Шашны янз бүрийн уламжлалын хамтын уулзалт, Энэтхэг-эхний өдөр
23-09-2014, 16:53 | Хэвлэх
2014 оны 9 дүгээр сарын 20
Энэтхэг, Шинэ Дели, 2014 оны 9 дүгээр сарын 20 - Өнөө өглөө Дээрхийн Гэгээнтэн Далай Лам өөрийн зарлан хуралдуулж байгаа ‘Энэтхэгийн шашны янз бүрийн уламжлалын уулзалтын’ танхимд албан ёсны эхлэх цагаас нилээн эрт морилон ирж, хүрэлцэн ирсэн зочдыг угтан мэндчилж байлаа.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам "Энэтхэг дэх шашны янз бүрийн
уламжлалын уулзалтын" нээлтийн ажиллагаанд хүрэлцэн ирсэн
зочдыг угтан мэндчилж байгаа нь. Энэтхэг, Шинэ Дели, 2014.9.20.
Гэрэл зургийг Тэнзин Чоежор/ДЛОЗочдод урьдчилан тараасан мэдэгдэлд тэрээр ямар зорилгоор тэднийг урьсан тухайгаа тайлбарласан байна. “Шашны бүх урсгалыг дагагсад өөр өөрийн арга замаар ертөнцийн амьтан бүрийг зовлонгоос ангижруулж, жаргалд хөтлөх гэж оролддог. Гэхдээ энэхүү хүсэл эрмэлзлийн төлөө бид хамтдаа зүтгэх нь зүйтэй” хэмээн мэдэгдэлд өгүүлсэн байна.
Шашны 9 уламжлалын төлөөлөгчид индэр дээр суудлаа эзэлсний дараа дипломат ажилтан асан Лалит Мансингх арга хэмжээг нээв. Тэрээр Дээрхийн Гэгээнтэн Далай Лам, арга хэмжээний тэргүүн зочин Дели хотын дэд захирагч Нажееб Жунг болон бусад зочидтой халуун дотноор мэндчилэв. Уулзалтын үед шашны удирдагчид хэлэлцэж болох сэдвүүдийг, тухайлбал шашны нэрийн өмнөөс үйлдэх хүчирхийлэл, уур амьсгалын өөрчлөлт, дэлхий дахинд өсөн нэмэгдсээр байгаа цөмийн зэвсэг зэрэг асуудлыг тэр дурьдав. Дараа нь тэрээр нээлтийн ажиллагааны галыг асаахад Дээрхийн Гэгээнтнийг урьж, индэрт байгаа зочдоос мөн энэхүү арга хэмжээнд нэгдэхийг хүслээ.
Хурлын зохион байгуулах хорооны дарга Самдонг ринбучи уулзалтыг нээж үг хэллээ. Шинжлэх ухаан болон технологийн түвшинд асар том дэвшил гарч байгааг тэр тэмдэглэн хэлэв. Гэхдээ дэлхий дахинд хүчирхийлэл үйлдэгдсээр байгаа, байгаль орчинд аюул нүүрлэсээр байгаа зэрэг нь Дээрхийн Гэгээнтэн энэхүү хурлыг зарлан хуралдуулах шалтгаан болсон ажээ.
Энэхүү арга хэмжээнд зориулан хинди хэлээр зохиосон шашин хоорондын эв зохицлын тухай дууг Төвдийн Урлагийн хүрээлэнгийн гишүүд дуулах үед хөгжмийн хамтлаг дагалдлаа.
Есөн төрлийн шашны төлөөлөл дараа нь мөргөл хийх, үг хэлэх боломжоор хангагдлаа. Иудын шашны Езекиэл Исаак еврей болон англи хэлээр 23 дугаар магтууг дуулж, Дади Мистри Зороастрийн залбирлыг уншив. Хатагтай Назнеен Роцхани Бахайн судраас уншаад, тэдний шашны хамт олон зочдыг мөргөл залбиралдаа даатгаж байгаа хэмээв. Сикхийн шашны төлөөлөл проф. Манжит Сингх пунжаб хэлээр залбирал үйлдсэн байна. Дээрхийн Гэгээнтэн, Гандан Ширээт Ризон ринбучи нар залбирлаа бодьсадвын мөргөлөөр өндөрлөв.
Эрдэнэт дээд бодийн сэтгэл
Урьд үл төрсөн нь төрөх болтугай
Төрсөн нь доройтол үгүйяа
Дээш дээш улам арвидан дэлгэрэх болтугай
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын зарлан хуралдуулсан "Энэтхэгийн
шашны олон төрлийн уламжлалын уулзалтын" нээлтийн ажиллагааны
үеэр Ачаряа Махашраман Жайн ёсны залбирал үйлдэж байгаа нь.
Энэтхэг, Шинэ Дели, 2014.9.20. Гэрэл зургийг Тэнзин Чоежор/ДЛОАчаряа Махашраман Жайн ёсны залбирал үйлдэж, Дээрхийн Гэгээнтэн Освальд Кардинал Грашиас гэгээн Францискод зориулан: “Бурхан минь, намайг Өөрийн Энх тайвны зэвсэг болгооч… ...” гэсэн залбирлаар мөргөлөө эхлэв. Лалын шашны Шейхуни Машейх Деваб Сиед Зайнул Абедин Али Хан: “Сайн үйлс хийж байж сайн хүн болно” хэмээн зөвлөв. Эцэст нь, Свами Авимуктешварананд үр тариа болон ус хэрхэн бүх нийтийн хэрэгцээ болох талаар авч үзэхийг хурлын төлөөлөгчдөд захисан багшийнхаа илгээлтийг дуулгалаа.
Лалит Мансингх хурлын гол илтгэлийг тавихыг Дээрхийн Гэгээнтнээс хүсэв.
“Шашин номын ахан дүүс нар аа, хичнээн олон хүн миний урилгыг хүлээн авч, энэ уулзалтад хүрэлцэн ирсэнд би талархаж байна. Хүрэлцэн ирсэн бүх хүнд баярлалаа. “
”Би бусад олон хүний нэгэн адил нэг л хүн билээ. Хүмүүс бид нийгмийн амьтад учраас бидний хэний маань ч оршин тогтнох нь бусдаасаа хамаарна. Бурхан Багш хүртэл бусдын хүртээх хишгээс хамаарч байсан. Хаа явсан газраа миний хэлдэгчлэн би өөрийгөө хүмүүний нэгэн төрөлтөн л гэж үздэг. Би өөрийнхөө тухай төвд хүн, буддист лам, эсвэл Дээрхийн Гэгээнтэн Далай Лам гэж боддоггүй. Бидний хүмүүс бие бялдраараа, оюун ухаанаараа, сэтгэл хөдлөлөөрөө бүгд адилхан. Бид бүгд аз жаргалтай амьдрахыг хүсдэг, тэгэх ч эрхтэй. Үүний зэрэгцээ бидэнд тулгарч байгаа олон асуудлын ихэнхийг бид өөрсдөө бий болгодог. Яагаад? Учир нь бид зөвхөн өөрсдийнхөө тухай бодож, өрөөлийг үл хайхардаг.”
“Хэрвээ бид бусдыг өөрсдийн ахан дүүс мэт боддог байсан бол бие биентэйгээ хэрүүл үүсгэх, бие биенээ хөнөөх орон зай байхгүй байх байсан. Бидний дайсан хэмээн дуудаж байгаа нэгэн ч бас л хүн гэдгийг бид санаж байх ёстой. Энэ нь бид оюун ухаанаа халуун дотно сэтгэлээр жолоодох ёстой гэсэн утга юм” гэв.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам "Энэтхэгийн шашны олон төрлийн
уламжлалын уулзалтын" нээлтийн ажиллагааны үндсэн илтгэлийг
тавьж байгаа нь. Энэтхэг, Шинэ Дели, 2014.9.20.
Гэрэл зургийг Тэнзин Чоежор/ДЛО20 дугаар зуунд 200 сая хүн хүчирхийлэл болон цус урсгасан дайны хөлд амиа алдсан гэсэн тоо баримт байдаг бол энэ зууныг энх тайвны зуун болгох нь чухал ач холбогдолтой хэмээн тэр хэлэв. Бид зөрчилдөөнийг яриа хэлэлцээрэр шийдэж сурах ёстой бөгөөд үүний үндэс нь бусдын сайн сайхны төлөө санаа тавих явдал юм. Та сайхан сэтгэлтэй байснаар та өөрөө, таны гэр бүл, таны хөрш жаргалтай, айх аюулгүй, уур уцааргүй байдаг нь батлагдсан зүйл. Ийм иргэний ёс зүйн суурийг шашингүй хэмээн өөрийгөө тооцож байгаа нэг тэрбум хүнд мөн хэрэглэж болно.
Дэлхийн томоохон шашны бүх уламжлалууд хайр нигүүлсэхүйн талаар сургадаг учраас тэдгээрийг дагадаг хүмүүсийг бид шашин номын ахан дүүс мэт үзэх боломжтой. Гэхдээ орчин үед шашны нэрийн өмнөөс гарч байгаа зөрчилдөөний талаар байнга сонсох боллоо хэмээн Дээрхийн Гэгээнтэн хэлэв. Энэ бол маш эмгэнэлтэй зүйл. Шашны нэрийн өмнөөс хүн хөнөөж байгаа үйлдэл бол итгэхийн аргагүй зүйл.
“Энэтхэг бол шашны томоохон уламжлалууд 1000 гаруй жилийн турш мөр зэрэгцэн оршиж байгаа орон. Энэ бол дэлхийн бусад орнууд суралцах ёстой үлгэр дууриал мөн. Энэ мөн энэхүү хурлыг зарлан хуралдуулах болсон нэг шалтгаан билээ.”
Дээрхийн Гэгээнтний дараа хурлын гол зочин Нажееб Жунг үг хэлэхийг урихад, 1893 онд Чикагод болсон Шашны Дэлхийн парламентад Свами Вивеканандад тулгарсан хүндэрлийг мэдэрч буйгаа хэллээ. Тэрээр Свамигийн үгнээс эш татан,
"Энэтхэгийн шашны олон төрлийн уламжлалын уулзалтын
"нээлтийн ажиллагааны зочид. Энэтхэг, Шинэ Дели, 2014.9.20.
Гэрэл зургийг Тэнзин Чоежор/ДЛО“Дэлхий ертөнц бол тэсвэр тэвчээр хийгээд бүгдийг хүлээн авах явдал мөн хэмээн номлодог шашинд харьяалагддагаараа бахархаж байна. Бид бүх нийтийн хүлээцтэй байдалд итгээд зогсохгүй, бүх шашныг үнэн гэж хүлээн авдаг. Дэлхий дээрх бүх шашин хийгээд бүх үндэстнээс цагаачилж, хавчигдаж байсан хүмүүсийг ивээлдээ авч орогнуулсан орны төлөөлөл гэдгээрээ би бахархаж байна.”
“"Янз бүрийн урсгал янз бүрийн замаар эхээ авдгийн адил хүмүүс мурий, тэгш янз бүрийн хандлагатай байсан ч, бүгд Тань руу хөтөлдөг."
Тэргүүн зочин цааш нь хэлэхдээ, шашны урсгал чиглэлээр явцуурах болон хэт мухраар шүтэх явдал байгаа ч, тэдгээрийг даван туулах хэрэгтэй хэмээв. Эс бөгөөс гарах үр дагавар нь Хирошимагийн сүйрлээс хавьгүй их байна гэдгийг тэр анхаарууллаа. Бүх шашин өөрийн мэдлэг туршлагыг өөр өөр замаар тодорхойлдог учраас энэ нь бусад шашны талаар сайнаар ярих шалтгаан мөн хэмээн тэр тэмдэглэн хэлэв. Тэрээр яриагаа Свами Вивеканандагийн үгээр өндөрлөв.
“Христийн шашинтан хинду шашинтан болоосой гэж би хүсч байна уу? Бурхан хориглоно. Хинду, эсвэд буддист хүн христийн шашинтан болоосой гэж би хүсч байна уу? Бурхан хориглоно. Үрийг хөрсөнд суулгаж, эргэн тойронд нь газар, агаар, ус байдаг. Үр тэгээд газар, агаар, эсвэл ус болдог уу? Үгүй, тэр ургамал болдог. Тэр өөрийн өсөх хуулийн дагуу хөгжиж, агаар, газар, усыг уусган, тэдгээрийг эрдэс болгон хувиргаж, өөрөө ургамал болон хөгждөг.
Шашин үүнтэй адил. Христийн шашинтан хинду, эсвэл буддист болохгүйн адил хинду, эсвэл буддист нар христийн шашинтан болохгүй. Харин хүн бүр бусдын үзэл санааг авахын хамт өөрийн гэсэн хувь чанараа хадгалж, өөрийн гэсэн хуулийн дагуу өсч дэвжих ёстой.”
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам төлөөлөгчдөд хурлын дараа
бэлэг дурсгалын зүйл гардуулж байгаа нь. Энэтхэг, Шинэ Дели,
2014.9.20. Гэрэл зургийг Тэнзин Чоежор/ДЛОНээлтийн ажиллагаа өндөрлөхөд Дээрхийн Гэгээнтэн төлөөлөгчдөд бэлэг дурсгалын зүйл гардуулсан ба нийт төлөөлөгчид хамтдаа дурсгалын зураг авахуулсан байна.
Үдийн хоолны дараа эхэлсэн ‘Шашин хоорондын ойлголцол ба хүний үнэт зүйлс’ сэдэвт анхны хуралдааныг сэтгүүлч Карма Палжор удирдсан бөгөөд хэлэлцүүлгийг эхлүүлэхийг тэрээр Гопалкришна Гандигаас хүсэв. Тэр 1931 онд Канпурт болсон, хэдэн жилийн дараа Ахмадабадад болсон, 1947 онд Калькутад болсон 3 өөр үйл явдлын үед хувь хүмүүс хүчирхийлэлд автсан хоёр бүлгийн дундуур орсон жишээг дурдлаа. Тэд үхсэн ч, олон хүнийг аюулаас аварч чадсан байна. Тэд аль нэг шашны сүсэгтэн байсандаа биш, зүгээр л маш сайн хүн байсан учраас тийм үйлдэл хийсэн байна. Тэдний үлгэр дууриал шашны байгууллагаас ёс зүйг аврахад бидэнд урам зориг өгч байна хэмээн ноён Ганди хэллээ. Шашин хоорондын эв зохицол бол шашны байгууллагуудын төлөө хийж буй ажил бус, харин Энэтхэгийн нийт ард түмний төлөөх үйлс бөгөөд, шашны удирдагчдаас илүү ард түмэн нэгдмэл байж, шашны эв зохицлыг хангадаг хэмээн тэр тэмдэглэлээ. Махатма Гандигийн нэг сайн чанар нь хүний үндсэн ёс журмыг хүлээн зөвшөөрч, мөн өөртөө шингээсэн явдал хэмээн тэр хэлэв.
"Энэтхэгийн шашны янз бүрийн уламжлалын уулзалтын" анхдугаар
нэгдсэн хуралдааны үеэр Пужя Свами Чидананд Сарасвати үг хэлж
байгаа нь. Энэтхэг, Шинэ Дели, 2014.9.20. Зургийг Тэнзин ЧоежорБид гагцхүү өөрсдийн асуудал, өөрсдийн эрх ашгийн тухай бодож, өөрсдийгөө аливаа зүйлийн цөм хэмээн боддогоос зөрчилдөөн үүсч байна хэмээн Пужя Свами Чидананд Сарасвати тэмдэглэн хэлэв. Хэрвээ бид энэхүү явцуу үзлээсээ салж, өөрийгөө үздэг шигээ бусдыг үздэг болбол үр дүнтэй өөрчлөлт гарна хэмээн тэр үргэлжлүүллээ. Хэрвээ миний шашин болон таны шашны хооронд ялгаа байгаа бол түүнд дасах явдлыг бид зохицуулах ёстой хэмээн Маулана Вахидуддин Хан хэлэв. Тэрхүү ялгаа нь яриа хэлэлцүүлэг өрнүүлэх боломжийг бий болгож, улмаар үүний үр дүнд оюун ухаан хөгжинө. Мединад Номлол болох үеэр тэрээр нэгэн еврей хүнд хүндэтгэл үзүүлэх үед түүнээс яагаад ийм үйлдэл хийж байгааг нь асуухад, “Энэ хүн биш юм уу?” гэж хариулсан гэв.
Энэтхэг орон шашны бүх уламжлалыг хүндэтгэж, бүх нийтийг хамрах явдлыг цэцэглүүлсэн цорын ганц орон болох тухай Пол Динакаран ярив. Тэрээр Тереза эхэд тусалдаг байсан баян охины тухай хүүрнэлээ. Уяман өвчтэй шинээр ирсэн хүнийг тайвшруулж, боолт хийж өгөхийг Тереза эх түүнээс хүссэн байна. Охин хэлснийг хийж чадаагүй бөгөөд Тереза эх оронд нь хийхдээ, Христийн шархыг боож байна хэмээн төсөөлдөг гэдгээ хэлсэн байна. Кармёги Пеетадээш Свасти Шри Равиндра Кеерти Свами давтан хэлэхдээ, бид өөр өөрсдийн замаар замнаад нэг зорилгод хүрч болох бөгөөд үүний тулд зөвхөн өөрийн шашныг хамгийн сайн нь гэж бодолгүйгээр ахан дүүсийн сэтгэлийг үүсгэх шаардлагатай хэмээв.
Эмчилгээнд нь цус шаардлагатай хүүхдүүд байхад сингх, хинду, эсвэл лалын цус гэж асуухгүй, харин шаардлагатай цусны бүлгийг хайна хэмээн Шейхул Машейх Деван Сиед Зайнул Абедин Али Хан тэмдэглэн хэлэв. Бид өгч чадахгүй зүйлээ авч чадахгүйн адил амьдрал бэлэглэж чадахгүйгээс хойш авч үл болно хэмээн тэр өгүүлэв. Түүнийг үг хэлж дуусахад Свами Авимуктешварананд суудлааса босон, индрийн зүг хөдөлж, түүнд хүндэтгэл үзүүлж байгаагаа илэрхийлэн цэцэг барьсан байна.
"Энэтхэгийн шашны янз бүрийн уламжлалын уулзалтын" анхны
нэгдсэн хуралдааны төлөөлөгчид. Энэтхэг, Шинэ Дели, 2014.9.20.
Гэрэл зургийг Тэнзин Чоежор/ДЛОЭв зохицол үгүй бол дэлхий дахины энх тайван үлгэр болно, гэхдээ энэ бага хурлаар бид түүхийг бүтээх боломжийг бий болгож байна хэмээн Лочен ринбучи батлан хэлэв. Бусдад аз жаргал өгсөн хүнд аз жаргал ирдэг хэмээн бага насанд нь сургаж байсан тухай доктор Шерназ Кама дурсан ярив. Гэхдээ орчин үед аз жаргалыг материаллаг зүйлстэй улам их холбон ойлгох боллоо хэмээн хатагтай Кама хэллээ.
Нэгдсэн хуралдаан завсарлаж, дөрвөн салбар хуралдаанд хуваагдахын өмнө заалнаас хэд хэдэн асуулт гарсан байна. Дээрхийн Гэгээнтэн Далай Лам хоёр салбар хуралдаанд оролцож, ихэнхдээ бусдын илтгэлийг сонсч байлаа.
Маргааш ‘Байгаль орчин, боловсрол ба нийгэм’ сэдвээр хоёр дахь нэгдсэн хуралдаанаар бага хуурлын үйл ажиллагаа үргэжлэх бөгөөд 3 дахь хуралдаанаар салбар хуралдаануудын илтгэлийг авч хэлэлцэнэ.
Энэтхэг, Шинэ Дели, 2014 оны 9 дүгээр сарын 20 - Өнөө өглөө Дээрхийн Гэгээнтэн Далай Лам өөрийн зарлан хуралдуулж байгаа ‘Энэтхэгийн шашны янз бүрийн уламжлалын уулзалтын’ танхимд албан ёсны эхлэх цагаас нилээн эрт морилон ирж, хүрэлцэн ирсэн зочдыг угтан мэндчилж байлаа.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам "Энэтхэг дэх шашны янз бүрийн
уламжлалын уулзалтын" нээлтийн ажиллагаанд хүрэлцэн ирсэн
зочдыг угтан мэндчилж байгаа нь. Энэтхэг, Шинэ Дели, 2014.9.20.
Гэрэл зургийг Тэнзин Чоежор/ДЛО
Шашны 9 уламжлалын төлөөлөгчид индэр дээр суудлаа эзэлсний дараа дипломат ажилтан асан Лалит Мансингх арга хэмжээг нээв. Тэрээр Дээрхийн Гэгээнтэн Далай Лам, арга хэмжээний тэргүүн зочин Дели хотын дэд захирагч Нажееб Жунг болон бусад зочидтой халуун дотноор мэндчилэв. Уулзалтын үед шашны удирдагчид хэлэлцэж болох сэдвүүдийг, тухайлбал шашны нэрийн өмнөөс үйлдэх хүчирхийлэл, уур амьсгалын өөрчлөлт, дэлхий дахинд өсөн нэмэгдсээр байгаа цөмийн зэвсэг зэрэг асуудлыг тэр дурьдав. Дараа нь тэрээр нээлтийн ажиллагааны галыг асаахад Дээрхийн Гэгээнтнийг урьж, индэрт байгаа зочдоос мөн энэхүү арга хэмжээнд нэгдэхийг хүслээ.
Хурлын зохион байгуулах хорооны дарга Самдонг ринбучи уулзалтыг нээж үг хэллээ. Шинжлэх ухаан болон технологийн түвшинд асар том дэвшил гарч байгааг тэр тэмдэглэн хэлэв. Гэхдээ дэлхий дахинд хүчирхийлэл үйлдэгдсээр байгаа, байгаль орчинд аюул нүүрлэсээр байгаа зэрэг нь Дээрхийн Гэгээнтэн энэхүү хурлыг зарлан хуралдуулах шалтгаан болсон ажээ.
Энэхүү арга хэмжээнд зориулан хинди хэлээр зохиосон шашин хоорондын эв зохицлын тухай дууг Төвдийн Урлагийн хүрээлэнгийн гишүүд дуулах үед хөгжмийн хамтлаг дагалдлаа.
Есөн төрлийн шашны төлөөлөл дараа нь мөргөл хийх, үг хэлэх боломжоор хангагдлаа. Иудын шашны Езекиэл Исаак еврей болон англи хэлээр 23 дугаар магтууг дуулж, Дади Мистри Зороастрийн залбирлыг уншив. Хатагтай Назнеен Роцхани Бахайн судраас уншаад, тэдний шашны хамт олон зочдыг мөргөл залбиралдаа даатгаж байгаа хэмээв. Сикхийн шашны төлөөлөл проф. Манжит Сингх пунжаб хэлээр залбирал үйлдсэн байна. Дээрхийн Гэгээнтэн, Гандан Ширээт Ризон ринбучи нар залбирлаа бодьсадвын мөргөлөөр өндөрлөв.
Эрдэнэт дээд бодийн сэтгэл
Урьд үл төрсөн нь төрөх болтугай
Төрсөн нь доройтол үгүйяа
Дээш дээш улам арвидан дэлгэрэх болтугай
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын зарлан хуралдуулсан "Энэтхэгийн
шашны олон төрлийн уламжлалын уулзалтын" нээлтийн ажиллагааны
үеэр Ачаряа Махашраман Жайн ёсны залбирал үйлдэж байгаа нь.
Энэтхэг, Шинэ Дели, 2014.9.20. Гэрэл зургийг Тэнзин Чоежор/ДЛО
Лалит Мансингх хурлын гол илтгэлийг тавихыг Дээрхийн Гэгээнтнээс хүсэв.
“Шашин номын ахан дүүс нар аа, хичнээн олон хүн миний урилгыг хүлээн авч, энэ уулзалтад хүрэлцэн ирсэнд би талархаж байна. Хүрэлцэн ирсэн бүх хүнд баярлалаа. “
”Би бусад олон хүний нэгэн адил нэг л хүн билээ. Хүмүүс бид нийгмийн амьтад учраас бидний хэний маань ч оршин тогтнох нь бусдаасаа хамаарна. Бурхан Багш хүртэл бусдын хүртээх хишгээс хамаарч байсан. Хаа явсан газраа миний хэлдэгчлэн би өөрийгөө хүмүүний нэгэн төрөлтөн л гэж үздэг. Би өөрийнхөө тухай төвд хүн, буддист лам, эсвэл Дээрхийн Гэгээнтэн Далай Лам гэж боддоггүй. Бидний хүмүүс бие бялдраараа, оюун ухаанаараа, сэтгэл хөдлөлөөрөө бүгд адилхан. Бид бүгд аз жаргалтай амьдрахыг хүсдэг, тэгэх ч эрхтэй. Үүний зэрэгцээ бидэнд тулгарч байгаа олон асуудлын ихэнхийг бид өөрсдөө бий болгодог. Яагаад? Учир нь бид зөвхөн өөрсдийнхөө тухай бодож, өрөөлийг үл хайхардаг.”
“Хэрвээ бид бусдыг өөрсдийн ахан дүүс мэт боддог байсан бол бие биентэйгээ хэрүүл үүсгэх, бие биенээ хөнөөх орон зай байхгүй байх байсан. Бидний дайсан хэмээн дуудаж байгаа нэгэн ч бас л хүн гэдгийг бид санаж байх ёстой. Энэ нь бид оюун ухаанаа халуун дотно сэтгэлээр жолоодох ёстой гэсэн утга юм” гэв.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам "Энэтхэгийн шашны олон төрлийн
уламжлалын уулзалтын" нээлтийн ажиллагааны үндсэн илтгэлийг
тавьж байгаа нь. Энэтхэг, Шинэ Дели, 2014.9.20.
Гэрэл зургийг Тэнзин Чоежор/ДЛО
Дэлхийн томоохон шашны бүх уламжлалууд хайр нигүүлсэхүйн талаар сургадаг учраас тэдгээрийг дагадаг хүмүүсийг бид шашин номын ахан дүүс мэт үзэх боломжтой. Гэхдээ орчин үед шашны нэрийн өмнөөс гарч байгаа зөрчилдөөний талаар байнга сонсох боллоо хэмээн Дээрхийн Гэгээнтэн хэлэв. Энэ бол маш эмгэнэлтэй зүйл. Шашны нэрийн өмнөөс хүн хөнөөж байгаа үйлдэл бол итгэхийн аргагүй зүйл.
“Энэтхэг бол шашны томоохон уламжлалууд 1000 гаруй жилийн турш мөр зэрэгцэн оршиж байгаа орон. Энэ бол дэлхийн бусад орнууд суралцах ёстой үлгэр дууриал мөн. Энэ мөн энэхүү хурлыг зарлан хуралдуулах болсон нэг шалтгаан билээ.”
Дээрхийн Гэгээнтний дараа хурлын гол зочин Нажееб Жунг үг хэлэхийг урихад, 1893 онд Чикагод болсон Шашны Дэлхийн парламентад Свами Вивеканандад тулгарсан хүндэрлийг мэдэрч буйгаа хэллээ. Тэрээр Свамигийн үгнээс эш татан,
"Энэтхэгийн шашны олон төрлийн уламжлалын уулзалтын
"нээлтийн ажиллагааны зочид. Энэтхэг, Шинэ Дели, 2014.9.20.
Гэрэл зургийг Тэнзин Чоежор/ДЛО
“"Янз бүрийн урсгал янз бүрийн замаар эхээ авдгийн адил хүмүүс мурий, тэгш янз бүрийн хандлагатай байсан ч, бүгд Тань руу хөтөлдөг."
Тэргүүн зочин цааш нь хэлэхдээ, шашны урсгал чиглэлээр явцуурах болон хэт мухраар шүтэх явдал байгаа ч, тэдгээрийг даван туулах хэрэгтэй хэмээв. Эс бөгөөс гарах үр дагавар нь Хирошимагийн сүйрлээс хавьгүй их байна гэдгийг тэр анхаарууллаа. Бүх шашин өөрийн мэдлэг туршлагыг өөр өөр замаар тодорхойлдог учраас энэ нь бусад шашны талаар сайнаар ярих шалтгаан мөн хэмээн тэр тэмдэглэн хэлэв. Тэрээр яриагаа Свами Вивеканандагийн үгээр өндөрлөв.
“Христийн шашинтан хинду шашинтан болоосой гэж би хүсч байна уу? Бурхан хориглоно. Хинду, эсвэд буддист хүн христийн шашинтан болоосой гэж би хүсч байна уу? Бурхан хориглоно. Үрийг хөрсөнд суулгаж, эргэн тойронд нь газар, агаар, ус байдаг. Үр тэгээд газар, агаар, эсвэл ус болдог уу? Үгүй, тэр ургамал болдог. Тэр өөрийн өсөх хуулийн дагуу хөгжиж, агаар, газар, усыг уусган, тэдгээрийг эрдэс болгон хувиргаж, өөрөө ургамал болон хөгждөг.
Шашин үүнтэй адил. Христийн шашинтан хинду, эсвэл буддист болохгүйн адил хинду, эсвэл буддист нар христийн шашинтан болохгүй. Харин хүн бүр бусдын үзэл санааг авахын хамт өөрийн гэсэн хувь чанараа хадгалж, өөрийн гэсэн хуулийн дагуу өсч дэвжих ёстой.”
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам төлөөлөгчдөд хурлын дараа
бэлэг дурсгалын зүйл гардуулж байгаа нь. Энэтхэг, Шинэ Дели,
2014.9.20. Гэрэл зургийг Тэнзин Чоежор/ДЛО
Үдийн хоолны дараа эхэлсэн ‘Шашин хоорондын ойлголцол ба хүний үнэт зүйлс’ сэдэвт анхны хуралдааныг сэтгүүлч Карма Палжор удирдсан бөгөөд хэлэлцүүлгийг эхлүүлэхийг тэрээр Гопалкришна Гандигаас хүсэв. Тэр 1931 онд Канпурт болсон, хэдэн жилийн дараа Ахмадабадад болсон, 1947 онд Калькутад болсон 3 өөр үйл явдлын үед хувь хүмүүс хүчирхийлэлд автсан хоёр бүлгийн дундуур орсон жишээг дурдлаа. Тэд үхсэн ч, олон хүнийг аюулаас аварч чадсан байна. Тэд аль нэг шашны сүсэгтэн байсандаа биш, зүгээр л маш сайн хүн байсан учраас тийм үйлдэл хийсэн байна. Тэдний үлгэр дууриал шашны байгууллагаас ёс зүйг аврахад бидэнд урам зориг өгч байна хэмээн ноён Ганди хэллээ. Шашин хоорондын эв зохицол бол шашны байгууллагуудын төлөө хийж буй ажил бус, харин Энэтхэгийн нийт ард түмний төлөөх үйлс бөгөөд, шашны удирдагчдаас илүү ард түмэн нэгдмэл байж, шашны эв зохицлыг хангадаг хэмээн тэр тэмдэглэлээ. Махатма Гандигийн нэг сайн чанар нь хүний үндсэн ёс журмыг хүлээн зөвшөөрч, мөн өөртөө шингээсэн явдал хэмээн тэр хэлэв.
"Энэтхэгийн шашны янз бүрийн уламжлалын уулзалтын" анхдугаар
нэгдсэн хуралдааны үеэр Пужя Свами Чидананд Сарасвати үг хэлж
байгаа нь. Энэтхэг, Шинэ Дели, 2014.9.20. Зургийг Тэнзин Чоежор
Энэтхэг орон шашны бүх уламжлалыг хүндэтгэж, бүх нийтийг хамрах явдлыг цэцэглүүлсэн цорын ганц орон болох тухай Пол Динакаран ярив. Тэрээр Тереза эхэд тусалдаг байсан баян охины тухай хүүрнэлээ. Уяман өвчтэй шинээр ирсэн хүнийг тайвшруулж, боолт хийж өгөхийг Тереза эх түүнээс хүссэн байна. Охин хэлснийг хийж чадаагүй бөгөөд Тереза эх оронд нь хийхдээ, Христийн шархыг боож байна хэмээн төсөөлдөг гэдгээ хэлсэн байна. Кармёги Пеетадээш Свасти Шри Равиндра Кеерти Свами давтан хэлэхдээ, бид өөр өөрсдийн замаар замнаад нэг зорилгод хүрч болох бөгөөд үүний тулд зөвхөн өөрийн шашныг хамгийн сайн нь гэж бодолгүйгээр ахан дүүсийн сэтгэлийг үүсгэх шаардлагатай хэмээв.
Эмчилгээнд нь цус шаардлагатай хүүхдүүд байхад сингх, хинду, эсвэл лалын цус гэж асуухгүй, харин шаардлагатай цусны бүлгийг хайна хэмээн Шейхул Машейх Деван Сиед Зайнул Абедин Али Хан тэмдэглэн хэлэв. Бид өгч чадахгүй зүйлээ авч чадахгүйн адил амьдрал бэлэглэж чадахгүйгээс хойш авч үл болно хэмээн тэр өгүүлэв. Түүнийг үг хэлж дуусахад Свами Авимуктешварананд суудлааса босон, индрийн зүг хөдөлж, түүнд хүндэтгэл үзүүлж байгаагаа илэрхийлэн цэцэг барьсан байна.
"Энэтхэгийн шашны янз бүрийн уламжлалын уулзалтын" анхны
нэгдсэн хуралдааны төлөөлөгчид. Энэтхэг, Шинэ Дели, 2014.9.20.
Гэрэл зургийг Тэнзин Чоежор/ДЛО
Нэгдсэн хуралдаан завсарлаж, дөрвөн салбар хуралдаанд хуваагдахын өмнө заалнаас хэд хэдэн асуулт гарсан байна. Дээрхийн Гэгээнтэн Далай Лам хоёр салбар хуралдаанд оролцож, ихэнхдээ бусдын илтгэлийг сонсч байлаа.
Маргааш ‘Байгаль орчин, боловсрол ба нийгэм’ сэдвээр хоёр дахь нэгдсэн хуралдаанаар бага хуурлын үйл ажиллагаа үргэжлэх бөгөөд 3 дахь хуралдаанаар салбар хуралдаануудын илтгэлийг авч хэлэлцэнэ.
Үзсэн: 2 621
Холбоотой мэдээ: