Гандан Жанзе хийдэд Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын “Бодь Мөрийн зэрэг” цуврал номын айлдвар эхлэв
16-01-2015, 09:46 | Хэвлэх
2014 оны 12 дугаар сарын 23
Энэтхэг, Карнатака, Мундгод, 2014 оны 12 дугаар сарын 23- 25000 гаруй сүсэгтэн, түүний дотор 43 орноос ирсэн 2000 гаруй гадаадын иргэн энэ өглөө Гандан Жанзе хийдэд Дээрхийн Гэгээнтнийг морилон ирэхийг тэсч ядан хүлээж байлаа. Дуганын дээд давхарт байсан өрөөнөөсөө тэрээр буун тагтан дээгүүр алхах зуураа түүнтэй мэндчилэхийг хүссэн хүмүүс болон эртний андуудтайгаа гар даллан мэндчилсээр сүмийн гол хаалгаар оров.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Гандан Жанзе хийдэд морилон ирсэн
даруйдаа лам хуврагуудтай мэндчиллээ. Энэтхэг, Карнатака, Мундгод,
2014.12.23. Гэрэл зургийг Тэнзин Чоежор/ДЛОДуганд орж ирэхэд лам хар хүмүүс нүүр дүүрэн инээмсэглэллээр мэндчилэн угтлаа. Түүнийг сэнтийн өмнө ирэхэд Гандан Ширээт, Шарба болон Жанзэ цорж, “Бодь Мөрийн Зэрэг”-ийн 18 хөтөлбөр ном айлдах хүсэлтийг гаргасан Лин ринбучи нар тосон мэндчилсэн байна.
Арга хэмжээ ‘Билгүүний Зүрхэн’ судрыг төвөд хэл дээр уншсанаар эхэлж, улмаар ‘Илт Онохуйн Чимэг’ болон ‘Билгүүний Үндэс’, эцэст нь Ламримын уншлага уншив.
“Өнөөдөр бид энд, Гандан Жанзе хийдэд хуран чуулаад байгаа бөгөөд бидэнд маш их орон зай энд байна,” хэмээн Дээрхийн Гэгээнтэн яриагаа эхлэв. Шамар бандидагийн “Гэгээрэлд хүрэх Бодь Мөрийн Зэрэг” номын тайлбарыг би энд хөтлөх гэж байна. Энэ нь Банчин Лувсанчойжижалцаны ‘Амар Мөр’ зохиолын тайлбар юм. Би үүнийг Амдогийн нэгэн ламаас хүлээн авсан юм. Түүнээс гадна би ‘Гэтлэхүйн Гарын Авлага” номыг тайбарлахаар зэхэж байна. Энэ номын дамжлагыг би Тижан ринбучигаас авсан юм. Энэ бүхнийг бид энэ удаа дуусгаж амжихгүй бол ирэх жил үргэлжлүүлнэ.”
Энд байгаа лам хувраг нарын ихэнх нь гол гурван хийд болох Гандан, Сэра, Брайбун хийд болон Дашлхүнбо, Намдролинаас ирсэн болохыг Дээрхийн Гэгээнтэн тэмдэглэн хэлэв. Сүүлийн 600 жилийн турш дээр дурдсан гурван хийд Төвөд болон Монголд хүчтэй нөлөө үзүүлж байсан хэмээн хэллээ. Хийдийн лам хувраг нар бодь сэтгэлийг үүсгэх, хоосон чанарыг ойлгох тухай сонгодог ном судрыг үзэх замаар бурханы шашинд үйлчилж байжээ. Тийн ном үзэхийн үндэс нь “Бодь Мөрийн Зэрэг” хэмээн өгүүлэв.
Дээрхийн Гэгээнтэн өргөн хүрээний үзэл бодлыг тусгасан Энэтхэгийн сонгодог бүтээлүүдийг тодорхой нарийн чиглэлээр төвөд хэл дээр зохиогдсон бүтээлүүдтэй харьцуулаад, төвөд хүмүүс гадагшаа цагаачилснаар маш хүнд бэрхтэй тулгарсан, хаа сайгүй тархан суурьшсан хэмээн тэмдэглэн хэллээ. Гэхдээ үр дүнд нь хэрвээ тэд Төвөддөө байсан бол хэзээ ч ийм өргөн өнцгөөс асуудлыг харж чадахгүй байх байсан тухай өгүүлэв.
Сүсэг бишрэлээр болон учир шалтгаанд хөтлөгддөг хоёр төрлийн шавь байдаг тухай Харибадрагийн тайлбарласныг тэрээр сануулав. Буддын сургааль ерөнхийдөө хурц ухаантай хүмүүст зориулагдсан ажээ.
Ихэнх хүмүүс урьд өмнө нь сонссон байж болох ч, буддын уламжлал үгүй орноос ирсэн хүмүүст зориулж буддизмын талаар товч өгүүлэхийг хүсч буйгаа Дээрхийн Гэгээнтэн илэрхийлсэн байна. Алт мөнгөний дархан алтыг хэрхэн нарийн шинжилж авдаг лугаа түүний сургаалийг нягтлан судалсны эцэст, үнэхээр үнэн гэсэн итгэл үнэмшил төрсөн үедээ даган орохыг Бурхан Багш сургасан тухай тайлбарлан ярив. Нагаржуна болон бусад их багш нар энэ зөвөлгөөг дагаж, Бурхан Багшийн сургаалийг тодорхой агаад шууд утгаар нь хүлээн авах боломжтой хийгээд болзолт утгатай агаад тайлбар хийх шаардлагатай хэмээн ангилан хуваасан байна. Өнөөдөр дэлхий дээр амьдарч байгаа 7 тэрбум хүнээс наад зах нь 1 тэрбум хүн өөрийгөө шашингүй хэмээн үздэг тухай тэмдэглэн хэлэв.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Гандан Жанзе хийдэд эхний
өдрийн айлдвараа айлдаж байгаа нь. Энэтхэг, Карнатака,
Мундгод, 2014.12.23. Гэрэл зургийг Тэнзин Чоежор/ДЛОҮлдсэн хүмүүсийн дунд чин сүжиггүй, зөвхөн амаараа шүтдэг хүмүүс бас байгаа. Энгийн байдал болон сэтгэл ханамжийн тухай ухуулан заадаг хэрнээ өөрөө тансаг ахуйд умбаж байсан германы хамба ламыг халсан Ромын пап Францискогийн үйлдлээр бахархсанаа Дээрхийн Гэгээнтэн дурсав. Гандан Ширээт болон Төвөдийн бусад хамба нарт тэрээр хандан, дээрхтэй адил хатуу чанга байхыг уриалсан байна.
Бүх шашныг дотор нь ертөнцийг бүтээгч бурхан байдагт итгэдэг ба учир шалтгаан хийгээд үйлийн үр боловсорсны үр дүнд юмс үүсдэг хэмээн үздэг хэмээн хоёр хэсэгт хувааж болно. Хоёр дахь хэсгийн гол үзэл нь “бидэнд тохиолдож байгаа бүхэн бидний өөрсдийн үйлийн үр дүнд бий болдогт оршино” хэмээх онол юм. Үйлийн үр гэдэг үгийг брахманууд доод кастын хүмүүсийн оршихуйг зөвтгөхдөө хэрэглэдэг учраас энэ үгийг хэрэглэх дургуй доктор Амбедкарын жишээг дагадаг буддистууд Энэтхэгт байдаг. Жайны шашныхан хэдийгээр бүтээгч бурхан байдгийг хүлээн зөвшөөрдөггүй ч, төгсөшгүй Би-г хүлээн зөвшөөрдгийг Дээрхийн Гэгээнтэн тэмдэглэн хэлэв. Харин буддистууд бие даасан Би-г үгүйсгэдэг. Мадхьямака сэтгэлгээний онолоор бол Би нь бие даан оршихгүй ч, сэтгэлийн үргэлжлэлийн үндсэн дээр зориулалтын дагуу оршдог ажээ.
Буддизмын дотор пали хэлний уламжлал нь винайн ёстой холбоотой ном зохиол болон дэг жаягийг хадгалан үлдсэн байна. Тарнийн ёсыг дотроо агуулсан санскрит хэлний уламжлал нь Хятад, Солонгос, Япон болон Вьетнам орнуудад дэлгэрсэн. 8 дугаар зуунд Шантаракшита гэгээн болон Бадмасамбава нар буддизмыг Төвөдөд дэлгэрүүлсэн байна. Шантаракшита гэгээн л буддизмын ном зохиолыг төвөд хэлнээ хөрвүүлэх ажлыг хөхиүлэн дэмжсэн бөгөөд 73 настай хөгшин энэтхэг хүн төвөд хэлийг сурахаар хүч хөдөлмөр гаргаж байсан гэдгийг бодох тусам сэтгэл хөдөлдөг хэмээн Дээрхийн Гэгээнтэн өгүүлэв. Үүний үр дүнд өнөөдөр захын төвөд хүн төрөлх хэл дээрээ Бурхан Багшийн сургаалийг уншиж ойлгох боломжтой болсон байна. Санскрит хэл зөвхөн эрдэм мэдлэгийн хэл болон хувирсан бол пали хэл нь буддын сэтгэлгээний гүн гүнзгий утгыг илэрхийлэхэд хүчин мөхөсдсөн байна. Төвөд хэл нь орчин үед буддын гүн ухааны онолыг илэрхийлэх хамгийн боломжтой хэл болж байгаа учраас түүнийг хадгалах нь нэн чухал асуудал болоод байна.
Их хөлгөний шашин болон тарнийн ёсыг Бурхан Багш айлдсан эсэх талаар, улмаар Төвөдийн буддизм цэвэр буддизм мөн эсэх талаар зарим эргэлзээ байдгийг Дээрхийн Гэгээнтэн хүлээн зөвшөөрөв. Гэхдээ богд Зонхов өөрийн ‘Бодь Мөрийн Зэрэг’ бүтээлдээ, буддын шашны бүх урсгалд Хутагтын Дөрвөн Үнэний талаар сургадаг бол Бурхан Багшийн бүх сургааль Хоёр Үнэнд суурилдаг хэмээн хэлсэн байдаг. Хоёр Үнэнийг ойлгохын тулд Мадхьямака үзэлд тулгуурлах ёстой.

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын эхний өдрийн айлдварыг
соносж байгаа лам хувраг нар. Энэтхэг, Карнатака, Мундгод,
2014.12.23. Гэрэл зургийг Тэнзин Чоежор/ДЛОШамар бандидагийн ‘Гэгээрэлд Хүрэх Бодь Мөрийн Зэрэг’ ном руу Дээрхийн Гэгээнтэн эргэн ороод, Норовлин дэх 13 дугаар Далай Ламын ордонд энэхүү номыг зохиогч Шамар ринбучигийн гэрэл зураг байдгийг дурсан ярилаа.
Аливаа номыг сонсохын өмнө бид зөв сэдэлтэй байх ёстойг тэрээр цохон тэмдэглэв. Ямар нэг шагнал урамшуулал хүртэхийн тулд, эсвэл хэр олон ном сонссоноороо гайхуулахын тулд байх ёсгүй. Лам гурван эрдэнэд аврал одуулснаар бид буддист болдог. Бодийн сэтгэлийг үүсгэснээр бид их хөлгөнтөн болдог. Энэ бүхний эцэст “Би”-г тунгаан бодсоноор “Би” бол харагдаж буй шигээ үл оршино гэдгийг ойлгодог.
‘Шамар бандидагийн шастир’ нь сэтгэл үүсгэх, өргөл өргөх гэх мэт урьдчилсан 6 дадлаар эхэлдэг бөгөөд энэхүү номын тайлбарт ороод дараа нь Дээрхийн гэгээнтэн Пабонха ринбучигийн ‘Гэтлэхүйн Гарын Авлага’ номыг уншлаа.
Номын дуу сонсож байгаа бүх хүнийг хийдийхэн үнэгүй, даруухан, цагаан хоолоор дайлсан байна.
Завсарлагааны дараа Дээрхийн Гэгээнтэн,
“Өөрийнхөө сайн сайхныг зөвхөн бодддог бол та гэгээрэлд хүрэх тухай хүсэхэд л хангалттай, харин та бусдад туслахыг хүсч байгаа бол бодь сэтгэлийг үүсгэсний үндсэн дээр гэгээрэлд хүрэх шаардлагатай. Хэрвээ та амин хувийн үзэл бодолдоо автагдсан бол эдгээр бодол тань бодийн сэтгэл үүсгэхэд саад болно. Тарнийн ёсны ямар ч зан үйл хийлээ гэсэн, бодийн сэтгэл үүсгээгүй бол зорилгодоо хүрч чадахгүй. Түүнээс гадна юмс шүтэн барилдаж үүсдэг гэдгийг бид ойлгох шаардлагатай. Богд Зонхов ‘Шүтэн барилдлагын сургаалыг номлосон Бурхан Багшийн магтаал’ номондоо сэтгэл зүрхнийхээ гүнээс төдийгүй яс махныхаа чөмөгнөөс тэрхүү сургаалийг шүтэн биширч буйгаа бичсэн байдаг” хэмээн өгүүлэв.
19 дүгээр зууны төгсгөл, 20 дугаар зууны эхэн үед амьдарч байсан Жү Мипам Богд Зонховын энэ үзэл бодолд шүүмжлэлтэй хандаж байсан тухай Дээрхийн Гэгээнтэн дурдлаа.Түүнийг Патрул ринбучигийн шавь Миньяаг Гүнсан Соднам хүчтэй эсэргүүцэж байсан тухай Хүннү Лама ринбучи түүнд ярьж байжээ.

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын айлдварыг сонсохоор Гандан
Жанзе хийдийн гадаа зассан асарт 25000 гаруй хүн цугларчээ.
Энэтхэг, Карнатака, Мундгод, 2014.12.23.
Гэрэл зургийг Тэнзин Чоежор/ДЛОУг зохиолыг цээжлэх хангалттай бус, түүний агуулга руу өнгийж, олж авсан мэдлэгээ ашиглан “Би”-гийн талаарх буруу ойлголтыг сөрөх ёстой гэдгийг Дээрхийн Гэгээнтэн тэмдэглэн хэлэв. Зарим хүмүүс тэдгээр зааварчилгааг амьдралд хэрэгжүүлэх ёстой гэж боддог бол сонгодог таван бүтээл нь оюуны ойлголтын эх сурвалж л байх ёстой гэдгийг тэрээр нэмж хэлэв. Ном заах аргын тухайд, багш шавьдаа номын тодорхой хэсгийг заагаад, шавь тухайн сонсож авсан зүйлээ өөрийн болгосон тохиолдолд л дараагийн хэсгийг нь заадаг аргын тухай дурдлаа. Багшаасаа асууж тодруулах зүйл байгаа тохиолдолд л агуйнаасаа толгойгоо цухуйлгадаг байсан Мял богдын жишээг тэр татав. Хүссэн зүйлээ асууж мэдээд, тэр агуй руугаа буцдаг байсан байна.
Ариун гурав буюу тухайлбал багшийн айлдвар ариун, шавийн сэтгэл оюун ариун, Дээдийн номын агуулгын ариун байх тухай анх Наланда уламжлал тэмдэглэсэн бөгөөд Викрамашила уламжлалд зохиогчийн онцлог, сургааль номын онцлог болон түүнд хэрхэн суралцах тухай заасан байдаг. ‘Гэтлэхүйн Гарын Авлага’ бүтээлд Адиша гэгээний амьдралыг болон Төвөдөд хэрхэн ирсэн тухай тодорхой өгүүлсэн байдаг. Төгсгөлд нь Дээрхийн Гэгээнтэн хэлэхдээ,
“Адиша гэгээн ийм л хүн байсан. Бид түүнтэй адил ухаалаг, боловсролтой, сайхан сэтгэлтэй, ёс суртахуунтай болохыг эрмэлзэх ёстой” хэмээв.
Амьдралынхаа эхний хагаст бүх урсгалыг хүлээн зөвшөөрч, Хаяагриваг судлан даяанчилж, Тижан ринбучигийн хэлсэн ёсоор эм барьж байсан Пабонха ринбучид 13 дугаар Далай Лам таалан сайтай байсныг Дээрхийн Гэгээнтэн тэмдэглэн хэллээ. Гэвч амьдралынхаа сүүлийн хагаст тэрээр Шүгдэнг шүтэх болсноор урсгал чиглэлээр явцуурах болж, 13 дугаар Далай Лам болон түүний хооронд ангал үүссэн байна.
Айлдварынхаа төгсгөлд Дээрхийн Гэгээнтэн Гамалашила гэгээн ‘Бясалгалын Зэргэмж’, Адиша гэгээний ‘Бодь Мөрийн Зул’ бүтээлээ Төвөдийн хаадын хүсэлтээр туурвисан болохыг тэмдэглэн хэлэв. Тэрээр мөн богд Зонховын ‘Мөрийн Гурван Эрхэм” ба Адиша гэгээний ‘Бодь Мөрийн Зул’ бүтээлүүдийн хандлагыг харьцуулан ярив. Нэг нь ертөнцийн хүлээснээс сэтгэлээ татах 4 арга замыг голлон өгүүлсэн бол нөгөө нь оюуны гурван боломж бүхий хүмүүсийн хандлагыг тодорхойлсон байдаг ажээ.
Дуган дүүрэн дүнгэнэх “Бодь Мөрийн Зэрэг”-ийн ерөөлийн уншлагаар энэ өдрийн айлдвар өндөрлөв. Маргааш өглөө айлдвар үргэлжилнэ.
Энэтхэг, Карнатака, Мундгод, 2014 оны 12 дугаар сарын 23- 25000 гаруй сүсэгтэн, түүний дотор 43 орноос ирсэн 2000 гаруй гадаадын иргэн энэ өглөө Гандан Жанзе хийдэд Дээрхийн Гэгээнтнийг морилон ирэхийг тэсч ядан хүлээж байлаа. Дуганын дээд давхарт байсан өрөөнөөсөө тэрээр буун тагтан дээгүүр алхах зуураа түүнтэй мэндчилэхийг хүссэн хүмүүс болон эртний андуудтайгаа гар даллан мэндчилсээр сүмийн гол хаалгаар оров.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Гандан Жанзе хийдэд морилон ирсэн
даруйдаа лам хуврагуудтай мэндчиллээ. Энэтхэг, Карнатака, Мундгод,
2014.12.23. Гэрэл зургийг Тэнзин Чоежор/ДЛО
Арга хэмжээ ‘Билгүүний Зүрхэн’ судрыг төвөд хэл дээр уншсанаар эхэлж, улмаар ‘Илт Онохуйн Чимэг’ болон ‘Билгүүний Үндэс’, эцэст нь Ламримын уншлага уншив.
“Өнөөдөр бид энд, Гандан Жанзе хийдэд хуран чуулаад байгаа бөгөөд бидэнд маш их орон зай энд байна,” хэмээн Дээрхийн Гэгээнтэн яриагаа эхлэв. Шамар бандидагийн “Гэгээрэлд хүрэх Бодь Мөрийн Зэрэг” номын тайлбарыг би энд хөтлөх гэж байна. Энэ нь Банчин Лувсанчойжижалцаны ‘Амар Мөр’ зохиолын тайлбар юм. Би үүнийг Амдогийн нэгэн ламаас хүлээн авсан юм. Түүнээс гадна би ‘Гэтлэхүйн Гарын Авлага” номыг тайбарлахаар зэхэж байна. Энэ номын дамжлагыг би Тижан ринбучигаас авсан юм. Энэ бүхнийг бид энэ удаа дуусгаж амжихгүй бол ирэх жил үргэлжлүүлнэ.”
Энд байгаа лам хувраг нарын ихэнх нь гол гурван хийд болох Гандан, Сэра, Брайбун хийд болон Дашлхүнбо, Намдролинаас ирсэн болохыг Дээрхийн Гэгээнтэн тэмдэглэн хэлэв. Сүүлийн 600 жилийн турш дээр дурдсан гурван хийд Төвөд болон Монголд хүчтэй нөлөө үзүүлж байсан хэмээн хэллээ. Хийдийн лам хувраг нар бодь сэтгэлийг үүсгэх, хоосон чанарыг ойлгох тухай сонгодог ном судрыг үзэх замаар бурханы шашинд үйлчилж байжээ. Тийн ном үзэхийн үндэс нь “Бодь Мөрийн Зэрэг” хэмээн өгүүлэв.
Дээрхийн Гэгээнтэн өргөн хүрээний үзэл бодлыг тусгасан Энэтхэгийн сонгодог бүтээлүүдийг тодорхой нарийн чиглэлээр төвөд хэл дээр зохиогдсон бүтээлүүдтэй харьцуулаад, төвөд хүмүүс гадагшаа цагаачилснаар маш хүнд бэрхтэй тулгарсан, хаа сайгүй тархан суурьшсан хэмээн тэмдэглэн хэллээ. Гэхдээ үр дүнд нь хэрвээ тэд Төвөддөө байсан бол хэзээ ч ийм өргөн өнцгөөс асуудлыг харж чадахгүй байх байсан тухай өгүүлэв.
Сүсэг бишрэлээр болон учир шалтгаанд хөтлөгддөг хоёр төрлийн шавь байдаг тухай Харибадрагийн тайлбарласныг тэрээр сануулав. Буддын сургааль ерөнхийдөө хурц ухаантай хүмүүст зориулагдсан ажээ.
Ихэнх хүмүүс урьд өмнө нь сонссон байж болох ч, буддын уламжлал үгүй орноос ирсэн хүмүүст зориулж буддизмын талаар товч өгүүлэхийг хүсч буйгаа Дээрхийн Гэгээнтэн илэрхийлсэн байна. Алт мөнгөний дархан алтыг хэрхэн нарийн шинжилж авдаг лугаа түүний сургаалийг нягтлан судалсны эцэст, үнэхээр үнэн гэсэн итгэл үнэмшил төрсөн үедээ даган орохыг Бурхан Багш сургасан тухай тайлбарлан ярив. Нагаржуна болон бусад их багш нар энэ зөвөлгөөг дагаж, Бурхан Багшийн сургаалийг тодорхой агаад шууд утгаар нь хүлээн авах боломжтой хийгээд болзолт утгатай агаад тайлбар хийх шаардлагатай хэмээн ангилан хуваасан байна. Өнөөдөр дэлхий дээр амьдарч байгаа 7 тэрбум хүнээс наад зах нь 1 тэрбум хүн өөрийгөө шашингүй хэмээн үздэг тухай тэмдэглэн хэлэв.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Гандан Жанзе хийдэд эхний
өдрийн айлдвараа айлдаж байгаа нь. Энэтхэг, Карнатака,
Мундгод, 2014.12.23. Гэрэл зургийг Тэнзин Чоежор/ДЛО
Бүх шашныг дотор нь ертөнцийг бүтээгч бурхан байдагт итгэдэг ба учир шалтгаан хийгээд үйлийн үр боловсорсны үр дүнд юмс үүсдэг хэмээн үздэг хэмээн хоёр хэсэгт хувааж болно. Хоёр дахь хэсгийн гол үзэл нь “бидэнд тохиолдож байгаа бүхэн бидний өөрсдийн үйлийн үр дүнд бий болдогт оршино” хэмээх онол юм. Үйлийн үр гэдэг үгийг брахманууд доод кастын хүмүүсийн оршихуйг зөвтгөхдөө хэрэглэдэг учраас энэ үгийг хэрэглэх дургуй доктор Амбедкарын жишээг дагадаг буддистууд Энэтхэгт байдаг. Жайны шашныхан хэдийгээр бүтээгч бурхан байдгийг хүлээн зөвшөөрдөггүй ч, төгсөшгүй Би-г хүлээн зөвшөөрдгийг Дээрхийн Гэгээнтэн тэмдэглэн хэлэв. Харин буддистууд бие даасан Би-г үгүйсгэдэг. Мадхьямака сэтгэлгээний онолоор бол Би нь бие даан оршихгүй ч, сэтгэлийн үргэлжлэлийн үндсэн дээр зориулалтын дагуу оршдог ажээ.
Буддизмын дотор пали хэлний уламжлал нь винайн ёстой холбоотой ном зохиол болон дэг жаягийг хадгалан үлдсэн байна. Тарнийн ёсыг дотроо агуулсан санскрит хэлний уламжлал нь Хятад, Солонгос, Япон болон Вьетнам орнуудад дэлгэрсэн. 8 дугаар зуунд Шантаракшита гэгээн болон Бадмасамбава нар буддизмыг Төвөдөд дэлгэрүүлсэн байна. Шантаракшита гэгээн л буддизмын ном зохиолыг төвөд хэлнээ хөрвүүлэх ажлыг хөхиүлэн дэмжсэн бөгөөд 73 настай хөгшин энэтхэг хүн төвөд хэлийг сурахаар хүч хөдөлмөр гаргаж байсан гэдгийг бодох тусам сэтгэл хөдөлдөг хэмээн Дээрхийн Гэгээнтэн өгүүлэв. Үүний үр дүнд өнөөдөр захын төвөд хүн төрөлх хэл дээрээ Бурхан Багшийн сургаалийг уншиж ойлгох боломжтой болсон байна. Санскрит хэл зөвхөн эрдэм мэдлэгийн хэл болон хувирсан бол пали хэл нь буддын сэтгэлгээний гүн гүнзгий утгыг илэрхийлэхэд хүчин мөхөсдсөн байна. Төвөд хэл нь орчин үед буддын гүн ухааны онолыг илэрхийлэх хамгийн боломжтой хэл болж байгаа учраас түүнийг хадгалах нь нэн чухал асуудал болоод байна.
Их хөлгөний шашин болон тарнийн ёсыг Бурхан Багш айлдсан эсэх талаар, улмаар Төвөдийн буддизм цэвэр буддизм мөн эсэх талаар зарим эргэлзээ байдгийг Дээрхийн Гэгээнтэн хүлээн зөвшөөрөв. Гэхдээ богд Зонхов өөрийн ‘Бодь Мөрийн Зэрэг’ бүтээлдээ, буддын шашны бүх урсгалд Хутагтын Дөрвөн Үнэний талаар сургадаг бол Бурхан Багшийн бүх сургааль Хоёр Үнэнд суурилдаг хэмээн хэлсэн байдаг. Хоёр Үнэнийг ойлгохын тулд Мадхьямака үзэлд тулгуурлах ёстой.

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын эхний өдрийн айлдварыг
соносж байгаа лам хувраг нар. Энэтхэг, Карнатака, Мундгод,
2014.12.23. Гэрэл зургийг Тэнзин Чоежор/ДЛО
Аливаа номыг сонсохын өмнө бид зөв сэдэлтэй байх ёстойг тэрээр цохон тэмдэглэв. Ямар нэг шагнал урамшуулал хүртэхийн тулд, эсвэл хэр олон ном сонссоноороо гайхуулахын тулд байх ёсгүй. Лам гурван эрдэнэд аврал одуулснаар бид буддист болдог. Бодийн сэтгэлийг үүсгэснээр бид их хөлгөнтөн болдог. Энэ бүхний эцэст “Би”-г тунгаан бодсоноор “Би” бол харагдаж буй шигээ үл оршино гэдгийг ойлгодог.
‘Шамар бандидагийн шастир’ нь сэтгэл үүсгэх, өргөл өргөх гэх мэт урьдчилсан 6 дадлаар эхэлдэг бөгөөд энэхүү номын тайлбарт ороод дараа нь Дээрхийн гэгээнтэн Пабонха ринбучигийн ‘Гэтлэхүйн Гарын Авлага’ номыг уншлаа.
Номын дуу сонсож байгаа бүх хүнийг хийдийхэн үнэгүй, даруухан, цагаан хоолоор дайлсан байна.
Завсарлагааны дараа Дээрхийн Гэгээнтэн,
“Өөрийнхөө сайн сайхныг зөвхөн бодддог бол та гэгээрэлд хүрэх тухай хүсэхэд л хангалттай, харин та бусдад туслахыг хүсч байгаа бол бодь сэтгэлийг үүсгэсний үндсэн дээр гэгээрэлд хүрэх шаардлагатай. Хэрвээ та амин хувийн үзэл бодолдоо автагдсан бол эдгээр бодол тань бодийн сэтгэл үүсгэхэд саад болно. Тарнийн ёсны ямар ч зан үйл хийлээ гэсэн, бодийн сэтгэл үүсгээгүй бол зорилгодоо хүрч чадахгүй. Түүнээс гадна юмс шүтэн барилдаж үүсдэг гэдгийг бид ойлгох шаардлагатай. Богд Зонхов ‘Шүтэн барилдлагын сургаалыг номлосон Бурхан Багшийн магтаал’ номондоо сэтгэл зүрхнийхээ гүнээс төдийгүй яс махныхаа чөмөгнөөс тэрхүү сургаалийг шүтэн биширч буйгаа бичсэн байдаг” хэмээн өгүүлэв.
19 дүгээр зууны төгсгөл, 20 дугаар зууны эхэн үед амьдарч байсан Жү Мипам Богд Зонховын энэ үзэл бодолд шүүмжлэлтэй хандаж байсан тухай Дээрхийн Гэгээнтэн дурдлаа.Түүнийг Патрул ринбучигийн шавь Миньяаг Гүнсан Соднам хүчтэй эсэргүүцэж байсан тухай Хүннү Лама ринбучи түүнд ярьж байжээ.

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын айлдварыг сонсохоор Гандан
Жанзе хийдийн гадаа зассан асарт 25000 гаруй хүн цугларчээ.
Энэтхэг, Карнатака, Мундгод, 2014.12.23.
Гэрэл зургийг Тэнзин Чоежор/ДЛО
Ариун гурав буюу тухайлбал багшийн айлдвар ариун, шавийн сэтгэл оюун ариун, Дээдийн номын агуулгын ариун байх тухай анх Наланда уламжлал тэмдэглэсэн бөгөөд Викрамашила уламжлалд зохиогчийн онцлог, сургааль номын онцлог болон түүнд хэрхэн суралцах тухай заасан байдаг. ‘Гэтлэхүйн Гарын Авлага’ бүтээлд Адиша гэгээний амьдралыг болон Төвөдөд хэрхэн ирсэн тухай тодорхой өгүүлсэн байдаг. Төгсгөлд нь Дээрхийн Гэгээнтэн хэлэхдээ,
“Адиша гэгээн ийм л хүн байсан. Бид түүнтэй адил ухаалаг, боловсролтой, сайхан сэтгэлтэй, ёс суртахуунтай болохыг эрмэлзэх ёстой” хэмээв.
Амьдралынхаа эхний хагаст бүх урсгалыг хүлээн зөвшөөрч, Хаяагриваг судлан даяанчилж, Тижан ринбучигийн хэлсэн ёсоор эм барьж байсан Пабонха ринбучид 13 дугаар Далай Лам таалан сайтай байсныг Дээрхийн Гэгээнтэн тэмдэглэн хэллээ. Гэвч амьдралынхаа сүүлийн хагаст тэрээр Шүгдэнг шүтэх болсноор урсгал чиглэлээр явцуурах болж, 13 дугаар Далай Лам болон түүний хооронд ангал үүссэн байна.
Айлдварынхаа төгсгөлд Дээрхийн Гэгээнтэн Гамалашила гэгээн ‘Бясалгалын Зэргэмж’, Адиша гэгээний ‘Бодь Мөрийн Зул’ бүтээлээ Төвөдийн хаадын хүсэлтээр туурвисан болохыг тэмдэглэн хэлэв. Тэрээр мөн богд Зонховын ‘Мөрийн Гурван Эрхэм” ба Адиша гэгээний ‘Бодь Мөрийн Зул’ бүтээлүүдийн хандлагыг харьцуулан ярив. Нэг нь ертөнцийн хүлээснээс сэтгэлээ татах 4 арга замыг голлон өгүүлсэн бол нөгөө нь оюуны гурван боломж бүхий хүмүүсийн хандлагыг тодорхойлсон байдаг ажээ.
Дуган дүүрэн дүнгэнэх “Бодь Мөрийн Зэрэг”-ийн ерөөлийн уншлагаар энэ өдрийн айлдвар өндөрлөв. Маргааш өглөө айлдвар үргэлжилнэ.
Үзсэн: 3 141
Холбоотой мэдээ: