Закатекад шашин хоорондын хэлэлцүүлэг ба “Аз жаргалтай амьдрах урлаг” олон нийтийн яриа

27-10-2013, 04:44  |  Хэвлэх

2013 оны 10 дугаар сарын 17

Мексик, Закатека, 2013.10.16 – Түүхийн дурсгалт хот Закатекад Дээрхийн Гэгээнтэн Далай Лам зочлон НҮБ-ын соёлын өв эртний Сан Агустино сүмд зочлов. Сэргээн босгосон энэ барилга урлаг соёлын үзэсгэлэнгийн танхим болжээ. Энд Закатека мужийн хамба Монсеньор Нориэга Барсэло урин шашин хоорондын хэлэлцүүлгийг хийх аж. Дээрхийн Гэгээнтэн морилон ирэхэд хөгжим тоглон сурагчид жагсаж хамба ламтан угтан авлаа. Монсеньор Сижифредо Дээрхийн Гэгээнтнийг индэрт урин танилцуулав.

Закатекад шашин хоорондын хэлэлцүүлэг ба “Аз жаргалтай амьдрах урлаг” олон нийтийн яриа
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Сан Агустино сүмд шашин хоорондын
хэлэлцүүлэгийн үеэр. Мексик, Закатека, 2013.10.16.
Зургийг Жереми Рассел (ДЛО)
“Хүмүүсийн царайг харах боломжтойгоор нь зогсож байгаад яръя. Ах дүү нараа, энд та бүхэнтэй хамт байгаадаа баяртай байна. Та бүхний ярьсан зүйл бодит байдлыг үнэнээр нь тусгасан байна. Тиймээс ч бид бүхний анхаарлыг татаж байгаа. Материаллаг хөгжил өнгөн талаасаа сайхан харагддаг ч дотроо шударга бус, хээл хахууль, зөрчил зэрэг асуудлыг нууж зовнил, түгшүүрийг ихэсгэдэг.

“Нөгөөтэйгүүр бидэнд дотоод амар амгаланг машин техник өгөхгүй. Дотоод амар амгалан нь энэрэн нигүүлсэхүйг дадлагжуулснаар бий болдог. XXI зуун материаллаг хөгжлийн хажуугаар оюун санааны хөгжил үнэт үүрэг үзүүлэх ёстой.

“Оюун санаалаг байдал – хайр, энэрэн нигүүлсэхүй, тэвчээр, сахилга бат үнэн шударга байдал бидний амьдралын өдөр тутмын нэг хэсэг байх нь зүй. Хэрэв ийм болгож чадвал жинхэнэ өөрчлөлтөнд хүрнэ.”

Бас нэгэн асуудал бол саяхныг болтол Төвд орон зөвхөн бурханы шашинтай, Мексик улс католик шашинтай байсан. Гэвч бид одоо олон шашин зэрэгцэн оршсон цаг үед амьдарч байна. 1986 онд Жон Пол олон шашны төлөөлөл оролцсон Ассиси уулзалтыг зохион байгуулж харилцан бие биеэ ойлголцон энх тайванд хүргэхийг зорьсон. Философийн талаас өөр үзэл санааг баримталдаг ч бүхий л шашнууд хайр энэрэлийг бусдад түгээх зорилго агуулдаг.

“Бидэнд нүүрлэдэг ихэнхи асуудлыг бид өөрсдөө бий болгож байна. Хамба ламтан “Бид амар амгалан дэлхийг хэрхэн цогцлоох вэ” хэмээн асуухад бид эхлээд өөр өөрсдийн оюун санаанд амар амгаланг бий болгох чадвартай бөгөөд үүнийгээ ашиглах хэрэгтэй” хэмээв.

Закатекад шашин хоорондын хэлэлцүүлэг ба “Аз жаргалтай амьдрах урлаг” олон нийтийн яриа
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Сан Агустино сүмд хэвлэлийн
зарим хүмүүстэй уулзав. Мексик, Закатека, 2013.10.16.
Зургийг Жереми Рассел (ДЛО)
Тэнд цугласан олон энх тайвны төлөө залбирал үйлдэв. Дараа нь Дээрхийн Гэгээнтэн хэвлэл мэдээллийн хүмүүстэй уулзан өөрийн амьдралын зорилго хүний үнэ цэнэ дотоод амар амгаланг түгээх, шашин хоорондын эв нэгдлийг бэхжүүлэх, энэрэн нигүүлсэхүйн соёл болсон Төвдийн соёлыг хадгалан үлдэхээр ажилладаг тухайгаа ярилаа.

Үдийн зоогонд 250 нэр хүнд бүхий жүжигчид, төрийн бус байгууллагын төлөөлөгчидтэй хамт оролцон тэдэнтэй уулзалт хийв. Тэд Дээрхийн Гэгээнтнээс цагаачлан амьдарсан тухай болон бусад шашны талаар асуулт тавьж хариулт авлаа.

Дараа нь Закатекын хурлын зааланд 4200 хүнд хандан яриа хийлээ.

“Ах эгч дүү нар аа, та бүхэнтэй хамт байгаадаа их баяртай байна. Би явсан газар бүртээ аз жаргалын үндэс болсон хүний үнэ цэнийг түгээх, шашин хоорондын эв нэгдлийг бэхжүүлэх төлөө хичээдэг. Өнөөдөр миний энэ удаагийн аялалын сүүлийн өдөр бөгөөд уулзалтанд оролцогчид маань их анхааралтай, элэгсэгээр хүлээн авч байлаа. Мексикт байх хугацаандаа олон сайхан дурсамжийг олж авлаа.

“Аз жаргалтай хандлагын төлөө ажиллаж хөдөлмөрлөх нь сайн зүйл гэж би боддог. Хэдийгээр асуудлыг шууд шийдвэрлэхгүй ч сэтгэл тайван байхад тустай. Сэтгэл санааны тайван байдал нь бодит байдлыг тодорхой харахад тустай. Бид оюун санаагаар дамжуулан мэдрэмжийг хүлээж авдаг. Жишээ нь өвчинг мэдрэхүйн эрхтэнээр хүлээж авдаг. Харин оюун санааны түвшинд стресс, гуниг зэргийг мэдэрдэг. Энэ хоёроос оюун санааны мэдрэмж нь илүү чухал. Учир нь бие махбодийн өвчинг оюун санааны сэтгэл ханамжаар зөөлрүүлж болох ч сэтгэлийн зовлонг бие махбодийн тав тухаар хангахгүй.”

Закатекад шашин хоорондын хэлэлцүүлэг ба “Аз жаргалтай амьдрах урлаг” олон нийтийн яриа
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам "Аз жаргалтай амьдрах урлаг"
сэдвээр олон нийтэд яриа хийв. Мексик, Закатека, 2013.10.16.
Зургийг Жереми Рассел (ДЛО)
Бидэнд асуудал тулгарахад залбиран бясалгах нь хувь хүний төвшинд тустай ч нийгмийг өөрчлөхөд тийм ч тустай бус болох нь ажиглагдсан. Хэрэв бид материаллаг байдалдаа анхараад дотоод үнэ цэнээ үл хайхарвал амьтнаас үл ялгагдана хэмээгээд Барселонад уулзсан католик шашинтан ламын тухай дурсан ярив. Тэрээр таван жил талх усаар хооллон хайрын бясалгал хийжээ. Дээрхийн Гэгээнтэн түүнтэй уулзахад түүний түүний нүд галтай цогтой, царайд нь аз жаргалтай дүр төрх харагдаж байжээ.

Дээрхийн Гэгээнтэн “Зарим нөхөд маань ёс зүйг зөвхөн шашнаар дамжуулан олгоно гэж үздэг. Би үүнтэй санал нийлдэггүй. Олон шашинт энэ цаг үед аль шашнаар дамжуулах вэ гээд асуудал үүснэ. Тиймээс шашнаас ангид ёс зүйг сургах нь зүйтэй. Жирийн нэгэн халуун дулаан сэтгэл дотоод амар амгалан, итгэл өгч айдсыг багасган сэтгэл амар тайван байдаг. Энэ үүднээс сэтгэлийн амар тайван байдал нь аз жаргалтай амьдралын түлхүүр юм.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Мексик улсад ойролцоогоор долоо хоног морилон 42,000 хүнтэй уулзжээ.
Үзсэн: 4 838
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц