Дээрхийн Гэгээнтэн энэрэн нигүүлсэхүйг амьдралдаа хэрэгжүүлэхийг сургаж Фокс төв дэх ерөнхийлөгчийн номын ордонд зочлов
27-10-2013, 04:18 | Хэвлэх
2013 оны 10 дугаар сарын 16
Мексик, Гуанахуато, Леон, 2013.10.15 –Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын үдэлсэн Сан Кристобал ордонд ерөнхийлөгч асан Висенте Фокс гэргийн хамт зочлон уулзав. Дараа нь Фокс судлалын төв, номын сан, музейг үзүүллээ. Энэхүү орчин үеийн барилга нь анхны америк загварын ерөнхийлөгчийн номын өргөө бөгөөд энэ эзэмшилдээ түүний гэр бүл сүүлийн 100 гаруй жил амьдарчээ.

Ерөнхийлөгч асан Висенте Фокс Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг
танилцуулан үг хэлэв. Мексик, Гуанахуато,2013.10.15.
Зургийг Жереми Расселл (ДЛО)Дараа нь Дээрхийн Гэгээнтэн зочны дэвтэрт гарын үсгээ үлдээсний дараа 6000 хүн цугласан талбайн индэрт морилов.
Фокс төвийн нэрийн өмнөөс Карла Ферес Дээрхийн Гэгээнтнийг тавтай морилохыг урин ерөнхийлөгч асан Висенте Фокс үг хэлж Дээрхийн Гэгээнтнийг урив.
“Ерөнхийлөгч Фоксын урилгаар та бүхэнтэй уулзах завшаан гарсанд би баяртай байна. Хүн гэдэг үүднээс аз жаргалтай амьдралын үндэс мөнгө, барилга байгууламж бус өгөөмөр дулаан сэтгэл гэж үздэг. Би Фокс төвийн талаар хүмүүнлэгийн тусламж үзүүлж ядууст тусалдаг гэж сонссон. Би энэрэн нигүүлсэхүйн тухай ярьдаг ч үүнийг та ажил хэрэг болгодог юм байна. Та бүхний царайг харахад олонх нь Төвд хүмүүсийн царайтай төстэй харагдаж байна.”
“Бүх хүмүүс аз жаргалтай амьдрахыг хүсдэг. Бид төрсөн цагаасаа аз жаргалтай амьдрах эрхтэй. Бидэнд баталгаа байхгүй ч итгэл найдвараараа жигүүрлэдэг.”
“Миний ярианы төгсгөлд асуулт тавихыг хүсч байна. Хэрэв надтай санал нийлэхгүй байвал түүнийгээ хэлнэ үү. Үргэлж “тийм” гэж дуугарах нь оюун ухаанаа гарздахын нэмэр.
‘Одоо миний ярих гол зүйл бол өдөр тутмын амьдралаас оюун санаааны аз жаргал, баяр баясгаланг мэдрэх тухай юм. Оюун санааны сэтгэл тааламжтай байдал нь бие махбодийн таатай байдлаас илүү дээгүүр таашаал авчирдаг. Бидэнд материаллаг хөгжил хэрэгтэй ч дангаараа аз жаргалыг авчирна гэж бодвол эндүүрэл болно. Бид дотоод мөн чанартаа анхаарч өгөөмөр дулаан сэтгэлтэй байх хэрэгтэй.”
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Фокс төвд 6,000 хуран цуглагсдад
хандан яриа хийлээ. Мексик, Гуанахуато, 2013.10.15.
Зургийг Оскар ФернандесДээрхийн Гэгээнтэн сүүлийн зуунууд хөгжил дэвшилд хүрч байгаа ч бид маш олон төрлийн асуудалтай нүүрлэсээр байгааг дурьдав. Хэн ч өглөө босоод асуудал хайгаад байдаггүй. Гэхдээ ихэнхи асуудлаа бид өөрсдөө үүсгээд байна. Яагаад? Хүний суурь мөн чанар хайр энэрэл. Учир нь бид бусдын хайр энэрлээр хүн болдог. Бидний хувиа хичээсэн байдлын үр дүнд асуудал үүсдэг. Хэт хувиа хичээж богинохон бодолтой байх нь асуудлыг хөөрөгдүүлнэ. Тиймээс оюун санаагаа өөрчлөх үр дүнтэй арга, шийдвэр хэрэгтэй.
“Үүнд боловсрол маш чухал. Орчин үеийн боловсрол материаллаг байдалд хэлбийж өгөөмөр нинжин сэтгэлийг орхигдуулдаг. Үүнд бид анхаарлаа хандуулах ёстой. Бид боловсролд ёс зүйг оруулж өгөөмөр сайхан сэтгэлийг хөгжүүлэхийг дэмжих хэрэгтэй. Та нарын олонхи нь диваажинд очихыг хүсдэг байх. Гэхдээ диваажинг энд газар дээр байгуулж болно.”
Хэд хэдэн асуулт тавьсаны дотор Дээрхийн Гэгээнтэн XXI зуун амар амгалан, аз жаргалын зуун болгож чадвал хүний нийгэм илүү аз жаргалтай болно. Техник технологи хэрэгтэй. Гэхдээ хэргийг яаж гаргах вэ гэдгээ мэдэж байх нь чухал гэлээ. Үр хөндөх тухай асуухад хүн устгаж байгаа гэсэн үг. Аль болохоор зайлсхийх нь дээр. Гэхдээ нөхцөл байдал бүр өөр байдаг учраас ерөнхийд нь хариулахад зохимжтой бус. Нэгэн Энэтхэг хүн Мексик эхнэртэй. Хоёр талын ах дүүсээ хүлээн зөвшүүрүүлэхэд тулгарч буй бэрхшээлээ дурьдахад бид бусдыгаа нэгэн адил хүмүүн гэж үзэх нь зүй. Хоёрдугаар түвшиний үндэс угсаа, итгэл бишрэлд анхаарлаа төвлөрүүлэхээс илүү нэгэн адил хүмүүн гэдэг утгаараа хандваас илүү хялбар болно хэмээлээ.

Ерөнхийлөгч асан Висенте Фокс Дээрхийн Гэгээнтэн Далай Ламаас
өөрийн Азтека ТВ-ийн шоундаа ярилцлага авлаа. Мексик, Гуанахуато,
2013.10.15. Зургийг Жереми Расселл (ДЛО)Үдийн зоогны дараа ерөнхийлөгч Фокс өөрийн телевиз ТВ Азтека шоунд ярилцлага авав. Ярилцлагын явцад түүний амьдрал, улс төрийн үүрэгт ажлаасаа хоёр жилийн өмнө чөлөөлөгдсөн зэрэг үйл явдлуудаас ярилаа.
“Бага наснаасаа л ардчиллыг биширч энэ нь Төвд орон Төвдүүдэд хамааралтай гэж үздэг байсан. Би 1950 онд улс төрд гарч шинэтгэлийн хороо байгуулсан бөгөөд 1952 онд тодорхой үр дүн харагдаж эхэлсэн. Улс төрийн орогнолын дараа бага багаар шинэчлэн ардчиллыг дэлгэрүүлж 2001 онд хагас чөлөөлөгдсөн бөгөөд 2011 онд улс төрийн үүрэгт ажлаасаа бүрэн чөлөөлөгдсөн юм.”
Дараа нь Фокс төвийнхэнд хандан:
“Би энд ирсэндээ, өөрийн үзэл бодлоосоо хуваалцах боломж олдож байгаад баяртай байна. Би амьдралдаа гурван асуудлыг зорилт болгодог. Хүн гэдэг үүднээс хүний үнэ цэнийг дэлгэрүүлж аз жаргалтай амьдралд хүргэхийг зорьдог. Буддист лам хүний хувьд бүхий л шашны уламжлалыг нэгэн санаанд хүрч болно гэж би итгэдэг. Тиймээс шашин хоорондын эв нэгдлийг бэхжүүлэхийг чухалчилдаг. Гуравт, Төвд хүний хувьд төвдийн соёлыг амар амгалан, энэрэн нигүүлсэхүйн соёл хэмээн үздэг. Тэр ч үүднээс үүнийг хамгаалан үлдэхийг эрхэм болгодог.
“Одоо та бүхний асуултанд хариулъя”
Улс төрийн ямар тогтолцоо зөв бэ хэмээн асуув.
“Жинхэнэ ардчилал чухал. Бүх зүйл нэг л хүнээс хамаарах нь сайн хэрэг биш. Дэлхий нийтийн хандлага ч ардчиллыг дэмжих болж. Дэлхийд 7 тэрбум хүн бий. Улс орон бүр тухайн оронд амьдарч буй хүмүүст хамааралтай. Тиймээс удирдагчаа өөрсдөө сонгосон нь дээр. Төвдийн цагаачлагчдын дунд бид сонгуульт системийг бүрэлдүүлж чадсан.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Фокс төвд. Мексик, Гуанахуато,
2013.10.15. Зургийг Оскар Фернандес
Энэрэн нигүүлсэхүйн талаар урьд өмнө нь сонсож байгаагүй хүмүүст зориулаад үүнийг тайлбарлаж өгнө үү хэмээн хүсэв. Дээрхийн Гэгээнтэн: хоёр төрлийн энэрэн нийгүүлсэх сэтгэл байна. Сэтгэлийн хөөрлөөр энэрэн нигүүлсэх сэтгэлийг төрүүлэх нь хязгаарлагдмал, харин учир шалтгааныг шинжлэн тунгааж энэрэн нигүүлсэх сэтгэлийг төрүүлбээс илүү хүчтэй байдаг.
Аутизм өвчин сөрөг сэтгэл хөдлөлөөс үүдэлтэй эсэхийг асуухад “Энэ талаар мэдэхгүй байна. Үүнийг судлах шаардлагатай болов уу” хэмээн хариулав. Хүний сайн сайхны төлөө, зовлон шаналлыг багасгахын төлөө ажилладаг “Оюун Ухаан ба Амьдрал” хүрээлэнгийхэн оюун санааны шинжлэх ухаанч ойлголтыг өгөхөөр зорьж ажилладаг. Тэд энэ тухай судалж магадгүй хэмээлээ.
Эцэст нь ерөнхийлөгчийн ач охин босч зогсон “Надад асуух асуулт байхгүй. Нэгэн хүсэлт байна. Та Мексик орныг бодож яваарай” хэмээн хүсэхэд алга ташилт нижигнэн:
“Мэдээж тэгнэ” хэмээн хариуллаа.
Дээрхийн Гэгээнтэн Фокс төвөөс Закатека муж руу нисэв. Тэнд шашин хоорондын эв нэгдлийн талаар олон нийтийн ярилцлагатай.
Мексик, Гуанахуато, Леон, 2013.10.15 –Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын үдэлсэн Сан Кристобал ордонд ерөнхийлөгч асан Висенте Фокс гэргийн хамт зочлон уулзав. Дараа нь Фокс судлалын төв, номын сан, музейг үзүүллээ. Энэхүү орчин үеийн барилга нь анхны америк загварын ерөнхийлөгчийн номын өргөө бөгөөд энэ эзэмшилдээ түүний гэр бүл сүүлийн 100 гаруй жил амьдарчээ.

Ерөнхийлөгч асан Висенте Фокс Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг
танилцуулан үг хэлэв. Мексик, Гуанахуато,2013.10.15.
Зургийг Жереми Расселл (ДЛО)
Фокс төвийн нэрийн өмнөөс Карла Ферес Дээрхийн Гэгээнтнийг тавтай морилохыг урин ерөнхийлөгч асан Висенте Фокс үг хэлж Дээрхийн Гэгээнтнийг урив.
“Ерөнхийлөгч Фоксын урилгаар та бүхэнтэй уулзах завшаан гарсанд би баяртай байна. Хүн гэдэг үүднээс аз жаргалтай амьдралын үндэс мөнгө, барилга байгууламж бус өгөөмөр дулаан сэтгэл гэж үздэг. Би Фокс төвийн талаар хүмүүнлэгийн тусламж үзүүлж ядууст тусалдаг гэж сонссон. Би энэрэн нигүүлсэхүйн тухай ярьдаг ч үүнийг та ажил хэрэг болгодог юм байна. Та бүхний царайг харахад олонх нь Төвд хүмүүсийн царайтай төстэй харагдаж байна.”
“Бүх хүмүүс аз жаргалтай амьдрахыг хүсдэг. Бид төрсөн цагаасаа аз жаргалтай амьдрах эрхтэй. Бидэнд баталгаа байхгүй ч итгэл найдвараараа жигүүрлэдэг.”
“Миний ярианы төгсгөлд асуулт тавихыг хүсч байна. Хэрэв надтай санал нийлэхгүй байвал түүнийгээ хэлнэ үү. Үргэлж “тийм” гэж дуугарах нь оюун ухаанаа гарздахын нэмэр.
‘Одоо миний ярих гол зүйл бол өдөр тутмын амьдралаас оюун санаааны аз жаргал, баяр баясгаланг мэдрэх тухай юм. Оюун санааны сэтгэл тааламжтай байдал нь бие махбодийн таатай байдлаас илүү дээгүүр таашаал авчирдаг. Бидэнд материаллаг хөгжил хэрэгтэй ч дангаараа аз жаргалыг авчирна гэж бодвол эндүүрэл болно. Бид дотоод мөн чанартаа анхаарч өгөөмөр дулаан сэтгэлтэй байх хэрэгтэй.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Фокс төвд 6,000 хуран цуглагсдад
хандан яриа хийлээ. Мексик, Гуанахуато, 2013.10.15.
Зургийг Оскар Фернандес
“Үүнд боловсрол маш чухал. Орчин үеийн боловсрол материаллаг байдалд хэлбийж өгөөмөр нинжин сэтгэлийг орхигдуулдаг. Үүнд бид анхаарлаа хандуулах ёстой. Бид боловсролд ёс зүйг оруулж өгөөмөр сайхан сэтгэлийг хөгжүүлэхийг дэмжих хэрэгтэй. Та нарын олонхи нь диваажинд очихыг хүсдэг байх. Гэхдээ диваажинг энд газар дээр байгуулж болно.”
Хэд хэдэн асуулт тавьсаны дотор Дээрхийн Гэгээнтэн XXI зуун амар амгалан, аз жаргалын зуун болгож чадвал хүний нийгэм илүү аз жаргалтай болно. Техник технологи хэрэгтэй. Гэхдээ хэргийг яаж гаргах вэ гэдгээ мэдэж байх нь чухал гэлээ. Үр хөндөх тухай асуухад хүн устгаж байгаа гэсэн үг. Аль болохоор зайлсхийх нь дээр. Гэхдээ нөхцөл байдал бүр өөр байдаг учраас ерөнхийд нь хариулахад зохимжтой бус. Нэгэн Энэтхэг хүн Мексик эхнэртэй. Хоёр талын ах дүүсээ хүлээн зөвшүүрүүлэхэд тулгарч буй бэрхшээлээ дурьдахад бид бусдыгаа нэгэн адил хүмүүн гэж үзэх нь зүй. Хоёрдугаар түвшиний үндэс угсаа, итгэл бишрэлд анхаарлаа төвлөрүүлэхээс илүү нэгэн адил хүмүүн гэдэг утгаараа хандваас илүү хялбар болно хэмээлээ.

Ерөнхийлөгч асан Висенте Фокс Дээрхийн Гэгээнтэн Далай Ламаас
өөрийн Азтека ТВ-ийн шоундаа ярилцлага авлаа. Мексик, Гуанахуато,
2013.10.15. Зургийг Жереми Расселл (ДЛО)
“Бага наснаасаа л ардчиллыг биширч энэ нь Төвд орон Төвдүүдэд хамааралтай гэж үздэг байсан. Би 1950 онд улс төрд гарч шинэтгэлийн хороо байгуулсан бөгөөд 1952 онд тодорхой үр дүн харагдаж эхэлсэн. Улс төрийн орогнолын дараа бага багаар шинэчлэн ардчиллыг дэлгэрүүлж 2001 онд хагас чөлөөлөгдсөн бөгөөд 2011 онд улс төрийн үүрэгт ажлаасаа бүрэн чөлөөлөгдсөн юм.”
Дараа нь Фокс төвийнхэнд хандан:
“Би энд ирсэндээ, өөрийн үзэл бодлоосоо хуваалцах боломж олдож байгаад баяртай байна. Би амьдралдаа гурван асуудлыг зорилт болгодог. Хүн гэдэг үүднээс хүний үнэ цэнийг дэлгэрүүлж аз жаргалтай амьдралд хүргэхийг зорьдог. Буддист лам хүний хувьд бүхий л шашны уламжлалыг нэгэн санаанд хүрч болно гэж би итгэдэг. Тиймээс шашин хоорондын эв нэгдлийг бэхжүүлэхийг чухалчилдаг. Гуравт, Төвд хүний хувьд төвдийн соёлыг амар амгалан, энэрэн нигүүлсэхүйн соёл хэмээн үздэг. Тэр ч үүднээс үүнийг хамгаалан үлдэхийг эрхэм болгодог.
“Одоо та бүхний асуултанд хариулъя”
Улс төрийн ямар тогтолцоо зөв бэ хэмээн асуув.
“Жинхэнэ ардчилал чухал. Бүх зүйл нэг л хүнээс хамаарах нь сайн хэрэг биш. Дэлхий нийтийн хандлага ч ардчиллыг дэмжих болж. Дэлхийд 7 тэрбум хүн бий. Улс орон бүр тухайн оронд амьдарч буй хүмүүст хамааралтай. Тиймээс удирдагчаа өөрсдөө сонгосон нь дээр. Төвдийн цагаачлагчдын дунд бид сонгуульт системийг бүрэлдүүлж чадсан.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Фокс төвд. Мексик, Гуанахуато,
2013.10.15. Зургийг Оскар Фернандес
Энэрэн нигүүлсэхүйн талаар урьд өмнө нь сонсож байгаагүй хүмүүст зориулаад үүнийг тайлбарлаж өгнө үү хэмээн хүсэв. Дээрхийн Гэгээнтэн: хоёр төрлийн энэрэн нийгүүлсэх сэтгэл байна. Сэтгэлийн хөөрлөөр энэрэн нигүүлсэх сэтгэлийг төрүүлэх нь хязгаарлагдмал, харин учир шалтгааныг шинжлэн тунгааж энэрэн нигүүлсэх сэтгэлийг төрүүлбээс илүү хүчтэй байдаг.
Аутизм өвчин сөрөг сэтгэл хөдлөлөөс үүдэлтэй эсэхийг асуухад “Энэ талаар мэдэхгүй байна. Үүнийг судлах шаардлагатай болов уу” хэмээн хариулав. Хүний сайн сайхны төлөө, зовлон шаналлыг багасгахын төлөө ажилладаг “Оюун Ухаан ба Амьдрал” хүрээлэнгийхэн оюун санааны шинжлэх ухаанч ойлголтыг өгөхөөр зорьж ажилладаг. Тэд энэ тухай судалж магадгүй хэмээлээ.
Эцэст нь ерөнхийлөгчийн ач охин босч зогсон “Надад асуух асуулт байхгүй. Нэгэн хүсэлт байна. Та Мексик орныг бодож яваарай” хэмээн хүсэхэд алга ташилт нижигнэн:
“Мэдээж тэгнэ” хэмээн хариуллаа.
Дээрхийн Гэгээнтэн Фокс төвөөс Закатека муж руу нисэв. Тэнд шашин хоорондын эв нэгдлийн талаар олон нийтийн ярилцлагатай.
Үзсэн: 3 805
Холбоотой мэдээ: