Дээрхийн Гэгээнтэн ‘Эрдэнийн Эрхи’ зохиолын тайлбарыг дуусгаж, ‘Хаанд Илгээсэн Захидал’ шастирыг тайлбарлан айлдав
10-07-2014, 19:15 | Хэвлэх
2014 оны 7 дугаар сарын 9
Энэтхэг, Ладак, Лех, 2014.7.8- Дүйнхорын вангийн удиртгал сургаалийн гурав дахь өдрийн эхэнд ‘Илт Онохуйн Чимэг’ болон ‘Билгүүний Үндэс’ зохиолын тахилын өгүүллийг уншив. “Олон галвын турш хичээл зүтгэл гаргасны үрээр Бурхан Багш гэгээрэлд хүрсэн, түүний хүч чадлаар Дээдийн ном үүрд орших болтугай” хэмээх ерөөлийг талбив. Бурхан Багшийн бие, хэл, сэтгэл олон шинж чанарыг агуулдаг ч, хамгийн гол чанар нь хайр, нигүүлсэхүй хэмээн Дээрхийн Гэгээнтэн тэмдэглэн хэлэв. Тиймээс буддизмыг нигүүлсэхүй дээр суурилсан тогтолцоо хэмээн тодорхойлж болно. Нигүүлсэхүй хийгээд мэргэн ухааныг агуулсан Бодьсадвын зам мөр нь гэгээрэлд хүрэх арга зам мөн.
Сайн сайхан бүхэн нигүүлсэхүйн сэтгэлээс үүсч, муу муухай бүхэн амин хувиа хичээсний үр дүн байдаг. Дэлхий дахинд олон улсын зөрчилдөөнөөс эхлээд орон гэрийн маргаан бүгд хувиа хичээсэн хандлагаас үүсдэг.
‘Эрдэнийн Эрхи’-д өгүүлснээр, “Хэрвээ та зөвхөн өөрийнхөө төлөө хичээвэл, гэгээрэлд хүрэх нь бүү хэл, энгийн байдлаар ч аз жаргалтай байж чадахгүй.” Бодьсадва нарт хамаг амьтныг чөлөөлөх, тэдний төлөө гэгээрэлд хүрэх гэсэн хоёр хүсэл байдаг.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 33 дахь удаагийн Дүйнхорын
вангийн удиртгал номлолын сүүлийн өдөр айлдвараа
үргэлжлүүлэхээр морилон ирэхдээ хүмүүстэй мэндчилж
байгаа нь. Энэтхэг, Ладак, Лех, 2014.7.8.
Гэрэл зургийг Мануэль Бауэр‘Эрдэнийн Эрхи’ зохиолын тайлбарыг дуусгаагүй байгаа тул тодорхой зарим хэсгүүдийг тайлбарлаад, бусдыг нь хурдан уншаад явахаа Дээрхийн Гэгээнтэн зарлалаа. Тэрээр дүн шинжилгээний үр дүнд дотоод оршихуйн байхгүйг олсон нь ямар нэг байдлаар өөрөө дотооддоо оршин байж болох мэдрэмжийг төрүүлэх ба түүний эсрэг тал болох хоосны хоосонгийн талаар тэрээр сануулав. Олдсон зүйл нь хий үзэгдэл лугаа адил байдаг. Хоосон чанарыг ойлгох нь тийм хялбар бус, түүнийг ойлгоход цаг хугацаа болон бие сэтгэлээ зориулах шаардлагатай тухай Дээрхийн Гэгээнтэн тэмдэглэн хэлэв.
Хүн бүр аз жаргалыг эрэлхийлдэг хэрнээ бидний ихэнх нь үүнийхээ төлөө тэмцэх чадваргүй байдаг, аз жаргал бидний дайсан юм шиг түүнийг устгах хандлагатай байдгийг Шантидева гэгээн тэмдэглэсэн байдаг. Харин хүүхдүүд баяр баяслаар дүүрэн байж, бие биетэйгээ шударгаар, ил тод харьцдаг. Швейцарын Песталоззи тосгонд газар газраас ирсэн хүүхдүүд өөр хоорондоо амархан үг хэлээ олж хамтдаа тоглож байсныг ажигласнаа Дээрхийн Гэгээнтэн дурсан ярьсан бөгөөд тэд өсч том болохын хэрээр ‘бид’ ба ‘тэд’ гэсэн мэдрэмж бий болно. Хүмүүний биеийг олж төрсний хувьд бид нийгмийн амьтад учраас хайр энэрэл рүү байгалиасаа тэмүүлж, биологийн шинж чанараараа үүнийг хүсдэг. Хэрвээ бид түүнийг төлөвшүүлбэл илүү аз жаргалтай амьдрал, илүү амар амгалан дэлхийг бий болгож чадна. Оюун ухаан, эрдэм мэдлэгээ ашиглах замаар бид өөрсдийн дайсанд хүртэл аз жаргалыг хүсэх илүү өргөн хүрээний хайр энэрлийг хөгжүүлж чадна.
Зохиолд дурдсан тууштай нинжин сэтгэлд хүрэхийн тулд шалтгаан, үр дагаврын 7 увидас ба өөрийгөө бусдаар солих гэсэн хоёр төрлийн хандлагын тусламжтайгаар бодийн сэтгэлийг үүсгэх ёстой. Хурц чадвартай хүмүүст сүүлийн хандлага ашигтай бөгөөд үүнд бусад амьд амьтныг аврах хүсэл төдийгүй, хоосон чанарын ойлголт багтдаг.
Нагаржуна хутагтын номондоо хөндсөн сайн үйлсийн жагсаалт нь буруу үзлийг эс тооцвол шашны бүх уламжлалд нийтлэг зүйл юм. Тэдгээрийг нягтлан авч үзсэнээр шавь нар ховор тохиолдлоор олсон хүмүүний амьдралын үнэ цэнийг ойлгох болно. ‘Мөрийн Гурван Эрхэм’ номондоо богд Зонхов одоогийн ба хойд төрлийн амьдралын жаргал цэнгэлд татагдах явдлыг даван туулах замаар шавь хүн хэрхэн эрх чөлөөтэй байж, бодийн сэтгэлийг үүсгэх шийдвэр төгс байж болохыг тайлбарласан хэмээн Дээрхийн Гэгээнтэн хэлэв.
Нагаржуна хутагт хаан найздаа Бурхан Багшийн бие болон буянт үйлсийн 32 үндсэн, 80 дэд шинж тэмдгийг жагсаан бичиж илгээснээ хоёрдугаар бүлгийн төгсгөл, гуравдугаар бүлэгт тусгасан байна. Сэтгэл оюун гэгээрнэ гэдэг нь хэдхэн амьтныг чөлөөлөхөд бус, харин сансар огторгуйн хамаг амьтныг чөлөөлөхөд чиглэгдэнэ гэдгийг тэр сануулан хэллээ. Тэр бүх хамаг амьтныг гэгээрэлд хөтлөхөд чиглэнэ.
Дээрхийн Гэгээнтэн Далай лам 33 дахь удаагийн Дүйнхорын
вангийн удиртгал сургаалийн сүүлийн өдөр үг хэлж байгаа нь.
Энэтхэг, Ладак, Лех, 2014.7.8. Гэрэл зургийг Мануэль БауэрБидний ихэнх нь “би”-гийн тухай ташаа ойлголтоор амин хувиа хичээн амьдарч байгаа өнөө үед дэлхий дахины хэмжээнд боловсрол чухал ач холбогдолтой байгааг Дээрхийн Гэгээнтэн тэмдэглэн хэлээд, лам хүн байхын тулд боловсролтой, зөв дадал суусан байх ёстойг тодотгон өгүүлэв. Бусдын догшин сэтгэлийг номхотгохын тулд багш хүн эхлээд өөрийн догшин сэтгэлийг номхоруулсан байх ёстой хэмээн айлдсан Богд Зонховын үгийг тэрээр дахин эш татсан юм. Тиймээс дээдийн номыг хэсэгчилж ойлгох нь хангалттай бус, шашны багш хүн ёс суртахуун, төвлөрөл ба саруул ухааны дадлыг мөн хэвшүүлэх шаардлагатай.
Төвдийн лам багш нар Хятадад өндөр хэргэм зэрэг болон шавь нарын олны хойноос хөөцөлдөх болсон тухай Хятадын буддистууд түүнд хэдэн жилийн өмнө хэлж байсныг Дээрхийн Гэгээнтэн дурдлаа. Лам хэмээн нэрлэгдсэн тэдгээр хүмүүсийн гол сонирхол нь мөнгө, бэлгийн дур хүсэл байсныг шавь нар нь эцэст нь мэдээд сэтгэл түгшиж байсан байна. Тэд Дээрхийн Гэгээнтнээс ямар нэг зүйл хийхийг хүсч байсан боловч алс холын Энэтхэгээс хийж чадах зүйл бага хэмээн тэдэнд хариулж байжээ. Багш шавийн барилдлага үүсгэхийн өмнө тэрхүү лам үнэхээрийн төвшин дөлгөөн, мэдлэгтэй, нигүүлсэхүй сэтгэлтэй эсэхийг шавь хүн шинжлэн няглах ёстой гэсэн зөвөлгөөг тэрээр өгсөн байна. Лам багшийн шинж чанарыг мэдсэний дараа л багштай барилдлага үүсгэхийг тэр зөвөллөө. Сургааль номыг хамгаалахын тулд багш хүн ил тод байх ёстой. Бусдыг хууран мэхлэх нь буруу. Хятад хэлэнд лам гэсэн үг нь ‘Амьд Бурхан’ гэсэн утгатай бол санскрит хэлэнд гүрү буюу бусдад зааж сургах хэмжээнд хүртэл боловсорсон гэсэн утгатай ажээ.
Мял богдын Марбатай, Наробагийн Дилобатай холбогдсон түүх нь багш шавийн барилдлагын чухлыг харуулж байна. Лам хүн энгийн дүр төрхөөрөө бидэнд ойр дөт болж, сурч боловсрох боломжийг бид бүхэнд олгодог.
‘Эрдэнийн Эрхи’ зохиолын тавдугаар бүлэгт бахархлын долоон төрөл, бодьсадвын арван үндсийн тайлбар болон нийт 465 шүлгээс долоон гишүүний дадлыг бүрдүүлдэг 20 шүлэг багтдаг тухай Дээрхийн Гэгээнтэн тэмдэглэн хэлэв. Тэдгээрийг байнга уншиж байх нь зүйтэй хэмээн тэрээр зөвөллөө. Тэдгээр нь бодийн сэтгэлийг үүсгэхийн хураангуйн оргил юм.
Хамаг амьтны хүслийн дагуу
Эх дэлхий, ус, гал, салхи, өвс болон зэрлэг ойн адил
Хөндлөнгийн оролцоо үгүй
Би үргэлжид жаргал цэнгэлийн тусагдахуун байх болтугай
Тэдний амьдрал лугаа би хамаг амьтанд эрхэм байх болтугай
Тэд ч мөн миний хувьд эрхэм байх болтугай
Тэдний буруу үйл надад үр өгөөжтэй байх болтугай
Миний буянт үйл ч тэдэнд үр өгөөжөө өгөх болтугай
Хамаг амьтан
Хаа нэгтээ чөлөөлөгдөөгүй цагт
Хэдийгээр би дээд гэгээрэлд хүрсэн ч
Тэдгээр амьтдын сайн сайхны төлөө би (энэ ертөнцөд) үлдэх болтугай
33 дахь удаагийн Дүйнхорын вангийн удиртгал сургаалийн
сүүлийн өдөр 100000 гаруй хүн цугларав. Энэтхэг, Ладак,
Лех, 2014.7.8. Гэрэл зургийг Мануэль Бауэр‘Эрдэнийн Эрхи’-ийг уншиж дуусаад Дээрхийн Гэгээнтэн Нагаржуна хутагтын ‘Хаанд Илгээсэн Захидал’ шастирын тайлбарт орохдоо үүнийг мөн хурдан гүйлгэж уншина гэв. Хорвоогийн найман зовлонг хаана тодорхойлсныг болон адгуус, өлөн бирд болон тамын орны янз бүрийн байдлыг номлосныг тодруулан айлдав.
Орчлонгийн хүлээсний мөн чанар нь үйлийн үр болон төөрөгдлөөс болж үүссэн зовлон хэмээв. Үүний улмаас гэгээрэлд хүрэхийг хүсч байгаа бол бид “би үгүй”-г бясалгах ёстой бөгөөд үүнийгээ идэвхтэй хийхгүй бол ямар ч өөрчлөлт гарахгүй.
Шастирын төгсгөлд Бурхан Багшийн айлдсан эрдэнэт үгсийн дотор шүтэн барилдахуйн тухай тайлбараас илүү үнэт зүйл үгүй хэмээн өгүүлсэн байдаг ажээ. Мунхгийн харанхуйгаас үйлдэл гарч, үйлдлээс ухамсар үүсдэг. Тэндээс нэр-ба-дүрс үүснэ. Түүнээс мэдрэмжийн 6 чадвар үүсч, улмаар харилцаа үүснэ. Эдгээр нь Бурхан Багшийн айлдсан шүтэн барилдаж үүсэхийн 12 холбоос юм. Харилцаанаас мэдрэмж үүсэх ёстой, мэдрэмж дээр суурилан их хүсэл бий болно. Их хүслээс шунал төрж, үр дүнд нь төрөлт бий болно.
Нэгэнт төрөлт бий болсон бол үгээр хэлэхийн аргагүй зовлон: өвчин, хөгшрөлт, биелээгүй хүсэл, үхэл ба уналт, товчоор хэлэхэд зовиур шаналгааны бөөгнөрөл үүснэ. Төрөлт зогсоход энэ бүхэн зогсоно.
Сэтгэлтэй, хүчин зүтгэлтэй, биеэ зөв авч явахыг шаарддаг Хутагтын найман мөрийг дагах нь зөв шийдэл хэмээн заасан хэсгээс Дээрхийн Гэгээнтэн эш татав. Нагаржунагийн хаанд илгээсэн гол зөвөлгөө нь Дээдийн номын үндэс болох сэтгэл, түүний амар амгаланг хэвшүүлэх явдал байсан юм. Дээрхийн Гэгээнтэн зөвлөхдөө,
“Нагаржуна хутагтын хоёр номыг илүү нягтлан тайлбарлах цаг байхгүй ч, та бүхэн нэвтрүүлгийг хүлээн авсан ба гартаа ном авсан хүмүүс өөрсдөө унших боломжтой. Дараа нь юун тухай өгүүлж байгааг тунгаан бодоцгоогоорой. Мөн өөр хоорондоо мэтгэлцээн өрнүүлэх хэрэгтэй. Сүүлийн гурван өдрийн турш дээдийн номын талаар ярилцах боломж олдсонд би баяртай байна. Даруу төлөв байж, зөвхөн өөрийнхөө тухай бус, харин бусдад хүндэтгэлтэй байх хэрэгтэй” гэв.
33 дахь удаагийн Дүнйхорын вангийн Дүйнхор элсэн
хот мандал Энэтхэг, Ладак, Лех, 2014.7.8.
Гэрэл зургийг Мануэль Бауэр“Нөгөөдөр бид Дүйнхорын ван хүртэнэ. Үд дундад маш халуун болох учраас нарнаас хамгаалж толгойдоо юм өмсөөрэй. Энгийн ард иргэд нарны халхавч барьж, лам хуварга хүмүүс орхимжоороо толгойгоо халхалж болно.”
Өмнөх өдрүүдийн нэгэн адил үд дундад Дээрхийн Гэгээнтэн Дүйнхорын вантай холбоотой хурал номд оролцлоо. Элсэн хот мандлыг хийж дуусгасан Намжал хийдийн лам нар олон өдөр ажилласны эцэст хот мандал бүтээх эд зүйлсээ хураав. Маргааш үдээс хойш Цам бүжиг болон бусад хурал ном үргэлжлэх ба лам хар хүмүүс цамын бүжигт оролцох боломжтой ажээ.
Энэтхэг, Ладак, Лех, 2014.7.8- Дүйнхорын вангийн удиртгал сургаалийн гурав дахь өдрийн эхэнд ‘Илт Онохуйн Чимэг’ болон ‘Билгүүний Үндэс’ зохиолын тахилын өгүүллийг уншив. “Олон галвын турш хичээл зүтгэл гаргасны үрээр Бурхан Багш гэгээрэлд хүрсэн, түүний хүч чадлаар Дээдийн ном үүрд орших болтугай” хэмээх ерөөлийг талбив. Бурхан Багшийн бие, хэл, сэтгэл олон шинж чанарыг агуулдаг ч, хамгийн гол чанар нь хайр, нигүүлсэхүй хэмээн Дээрхийн Гэгээнтэн тэмдэглэн хэлэв. Тиймээс буддизмыг нигүүлсэхүй дээр суурилсан тогтолцоо хэмээн тодорхойлж болно. Нигүүлсэхүй хийгээд мэргэн ухааныг агуулсан Бодьсадвын зам мөр нь гэгээрэлд хүрэх арга зам мөн.
Сайн сайхан бүхэн нигүүлсэхүйн сэтгэлээс үүсч, муу муухай бүхэн амин хувиа хичээсний үр дүн байдаг. Дэлхий дахинд олон улсын зөрчилдөөнөөс эхлээд орон гэрийн маргаан бүгд хувиа хичээсэн хандлагаас үүсдэг.
‘Эрдэнийн Эрхи’-д өгүүлснээр, “Хэрвээ та зөвхөн өөрийнхөө төлөө хичээвэл, гэгээрэлд хүрэх нь бүү хэл, энгийн байдлаар ч аз жаргалтай байж чадахгүй.” Бодьсадва нарт хамаг амьтныг чөлөөлөх, тэдний төлөө гэгээрэлд хүрэх гэсэн хоёр хүсэл байдаг.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 33 дахь удаагийн Дүйнхорын
вангийн удиртгал номлолын сүүлийн өдөр айлдвараа
үргэлжлүүлэхээр морилон ирэхдээ хүмүүстэй мэндчилж
байгаа нь. Энэтхэг, Ладак, Лех, 2014.7.8.
Гэрэл зургийг Мануэль Бауэр
Хүн бүр аз жаргалыг эрэлхийлдэг хэрнээ бидний ихэнх нь үүнийхээ төлөө тэмцэх чадваргүй байдаг, аз жаргал бидний дайсан юм шиг түүнийг устгах хандлагатай байдгийг Шантидева гэгээн тэмдэглэсэн байдаг. Харин хүүхдүүд баяр баяслаар дүүрэн байж, бие биетэйгээ шударгаар, ил тод харьцдаг. Швейцарын Песталоззи тосгонд газар газраас ирсэн хүүхдүүд өөр хоорондоо амархан үг хэлээ олж хамтдаа тоглож байсныг ажигласнаа Дээрхийн Гэгээнтэн дурсан ярьсан бөгөөд тэд өсч том болохын хэрээр ‘бид’ ба ‘тэд’ гэсэн мэдрэмж бий болно. Хүмүүний биеийг олж төрсний хувьд бид нийгмийн амьтад учраас хайр энэрэл рүү байгалиасаа тэмүүлж, биологийн шинж чанараараа үүнийг хүсдэг. Хэрвээ бид түүнийг төлөвшүүлбэл илүү аз жаргалтай амьдрал, илүү амар амгалан дэлхийг бий болгож чадна. Оюун ухаан, эрдэм мэдлэгээ ашиглах замаар бид өөрсдийн дайсанд хүртэл аз жаргалыг хүсэх илүү өргөн хүрээний хайр энэрлийг хөгжүүлж чадна.
Зохиолд дурдсан тууштай нинжин сэтгэлд хүрэхийн тулд шалтгаан, үр дагаврын 7 увидас ба өөрийгөө бусдаар солих гэсэн хоёр төрлийн хандлагын тусламжтайгаар бодийн сэтгэлийг үүсгэх ёстой. Хурц чадвартай хүмүүст сүүлийн хандлага ашигтай бөгөөд үүнд бусад амьд амьтныг аврах хүсэл төдийгүй, хоосон чанарын ойлголт багтдаг.
Нагаржуна хутагтын номондоо хөндсөн сайн үйлсийн жагсаалт нь буруу үзлийг эс тооцвол шашны бүх уламжлалд нийтлэг зүйл юм. Тэдгээрийг нягтлан авч үзсэнээр шавь нар ховор тохиолдлоор олсон хүмүүний амьдралын үнэ цэнийг ойлгох болно. ‘Мөрийн Гурван Эрхэм’ номондоо богд Зонхов одоогийн ба хойд төрлийн амьдралын жаргал цэнгэлд татагдах явдлыг даван туулах замаар шавь хүн хэрхэн эрх чөлөөтэй байж, бодийн сэтгэлийг үүсгэх шийдвэр төгс байж болохыг тайлбарласан хэмээн Дээрхийн Гэгээнтэн хэлэв.
Нагаржуна хутагт хаан найздаа Бурхан Багшийн бие болон буянт үйлсийн 32 үндсэн, 80 дэд шинж тэмдгийг жагсаан бичиж илгээснээ хоёрдугаар бүлгийн төгсгөл, гуравдугаар бүлэгт тусгасан байна. Сэтгэл оюун гэгээрнэ гэдэг нь хэдхэн амьтныг чөлөөлөхөд бус, харин сансар огторгуйн хамаг амьтныг чөлөөлөхөд чиглэгдэнэ гэдгийг тэр сануулан хэллээ. Тэр бүх хамаг амьтныг гэгээрэлд хөтлөхөд чиглэнэ.

Дээрхийн Гэгээнтэн Далай лам 33 дахь удаагийн Дүйнхорын
вангийн удиртгал сургаалийн сүүлийн өдөр үг хэлж байгаа нь.
Энэтхэг, Ладак, Лех, 2014.7.8. Гэрэл зургийг Мануэль Бауэр
Төвдийн лам багш нар Хятадад өндөр хэргэм зэрэг болон шавь нарын олны хойноос хөөцөлдөх болсон тухай Хятадын буддистууд түүнд хэдэн жилийн өмнө хэлж байсныг Дээрхийн Гэгээнтэн дурдлаа. Лам хэмээн нэрлэгдсэн тэдгээр хүмүүсийн гол сонирхол нь мөнгө, бэлгийн дур хүсэл байсныг шавь нар нь эцэст нь мэдээд сэтгэл түгшиж байсан байна. Тэд Дээрхийн Гэгээнтнээс ямар нэг зүйл хийхийг хүсч байсан боловч алс холын Энэтхэгээс хийж чадах зүйл бага хэмээн тэдэнд хариулж байжээ. Багш шавийн барилдлага үүсгэхийн өмнө тэрхүү лам үнэхээрийн төвшин дөлгөөн, мэдлэгтэй, нигүүлсэхүй сэтгэлтэй эсэхийг шавь хүн шинжлэн няглах ёстой гэсэн зөвөлгөөг тэрээр өгсөн байна. Лам багшийн шинж чанарыг мэдсэний дараа л багштай барилдлага үүсгэхийг тэр зөвөллөө. Сургааль номыг хамгаалахын тулд багш хүн ил тод байх ёстой. Бусдыг хууран мэхлэх нь буруу. Хятад хэлэнд лам гэсэн үг нь ‘Амьд Бурхан’ гэсэн утгатай бол санскрит хэлэнд гүрү буюу бусдад зааж сургах хэмжээнд хүртэл боловсорсон гэсэн утгатай ажээ.
Мял богдын Марбатай, Наробагийн Дилобатай холбогдсон түүх нь багш шавийн барилдлагын чухлыг харуулж байна. Лам хүн энгийн дүр төрхөөрөө бидэнд ойр дөт болж, сурч боловсрох боломжийг бид бүхэнд олгодог.
‘Эрдэнийн Эрхи’ зохиолын тавдугаар бүлэгт бахархлын долоон төрөл, бодьсадвын арван үндсийн тайлбар болон нийт 465 шүлгээс долоон гишүүний дадлыг бүрдүүлдэг 20 шүлэг багтдаг тухай Дээрхийн Гэгээнтэн тэмдэглэн хэлэв. Тэдгээрийг байнга уншиж байх нь зүйтэй хэмээн тэрээр зөвөллөө. Тэдгээр нь бодийн сэтгэлийг үүсгэхийн хураангуйн оргил юм.
Хамаг амьтны хүслийн дагуу
Эх дэлхий, ус, гал, салхи, өвс болон зэрлэг ойн адил
Хөндлөнгийн оролцоо үгүй
Би үргэлжид жаргал цэнгэлийн тусагдахуун байх болтугай
Тэдний амьдрал лугаа би хамаг амьтанд эрхэм байх болтугай
Тэд ч мөн миний хувьд эрхэм байх болтугай
Тэдний буруу үйл надад үр өгөөжтэй байх болтугай
Миний буянт үйл ч тэдэнд үр өгөөжөө өгөх болтугай
Хамаг амьтан
Хаа нэгтээ чөлөөлөгдөөгүй цагт
Хэдийгээр би дээд гэгээрэлд хүрсэн ч
Тэдгээр амьтдын сайн сайхны төлөө би (энэ ертөнцөд) үлдэх болтугай

33 дахь удаагийн Дүйнхорын вангийн удиртгал сургаалийн
сүүлийн өдөр 100000 гаруй хүн цугларав. Энэтхэг, Ладак,
Лех, 2014.7.8. Гэрэл зургийг Мануэль Бауэр
Орчлонгийн хүлээсний мөн чанар нь үйлийн үр болон төөрөгдлөөс болж үүссэн зовлон хэмээв. Үүний улмаас гэгээрэлд хүрэхийг хүсч байгаа бол бид “би үгүй”-г бясалгах ёстой бөгөөд үүнийгээ идэвхтэй хийхгүй бол ямар ч өөрчлөлт гарахгүй.
Шастирын төгсгөлд Бурхан Багшийн айлдсан эрдэнэт үгсийн дотор шүтэн барилдахуйн тухай тайлбараас илүү үнэт зүйл үгүй хэмээн өгүүлсэн байдаг ажээ. Мунхгийн харанхуйгаас үйлдэл гарч, үйлдлээс ухамсар үүсдэг. Тэндээс нэр-ба-дүрс үүснэ. Түүнээс мэдрэмжийн 6 чадвар үүсч, улмаар харилцаа үүснэ. Эдгээр нь Бурхан Багшийн айлдсан шүтэн барилдаж үүсэхийн 12 холбоос юм. Харилцаанаас мэдрэмж үүсэх ёстой, мэдрэмж дээр суурилан их хүсэл бий болно. Их хүслээс шунал төрж, үр дүнд нь төрөлт бий болно.
Нэгэнт төрөлт бий болсон бол үгээр хэлэхийн аргагүй зовлон: өвчин, хөгшрөлт, биелээгүй хүсэл, үхэл ба уналт, товчоор хэлэхэд зовиур шаналгааны бөөгнөрөл үүснэ. Төрөлт зогсоход энэ бүхэн зогсоно.
Сэтгэлтэй, хүчин зүтгэлтэй, биеэ зөв авч явахыг шаарддаг Хутагтын найман мөрийг дагах нь зөв шийдэл хэмээн заасан хэсгээс Дээрхийн Гэгээнтэн эш татав. Нагаржунагийн хаанд илгээсэн гол зөвөлгөө нь Дээдийн номын үндэс болох сэтгэл, түүний амар амгаланг хэвшүүлэх явдал байсан юм. Дээрхийн Гэгээнтэн зөвлөхдөө,
“Нагаржуна хутагтын хоёр номыг илүү нягтлан тайлбарлах цаг байхгүй ч, та бүхэн нэвтрүүлгийг хүлээн авсан ба гартаа ном авсан хүмүүс өөрсдөө унших боломжтой. Дараа нь юун тухай өгүүлж байгааг тунгаан бодоцгоогоорой. Мөн өөр хоорондоо мэтгэлцээн өрнүүлэх хэрэгтэй. Сүүлийн гурван өдрийн турш дээдийн номын талаар ярилцах боломж олдсонд би баяртай байна. Даруу төлөв байж, зөвхөн өөрийнхөө тухай бус, харин бусдад хүндэтгэлтэй байх хэрэгтэй” гэв.

33 дахь удаагийн Дүнйхорын вангийн Дүйнхор элсэн
хот мандал Энэтхэг, Ладак, Лех, 2014.7.8.
Гэрэл зургийг Мануэль Бауэр
Өмнөх өдрүүдийн нэгэн адил үд дундад Дээрхийн Гэгээнтэн Дүйнхорын вантай холбоотой хурал номд оролцлоо. Элсэн хот мандлыг хийж дуусгасан Намжал хийдийн лам нар олон өдөр ажилласны эцэст хот мандал бүтээх эд зүйлсээ хураав. Маргааш үдээс хойш Цам бүжиг болон бусад хурал ном үргэлжлэх ба лам хар хүмүүс цамын бүжигт оролцох боломжтой ажээ.
Үзсэн: 3 294
Холбоотой мэдээ: