Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Үндэсний Катедрал болон Эрүүл мэндийн Үндэсний Хүрээлэнд морилов

14-03-2014, 05:44  |  Хэвлэх

2014 оны 3 дугаар сарын 8

АНУ, Вашингтон хот, 2014.03.07 – Дээрхийн Гэгээнтэн Вашингтон хотын Үндэсний Катедралд морилон ирэхэд хамба лам Мариан Эдгар Бадд халуун дотноор угтан авав.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Үндэсний Катедрал болон Эрүүл мэндийн Үндэсний Хүрээлэнд морилов
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Үндэсний Катедралд.
АНУ, Вашингтон хот. 2014.03.07. Зургийг Соном Зогсан
Тус катедралд Дээрхийн Гэгээнтэн дөрөв дах удаагаа айлчилж байна. Дээрхийн Гэгээнтнийг хамба ламтан цугласан олноо танилцуулав.

“Хүндэт ах эгч, дүү нар аа, Дахин энд ирэх завшаан тохиосон нь нэр төрийн хэрэг. Бидний амьдран буй XXI зуунд шашин хоорондын эв нэгдэл юу юунаас илүү чухал. Газар сайгүй энхийн төлөө хүсэл тэмүүлэл тархаж, хүчирхийлэл асуудлыг шийдэх гарц биш гэдгийг хүмүүс мэддэг болжээ. Хүмүүс хүчирхийллээс залхаж байна. Бид өнгөрсөн алдаагаа давтахгүй байх нь чухал. Түүний нэг хэсэг нь шашин хоорондын эв нэгдлийг бэхжүүлэх билээ.”

Тэрээр жишээ болгон Энэтхэгийг дурьдаад томоохон шашны урсгалууд зэрэгцэн оршиж цэцэглэн хөгжиж байгааг сайшаав. Томоохон шашнууд үзэл суртлын хувьд өөр өөр ч нэгэн зорилгыг өвөртөлдөг. Шашны эв нэгдэл гэж хэдхэн минутыг инээмсэглэн өнгөрөөж хамт байхдаа биш сэтгэл зүрхнээсээ шашны олон төрөл нь хүн төрөлхтөнд хэрэгцээтэй нэгэн хэсэг гэдгийг хүлээн зөвшөөрөх нь чухал. Бүхий л шашнууд тэвчээр, уучлалыг заан сургаж амин хувиа хичээх үзэл, шунал, атаархал, үл итгэлцэлийн эсрэг баяр хөөртэй, эгэл даруу амьдрахыг номлодог.

Христийн шашинтан ах дүү та нар дэлхий дахинаа боловсролыг түгээх ажилд ихээхэн хувь нэмрээ оруулсан. Ядууст туслах нь Бурханд үйлчлэх хамгийн сайн арга хэмээн үздэг. Лалын шашинтан найзууд маань ч гэсэн жинхэнэ лалын шашинтай хүн Аллах бурханы бүтээсэн бүхий л бүтээлд хайр энэрлийн сэтгэлээр хандана гэдэг.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Үндэсний Катедрал болон Эрүүл мэндийн Үндэсний Хүрээлэнд морилов
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын Үндэсний Катедралд хийсэн
уулзалтанд оролцогсод. АНУ, Вашингтон хот. 2014.03.07.
Зургийг Соном Зогсан
Бүтээгч бурханы талаарх санаа ч маш хүчирхэг. Христийн шашинтан найзаасаа урьд насны амьдралд итгэх үү хэмээн асуухад тэрээр Бурхан зөвхөн энэ насны амьдралыг бүтээсэн гэж хариулсан. Хэрэв Бурхан та бүхнийг бүтээсэн бол Бурханы оч та бүхний дотор асч байгаа.”

“Буддист хүний хувьд Буддизмын талаар бяцхан тайлбар хийе. Бид үйлийн үрэнд итгэж үйлийг үрийг өөрсдөө бүтээдэг хэмээн үздэг. Тиймээс бид өөрсдийн үйл хөдлөлдөө хянамгай, хариуцлагатай байх хэрэгтэй. Бид бусдад тусыг бүтээвэл сайны үрийг хүртэнэ, хорыг хүргэвэл зовлонгийн шалтгааныг олно хэмээн үздэг.”

Улмаар Дээрхийн Гэгээнтэн хүний дотоод үнэ цэнийг дэлгэрүүлэх гол зорилгынхоо талаар тайлбарлав. Ямар ч гайхамшигтай шашин байсан ч дэлхийг бүхэлд нь хамарч чадахгүй. Ёс суртахууны доголдлыг шашнаас ангид боловсролын тогтолцоогоор олгож чадна. Бие махбодийн ариун цэврээс гадна сэтгэлийн ариун тунгалаг байдал бас чухал.

“Бидэнд маш их стресс бий. Түр зуурын сатаарлаар бүхэлд нь арилгах боломжгүй.”

Эхийн хайр энэрлээр өссөн хүүхэд том болоод илүү аз жаргалтай хүн болдог. Бас нэг чухал асуудал бол ёс суртахууныг боловсролтой хослуулах. Ёс суртахуун, хүний дотоод үнэ цэнийг боловсролдоо тусгацгаая. хэмээлээ. Эдгээр санаанууд сонирхолтой санагдвал найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ ярилцаарай.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Үндэсний Катедрал болон Эрүүл мэндийн Үндэсний Хүрээлэнд морилов
Хамба ламтан Гари Холл, Дээрхийн Гэгээнтэн Далай Лам,
Мариан Эдгар Бадд нарын хамт Үндэсний Катедралд.
АНУ, Вашингтон хот. 2014.03.07. Зургийг Соном Зогсан
Дээрхийн Гэгээнтнээс Должал-Шүгдэнгийн тухай асуув. Дээрхийн Гэгээнтэн урьд нь би ч бас нэг хэсэг хугацаанд шүтдэг байсан. Аажмаар энэ нь алдаа гэдгийг ойлгосон. Судалгаанаас харахад V Далай Ламын үед бий болсон бөгөөд XIII Далай Лам үүнийг эсэргүүцсэн. Алдаа гэдгийг мэдсэнээсээ хойш бусад хүмүүст ч үүнийг шүтэх нь алдаа болохыг ойлгуулах нь миний үүрэг гэж боддог хэмээн хариуллаа.

Дин Холл Дээрхийн Гэгээнтнээс Төвдийн асуудал ямар байгааг асуув. Дээрхийн Гэгээнтэн: бид аль нэг нь ялахдаа бус харилцан хүлээн зөвшөөрөхүйц шийдвэрт хүрэх зорилготой. Төвдүүд 55 жилийн турш сайн цагийг итгэж хүлээсээр байна хэмээв. Мөн Дин энэрэн нигүүлсэхүй хийгээд шударга ёсыг хэрхэн хослуулах вэ хэмээн асуухад хэрэв энэрэн нигүүлсэх сэтгэлээр аливаад хандвал шударга байдал аяндаа бий болдог гэлээ.
Дээрхийн Гэгээнтнээс эгэл даруу болсон тухай нь асуухад: Бусдыг өөрийн адил нэгэн хүн гэж боддог. Хэрэв би Далай Лам, би төвд хүн хэмээн бодвоос тэр даруу орон зай үүсдэг хэмээв. Өөр нэгэн оюутан ерөнхийлөгч Обаматай уулзсан уулзалт ямар болж өнгөрөв? Хятадын засгийн газар үүнд яагаад тэгтлээ дургүйцэв гэсэн асуулт тавьлаа.
Дээрхийн Гэгээнтэн:

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Үндэсний Катедрал болон Эрүүл мэндийн Үндэсний Хүрээлэнд морилов
Уулзалтанд оролцогсод Дээрхийн Гэгээнтнээс асуулт асуув.
АНУ, Вашингтон хот. 2014.03.07. Зургийг Жереми Расселл (ДЛО)
“Яагаад дургүйцсэнийг тэднээс асуух хэрэгтэй. 1.3 тэрбум хятад хүмүүс юу болж байгаа талаар мэдэх эрхтэй. Тэд хэн нэгний буруу суртал ухуулгагүйгээр зөв бурууг ялган тунгааж чадна. Дашрамд дурьдахад Хятадын шүүх засаглал олон улсын түвшинд хүрэх хэрэгтэй” хэмээв.

Итгэл бишрэл, санаа сэдлийн тухай асуухад юу ч хийсэн сэдэл нь цэвэр тунгалаг, зорилго нь бодитой байх хэрэгтэй хэмээн зөвлөв.

“Би XX зууны хүн. Харин залуус та нар XXI зууныхан. XX зуун өнгөрсөнтэй хамт улиран одсон бөгөөд алдаанаасаа суралцаж ирээдүйдээ бид оюун ухаан, халуун дулаан сэтгэлээр дүүрэн сайхан нийгмийг цогцлоож чадна. Та бүхэнд энэрэн нигүүлсэхүйд суурилсан аз жаргалтай нийгмийг бүтээх боломж байна.”
АНУ чөлөөт ертөнцийн тэргүүлэгч орон. Тиймээс зөвхөн АНУ-ын ашиг сонирхлын төлөө бус дэлхий нийтийн сайн сайхны төлөө бодох хэрэгтэй хэмээгээд Дин Холлын хүсэлтээр доорхи номыг уншлаа.

Орчлон хэдий чинээ оршино
Амьтан төдий чинээ орших хүртэл
Би бээр мөн тэр сацуу оршоод
Амьтны зовлонг арилгах болтугай
***

Үдийн зоогийн дараа Эрүүл мэндийн Үндэсний Хүрээлэнд зочлохын өмнө Нью Иорк хотын ойр орчимд амьдардаг төвдүүдтэй уулзлаа.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Үндэсний Катедрал болон Эрүүл мэндийн Үндэсний Хүрээлэнд морилов
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын Нью-Иорк хотын ойролцоо
амьдардаг Төвдүүдтэй хийсэн уулзалтанд оролцогсод.
АНУ, Вашингтон хот. 2014.03.07. Зургийг Жереми Расселл (ДЛО)
“Сүүлийн 60 жилийн турш Төвдөд байгаа нутаг нэгтнүүд маань хүсэл зоригоо хүчтэй хадгалсаар байна. Балчир хүүхэд ч төвд хүн гэдгээ сайн ойлгосон байдаг. Урьдын их хаадын үлдээсэн зориг эрмэлзлийг үргэлжлүүлж миний үеийхэн Төвдийн нэр хүндийг унагалгүй ирсэн.”

Төвдүүд цагаачлан амьдарсан үеэс эхлэн хүмүүс дэлхий нийтээр төвдийн соёл уламжлалыг илүү сонирхон хүндэтгэх болж төвд хүмүүсийг эгэл даруу, үнэнч шударга хүмүүс гэж үнэлдэг. Хэнрих Харер хэлэхдээ хэдийгээр хүнд хэцүү үеийг туулж байсан ч Төвдөд өнгөрүүлсэн 7 жил түүний амьдралын хамгийн сайхан үе байсан гэж дурсдаг.

Төвдүүд бид төвдийн буддист соёлоороо бахархдаг. Бурхан багш аливааг мухар сүсгээр бус алт авах гэж буй хүн алтаа судалж авдагийн адил нарийн сайн судалж шинжилж итгэж байгаарай хэмээн сургасан. Энэ сургаалийг та бүхэн ч амьдралдаа хэрэгжүүлээрэй. Бурхан багш “Зовлон биднийг айлгаж дөнгөхгүй. Харин ч энэ дундаас эрх чөлөөг олох боломжийг сануулж байгаа” гэж сургасан юм.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Үндэсний Катедрал болон Эрүүл мэндийн Үндэсний Хүрээлэнд морилов
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын Нью-Иорк хотын ойролцоо
амьдардаг Төвдүүдтэй хийсэн уулзалтын үеэр. АНУ,
Вашингтон хот. 2014.03.07. Зургийг Жереми Расселл
“Бидний өвөг дээдэс Наландарын уламжлалыг Төвдөд дэлгэрүүлэхийн төлөө шургуу ажиллажээ. Буддизмыг судлахын тулд бид ямар нэгэн хэл сурах хэрэггүй. Энэ нь бидний төрөлх хэл дээр бичигдсэн байгаа. Хэдийгээр IX зуунаас хойш төвдийн хүч суларсан ч Бурхан багшийн сургаал бидний нэгдмэл байдлыг хадгалсаар ирсэн.”

Төвдийн асуудал бол иргэний дайн эсвэл байгалийн гамшиг бус. Хэн нэгэн урилгагүй зэвсэглэсэн зочид чөлөөлнө хэмээн ирж бүхнийг хяналтандаа оруулсан. Энэ асуудлыг зөвхөн хамт сууж ярилцан зөвшилцөх замаар шийдэх асуудал.

“Хэрэв бид хүч хэрэглэх замыг сонговол Төвд олон улсын дэмжлэгийг үл хүлээх эрсдэлтэй.”

***
Эрүүл мэндийн Хүрээлэнгийн захирал Др. Франсис Колинс угтан авч хэд хэдэн хамтран ажиллагсадтайгаа уулзуулав. Дээрхийн Гэгээнтнийг “Оюун санаа ба Амьдрал” хүрээлэнгийн Др. Ричи Давидсон дагалдав.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Үндэсний Катедрал болон Эрүүл мэндийн Үндэсний Хүрээлэнд морилов
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Эрүүл мэндийн Үндэсний
Хүрээлэнд. АНУ, Вашингтон хот. 2014.03.07.
Зургийг Соном Зогсан
Дээрхийн Гэгээнтэн аудиториумд хийсэн олон нийтийн яриандаа:13 настай тархины саажилттай охиныг хэрхэн эмчилж байгааг харснаа яриад “Шинжлэх ухаан хүний сайн сайхан амьдралд асар их хувь нэмэр оруулдаг. Би бага наснаасаа л эхлэн шинжлэх ухаан сонирхдог хүүхэд байсан. Гэхдээ шинжлэх ухааны ололт хөгжил нь илүү амар амгалан дэлхийг бүтээнэ гэсэн үг биш. Жишээ нь цөмийн зэвсгийн хөгжлийг хар. Шинжлэх ухааны мэдлэг дан ганцаараа сэтгэлийн амар амгаланг өгөхгүй. Сэтгэлийн амар амгалан оюун ухаан хийгээд энэрэн нигүүлсэхүй хоёрын үр дүн юм. XX зууны сүүлээс эхлэн нэр бүхий хэсэг эрдэмтэд оюун санаа гэж юу вэ гэсэн асуултын хариуг хайж эхэлсэн. XXI зууны сүүл хэсэгт энэ асуулт бүрэн хариулагдана гэж найдаж байна.” гэв.

Дээрхийн Гэгээнтэн хэд хэдэн асуултанд хариулт өгсний дараа нисэх буудлыг зорьсон бөгөөд энэ удаагийн АНУ-д хийсэн урт хугацааны аялал амжилттай болж өндөрлөлөө.
Үзсэн: 3 436
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц