Сэтгэлийн төлөвшилд чиглэсэн боловсрол
25-10-2014, 21:06 | Хэвлэх
2014 оны 10 дугаар сарын 22
Канад, Бритиш Коламбиа, Ванкувер, 2014 оны 10 дугаар сарын 21- Ванкувер хотноо 4 дэх удаагаа зочлохоор Энэтхэгээс Японоор дамжин урт удаан аялсны эцэст Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Жон Оливер сургуулийг зорин очлоо. Тэрээр сургууль дээр зохиогдсон хоёр арга хэмжээнд оролцсон байна.
Сурагчид талархлын талаар Дээрхийн Гэгээнтэнтэй ярилцаж
байгаа нь. Канад, Ванкувер, 2014 оны 10 дугаар сарын 21.
Гэрэл зургийг Жереми Рассел /ДЛОЭхний арга хэмжээ нь талархлын тухай байсан бөгөөд үүнд бага ангийн хүүхдүүд оролцсон байна. Дугуй тойрог болон суусан хүүхэд бүр өөрийн талархаж явдаг зүйлсээ илэрхийлж байв. Талархал бидний амьдралд хэрхэн тус нэмэр болдог тухай асуултад Дээрхийн Гэгээнтэн,
“Талархал гэдэг бол бусдад хандах таны сэтгэл” хэмээн хариулав.
Бид аз жаргалтай байснаар баяр баяслыг түгээхийн зэрэгцээ бусдад хүлээцтэй хандахад аз жаргал бидэнд тусалдаг хэмээсэн багштай санал нэг буйгаа тэрээр илэрхийллээ.
Өөр нэг ангид ахлах ангийнхан нэгнийхээ анхаарал болон тархины үйл ажиллагааг ажиглах туршилт хийж байлаа. Эмэгтэй сурагч анхаарлаа өөр зүгт төвлөрүүлэхээр оролдох бүрт тархиныхаа мэдрэлийн эсүүдийг идэвхжүүлж байгааг өөр нэг сурагч тайлбарлаж байв. Хэрхэн анхаарлаа төвлөрүүлж, мөн өдөр бүр аз жаргалтай байх тухай асуултад Дээрхийн Гэгээнтэн хариулахдаа,
“Онгоц хөөрөх үед онгоцны маш олон эд анги хөдөлж, маш олон хөдөлгөөн явагддаг. Үүний нэгэн адил бидэнд сэтгэлийн маш олон хөдлөл байдаг бөгөөд тэдгээрийн зарим нь сөрөг хандлагатай, харин зарим нь ашиг тустай байдаг. Сэтгэлээ аядуу, амар тайван байлгахын тулд сэтгэл хийгээд сэтгэлийн хөдлөл хэрхэн ажилладаг талаар бид ойлгох хэрэгтэй, өөрөөр хэлбэл бидэнд сэтгэл хөдлөлийн газрын зураг хэрэгтэй. Энэ мэдлэг сэтгэлийн асуудлыг шийдэхэд бидэнд тус болно. Бухимдал хийгээд уур хилэн бидний сэтгэлийн амар амгаланг эвдэж байгааг бид харж байгаа бол тэдгээрийг сөрөх аргыг бид хэрэглэх боломжтой. Сэтгэлийн сөрөг хөдлөл нь бидний амар амгалан байдалд халтай, стрессийг нэмэгдүүлж, цусны даралтыг өсгөнө. Сэтгэлийн сөрөг хөдлөл бидний нойрыг хулжааж, зүүдийг бусниулдаг. Алсдаа уур хийгээд айдас нь бидний эрүүл мэндэд халгаатай. Үүнээс ч илүүтэйгээр, бидний сэтгэл оюун сөрөг хандлагаар дүүрэн бол бид найз нөхөдтэй болж чадахгүй. Нөхөрлөлд итгэл хэрэгтэй, итгэл нь хайр энэрэлтэй холбоотой” хэмээв.
Дээрхийн Гэгээнтний “Сэтгэлийн төлөвшилд чиглэсэн боловсрол” сэдэвт айлдварыг сонсохоор багш, сурагч, эцэг эхийн төлөөлөл 1400 хүн сургуулийн биеийн тамирын танхимд цугласан байлаа. Аз жаргалтай амьдрах нь баян чинээлэг байхаас, эсвэл сайн гэр бүлээс гаралтай эсэхээс үл хамаарахыг тэрээр тэмдэглэн хэлэв. Мөнгө болон эрх мэдэл ихэнхдээ санаа зовнил, стрессийг бий болгодог хэмээн тэр хэллээ.
“Өнөөдөр 21 дүгээр зуунд бидний эргэн тойронд байгаа хүндрэлтэй асуудал хийгээд хүчирхийллийг хүмүүс бий болгож байгаа бөгөөд үүн дотор боловсролтой хүмүүс ч бий болгож байна. Энэ нь өнөөгийн боловсролын тогтолцоонд ёс суртахууны зарчим дутагдаж байгааг харуулж байна. Ёс суртахууны зарчмыг хэрхэн нэвтрүүлэх вэ? Засгийн газар, эсвэл НҮБ үүнийг хийнэ хэмээн бид хүлээх боломжгүй. Шашин ямар нэг байдлаар тусалж болох ч, аль нэг шашин дангаар өнөөдөр энх тунх байгаа 7 тэрбум хүний хэрэгцээг бүгдийг хангаж чадахгүй. Ганц арга нь боловсролоор дамжуулан төлөвшлийг олгох явдал юм. Гэхдээ орчин үеийн ихэнх боловсрол сэтгэлийн дотоод үнэ цэнэт зүйлд бус, харин материаллаг зүйлст анхаарч байна. Үүнийг бид өөрчлөх ёстой.”
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Жон Оливер сургуулийн сурагчдын
зөвлөлтэй "Сэтгэлийн төлөвшилд чиглэсэн боловсрол" сэдвээр
ярилцаж байгаа нь. Канад, Ванкувер, 2014 оны 10 сарын 21.
Гэрэл зургийг Жереми Рассел /ДЛОЭнэ асуудалд хамгийн чухал нь бидний хэл, соёлын ялгаа бус, харин хүн төрөлхтний нэгдмэл байдал хийгээд бид бүгд хүн төрөлхтөн гэсэн нэг гэр бүл харьяалагддаг гэдэгт бүх нийтээрээ анхаарлаа хандуулах шаардлагатай. 30 гаруй жилийн турш эрдэмтэд, анагаахын болон тархины мэргэжилтнүүдтэй яриа өрнүүлж ирсний үр дүнд сайхан сэтгэл нь стресс, цусны даралтыг бууруулж, сэтгэлийн амар амгаланг бий болгодгийг баталсан тухай тэрээр тайлбарлан ярилаа. Үүний зэрэгцээ байнгын айдас хүйдэс, уур хилэн, хардлага сэрдлэг нь хүний дархлааны тогтолцоог эвддэг гэдгийг тэд сануулдаг байна.
Хүлээцтэй байдлын үүргийн талаархи асуултад, бид бүгд бусдаасаа хамааралтай оршдог гэдгээ хүмүүний гайхалтай оюун ухаанаа ашиглан ойлгох ёстой хэмээн Дээрхийн Гэгээнтэн хариулав. Энэ утгаар аливаад хүлээцтэй байж, өршөөн хэлтрүүлж байх нь бидний өөрсдийн эрх ашигт нийцнэ. Ээжүүдийн үүргийн ач холбогдлын тухай өөр нэгэн оюутны асуултад эрүүл саруул өсөхөд хайр энэрэл чухал ач холбогдолтойг өөрийн жишээн дээр тайлбарлан ярив. Бусдад сайн дураар тусласнаар зүрх судасны эмгэгийн эрсдэл багасдаг нь батлагдсан хэмээн доктор Ким Шонерт-Рейчл сануулан хэллээ. Тиймээс сэтгэлийн төлөвшилд чиглэсэн боловсролыг олгох нь зүрхний эрүүл мэндэд ч тустай ажээ. Үүнийг Дээрхийн Гэгээнтэн хүлээн зөвшөөрөөд,
“Нигүүлсэхүй нь бидний бие махбодид зохицолтой, харин уур хилэн, айдас болон үл итгэх хардлага нь бидний сайн сайханд халтай. Тиймээс бие махбодийн эрүүл мэндэд эрүүл ахуй чухал ач холбогдолтой талаар мэддэг шигээ эрүүл сэтгэлтэй байхын тулд сэтгэлийн эрүүл ахуйн талаар зарим талаар суралцах шаардлагатай байна” хэмээн айлдав.
Ярилцлага төгсгөлдөө ирэх үед, түүний ажил нь энд ирэх, мөн ярих байсан боловч, түүний ярьсан хэлснийг Бритиш Коламбиагийн сургуулиуд хэрэгжүүлж байгааг хараад сэтгэл хөдөлснөө тэрээр тэмдэглэн хэлсэн байна.
Хүүхдийг тэтгэх сангаас ивээн тэтгэж, орон нутгийн удирдлага, Далай Лам Төвийн ивээн тэтгэгч, спонсорууд нийт 300 гаруй хүн оролцсон үдийн зоогийн үеэр хүмүүнлэгийн 3 шагнал гардуулахыг Дээрхийн Гэгээнтнээс хүссэн байна. Арга хэмжээг нээж Сари хотын дарга Дианна Ватт үг хэллээ. Энх Тайван ба Боловсрол Далай Ламын Төвийн гүйцэтгэх захирал Фиона Дуглас-Крамптон төвийн үйл ажиллагааны талаар зарим танилцуулгыг хийж, уран дүрслэлт видео үзүүлэв. Далай Ламтай хамтран төвийг байгуулсан Виктор Чан 40 жилийн өмнө хэрхэн Дээрхийн Гэгээнтэнтэй анх удаа санамсаргүй тааралдсан тухайгаа хүүрнэлээ. Дээрхийн Гэгээнтэн хэлсэн товч үгэндээ,
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Хүүхдийг тэтгэх сангийн ивээн
тэтгэсэн үдийн зоогийн үеэр үг хэлж байгаа нь. Канад, Ванкувер,
2014 оны 10 дугаар сарын 21. Гэрэл зургийг Жереми Рассел /ДЛО“Ахан дүүс ээ, өнөөдөр би 3 эрхэмд шагнал гардуулах гэж байна. Манай боловсролын тогтолцоо эд материалын хөгжлийг илүү зорилго болгож, хүмүүний хайр энэрэлд бага анхаарах болсон цаг үед энэ үйл явдал тохиож байна. Ёс суртахууны доголдлоос болж авилга, бусдыг үл тоомсорлох явдал цэцэглэж байгаа боловч, шударгаар, нуух хаах зүйлгүй ил тод амьдрах боломжтой гэдэгт би итгэдэг. Бусдын сайн сайхны төлөө санаа тавих сэтгэл нь дотоод амар амгалангийн эх ундарга бөгөөд жишээ нь та бүхэн Эзэнд итгэдэг бол түүнд үйлчлэх хамгийн сайн арга энэ мөн” хэмээн дурдав.
Заалнаас тавьсан асуултад тэрээр хариулахдаа, бясалгах замаар сэтгэлийн амар амгаланг хөгжүүлэх арга нь дотоод амар амгаланг бусниулагч бол гадны дайсан бус, харин бидний дотор байдаг гэдгийг ухамсарласнаар эхэлнэ гэдгийг тайлбарлалаа. Тиймээс шийдэл нь ч бас бидний гарт байдаг. Гэхдээ дотоод өөрчлөлтийг хийх нь гэрэл асаах лугаа хялбар бус бөгөөд сар, жил шаардлагатай гэдгийг Дээрхийн Гэгээнтэн анхааруулав. Хүүхдүүдэд заах хамгийн чухал зүйл юу вэ гэсэн асуултад,
“Тэдэнд хайр энэрэл үзүүл” хэмээн хариулав.
Хүчирхийлэл бүхий дэлхий ертөнцөд амар амгаланг хэрхэн буй болгох тухай өөр нэгний асуултад, энэ үнэхээр хэцүү бөгөөд түүнийг амьд ахуйд жинхэнэ энх тайван цаг үе ирнэ гэж итгэдэггүй ч, ирээдүйд энх тайван тогтоно гэсэн итгэлээ алдаагүй гэдгээ тэр илэрхийлсэн байна.
Амьдралыг өөрчлөх зорилт, манлайллаараа хүмүүнлэг үзэл санааны үлгэр дууриал болсон гурван хүнд Дээрхийн Гэгээнтэн шагнал гардуулав. Тэд бол Франк Гиустра, Жон Волкен, Джавад Мовафагиан нар байлаа. Тэд бүгд шагналаа даруухнаар хүлээн авч, Мовафагиан Дээрхийн Гэгээнтнийг Төвөдөд эрх чөлөөтэй аж төрөхийг харахын ерөөл дэвшүүлсэн байна.
3000 орчим хүн оролцож буй Сэтгэлийн төлөвшилд чиглэсэн боловсролын шинжлэх ухаан сэдэвт чуулгын хэлэлцүүлэгт Дээрхийн Гэгээнтэн үдээс хойш оролцлоо. Ванкуверийн Хурлын Төвийн их танхимд түүнийг орох үед Гэгээн Жэймсийн хөгжмийн академийн сурагчид Баяслын дууг дуулж байв. Нэгэн гэр бүл болцгооё гэсэн уриа бүхий арга хэмжээг Фиона Дуглас-Крамптон танилцуулав. Тэрээр таван үндсэн зарчим буюу бусадтай эвтэй байх, энэрэнгүй бөгөөд эелдэг байх, асуудлыг эвээр шийдэх, аюулгүй бөгөөд тайван байх, сэрэмжтэй бөгөөд идэвхтэй байх зарчмыг тэрээр дурдав. Жеофф Плант Дээрхийн Гэгээнтнийг танилцуулаад, сэтгэлийн төлөвшилд чиглэсэн боловсролоор хэрхэн аз жаргалд хүрч болох тухай ярихыг түүнээс хүслээ. Дээрхийн Гэгээнтэн,
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Сэтгэлийн төлөвшилд чиглэсэн
боловсролын шинжлэх ухаан сэдэвт чуулга уулзалт дээр үг хэлж
байгаа нь. Канад, Ванкувер, 2014 оны 10 дугаар сарын 21.
Гэрэл зургийг /Далай Ламын Төв“Ахан дүүс нар аа, намайг онцгой хүн, эсвэл гадны танихгүй нэгэн хэмээн бүү бодоорой. Балчир бага байсан цаг үеэ эргэн дурсвал хэн нэгний гарал үүсэл хийгээд нийгэмд эзлэх байр суурь бидний сонирхлыг татдаггүй байсан. Бидэнд хамаатай байсан зүйл нь хүмүүсийн хайр энэрэл байсан. Харин бид өсч өндийхийн хэрээр энэ энгийн бодол маань замхран алга болж, улам бага ач холбогдолтой мэт болдог. Хоёрдугаар зэргийн ач холбогдол бүхий бидний дундах ялгаанд бид илүү их анхаарал хандуулдаг“ хэмээн тэрээр яриагаа эхлэв.
“Бидний хэн маань ч асуудалтай тулгарахыг хүсдэггүй ч, ихэнхдээ өөрсдийн буй болгосон асуудлууддаа ороогдсон байдаг. Зовлонгоос өөр юуг ч эс авчрах үй олноор хөнөөх зэвсгийг бүтээхэд бид оюун ухаан, нөөц боломжоо дайчилж байна. Хүч чадлаар асуудлыг шийдэж чадна гэсэн бодол үеэ өнгөрөөсөн. Үүний уршгаар зөвхөн гэм зэмгүй хүмүүс, эмэгтэйчүүд, хүүхдүүд хамгаас их зовно.”
“Харилцан хамаарал бүхий дэлхий ертөнцөд амьдарч буйгаа бид ухаарах ёстой. Бусдад нөлөөлсөн зүйл бидэнд бас нөлөөлнө. Жишээ нь, уур амьсгалын өөрчлөлтөд улс орны хил хязгаар хамаагүй. Бид өөрөөсөө гаднах 7 тэрбум хүний төлөө санаа тавьж, тэднийг хүн төрөлхтөн гэсэн нэгэн гэр бүлийн гишүүд гэж бодохгүй байна. Энэ хайнга байдлыг бид яаж даван дийлэх вэ? Хууль, хэвлэл мэдээлэл, эсвэл шашны тусламжтайгаар уу? Хайр энэрэл, хамтын мэдрэмж, бусдын төлөөх сэтгэлтэй байх нь тийм ч хүршгүй зүйл биш. Үүн дээр хүн төрөлхтөн оршин тогтнодог. Аз жаргалын эцсийн эх үүсвэр нь бидний дотор байдаг бөгөөд амар амгалан сэтгэл нь биднийг тайвшруулж, эрүүл мэндийг дэмжин, хамт олон, гэр бүлийг илүү аз жаргалтай болгоно.”
Мускьюам үндэстний ахлагч Шэйн Пойнт залбирал үйлдэх үедээ хүмүүсийг гар гараасаа барихыг хүслээ. Үгийн урлагийн уран бүтээлч Шэйн Коукзан Канадын байгаль орчны идэвхтэн тэмцэгч Дэвид Сузукигийн хүсэлтээр эх дэлхий яагаад ийм эрхэм талаар зохиосон шүлгээ уншлаа. Бритиш Коламбиад Нийгмийн болон Сэтгэл Хөдлөлийн сургалт нэмэгдсэн бөгөөд, боловсролд өөрийн зохицуулалт хэрэгжих болсон учраас Дээрхийн Гэгээнтэн болон Далай Ламын Төвийн үйл ажиллагаа Бритиш Коламбиагийн боловсролын тогтолцоонд нөлөөлөх болсон тухай доктор Ким Шонерт-Рэйхл тайлбарлалаа.
YWCA-гийн Жанет Остин тэгш эрхийг дэмжих талаар гаргаж буй хүчин чармайлтын талаар ярьсан байна. Ванситигийн захирал Тамара Вруман нигүүлсэхүйг төлөвшүүлэхэд бизнесийн хүрээнийхний гүйцэтгэх үүргийн талаар яриад, хүмүүс яагаад гэр орондоо өнгөрүүлэх амьдрал хийгээд ажил дээрх амьдралдаа өөрөөр хандах хандлагатай байдаг тухай асуулт гаргаж тавив. Нийгэм хүний дотоод хөгжлийг бус, харин эд материалын хөгжлийг хэт их анхаарсны үр дүн нь энэ хэмээн Дээрхийн Гэгээнтэн тэмдэглэн хэлэв. Бусдын сайн сайхны төлөө сэтгэлийг хэвшүүлэх нь өөрийн эрх ашгийг хангах хамгийн сайн арга гэдгийг тэр дурдлаа.
Чуулга уулзалтад 300 гаруй хүн оролцсон байна.
Канад, Ванкувер, 2014 оны 10 дугаар сарын 21.
Гэрэл зургийг Жереми Рассел /ДЛОМанлайллын талаар бичиж, сургадаг Петер Сенж гар утсаа цэнэглэхдээ нүүрс шатааж бий болгодог цахилгааныг хэрэглэж байгаа асуудлыг бид яагаад ёс зүйн асуудал болгон тавихгүй байгаа талаар асуув. Нигүүлсэхүйн сэтгэлийг хэрхэн өргөн хүрээнд төлөвшүүлэх талаар тэр мөн асуусан байна. Хүн төрөлхтний нэгдмэл байдлыг хүндэтгэж, бид бүгд нэгэн гэр бүлд багтдаг гэсэн үзлийг хөгжүүлэх шаардлагатай хэмээн Дээрхийн Гэгээнтэн хариулав. Байгаль орчны хохирлын талаар бид байнга сонсдог бөгөөд нэгэнт бид хохирол учруулбал зогсооход оройтох учраас энэ бол эн тэргүүний асуудал хэмээн тэрээр үргэлжлүүлэн хэллээ. Бидэнд эрүүл агаар хэрэгтэйн адил бидэнд боловсрол, мөн аз жаргал хэрэгтэй хэмээн тэр өгүүлсэн байна.
Боловсролд сэтгэл зүрхний тэнцвэрийг хангах тухай Дээрхийн Гэгээнтний зөвөлгөөг хэрэгжүүлэх анхны газар нь Бритиш Коламбиа байх болтугай гэсэн ерөөл болон Дээрхийн Гэгээнтэнд талархсан үг, Гэгээн Жэймсийн Хөгжмийн Академийн сурагчдын цовоо дуугаар чуулганы арга хэмжээ өндөрлөлөө.
Канад, Бритиш Коламбиа, Ванкувер, 2014 оны 10 дугаар сарын 21- Ванкувер хотноо 4 дэх удаагаа зочлохоор Энэтхэгээс Японоор дамжин урт удаан аялсны эцэст Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Жон Оливер сургуулийг зорин очлоо. Тэрээр сургууль дээр зохиогдсон хоёр арга хэмжээнд оролцсон байна.

Сурагчид талархлын талаар Дээрхийн Гэгээнтэнтэй ярилцаж
байгаа нь. Канад, Ванкувер, 2014 оны 10 дугаар сарын 21.
Гэрэл зургийг Жереми Рассел /ДЛО
“Талархал гэдэг бол бусдад хандах таны сэтгэл” хэмээн хариулав.
Бид аз жаргалтай байснаар баяр баяслыг түгээхийн зэрэгцээ бусдад хүлээцтэй хандахад аз жаргал бидэнд тусалдаг хэмээсэн багштай санал нэг буйгаа тэрээр илэрхийллээ.
Өөр нэг ангид ахлах ангийнхан нэгнийхээ анхаарал болон тархины үйл ажиллагааг ажиглах туршилт хийж байлаа. Эмэгтэй сурагч анхаарлаа өөр зүгт төвлөрүүлэхээр оролдох бүрт тархиныхаа мэдрэлийн эсүүдийг идэвхжүүлж байгааг өөр нэг сурагч тайлбарлаж байв. Хэрхэн анхаарлаа төвлөрүүлж, мөн өдөр бүр аз жаргалтай байх тухай асуултад Дээрхийн Гэгээнтэн хариулахдаа,
“Онгоц хөөрөх үед онгоцны маш олон эд анги хөдөлж, маш олон хөдөлгөөн явагддаг. Үүний нэгэн адил бидэнд сэтгэлийн маш олон хөдлөл байдаг бөгөөд тэдгээрийн зарим нь сөрөг хандлагатай, харин зарим нь ашиг тустай байдаг. Сэтгэлээ аядуу, амар тайван байлгахын тулд сэтгэл хийгээд сэтгэлийн хөдлөл хэрхэн ажилладаг талаар бид ойлгох хэрэгтэй, өөрөөр хэлбэл бидэнд сэтгэл хөдлөлийн газрын зураг хэрэгтэй. Энэ мэдлэг сэтгэлийн асуудлыг шийдэхэд бидэнд тус болно. Бухимдал хийгээд уур хилэн бидний сэтгэлийн амар амгаланг эвдэж байгааг бид харж байгаа бол тэдгээрийг сөрөх аргыг бид хэрэглэх боломжтой. Сэтгэлийн сөрөг хөдлөл нь бидний амар амгалан байдалд халтай, стрессийг нэмэгдүүлж, цусны даралтыг өсгөнө. Сэтгэлийн сөрөг хөдлөл бидний нойрыг хулжааж, зүүдийг бусниулдаг. Алсдаа уур хийгээд айдас нь бидний эрүүл мэндэд халгаатай. Үүнээс ч илүүтэйгээр, бидний сэтгэл оюун сөрөг хандлагаар дүүрэн бол бид найз нөхөдтэй болж чадахгүй. Нөхөрлөлд итгэл хэрэгтэй, итгэл нь хайр энэрэлтэй холбоотой” хэмээв.
Дээрхийн Гэгээнтний “Сэтгэлийн төлөвшилд чиглэсэн боловсрол” сэдэвт айлдварыг сонсохоор багш, сурагч, эцэг эхийн төлөөлөл 1400 хүн сургуулийн биеийн тамирын танхимд цугласан байлаа. Аз жаргалтай амьдрах нь баян чинээлэг байхаас, эсвэл сайн гэр бүлээс гаралтай эсэхээс үл хамаарахыг тэрээр тэмдэглэн хэлэв. Мөнгө болон эрх мэдэл ихэнхдээ санаа зовнил, стрессийг бий болгодог хэмээн тэр хэллээ.
“Өнөөдөр 21 дүгээр зуунд бидний эргэн тойронд байгаа хүндрэлтэй асуудал хийгээд хүчирхийллийг хүмүүс бий болгож байгаа бөгөөд үүн дотор боловсролтой хүмүүс ч бий болгож байна. Энэ нь өнөөгийн боловсролын тогтолцоонд ёс суртахууны зарчим дутагдаж байгааг харуулж байна. Ёс суртахууны зарчмыг хэрхэн нэвтрүүлэх вэ? Засгийн газар, эсвэл НҮБ үүнийг хийнэ хэмээн бид хүлээх боломжгүй. Шашин ямар нэг байдлаар тусалж болох ч, аль нэг шашин дангаар өнөөдөр энх тунх байгаа 7 тэрбум хүний хэрэгцээг бүгдийг хангаж чадахгүй. Ганц арга нь боловсролоор дамжуулан төлөвшлийг олгох явдал юм. Гэхдээ орчин үеийн ихэнх боловсрол сэтгэлийн дотоод үнэ цэнэт зүйлд бус, харин материаллаг зүйлст анхаарч байна. Үүнийг бид өөрчлөх ёстой.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Жон Оливер сургуулийн сурагчдын
зөвлөлтэй "Сэтгэлийн төлөвшилд чиглэсэн боловсрол" сэдвээр
ярилцаж байгаа нь. Канад, Ванкувер, 2014 оны 10 сарын 21.
Гэрэл зургийг Жереми Рассел /ДЛО
Хүлээцтэй байдлын үүргийн талаархи асуултад, бид бүгд бусдаасаа хамааралтай оршдог гэдгээ хүмүүний гайхалтай оюун ухаанаа ашиглан ойлгох ёстой хэмээн Дээрхийн Гэгээнтэн хариулав. Энэ утгаар аливаад хүлээцтэй байж, өршөөн хэлтрүүлж байх нь бидний өөрсдийн эрх ашигт нийцнэ. Ээжүүдийн үүргийн ач холбогдлын тухай өөр нэгэн оюутны асуултад эрүүл саруул өсөхөд хайр энэрэл чухал ач холбогдолтойг өөрийн жишээн дээр тайлбарлан ярив. Бусдад сайн дураар тусласнаар зүрх судасны эмгэгийн эрсдэл багасдаг нь батлагдсан хэмээн доктор Ким Шонерт-Рейчл сануулан хэллээ. Тиймээс сэтгэлийн төлөвшилд чиглэсэн боловсролыг олгох нь зүрхний эрүүл мэндэд ч тустай ажээ. Үүнийг Дээрхийн Гэгээнтэн хүлээн зөвшөөрөөд,
“Нигүүлсэхүй нь бидний бие махбодид зохицолтой, харин уур хилэн, айдас болон үл итгэх хардлага нь бидний сайн сайханд халтай. Тиймээс бие махбодийн эрүүл мэндэд эрүүл ахуй чухал ач холбогдолтой талаар мэддэг шигээ эрүүл сэтгэлтэй байхын тулд сэтгэлийн эрүүл ахуйн талаар зарим талаар суралцах шаардлагатай байна” хэмээн айлдав.
Ярилцлага төгсгөлдөө ирэх үед, түүний ажил нь энд ирэх, мөн ярих байсан боловч, түүний ярьсан хэлснийг Бритиш Коламбиагийн сургуулиуд хэрэгжүүлж байгааг хараад сэтгэл хөдөлснөө тэрээр тэмдэглэн хэлсэн байна.
Хүүхдийг тэтгэх сангаас ивээн тэтгэж, орон нутгийн удирдлага, Далай Лам Төвийн ивээн тэтгэгч, спонсорууд нийт 300 гаруй хүн оролцсон үдийн зоогийн үеэр хүмүүнлэгийн 3 шагнал гардуулахыг Дээрхийн Гэгээнтнээс хүссэн байна. Арга хэмжээг нээж Сари хотын дарга Дианна Ватт үг хэллээ. Энх Тайван ба Боловсрол Далай Ламын Төвийн гүйцэтгэх захирал Фиона Дуглас-Крамптон төвийн үйл ажиллагааны талаар зарим танилцуулгыг хийж, уран дүрслэлт видео үзүүлэв. Далай Ламтай хамтран төвийг байгуулсан Виктор Чан 40 жилийн өмнө хэрхэн Дээрхийн Гэгээнтэнтэй анх удаа санамсаргүй тааралдсан тухайгаа хүүрнэлээ. Дээрхийн Гэгээнтэн хэлсэн товч үгэндээ,

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Хүүхдийг тэтгэх сангийн ивээн
тэтгэсэн үдийн зоогийн үеэр үг хэлж байгаа нь. Канад, Ванкувер,
2014 оны 10 дугаар сарын 21. Гэрэл зургийг Жереми Рассел /ДЛО
Заалнаас тавьсан асуултад тэрээр хариулахдаа, бясалгах замаар сэтгэлийн амар амгаланг хөгжүүлэх арга нь дотоод амар амгаланг бусниулагч бол гадны дайсан бус, харин бидний дотор байдаг гэдгийг ухамсарласнаар эхэлнэ гэдгийг тайлбарлалаа. Тиймээс шийдэл нь ч бас бидний гарт байдаг. Гэхдээ дотоод өөрчлөлтийг хийх нь гэрэл асаах лугаа хялбар бус бөгөөд сар, жил шаардлагатай гэдгийг Дээрхийн Гэгээнтэн анхааруулав. Хүүхдүүдэд заах хамгийн чухал зүйл юу вэ гэсэн асуултад,
“Тэдэнд хайр энэрэл үзүүл” хэмээн хариулав.
Хүчирхийлэл бүхий дэлхий ертөнцөд амар амгаланг хэрхэн буй болгох тухай өөр нэгний асуултад, энэ үнэхээр хэцүү бөгөөд түүнийг амьд ахуйд жинхэнэ энх тайван цаг үе ирнэ гэж итгэдэггүй ч, ирээдүйд энх тайван тогтоно гэсэн итгэлээ алдаагүй гэдгээ тэр илэрхийлсэн байна.
Амьдралыг өөрчлөх зорилт, манлайллаараа хүмүүнлэг үзэл санааны үлгэр дууриал болсон гурван хүнд Дээрхийн Гэгээнтэн шагнал гардуулав. Тэд бол Франк Гиустра, Жон Волкен, Джавад Мовафагиан нар байлаа. Тэд бүгд шагналаа даруухнаар хүлээн авч, Мовафагиан Дээрхийн Гэгээнтнийг Төвөдөд эрх чөлөөтэй аж төрөхийг харахын ерөөл дэвшүүлсэн байна.
3000 орчим хүн оролцож буй Сэтгэлийн төлөвшилд чиглэсэн боловсролын шинжлэх ухаан сэдэвт чуулгын хэлэлцүүлэгт Дээрхийн Гэгээнтэн үдээс хойш оролцлоо. Ванкуверийн Хурлын Төвийн их танхимд түүнийг орох үед Гэгээн Жэймсийн хөгжмийн академийн сурагчид Баяслын дууг дуулж байв. Нэгэн гэр бүл болцгооё гэсэн уриа бүхий арга хэмжээг Фиона Дуглас-Крамптон танилцуулав. Тэрээр таван үндсэн зарчим буюу бусадтай эвтэй байх, энэрэнгүй бөгөөд эелдэг байх, асуудлыг эвээр шийдэх, аюулгүй бөгөөд тайван байх, сэрэмжтэй бөгөөд идэвхтэй байх зарчмыг тэрээр дурдав. Жеофф Плант Дээрхийн Гэгээнтнийг танилцуулаад, сэтгэлийн төлөвшилд чиглэсэн боловсролоор хэрхэн аз жаргалд хүрч болох тухай ярихыг түүнээс хүслээ. Дээрхийн Гэгээнтэн,

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Сэтгэлийн төлөвшилд чиглэсэн
боловсролын шинжлэх ухаан сэдэвт чуулга уулзалт дээр үг хэлж
байгаа нь. Канад, Ванкувер, 2014 оны 10 дугаар сарын 21.
Гэрэл зургийг /Далай Ламын Төв
“Бидний хэн маань ч асуудалтай тулгарахыг хүсдэггүй ч, ихэнхдээ өөрсдийн буй болгосон асуудлууддаа ороогдсон байдаг. Зовлонгоос өөр юуг ч эс авчрах үй олноор хөнөөх зэвсгийг бүтээхэд бид оюун ухаан, нөөц боломжоо дайчилж байна. Хүч чадлаар асуудлыг шийдэж чадна гэсэн бодол үеэ өнгөрөөсөн. Үүний уршгаар зөвхөн гэм зэмгүй хүмүүс, эмэгтэйчүүд, хүүхдүүд хамгаас их зовно.”
“Харилцан хамаарал бүхий дэлхий ертөнцөд амьдарч буйгаа бид ухаарах ёстой. Бусдад нөлөөлсөн зүйл бидэнд бас нөлөөлнө. Жишээ нь, уур амьсгалын өөрчлөлтөд улс орны хил хязгаар хамаагүй. Бид өөрөөсөө гаднах 7 тэрбум хүний төлөө санаа тавьж, тэднийг хүн төрөлхтөн гэсэн нэгэн гэр бүлийн гишүүд гэж бодохгүй байна. Энэ хайнга байдлыг бид яаж даван дийлэх вэ? Хууль, хэвлэл мэдээлэл, эсвэл шашны тусламжтайгаар уу? Хайр энэрэл, хамтын мэдрэмж, бусдын төлөөх сэтгэлтэй байх нь тийм ч хүршгүй зүйл биш. Үүн дээр хүн төрөлхтөн оршин тогтнодог. Аз жаргалын эцсийн эх үүсвэр нь бидний дотор байдаг бөгөөд амар амгалан сэтгэл нь биднийг тайвшруулж, эрүүл мэндийг дэмжин, хамт олон, гэр бүлийг илүү аз жаргалтай болгоно.”
Мускьюам үндэстний ахлагч Шэйн Пойнт залбирал үйлдэх үедээ хүмүүсийг гар гараасаа барихыг хүслээ. Үгийн урлагийн уран бүтээлч Шэйн Коукзан Канадын байгаль орчны идэвхтэн тэмцэгч Дэвид Сузукигийн хүсэлтээр эх дэлхий яагаад ийм эрхэм талаар зохиосон шүлгээ уншлаа. Бритиш Коламбиад Нийгмийн болон Сэтгэл Хөдлөлийн сургалт нэмэгдсэн бөгөөд, боловсролд өөрийн зохицуулалт хэрэгжих болсон учраас Дээрхийн Гэгээнтэн болон Далай Ламын Төвийн үйл ажиллагаа Бритиш Коламбиагийн боловсролын тогтолцоонд нөлөөлөх болсон тухай доктор Ким Шонерт-Рэйхл тайлбарлалаа.
YWCA-гийн Жанет Остин тэгш эрхийг дэмжих талаар гаргаж буй хүчин чармайлтын талаар ярьсан байна. Ванситигийн захирал Тамара Вруман нигүүлсэхүйг төлөвшүүлэхэд бизнесийн хүрээнийхний гүйцэтгэх үүргийн талаар яриад, хүмүүс яагаад гэр орондоо өнгөрүүлэх амьдрал хийгээд ажил дээрх амьдралдаа өөрөөр хандах хандлагатай байдаг тухай асуулт гаргаж тавив. Нийгэм хүний дотоод хөгжлийг бус, харин эд материалын хөгжлийг хэт их анхаарсны үр дүн нь энэ хэмээн Дээрхийн Гэгээнтэн тэмдэглэн хэлэв. Бусдын сайн сайхны төлөө сэтгэлийг хэвшүүлэх нь өөрийн эрх ашгийг хангах хамгийн сайн арга гэдгийг тэр дурдлаа.

Чуулга уулзалтад 300 гаруй хүн оролцсон байна.
Канад, Ванкувер, 2014 оны 10 дугаар сарын 21.
Гэрэл зургийг Жереми Рассел /ДЛО
Боловсролд сэтгэл зүрхний тэнцвэрийг хангах тухай Дээрхийн Гэгээнтний зөвөлгөөг хэрэгжүүлэх анхны газар нь Бритиш Коламбиа байх болтугай гэсэн ерөөл болон Дээрхийн Гэгээнтэнд талархсан үг, Гэгээн Жэймсийн Хөгжмийн Академийн сурагчдын цовоо дуугаар чуулганы арга хэмжээ өндөрлөлөө.
Үзсэн: 2 764
Холбоотой мэдээ: