Гималай Америкийн сан
28-02-2014, 06:28 | Хэвлэх
2014 оны 2 дугаар сарын 23
АНУ, Калифорниа муж, Сан Франсиско хот, 2014.02.22 – Дээрхийн Гэгээнтэн 1978 онд Ричард Блум, түүний эхнэр Даяан Файнштайны урилгаар АНУ-д зочлон ирсэн анхны хот нь Сан Франсиско байлаа. Өнөөдөр ч мөн тэртээ 30 жилийн өмнө Блумын үүсгэн байгуулсан Гималай Америкийн сангийн урилгаар энд морилон ирсэн юм. Уг сан нь Төвд болон Гималай нурууны орчмын ард иргэдийн боловсролд хувь нэмрээ оруулан хөгжиж буй эдийн засгийг дэмжих төв бөгөөд ядуурлыг багасгаж нийгмийн тэгш бус байдлыг арилгах зорилготой.

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын Дэйвийс Симфонийн танхимд
олон нийттэй хийх ярианы өмнө Ричард Блум олноо танилцууллаа.
АНУ, Калифорниа, Сан Франсиско, 2014.02.22.
Зургийг Гималай Америкийн СанУулзалтыг нээн Блум үг хэлэхдээ: Дээрхийн Гэгээнтэнтэй ойролцоо настай бөгөөд 1972 анх уулзан баяртайгаар Сан Франсиско хотод урьж байснаа дурслаа. Тэрээр Тед Кеннедийн “Бие биендээ санаа тавьдаг хүмүүс бидний үйл хэрэг. Бидний үйлс өргөжин, тэмүүлэл бадарч, итгэл найдвар хурцлагдан мөрөөдөл маань хэзээ ч мөхөхгүй” хэмээн хэлснийг эш татав.
Дээрхийн Гэгээнтэн заншил ёсоороо:
“Ах, дүү нар аа, та бүгдтэй уулзаж байгаадаа туйлын баяртай байна. Дэлхий дээр амьдран буй 7 тэрбум хүний нэг нь би. Бид бүгд аз жаргалтай амьдралыг хүсдэг төдийгүй, аз жаргалтай амьдрах ч эрхтэй. Настай биднийг асуудал бэрхшээлийг даван туулсан туршлага нь чимж, залуус та нарыг шинэ соргог санаагаар илүү алсыг харж шийддэг нь чимэх болно. Асуудал бэрхшээлийн хажуугаар хэрхэн аз жаргалтай амьдрана гэж итгэх вэ? Асуудлын ихэнх нь оюун санаааны түвшинд байдаг. Асуудлыг илүү өргөн хүрээтэйгээр бодитоор харах юм бол шийдвэрлэхэд хялбар болно. Оюун санаагаа тайван байлгах нь аз жаргалтай, амар амгалан амьдрах түлхүүр юм. 7 тэрбум бид бүгдээрээ бие махбодь, сэтгэл санаа, оюун ухааны түвшинд адилхан.”
Материаллаг үзэлд хэт автсан өнөөгийн боловсролын тогтолцоонд ёс суртахуун дутагдалтай байна хэмээгээд хуучны анд, сэтгэл судлаач Пол Экмантай уулзахад тэрээр сэтгэл хөдлөлийн процесс, түүний зураглалыг ашиглан боловсролыг сайжруулах санаагаа дурьдсаныг өгүүлэв. “Оюун санаа ба Амьдрал” хүрээлэнгийхэн ч мөн сөрөг сэтгэл хөдлөлийг хэрхэн хянаж дарах талаар судлан шашнаас ангид замаар боловсролын системд оруулах талаар ажиллаж байгаа тухай дурьдлаа.
Зарим хүмүүс ёс суртахуун шашны сургаал дээр үндэслэгдсэн байх ёстой хэмээн үздэг. Миний хувьд Энэтхэгийн шашнаас ангид загвар таатай санагддаг. Хэрэв ёс суртахууныг шашны сургаал дээр үндэслэсэн байх ёстой хэмээн үзвэл шашинд итгэдэггүй хүмүүс яах вэ? Шашинд итгэдэг хэмээгээд ёс суртахуунгүй авирладаг хүмүүс яах вэ? Бүгдэд нь ёс суртахуун хэрэгтэй.
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын Дэйвийс Симфонийн танхимд.
АНУ, Калифорниа, Сан Франсиско, 2014.02.22.
Зургийг Гималай Америкийн СанДээрхийн Гэгээнтэн морилон ирэхэд Шүгдэнг шүтэгч хүмүүс хашгиран уур хилэнтэй харцаар харж байсан юм. Ийм хүмүүс сайн ламыг хөнөөж 1997 онд Дарамсала дах Дээрхийн Гэгээнтний өргөөний ойролцоо хятад хэл рүү орчуулга хийж байсан түүний шавь нарыг бас хөнөөжээ. Өнөөдөр тэдний уриа нь “Худлаа ярихаа зогсоо” гэж байгаа боловч үнэн хэрэгтээ хэн нь худлаа ярьж байна вэ.
“Саяхан Пап ламтан Франсис Германы хамба ламын католик сүмийн сургаал номтой харшлах амьдралын хэв маягийг нь харгалзан хамба ламын үүргээс нь түдгэлзүүлсэн. Мөн саяхан Энэтхэгийн зүүн бүсээр зочлохдоо орчин үеийн боловсрол хангалттай ёс суртахууныг олгож байна уу, залуу, ухаантай, боловсролтой хүмүүс хээл хахуулд идэгдсэн байгааг хэлсэн. Баян, ядуугийн ялгааг багасгахын тулд илүү ихийг хийх хэрэгтэй. Зөвхөн залбирал мөргөл бус, үнэнч шударга ил тод үйл ажиллагаа хэрэгтэй. Эндээс итгэлцэл төрж жинхэнэ нөхөрлөл бий болно. Бид нийгмийн амьтан учраас найз нөхөрлөлөөс гадна бие биенээсээ хамааралтай оршдог.
“Сэтгэлийн амар амгалан, бие махбодийн сайн сайхан байдал нь хоорондоо харилцан хамааралтай. Хэдэн жилийн өмнө Эмори Их сургуулийн эрдэмтэн байнга уурлан хилэгнэх нь бидний дархлааг сулруулдаг болохыг хэлж байсан. Сэтгэлийн амар амгалан, өгөөмөр сайхан сэтгэл нь бидэнд итгэл төрүүлдэг.”
Дээрхийн Гэгээнтнээс засгийн газар, эсвэл НҮБ дэлхийг өөрчилж чадах уу хэмээн асуухад өөрчлөлт хувь хүний түвшинд эхлэнэ. 7 тэрбум хүмүүс бид бүгд нэгэн том гэр бүл хэмээн бодохоос эхлэнэ. Үр хүүхдүүдтэй нэг нь хүүхэддээ хайр энэрэлээ үзүүлж тэдний дэлхий ертөнцийг үзэх өргөн үзэл бодолтой өсгөж хүмүүжүүлэхээс эхлэнэ хэмээлээ.
Шүгдэнгийн талаарх сэдэвт эргэн орж “Надад Шүгдэнг шүтдэг үе байсан. Аажмаар Буддын уламжлалын үүднээсээ ямар нэгэн буруу зүйл байна гэдгийг олж мэдсэн. Түүх сөхөж харахад V Далай Ламын үед буруу ерөөлийн дүнд босч гарсан, хүн амьтан хийгээд Бурханы сургаалд хор болохуйц хүч гэдгийг олж мэдсэн.
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын Дэйвийс Симфонийн танхимд
олон нийттэй хийсэн ярианд оролцогсод. АНУ, Калифорниа,
Сан Франсиско, 2014.02.22. Зургийг Жереми Расселл (ДЛО)Дээрхийн Гэгээнтнээс Шүгдэнг шүтэх нь хувь хүний эрх чөлөө бус уу хэмээн нэгэн гэлэнмаа асуухад тэрхүү Шүгдэнг шүтэхээ больсноос хойш шашны эрх чөлөөгөө эдэлж байна хэмээн хариулав.
