Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын Япон дахь айлчлал
20-11-2013, 15:25 | Хэвлэх
2013 оны 11 сарын 15
2013.11.15 Япон, Нарита. - Дээрхийн Гэгээнтэн Далай Лам “Dreamliner” онгоцоор Энэтхэгээс Наритагийн нисэх буудалд газардахад жил жилийн энэ үеэр цаг агаар ямар байдаг, тэр л янзаар үүлэрхэг байлаа. Харин угтан авахаар ирсэн найз нөхөд, хүмүүсийн уур амьсгал халуун дулаан, найрсаг байв.
Зочид буудал руу явахын өмнө “тэд, бид” гэсэн үзэл бодлоос салж хүн төрөлхтөн нэгдмэл нэг юм шүү гэдгийг санаж байх нь чухал болохыг Далай багш онцлон тэмдэглэж сэтгүүлч сурвалжлагчдын асуултанд товч хариулт өгөв.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Наритагийн нисэх онгоцны буудал
дээр түүнийг угтсан хүмүүстэй уулзав. Япон, Нарита. 2013.11.15.
Зургийг Жереми Рассел (ДЛО)Үдээс хойш NTV телевизийн News Zero-ийн сэтгүүлч Nobutaka Murao-тай хийсэн ярилцлага нь энэ удаагийн айлчлалын гол зорилгын талаарх асуултаар эхэлсэн юм.
Дээрхийн Гэгээнтэн олон нийттэй уулзалт хийж, аз жаргал гэдэг бол хүний дотоод сэтгэлд өөрт нь оршиж байдаг талаар санал бодлоо хуваалцана гэдгээ мөн айлдсан юм. Тэрээр цааш нь буддистууд хамаг амьтны тусын тулд үргэлж залбирч байдаг, боломж л гарвал бусдын төлөө үйл ажиллагаагаа чиглүүлж байх нь зөв. Өөрчлөлтийг зөвхөн мөргөж залбирсанаар биш, үйл ажиллагаагаар хийх нь чухал болохыг дурьдсан юм.
Филлипинд тохиолдсон шиг байгалийн гамшиг, ихсэх төлөвтэй байгаа энэ нөхцөл байдалд хүн төрөлхтөний нэгэн хэсэг нь гэдгээ санаж бид бусаддаа хэрхэн тусалж болох талаар бодож байх хэрэгтэй.
Бие биенээ дээрэлхэх, айлган сүрдүүлэх явдал гарч байгаа нь одоогийн байдлаар Японд тулгараад байгаа санаа зовох нэг асуудал болоод байгааг тэмдэглэн хэлэв. Ямар шалтгаанаас болж хүмүүс бие биенээ дээрэлхэх байдал гаргаад байна вэ гэж ноён Murao асуухад:
Бусдыг хүндлэхгүй үл тоомсорлох, бусдын төлөө санаа тавихгүй зөвхөн өөрийгөө бодох амин хувиа хичээх үзэлтэй холбоотой юм.
Бие биенээ дээрэлхэх энэ асуудлаас болж зарим хүүхдүүд амиа хорлохдоо ч тулж байна. Үүнийг хэрхэн зогсоож болох вэ гэсэн асуултад Дээрхийн Гэгээнтэн хариулахдаа:
Энэ нь зөвхөн Японд биш, ер нь өргөн хүрээнд яригдахаар асуудал болоод байна гэж хэлэв. Одоогийн манай боловсролын систем материаллаг зүйлд чиглэгдээд дотоод мөн чанарыг орхигдуулаад байна. Шашинтай заавал холбохгүйгээр ёс зүйн төлөвшлийг боловсролын системдээ хэрхэн суулгаж өгөх вэ гэдэг асуудал миний зарим найз нөхөд, судлаачид, сурган хүмүүжүүлэгчдийн тунгаан бодох асуудлын нэг болоод байна.
Дарамт хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдэд хандаж та юу хэлэх вэ гэсэн асуултад Дээрхийн Гэгээнтэн хариулахдаа: “Эцэг эхчүүд болон багш нар энэ талаар тодорхой үүрэг хариуцлага хүлээх хэрэгтэй гэж бодож байна. Эцэг эхчүүд цаг гарган хүүхдүүдтэйгээ тулж ажиллах зүйтэй. Багш нар зөвхөн заах ёстой хичээлээ заагаад зогсохгүй хүүхдүүдийн ирээдүйд санаа тавьж дотоод мөн чанарыг хөгжүүлэхэд үлгэр дууриал болох хэрэгтэй.
Хэрэв гэр орон болоод сургууль соёлын газар хэн хүний сэтгэл зүрхийг татсан халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлвэл хүүхдийн хүмүүжилд нөлөөлж улмаар тэд өөрчлөгдөж чадна.” гэлээ.
Ярианы сэдэвтэй холбогдуулан 2009 оноос хойш Түвдэд 100 гаруй хүн зулын гол болж өөрийгөө шатаасан тохиолдол гарсан талаар таны бодлыг сонсоё гэсэн сурвалжлагчийн асуултанд тэрээр “Энэ маш харамсалтай явдал мөн. Гэхдээ энэ хүмүүс архи дарсанд орсноос ч юм уу, эсвэл гэр бүлийн ямар нэгэн асуудлаас ч болоогүй, харин айдас бүхий уур амьсгалтай орчинд амьдардагаас болсон. Өөрийнхөө амь амьдралыг золиосолж байгаа эдгээр хүмүүс бусдад хор хохирол аюул учруулж ч болох байсан, гэхдээ тэд тийм аргыг сонгоогүй” хэмээн цохон тэмдэглэж хэлэв.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам телевизэд ярилцлага өгөв.
Япон, Нарита. 2013.11.15. Зургийг Жереми Рассел (ДЛО)Энэ явдал анх удаа гарах үеэр BBC-гийн сурвалжлагчийн тавьсан асуултад би энэ бол маш харамсалтай явдал юм гэж хариулж байсан. Мөн энэ үр дүнтэй байж чадах уу гэж асуухад нь: “Би үүнийг дэмжихгүй. Би Төвдөөс гадна байгаа учир миний байр суурь түвэгтэй. Эдгээр хүмүүст миний зүгээс зөвлөж хэлээд байсан юм байхгүй. Хятадын Засгийн газар юунаас болж энэ үйлдэл гарав гэдэгт дүн шинжилгээ хийж учир шалтгааныг нь олох байх” гэв.
Мөн Хятадын шинэ удирдагч Си Зяньпиний талаар өөрийнх нь санал бодлыг асуусан асуултанд Дээрхийн Гэгээнтэн хариулав. Сүүлийн 60-аад жилд Хятадад өөр өөрийн онцлогтой үе шат ээлжлэн гарч ирлээ. Мао Зэдун оюун санаа, үзэл суртлыг төвлөрүүлэн чиглүүлж байсан бол Ден Сяопин эдийн засгийг хөгжүүлж, Зян Земин намуудын үүрэг ролийг дээшлүүлэхийн төлөө ажилласан, харин Ху Жинтао-гийн уриа нийгмийн хөгжил, дэвшлийн төлөө байсан зэргээс харах юм бол нийгмийн нэгэн тогтолцоонд шинэ нөхцөл байдлыг бодитоор хэрэгжүүлж болдгийг харуулж байна. Мөн Си Зяньпин авилга хээл хахуулийг арилгахын төлөө ихийг хийж чадсаныг дурьдав.
Ямар ч асуудал тулгарахад та яаж тайван тогтвортой голыг нь олж хандаж чаддаг вэ гэсэн асуултанд “Энэ бол зөвхөн бодит байдалд зохицож байгаа хэрэг” хэмээн Дээрхийн Гэгээнтэн хариулав. Тэрээр хүч хэрэглэх байдалд шилжвэл уналт сүйрэлд л хүрнэ шүү дээ гэдгийг мөн айлдав.
Эцэст нь Америкийн хөгжимчин Петр Яроув таны үгнээс санаа авч Японы шинэ үеийнхэнд энх тайвныг цогцлоон бий болгох урам зоригийг өгч уриалан дуудахад чухлаар нөлөөлнө гэдэгт итгэж “Хэзээ ч битгий бууж өг” нэртэй шинэ дууг хүмүүс бие биенээ дээрэлхэн доромжлохын эсрэг сүлд дуу болгон зохиосон хэмээн сурвалжлагч Дээрхийн Гэгээнтэнд тайлбарлан хэлэв.
Хүүхдүүд багаасаа л тайван, хүлээцтэй байж сурвал том болоод тусч энэрэнгүй сэтгэлтэй, дэлхийд энх тайвныг эрхэмлэн цогцлоох иргэд болон төлөвшинө гэсэн Дээрхийн Гэгээнтний санааг Яроув талархан дэмждэг юм байна.
Дээрхийн Гэгээнтэн айлдахдаа:
Хэрэв бид ёс суртахуунаар доголдож, аливаа зүйлийг бүрхэг талаас нь харж, дургүйцэн гомдоллоод байх юм бол асуудлыг шийдвэрлэж чадахгүй. Мөн зөвхөн үр дүн гараасай гэж залбирсанаар асуудал шийдэгдэхгүй. Хүчирхийлэл хэрэглэхгүйн тулд ажиллах, гэхдээ хэзээ ч бууж өгөлгүй өөртөө итгэлтэй байх нь чухал. Хүч үл хэрэглэх аргыг сонгосон ч эргэлзэж түдгэлзсэн байдалтай байвал амжилт олохгүй. Өөртөө итгэлтэйгээр үргэлжлүүлэн тэмц, өөрөөр хэлбэл хэзээ ч битгий бууж өг. Япончууд та нар өөрсдийгөө хар л даа. Дэлхийн 2-р дайны дараа үнс нурмаас улс орноо босгож, бүтээн байгуулж чадсан, бууж өгөлгүй тэмцэхийн чухлыг харуулж чадсан шүү дээ. Герман мөн хүчтэй эдийн засгийг хөгжүүлж, жинхэнэ ардчиллыг бий болгож чадсан. Тиймээс байдал хичнээн хэцүү байлаа ч бид хэзээ ч бууж өгч болохгүй.
2013.11.15 Япон, Нарита. - Дээрхийн Гэгээнтэн Далай Лам “Dreamliner” онгоцоор Энэтхэгээс Наритагийн нисэх буудалд газардахад жил жилийн энэ үеэр цаг агаар ямар байдаг, тэр л янзаар үүлэрхэг байлаа. Харин угтан авахаар ирсэн найз нөхөд, хүмүүсийн уур амьсгал халуун дулаан, найрсаг байв.
Зочид буудал руу явахын өмнө “тэд, бид” гэсэн үзэл бодлоос салж хүн төрөлхтөн нэгдмэл нэг юм шүү гэдгийг санаж байх нь чухал болохыг Далай багш онцлон тэмдэглэж сэтгүүлч сурвалжлагчдын асуултанд товч хариулт өгөв.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Наритагийн нисэх онгоцны буудал
дээр түүнийг угтсан хүмүүстэй уулзав. Япон, Нарита. 2013.11.15.
Зургийг Жереми Рассел (ДЛО)
Дээрхийн Гэгээнтэн олон нийттэй уулзалт хийж, аз жаргал гэдэг бол хүний дотоод сэтгэлд өөрт нь оршиж байдаг талаар санал бодлоо хуваалцана гэдгээ мөн айлдсан юм. Тэрээр цааш нь буддистууд хамаг амьтны тусын тулд үргэлж залбирч байдаг, боломж л гарвал бусдын төлөө үйл ажиллагаагаа чиглүүлж байх нь зөв. Өөрчлөлтийг зөвхөн мөргөж залбирсанаар биш, үйл ажиллагаагаар хийх нь чухал болохыг дурьдсан юм.
Филлипинд тохиолдсон шиг байгалийн гамшиг, ихсэх төлөвтэй байгаа энэ нөхцөл байдалд хүн төрөлхтөний нэгэн хэсэг нь гэдгээ санаж бид бусаддаа хэрхэн тусалж болох талаар бодож байх хэрэгтэй.
Бие биенээ дээрэлхэх, айлган сүрдүүлэх явдал гарч байгаа нь одоогийн байдлаар Японд тулгараад байгаа санаа зовох нэг асуудал болоод байгааг тэмдэглэн хэлэв. Ямар шалтгаанаас болж хүмүүс бие биенээ дээрэлхэх байдал гаргаад байна вэ гэж ноён Murao асуухад:
Бусдыг хүндлэхгүй үл тоомсорлох, бусдын төлөө санаа тавихгүй зөвхөн өөрийгөө бодох амин хувиа хичээх үзэлтэй холбоотой юм.
Бие биенээ дээрэлхэх энэ асуудлаас болж зарим хүүхдүүд амиа хорлохдоо ч тулж байна. Үүнийг хэрхэн зогсоож болох вэ гэсэн асуултад Дээрхийн Гэгээнтэн хариулахдаа:
Энэ нь зөвхөн Японд биш, ер нь өргөн хүрээнд яригдахаар асуудал болоод байна гэж хэлэв. Одоогийн манай боловсролын систем материаллаг зүйлд чиглэгдээд дотоод мөн чанарыг орхигдуулаад байна. Шашинтай заавал холбохгүйгээр ёс зүйн төлөвшлийг боловсролын системдээ хэрхэн суулгаж өгөх вэ гэдэг асуудал миний зарим найз нөхөд, судлаачид, сурган хүмүүжүүлэгчдийн тунгаан бодох асуудлын нэг болоод байна.
Дарамт хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдэд хандаж та юу хэлэх вэ гэсэн асуултад Дээрхийн Гэгээнтэн хариулахдаа: “Эцэг эхчүүд болон багш нар энэ талаар тодорхой үүрэг хариуцлага хүлээх хэрэгтэй гэж бодож байна. Эцэг эхчүүд цаг гарган хүүхдүүдтэйгээ тулж ажиллах зүйтэй. Багш нар зөвхөн заах ёстой хичээлээ заагаад зогсохгүй хүүхдүүдийн ирээдүйд санаа тавьж дотоод мөн чанарыг хөгжүүлэхэд үлгэр дууриал болох хэрэгтэй.
Хэрэв гэр орон болоод сургууль соёлын газар хэн хүний сэтгэл зүрхийг татсан халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлвэл хүүхдийн хүмүүжилд нөлөөлж улмаар тэд өөрчлөгдөж чадна.” гэлээ.
Ярианы сэдэвтэй холбогдуулан 2009 оноос хойш Түвдэд 100 гаруй хүн зулын гол болж өөрийгөө шатаасан тохиолдол гарсан талаар таны бодлыг сонсоё гэсэн сурвалжлагчийн асуултанд тэрээр “Энэ маш харамсалтай явдал мөн. Гэхдээ энэ хүмүүс архи дарсанд орсноос ч юм уу, эсвэл гэр бүлийн ямар нэгэн асуудлаас ч болоогүй, харин айдас бүхий уур амьсгалтай орчинд амьдардагаас болсон. Өөрийнхөө амь амьдралыг золиосолж байгаа эдгээр хүмүүс бусдад хор хохирол аюул учруулж ч болох байсан, гэхдээ тэд тийм аргыг сонгоогүй” хэмээн цохон тэмдэглэж хэлэв.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам телевизэд ярилцлага өгөв.
Япон, Нарита. 2013.11.15. Зургийг Жереми Рассел (ДЛО)
Мөн Хятадын шинэ удирдагч Си Зяньпиний талаар өөрийнх нь санал бодлыг асуусан асуултанд Дээрхийн Гэгээнтэн хариулав. Сүүлийн 60-аад жилд Хятадад өөр өөрийн онцлогтой үе шат ээлжлэн гарч ирлээ. Мао Зэдун оюун санаа, үзэл суртлыг төвлөрүүлэн чиглүүлж байсан бол Ден Сяопин эдийн засгийг хөгжүүлж, Зян Земин намуудын үүрэг ролийг дээшлүүлэхийн төлөө ажилласан, харин Ху Жинтао-гийн уриа нийгмийн хөгжил, дэвшлийн төлөө байсан зэргээс харах юм бол нийгмийн нэгэн тогтолцоонд шинэ нөхцөл байдлыг бодитоор хэрэгжүүлж болдгийг харуулж байна. Мөн Си Зяньпин авилга хээл хахуулийг арилгахын төлөө ихийг хийж чадсаныг дурьдав.
Ямар ч асуудал тулгарахад та яаж тайван тогтвортой голыг нь олж хандаж чаддаг вэ гэсэн асуултанд “Энэ бол зөвхөн бодит байдалд зохицож байгаа хэрэг” хэмээн Дээрхийн Гэгээнтэн хариулав. Тэрээр хүч хэрэглэх байдалд шилжвэл уналт сүйрэлд л хүрнэ шүү дээ гэдгийг мөн айлдав.
Эцэст нь Америкийн хөгжимчин Петр Яроув таны үгнээс санаа авч Японы шинэ үеийнхэнд энх тайвныг цогцлоон бий болгох урам зоригийг өгч уриалан дуудахад чухлаар нөлөөлнө гэдэгт итгэж “Хэзээ ч битгий бууж өг” нэртэй шинэ дууг хүмүүс бие биенээ дээрэлхэн доромжлохын эсрэг сүлд дуу болгон зохиосон хэмээн сурвалжлагч Дээрхийн Гэгээнтэнд тайлбарлан хэлэв.
Хүүхдүүд багаасаа л тайван, хүлээцтэй байж сурвал том болоод тусч энэрэнгүй сэтгэлтэй, дэлхийд энх тайвныг эрхэмлэн цогцлоох иргэд болон төлөвшинө гэсэн Дээрхийн Гэгээнтний санааг Яроув талархан дэмждэг юм байна.
Дээрхийн Гэгээнтэн айлдахдаа:
Хэрэв бид ёс суртахуунаар доголдож, аливаа зүйлийг бүрхэг талаас нь харж, дургүйцэн гомдоллоод байх юм бол асуудлыг шийдвэрлэж чадахгүй. Мөн зөвхөн үр дүн гараасай гэж залбирсанаар асуудал шийдэгдэхгүй. Хүчирхийлэл хэрэглэхгүйн тулд ажиллах, гэхдээ хэзээ ч бууж өгөлгүй өөртөө итгэлтэй байх нь чухал. Хүч үл хэрэглэх аргыг сонгосон ч эргэлзэж түдгэлзсэн байдалтай байвал амжилт олохгүй. Өөртөө итгэлтэйгээр үргэлжлүүлэн тэмц, өөрөөр хэлбэл хэзээ ч битгий бууж өг. Япончууд та нар өөрсдийгөө хар л даа. Дэлхийн 2-р дайны дараа үнс нурмаас улс орноо босгож, бүтээн байгуулж чадсан, бууж өгөлгүй тэмцэхийн чухлыг харуулж чадсан шүү дээ. Герман мөн хүчтэй эдийн засгийг хөгжүүлж, жинхэнэ ардчиллыг бий болгож чадсан. Тиймээс байдал хичнээн хэцүү байлаа ч бид хэзээ ч бууж өгч болохгүй.
Үзсэн: 3 466
Холбоотой мэдээ: