Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Төвөд хүмүүсийн төлөөлөлтэй уулзаж, шашин хоорондын хэлэлцүүлэгт оролцон, иргэний ёс зүйн сэдвээр яриа хийлээ
29-10-2014, 18:54 | Хэвлэх
2014 оны 10 дугаар сарын 27
Алабама, Бирмингем, 2014 оны 10 дугаар сарын 26- Энэ өдөр төлөвлөгдсөн арга хэмжээнүүдэд оролцохын өмнө Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Атланта, Нью Иорк, Нью Жерси болон Миннесотагаас түүнтэй эв санааны нэгдлээ илэрхийлэхээр ирсэн 350 төвөд хүнтэй уулзлаа. Хятадад гарах магадлалтай нааштай өөрчлөлтийн талаар тэрээр яриад, өнөөгийн Хятадын удирдлагад Соёлын хувьсгалын хүнд бэрхийг амссан хүмүүс их байгаагийн дээр шинэ залуу үе нь гадаадад сурах үедээ ардчилал, эрх чөлөөг мэдэрч амьдарч байгааг цохон тэмдэглэв. Тэдгээр залуучууд төрийн эрхийг барих үед нөхцөл байдал өөрчлөгдөнө гэдэгт найдаж буйгаа илэрхийллээ. Ардчиллын зарим идэвхтэнүүд өөрчлөлтийг өнөө маргаашгүй болно гэсэн хүлээлттэй байдаг мэт боловч, Дээрхийн Гэгээнтэн үүнийг хүсэхээс сайхан зүйл алга хэмээв. Түүний бодлоор ахиад 10-15 жил шаардагдах магадлалтай ажээ. Үүний зэрэгцээ боломж бүрдэх үед Төвөд хүмүүс хөл дээрээ зогсох чадалтай байхын тулд Төвөдөд болон гадаадад байгаа залуучууд сайн боловсрол эзэмших хэрэгтэй.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Төвөдийн хамтын нийгэмлэгийн
гишүүдтэй уулзаж байгаа нь. Алабама, Бирмингем,
2014.10.26. Гэрэл зургийг Сонам ЗогсанАНУ-д ихэнх төвөд хүн мөнгө хуримтлуулах зорилготой ирсэн гэдгийг Дээрхийн Гэгээнтэн тэмдэглэн хэлэв. Тэрхүү зорилгоо хэрэгжүүлэх явдлыг нь тэрээр дэмжихийн хамт эд баялгаасаа зорилготойгоор нийтийн эрх ашгийн төлөө зарцуулахыг уриаллаа. Соёлын асуудлыг хөндөн тэрээр хэлэхдээ,
“Би дүрвэн гарсан хүн, дэлхийн өнцөг булан бүрт маш олон хүнтэй уулзаж байсан. Би буддын боловсрол ээзэмшсэн ч, хэнтэй ч уулзсан бай, би өөрийгөө тэднээс дор гэж боддоггүй. Энэ бол манай шашин уламжлалын ач юм. Манай шашин бол гүн гүнзгий агуулга бүхий уламжлал билээ. Өнгөрсөн хугацаанд Төвөдөд ирсэн хүмүүс манай соёлыг гагцхүү өвөрмөц содон гэсэн өнцгөөр харж байсан бол Наландагаас эхтэй, бид бүгдийн өвлөн авч хадгалж үлдсэн энэ уламжлал гүн гүнзгий агуулгатай, үнэ цэнэт зүйл учраас түүнийг дэлхийн өвийн нэг хэсэг гэж үзэх ёстой. Хэрвээ таны сэтгэл амар амгалан бол бие махбодь тань эрүүл байх баталгаа болно гэдгийг хувь хүнийхээ хувьд ч би мэдэрсэн” хэмээв.
Шүгдэнг шүтэгсдийн гадаах жагсаалын асуудлыг хөндөн тэрээр хэлэхдээ, тэдгээр хүмүүс үг хэлэх эрх чөлөөгөө эдэлж байна гэлээ. Төвөд хүмүүсийн өөр нэг томоохон бүлэг мөн эрхээ эдлэн энд ирээд байгаад “Баярлалаа” гэж хэлэхийг тэрээр хүсэв. Гэхдээ Дээдийн номыг энд өгөх гээгүй учраас энэ уулзалт дээр хэдэн үг хэлэхийг хүсч байгаагаа тэр илэрхийлэв. Чандракиртигийн ‘Нарны гэрэл бадамлянхуан дэлбээг нээдэг лугаа Бурхан Багшийн айлдвар ертөнцийн харанхуйг сарниадаг’ гэсэн үгнээс эш татав. Тэрээр,
Бурхад бусдын үйлийн үрийг угаадаггүй,
Үр дагаврыг нь өөрсдийн гараар арилгадаггүй,
Ухаарч ойлгосноо бусдын ухаанд шилжүүлдэггүй,
Үнэний тухай тэдэнд зааснаар хамаг амьтныг эрх чөлөө рүү хөтөлнө хэмээн нэмж хэлэв.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам төвөд хүмүүстэй уулзах уулзалтын
үеэр тэдэнтэй зургаа хамт авахууллаа. Алабама, Бирмингем,
2014.10.26. Гэрэл зургийг Сонам ЗогсанХутагтын Дөрвөн Үнэнд зовлонгийн шалтгаан, үр дагавар, аз жаргалд хүрэх зам мөрийн тухай заадаг хэмээн Дээрхийн Гэгэнтэн хэлэв. Пали болон санскрит хэл дээрх уламжлалын аль алиныг багтаасан шашны энэ уламжлал давтагдашгүй билээ. Үүнээс гадна санскрит уламжлал нь үзэгдэх хийгээд бодит байдлын хоорондох ялгаанд анхаарсан Хоёр Үнэний тухай өгүүлдэг. Энэ нь хэрвээ та обьектив үнэнийг хайх аваас үл олдоно гэсэн квантын физикийн үзэл санаатай нилээд дүйж очно.
Дээрхийн Гэгээнтэн цугласан олныг хөтлөн Лам Гурван Эрдэнэд аврал одуулж, бодийн сэтгэл үүсгэх ёслолыг үйлдэв. Тэрээр Бурхан Багш, Жанрайсиг, Манзушир, Дарь эх бурханы тарнийн лүн өгснийхөө дараа цугласан олны хэсэг бүлгүүдтэй зургаа хамт авахуулав.
Ойролцоо орших Алабамагийн театрт хотын дарга Уиллиам Белл Дээрхийн Гэгээнтнийг угтан авсан бөгөөд 2000 хүний өмнө үг хэлэхдээ, Бирмингемийн 50 жилийн ойн баярын арга хэмжээнд Дээрхийн Гэгээнтнийг оролцоно хэмээн найдаж байснаа дурдав. Түүнээс ирнэ гэсэн үг хүлээж байсан боловч өмнө арга хэмжээнүүдийн улмаас ирэх боломжгүй болж, өөр цаг хугацаанд тэрээр ирэхийг хүссэн ажээ.
Хурлын дарга Боб Зельман зочдыг товчхон танилцуулав. Нью Иоркийн их сургуулийн санваартан Имам Халид Латиф, Paulist Fathers–ийн лам Эрик Эндрюс, Нью Иорк хотын Шашны семинарын түүхэн холбооны 16 дахь буюу анхны эмэгтэй ерөнхийлөгч Серене Жонс, Хотын Сайдуудын ба Христийн хэвлэл мэдээлийн группийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал, лам Карл Райт, Америкийн алдарт Үнэн алдартны багш Шмули Ботич, Нобелийн Энх тайвны шагналт, Төвөдийн шашны тэргүүн Дээрхийн Гэгээнтэн Далай Лам нарын нэрийг дурдлаа. Эхлээд Дээрхийн Гэгээнтэнд асуулт тавиад, дараа нь оролцогсдын хэн нэгэнд саналаа хэлэх боломжийг олгох замаар хэлэлцүүлгийг явуулах хүсэлтэй буйгаа Зельман илэрхийлэв.
Тэрээр бага Мартин Лютер Кингийн ‘Бирмингемийн шоронгоос бичсэн захидал’-д хэтэрхий олон ‘хүлээ’ гэх нь ‘хэзээ ч үгүй’ гэсэнтэй утга нэг хэмээн хэлсэн алдарт үгийг эш татлаа. Хүний эрхийн асуудалд бид ямар хэмжээнд хүлээцтэй хандаж, ямар хэмжээнд үл тэвчих ёстой талаар эхний асуултыг тавив. Дээрхийн Гэгээнтэн,
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Алабамагийн театрт болсон
"Шашин шүтлэгээс ангид" сэдэвт шашин хоорондын
хэлэлцүүлэгт үг хэлж байгаа нь. Алабама, Бирмингем,
2014.10.26. Гэрэл зургийг Лиеса Коул“Бид бүгд жаргалтай амьдрахыг хүсдэг бөгөөд энэ бол бидний үндсэн эрх юм. Гэхдээ аз жаргалд хүрэхийн тулд гаргах бидний хүчин чармайлт бодитоор хэрэгжих боломжтой байх ёстой бөгөөд хэрвээ бодит бус байх аваас сэтгэл ханамж авчрах үр дүнг бид үл үзнэ. Зорилгоо үнэлэхийн тулд тухайн нөхцөл байдлыг бид тал бүрээс нь харах шаардлагатай. Зорилгодоо хүрч чадах эсэхийг сайтар нягталсны дараа ойрын ба хэтийн төлөвтөө түүнийг хэрэгжүүлэх боломжтой эсэх талаар бид шийдэх ёстой. Түүнийг хялбархан хийж болохоор бол бид хийх ёстой. Илүү цаг хугацаа шаардлагатай бол бид хүлээцтэй хандах ёстой. Хүмүүс бидэнд итгэж байгаа учраас бид үнэнч шударга, мөн ёс суртахуунтай байх ёстой. Аливаа үйлийг хийхийг хүлээж чадах хүлээцтэй байдал бол нигүүлсэнгүй сэтгэлийн нэг төрөл мөн. Нөгөө талаас аливаад хүлээцгүй хандах нь алдаа эндэгдлийн эх сурвалж мөн” хэмээн хариулав.
Тэрээр америкчуудын шулуун занд дуртай боловч, зарим залуус тайван байсан нь зохилтой байтал маш омголон байдгийг анзаарсан гэлээ. Доктор Кинг дээрх захидлыг бичиж байх үед Бирмингем ‘шударга бус байх нь хууль’ болсон газар байсан тухай ламтан Райт дурдав.
Дараагийн асуулт сайхан сэтгэл болон энэрэнгүй үзлийн ач холбогдлын талаар байв. Дээрхийн Гэгээнтэн өөрийн эхийн талаар хурсан олонд хүүрнэсэн байна. Фермерийн боловсролгүй эхнэр байснаас үл хамааран тэрээр маш эелдэг нэгэн байжээ. Хүүхдүүд нь түүнийг ууртай байхыг хэзээ ч харж байгаагүй ажээ.
“Өнөөгийн боловсролын тогтолцоо матераиллаг зорилтод голдуу анхаардаг учраас сургуулиудад дотоод үнэ цэнийн талаар сургах арга замыг бид хайх шаардлагатай байна. Хичнээн сайхан шашин байлаа ч, бүх хүнд хүртээлтэй байж чадахгүй учраас сайхан сэтгэл хийгээд энэрэнгүй үзлийг заах илүү түгээмэл арга бидэнд хэрэгтэй. Үүнтэй төстэй туршилтын төслүүд Ванкувер болон Бритиш Коламбиад хэрэгжиж байгаа бөгөөд хэрвээ тэд амжилтад хүрвэл тэдний арга техникийг илүү өргөн хүрээнд нэвтрүүлэх нь зүйтэй гэж би бодож байна. Хүмүүн бид нийгмийн амьтад учраас хайр хийгээд нинжин сэтгэл нь бидний аз жаргалтай нийгэмд амьдрах баталгааг бий болгох гол хүчин зүйлс мөн” хэмээн айлдав.
"Шашин шүтлэгээс ангид" сэдэвт шашин хоорондын хэлэлцүүлэгт
оролцогсод. Алабама, Бирмингем, 2014.10.26.
Гэрэл зургийг Лиеса КоулӨөрийн ээлж ирэхэд Имам Халиф Латиф аль ч шашин хүний дотоод үнэ цэнийг өмчлөх ёсгүй гэдэгтэй Дээрхийн Гэгээнтэнтэй санал нэг байгаагаа илэрхийлэв. Тэрээр 9 дүгээр сарын 11-ний үйл явдлын 9 жилийн ойн арга хэмжээнд өөрийн цагдаагийн хувцас болон тоорцог малгай, сахалтайгаа оролцсон тухайгаа хүүрнэн ярив. “Дэд ерөнхийлөгч Байдан хэзээ мөдгүй гарч ирэх ёстой байсан мөчид хар хувцастай хүмүүс надаас бичиг баримт шаардаж эхэлсэн. Учир нь тэдэнд би тэнд байх ёсгүй хүн мэт харагдсан бололтой байсан. Гэхдээ тэдэнд би эргүүлээд ямар нэг юм хэлсэн бол байдлыг улам муутгана гэдгээ мэдэж байсан. Миний ард зогсч байсан нэгэн эмэгтэй, хэдийгээр хүүгээ тэрхүү гамшигт алдсан ч, намайг тэр үед хамгаалсан. Энэ бол энэрэнгүй сэтгэлийн үйлдэл байсан” хэмээн тэр ярив.
Дараагийн асуулт “Хайрын олон нийтийн харьцаан дахь хэлбэр нь шударга ёс гэдгийг хэзээ ч бүү март” хэмээн хэлсэн Корнел Вестийн үгтэй холбоотой байв. Дээрхийн Гэгээнтэн Имамын ярьсан түүхийг өлгөн аваад, томоохон бүх шашин хайрын тухай сургадаг хэмээн яриагаа эхэллээ.
“Эдгээрийн нэг нь дэлхийн томоохон шашнуудын нэг лалын шашин билээ. Жинхэнэ лалын шашинтан хүн Аллахын бүтээсэн бүх бүтээлийг хайрлах ёстой бөгөөд цус урсгалтыг өдөөж байгаа хүн бол жинхэнэ лалын шашинтан биш хэмээн лалын шашинт анд минь нэгэнтээ хэлж байсан. Түүнээс гадна жихадын жинхэнэ тодорхойлолт нь сөрөг сэтгэлтэйгээ тэмцэх тэмцэл мөн. 9 дүгээр сарын 11-ний үйл явдлын нэг жилийн ойн үеэр би Вашингтонд байж таарсан бөгөөд хүндэтгэлийн ёслолын арга хэмжээнд уригдсан юм. Би тэр арга хэмжээн дээр үг хэлэх боломжийг ашиглан, хэдийгээр тэрхүү эмгэнэлт үйл явдлын хөнөөлт үйлдлийг үйлдэгсэд лалын шашинтай холбоотой байсан ч, үүнийг бүхэл бүтэн шашны олон нийтэд нялзаах ёсгүй хэмээн хэлсэн юм. Бүх л шашинд, тухайлбал христийн, иудын, хинду эсвэл буддын шашинд хөнөөлт хүмүүс байдаг гэж би хэлсэн. Намайг эсэргүүцэн гадаа хүмүүс жагсаж байгаа ч, тэдний үйлдлээр бүх буддистуудыг дүгнэх ёсгүй.”
Бусад ч бас аз жаргалтай амьдрах эрхтэй гэсэн бодлыг оюун ухаандаа тээхийн хамт тэдний эрхийг хүндэтгэх нь шударга ёс хэмээн тэр хэллээ. Бусдыг өөрсдийн ахан дүүс мэт сэтгэж, тэдэнд хайраа түгээж чадна гэдгээ бид ойлгох ёстой хэмээн тэр нэмж хэлэв. Ламтан Жонс үүнтэй санал нэгдээд, шударга ёс бол үйлдлээр илэрсэн хайр хэмээн хэлэв. Эндрюс лам Харпер Лигийн ‘Дууч шувуухайг хөнөөхийн тулд’ романаас эш татаад, “Та хэн нэгний гутлыг өмсөж, тэр гуталтай нь ийш тийшээ явж үзэх хүртлээ түүнийг таньж мэдэж хэзээ ч чадахгүй" гэсэн үгийг нь хуульч Аттикус хэлж байсныг дурсан ярилаа. Бид бүгд үндсэндээ адил бөгөөд харилцан хамааралтай гэдгээ санаж явахыг Дээрхийн Гэгээнтэн сануулан хэллээ. Тэрээр цааш нь,
Алабамагийн театрт зохиогдсон "Шашин шүтлэгээс ангид" сэдэвт
шашин хоорондын хэлэлцүүлэгт оролцогсод. Алабама, Бирмингем,
2014.10.26. Гэрэл зургийг Лиеса Коул“Хэрвээ та бусдыг жаргалтай болговол та жаргана, харин бусдыг зовоовол өөрөө зовно” хэмээн айлдав.
Ботич оройтож ирсэндээ уучлал хүсээд, та бүхэн Далай Ламын үгийг сонсох төдий бус, түүнтэй хамт байх гэж ирсэн хэмээн тайлбарлав. Тэрээр бусдыг зүгээр л тэвчих гэсэн утгаар хэрэглэгдэж байгаа тохиолдолд хүлээцтэй байх гэсэн үгэнд цагаа гарздаггүй хэмээн илэн далангүй хэллээ. Илүү хүмүүнлэг дэлхий рүү чиглэсэн олон угсаатны зүй зохист нийгэм байгуулах шаардлагатайг тэр цохон тэмдэглэв. Иудын шашинт нөхөд нь түүнд лалын шашин бол иудейчуудыг сүйтгэх зорилготой хүчирхийллийн хөдөлгөөн гэж хэлэхэд нь, 1492 онд иудейчууд Пиренейн хойгоос хөөгдөх үед Османы лалынхан л тэдэнд хоргодох байр өгсөн бөгөөд иудейчуудыг эргээд Иерусалимд дуудсан нь Саладин байсан гэж хариулснаа тэрээр хүүрнэлээ.
NKT/ISC-т харьяалагддаг Шүгдэнгийн талыг баримтлагч нэгэн арын суудлаас босч, Дээрхийн Гэгээнтний яриаг гэнэт таслахад, танхим эсэргүүцэв. Энэ үед Ботич түүнийг чангаар загнан номхотгосон бөгөөд Дээрхийн Гэгээнтний үгийг сонсохоор ирсэн хэдэн мянган хүний арга хэмжээг тасалдуулж, түүнийг ийм байдлаар доромжлон, бүдүүлэг зан гаргасныг нь зэмлэсэн байна.
Танхимд нам тайван байдал тогтоход бид яагаад нэг шашин, нэг үнэний тухай бодох ёстой эсэх талаархи асуудлыг Дээрхийн Гэгээнтэн хөндлөө. Бидний хүссэн хүсээгүйгээс үл хамааран дэлхий дахинд янз бүрийн олон шашин байдаг хэмээн тэр хэлэв. Тэд бүгд гүн ухааны өөр өөр үзэл баримтлалтай ч, хайр, нигүүлсэхүй, өршөөл болон хүлээцтэй байдлыг номлодог. Нэг шашин, нэг үзэл нь хувь хүний хувьд байж болох ч, нийтэд нь нийгмийн түвшинд бид хэд хэдэн шашин, хэд хэдэн үнэний ухагдахуунаар асуудалд хандах шаардлагатай хэмээн тэрээр дүгнэн хэллээ.
Уулзалтын төгсгөлд Имам Ашфаг Тауфик Дээрхийн Гэгээнтэн болон бусад оролцогсдод шашин хоорондын энэхүү чухал хэлэлцүүлэгт оролцсонд нь, Бирмингем хот болон хотын даргад уулзалтыг зохион байгуулсанд нь талархлаа илэрхийлэв.

Рижинтс филд цэнгэлдэх хүрээлэнд "Өнөө цагийн иргэний ёс зүй"
сэдвээр хийсэн Дээрхийн Гэгээнтний айлдварыг 10000 гаруй хүн
сонсов. Алабама, Бирмингем 2014.10.26. Гэрэл зургийг Сонам ЗогсанХотын дарга Уиллиам Беллийн урилгаар хэлэлцүүлэгт оролцсон бусад хүний хамт Дээрхийн Гэгээнтэн үдийн зоог барьсныхаа дараа Рижинтс филд бэйсболын цэнгэлдэх хүрээлэнг зорин хөдөлсөн бөгөөд иргэний ёс зүйн сэдвээр хийх түүний яриаг сонсохоор 10000 гаруй хүн халуун нар шатсан цэнгэлдэхэд хуран цугласан байлаа. Дээрхийн Гэгээнтэн тэдгээр хүмүүстэй ахан дүүсийн ёсоор мэндчилээд, амьдралынхаа зорилт болгон тавьсан гурван үүргийн талаар танилцуулав. Нэгдүгээрх нь, бид бүгд адилхан хүн, хүн төрөлхтөн гэсэн нэгэн гэр бүлд харьяалагддаг ахан дүүс гэдгийг хүмүүст сануулах явдал ажээ. Хоёрдугаарх нь, хэдэн зууны турш, өнөөдөр ч мөн хүмүүс өөрийн гэсэн шашныхаа үр өгөөжийг хүртсээр байгааг анхааралдаа авсны үндсэн дээр шашин хоорондын эв зохицлыг бэхжүүлэх явдал юм. Гуравдугаарт, нэгэнт бид бүгд хүмүүний төрөлт ахан дүүс, аз жаргалтай байх ижил хүсэл, ижил эрхтэй учраас нийтлэг туршлага, эрүүл ухаан болон шинжлэх ухааны ололт дээр суурилсан иргэний ёс зүйг хэрхэн тогтоох талаар санаа тавих болсон хэмээн тэр хэллээ.
Бид бүгд эхийн хэвлийгээс төрж, эхийн хайранд өсч торнисон тухай тэрээр тайлбарлан ярив. Ядуу ч бай, чинээлэг ч бай, аливаа гэр бүл хайр энэрэлд умбавал аз жаргалтай, харин хардлага сэрдлэг, тайван бус байвал аз жаргалгүй байгааг эрүүл ухаанаар бид олж харж чадна. Амар тайван, сайхан сэтгэл нь бидний бие махбодийн эрүүл мэнд, сайн сайхан амьдралд ч тустай гэдгийг шинжлэх ухааны оролт харуулсан.
Тэрээр төгсгөлд нь,
“Ингээд яриагаа өндөрлөе. Мартин Лютер Кингийн ажиллаж амьдарч байсан хотод та бүхний өмнө үг хэлсэн маань нэр төрийн хэрэг байлаа. Би түүний эхнэртэй ярьж байсан бөгөөд түүний үйл хэргийг бишрэн шүтэгч хэвээр байх болно. Энэ цаг үед амьдарч байгаа бидний хувьд түүний үзэл санааг үргэлжлүүлэх нь чухал ач холбогдолтой билээ. Баярлалаа” хэмээлээ.
Дээрхийн Гэгээнтэн маргааш Бирмингемээс Филадельфиа болон Принстоныг зорино.
Алабама, Бирмингем, 2014 оны 10 дугаар сарын 26- Энэ өдөр төлөвлөгдсөн арга хэмжээнүүдэд оролцохын өмнө Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Атланта, Нью Иорк, Нью Жерси болон Миннесотагаас түүнтэй эв санааны нэгдлээ илэрхийлэхээр ирсэн 350 төвөд хүнтэй уулзлаа. Хятадад гарах магадлалтай нааштай өөрчлөлтийн талаар тэрээр яриад, өнөөгийн Хятадын удирдлагад Соёлын хувьсгалын хүнд бэрхийг амссан хүмүүс их байгаагийн дээр шинэ залуу үе нь гадаадад сурах үедээ ардчилал, эрх чөлөөг мэдэрч амьдарч байгааг цохон тэмдэглэв. Тэдгээр залуучууд төрийн эрхийг барих үед нөхцөл байдал өөрчлөгдөнө гэдэгт найдаж буйгаа илэрхийллээ. Ардчиллын зарим идэвхтэнүүд өөрчлөлтийг өнөө маргаашгүй болно гэсэн хүлээлттэй байдаг мэт боловч, Дээрхийн Гэгээнтэн үүнийг хүсэхээс сайхан зүйл алга хэмээв. Түүний бодлоор ахиад 10-15 жил шаардагдах магадлалтай ажээ. Үүний зэрэгцээ боломж бүрдэх үед Төвөд хүмүүс хөл дээрээ зогсох чадалтай байхын тулд Төвөдөд болон гадаадад байгаа залуучууд сайн боловсрол эзэмших хэрэгтэй.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Төвөдийн хамтын нийгэмлэгийн
гишүүдтэй уулзаж байгаа нь. Алабама, Бирмингем,
2014.10.26. Гэрэл зургийг Сонам Зогсан
“Би дүрвэн гарсан хүн, дэлхийн өнцөг булан бүрт маш олон хүнтэй уулзаж байсан. Би буддын боловсрол ээзэмшсэн ч, хэнтэй ч уулзсан бай, би өөрийгөө тэднээс дор гэж боддоггүй. Энэ бол манай шашин уламжлалын ач юм. Манай шашин бол гүн гүнзгий агуулга бүхий уламжлал билээ. Өнгөрсөн хугацаанд Төвөдөд ирсэн хүмүүс манай соёлыг гагцхүү өвөрмөц содон гэсэн өнцгөөр харж байсан бол Наландагаас эхтэй, бид бүгдийн өвлөн авч хадгалж үлдсэн энэ уламжлал гүн гүнзгий агуулгатай, үнэ цэнэт зүйл учраас түүнийг дэлхийн өвийн нэг хэсэг гэж үзэх ёстой. Хэрвээ таны сэтгэл амар амгалан бол бие махбодь тань эрүүл байх баталгаа болно гэдгийг хувь хүнийхээ хувьд ч би мэдэрсэн” хэмээв.
Шүгдэнг шүтэгсдийн гадаах жагсаалын асуудлыг хөндөн тэрээр хэлэхдээ, тэдгээр хүмүүс үг хэлэх эрх чөлөөгөө эдэлж байна гэлээ. Төвөд хүмүүсийн өөр нэг томоохон бүлэг мөн эрхээ эдлэн энд ирээд байгаад “Баярлалаа” гэж хэлэхийг тэрээр хүсэв. Гэхдээ Дээдийн номыг энд өгөх гээгүй учраас энэ уулзалт дээр хэдэн үг хэлэхийг хүсч байгаагаа тэр илэрхийлэв. Чандракиртигийн ‘Нарны гэрэл бадамлянхуан дэлбээг нээдэг лугаа Бурхан Багшийн айлдвар ертөнцийн харанхуйг сарниадаг’ гэсэн үгнээс эш татав. Тэрээр,
Бурхад бусдын үйлийн үрийг угаадаггүй,
Үр дагаврыг нь өөрсдийн гараар арилгадаггүй,
Ухаарч ойлгосноо бусдын ухаанд шилжүүлдэггүй,
Үнэний тухай тэдэнд зааснаар хамаг амьтныг эрх чөлөө рүү хөтөлнө хэмээн нэмж хэлэв.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам төвөд хүмүүстэй уулзах уулзалтын
үеэр тэдэнтэй зургаа хамт авахууллаа. Алабама, Бирмингем,
2014.10.26. Гэрэл зургийг Сонам Зогсан
Дээрхийн Гэгээнтэн цугласан олныг хөтлөн Лам Гурван Эрдэнэд аврал одуулж, бодийн сэтгэл үүсгэх ёслолыг үйлдэв. Тэрээр Бурхан Багш, Жанрайсиг, Манзушир, Дарь эх бурханы тарнийн лүн өгснийхөө дараа цугласан олны хэсэг бүлгүүдтэй зургаа хамт авахуулав.
Ойролцоо орших Алабамагийн театрт хотын дарга Уиллиам Белл Дээрхийн Гэгээнтнийг угтан авсан бөгөөд 2000 хүний өмнө үг хэлэхдээ, Бирмингемийн 50 жилийн ойн баярын арга хэмжээнд Дээрхийн Гэгээнтнийг оролцоно хэмээн найдаж байснаа дурдав. Түүнээс ирнэ гэсэн үг хүлээж байсан боловч өмнө арга хэмжээнүүдийн улмаас ирэх боломжгүй болж, өөр цаг хугацаанд тэрээр ирэхийг хүссэн ажээ.
Хурлын дарга Боб Зельман зочдыг товчхон танилцуулав. Нью Иоркийн их сургуулийн санваартан Имам Халид Латиф, Paulist Fathers–ийн лам Эрик Эндрюс, Нью Иорк хотын Шашны семинарын түүхэн холбооны 16 дахь буюу анхны эмэгтэй ерөнхийлөгч Серене Жонс, Хотын Сайдуудын ба Христийн хэвлэл мэдээлийн группийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал, лам Карл Райт, Америкийн алдарт Үнэн алдартны багш Шмули Ботич, Нобелийн Энх тайвны шагналт, Төвөдийн шашны тэргүүн Дээрхийн Гэгээнтэн Далай Лам нарын нэрийг дурдлаа. Эхлээд Дээрхийн Гэгээнтэнд асуулт тавиад, дараа нь оролцогсдын хэн нэгэнд саналаа хэлэх боломжийг олгох замаар хэлэлцүүлгийг явуулах хүсэлтэй буйгаа Зельман илэрхийлэв.
Тэрээр бага Мартин Лютер Кингийн ‘Бирмингемийн шоронгоос бичсэн захидал’-д хэтэрхий олон ‘хүлээ’ гэх нь ‘хэзээ ч үгүй’ гэсэнтэй утга нэг хэмээн хэлсэн алдарт үгийг эш татлаа. Хүний эрхийн асуудалд бид ямар хэмжээнд хүлээцтэй хандаж, ямар хэмжээнд үл тэвчих ёстой талаар эхний асуултыг тавив. Дээрхийн Гэгээнтэн,

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Алабамагийн театрт болсон
"Шашин шүтлэгээс ангид" сэдэвт шашин хоорондын
хэлэлцүүлэгт үг хэлж байгаа нь. Алабама, Бирмингем,
2014.10.26. Гэрэл зургийг Лиеса Коул
Тэрээр америкчуудын шулуун занд дуртай боловч, зарим залуус тайван байсан нь зохилтой байтал маш омголон байдгийг анзаарсан гэлээ. Доктор Кинг дээрх захидлыг бичиж байх үед Бирмингем ‘шударга бус байх нь хууль’ болсон газар байсан тухай ламтан Райт дурдав.
Дараагийн асуулт сайхан сэтгэл болон энэрэнгүй үзлийн ач холбогдлын талаар байв. Дээрхийн Гэгээнтэн өөрийн эхийн талаар хурсан олонд хүүрнэсэн байна. Фермерийн боловсролгүй эхнэр байснаас үл хамааран тэрээр маш эелдэг нэгэн байжээ. Хүүхдүүд нь түүнийг ууртай байхыг хэзээ ч харж байгаагүй ажээ.
“Өнөөгийн боловсролын тогтолцоо матераиллаг зорилтод голдуу анхаардаг учраас сургуулиудад дотоод үнэ цэнийн талаар сургах арга замыг бид хайх шаардлагатай байна. Хичнээн сайхан шашин байлаа ч, бүх хүнд хүртээлтэй байж чадахгүй учраас сайхан сэтгэл хийгээд энэрэнгүй үзлийг заах илүү түгээмэл арга бидэнд хэрэгтэй. Үүнтэй төстэй туршилтын төслүүд Ванкувер болон Бритиш Коламбиад хэрэгжиж байгаа бөгөөд хэрвээ тэд амжилтад хүрвэл тэдний арга техникийг илүү өргөн хүрээнд нэвтрүүлэх нь зүйтэй гэж би бодож байна. Хүмүүн бид нийгмийн амьтад учраас хайр хийгээд нинжин сэтгэл нь бидний аз жаргалтай нийгэмд амьдрах баталгааг бий болгох гол хүчин зүйлс мөн” хэмээн айлдав.

"Шашин шүтлэгээс ангид" сэдэвт шашин хоорондын хэлэлцүүлэгт
оролцогсод. Алабама, Бирмингем, 2014.10.26.
Гэрэл зургийг Лиеса Коул
Дараагийн асуулт “Хайрын олон нийтийн харьцаан дахь хэлбэр нь шударга ёс гэдгийг хэзээ ч бүү март” хэмээн хэлсэн Корнел Вестийн үгтэй холбоотой байв. Дээрхийн Гэгээнтэн Имамын ярьсан түүхийг өлгөн аваад, томоохон бүх шашин хайрын тухай сургадаг хэмээн яриагаа эхэллээ.
“Эдгээрийн нэг нь дэлхийн томоохон шашнуудын нэг лалын шашин билээ. Жинхэнэ лалын шашинтан хүн Аллахын бүтээсэн бүх бүтээлийг хайрлах ёстой бөгөөд цус урсгалтыг өдөөж байгаа хүн бол жинхэнэ лалын шашинтан биш хэмээн лалын шашинт анд минь нэгэнтээ хэлж байсан. Түүнээс гадна жихадын жинхэнэ тодорхойлолт нь сөрөг сэтгэлтэйгээ тэмцэх тэмцэл мөн. 9 дүгээр сарын 11-ний үйл явдлын нэг жилийн ойн үеэр би Вашингтонд байж таарсан бөгөөд хүндэтгэлийн ёслолын арга хэмжээнд уригдсан юм. Би тэр арга хэмжээн дээр үг хэлэх боломжийг ашиглан, хэдийгээр тэрхүү эмгэнэлт үйл явдлын хөнөөлт үйлдлийг үйлдэгсэд лалын шашинтай холбоотой байсан ч, үүнийг бүхэл бүтэн шашны олон нийтэд нялзаах ёсгүй хэмээн хэлсэн юм. Бүх л шашинд, тухайлбал христийн, иудын, хинду эсвэл буддын шашинд хөнөөлт хүмүүс байдаг гэж би хэлсэн. Намайг эсэргүүцэн гадаа хүмүүс жагсаж байгаа ч, тэдний үйлдлээр бүх буддистуудыг дүгнэх ёсгүй.”
Бусад ч бас аз жаргалтай амьдрах эрхтэй гэсэн бодлыг оюун ухаандаа тээхийн хамт тэдний эрхийг хүндэтгэх нь шударга ёс хэмээн тэр хэллээ. Бусдыг өөрсдийн ахан дүүс мэт сэтгэж, тэдэнд хайраа түгээж чадна гэдгээ бид ойлгох ёстой хэмээн тэр нэмж хэлэв. Ламтан Жонс үүнтэй санал нэгдээд, шударга ёс бол үйлдлээр илэрсэн хайр хэмээн хэлэв. Эндрюс лам Харпер Лигийн ‘Дууч шувуухайг хөнөөхийн тулд’ романаас эш татаад, “Та хэн нэгний гутлыг өмсөж, тэр гуталтай нь ийш тийшээ явж үзэх хүртлээ түүнийг таньж мэдэж хэзээ ч чадахгүй" гэсэн үгийг нь хуульч Аттикус хэлж байсныг дурсан ярилаа. Бид бүгд үндсэндээ адил бөгөөд харилцан хамааралтай гэдгээ санаж явахыг Дээрхийн Гэгээнтэн сануулан хэллээ. Тэрээр цааш нь,

Алабамагийн театрт зохиогдсон "Шашин шүтлэгээс ангид" сэдэвт
шашин хоорондын хэлэлцүүлэгт оролцогсод. Алабама, Бирмингем,
2014.10.26. Гэрэл зургийг Лиеса Коул
Ботич оройтож ирсэндээ уучлал хүсээд, та бүхэн Далай Ламын үгийг сонсох төдий бус, түүнтэй хамт байх гэж ирсэн хэмээн тайлбарлав. Тэрээр бусдыг зүгээр л тэвчих гэсэн утгаар хэрэглэгдэж байгаа тохиолдолд хүлээцтэй байх гэсэн үгэнд цагаа гарздаггүй хэмээн илэн далангүй хэллээ. Илүү хүмүүнлэг дэлхий рүү чиглэсэн олон угсаатны зүй зохист нийгэм байгуулах шаардлагатайг тэр цохон тэмдэглэв. Иудын шашинт нөхөд нь түүнд лалын шашин бол иудейчуудыг сүйтгэх зорилготой хүчирхийллийн хөдөлгөөн гэж хэлэхэд нь, 1492 онд иудейчууд Пиренейн хойгоос хөөгдөх үед Османы лалынхан л тэдэнд хоргодох байр өгсөн бөгөөд иудейчуудыг эргээд Иерусалимд дуудсан нь Саладин байсан гэж хариулснаа тэрээр хүүрнэлээ.
NKT/ISC-т харьяалагддаг Шүгдэнгийн талыг баримтлагч нэгэн арын суудлаас босч, Дээрхийн Гэгээнтний яриаг гэнэт таслахад, танхим эсэргүүцэв. Энэ үед Ботич түүнийг чангаар загнан номхотгосон бөгөөд Дээрхийн Гэгээнтний үгийг сонсохоор ирсэн хэдэн мянган хүний арга хэмжээг тасалдуулж, түүнийг ийм байдлаар доромжлон, бүдүүлэг зан гаргасныг нь зэмлэсэн байна.
Танхимд нам тайван байдал тогтоход бид яагаад нэг шашин, нэг үнэний тухай бодох ёстой эсэх талаархи асуудлыг Дээрхийн Гэгээнтэн хөндлөө. Бидний хүссэн хүсээгүйгээс үл хамааран дэлхий дахинд янз бүрийн олон шашин байдаг хэмээн тэр хэлэв. Тэд бүгд гүн ухааны өөр өөр үзэл баримтлалтай ч, хайр, нигүүлсэхүй, өршөөл болон хүлээцтэй байдлыг номлодог. Нэг шашин, нэг үзэл нь хувь хүний хувьд байж болох ч, нийтэд нь нийгмийн түвшинд бид хэд хэдэн шашин, хэд хэдэн үнэний ухагдахуунаар асуудалд хандах шаардлагатай хэмээн тэрээр дүгнэн хэллээ.
Уулзалтын төгсгөлд Имам Ашфаг Тауфик Дээрхийн Гэгээнтэн болон бусад оролцогсдод шашин хоорондын энэхүү чухал хэлэлцүүлэгт оролцсонд нь, Бирмингем хот болон хотын даргад уулзалтыг зохион байгуулсанд нь талархлаа илэрхийлэв.

Рижинтс филд цэнгэлдэх хүрээлэнд "Өнөө цагийн иргэний ёс зүй"
сэдвээр хийсэн Дээрхийн Гэгээнтний айлдварыг 10000 гаруй хүн
сонсов. Алабама, Бирмингем 2014.10.26. Гэрэл зургийг Сонам Зогсан
Бид бүгд эхийн хэвлийгээс төрж, эхийн хайранд өсч торнисон тухай тэрээр тайлбарлан ярив. Ядуу ч бай, чинээлэг ч бай, аливаа гэр бүл хайр энэрэлд умбавал аз жаргалтай, харин хардлага сэрдлэг, тайван бус байвал аз жаргалгүй байгааг эрүүл ухаанаар бид олж харж чадна. Амар тайван, сайхан сэтгэл нь бидний бие махбодийн эрүүл мэнд, сайн сайхан амьдралд ч тустай гэдгийг шинжлэх ухааны оролт харуулсан.
Тэрээр төгсгөлд нь,
“Ингээд яриагаа өндөрлөе. Мартин Лютер Кингийн ажиллаж амьдарч байсан хотод та бүхний өмнө үг хэлсэн маань нэр төрийн хэрэг байлаа. Би түүний эхнэртэй ярьж байсан бөгөөд түүний үйл хэргийг бишрэн шүтэгч хэвээр байх болно. Энэ цаг үед амьдарч байгаа бидний хувьд түүний үзэл санааг үргэлжлүүлэх нь чухал ач холбогдолтой билээ. Баярлалаа” хэмээлээ.
Дээрхийн Гэгээнтэн маргааш Бирмингемээс Филадельфиа болон Принстоныг зорино.
Үзсэн: 2 422
Холбоотой мэдээ: