Дээрхий Гэгээнтэн Далай лам Норвегийн Парламент болон Нобелийн энх тайвны төвд зочиллоо
12-05-2014, 07:26 | Хэвлэх
2014 оны 5 дугаар сарын 10
Норвеги, Осло, 2015.5.9. – Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг Норвегийн Парламент буюу Стортонгийн барилгын өмнө Кетил Кенсет, Лив Сигне Навасете нар болон Парламент дахь Төвдийн бүлгийн бусад гишүүд угтан авч, дотогш дагалдан орлоо. Норвегид Төвдийн дүрвэгсдийг анх түрүүнд Оппланд буюу түүний сонгуулийн тойрогт угтан авч байршуулж байсныг тэмдэглэж, тэрээр тухайн бүс нутгийн үндэсний хувцсыг өмссөн тухайгаа Кетил Кенсет тайлбарлан хэлэв. Парламентын гишүүд, түүний дотор эрх баригч эвслийнхэн болон улс төрийн бусад намын төлөөлөгчид, залуучуудын төлөөлөл өөрсдийгөө танилцуулсны дараа Дээрхийн Гэгээнтнийг үг хэлэхийг урив.

Норвегийн парламент дахь Төвдийн бүлгийн гишүүд
Дээрхийн Гэгээнтэн Далай ламыг угтан авч байгаа нь.
Норвеги, Осло. 2014.5.9. Гэрэл зургийг Жереми Рассел /ДЛО“Ахан дүүс нар аа! Та бүхэнтэй уулзаж байгаагаа нэр төрийн хэрэг гэж үзэж байна. Би бол ардчиллыг тууштай дэмжигч билээ. Дэлхий бол хүн төрөлхтөнд харьяалагддаг, харин бид эзэд нь гэж би байнга хэлдэг. Иргэд тухайн улс орныхоо эзэд нь байдаг. Иргэдийн сонгосон засгийн газар тэднийхээ төлөө үүрэг хариуцлага хүлээх ёстой. 2011 оноос би улс төрийн үүрэг хариуцлагаас болон мөн Далай Ламуудын институцийн үүрэгт ажлаас бүрэн чөлөөлөгдсөн билээ.”
Наланда уламжлалын буддизм 7-8 дугаар зуунд Төвдөд дэлгэрснээр амар амгалан, хүч үл хэрэглэх, нигүүлсэхүйн соёлыг төлөвшүүлэх замаар амьдралын бүхий л хэв маягийг өөрилсөн ажээ. Соёлын хувьсгалын үед буддизмыг устгах талаар ихээхэн хүчин чармайлт гаргасан ч, түүхийн үүднээс авч үзвэл Хятад орон ч буддын шашинт орон гэдгийг тэрээр сануулан хэллээ. Одоогийн байдлаар өөрсдийгөө буддист гэж тооцдог 400 сая хүн ам тэнд байна гэж ярьдаг.
Хүрээлэн буй орчны тухай асуудлыг хөндөн тэрээр хэлэхдээ, Төвд бол хойд, урд туйлтай нэгэн адил ач холбогдолтой бөгөөд гурав дахь туйл гэж хэлж болно гэж Хятадын экологич тодорхойлсон гэлээ. Азийн томоохон голууд эцсийн эцэст Төвдийн уулнаас эх авдаг бөгөөд 1 тэрбум хүн тэдгээр голуудаас хамааралтай аж төрдөг байна. Хятадад урьд өмнө үзэгдээгүй үер болж байгаа нь Төвдөд ой модыг устгасны уршиг хэмээн Хятадын нэгэн ерөнхий сайд хүлээн зөвшөөрч байсан байна.
“Намайг хүний үнэт зүйлийг дэлгэрүүлэх, шашин хоорондын эв зохицлыг бэхжүүлэх, Төвдийн буддын соёл хийгээд байгаль орчныг хамгаалахын төлөө хүчин зүтгэж буй буддист лам хүн гэдгийг та бүхэн мэдэж байгаа.” хэмээн Дээрхийн Гэгээнтэн хэллээ.
Кетил Кенсет уулзалтыг нээсэн бөгөөд танхимаас тавьсан эхний асуулт шашин хоорндын зөрчлийн тухай байлаа. Ихэнх тохиолдолд зөрчил шашны гэхээсээ илүү улс төрийн, эсвэл эдийн засгийн сэдэлтэй байдаг хэмээн Дээрхийн Гэгээнтэн хариулав. Хувь хүний хувьд нэг л шашинд харьяалагдах нь хангалттай ч, өнөөгийн дэлхийд олон нийтийн түвшинд бид нилээд хэдэн шашин, сүсэг бишрэлийг хүлээн зөвшөөрч, хүндэтгэлтэй хандах ёстой хэмээн тэрээр тэмдэглэн хэлэв.
Норвегийн парламентад зочлох үедээ Дээрхийн Гэгээнтэн
Далай лам парламент дахь Төвдийн бүлгийн гишүүдтэй
уулзаж байгаа нь. Норвеги, Осло. 2014.5.9.
Гэрэл зургийг Зуй Ань ФамХүний эрхийг дэмжих үйлст Норвеги улс хэрхэн илүү үр дүнтэй оролцож болох тухай асуултад Дээрхийн Гэгээнтэн хариулахдаа, Норвеги шиг том биш улс орныг аюул занал мэтээр харах нь бага учраас хүний эрхийн асуудлаархи яриа хэлэлцээрийг өрнүүлэхэд хэрэгтэй итгэлцлийг бий болгох боломжтой хэмээлээ. Итгэлцэл хийгээд хүндлэл нь гол хүчин зүйл мөн. Дээрхтэй төстэй асуулт хэдэн минуутын дараа дахин давтагдахад,
“Энх тайвныг тогтоох, хүний эрхийг бэхжүүлэх нь хүссэний зоргоор биелэхгүй бөгөөд үүний тулд үйл хөдлөл хийх шаардлагатай. Хирошимад болсон энх тайвны мөргөлийн үеэр би, энх тайвныг тогтоохын тулд хүчин зүтгэх хэрэгтэй гэж хэлж байсан.” хэмээн тэрээр хариулав.
Норвегид түүнийг халуун дотноор хүлээж авсанд сэтгэл хангалуун байгаа гэдэгт итгэж буйгаа өөр нэгэн илэрхийлээд, “Та дандаа инээмсэглэж байх юм, шалтгаан нь юу вэ?” гэж асуулаа.
“Энх тайван бол дотоод амар амгалантай үнэхээр холбоотой. Уур хилэн бидний дотоод амар амгаланг эвдэж байдаг бол хайр, нигүүлсэхүй, өршөөл энэрэл нь түүнийг тэтгэж байдаг. Христийн болон лалын шашинд бусад амьд амьтныг бурханы бүтээл гэж үздэг. Дайсны хамгаалалтын ажилтнуудыг бурханы дүр төрхөөр харахыг палестин оюутнуудад зөвлөж байсан израил багштай би уулзаж байсан. Энэ нь их үр дүнтэй арга байсан тухай эргээд оюутнууд түүнд илтгэж байсан байна. Заримдаа бид шашны үйл хэргийг зөвхөн уруулаараа гүйцэтгэдэг, харин аль нэг шашныг шүтэж байгаа бол үүнийгээ чин сэтгэлээсээ хийх ёстой. Харин би яагаад инээдэг тухайд гэвэл, энэ миний нууц. Би өдөрт ойролцоогоор 8 цаг ажиллаж, шөнө 8-9 цаг унтдаг. Инээд бол хүний хамгийн надин чадваруудын нэг билээ. Хүмүүний инээмсэглэл бол хайр энэрлийн илэрхийлэл юм” хэмээн тэрээр хариулав.
Төвдийн автономит эрхийн ирээдүйг хэрхэн төсөөлж буйг түүнээс асуулаа. Аль 1974 онд Дээрхийн Гэгээнтэн болон түүний зөвлөхүүд Төвдийн тусгаар тогтнолыг эрэлхийлэхгүй гэдгээ Хятадын талд мэдэгдэх шаардлагатай гэж шийдсэн ажээ. Төвд түүхэндээ тусгаар тогтносон улс байсан боловч өнгөрсөн түүх бол өнгөрсөн түүх. Том нэг цулын хэсэг байхаар шийдсэн Европын Холбооны гишүүдийг биширч буйгаа тэрээр илэрхийлэв. Хятадын Үндсэн хуульд тусгагдсан эрх, давуу эрхийг Төвдийн бүс нутагт олгохыг төвдүүд Хятадын засаг захиргаанаас хүсч байгаа гэж тэр өгүүллээ. Орон нутгийн хүмүүсийн хүсэл зоригийн эсрэг уул уурхай эрхэлж байгаа зэрэг байгаль орчинтой холбоотой асуудал, хүний эрхийн асуудал үүнд багтана. Түүнчлэн Хятадад төвд хэл соёлыг дорд үзэх хандлага байгаа нь нэг төрлийн хүний эрхийг зөрчиж байгаа явдал юм. “Олон янзын хэл, соёлтой хэрнээ салан тусгаарлах ямар ч аюул заналхийл гаргаагүй Энэтхэгийг харцгаа” гэж тэрээр хятад нөхөддөө хэлдэг гэлээ. Төвдүүд шашны эрх чөлөө, эх хэл, соёлоо хадгалах эрхтэй байхыг хүсч байна.
Норвегийн парламент дахь Төвдийн бүлгийн гишүүдтэй
Дээрхийн Гэгээнтэн Далай лам уулзаж байгаа нь.
Норвеги, Осло. 2014.5.9. Гэрэл зургийг Зуй Ань Фам“Өнгөрсөн түүхийн туршид Төвд нь Хятад болон Энэтхэгийн завсрын бамбай улс маягаар оршин тогтнож ирсэн нь бодит үнэн. Хятадууд Төвдөд асар их хэмжээний цэргийн хүчийг төвлөрүүлж байгаа нь Энэтхэгт түгшүүр төрүүлнэ. Төвдөд нөхцөл байдал хэвийн болох тохиолдолд цэргийн тоо хэмжээг бууруулах ёстой.”
Төвдөд хүний эрхийг хаа ч байгаагүйгээр балмадаар зөрчиж байгаа тухай сэтгүүлч хөндөхөд, Дээрхийн Гэгээнтэн ийн өгүүллээ. Ойролцоогоор 15 жилийн өмнө орон нутгийн намын нарийн бичгийн дарга намын гишүүдийн хурал дээр Төвдийг Хятадаас салгах аюулын үндэс нь төвдийн буддист соёлд байгаа учраас шашныг дарах ёстой хэмээн хэлж байсан. Төвдүүд Норвегичуудтай нэгэн адил өөрийн соёлыг эрхэмлэдэг учраас дээрх үг тэднийг гутаан доромжилсон байна. Лхас хотын өнцөг булан бүр болон сүм хийдүүдэд тавьсан хяналтын камерууд айдас, хардалтын уур амьсгалыг бий болгож байна гэв.
“Гэхдээ Си Жинпин арай илүү реалист үзэлтэй гэж олон нөхөд маань хэлж байгаа. Тэр авлигатай зоригтой тэмцэж байна. Тэрээр саяхан Францад хийсэн айлчлалынхаа үеэр Хятадын соёлын дахин сэргэн мандалтад буддизмын гүйцэтгэх онцгой үүрэг ролийг бахдан магтсан билээ. Бидэнд харах л үлдлээ. Тоталитар тогтолцоо бараг 70 жилийн турш бэхжиж байгаа ч, Хятадын олон сэхээтнүүд эрх чөлөөний төлөө дуу хоолойгоо өргөх нь нэмэгдэж байна. Европын холбоо тэдгээр хүмүүс болон Си Жинпинийг дэмжих ёстой. Дэлхий нийтийн ёс суртахууны дэмжлэг тусаа өгнө” хэмээн Дээрхийн Гэгээнтэн хэллээ.
“Өнөөдөр Хятад улс батлан хамгаалах зардлаас илүү их зардлыг дотоодын аюулгүй байдлаа хангахад зарцуулж байгаа нь өөр хаана ч байхгүй жишиг юм. Америк загварын ардчилал шиг ч бай хамаагүй Хятад орон улс төрийн шинэчлэл хийх ёстой гэж Вэнь Цзябао хэлсэн. Тэрээр дэлхий дахинд Хятад улсын гүйцэтгэх бүтээлч үүрэг ролийг тодотгосон улс төрийн бодлогыг боловсруулж байсан юм. Нууцлаг байдал болон хатуу хяналт шалгалт нь итгэлцэл, хүндлэлийг бий болгохгүй.”

Норвегийн парламент дахь Төвпийн бүлгийн гишүүдтэй
Дээрхийн гэгээнтэн Далай лам уулзаж байгаа нь.
Норвеги, Осло.2014.5.9. Гэрэл зургийг Жереми Рассел /ДЛОТөвд дэх хүний эрхийг хамгаалахад Норвегийн зүгээс ямар хувь нэмэр оруулж болох тухай асуултыг дахин тавив. Дээрхийн Гэгээнтэн Төвд рүү өөрийн биеэр очиж, байдлыг харахыг хүссэн Ху Яобаны тухай дурсав. Тэр эхлээд өөрт нь илтгэж байх үүрэгтэйгээр хувийнхаа ажиглагчдыг Төвд рүү илгээж, орон нутгийн албаныхны санаанаасаа зохиосон мэдээллээс татгалзсан юм. Өөр хүмүүс ч Төвд руу явж, тэнд юу олж харснаа мэдээлж байх нь өнөө ч чухал ач холбогдолтой хэвээр байна хэмээн тэрээр айлдлаа.
Дараагийн асуулт Төвдөд зулын гол болох явдал гарч байгаа тухай байв. Энэ бол улс төрийн ээдрээтэй асуудал учраас түүний хэлсэн бүхнийг хатуу чиг шугамыг баримтлагчид мушгин гуйвуулах тул дуугай байсан нь дээр гэсэн байр сууриа Дээрхийн Гэгээнтэн илэрхийллээ.
“Энэ үйл явдал эхлэхэд энэ нь туйлын харамсалтай хэрэг бөгөөд Төвдийн үйл хэрэгт хэр тустай юм бол доо гэж БиБиСигийн сэтгүүлчид ярилцлага өгч байхдаа хэлж байсан. Яагаад ийм үйл явдал гарах болсон шалтгааныг судалж шийдэх шаардлагатай тухай хожим нь би Японд мэдэгдсэн билээ.”
Kетил Кенсет уулзалтыг хааж,
“Сайхан инээмсэглэл, эерэг бодол тээн морилон ирсэн танд баярлалаа. Тантай энд уулзсан нь туйлын таатай байлаа” хэмээн хэлэв.
Нобелийн энх тайвны төвд Дээрхийн Гэгээнтэн ахлах
сургуулийн сурагчидтай уулзаж байгаа нь. Норвеги, Осло.
2014.5.9. Гэрэл зургийг Жереми Рассел /ДЛОДээрхийн Гэгээнтнийг Нобелийн энх тайвны төвд ирэхэд төвийн захирал Бенте Эриксен угтан авч, байгууллагаа танилцууллаа. Түүний үзүүлсэн олон зүйлийн дотор Нобелийн энх тайвны шагналыг хүртэгсдийн зургийг Фред ба Тока Локагийн хүүхдүүдийн зурсан зураг байсан бөгөөд Дээрхийн Гэгээнтэн хүүхдүүдийн хайртай 5 Нобелийн шагналтнуудын нэг гэдэг нь тэндээс харагдаж байлаа. Илүү аз жаргалтай дэлхий ертөнцийг бий болгоход хайр энэрэл, дотоод амар амгалан чухал болохын талаар ахлах сургуулийн сурагчдын төлөөлтэй уулзахдаа Дээрхийн Гэгээнтэн ярьсан бөгөөд сургуулиудад сонсгохын тулд ярианы бичлэгийг хийсэн байна. Осло хотын дарга Фабиан Станг энэхүү боломжийг ашиглаан өөрийгөө Дээрхийн Гэгээнтэнд танилцууллаа.
Скандинавын орнуудаас ирсэн төвдүүд болон Төвдийг дэмжигчидтэй уулзахдаа Далай лам тэдэнд урам зориг хайрлаж, Төвдийн буддсит соёлыг өндрөөр үнэлэн, Хятадын өөрчлөлт цаашид ч үргэлжлэн явагдана гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв. Дараа нь тэрээр Фолкетеатерет очиж, Норвегийн орчин үеийн сэтгүүл зүй болон өөрийн эцэгт зориулан хүүхдээс нь бий болгосон Эрик Биегийн дурсгалын шагналыг анх удаа гардан авлаа. Ёслолын арга хэмжээн дээр хэлсэн үгэндээ Дээрхийн Гэгээнтэн, бидний дэлхий ертөнцөд ёс суртахуун шаардлагатай байгаа тухай, ёс суртахууны мөн чанар нь бусдыг хайрлах, хүндэтгэх явдал мөн хэмээн тэмдэглэлээ. Дээрх үнэт зүйл бусад бүх том шашинд ч мөн тусгалаа олсон байдаг. Хүчирхийлэл ба хүч үл хэрэглэх зарчмын ялгаа нь үйлдлийн мөн чанараас илүү түүний сэдэлд байдаг хэмээв.
Скандинавын орнуудаас ирсэн төвдүүд болон Төвдийг дэмжигчид
Дээрхийн Гэгээнтний үгийг сонсч байгаа нь. Норвеги, Осло. 2014.5.9.
Гэрэл зургийг Жереми Рассел /ДЛОШүгдэнг шүтэгч нэгэн асуулт тавихад, Дээрхийн Гэгээнтэн, 1951 оноос 1970-аад оны эхэн хүртэл Шүгдэнг шүтдэг байснаа, шүтэх явцдаа байдал нэг л биш байгааг ойлгосон тухайгаа тайлбарлалаа. Тэр шүтэхээ зогсоож, энэ шийдвэрээ бусдад мэдэгдсэн байна. 5 болон 13 дугаар Далай лам Шүгдэнг эсэргүүцэж байсан болохоор бусдад энэ тухай тайлбарлах нь өөрийн үүрэг гэж үзсэн хэмээлээ. Тэрээр эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн буддизмд эзлэх байр суурь, дотны хайртай хүмүүсээ алдсан тохиолдолд биеэ хэрхэн авч явах талаар асуусан асуултуудад хариуллаа.
Ослод болсон арга хэмжээ бүрт Дээрхийн Гэгээнтнийг дэмждэгээ илэрхийлэхийн тулд маш олон тооны төвд хүмүүс болон Төвдийн анд нөхөд цугларан, түүнд урт удаан наслахыг ерөөж байв. Хариуд нь тэрээр тэдний дэмжлэгийг үнэлж явдгаа илэрхийллээ.
Дээрхийн Гэгээнтэн маргааш Нидерландыг зорих бөгөөд тэнд ном айлдаж, уулзалтуудад оролцоно.
Норвеги, Осло, 2015.5.9. – Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг Норвегийн Парламент буюу Стортонгийн барилгын өмнө Кетил Кенсет, Лив Сигне Навасете нар болон Парламент дахь Төвдийн бүлгийн бусад гишүүд угтан авч, дотогш дагалдан орлоо. Норвегид Төвдийн дүрвэгсдийг анх түрүүнд Оппланд буюу түүний сонгуулийн тойрогт угтан авч байршуулж байсныг тэмдэглэж, тэрээр тухайн бүс нутгийн үндэсний хувцсыг өмссөн тухайгаа Кетил Кенсет тайлбарлан хэлэв. Парламентын гишүүд, түүний дотор эрх баригч эвслийнхэн болон улс төрийн бусад намын төлөөлөгчид, залуучуудын төлөөлөл өөрсдийгөө танилцуулсны дараа Дээрхийн Гэгээнтнийг үг хэлэхийг урив.

Норвегийн парламент дахь Төвдийн бүлгийн гишүүд
Дээрхийн Гэгээнтэн Далай ламыг угтан авч байгаа нь.
Норвеги, Осло. 2014.5.9. Гэрэл зургийг Жереми Рассел /ДЛО
Наланда уламжлалын буддизм 7-8 дугаар зуунд Төвдөд дэлгэрснээр амар амгалан, хүч үл хэрэглэх, нигүүлсэхүйн соёлыг төлөвшүүлэх замаар амьдралын бүхий л хэв маягийг өөрилсөн ажээ. Соёлын хувьсгалын үед буддизмыг устгах талаар ихээхэн хүчин чармайлт гаргасан ч, түүхийн үүднээс авч үзвэл Хятад орон ч буддын шашинт орон гэдгийг тэрээр сануулан хэллээ. Одоогийн байдлаар өөрсдийгөө буддист гэж тооцдог 400 сая хүн ам тэнд байна гэж ярьдаг.
Хүрээлэн буй орчны тухай асуудлыг хөндөн тэрээр хэлэхдээ, Төвд бол хойд, урд туйлтай нэгэн адил ач холбогдолтой бөгөөд гурав дахь туйл гэж хэлж болно гэж Хятадын экологич тодорхойлсон гэлээ. Азийн томоохон голууд эцсийн эцэст Төвдийн уулнаас эх авдаг бөгөөд 1 тэрбум хүн тэдгээр голуудаас хамааралтай аж төрдөг байна. Хятадад урьд өмнө үзэгдээгүй үер болж байгаа нь Төвдөд ой модыг устгасны уршиг хэмээн Хятадын нэгэн ерөнхий сайд хүлээн зөвшөөрч байсан байна.
“Намайг хүний үнэт зүйлийг дэлгэрүүлэх, шашин хоорондын эв зохицлыг бэхжүүлэх, Төвдийн буддын соёл хийгээд байгаль орчныг хамгаалахын төлөө хүчин зүтгэж буй буддист лам хүн гэдгийг та бүхэн мэдэж байгаа.” хэмээн Дээрхийн Гэгээнтэн хэллээ.
Кетил Кенсет уулзалтыг нээсэн бөгөөд танхимаас тавьсан эхний асуулт шашин хоорндын зөрчлийн тухай байлаа. Ихэнх тохиолдолд зөрчил шашны гэхээсээ илүү улс төрийн, эсвэл эдийн засгийн сэдэлтэй байдаг хэмээн Дээрхийн Гэгээнтэн хариулав. Хувь хүний хувьд нэг л шашинд харьяалагдах нь хангалттай ч, өнөөгийн дэлхийд олон нийтийн түвшинд бид нилээд хэдэн шашин, сүсэг бишрэлийг хүлээн зөвшөөрч, хүндэтгэлтэй хандах ёстой хэмээн тэрээр тэмдэглэн хэлэв.

Норвегийн парламентад зочлох үедээ Дээрхийн Гэгээнтэн
Далай лам парламент дахь Төвдийн бүлгийн гишүүдтэй
уулзаж байгаа нь. Норвеги, Осло. 2014.5.9.
Гэрэл зургийг Зуй Ань Фам
“Энх тайвныг тогтоох, хүний эрхийг бэхжүүлэх нь хүссэний зоргоор биелэхгүй бөгөөд үүний тулд үйл хөдлөл хийх шаардлагатай. Хирошимад болсон энх тайвны мөргөлийн үеэр би, энх тайвныг тогтоохын тулд хүчин зүтгэх хэрэгтэй гэж хэлж байсан.” хэмээн тэрээр хариулав.
Норвегид түүнийг халуун дотноор хүлээж авсанд сэтгэл хангалуун байгаа гэдэгт итгэж буйгаа өөр нэгэн илэрхийлээд, “Та дандаа инээмсэглэж байх юм, шалтгаан нь юу вэ?” гэж асуулаа.
“Энх тайван бол дотоод амар амгалантай үнэхээр холбоотой. Уур хилэн бидний дотоод амар амгаланг эвдэж байдаг бол хайр, нигүүлсэхүй, өршөөл энэрэл нь түүнийг тэтгэж байдаг. Христийн болон лалын шашинд бусад амьд амьтныг бурханы бүтээл гэж үздэг. Дайсны хамгаалалтын ажилтнуудыг бурханы дүр төрхөөр харахыг палестин оюутнуудад зөвлөж байсан израил багштай би уулзаж байсан. Энэ нь их үр дүнтэй арга байсан тухай эргээд оюутнууд түүнд илтгэж байсан байна. Заримдаа бид шашны үйл хэргийг зөвхөн уруулаараа гүйцэтгэдэг, харин аль нэг шашныг шүтэж байгаа бол үүнийгээ чин сэтгэлээсээ хийх ёстой. Харин би яагаад инээдэг тухайд гэвэл, энэ миний нууц. Би өдөрт ойролцоогоор 8 цаг ажиллаж, шөнө 8-9 цаг унтдаг. Инээд бол хүний хамгийн надин чадваруудын нэг билээ. Хүмүүний инээмсэглэл бол хайр энэрлийн илэрхийлэл юм” хэмээн тэрээр хариулав.
Төвдийн автономит эрхийн ирээдүйг хэрхэн төсөөлж буйг түүнээс асуулаа. Аль 1974 онд Дээрхийн Гэгээнтэн болон түүний зөвлөхүүд Төвдийн тусгаар тогтнолыг эрэлхийлэхгүй гэдгээ Хятадын талд мэдэгдэх шаардлагатай гэж шийдсэн ажээ. Төвд түүхэндээ тусгаар тогтносон улс байсан боловч өнгөрсөн түүх бол өнгөрсөн түүх. Том нэг цулын хэсэг байхаар шийдсэн Европын Холбооны гишүүдийг биширч буйгаа тэрээр илэрхийлэв. Хятадын Үндсэн хуульд тусгагдсан эрх, давуу эрхийг Төвдийн бүс нутагт олгохыг төвдүүд Хятадын засаг захиргаанаас хүсч байгаа гэж тэр өгүүллээ. Орон нутгийн хүмүүсийн хүсэл зоригийн эсрэг уул уурхай эрхэлж байгаа зэрэг байгаль орчинтой холбоотой асуудал, хүний эрхийн асуудал үүнд багтана. Түүнчлэн Хятадад төвд хэл соёлыг дорд үзэх хандлага байгаа нь нэг төрлийн хүний эрхийг зөрчиж байгаа явдал юм. “Олон янзын хэл, соёлтой хэрнээ салан тусгаарлах ямар ч аюул заналхийл гаргаагүй Энэтхэгийг харцгаа” гэж тэрээр хятад нөхөддөө хэлдэг гэлээ. Төвдүүд шашны эрх чөлөө, эх хэл, соёлоо хадгалах эрхтэй байхыг хүсч байна.

Норвегийн парламент дахь Төвдийн бүлгийн гишүүдтэй
Дээрхийн Гэгээнтэн Далай лам уулзаж байгаа нь.
Норвеги, Осло. 2014.5.9. Гэрэл зургийг Зуй Ань Фам
Төвдөд хүний эрхийг хаа ч байгаагүйгээр балмадаар зөрчиж байгаа тухай сэтгүүлч хөндөхөд, Дээрхийн Гэгээнтэн ийн өгүүллээ. Ойролцоогоор 15 жилийн өмнө орон нутгийн намын нарийн бичгийн дарга намын гишүүдийн хурал дээр Төвдийг Хятадаас салгах аюулын үндэс нь төвдийн буддист соёлд байгаа учраас шашныг дарах ёстой хэмээн хэлж байсан. Төвдүүд Норвегичуудтай нэгэн адил өөрийн соёлыг эрхэмлэдэг учраас дээрх үг тэднийг гутаан доромжилсон байна. Лхас хотын өнцөг булан бүр болон сүм хийдүүдэд тавьсан хяналтын камерууд айдас, хардалтын уур амьсгалыг бий болгож байна гэв.
“Гэхдээ Си Жинпин арай илүү реалист үзэлтэй гэж олон нөхөд маань хэлж байгаа. Тэр авлигатай зоригтой тэмцэж байна. Тэрээр саяхан Францад хийсэн айлчлалынхаа үеэр Хятадын соёлын дахин сэргэн мандалтад буддизмын гүйцэтгэх онцгой үүрэг ролийг бахдан магтсан билээ. Бидэнд харах л үлдлээ. Тоталитар тогтолцоо бараг 70 жилийн турш бэхжиж байгаа ч, Хятадын олон сэхээтнүүд эрх чөлөөний төлөө дуу хоолойгоо өргөх нь нэмэгдэж байна. Европын холбоо тэдгээр хүмүүс болон Си Жинпинийг дэмжих ёстой. Дэлхий нийтийн ёс суртахууны дэмжлэг тусаа өгнө” хэмээн Дээрхийн Гэгээнтэн хэллээ.
“Өнөөдөр Хятад улс батлан хамгаалах зардлаас илүү их зардлыг дотоодын аюулгүй байдлаа хангахад зарцуулж байгаа нь өөр хаана ч байхгүй жишиг юм. Америк загварын ардчилал шиг ч бай хамаагүй Хятад орон улс төрийн шинэчлэл хийх ёстой гэж Вэнь Цзябао хэлсэн. Тэрээр дэлхий дахинд Хятад улсын гүйцэтгэх бүтээлч үүрэг ролийг тодотгосон улс төрийн бодлогыг боловсруулж байсан юм. Нууцлаг байдал болон хатуу хяналт шалгалт нь итгэлцэл, хүндлэлийг бий болгохгүй.”

Норвегийн парламент дахь Төвпийн бүлгийн гишүүдтэй
Дээрхийн гэгээнтэн Далай лам уулзаж байгаа нь.
Норвеги, Осло.2014.5.9. Гэрэл зургийг Жереми Рассел /ДЛО
Дараагийн асуулт Төвдөд зулын гол болох явдал гарч байгаа тухай байв. Энэ бол улс төрийн ээдрээтэй асуудал учраас түүний хэлсэн бүхнийг хатуу чиг шугамыг баримтлагчид мушгин гуйвуулах тул дуугай байсан нь дээр гэсэн байр сууриа Дээрхийн Гэгээнтэн илэрхийллээ.
“Энэ үйл явдал эхлэхэд энэ нь туйлын харамсалтай хэрэг бөгөөд Төвдийн үйл хэрэгт хэр тустай юм бол доо гэж БиБиСигийн сэтгүүлчид ярилцлага өгч байхдаа хэлж байсан. Яагаад ийм үйл явдал гарах болсон шалтгааныг судалж шийдэх шаардлагатай тухай хожим нь би Японд мэдэгдсэн билээ.”
Kетил Кенсет уулзалтыг хааж,
“Сайхан инээмсэглэл, эерэг бодол тээн морилон ирсэн танд баярлалаа. Тантай энд уулзсан нь туйлын таатай байлаа” хэмээн хэлэв.

Нобелийн энх тайвны төвд Дээрхийн Гэгээнтэн ахлах
сургуулийн сурагчидтай уулзаж байгаа нь. Норвеги, Осло.
2014.5.9. Гэрэл зургийг Жереми Рассел /ДЛО
Скандинавын орнуудаас ирсэн төвдүүд болон Төвдийг дэмжигчидтэй уулзахдаа Далай лам тэдэнд урам зориг хайрлаж, Төвдийн буддсит соёлыг өндрөөр үнэлэн, Хятадын өөрчлөлт цаашид ч үргэлжлэн явагдана гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв. Дараа нь тэрээр Фолкетеатерет очиж, Норвегийн орчин үеийн сэтгүүл зүй болон өөрийн эцэгт зориулан хүүхдээс нь бий болгосон Эрик Биегийн дурсгалын шагналыг анх удаа гардан авлаа. Ёслолын арга хэмжээн дээр хэлсэн үгэндээ Дээрхийн Гэгээнтэн, бидний дэлхий ертөнцөд ёс суртахуун шаардлагатай байгаа тухай, ёс суртахууны мөн чанар нь бусдыг хайрлах, хүндэтгэх явдал мөн хэмээн тэмдэглэлээ. Дээрх үнэт зүйл бусад бүх том шашинд ч мөн тусгалаа олсон байдаг. Хүчирхийлэл ба хүч үл хэрэглэх зарчмын ялгаа нь үйлдлийн мөн чанараас илүү түүний сэдэлд байдаг хэмээв.

Скандинавын орнуудаас ирсэн төвдүүд болон Төвдийг дэмжигчид
Дээрхийн Гэгээнтний үгийг сонсч байгаа нь. Норвеги, Осло. 2014.5.9.
Гэрэл зургийг Жереми Рассел /ДЛО
Ослод болсон арга хэмжээ бүрт Дээрхийн Гэгээнтнийг дэмждэгээ илэрхийлэхийн тулд маш олон тооны төвд хүмүүс болон Төвдийн анд нөхөд цугларан, түүнд урт удаан наслахыг ерөөж байв. Хариуд нь тэрээр тэдний дэмжлэгийг үнэлж явдгаа илэрхийллээ.
Дээрхийн Гэгээнтэн маргааш Нидерландыг зорих бөгөөд тэнд ном айлдаж, уулзалтуудад оролцоно.
Үзсэн: 2 379
Холбоотой мэдээ: