Санта Клара Их сургуульд: Бизнес, ёс суртахуун, энэрэн нигүүлсэл
2-03-2014, 16:51 | Хэвлэх
2014 оны 2 дугаар сарын 25
АНУ, Калифорниа муж, Сан Хосе, 2014.02.24 – Энэ өдөр Дээрхийн Гэгээнтэн Далай Лам АНУ-ын цахим хөндийд байрлах Санта Клара их сургуульд морилов.

Дээрхийн гэгээнтэн Далай Лам Санта Клара Их сургуульд зочлох
үеэр Living Wisdom сургуулийн сурагчид дуу дуулав. АНУ,
Калифорниа, Санта Клара, 2014.02.24. Зургийг Жереми Расселл (ДЛО)Бизнес, ёс суртахуун, энэрэн нигүүлсэл хэлэлцүүлгийг нээн Др. Доти Дээрхийн Гэгээнтнийг урин залж Амьдрах ухаан сургуулийн хүүхдүүд дуу дууллаа.
“Ах, эгч дүү нар аа, энд та бүхэнтэй уулзсандаа туйлын баяртай байна.
“Энэ бяцхан хүүхдүүд дуу дуулсанд баярлалаа. Эдгээр хүүхдүүд миний бага насыг санагдуулж байна. Би жирийн нэгэн тариачин айлд төрсөн. Манайх эд хөрөнгөөр баялаг бус ч эхийн элбэрэл хайраар дүүрэн, гэр дүүрэн баяр хөөрөөр бялхдаг байв. Намайг балчир байх үед ээж минь мөрөн дээрээ суулган ажилдаа явдаг байлаа. Бид ээжийнхээ ууртай царайг нэг ч удаа хараагүй. Би элбэрэл хайрыг эхээсээ мэдэрсэн бөгөөд хожмоо өөрийн ухаан бодлоор энэрэн нигүүлсэх сэтгэлийг улам хөгжүүлсэн юм. Энэрэн нигүүлсэхүйн энэ үрийг ээж минь надад суулгасан.”
Хайр энэрэл гэх мэт ийм үнэ цэнэтэй, сайхан зүйлүүд байсаар атал хүмүүс яагаад илүү мэдлэг ухаантай болох, амиа бодох, материаллаг үзэлд илүү ач холбогдол өгч байна вэ? Хүний мөн чанар хүнлэг энэрэнгүй биш үү, бид нийгмийн амьтан бөгөөд бидний хувь хүний оршин тогтнох чадвар нь хамтын ажиллагаа юм. Энэрэн нигүүлсэхүйн үр бидний дотор байгаа. Залуу насандаа энэ үрээ тордож ургуулаарай.

Дээрхийн гэгээнтэн Далай Лам Санта Клара Их сургуульд морилон
“Бизнес, ёс суртахуун, энэрэн нигүүлсэхүй” хэлэлцүүлэгт оролцлоо.
АНУ, Калифорниа, Санта Клара, 2014.02.24.
Зургийг Чарльез БарриЭдийн засгийн салбарт хээл хахуул, баян ядуугийн ялгааг харж бусдад үзүүлэх хүндлэл, хайр энэрэл дутмаг байгааг бид мэднэ. Өгөөмөр халуун сэтгэл маш чухал. Цэцэрлэгээс их сургууль хүртэл суртгалтын хөтөлбөрт энэрэн нигүүлсэх, халуун дулаан сэтгэлийг суулгах боловсролын систем хэрэгтэй байна. Энэ боловсрол хүн бүрт хэрэгтэй.
Эмнэлгийн судалгаанаас харахад энэрэн нигүүлсэх сэтгэл нь амар амгалан оюун санааг төрүүлж улмаар өөртөө итгэх итгэл, дотоод үнэ цэнийг бий болгож хувь хүний эрүүл мэндийг сайжруулдаг. Энэрэн нигүүлсэх сэтгэл хүчтэй байснаар стресс, даралт багасна. Уур хилэн, сэтгэлийн зовнил нь эрүүл мэндийг муутгадаг бол энэрэн нигүүлсэл нь эерэг нөлөөлөл үзүүлдэг.
“Орчин үеийн анагаах ухааны сувилгаа нь бизнес шиг явагдаж байна. Гэвч бизнест ч гэсэн ёс суртахуун хэрэгтэй. Байгалиасаа бидэнд өөрийгөө гэх сэтгэл бий. Энэ сэтгэлээ ухаантайгаар ашиглан бусдад санаа тавих нь өөртөө санаа тавьж буй нэгэн хэлбэр юм. Баярлалаа.”
“Dignity” эрүүл мэнд төвийн гүйцэтгэх захирал тус төв энэрэн нигүүлслийг түгээх зорилготой бөгөөд анх XIX зуунд бусдын төлөөх сэтгэлийг өвөрлөсөн христийн 8 эмэгтэй Сан Франсискод ирж ядуусыг эмчилж асардаг байсан тухай яриад тус төв нь гурван үндсэн зарчмыг баримталдаг талаар дурьдав. Нэгдүгээрт, чухал шийдвэр гаргахын өмнө шийдвэрт өртөх хүмүүсийн хэрэгцээг сонсдог. Хоёрдугаарт, нэг ч хүн гарыг нь атгах хүнгүйгээр, ганцаараа нас барахгүй байхад анхаарч ажилладаг. Гуравдугаарт, энэрэн нигүүлсэх нь нийгэмд гаргаж буй эелдэг зан бус, зайлшгүй хийх үүрэг хэмээлээ.
“Энэрэн нигүүлсэл сайхан сэтгэл гаргахад багахан үнэ төлөх ч түүний хариу нь агуу” хэмээхэд Дээрхийн Гэгээнтэн “Гайхалтай” хэмээн урам хайрлав.

“Бизнес, ёс суртахуун, энэрэн нигүүлсэхүй” хэлэлцүүлэгт
оролцогсод. АНУ, Калифорниа, Санта Клара, 2014.02.24.
Зургийг Ёо ВангдуХүний сайхан сэтгэл, энэрэн нигүүлсэл зэрэг дотоод үнэ цэнээ хөгжүүлэхэд шашин шүтдэггүй гэх 1 тэрбум хүмүүсийг ч бас оролцуулах хэрэгтэй. Энэ үүднээс бүх шашин болон шашингүй үзэлтнүүдэд ч хүндэтгэлтэй ханддаг Энэтхэгийн загварт тулгуурлан шашнаас ангид ёс суртахууныг хүргэх нь чухал.
“Хэрэв бид сэтгэлээ нээлттэй байлгаж үнэнч шударга байвал бусдад хорыг хүргэхээс илүү тусыг хүргэх нь амар байна.”
Үдээс хойш Дээрхийн Гэгээнтэн “Бизнест ёс суртахуун, энэрэн нигүүлсэхүйг нэвтрүүлсэн нь” хэмээх хэлэлцүүлэгт оролцов.
Adobe-ийн хамтран үүсгэн байгуулагч Чак Гешке Adobe-ийг байгуулахдаа хэрэглэсэн зарчмаасаа хуваалцлаа. Нэгдүгээрт, хамгийн чадварлаг хүмүүсээр багаа бүрдүүлэх. Илүү хурдтай дэвшил гаргахыг хүсвэл өрөөсөө илүү ухаантай хүнийг сонго. Хоёрдугаарт компаний ажилчдын хэрэгцээ шаардлага, эрхийг нь хувийн амьдралд нь хангаж өгөх. Гуравдугаарт, үйлчлүүлэгч, ажилтнууд, хувьцаа эзэмшигчид бүгд компаний бүрэлдэхүүн учраас бүгдэд шударга хандаж байгаа эсэхийг нягталдаг тухайгаа ярив. Дээрхийн Гэгээнтэн салгашгүй зарчмууд байна хэмээн үнэллээ.

Санта Клара Их сургуульд үдээс хойш зохиогдсон “Бизнест
ёс суртахуун, энэрэн нигүүлсэхүйг нэвтрүүлсэн нь” хэлэлцүүлэгт
оролцогсод. АНУ, Калифорниа, Санта Клара, 2014.02.24.
Зургийг Чарльез БарриIntel корпорацийн ТУЗ-ын захирал Жэйн Шоу: энэ хэлэлцүүлэгт оролцохоор бэлдэж байх явцад би өөрийнхөө амьдралыг эргэн харлаа. Дээрхийн Гэгээнтний ээжийнхээ тухай ярьсан яриа миний бага насыг санагдуулж байна. Английн Восестэр хэмээх бяцхан тосгонд төрж дэлхийн II дайны дараа манай гэр бүлийн үнэ цэнэ бусадтайгаа хуваалцаж, эвтэй шударга тоглож хэн нэгнийг цохиж зодохгүй, ах настайгаа хүндэлж энэрэн нигүүлсэхүй, бусдыг ойлгох сэтгэлтэй болгоход байсан.
24 жилийн турш энэрэн нигүүлсэхүйг амьдралд нэвтрүүлэхийг зорьдог компанид ажиллаж компаниа удирдсан цагаасаа ажилтнууддаа итгэл үзүүлж эргээд тэдний үнэн шударга хандлагыг хүлээн авч чадсан юм. Intel Вьетнамд угсардаг үйлдвэрээ байгуулахаар ажиллаж байх үед нутгийн хүмүүс биднээс хахуул хүссэн. Тэнд хахуул жирийн хэм хэмжээ болон тогтсон байв. Бид ажлаа түр зогсоож хахуулд оролцохгүй гэж харилцан зөвшилцсөний улмаас бид ажлаа үргэлжлүүлсэн тухайгаа дурьдав.
Дээрхийн Гэгээнтэн: хоёр төрлийн энэрэн нигүүлсэл бий. Найз нөхөд, ах дүүдээ гаргадаг төрөлхийн энэрэн нигүүлсэхүй, ухаж бодсоны үр дүнд хөгжсөн энэрэн нигүүлсэхүй.
Бусдад санаа тавьж эхлэхээр тэдний төлөө сайн үйл хийх үүрэг хариуцлагатай байхыг хүсдэг. Өрсөлдөөний талаар хэлэхдээ хоёр төрлийн өрсөлдөөн бий. Нэг дэх нь амжилт гаргаж оройд нь гарахад тэмүүлсэн өрсөлдөөн, нөгөөх нь хэн нэгнийг доош нь хийхийг зорьсон өрсөлдөөн.
Хүмүүс сүсэг бишрэлдээ хэрхэн цаг гаргах вэ хэмээхэд Жэйн Шоу өөрийн бодлоос хуваалцан ажлаа чухал, чухал бишээр нь ангилах хэрэгтэй хэмээн зөвлөв. Эмэгтэй хүний үүрэг хариуцлагын талаар асуухад Дээрхийн Гэгээнтэн: Эрт дээр үед олон удирдагч тэргүүн хэрэггүй байсан. Хөдөө аж ахуй үүсч, газрыг өмчлөх болсноор бие бялдраар хүчтэй удирдагч нар зайлшгүй шаардлагатай болсон. Орчин үед боловсрол нь биеийн хүчний ноёрхолыг устгаж байна. Энэрэн нигүүлсэхүйг өргөн дэлгэр хөгжүүлэхэд эмэгтэйчүүдийн манлайлал хэрэгтэй. Энэ салбарт эмэгтэйчүүд илүү их туршлагатай. Хэрэв олон эмэгтэй удирдагч нар төрөх аваас хүч түрэмгийлсэн зөрчил багасах байх хэмээгээд “Бидэнд энэрэн нигүүлслийн төрөлх араншин бий. Үүнийгээ хөгжүүлэх хэрэгтэй. Бусдад санаа тавих нь хүний эрхтэй холбоотой. Учир нь хүн бүр аз жаргалтай амьдрах эрхтэй” хэмээв.
АНУ, Калифорниа муж, Сан Хосе, 2014.02.24 – Энэ өдөр Дээрхийн Гэгээнтэн Далай Лам АНУ-ын цахим хөндийд байрлах Санта Клара их сургуульд морилов.

Дээрхийн гэгээнтэн Далай Лам Санта Клара Их сургуульд зочлох
үеэр Living Wisdom сургуулийн сурагчид дуу дуулав. АНУ,
Калифорниа, Санта Клара, 2014.02.24. Зургийг Жереми Расселл (ДЛО)
“Ах, эгч дүү нар аа, энд та бүхэнтэй уулзсандаа туйлын баяртай байна.
“Энэ бяцхан хүүхдүүд дуу дуулсанд баярлалаа. Эдгээр хүүхдүүд миний бага насыг санагдуулж байна. Би жирийн нэгэн тариачин айлд төрсөн. Манайх эд хөрөнгөөр баялаг бус ч эхийн элбэрэл хайраар дүүрэн, гэр дүүрэн баяр хөөрөөр бялхдаг байв. Намайг балчир байх үед ээж минь мөрөн дээрээ суулган ажилдаа явдаг байлаа. Бид ээжийнхээ ууртай царайг нэг ч удаа хараагүй. Би элбэрэл хайрыг эхээсээ мэдэрсэн бөгөөд хожмоо өөрийн ухаан бодлоор энэрэн нигүүлсэх сэтгэлийг улам хөгжүүлсэн юм. Энэрэн нигүүлсэхүйн энэ үрийг ээж минь надад суулгасан.”
Хайр энэрэл гэх мэт ийм үнэ цэнэтэй, сайхан зүйлүүд байсаар атал хүмүүс яагаад илүү мэдлэг ухаантай болох, амиа бодох, материаллаг үзэлд илүү ач холбогдол өгч байна вэ? Хүний мөн чанар хүнлэг энэрэнгүй биш үү, бид нийгмийн амьтан бөгөөд бидний хувь хүний оршин тогтнох чадвар нь хамтын ажиллагаа юм. Энэрэн нигүүлсэхүйн үр бидний дотор байгаа. Залуу насандаа энэ үрээ тордож ургуулаарай.

Дээрхийн гэгээнтэн Далай Лам Санта Клара Их сургуульд морилон
“Бизнес, ёс суртахуун, энэрэн нигүүлсэхүй” хэлэлцүүлэгт оролцлоо.
АНУ, Калифорниа, Санта Клара, 2014.02.24.
Зургийг Чарльез Барри
Эмнэлгийн судалгаанаас харахад энэрэн нигүүлсэх сэтгэл нь амар амгалан оюун санааг төрүүлж улмаар өөртөө итгэх итгэл, дотоод үнэ цэнийг бий болгож хувь хүний эрүүл мэндийг сайжруулдаг. Энэрэн нигүүлсэх сэтгэл хүчтэй байснаар стресс, даралт багасна. Уур хилэн, сэтгэлийн зовнил нь эрүүл мэндийг муутгадаг бол энэрэн нигүүлсэл нь эерэг нөлөөлөл үзүүлдэг.
“Орчин үеийн анагаах ухааны сувилгаа нь бизнес шиг явагдаж байна. Гэвч бизнест ч гэсэн ёс суртахуун хэрэгтэй. Байгалиасаа бидэнд өөрийгөө гэх сэтгэл бий. Энэ сэтгэлээ ухаантайгаар ашиглан бусдад санаа тавих нь өөртөө санаа тавьж буй нэгэн хэлбэр юм. Баярлалаа.”
“Dignity” эрүүл мэнд төвийн гүйцэтгэх захирал тус төв энэрэн нигүүлслийг түгээх зорилготой бөгөөд анх XIX зуунд бусдын төлөөх сэтгэлийг өвөрлөсөн христийн 8 эмэгтэй Сан Франсискод ирж ядуусыг эмчилж асардаг байсан тухай яриад тус төв нь гурван үндсэн зарчмыг баримталдаг талаар дурьдав. Нэгдүгээрт, чухал шийдвэр гаргахын өмнө шийдвэрт өртөх хүмүүсийн хэрэгцээг сонсдог. Хоёрдугаарт, нэг ч хүн гарыг нь атгах хүнгүйгээр, ганцаараа нас барахгүй байхад анхаарч ажилладаг. Гуравдугаарт, энэрэн нигүүлсэх нь нийгэмд гаргаж буй эелдэг зан бус, зайлшгүй хийх үүрэг хэмээлээ.
“Энэрэн нигүүлсэл сайхан сэтгэл гаргахад багахан үнэ төлөх ч түүний хариу нь агуу” хэмээхэд Дээрхийн Гэгээнтэн “Гайхалтай” хэмээн урам хайрлав.

“Бизнес, ёс суртахуун, энэрэн нигүүлсэхүй” хэлэлцүүлэгт
оролцогсод. АНУ, Калифорниа, Санта Клара, 2014.02.24.
Зургийг Ёо Вангду
“Хэрэв бид сэтгэлээ нээлттэй байлгаж үнэнч шударга байвал бусдад хорыг хүргэхээс илүү тусыг хүргэх нь амар байна.”
Үдээс хойш Дээрхийн Гэгээнтэн “Бизнест ёс суртахуун, энэрэн нигүүлсэхүйг нэвтрүүлсэн нь” хэмээх хэлэлцүүлэгт оролцов.
Adobe-ийн хамтран үүсгэн байгуулагч Чак Гешке Adobe-ийг байгуулахдаа хэрэглэсэн зарчмаасаа хуваалцлаа. Нэгдүгээрт, хамгийн чадварлаг хүмүүсээр багаа бүрдүүлэх. Илүү хурдтай дэвшил гаргахыг хүсвэл өрөөсөө илүү ухаантай хүнийг сонго. Хоёрдугаарт компаний ажилчдын хэрэгцээ шаардлага, эрхийг нь хувийн амьдралд нь хангаж өгөх. Гуравдугаарт, үйлчлүүлэгч, ажилтнууд, хувьцаа эзэмшигчид бүгд компаний бүрэлдэхүүн учраас бүгдэд шударга хандаж байгаа эсэхийг нягталдаг тухайгаа ярив. Дээрхийн Гэгээнтэн салгашгүй зарчмууд байна хэмээн үнэллээ.

Санта Клара Их сургуульд үдээс хойш зохиогдсон “Бизнест
ёс суртахуун, энэрэн нигүүлсэхүйг нэвтрүүлсэн нь” хэлэлцүүлэгт
оролцогсод. АНУ, Калифорниа, Санта Клара, 2014.02.24.
Зургийг Чарльез Барри
24 жилийн турш энэрэн нигүүлсэхүйг амьдралд нэвтрүүлэхийг зорьдог компанид ажиллаж компаниа удирдсан цагаасаа ажилтнууддаа итгэл үзүүлж эргээд тэдний үнэн шударга хандлагыг хүлээн авч чадсан юм. Intel Вьетнамд угсардаг үйлдвэрээ байгуулахаар ажиллаж байх үед нутгийн хүмүүс биднээс хахуул хүссэн. Тэнд хахуул жирийн хэм хэмжээ болон тогтсон байв. Бид ажлаа түр зогсоож хахуулд оролцохгүй гэж харилцан зөвшилцсөний улмаас бид ажлаа үргэлжлүүлсэн тухайгаа дурьдав.
Дээрхийн Гэгээнтэн: хоёр төрлийн энэрэн нигүүлсэл бий. Найз нөхөд, ах дүүдээ гаргадаг төрөлхийн энэрэн нигүүлсэхүй, ухаж бодсоны үр дүнд хөгжсөн энэрэн нигүүлсэхүй.
Бусдад санаа тавьж эхлэхээр тэдний төлөө сайн үйл хийх үүрэг хариуцлагатай байхыг хүсдэг. Өрсөлдөөний талаар хэлэхдээ хоёр төрлийн өрсөлдөөн бий. Нэг дэх нь амжилт гаргаж оройд нь гарахад тэмүүлсэн өрсөлдөөн, нөгөөх нь хэн нэгнийг доош нь хийхийг зорьсон өрсөлдөөн.
Хүмүүс сүсэг бишрэлдээ хэрхэн цаг гаргах вэ хэмээхэд Жэйн Шоу өөрийн бодлоос хуваалцан ажлаа чухал, чухал бишээр нь ангилах хэрэгтэй хэмээн зөвлөв. Эмэгтэй хүний үүрэг хариуцлагын талаар асуухад Дээрхийн Гэгээнтэн: Эрт дээр үед олон удирдагч тэргүүн хэрэггүй байсан. Хөдөө аж ахуй үүсч, газрыг өмчлөх болсноор бие бялдраар хүчтэй удирдагч нар зайлшгүй шаардлагатай болсон. Орчин үед боловсрол нь биеийн хүчний ноёрхолыг устгаж байна. Энэрэн нигүүлсэхүйг өргөн дэлгэр хөгжүүлэхэд эмэгтэйчүүдийн манлайлал хэрэгтэй. Энэ салбарт эмэгтэйчүүд илүү их туршлагатай. Хэрэв олон эмэгтэй удирдагч нар төрөх аваас хүч түрэмгийлсэн зөрчил багасах байх хэмээгээд “Бидэнд энэрэн нигүүлслийн төрөлх араншин бий. Үүнийгээ хөгжүүлэх хэрэгтэй. Бусдад санаа тавих нь хүний эрхтэй холбоотой. Учир нь хүн бүр аз жаргалтай амьдрах эрхтэй” хэмээв.
Үзсэн: 3 515
Холбоотой мэдээ: