Сэтгэл төлөвшлийн урлаг ба шинжлэх ухаан
25-10-2014, 21:43 | Хэвлэх
2014 оны 10 дугаар сарын 23
Канад, Бритиш Коламбиа, Ванкувер, 2014 оны 10 дугаар сарын 22- Тэнгэр цэлмэж, шөнийн шуурганы ул мөр ор үндэсгүй арилсан өглөөний эртэд Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Бритиш Коламбиа их сургуулийг чиглэн хөдөллөө. Зам дагуух модод намрын аяыг илтгэн улаан, алтан шар өнгөд хувирсан байв. Тайзны Урлагийн Чан төвд Далай Ламын Энх Тайван ба Боловсролын төв болон Бритиш Коламбиа их сургуулиас зохион байгуулж буй хэлэлцүүлэгт Дээрхийн Гэгээнтэн оролцохор уригдсан юм. Түүнийг индэр өөд өгсөхөд ихэнхдээ оюутнуудаас бүрдсэн 1000 гаруй хүн халуун дотноор угтан авав. Он удаан жил шинжлэх ухаан, технологийг сонирхож ирсэн Дээрхийн Гэгээнтний сонирхол хийгээд сэтгэл оюуны тухай эртний Энэтхэгийн ухаан болон орчин үеийн шинжлэх ухааны нийтлэг хөрсийг эрэн сурвалжилж байгаа түүний хүчин чармайлтад анхаарлаа хандуулахыг Виктор Чан товч таницуулгадаа дурдсан байна.
“Сэтгэл Төлөвшлийн Урлаг ба Шинжлэх ухаан” сэдэвт хэлэлцүүлгийг
нээж Мускуим үндэстний төлөөлөл залбирал үйлдэх үед Дээрхийн
Гэгээнтэн болон хэлэлцүүлэгт оролцогсод гар гараасаа барилаа.
Канад, Ванкувер, Бритиш Коламбиа их сургууль, 2014.10.22.
Гэрэл зургийг Жереми Рассел/ДЛОМускуим үндэстний төлөөлөл Дээрхийн Гэгээнтний зөвөлгөөнд талархлаа илэрхийлэн, “Далай ах” залбирлыг үйлдэх үед танхимд цугласан олныг гар гараасаа барихыг хүслээ. Тархины үйл ажиллагаа болон төлвийг судлагч, дэлхийн нэртэй эрдэмтэн, тус их сургуулийн тэргүүлэх эрдэмтэн, доктор Антони Филипс арга хэмжээг удирдан явуулав. Хүүхдүүдийн амьдралыг сайжруулахын тулд хийж болох зүйлийг эрэлхийлсэн ажлыг эрхэлж байгаа хатагтай Ким Шонерт-Рэйчлийг тэр танилцууллаа. Зарим үед ядуу хороололд амьдарч байгаа хүүхдүүд хамгийн энэрэнгүй бөгөөд асуудлыг хамгийн сайн шийдэх чадвартай байдгийн нотолгоог тэрээр дурдлаа. Тэрээр эхийнхээ тухай болон бага насанд нь үзүүлсэн түүний нөлөөний талаар ярихыг Дээрхийн Гэгээнтнээс хүссэн байна. Дээрхийн Гэгээнтэн хариулахдаа,
“Миний эх бичиг үсэгт тайлагдаагүй, боловсрол эзэмшээгүй, жирийн нэг фермерийн эхнэр байсан. Бид тийм ч ядуу байгаагүй. Гэр бүлийн эдийн засгийн нөхцөл байдал чухал ач холбогдолтой байдаг байх. Ядуу хүмүүсийн хувьд аз жаргалын ганц эх сурвалж нь хайр байдаг. Энэтхэгийн хааны гэр бүлээс гаралтай эртний найзтайгаа нэгэн бага хурал дээр хамт байснаа санаж байна. Хэдийгээр тэр хааны гэр бүлд өссөн ч, миний эх байнга намайг дагуулж явдаг байсан учраас би илүүтэй хайр энэрэлд умбаж өссөн хэмээн би түүнийг цаашлуулж байж билээ. Ээж маань ажилдаа явахдаа намайг мөрөндөө үүрч явдаг байсан бөгөөд ээжийгээ нааш цааш залах гэж чихийг нь зулгаадаг байсан. Андыг маань харин ихэнхдээ асрагч нь харж халамжилдаг байсан байна. Миний бага нас баяр баяслаар дүүрэн байсан” хэмээв.
“Миний боловсролын тухайд гэвэл манай сүм хийдийн тогтолцоо учир шалтгааны ухаанд анхаардаг. Өөрийнх нь зааж сургасныг учир шалтгааны үндэслэлээр шалгаж, туршиж нягтлахыг Бурхан Багш шавь нартаа зааж сургасан. Би 11, 12 настайгаасаа сурч мэдэхийг чин үнэнээсээ эрмэлзэж эхэлсэн ч, багаасаа л сониуч зантай хүүхэд байсан. Юмс хэрхэн ажилладгийг мэдэхийг үргэлж хүсдэг байсан. Би тоглоомуудаа эвдэж, дахин эвлүүлдэг байж билээ. 13 дугаар Далай Ламын эдэлж байсан кинопроекторыг нэгэн хятад ламтай хамтран засч билээ. Тэндээс би цахилгааны зарчмыг ойлгосон.”
1954 онд Хятадад үйлдвэрийн технолог болон цахилгаан станцтай танилцах үед ундарсан сонирхол нь 1959 онд Энэтхэг рүү дүрвэн гарсны дараа ч унтраагүй тухай Дээрхийн Гэгээнтэн хүүрнэв. Хожим нь 20 жилийн дараа тэрээр сансар судлал, невробиолог, физик, сэтгэлзүйн сэдвээр эрдэмтэдтэй хийх хэлэлцүүлгийг санаачилснаар “Оюун Ухаан ба Амьдрал” Хүрээлэнгийн суурь тавигджээ. Гадаад ертөнц хийгээд ухамсрын дотоод ертөнцийн ойлголтын тэнцвэртэй байдлыг хангах шаардлагатайг тэр өгүүлэв. Түүнчлэн шинжлэх ухааны ололтыг ашиглахдаа ёс суртахууны зарчмыг удирдлага болгохын чухлыг Дээрхийн Гэгээнтэн тэмдэглэн хэллээ. Хуран цугласан олныг тэрээр хараад,
“Би бараг 80 хүрэх гэж байгаа ч, энд байгаа залуучуудын нэгэн адил одоо ч гэсэн би өөрийгөө оюутан гэж боддог” гэв.
“Сэтгэл Төлөвшлийн Урлаг ба Шинжлэх Ухаан” сэдвээр Дээрхийн
Гэгээнтэн Далай Ламтай өрнүүлсэн хэлэлцүүлэгт 1000 гаруй хүн
оролцлоо. Канад, Ванкувер, Бритиш Коламбиа их сургуулийн
Тайзны Урлагийн Төв, 2014.10.22. Зургийг Роберт СемениукДутуу төрсөн боловч хөгжлийн ихээхэн бэрхшээлтэй нярай хүүхэд болон эцэг эхчүүд нь сэтгэл санаагаар унадаг 3 настай хүүхдүүд дээр хийсэн туршилтыг жишээ болгон проф. Хиллел Гоелман ярив. 2 настай хүүхдүүдийг өглөгч биш хэмээн ерөнхийдөө үздэг ч, Кайли Хамлины судалгаа тэр насны хүүхдүүд бусадтай эд зүйлсээ хуваалцах дуртай байдгийг харуулсан ажээ. Үүнийг нотолсон видео бичлэгийг тэрээр үзүүлсэн байна. Бичлэгт ганцхан хүүхдийн тухай өгүүлж байгааг Дээрхийн Гэгээнтэн анзаараад, энэ талаар статистик баримт байгаа эсэхийг сонирхон асуулаа. Туршилтад хэдэн зуун хүүхэд хамрагдсан тухай Камлин тайлбарлав. Тэрээр хүүхдүүд бусдын хийж байгаа зүйлд саад болох бус, харин туслахыг илүүд үздэгийг баталсан өөр хэдэн бичлэгийг үзүүлсэн бөгөөд судалгааныхаа үр дүнд бага насны хүүхдүүд хүний сайхан сэтгэлд илүү дотносдог, сайхан сэтгэлд дуртай байдаг хэмээн дүгнэсэн байна. Энэ зан төлвийг цаашид хөгжүүлэх замаар хүүхдийг зөв хүмүүжүүлэх бүрэн боломжтой.
Эдийн засагч Жон Хеллуол Бритиш Колумбиа их сургуулийн шинжлэх ухааны судалгаа шинжилгээнд Дээрхийн Гэгээнтний үзүүлж байгаа нөлөөг үнэлж буйгаа илэрхийлэв. Сэтгэлийг төлөвшүүлэхийн тулд Дээрхийн Гэгээнтний хэлсэнчлэн эн тэргүүнд зүрх сэтгэл гэж юу болох талаар ойлгох ёстойг тэрээр санал болгоод, бага байхдаа эхийгээ залж байсан лугаа тэр биднийг удирдан залдаг хэмээн өгүүлэв. Уг их сургуульд хүүхдэд илүү хэрэгтэй зүйл, тэдэнд баяр баяслыг төрүүлэх зүйлийг илүү судалдгаас тэдэнд учируулсан хохирлыг бага судалдаг хэмээн эрдэмтэн нэмж хэллээ. Өгөөмөр зан хүний үндсэн өгөгдөл болох тухай Кайли Хамлин нэгэнт баталсан учраас тэрхүү өгөгдлийг хэрхэн хөгжүүлэх талаар суралцах шаардлагатайг тэр тэмдэглэн хэлэв. Эд баялгийн хөгжил нь хүний аз жаргалын дан ганц эх сурвалж бус гэдгийг улам бүр хүлээн зөвшөөрөх болсон байна.
Ярианыхаа төгсгөлд Дээрхийн Гэгээнтэн түүнийг эргэлзэхэд хүргэсэн хоёр асуудлын талаар асуулт тавилаа. Эхний асуулт Гавайн арал зэрэг наран шарлагын газарт яст мэлхийнүүд өндгөө орхиж, өндөгнүүд нь өөрсдөө эсэн мэнд бойждог тухай байв. Эх болон хүүхэд яст мэлхийн хооронд бие биенээ таних, эсвэл бие биендээ талархах сэтгэл байдаг эсэхийг тэрээр мэдэхийг хүсч буй ажээ. Хоёр дахь асуулт шумуулны талаар байлаа. Сэтгэл өндөр үедээ болон хумхаа өвчний аюул үгүй гэдэгт итгэлтэй байгаа үедээ тэрээр шумууланд цуснаасаа уухыг зөвшөөрдөг хэмээн хошигнон хэлэв. Цадталаа цус сорсныхоо дараа шумуул огтхон ч талархсан шинжгүйгээр нисэн оддог хэмээн тэр хэллээ. Зарим амьтан талархсанаа янз бүрээр илэрхийлэх чадвартай учраас байгалийнхаа жамаар үүнийг хийхийн тулд тархи хэр зэрэг том байх ёстойг тэрээр мэдэхийг хүссэн байна. Тэрээр энэ асуултаа Оксфордын профессоруудад тавьсан боловч одоогоор хариу аваагүй байгаа ажээ.
Эцэст нь Дээрхийн Гэгээнтэн танхимд суугаа залуучуудад хандан үг хэлэв. Түүний эрин үе болох 20 дугаар зууныхан эх дэлхий дээр өч төчнөөн хүндрэлтэй асуудлыг буй болгосныг тэрээр хүлээн зөвшөөрөөд, тэдгээрийг засч залруулах үүрэг 21 дүгээр зууны хүмүүст оногдож байна хэмээв. Тайтгарч, болж байгаа юмсыг байх ёстой хэмээн хүлээж авах цаг одоо биш. Амин хувиа хэт их хичээх нь аливаа асуудал үүсэхийн шалтгаан болдог бөгөөд асуудлыг шийдэх нэг арга нь дэлхий ертөнц харилцан хамааралтай гэдгийг хүлээн зөвшөөрч, 7 тэрбум хүний ашиг сонирхлыг анхааралдаа авах явдал ажээ.
Үдийн зоогийн дараа Ванкувер хотын хамгийн өндөр цэг болох 62 дугаар давхарт байрлах Кимийн солонгос гэр бүл түрээслэдэг байранд Дээрхийн Гэгээнтэн TED (технолог, үзүүлбэр тоглолт, дизайн) бага хурлын дарга Крис Андерсонд ярилцлага өгсөн байна. 3 настай байхдаа маш том хар тэмээнээс айж байснаа тэрээр дурсан санав. Эхээсээ юу сурсан тухай асуусан асуултад тэрээр хариулахдаа, эхээсээ холдон Лхаст байхад нь ч түүн дээр байнга ирдэг, ирэх бүртээ шинэхэн барьсан талх авчирч өгдөг байсан эхээсээ зөөлөн сэтгэл, хайр энэрлийг сурсан хэмээв. Байгалиас заяасан түүний сониуч зан Буддын судлан шинжлэх сургалтаар баяжсан тухай тэр мөн ярьсан байна. Бурхан Багш өөрөө шинжлэн нягтлахыг дэмждэг байсан учраас Буддизм ба шинжлэх ухаанд төстэй зүйл буйг тэрээр хүлээн зөвшөөрөв.
Крис Андерсон Дээрхийн Гэгээнтнээс ярилцлага авч буй нь.
Канад, Ванкувер, 2014.10.22. Гэрэл зургийг Жереми Рассел/ДЛОУламжлал болсон Амьдрал гэж юу вэ гэсэн асуултыг тэр мөн асуулаа. Дээрхийн Гэгээнтэн,
“Ердийн түвшинд аз жаргалд хүрэх нь амьдралын зорилго хэмээн би хэлэх байсан. Гэхдээ аз жаргалын хоёр төрөл байдаг. Мэдрэх эрхтэнд мэдрэгдэх аз жаргал гэж байдаг бөгөөд тэр нь харьцангуй богино хугацаанд үргэлжилдэг. Гэвч илүү удаан хугацаанд үргэлжлэх сэтгэлийн аз жаргал гэж бас буй. Тиймээс бид хүмүүний төрлийг олсныхоо хувьд сэтгэлийн амар амгалан хийгээд аз жаргалыг олох боломжтой” хэмээн хариулав.
Ус талх төдийхнөөр хооллон, ууланд даяанч байдлаар 5 жил амьдарсан испанийн ламтай уулзаж байснаа тэрээр дурсан ярив. Хэрхэн үүнийг хийсэн талаар түүнээс асуухад хайрыг бясалгасан хэмээн хариулах ламын нүдэнд жинхэнэ аз жаргалын гал гэрэлтэж байсныг Дээрхийн Гэгээнтэн анзаарсан гэлээ. Хайр хэзээд өөртөө итгэх байдлыг, харин уур хилэн айдсыг бий болгодог хэмээн Дээрхийн Гэгээнтэн тэмдэглэн хэллээ. Тиймээс хайр айдсыг сарниулж, амар амгаланг авчирна. Хүүхдүүд байгалиасаа бусдад туслах хандлагатайг шинжлэх ухаанчаар нотолсныг энэ өдөр харснаа тэр дурссан байна.
Хүн төрөлхтөн дээшилж байгаа юу, эсвэл уруудаж байгаа юу, та хэр өөдрөг хүн бэ? гэсэн Андерсоны асуултад,
“20 дугаар зуунд өрнөсөн өөрчлөлтийг харцгаая. 20 дугаар зуунтай бараг нас чацуу Английн хатан хааны эхээс би, юмс сайжирч байгаа, муудаж байгаа, эсвэл хэвэндээ байгаа талаар 1996 онд асууж байсан юм. Юмс сайжирч байгаа хэмээн тэрээр огт эргэлзэлгүйгээр хэлээд, түүнийг залуу байхад хүний эрх, эсвэл ард түмнүүдийн хөгжлийн замаа сонгох тухай яриа байдаггүй байсан бол одоо өргөн яригдах болсон хэмээн тэмдэглэн хэлсэн байна. Үүнээс гадна 20 дугаар зууны эхэн үед асуудлыг цэргийн хүчээр шийдэж болно гэж үзэж байсан бол өнөөдөр тэр ойлголт өөрчлөгдөж байна. Эцэст нь, тэр үед шинжлэх ухаан ба шашин бие биенээсээ хол байсан бол өнөөдөр шинжлэх ухааны эрдэмтэд хүртэл сэтгэлийн сайхны үнэ цэнийг өндрөөр үнэлэх болсон байна. 21 дүгээр зуунд өөрчлөлт үргэлжилсээр байх боловч, үүний тулд бидэнд өөдрөг үзэл, эр зориг ба алсын хараа хэрэгтэй” хэмээн Дээрхийн Гэгээнтэн хариулав.
Үхэл бол хорвоогийн явдал хэмээн тэмдэглээд, тэрээр өөрийн үхлээс айдаггүй гэдгээ илэрхийллээ. Утга төгөлдөр амьдрах нь нэн чухал хэмээн тэр хэлэв. Бусдын төлөө үйлдсэн буян амар амгаланг авчирна.
Хятадын тухайд тэрээр хэлэхдээ, БНХАУ нь дэлхийн хамгийн их хүн амтай, хөдөлмөрч ард түмэн бүхий эртний улс хэмээлээ. Дэлхийн сайн сайхны төлөө Хятад нааштай хувь нэмэр оруулах боломжтой ч, үүний тулд эхлээд дэлхий нийтийн итгэлийг хүлээх ёстойг тэр мөн тэмдэглэлээ. 1.3 тэрбум хятад хүн бодит үнэнийг мэдэх эрхтэйгээс гадна мэдсэнийхээ үндсэн дээр зөв бурууг ялгах чадвартай хэмээн тэр хэлсэн байна. Тиймээс аливаад цензур тавих нь алдаа. Түүнчлэн Хятад өөрийн шүүхийн тогтолцоог дэлхийн стандартад нийцүүлэн хөгжүүлэх шаардлагатайг тэр тэмдэглэн хэллээ.
‘Дэлгэрүүлбэл зохих үзэл санааг’ түгээдэг TED бага хурлын тэргүүн Крис Андерсон эцэст нь, ямар үзэл санааг дэлхий нийтийн сонорт хүргэхийг хүсч байгаа талаар Дээрхийн Гэгээнтнээс асуусан байна. Тэрээр,
“Хүн төрөлхтний нэгдмэл байдал, хүн төрөлхтөн гэсэн нэгэн гэр бүлийн бүх гишүүдийн эрх тэгш байдал. ‘Бид’ ба ‘тэд’ хэмээн ялгаварлах үзлийг даван туулахын ач холбогдол” хэмээн хариулав.
Ярилцлагын дараа шууд үргэлжилсэн, тэргүүлэх 20 компанийн гүйцэтгэх захирлууд оролцсон дугуй ширээний уулзалтын үеэр Дээрхийн Гэгээнтэн өөрийгөө дэлхийн 7 тэрбум хүний ердөө нэг нь гэж үздэгээ тэмдэглэн хэллээ.
Тэргүүлэх компаниудын гүйцэтгэх захирлуудын дугуй ширээний
уулзалтад Дээрхийн Гэгээнтэн Далай Лам оролцсон нь. Канад,
Ванкувер, 2014.10.22. Гэрэл зургийг Жереми Рассел/ДЛО“Тэд жаргалтай бол би жаргалтай. Тэдэнд тулгарсан асуудал надад ч мөн хамаатай. Бид бүгд нийгмийн амьтан учраас гэр бүл баян чинээлэг байхаас үл хамааран гэр бүлийн гишүүд хардлага сэрдлэгээр дүүрэн бол тэд аз жаргалгүй байна гэдэг нь миний хувьд тодорхой асуудал. Гэтэл сайхан сэтгэл ноёрхсон ядуу гэр бүлд хүн бүр аз жаргалтай байдаг.”
Энэтхэгт түүний адислалыг хүртэхээр Мумбайгаас ирсэн гэр бүлийг тэрээр дурсан ярив. Тэдэнд адис хүртээхгүй боловч, өөрсдийгөө адислах арга зам байгааг тэрээр хэлсэн ажээ. Тэд хөрөнгөнөөсөө хотынхоо ядуу давхаргын хүмүүсийн боловсрол болон эрүүл мэндийн үйлчилгээнд зарцуулбал энэ нь тэдний хувьд адислал болно хэмээн Дээрхийн Гэгээнтэн тэдэнд хэлсэн байна.
Бизнесийн үйл ажиллагаанд нигүүлсэхүй үзлийг хэрхэн нэгтгэх тухай асуултад, амьтад хүртэл нигүүлсэхүйн зарим мэдрэмжтэй байдаг хэмээн Дээрхийн Гэгээнтэн хариулав. Хүмүүс нигүүлсэхүйг оюун ухаантай хослуулах ёстой. Ухаалаг нигүүлсэхүйг нийт 7 тэрбум хүнд түгээх боломжтой. Нигүүлсэхүй бол оюун ухаантай холбоотой сэтгэлийн бүтээлч хандлага, харин сэтгэлийн сөрөг хандлага нь мунхгийн харанхуйтай холбоотой. Улмаар нигүүлсэхүйг зааж, мөн заалгаж болно. Илүү хүнлэг, энэрэнгүй бизнес эрхлэхийн тулд дэлхийн эдийн засгийн мөн чанарын талаар бодох нь чухал гэдгийг тэрээр тэмдэглэн хэлэв. Дээрхийн Гэгээнтэн дэлхийн эдийн засгийг асар их газрыг бүтээсэн аварга том бүтээлэгтэй зүйрлэсэн бөгөөд баганууд нь бизнес, улс гүрнүүдийн эдийн засаг гэлээ. Энэ нь нууцлалд бага анхаарч, сөргөөр бус, харин эергээр өрсөлдөнө гэсэн үг. Итгэлцэл болон хариуцлагын мэдрэмж чухал ач холбогдолтой.
Шинэ залуу үе, одоо өсч өндийж, сурч мэдэж байгаа 21 дүгээр зууны залуус түүний хувьд итгэл найдвар хэмээн Дээрхийн Гэгээнтэн өгүүллээ. Тэднийг сайхан сэтгэлтэй болгон хүмүүжүүлэх нь маш чухал учраас боловсрол бол гол хүчин зүйл. Түүний энэ зөвөлгөөнд Бритиш Коламбиа нухацтай хандаж байгааг хараад ихэд баярласнаа тэр илэрхийлэв. Бизнесийн салбарынхан боловсролын тогтолцоог бүрдүүлэхэд хэрхэн хувь нэмрээ оруулж болох талаар түүнээс асуухад, Дээрхийн Гэгээнтэн хэсэг бодсоноо, 10-15 жилийн өмнө хүчирхийлэл хийгээд айдас хүйдэстэй холбоотой тоглоом үйлдвэрлэхгүй байхаар шийдсэн тоглоомын үйлдвэрийн жишээг дурдсан байна.
Хэлэлцүүлгийн цаг дуусч, уулзалт өндөрлөлөө. Дээрхийн Гэгээнтэн маргааш өглөө ‘Оюун Судлахуйн Найман Мөрт’ дээр үндэслэн Буддын удиртгал сургааль айлдаж, үдээс хойш Цэндог Хийдийн Холбоо болон Бритиш Коламбиа дахь Төвөдийн Соёлын Нийгэмлэгийн хүсэлтээр Жанрайсиг бурханы авшиг хүртээнэ.
Канад, Бритиш Коламбиа, Ванкувер, 2014 оны 10 дугаар сарын 22- Тэнгэр цэлмэж, шөнийн шуурганы ул мөр ор үндэсгүй арилсан өглөөний эртэд Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Бритиш Коламбиа их сургуулийг чиглэн хөдөллөө. Зам дагуух модод намрын аяыг илтгэн улаан, алтан шар өнгөд хувирсан байв. Тайзны Урлагийн Чан төвд Далай Ламын Энх Тайван ба Боловсролын төв болон Бритиш Коламбиа их сургуулиас зохион байгуулж буй хэлэлцүүлэгт Дээрхийн Гэгээнтэн оролцохор уригдсан юм. Түүнийг индэр өөд өгсөхөд ихэнхдээ оюутнуудаас бүрдсэн 1000 гаруй хүн халуун дотноор угтан авав. Он удаан жил шинжлэх ухаан, технологийг сонирхож ирсэн Дээрхийн Гэгээнтний сонирхол хийгээд сэтгэл оюуны тухай эртний Энэтхэгийн ухаан болон орчин үеийн шинжлэх ухааны нийтлэг хөрсийг эрэн сурвалжилж байгаа түүний хүчин чармайлтад анхаарлаа хандуулахыг Виктор Чан товч таницуулгадаа дурдсан байна.

“Сэтгэл Төлөвшлийн Урлаг ба Шинжлэх ухаан” сэдэвт хэлэлцүүлгийг
нээж Мускуим үндэстний төлөөлөл залбирал үйлдэх үед Дээрхийн
Гэгээнтэн болон хэлэлцүүлэгт оролцогсод гар гараасаа барилаа.
Канад, Ванкувер, Бритиш Коламбиа их сургууль, 2014.10.22.
Гэрэл зургийг Жереми Рассел/ДЛО
“Миний эх бичиг үсэгт тайлагдаагүй, боловсрол эзэмшээгүй, жирийн нэг фермерийн эхнэр байсан. Бид тийм ч ядуу байгаагүй. Гэр бүлийн эдийн засгийн нөхцөл байдал чухал ач холбогдолтой байдаг байх. Ядуу хүмүүсийн хувьд аз жаргалын ганц эх сурвалж нь хайр байдаг. Энэтхэгийн хааны гэр бүлээс гаралтай эртний найзтайгаа нэгэн бага хурал дээр хамт байснаа санаж байна. Хэдийгээр тэр хааны гэр бүлд өссөн ч, миний эх байнга намайг дагуулж явдаг байсан учраас би илүүтэй хайр энэрэлд умбаж өссөн хэмээн би түүнийг цаашлуулж байж билээ. Ээж маань ажилдаа явахдаа намайг мөрөндөө үүрч явдаг байсан бөгөөд ээжийгээ нааш цааш залах гэж чихийг нь зулгаадаг байсан. Андыг маань харин ихэнхдээ асрагч нь харж халамжилдаг байсан байна. Миний бага нас баяр баяслаар дүүрэн байсан” хэмээв.
“Миний боловсролын тухайд гэвэл манай сүм хийдийн тогтолцоо учир шалтгааны ухаанд анхаардаг. Өөрийнх нь зааж сургасныг учир шалтгааны үндэслэлээр шалгаж, туршиж нягтлахыг Бурхан Багш шавь нартаа зааж сургасан. Би 11, 12 настайгаасаа сурч мэдэхийг чин үнэнээсээ эрмэлзэж эхэлсэн ч, багаасаа л сониуч зантай хүүхэд байсан. Юмс хэрхэн ажилладгийг мэдэхийг үргэлж хүсдэг байсан. Би тоглоомуудаа эвдэж, дахин эвлүүлдэг байж билээ. 13 дугаар Далай Ламын эдэлж байсан кинопроекторыг нэгэн хятад ламтай хамтран засч билээ. Тэндээс би цахилгааны зарчмыг ойлгосон.”
1954 онд Хятадад үйлдвэрийн технолог болон цахилгаан станцтай танилцах үед ундарсан сонирхол нь 1959 онд Энэтхэг рүү дүрвэн гарсны дараа ч унтраагүй тухай Дээрхийн Гэгээнтэн хүүрнэв. Хожим нь 20 жилийн дараа тэрээр сансар судлал, невробиолог, физик, сэтгэлзүйн сэдвээр эрдэмтэдтэй хийх хэлэлцүүлгийг санаачилснаар “Оюун Ухаан ба Амьдрал” Хүрээлэнгийн суурь тавигджээ. Гадаад ертөнц хийгээд ухамсрын дотоод ертөнцийн ойлголтын тэнцвэртэй байдлыг хангах шаардлагатайг тэр өгүүлэв. Түүнчлэн шинжлэх ухааны ололтыг ашиглахдаа ёс суртахууны зарчмыг удирдлага болгохын чухлыг Дээрхийн Гэгээнтэн тэмдэглэн хэллээ. Хуран цугласан олныг тэрээр хараад,
“Би бараг 80 хүрэх гэж байгаа ч, энд байгаа залуучуудын нэгэн адил одоо ч гэсэн би өөрийгөө оюутан гэж боддог” гэв.

“Сэтгэл Төлөвшлийн Урлаг ба Шинжлэх Ухаан” сэдвээр Дээрхийн
Гэгээнтэн Далай Ламтай өрнүүлсэн хэлэлцүүлэгт 1000 гаруй хүн
оролцлоо. Канад, Ванкувер, Бритиш Коламбиа их сургуулийн
Тайзны Урлагийн Төв, 2014.10.22. Зургийг Роберт Семениук
Эдийн засагч Жон Хеллуол Бритиш Колумбиа их сургуулийн шинжлэх ухааны судалгаа шинжилгээнд Дээрхийн Гэгээнтний үзүүлж байгаа нөлөөг үнэлж буйгаа илэрхийлэв. Сэтгэлийг төлөвшүүлэхийн тулд Дээрхийн Гэгээнтний хэлсэнчлэн эн тэргүүнд зүрх сэтгэл гэж юу болох талаар ойлгох ёстойг тэрээр санал болгоод, бага байхдаа эхийгээ залж байсан лугаа тэр биднийг удирдан залдаг хэмээн өгүүлэв. Уг их сургуульд хүүхдэд илүү хэрэгтэй зүйл, тэдэнд баяр баяслыг төрүүлэх зүйлийг илүү судалдгаас тэдэнд учируулсан хохирлыг бага судалдаг хэмээн эрдэмтэн нэмж хэллээ. Өгөөмөр зан хүний үндсэн өгөгдөл болох тухай Кайли Хамлин нэгэнт баталсан учраас тэрхүү өгөгдлийг хэрхэн хөгжүүлэх талаар суралцах шаардлагатайг тэр тэмдэглэн хэлэв. Эд баялгийн хөгжил нь хүний аз жаргалын дан ганц эх сурвалж бус гэдгийг улам бүр хүлээн зөвшөөрөх болсон байна.
Ярианыхаа төгсгөлд Дээрхийн Гэгээнтэн түүнийг эргэлзэхэд хүргэсэн хоёр асуудлын талаар асуулт тавилаа. Эхний асуулт Гавайн арал зэрэг наран шарлагын газарт яст мэлхийнүүд өндгөө орхиж, өндөгнүүд нь өөрсдөө эсэн мэнд бойждог тухай байв. Эх болон хүүхэд яст мэлхийн хооронд бие биенээ таних, эсвэл бие биендээ талархах сэтгэл байдаг эсэхийг тэрээр мэдэхийг хүсч буй ажээ. Хоёр дахь асуулт шумуулны талаар байлаа. Сэтгэл өндөр үедээ болон хумхаа өвчний аюул үгүй гэдэгт итгэлтэй байгаа үедээ тэрээр шумууланд цуснаасаа уухыг зөвшөөрдөг хэмээн хошигнон хэлэв. Цадталаа цус сорсныхоо дараа шумуул огтхон ч талархсан шинжгүйгээр нисэн оддог хэмээн тэр хэллээ. Зарим амьтан талархсанаа янз бүрээр илэрхийлэх чадвартай учраас байгалийнхаа жамаар үүнийг хийхийн тулд тархи хэр зэрэг том байх ёстойг тэрээр мэдэхийг хүссэн байна. Тэрээр энэ асуултаа Оксфордын профессоруудад тавьсан боловч одоогоор хариу аваагүй байгаа ажээ.
Эцэст нь Дээрхийн Гэгээнтэн танхимд суугаа залуучуудад хандан үг хэлэв. Түүний эрин үе болох 20 дугаар зууныхан эх дэлхий дээр өч төчнөөн хүндрэлтэй асуудлыг буй болгосныг тэрээр хүлээн зөвшөөрөөд, тэдгээрийг засч залруулах үүрэг 21 дүгээр зууны хүмүүст оногдож байна хэмээв. Тайтгарч, болж байгаа юмсыг байх ёстой хэмээн хүлээж авах цаг одоо биш. Амин хувиа хэт их хичээх нь аливаа асуудал үүсэхийн шалтгаан болдог бөгөөд асуудлыг шийдэх нэг арга нь дэлхий ертөнц харилцан хамааралтай гэдгийг хүлээн зөвшөөрч, 7 тэрбум хүний ашиг сонирхлыг анхааралдаа авах явдал ажээ.
Үдийн зоогийн дараа Ванкувер хотын хамгийн өндөр цэг болох 62 дугаар давхарт байрлах Кимийн солонгос гэр бүл түрээслэдэг байранд Дээрхийн Гэгээнтэн TED (технолог, үзүүлбэр тоглолт, дизайн) бага хурлын дарга Крис Андерсонд ярилцлага өгсөн байна. 3 настай байхдаа маш том хар тэмээнээс айж байснаа тэрээр дурсан санав. Эхээсээ юу сурсан тухай асуусан асуултад тэрээр хариулахдаа, эхээсээ холдон Лхаст байхад нь ч түүн дээр байнга ирдэг, ирэх бүртээ шинэхэн барьсан талх авчирч өгдөг байсан эхээсээ зөөлөн сэтгэл, хайр энэрлийг сурсан хэмээв. Байгалиас заяасан түүний сониуч зан Буддын судлан шинжлэх сургалтаар баяжсан тухай тэр мөн ярьсан байна. Бурхан Багш өөрөө шинжлэн нягтлахыг дэмждэг байсан учраас Буддизм ба шинжлэх ухаанд төстэй зүйл буйг тэрээр хүлээн зөвшөөрөв.

Крис Андерсон Дээрхийн Гэгээнтнээс ярилцлага авч буй нь.
Канад, Ванкувер, 2014.10.22. Гэрэл зургийг Жереми Рассел/ДЛО
“Ердийн түвшинд аз жаргалд хүрэх нь амьдралын зорилго хэмээн би хэлэх байсан. Гэхдээ аз жаргалын хоёр төрөл байдаг. Мэдрэх эрхтэнд мэдрэгдэх аз жаргал гэж байдаг бөгөөд тэр нь харьцангуй богино хугацаанд үргэлжилдэг. Гэвч илүү удаан хугацаанд үргэлжлэх сэтгэлийн аз жаргал гэж бас буй. Тиймээс бид хүмүүний төрлийг олсныхоо хувьд сэтгэлийн амар амгалан хийгээд аз жаргалыг олох боломжтой” хэмээн хариулав.
Ус талх төдийхнөөр хооллон, ууланд даяанч байдлаар 5 жил амьдарсан испанийн ламтай уулзаж байснаа тэрээр дурсан ярив. Хэрхэн үүнийг хийсэн талаар түүнээс асуухад хайрыг бясалгасан хэмээн хариулах ламын нүдэнд жинхэнэ аз жаргалын гал гэрэлтэж байсныг Дээрхийн Гэгээнтэн анзаарсан гэлээ. Хайр хэзээд өөртөө итгэх байдлыг, харин уур хилэн айдсыг бий болгодог хэмээн Дээрхийн Гэгээнтэн тэмдэглэн хэллээ. Тиймээс хайр айдсыг сарниулж, амар амгаланг авчирна. Хүүхдүүд байгалиасаа бусдад туслах хандлагатайг шинжлэх ухаанчаар нотолсныг энэ өдөр харснаа тэр дурссан байна.
Хүн төрөлхтөн дээшилж байгаа юу, эсвэл уруудаж байгаа юу, та хэр өөдрөг хүн бэ? гэсэн Андерсоны асуултад,
“20 дугаар зуунд өрнөсөн өөрчлөлтийг харцгаая. 20 дугаар зуунтай бараг нас чацуу Английн хатан хааны эхээс би, юмс сайжирч байгаа, муудаж байгаа, эсвэл хэвэндээ байгаа талаар 1996 онд асууж байсан юм. Юмс сайжирч байгаа хэмээн тэрээр огт эргэлзэлгүйгээр хэлээд, түүнийг залуу байхад хүний эрх, эсвэл ард түмнүүдийн хөгжлийн замаа сонгох тухай яриа байдаггүй байсан бол одоо өргөн яригдах болсон хэмээн тэмдэглэн хэлсэн байна. Үүнээс гадна 20 дугаар зууны эхэн үед асуудлыг цэргийн хүчээр шийдэж болно гэж үзэж байсан бол өнөөдөр тэр ойлголт өөрчлөгдөж байна. Эцэст нь, тэр үед шинжлэх ухаан ба шашин бие биенээсээ хол байсан бол өнөөдөр шинжлэх ухааны эрдэмтэд хүртэл сэтгэлийн сайхны үнэ цэнийг өндрөөр үнэлэх болсон байна. 21 дүгээр зуунд өөрчлөлт үргэлжилсээр байх боловч, үүний тулд бидэнд өөдрөг үзэл, эр зориг ба алсын хараа хэрэгтэй” хэмээн Дээрхийн Гэгээнтэн хариулав.
Үхэл бол хорвоогийн явдал хэмээн тэмдэглээд, тэрээр өөрийн үхлээс айдаггүй гэдгээ илэрхийллээ. Утга төгөлдөр амьдрах нь нэн чухал хэмээн тэр хэлэв. Бусдын төлөө үйлдсэн буян амар амгаланг авчирна.
Хятадын тухайд тэрээр хэлэхдээ, БНХАУ нь дэлхийн хамгийн их хүн амтай, хөдөлмөрч ард түмэн бүхий эртний улс хэмээлээ. Дэлхийн сайн сайхны төлөө Хятад нааштай хувь нэмэр оруулах боломжтой ч, үүний тулд эхлээд дэлхий нийтийн итгэлийг хүлээх ёстойг тэр мөн тэмдэглэлээ. 1.3 тэрбум хятад хүн бодит үнэнийг мэдэх эрхтэйгээс гадна мэдсэнийхээ үндсэн дээр зөв бурууг ялгах чадвартай хэмээн тэр хэлсэн байна. Тиймээс аливаад цензур тавих нь алдаа. Түүнчлэн Хятад өөрийн шүүхийн тогтолцоог дэлхийн стандартад нийцүүлэн хөгжүүлэх шаардлагатайг тэр тэмдэглэн хэллээ.
‘Дэлгэрүүлбэл зохих үзэл санааг’ түгээдэг TED бага хурлын тэргүүн Крис Андерсон эцэст нь, ямар үзэл санааг дэлхий нийтийн сонорт хүргэхийг хүсч байгаа талаар Дээрхийн Гэгээнтнээс асуусан байна. Тэрээр,
“Хүн төрөлхтний нэгдмэл байдал, хүн төрөлхтөн гэсэн нэгэн гэр бүлийн бүх гишүүдийн эрх тэгш байдал. ‘Бид’ ба ‘тэд’ хэмээн ялгаварлах үзлийг даван туулахын ач холбогдол” хэмээн хариулав.
Ярилцлагын дараа шууд үргэлжилсэн, тэргүүлэх 20 компанийн гүйцэтгэх захирлууд оролцсон дугуй ширээний уулзалтын үеэр Дээрхийн Гэгээнтэн өөрийгөө дэлхийн 7 тэрбум хүний ердөө нэг нь гэж үздэгээ тэмдэглэн хэллээ.

Тэргүүлэх компаниудын гүйцэтгэх захирлуудын дугуй ширээний
уулзалтад Дээрхийн Гэгээнтэн Далай Лам оролцсон нь. Канад,
Ванкувер, 2014.10.22. Гэрэл зургийг Жереми Рассел/ДЛО
Энэтхэгт түүний адислалыг хүртэхээр Мумбайгаас ирсэн гэр бүлийг тэрээр дурсан ярив. Тэдэнд адис хүртээхгүй боловч, өөрсдийгөө адислах арга зам байгааг тэрээр хэлсэн ажээ. Тэд хөрөнгөнөөсөө хотынхоо ядуу давхаргын хүмүүсийн боловсрол болон эрүүл мэндийн үйлчилгээнд зарцуулбал энэ нь тэдний хувьд адислал болно хэмээн Дээрхийн Гэгээнтэн тэдэнд хэлсэн байна.
Бизнесийн үйл ажиллагаанд нигүүлсэхүй үзлийг хэрхэн нэгтгэх тухай асуултад, амьтад хүртэл нигүүлсэхүйн зарим мэдрэмжтэй байдаг хэмээн Дээрхийн Гэгээнтэн хариулав. Хүмүүс нигүүлсэхүйг оюун ухаантай хослуулах ёстой. Ухаалаг нигүүлсэхүйг нийт 7 тэрбум хүнд түгээх боломжтой. Нигүүлсэхүй бол оюун ухаантай холбоотой сэтгэлийн бүтээлч хандлага, харин сэтгэлийн сөрөг хандлага нь мунхгийн харанхуйтай холбоотой. Улмаар нигүүлсэхүйг зааж, мөн заалгаж болно. Илүү хүнлэг, энэрэнгүй бизнес эрхлэхийн тулд дэлхийн эдийн засгийн мөн чанарын талаар бодох нь чухал гэдгийг тэрээр тэмдэглэн хэлэв. Дээрхийн Гэгээнтэн дэлхийн эдийн засгийг асар их газрыг бүтээсэн аварга том бүтээлэгтэй зүйрлэсэн бөгөөд баганууд нь бизнес, улс гүрнүүдийн эдийн засаг гэлээ. Энэ нь нууцлалд бага анхаарч, сөргөөр бус, харин эергээр өрсөлдөнө гэсэн үг. Итгэлцэл болон хариуцлагын мэдрэмж чухал ач холбогдолтой.
Шинэ залуу үе, одоо өсч өндийж, сурч мэдэж байгаа 21 дүгээр зууны залуус түүний хувьд итгэл найдвар хэмээн Дээрхийн Гэгээнтэн өгүүллээ. Тэднийг сайхан сэтгэлтэй болгон хүмүүжүүлэх нь маш чухал учраас боловсрол бол гол хүчин зүйл. Түүний энэ зөвөлгөөнд Бритиш Коламбиа нухацтай хандаж байгааг хараад ихэд баярласнаа тэр илэрхийлэв. Бизнесийн салбарынхан боловсролын тогтолцоог бүрдүүлэхэд хэрхэн хувь нэмрээ оруулж болох талаар түүнээс асуухад, Дээрхийн Гэгээнтэн хэсэг бодсоноо, 10-15 жилийн өмнө хүчирхийлэл хийгээд айдас хүйдэстэй холбоотой тоглоом үйлдвэрлэхгүй байхаар шийдсэн тоглоомын үйлдвэрийн жишээг дурдсан байна.
Хэлэлцүүлгийн цаг дуусч, уулзалт өндөрлөлөө. Дээрхийн Гэгээнтэн маргааш өглөө ‘Оюун Судлахуйн Найман Мөрт’ дээр үндэслэн Буддын удиртгал сургааль айлдаж, үдээс хойш Цэндог Хийдийн Холбоо болон Бритиш Коламбиа дахь Төвөдийн Соёлын Нийгэмлэгийн хүсэлтээр Жанрайсиг бурханы авшиг хүртээнэ.
Үзсэн: 2 332
Холбоотой мэдээ: