Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Энэтхэгийн нийслэл Дели хотноо сургаал айлдав
7-04-2014, 16:04 | Хэвлэх
2014 оны 3 дугаар сарын 21
Энэтхэг, Нью Дели, 2014.03.21 – “Ертөнцийн хариуцлага сан”-гийн нэрийн өмнөөс Ражив Мэротра Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг 320 орчим хүн цугласан танхимнаа урин заллаа. Тэрээр Дээрхийн Гэгээнтэн морилон ирсэн нь өлзийтэй сайхан ерөөл хэмээн бэлэгшээн бусдын тусын тулд сайныг үйлдэж буян хураахын төлөө явдагаа хуваалцлаа.
Дээрхийн Гэгээнтэн тэдэнд хандан: “Би өөрийгээ дэлхийн 7 тэрбум хүний нэг, Бурханы шашинт лам хүн хэмээн үздэг. Бидний бие махбодь, сэтгэл хөдлөл, оюун санаа адилхан төдийгүй бүгдээрээ аз жаргалтай амьдрахыг хүсдэг. Аз жаргалтай амьдрахын тулд сэтгэлийн амар амгалантай байх нь чухаг. Үүнд оюун санаа хийгээд сэтгэл хөдлөлийн талаарх мэдлэг хэрэгтэй. Энэ талаар та бүхэнтэй хуваалцах болно” хэмээв.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам айлдварын үеэр. Энэтхэг,
Нью Дели, 2014.03.21. Зургийг Дэнзэнчойжор (ДЛО)Тэрээр өөрийн гурван эрхэм зорилгын нэг болох шашин шүтлэгээс үл хамааран шашнаас ангид ёс зүйг амьдралын хэм хэмжээнд нэвтрүүлж дотоод амар амгаланг түгээхийн утга учрыг тайлбарлаад “Жэйн болон Буддын шашинд учир шалтгааны хуулийг дээдэлдэг. Энэ нь сэтгэлийн амар амгалантай байхад илүү дөхөмтэй. Буддизмын бага хөлгөний уламжлалд өөрийн төлөө “Хутагтын дөрвөн үнэн”-д тулгуурлаж гэгээрлийг чухалчилдаг бол Их хөлгөний уламжлалд бусдын тусын тулд бурханы хутагийг чухалчилдаг бөгөөд үүний тулд бодь сэтгэл болон хоосон чанарыг ухан ойлгохын төлөөд шамддаг” хэмээн айлдав.
Наландарын их сургуулийн 17 их бандида нарын магтаалыг уншихын өмнө тэдгээрийг нэрлэсэн бөгөөд тэдгээр нь Нагаржуна, Аряадева, Асанга, Васубанди, Дигнага, Дармакирти, Гунапраба, Сахяапраба, Буддапалита, Бававивека, Чандракирти, Шантидева, Шантаракшита, Камалашила, Вимуктисена, Харибадра болон Атиша нар юм. Эдгээр их бандида нарыг Наландарын Их сургуулийн профессорууд хэмээн үздэг бөгөөд Төвдийн Буддизмд онцгой хувь нэмрээ оруулсан билээ. Нагаржуна гэгээн, Шандракирти гэгээн нар Бурхан Багшийн сургаалийг нягтлан шинжилсэн нь шинжлэх ухааны үндэслэлтэй мэт санагддаг.
“Хүмүүн бид аз жаргалтай амьдралын эх үүсвэр бол бидний дотоод сэтгэлд байдаг гэх санамжийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Эрдэмтэд амар амгалан оюун санаа нь бие махбодь эрүүл саруул байхад тустайг олж тогтоосон. Үүний анхдагч хөрс бидний бага насандаа эхээсээ авсан хайр энэрэл юм.”
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын айлдварын
үеэрх баяр хөөртэй агшнаас. Энэтхэг,
Нью Дели, 2014.03.21.
Зургийг Дэнзэнчойжор (ДЛО)“Бидэнд нүүрлээд байгаа цаг агаарын өөрчлөлт, байгал экологийг асуудлууд, дэлхийн эдийн засаг хамтран нэгдэж ажиллах хэрэгтэйг харуулж байна. Хүн төрөлхтөнг нэгэн цогцоор харах хэрэгтэй. Үүнийг шашнаас ангид байдлаар боловсролын системд оруулж өгөх нь зүйн хэрэг.”
“Бүхий л шашны уламжлалууд хайр энэрлийг түгээж, шунал тачаалын муу талыг харуулж сэтгэл хангалуун амьдрахыг номлодог. Хэрэв Эзэн биднийг бүтээсэн бол түүний нэгээхэн хэсэг ч хүний дотор байгаа гэсэн үг. Харин Бурханы мөн чанарыг Буддын сургаалд тайлбарласан байдаг. Энэ олон философийн үзэл санаанууд хоорондоо ялгаатай ч хайр энэрлийг хүнд хүргэх зорилго нэгтэй.”
Дээрхийн Гэгээнтэн хэрэв ямарваа нэгэн шашинд сүсэглэвээс үнэн сэтгэлээсээ сүсэглэхийг чухалчлан захив.
Цайны завсарлагын дараа “Шүтэн Барилдлага” номын талаар тайлбарлав. “Энд гэтлэх хэмээсэн нь зовлонгоос гэтлэхийн тухай өгүүлж байна.
Бид амгалан жаргаланг хайх боловч зовлонтой учирдаг. Учир нь бид мунхагийн харанхуйд автсан байдаг. Иймээс аливаа юмсын мөн чанарыг ойлгох хэрэгтэй. Бурхан Багш зовлонгоос ангижрах боломжийг нээж өгсөн. Энэ нь “Хутагтын дөрвөн үнэн” буюу Бурханы сургаалийн суурь үндэс бөгөөд учир шалтгааны хуулиар тайлбарлагдана.
Бидний үйл эерэг, сөрөг байх нь сэдлээс улбаатай. Зовлон нь уур хилэн хийгээд мунхагаас үүдэлтэй.”
Дээрхийн Гэгээнтэн Америкийн нэрт сэтгэл судлаач Аарон Бектэй хийсэн уулзалтынхаа тухай ярьлаа. Тэрээр бид ууртай байх үед уурыг өдөөж байгаа юмс тэр чигээрээ бидэнд сөрөг сэтгэгдлийг төрүүлдэг. Гэтэл сөрөг хэмээх тэр бодлын 90 хувь нь бидний өөрсдийн төсөөлөл юм. Энэ нь олон жилийн өмнөх Нагаржуна гэгээний заасан сургаалд тусгагдсан байдаг.
Дээрхийн Дээрхийн Гэгээнтэн Далай Лам айлдварт оролцсон
хүнтэй мэндчилсэн нь. Энэтхэг, Ню Дели, 2014.03.21.
Зургийг Дэнзэнчойжор (ДЛО)Үймэрсэн сэтгэл хөдлөл нь бидний сэтгэлийн амар амгаланг бусниулж хөнөөлтэй үйлдэлд хүргэдэг. Төвд ухагдахуунаар бидний амар амгаланг эвдэж байгаа зүйл өөрт маань болон бусдад ч хөнөөлтэй. Тиймээс зовлонгийн үндсэн шалтгаан нь мунхаг хийгээд бодит байдлын буруу ойлголт юм. Энэ буруу ойлголтыг мэдлэгээр залруулж болно. Учир нь мэдлэг нь бодит байдалд суурилдаг. Бодит байдлыг хэдий сайн мэднэ төдий хэмжээгээр мунхаг сарнидаг. Бидний оюун ухаан тунгалаг, саармаг оршихуй юм. Энэрэн нигүүлсэхүйг нэмсээр эерэг үйлд дагуулах бөгөөд уур хилэнг нэмбэл сөрөг үйлд хөтлөнө.
Оюун санаагаа дадлагжуулахын тухайд тодорхой нэгэн түвшинд хүрсний дараа үүнийгээ шинэчлэх хэрэггүй. Үргэлжлүүлэн чармайгаад л болно. Хутагтын дөрвөн үнэний гуравдугаарт зовлонгоос гэтлэх үнэн гэсэн нь бясалган тунгааж сэрэмжит сэтгэлээр цэцэн ухааныг хослуулан зовлонгоос гэтлэх тухай юм. Үүнийг гүнзгийрүүлбэл нэгэн үзүүрт сэтгэлээр төвлөрөх хэрэгтэй. Үүнд оюун ухаанаа тунгалаг байлгах хийгээд ёс суртахуун хавсардаг. Тиймээс ёс суртахуун, төвлөрөл, цэцэн ухаан гурван чухал хүчин зүйл болдог.
Санскрит уламжлалаар номын хоёр дах хүрдэнд Билиг билгүүний чандад хүрэхүйг айлддаг. 20 ботиос бүрддэг уг сургаалд “Билиг билгүүний чандад хүрэхүй” хэмээх 100,000 бүлэг, 25,000 бүлэг, 18,000 бүлэг, 8,000 бүлэг, 2,500 бүлэг, 700 бүлэг, 500 бүлэг, 300 бүлэг, 25 бүлэгтэй номууд бий. Сүүлийн хоёр 300 болон 25 бүлэгтэй “Очир Огтлогч Судар”, “Билгүүний Зүрхэн” олноо ихэд танигдсан сургаалууд билээ.
Гэгээрэл гэдэг маань бусармаг сэтгэл хөдлөлөөс чөлөөлөгдөхийг хэлдэг. Бурхан Багш өөрийн зам мөрөөрөө Бурханы хутагийг олж гэгээрэлд хүрэх замыг зааж өгсөн юм.
Дээрхийн Гэгээнтэн:
Хэдийгээр өнгөцхөн харахад бүхий л юмс бие даасан оршихуй мэт харагдавч энэ нь зэрэглээ мэт үзэгдэл бөгөөд сэтгэлийг бусниулах суурь болдог. Тиймээс бүхий л юмс шүтэн барилдлагатай, харилцан хамааралтай гэдгийг санаарай хэмээн энэ удаагийн айлдвараа өндөрлөлөө.
Энэтхэг, Нью Дели, 2014.03.21 – “Ертөнцийн хариуцлага сан”-гийн нэрийн өмнөөс Ражив Мэротра Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг 320 орчим хүн цугласан танхимнаа урин заллаа. Тэрээр Дээрхийн Гэгээнтэн морилон ирсэн нь өлзийтэй сайхан ерөөл хэмээн бэлэгшээн бусдын тусын тулд сайныг үйлдэж буян хураахын төлөө явдагаа хуваалцлаа.
Дээрхийн Гэгээнтэн тэдэнд хандан: “Би өөрийгээ дэлхийн 7 тэрбум хүний нэг, Бурханы шашинт лам хүн хэмээн үздэг. Бидний бие махбодь, сэтгэл хөдлөл, оюун санаа адилхан төдийгүй бүгдээрээ аз жаргалтай амьдрахыг хүсдэг. Аз жаргалтай амьдрахын тулд сэтгэлийн амар амгалантай байх нь чухаг. Үүнд оюун санаа хийгээд сэтгэл хөдлөлийн талаарх мэдлэг хэрэгтэй. Энэ талаар та бүхэнтэй хуваалцах болно” хэмээв.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам айлдварын үеэр. Энэтхэг,
Нью Дели, 2014.03.21. Зургийг Дэнзэнчойжор (ДЛО)
Наландарын их сургуулийн 17 их бандида нарын магтаалыг уншихын өмнө тэдгээрийг нэрлэсэн бөгөөд тэдгээр нь Нагаржуна, Аряадева, Асанга, Васубанди, Дигнага, Дармакирти, Гунапраба, Сахяапраба, Буддапалита, Бававивека, Чандракирти, Шантидева, Шантаракшита, Камалашила, Вимуктисена, Харибадра болон Атиша нар юм. Эдгээр их бандида нарыг Наландарын Их сургуулийн профессорууд хэмээн үздэг бөгөөд Төвдийн Буддизмд онцгой хувь нэмрээ оруулсан билээ. Нагаржуна гэгээн, Шандракирти гэгээн нар Бурхан Багшийн сургаалийг нягтлан шинжилсэн нь шинжлэх ухааны үндэслэлтэй мэт санагддаг.
“Хүмүүн бид аз жаргалтай амьдралын эх үүсвэр бол бидний дотоод сэтгэлд байдаг гэх санамжийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Эрдэмтэд амар амгалан оюун санаа нь бие махбодь эрүүл саруул байхад тустайг олж тогтоосон. Үүний анхдагч хөрс бидний бага насандаа эхээсээ авсан хайр энэрэл юм.”
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын айлдварын
үеэрх баяр хөөртэй агшнаас. Энэтхэг,
Нью Дели, 2014.03.21.
Зургийг Дэнзэнчойжор (ДЛО)
“Бүхий л шашны уламжлалууд хайр энэрлийг түгээж, шунал тачаалын муу талыг харуулж сэтгэл хангалуун амьдрахыг номлодог. Хэрэв Эзэн биднийг бүтээсэн бол түүний нэгээхэн хэсэг ч хүний дотор байгаа гэсэн үг. Харин Бурханы мөн чанарыг Буддын сургаалд тайлбарласан байдаг. Энэ олон философийн үзэл санаанууд хоорондоо ялгаатай ч хайр энэрлийг хүнд хүргэх зорилго нэгтэй.”
Дээрхийн Гэгээнтэн хэрэв ямарваа нэгэн шашинд сүсэглэвээс үнэн сэтгэлээсээ сүсэглэхийг чухалчлан захив.
Цайны завсарлагын дараа “Шүтэн Барилдлага” номын талаар тайлбарлав. “Энд гэтлэх хэмээсэн нь зовлонгоос гэтлэхийн тухай өгүүлж байна.
Бид амгалан жаргаланг хайх боловч зовлонтой учирдаг. Учир нь бид мунхагийн харанхуйд автсан байдаг. Иймээс аливаа юмсын мөн чанарыг ойлгох хэрэгтэй. Бурхан Багш зовлонгоос ангижрах боломжийг нээж өгсөн. Энэ нь “Хутагтын дөрвөн үнэн” буюу Бурханы сургаалийн суурь үндэс бөгөөд учир шалтгааны хуулиар тайлбарлагдана.
Бидний үйл эерэг, сөрөг байх нь сэдлээс улбаатай. Зовлон нь уур хилэн хийгээд мунхагаас үүдэлтэй.”
Дээрхийн Гэгээнтэн Америкийн нэрт сэтгэл судлаач Аарон Бектэй хийсэн уулзалтынхаа тухай ярьлаа. Тэрээр бид ууртай байх үед уурыг өдөөж байгаа юмс тэр чигээрээ бидэнд сөрөг сэтгэгдлийг төрүүлдэг. Гэтэл сөрөг хэмээх тэр бодлын 90 хувь нь бидний өөрсдийн төсөөлөл юм. Энэ нь олон жилийн өмнөх Нагаржуна гэгээний заасан сургаалд тусгагдсан байдаг.
Дээрхийн Дээрхийн Гэгээнтэн Далай Лам айлдварт оролцсон
хүнтэй мэндчилсэн нь. Энэтхэг, Ню Дели, 2014.03.21.
Зургийг Дэнзэнчойжор (ДЛО)
Оюун санаагаа дадлагжуулахын тухайд тодорхой нэгэн түвшинд хүрсний дараа үүнийгээ шинэчлэх хэрэггүй. Үргэлжлүүлэн чармайгаад л болно. Хутагтын дөрвөн үнэний гуравдугаарт зовлонгоос гэтлэх үнэн гэсэн нь бясалган тунгааж сэрэмжит сэтгэлээр цэцэн ухааныг хослуулан зовлонгоос гэтлэх тухай юм. Үүнийг гүнзгийрүүлбэл нэгэн үзүүрт сэтгэлээр төвлөрөх хэрэгтэй. Үүнд оюун ухаанаа тунгалаг байлгах хийгээд ёс суртахуун хавсардаг. Тиймээс ёс суртахуун, төвлөрөл, цэцэн ухаан гурван чухал хүчин зүйл болдог.
Санскрит уламжлалаар номын хоёр дах хүрдэнд Билиг билгүүний чандад хүрэхүйг айлддаг. 20 ботиос бүрддэг уг сургаалд “Билиг билгүүний чандад хүрэхүй” хэмээх 100,000 бүлэг, 25,000 бүлэг, 18,000 бүлэг, 8,000 бүлэг, 2,500 бүлэг, 700 бүлэг, 500 бүлэг, 300 бүлэг, 25 бүлэгтэй номууд бий. Сүүлийн хоёр 300 болон 25 бүлэгтэй “Очир Огтлогч Судар”, “Билгүүний Зүрхэн” олноо ихэд танигдсан сургаалууд билээ.
Гэгээрэл гэдэг маань бусармаг сэтгэл хөдлөлөөс чөлөөлөгдөхийг хэлдэг. Бурхан Багш өөрийн зам мөрөөрөө Бурханы хутагийг олж гэгээрэлд хүрэх замыг зааж өгсөн юм.
Дээрхийн Гэгээнтэн:
Хэдийгээр өнгөцхөн харахад бүхий л юмс бие даасан оршихуй мэт харагдавч энэ нь зэрэглээ мэт үзэгдэл бөгөөд сэтгэлийг бусниулах суурь болдог. Тиймээс бүхий л юмс шүтэн барилдлагатай, харилцан хамааралтай гэдгийг санаарай хэмээн энэ удаагийн айлдвараа өндөрлөлөө.
Үзсэн: 2 503
Холбоотой мэдээ: