шийдэх болно. Анд нөхдүүд маань түүнийг ул суурьтай хардаг, авилгалын эсрэг дорвитой арга хэмжээ авч байна гэсэн” хэмээлээ.
Дараа нь Гленн Мемориал аудиториумд уригдан ерөнхийлөгч Жэймс Вагнерын хамт 1200 гаруй оюутнуудад шашнаас ангид ёс зүйн талаар яриа хийв.
Дээрхийн Гэгээнтэн: “Ах дүү нар минь, Төвдүүдтэй өргөн харилцаа холбоо бүхий энэ сайхан сургуульд морилон ирэх боломж олдсон нь их завшаантай хэрэг.”
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Эмори Их сургуулийн оюутнуудтай
уулзалт хийв. Атланта, Жоржиа, Эмори Их сургууль, 2013.10.09.
Зургийг Содном Зогсан“Та бүхэн надад хүндэт профессор хэмээх эрхэм цол олгосон боловч өөрийгээ сайн профессор гэж бодохгүй байна. Учир нь би гэрийн даалгавраа хийж амжаагүй” хэмээхэд танхим дүүрэн инээлдэв.
“Өдөр бүр зурагт, сонин хэвлэлээр энд тэнд хүний амь үрэгдсэн, алагдсан мэдээ тасрахгүй байгаа. Үүний ихэнх шалтаг нь уур хилэн, айдас хүүдэс, хардалт сэрдэлтээс үүдэлтэй. Энэ бүхэн хүн төрөлхтөн бид ёс зүйн доголдолд орсны жишээ бус уу. Яагаад энэ бүхэн болж байна вэ? Ёс зүйн доголдолд орсон нь дотоод хүчээ алдсаны шинж”.
Бодит байдал хийгээд мөн чанарын хооронд зааг гарчээ. Урьд цагт сүмээр дамжуулан ёс зүйг сургадаг байсан бол сүм хийд хийгээд гэр бүлийн үнэ цэнэ алдагдаж энэ асуудал боловсролын тогтолцооны хариуцлага болж хувирсан. Ёс зүйн хямрал болж байгаа нь үнэн. АНУ нь дэлхийн сонгодог ардчилсан чөлөөт орны нэг ч Хятад, Энэтхэг орнуудын нэгэн адил баян ядуугийн зааг улам томорсоор байна. Нөхцөл байдал ийм байгаад бид боловсролын системээр дамжуулан үүнийг шийдэх цогц бодлого явуулах хэрэгтэй гэж би үзэж байгаа юм хэмээлээ.
Улмаар Дээрхийн Гэгээнтэн, Ерөнхийлөгч хоёрын яриа хэд хэдэн чухал сэдвүүдийг хөндөв. Дээрхийн Гэгээнтэн өөрийн итгэл үнэмшилд туйлшрахгүй байхад суралцсанаа хуваалцаад хэрэв өөрийн итгэл үнэмшилд хэт туйлширвал бусдын үзэл бодлын үнэт чанарыг харахгүйд хүрдэг хэмээхэд ерөнхийлөгч нэмж “Энэ нь оюун ухааны доройтолд хүргэж мэдэх аюултай” гэлээ. Раж Пател боловсролын тогтолцоонд шашнаас ангид ёс зүйг хэрхэн нэвтрүүлэх вэ хэмээн асуухад Дээрхийн Гэгээнтэн: “Энэ хөтөлбөрийг эмхэтгэж байгаа. Энэ ажил дуусахаар анхны сургуулиуд нэвтрүүлж эхлэх байх” хэмээв.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Эмори Их сургуулийн ерөнхийлөгч
Вагнерийн хамт хийсэн хэлэлцүүлэг. Атланта, Жоржиа.
2013.10.09. Зургийг/Эмори Их сургуульЕрөнхийлөгч Вагнер “Шашнаас ангид” хэмээх номондоо “золиос” гэдэг үгийг бараг хэрэглээгүй нь гайхашралд хүргэсэн талаар дурьдахад Дээрхийн Гэгээнтэн “Мэдээж хэрэг бусдын тусын тулд өөрийн ашиг сонирхолоо золиослох нь энэрэн нигүүлсэхүйн нэгээхэн хэсэг. Гэхдээ үүнийг албан хүчээр бус сайн дураар хийх нь золиос биш” хэмээн хариулав.
Нэгэн оюутан ёс зүйт эдийн засгийн тогтолцоо ямар байж болох вэ хэмээн асуухад Дээрхийн Гэгээнтэн инээн “Буруу хүнээс асууж байна даа. Гэхдээ Японы компаниуд амжилттай байдгийн нэг шалтгаан нь ажил олгогч, албан хаагч нар ойр харилцаатай байдаг” хэмээв. Өөр нэгэн оюутан АНУ-д иргэдийг олноор нь шоронд хорьдог. Энэ нь үр дүнтэй арга эсэхэд эргэлздэг. Шийтгэж яллахын оронд сурган хүмүүжүүлэх нь илүү үр дүнтэй арга байж болох уу хэмээн асуув. Дээрхийн Гэгээнтэн: Дели хотын Тихар шоронгийн захирагч шоронд сургалтын хөтөлбөр хэрэгжүүлж түүндээ бясалгал хүртэл оруулсан. Үүнд эерэг үр дүн гарсан хэмээгээд сайн асуулт байна хэмээн сайшаав.
Ерөнхийлөгч Вагнер ганц шашин дэлхийд ноёрхох нь хангалтгүй. Харин ч олон шашин байх нь дээр хэмээхэд Дээрхийн Гэгээнтэн нэмж урьдын цагт нэг үндэстэнд нэг шашин байж болдог байсан бол өнөө цагт олон соёл, харилцан хамаарлын эринд хувь хүний хувьд нэг шашин нэг үнэн байх ч хүн төрөлхтнийг нийтээр авч үзвэл олон шашин олон үнэмшил байх нь зүйтэй хэмээв.
Эмори Их сургуулийн оюутнуудын Дээрхийн Гэгээнтэн Далай
Ламтай хийсэн уулзалт. Атланта, Жоржиа, Эмори Их сургууль.
2013.10.09. Зургийг/Эмори Их сургуульЭцэст нь нэгэн оюутан ээж маань үргэлж хүн амьдралдаа бусдад туслах нь амьдралын зорилго гэж захидаг. Гэхдээ бусдад туслах гэдэг нь ямар утгатай үг вэ хэмээн тодруулан асуувал Дээрхийн Гэгээнтэн хэрэв бид бусдад хорыг эс үйлдэж болж өгвөл тусыг үйлдэж байвал тэр л хэрэгтэй үйл мөн гэлээ.
Үдийн зоогийн үеэр Эмори-Төвдийн шинжлэх ухааны хамтын төв санаачлагын үйл ажиллагааны ололтыг тэмдэглэн зарим нэгэн гишүүдэд талархалын бичиг гардуулан өөрсдийн хуримтлуулсан туршлагаас хуваалцав.
Үдээс хойш Дээрхийн Гэгээнтэн болон Эмори Их сургуулийн шашин болон ёс зүйн төвийн багш нар оролцсон 800 сонсогч бүхий хэлэлцүүлэгт уригдав. Венди Фарли Дээрхийн Гэгээнтнээс энэрэн нигүүлсэх үйлсэд сэтгэл зүрхээ нээж байгаа оюутнуудад хандан юуг зөвлөх вэ хэмээхэд “Энэрэн нигүүлсэхүйн олон үе шат бий. Хамаг амьтан зовлонгоос ангижрах болтугай гэж хүсэх хүслээс эхлэн үүний төлөө аливаа үйлийг хийх зэрэг ч мөн орно” хэмээлээ.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам хэлэлцүүлгийн үеэр. Атланта, Жоржиа.
Эмори Их сургууль, 2013.10.09. Зургийг Содном ЗогсанСэтгэл судлаач Филип Рочат Дээрхийн Гэгээнтнээс бид сайн үйлийн төлөө төрсөн үү эсвэл сайн муугийн зааг дээр дэнслэгдэх гэж төрсөн үү хэмээн асуугаад түүний хүүхдүүдэд хийсэн судалгаагаар хүн олон талт, эрс тэс мөн чанартай болохыг тогтоосон тухайгаа дурьдав. Дээрхийн Гэгээнтэн түүнээс судалгаандаа тэдгээр хүүхдүүд ямар орчинд өссөнийг нь хамруулсан эсэхийг асуугаад хэрэв хүний мөн чанарын дийлэнх хэсэг нь сөрөг байсан бол хүн ам ингэж өсөхгүй байсан гэлээ.
“Бидэнд эерэг, сөрөг сэтгэл хөдлөл аль аль нь бий. Тиймээс ч боловсрол маш чухал. Хүмүүн бид амьтнаас ялгаатай нь сайныг илүү хөгжүүлж мууг багасгах чадвартай” хэмээв.
Дээрхийн Гэгээнтнээс шашнаас ангид ёс зүй гээд шашин бүрт байдаг ёс зүйг хэлэлцээд байна уу даа гэсэн асуултанд бүхий л томоохон шашны уламжлалууд хайрын дадлыг түгээдэг. Энэ дадал нь уур хилэн, өшөө хорслыг тэвчээр уучлалаар дүүргэж, сул дорой байдлыг зарчимч сахилга батаар сольж, шуналыг өгөөмөр сэтгэлээр дүүргэхийг сургадаг. Энэ түгээмэл ойлголт бүхий л шашинд байдаг бөгөөд үүнийг шашнаас ангид ёс зүй хэмээн нэрийдэж байгаа юм хэмээлээ.
Маргааш өдөр Дээрхийн Гэгээнтэн Ванчин Богд Лувсанчойжижалцангийн “Их Мутарлага” айлдана.
АНУ, Атланта, Жоржиа, 2013.10.09 –Энэ өдөр Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Эмори Их сургуульд морилоход түүнийг тус сургуулийн ерөнхийлөгч Жэймс Вагнер тосон угтлаа. Дээрхийн Гэгээнтний энэ өдрийн эхний хөтөлбөр Эмори Их сургуулийн Хятад-Төвдийн Үүсгэл Санаачлагын гишүүдтэй хийсэн уулзалт байв. Хятад оюутнууд уг санаачлагын талаар товч мэдээлэл хийн уг үүсгэл нь анх таван оюутантай байгуулж уулзалт хийх хэрэгцээ шаардлага байгааг хүлээн зөвшөөрснөөр эхэлсэн бөгөөд улмаар өргөжин ная гаруй оюутан тэдэнтэй нэгдсэн талаар өгүүлэв. Мөн бие биенээ таниж мэдэх нь хамгаас чухал. Ингэж асуудлыг шийдэх үлгэр дууриалал болж байгааг тэмдэглэн хэлэв.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Хятад, Төвдийн Үүсгэл Санаачлагын
гишүүдийн хамт. Атланта, Жоржиа, Эмори Их сургууль, 2013.10.09.
Зургийг Жереми Расселл (ДЛО)
Тэрээр өнгөрсөн цаг үеийн Хятад, Төвдийн харилцааны талаар дурсан өгүүлээд “Дундаж Хандлага”-ын арга зам хөгжиж ирсэн уг сурвалжийг тайлбарлан ярив.
Хятад, Төвд оюутнууд харилцан юу суралцах нь зохистой вэ хэмээн асуухад “Юу суралцах нь дээр гэж хэлж мэдэхгүй байна. Гэхдээ Төвдүүд Хятадын эсрэг бодолтой хүмүүс биш гэдэг тодорхой зүйлийг мэдэх хэрэгтэй” гэв. Хэрэв та удирдагч Ши Жинпинтэй уулзвал юу хэлэхсэн бол хэмээн асуухад “Яг одоогоор хэлэх бэлэн зүйл алга. Хэрэв уулзах цаг үе тохиовол тухайн үед нь шийдэх болно. Анд нөхдүүд маань түүнийг ул суурьтай хардаг, авилгалын эсрэг дорвитой арга хэмжээ авч байна гэсэн” хэмээлээ.
Дараа нь Гленн Мемориал аудиториумд уригдан ерөнхийлөгч Жэймс Вагнерын хамт 1200 гаруй оюутнуудад шашнаас ангид ёс зүйн талаар яриа хийв.
Дээрхийн Гэгээнтэн: “Ах дүү нар минь, Төвдүүдтэй өргөн харилцаа холбоо бүхий энэ сайхан сургуульд морилон ирэх боломж олдсон нь их завшаантай хэрэг.”
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Эмори Их сургуулийн оюутнуудтай
уулзалт хийв. Атланта, Жоржиа, Эмори Их сургууль, 2013.10.09.
Зургийг Содном Зогсан
“Өдөр бүр зурагт, сонин хэвлэлээр энд тэнд хүний амь үрэгдсэн, алагдсан мэдээ тасрахгүй байгаа. Үүний ихэнх шалтаг нь уур хилэн, айдас хүүдэс, хардалт сэрдэлтээс үүдэлтэй. Энэ бүхэн хүн төрөлхтөн бид ёс зүйн доголдолд орсны жишээ бус уу. Яагаад энэ бүхэн болж байна вэ? Ёс зүйн доголдолд орсон нь дотоод хүчээ алдсаны шинж”.
Бодит байдал хийгээд мөн чанарын хооронд зааг гарчээ. Урьд цагт сүмээр дамжуулан ёс зүйг сургадаг байсан бол сүм хийд хийгээд гэр бүлийн үнэ цэнэ алдагдаж энэ асуудал боловсролын тогтолцооны хариуцлага болж хувирсан. Ёс зүйн хямрал болж байгаа нь үнэн. АНУ нь дэлхийн сонгодог ардчилсан чөлөөт орны нэг ч Хятад, Энэтхэг орнуудын нэгэн адил баян ядуугийн зааг улам томорсоор байна. Нөхцөл байдал ийм байгаад бид боловсролын системээр дамжуулан үүнийг шийдэх цогц бодлого явуулах хэрэгтэй гэж би үзэж байгаа юм хэмээлээ.
Улмаар Дээрхийн Гэгээнтэн, Ерөнхийлөгч хоёрын яриа хэд хэдэн чухал сэдвүүдийг хөндөв. Дээрхийн Гэгээнтэн өөрийн итгэл үнэмшилд туйлшрахгүй байхад суралцсанаа хуваалцаад хэрэв өөрийн итгэл үнэмшилд хэт туйлширвал бусдын үзэл бодлын үнэт чанарыг харахгүйд хүрдэг хэмээхэд ерөнхийлөгч нэмж “Энэ нь оюун ухааны доройтолд хүргэж мэдэх аюултай” гэлээ. Раж Пател боловсролын тогтолцоонд шашнаас ангид ёс зүйг хэрхэн нэвтрүүлэх вэ хэмээн асуухад Дээрхийн Гэгээнтэн: “Энэ хөтөлбөрийг эмхэтгэж байгаа. Энэ ажил дуусахаар анхны сургуулиуд нэвтрүүлж эхлэх байх” хэмээв.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Эмори Их сургуулийн ерөнхийлөгч
Вагнерийн хамт хийсэн хэлэлцүүлэг. Атланта, Жоржиа.
2013.10.09. Зургийг/Эмори Их сургууль
Нэгэн оюутан ёс зүйт эдийн засгийн тогтолцоо ямар байж болох вэ хэмээн асуухад Дээрхийн Гэгээнтэн инээн “Буруу хүнээс асууж байна даа. Гэхдээ Японы компаниуд амжилттай байдгийн нэг шалтгаан нь ажил олгогч, албан хаагч нар ойр харилцаатай байдаг” хэмээв. Өөр нэгэн оюутан АНУ-д иргэдийг олноор нь шоронд хорьдог. Энэ нь үр дүнтэй арга эсэхэд эргэлздэг. Шийтгэж яллахын оронд сурган хүмүүжүүлэх нь илүү үр дүнтэй арга байж болох уу хэмээн асуув. Дээрхийн Гэгээнтэн: Дели хотын Тихар шоронгийн захирагч шоронд сургалтын хөтөлбөр хэрэгжүүлж түүндээ бясалгал хүртэл оруулсан. Үүнд эерэг үр дүн гарсан хэмээгээд сайн асуулт байна хэмээн сайшаав.
Ерөнхийлөгч Вагнер ганц шашин дэлхийд ноёрхох нь хангалтгүй. Харин ч олон шашин байх нь дээр хэмээхэд Дээрхийн Гэгээнтэн нэмж урьдын цагт нэг үндэстэнд нэг шашин байж болдог байсан бол өнөө цагт олон соёл, харилцан хамаарлын эринд хувь хүний хувьд нэг шашин нэг үнэн байх ч хүн төрөлхтнийг нийтээр авч үзвэл олон шашин олон үнэмшил байх нь зүйтэй хэмээв.
Эмори Их сургуулийн оюутнуудын Дээрхийн Гэгээнтэн Далай
Ламтай хийсэн уулзалт. Атланта, Жоржиа, Эмори Их сургууль.
2013.10.09. Зургийг/Эмори Их сургууль
Үдийн зоогийн үеэр Эмори-Төвдийн шинжлэх ухааны хамтын төв санаачлагын үйл ажиллагааны ололтыг тэмдэглэн зарим нэгэн гишүүдэд талархалын бичиг гардуулан өөрсдийн хуримтлуулсан туршлагаас хуваалцав.
Үдээс хойш Дээрхийн Гэгээнтэн болон Эмори Их сургуулийн шашин болон ёс зүйн төвийн багш нар оролцсон 800 сонсогч бүхий хэлэлцүүлэгт уригдав. Венди Фарли Дээрхийн Гэгээнтнээс энэрэн нигүүлсэх үйлсэд сэтгэл зүрхээ нээж байгаа оюутнуудад хандан юуг зөвлөх вэ хэмээхэд “Энэрэн нигүүлсэхүйн олон үе шат бий. Хамаг амьтан зовлонгоос ангижрах болтугай гэж хүсэх хүслээс эхлэн үүний төлөө аливаа үйлийг хийх зэрэг ч мөн орно” хэмээлээ.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам хэлэлцүүлгийн үеэр. Атланта, Жоржиа.
Эмори Их сургууль, 2013.10.09. Зургийг Содном Зогсан

Үзсэн: 3 683