“Мэдлэг дутуу, буруу ташаа мэдээллийн улмаас энэ урсгалыг дагагсад нь эндүүрч байна. Энэтхэгт тэд өөрсдийн сүм хийдтэй. Хийдийн багш Галсанжамц нэгэн удаа Английн сэтгүүлчид XIV Далай Лам Төвдөд тустай юу ч хийхгүй байна гэж сурвалжлага өгсөн. Энэ нь худал ярьж буй хэрэг биш үү?”
Оюун санааны мөн чанарын талаар Буддист үзлээр бүтээгч нэгэн байдаггүй. Харин бид өөрөө өөрсдийгөө бүтээдэг. Бидний бие махбодид эхлэл ба төгсгөл гэж байдаг бол ухамсарт төгсгөл гэж байхгүй.
Аливаагаас ангижрах нь ухамсартай холбоотой бөгөөд Буддизмд оюун санааг нарийн тайлбарласан байдаг. Эртний Энэтхэгийн сургаалд нэгэн үзүүрт төвлөрөл, үзлийг суулган оюун санааны мөн чанарт нэвтрэх тухай тайлбарладаг. Сөрөг, бусниулах сэтгэл хөдлөл нь мунхагийн харанхуйгаас эхтэй. Үүний ерөндөг нь мэдлэг хийгээд сэрэмж. Мунхагийн харанхуй нь зовлонгийн шалтгаан болдог. Гэвч хүмүүн бид оюун ухаанаа ашигласнаар үүнийг гэтэлж чадна. Оюун санаагаа удирдаж чадвал бие махбодио бүхэлд нь удирдаж чадна.

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын Дэйвийс Симфонийн танхимд
олон нийттэй хийсэн ярианы үеэр. АНУ, Калифорниа,
Сан Франсиско, 2014.02.22. Зургийг Гималай Америкийн Сан“Оюун санаа сэрэмж тасралтгүй оршсоор байдгийн нэгэн жишээ нь хүүхэд өмнөх амьдралаа санадаг. Виржиниагийн Их сургуулийн профессор Иан Стевэнсон энэ талын судалгааг нилээн өргөн хүрээнд хийсэн. Энэтхэгт байхдаа хэд хэдэн ийм хүүхдүүдтэй уулзаж, мөн би бага байхдаа, бас өмнөх амьдралынхаа зарим нэг юмыг санадаг байснаа ярьж байсан. Гэхдээ одоо нас явж өмнөх амьдрал байтугай өчигдрийн юмаа санах нь ч багасчээ.
“XX зууны сүүлээс эхлэн эрдэмтэд оюун ухаан, уураг тархи гэдэг ойлголтыг салгаж ойлгож уураг тархины уян хатан чанарыг нээсэн. Буддист өнцгөөс оюун санааг ямар ч материалаар орлуулж болохгүй. Оюун санаа нь тунгалаг, устай адил, мөн чанар нь гэгээлэг юм”.
Дээрхийн Гэгээнтэн хэд хэдэн асуултанд хариулсны дараа танхимнаа Төвдийн төрийн дуулал төгөлдөр хуур, морин хийл хөгжмийн аяаар эгшиглэж танхимд цугласан хүн бүр босч зогсон хүндэтгэл үзүүлсэн юм.
АНУ, Калифорниа муж, Сан Франсиско хот, 2014.02.22 – Дээрхийн Гэгээнтэн 1978 онд Ричард Блум, түүний эхнэр Даяан Файнштайны урилгаар АНУ-д зочлон ирсэн анхны хот нь Сан Франсиско байлаа. Өнөөдөр ч мөн тэртээ 30 жилийн өмнө Блумын үүсгэн байгуулсан Гималай Америкийн сангийн урилгаар энд морилон ирсэн юм. Уг сан нь Төвд болон Гималай нурууны орчмын ард иргэдийн боловсролд хувь нэмрээ оруулан хөгжиж буй эдийн засгийг дэмжих төв бөгөөд ядуурлыг багасгаж нийгмийн тэгш бус байдлыг арилгах зорилготой.

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын Дэйвийс Симфонийн танхимд
олон нийттэй хийх ярианы өмнө Ричард Блум олноо танилцууллаа.
АНУ, Калифорниа, Сан Франсиско, 2014.02.22.
Зургийг Гималай Америкийн Сан
Дээрхийн Гэгээнтэн заншил ёсоороо:
“Ах, дүү нар аа, та бүгдтэй уулзаж байгаадаа туйлын баяртай байна. Дэлхий дээр амьдран буй 7 тэрбум хүний нэг нь би. Бид бүгд аз жаргалтай амьдралыг хүсдэг төдийгүй, аз жаргалтай амьдрах ч эрхтэй. Настай биднийг асуудал бэрхшээлийг даван туулсан туршлага нь чимж, залуус та нарыг шинэ соргог санаагаар илүү алсыг харж шийддэг нь чимэх болно. Асуудал бэрхшээлийн хажуугаар хэрхэн аз жаргалтай амьдрана гэж итгэх вэ? Асуудлын ихэнх нь оюун санаааны түвшинд байдаг. Асуудлыг илүү өргөн хүрээтэйгээр бодитоор харах юм бол шийдвэрлэхэд хялбар болно. Оюун санаагаа тайван байлгах нь аз жаргалтай, амар амгалан амьдрах түлхүүр юм. 7 тэрбум бид бүгдээрээ бие махбодь, сэтгэл санаа, оюун ухааны түвшинд адилхан.”
Материаллаг үзэлд хэт автсан өнөөгийн боловсролын тогтолцоонд ёс суртахуун дутагдалтай байна хэмээгээд хуучны анд, сэтгэл судлаач Пол Экмантай уулзахад тэрээр сэтгэл хөдлөлийн процесс, түүний зураглалыг ашиглан боловсролыг сайжруулах санаагаа дурьдсаныг өгүүлэв. “Оюун санаа ба Амьдрал” хүрээлэнгийхэн ч мөн сөрөг сэтгэл хөдлөлийг хэрхэн хянаж дарах талаар судлан шашнаас ангид замаар боловсролын системд оруулах талаар ажиллаж байгаа тухай дурьдлаа.
Зарим хүмүүс ёс суртахуун шашны сургаал дээр үндэслэгдсэн байх ёстой хэмээн үздэг. Миний хувьд Энэтхэгийн шашнаас ангид загвар таатай санагддаг. Хэрэв ёс суртахууныг шашны сургаал дээр үндэслэсэн байх ёстой хэмээн үзвэл шашинд итгэдэггүй хүмүүс яах вэ? Шашинд итгэдэг хэмээгээд ёс суртахуунгүй авирладаг хүмүүс яах вэ? Бүгдэд нь ёс суртахуун хэрэгтэй.

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын Дэйвийс Симфонийн танхимд.
АНУ, Калифорниа, Сан Франсиско, 2014.02.22.
Зургийг Гималай Америкийн Сан
“Саяхан Пап ламтан Франсис Германы хамба ламын католик сүмийн сургаал номтой харшлах амьдралын хэв маягийг нь харгалзан хамба ламын үүргээс нь түдгэлзүүлсэн. Мөн саяхан Энэтхэгийн зүүн бүсээр зочлохдоо орчин үеийн боловсрол хангалттай ёс суртахууныг олгож байна уу, залуу, ухаантай, боловсролтой хүмүүс хээл хахуулд идэгдсэн байгааг хэлсэн. Баян, ядуугийн ялгааг багасгахын тулд илүү ихийг хийх хэрэгтэй. Зөвхөн залбирал мөргөл бус, үнэнч шударга ил тод үйл ажиллагаа хэрэгтэй. Эндээс итгэлцэл төрж жинхэнэ нөхөрлөл бий болно. Бид нийгмийн амьтан учраас найз нөхөрлөлөөс гадна бие биенээсээ хамааралтай оршдог.
“Сэтгэлийн амар амгалан, бие махбодийн сайн сайхан байдал нь хоорондоо харилцан хамааралтай. Хэдэн жилийн өмнө Эмори Их сургуулийн эрдэмтэн байнга уурлан хилэгнэх нь бидний дархлааг сулруулдаг болохыг хэлж байсан. Сэтгэлийн амар амгалан, өгөөмөр сайхан сэтгэл нь бидэнд итгэл төрүүлдэг.”
Дээрхийн Гэгээнтнээс засгийн газар, эсвэл НҮБ дэлхийг өөрчилж чадах уу хэмээн асуухад өөрчлөлт хувь хүний түвшинд эхлэнэ. 7 тэрбум хүмүүс бид бүгд нэгэн том гэр бүл хэмээн бодохоос эхлэнэ. Үр хүүхдүүдтэй нэг нь хүүхэддээ хайр энэрэлээ үзүүлж тэдний дэлхий ертөнцийг үзэх өргөн үзэл бодолтой өсгөж хүмүүжүүлэхээс эхлэнэ хэмээлээ.
Шүгдэнгийн талаарх сэдэвт эргэн орж “Надад Шүгдэнг шүтдэг үе байсан. Аажмаар Буддын уламжлалын үүднээсээ ямар нэгэн буруу зүйл байна гэдгийг олж мэдсэн. Түүх сөхөж харахад V Далай Ламын үед буруу ерөөлийн дүнд босч гарсан, хүн амьтан хийгээд Бурханы сургаалд хор болохуйц хүч гэдгийг олж мэдсэн.

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын Дэйвийс Симфонийн танхимд
олон нийттэй хийсэн ярианд оролцогсод. АНУ, Калифорниа,
Сан Франсиско, 2014.02.22. Зургийг Жереми Расселл (ДЛО)
“Мэдлэг дутуу, буруу ташаа мэдээллийн улмаас энэ урсгалыг дагагсад нь эндүүрч байна. Энэтхэгт тэд өөрсдийн сүм хийдтэй. Хийдийн багш Галсанжамц нэгэн удаа Английн сэтгүүлчид XIV Далай Лам Төвдөд тустай юу ч хийхгүй байна гэж сурвалжлага өгсөн. Энэ нь худал ярьж буй хэрэг биш үү?”
Оюун санааны мөн чанарын талаар Буддист үзлээр бүтээгч нэгэн байдаггүй. Харин бид өөрөө өөрсдийгөө бүтээдэг. Бидний бие махбодид эхлэл ба төгсгөл гэж байдаг бол ухамсарт төгсгөл гэж байхгүй.
Аливаагаас ангижрах нь ухамсартай холбоотой бөгөөд Буддизмд оюун санааг нарийн тайлбарласан байдаг. Эртний Энэтхэгийн сургаалд нэгэн үзүүрт төвлөрөл, үзлийг суулган оюун санааны мөн чанарт нэвтрэх тухай тайлбарладаг. Сөрөг, бусниулах сэтгэл хөдлөл нь мунхагийн харанхуйгаас эхтэй. Үүний ерөндөг нь мэдлэг хийгээд сэрэмж. Мунхагийн харанхуй нь зовлонгийн шалтгаан болдог. Гэвч хүмүүн бид оюун ухаанаа ашигласнаар үүнийг гэтэлж чадна. Оюун санаагаа удирдаж чадвал бие махбодио бүхэлд нь удирдаж чадна.

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын Дэйвийс Симфонийн танхимд
олон нийттэй хийсэн ярианы үеэр. АНУ, Калифорниа,
Сан Франсиско, 2014.02.22. Зургийг Гималай Америкийн Сан
“XX зууны сүүлээс эхлэн эрдэмтэд оюун ухаан, уураг тархи гэдэг ойлголтыг салгаж ойлгож уураг тархины уян хатан чанарыг нээсэн. Буддист өнцгөөс оюун санааг ямар ч материалаар орлуулж болохгүй. Оюун санаа нь тунгалаг, устай адил, мөн чанар нь гэгээлэг юм”.
Дээрхийн Гэгээнтэн хэд хэдэн асуултанд хариулсны дараа танхимнаа Төвдийн төрийн дуулал төгөлдөр хуур, морин хийл хөгжмийн аяаар эгшиглэж танхимд цугласан хүн бүр босч зогсон хүндэтгэл үзүүлсэн юм.
Үзсэн: 3 284
Холбоотой мэдээ: