Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд даншиг өргөв
9-10-2014, 17:35 | Хэвлэх
2014 оны 10 дүгээр сарын 8
Энэтхэг, Дарамсала, Тэгчин Чойлин, 2014 оны 10 дугаар сарын 8- Өнөөдөр Төвдийн 8 дугаар сарын 15-ны тэргэл сартай бэлэг дэмбэрэл бүрдсэн өдөр Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд урт удаан наслахын ерөөл үйлдэв. Нагаржуна гэгээний ‘Төв Үзлийн Билгүүний Үндэс’ номын 3 дахь өдрийн тайлбар эхлэхээс өмнө өглөө эрт ёслолын арга хэмжээ эхэлсэн байна. Насны гурван бурхан болох Цагаан дарь эх, Аюуш, Намжилмаа бурхадыг дэг ёсыг анхааран авлага болгосон Жамьян Чэнзэ Ванбугийн аргачлал дээр суурилсан энэхүү ёслолын арга хэмжээг Намжил хийдийн хамба лам Тамтог ринбучигийн удирдлага дор тус хийдийн лам нар гүйцэтгэв.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам ёслолын арга хэмжээний үеэр
Кевцанг ринбучигийн хамт. Энэтхэг, Дарамсалагийн Төвд хийдийн
гол сүм. 2014.10.8. Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛОЁслолын арга хэмжээний ач холбогдлыг нэмэгдүүлэх үүднээс Дээрхийн Гэгээнтэнд зориулсан даншиг өргөх арга хэмжээг Кевцанг ринбучи удирдав. Ринбучигийн өмнөх төрөл нь 1937 онд Дээрхийн Гэгээнтнийг олж тодруулсан учраас тэрээр өчигдөр ринбучид онцгой анхаарал хандуулсан юм. Радэн ринбучи Төвдийн өнцөг булан бүрт нэр хүндтэй лам нараар ахлуулан хайгуулын багуудыг хэрхэн илгээсэн тухай Хэмэ
Содном Вандуй өөрийн нүдээр үзэж харснаа ярьдаг. Сэржэ Хардон Кевцан ринбучигийн ахалсан баг Төвдийн зүүн хойд зүгт орших Амдо нутгийг зорьсон байна. Тэд замдаа тэр үед Кегудод саатаж байсан Банчин Богдод бараалхжээ. 13 дугаар Далай Ламын хойд дүрийг тодруулах ажил тулгамдаж байгааг Банчин Богд анхааруулаад, боломжит 3 хувилбар байгааг дурдсаны нэг нь хожим нь Дээрхийн Гэгээнтнээр тодорсон байна.
Кевцанг ринбучигийн баг аялах замдаа богд Зонховын мэндэлсэн Гүмбумд очсон байна. 3 дугаар Далай Лам нэрийг нь оноосон, 5, 7 болон 13 дугаар Далай Лам адисласан Гүмбум Жамбалин хйидэд тэд залбирал үйлджээ.
Банчин Богдын дурдсан гурван хүүгийн нэг нь шинжилгээний баг очихоос өмнө нас барсан байсан бөгөөд хоёр дахь нь тэднийг очиход ихэд бишүүрхэж байсан ч, хожим нь Гүмбум хийдийн Тричен Кекья ринбучигийн хойд дүрээр тодорсон байна.
Эцэст нь Гүмбумаас холгүй орших Чижа Такцэр хэмээх жижиг тосгонд төрсөн хүү үлдсэн ажээ. Шинжилгээний багийг ирэхэд нүүрэндээ асар их баясал тодруулсан жаахан хүүг Хеме Содном Вандуй илэрхий анзаарсан бөгөөд Кевцанг ринбучигийн ‘Серагийн Ака’ хэмээн тодорхойлсноор хүү аяндаа хүлээн зөвшөөрөгдсөн байна. 13 дугаар Далай ламын тодорхой нэг эд хөрөнгийг хүү таних эсэхийг шалгах уламжлалт туршилтыг Кевцанг ринбучи биечлэн хийжээ. Хүүгийн хариулт болон биеэ авч явах байдал нь залуу Далай Лам болохыг түүнд болон багийн гишүүдэд баталсан байна. Хүүг Лхаст хүргэх тухай олон удаагийн ээдрээтэй хэлэлцээний дараа Лхаст түүнийг баяртайгаар хүлээн авах, албан ёсоор хүлээн зөвшөөрөх үйл ажиллагаанд оролцуулахаар аян замд гарахад түүнийг дагалдаж, зам зуур халамжилж явсан нь ч Кевцанг ринбучи мөн.
Насны ерөөлийн арга хэмжээний дараа Дээрхийн Гэгээнтэн Нагаржуна гэгээний үндсэн сургаалийг тайлбарлах ажлаа үргэлжлүүлэв. Төгсгөлд нь тэрээр маргааш бодийн сэтгэлийг үүсгэх үйлийг удирдан явуулах тухайгаа зарлалаа.
Энэтхэг, Дарамсала, Тэгчин Чойлин, 2014 оны 10 дугаар сарын 8- Өнөөдөр Төвдийн 8 дугаар сарын 15-ны тэргэл сартай бэлэг дэмбэрэл бүрдсэн өдөр Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд урт удаан наслахын ерөөл үйлдэв. Нагаржуна гэгээний ‘Төв Үзлийн Билгүүний Үндэс’ номын 3 дахь өдрийн тайлбар эхлэхээс өмнө өглөө эрт ёслолын арга хэмжээ эхэлсэн байна. Насны гурван бурхан болох Цагаан дарь эх, Аюуш, Намжилмаа бурхадыг дэг ёсыг анхааран авлага болгосон Жамьян Чэнзэ Ванбугийн аргачлал дээр суурилсан энэхүү ёслолын арга хэмжээг Намжил хийдийн хамба лам Тамтог ринбучигийн удирдлага дор тус хийдийн лам нар гүйцэтгэв.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам ёслолын арга хэмжээний үеэр
Кевцанг ринбучигийн хамт. Энэтхэг, Дарамсалагийн Төвд хийдийн
гол сүм. 2014.10.8. Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛО
Содном Вандуй өөрийн нүдээр үзэж харснаа ярьдаг. Сэржэ Хардон Кевцан ринбучигийн ахалсан баг Төвдийн зүүн хойд зүгт орших Амдо нутгийг зорьсон байна. Тэд замдаа тэр үед Кегудод саатаж байсан Банчин Богдод бараалхжээ. 13 дугаар Далай Ламын хойд дүрийг тодруулах ажил тулгамдаж байгааг Банчин Богд анхааруулаад, боломжит 3 хувилбар байгааг дурдсаны нэг нь хожим нь Дээрхийн Гэгээнтнээр тодорсон байна.
Кевцанг ринбучигийн баг аялах замдаа богд Зонховын мэндэлсэн Гүмбумд очсон байна. 3 дугаар Далай Лам нэрийг нь оноосон, 5, 7 болон 13 дугаар Далай Лам адисласан Гүмбум Жамбалин хйидэд тэд залбирал үйлджээ.
Банчин Богдын дурдсан гурван хүүгийн нэг нь шинжилгээний баг очихоос өмнө нас барсан байсан бөгөөд хоёр дахь нь тэднийг очиход ихэд бишүүрхэж байсан ч, хожим нь Гүмбум хийдийн Тричен Кекья ринбучигийн хойд дүрээр тодорсон байна.
Эцэст нь Гүмбумаас холгүй орших Чижа Такцэр хэмээх жижиг тосгонд төрсөн хүү үлдсэн ажээ. Шинжилгээний багийг ирэхэд нүүрэндээ асар их баясал тодруулсан жаахан хүүг Хеме Содном Вандуй илэрхий анзаарсан бөгөөд Кевцанг ринбучигийн ‘Серагийн Ака’ хэмээн тодорхойлсноор хүү аяндаа хүлээн зөвшөөрөгдсөн байна. 13 дугаар Далай ламын тодорхой нэг эд хөрөнгийг хүү таних эсэхийг шалгах уламжлалт туршилтыг Кевцанг ринбучи биечлэн хийжээ. Хүүгийн хариулт болон биеэ авч явах байдал нь залуу Далай Лам болохыг түүнд болон багийн гишүүдэд баталсан байна. Хүүг Лхаст хүргэх тухай олон удаагийн ээдрээтэй хэлэлцээний дараа Лхаст түүнийг баяртайгаар хүлээн авах, албан ёсоор хүлээн зөвшөөрөх үйл ажиллагаанд оролцуулахаар аян замд гарахад түүнийг дагалдаж, зам зуур халамжилж явсан нь ч Кевцанг ринбучи мөн.
Насны ерөөлийн арга хэмжээний дараа Дээрхийн Гэгээнтэн Нагаржуна гэгээний үндсэн сургаалийг тайлбарлах ажлаа үргэлжлүүлэв. Төгсгөлд нь тэрээр маргааш бодийн сэтгэлийг үүсгэх үйлийг удирдан явуулах тухайгаа зарлалаа.
Үзсэн: 3 367
Холбоотой мэдээ: