Мундгод дахь сүүлийн өдөр
24-01-2015, 10:13 | Хэвлэх
2014 оны 12 дугаар сарын 29
Энэтхэг, Карнатака, Мундгод, 2014 оны 12 дугаар сарын 29. Дээрхийн Гэгээнтэн Далай Лам өнөөдөр Балдан Лхамын жэнан хайрлах Брайбун Лачи хийдийн дуган дотор болон хашаанд хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Хүсэлтийг гаргасан Гандан Жанзэ болон Брайбун хийдийн лам нарт энэ арга хэмжээ зориулагдаж байгаа хэмээн тэр хэлэв.
Үдээс хойш Төвөдөөс ирсэн бүлэг хүмүүст хандан Дээрхийн Гэгээнтэн үг хэллээ. Тэрээр,
“Урьд нь бид нэгдмэл нэг статустай гурван муж улсад тархан суурьшиж байсан бол одоо эдгээр нутагт засаг захиргааны өөр хуваарилалт хэрэгжиж байгаа билээ. Гэхдээ бид бүгд төвөд хэлээрээ ярьсаар байгаа. Үүнээс илүү, төвөд хүмүүс бол Төвөд орны жинхэнэ эзэд нь мөн. Мөн та бүхний эх оронч үзэл хийгээд эр зоригийг бахдан биширч байна. Баярлалаа та бүхэнд” хэмээн яриагаа эхлэв.
“Өнөөдөр боловсролд онцгой анхаарах хэрэгтэй. Бидний төрөлх хэл дээр байгаа буддизм хийгээд буддын сэтгэл зүйн талаархи мэдлэгийг бид сайтар судлах хэрэгтэй байна. Энэ асуудлыг өрнийн эрдэмтэд хүртэл сонирхох болсон. Сэтгэл оюунаа хэрхэн хөгжүүлэх талаар бид суралцах шаардлагатай. Үүний тулд гүн гүнзгий ойлголттой болох ёстой. Хэрвээ та бүхэн ойлгосны үндсэн дээр маанийг 21 удаа хэлж чадвал ойлгоогүйгээр 1000 удаа уншсанаас хамаагүй илүү хүчтэй байх болно.”
“Дэн Сяо Пиний эдийн засгийн шинэчлэл эхэлснээс хойш олон хүн баян чинээлэг болсон. Хүмүүс баян чинээлэг амьдрах нь зөв. Гэхдээ чинээлэг амьдралаа архи дарс ууж, мөрийтэй тоглоом тоглож үрэх бус, харин сайн үйлс бүтээхэд зориулах нь чухал. Сургууль, эмнэлэг барьцгаа. Ядуу хүүхдүүдийн боловсролыг дэмжицгээ. Хэрвээ боломжтой бол эд хөрөнгөнөөсөө нийгмийн сайн сайхны төлөө зориулах хэрэгтэй.”
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Цэчин До Аг Чойлин Сажа хийдэд
морилов. Энэтхэг, Карнатака, Мундгод, 2014.12.29.
Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛОДээрхийн Гэгээнтэн Брайбун Лачи хийдээс хөдлөн, ойр орчмын хэд хэдэн хийдэд морилсон байна. Эхний саатсан хийд нь сажа урсгалын Цэчин До Аг Чойлин хийд байв. Сүмийн хаалганы дээр өндөрт үүрээ зассан зөгийн бүл хүмүүсийн санааг багахан зовоосон боловч, гэрэл зурагчид гэрэл гялсхийлгэн тэднийг цочоохгүй бол зүгээр хэмээн аюулгүй байдлын ажилтнууд үзсэн байна. Хуран цугласан лам нарт хандан, сажавын лам нар сурч мэдэхэд шамддагаараа алдартай хэмээн Дээрхийн Гэгээнтэн хэлэв. Төвөдөд дэлгэрсэн буддизмын дөрвөн гол урсгал бүгд Наландагаас эхтэй боловч, богд Зонхов сажа урсгалын лам нарыг, ялангуяа сонгодог зохиолуудыг сайн судалсан хэмээн магтсан байдаг ажээ. Бидний тухайн нэг урсгал юугаараа онцлог гэдэгт төвлөрөхөөс илүү бид Дээдийн номыг бүхэлд нь ойлгох шаардлагатай хэмээн Дээрхийн Гэгээнтэн хэллээ. Тэрээр гол сургаал болох мөр үрийн уламжлалын тайлбарыг Жовжэ Тичэн ринбучигээс хүлээн авснаа хүүрнэв.
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг Рато хийдэд ирэхэд бага
насны лам хүү хадаг барин мэндчиллээ. Энэтхэг, Карнатака,
Мундгод, 2014.12.29. Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛОДээрхийн Гэгээнтэн дараа нь Рато хийдэд морилоход хамба лам машины хаалган дээр угтаж, дуган руу урин заллаа. Хуран цугласан лам нар болон ивээн тэтгэгчдийн өмнө тэрээр суудлаа эзэлснийхээ дараа Рато хийдийн онцлог нь тус хийдийн хамба лам төвөд хүн биш, америк хүн хэмээн инээн хэлэв. Тэр бол Дээрхийн Гэгээнтний гол багш болох Лин ринбучигийн анхны шавь нарын нэг Кёнла Рато ринбучигийн эртний шавь ажээ. Тэрээр цааш нь хэлэхдээ,
“Том ч бай, жижиг ч бай манай сүм хийдүүд гагцхүү судалгаа шинжилгээний замаар л Дээдийн номыг хадгалан өвлөж чадна. Рато хийд нь Төвөдөд буддын сонгодог бүтээлүүдийг нарийвчлан судалдаг байгууллага гэдгээрээ алдартай байсан бөгөөд олон жижиг сүм хийдүүдэд энэ ажлыг огт анхаардаггүй. Тэд зөвхөн зан үйлийг хийдэг. Бид ийм байдлыг өөрчлөхийг оролдож байна. Өөр бас нэг зүйлийг би өөрчлөхийг хүсч байна. Саяхан бидний авч хэлэлцсэн Ламрим зэрэг төвөд хэл дээр бичигдсэн олон бүтээл буддист болон төлөвшсөн хүмүүст зориулагдсан байдаг. Нөгөө талаас эртний Энэтхэгийн сонгодог бүтээлүүд арай өргөн хүрээг хамарсан байдаг бөгөөд тухайн үеийнхээ олон ургальч үзэл санааг авч үзсэн байдаг” хэмээлээ.
Брайбун Гоман хийдэд Дээрхийн Гэгээнтэнд бичмэл тайланг гардуулсныг тэрээр гүйлгэн харав. Баксагаас бууж Гоманд ирсэн 62 ламаас одоо 26 хүн үлдсэнийг тэр анзаарсан байв.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Брайбун Гоман хийдэд
морилов. Энэтхэг, Карнатака, Мундгод, 2014.12.29.
Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛО“1959 оны бослогын улмаас Хятадууд Гомангийн олон эрдэмтэй лам нарыг шоронд хорьсон. Энэтхэгт цагаачилж ирсэн хүмүүсээс Энэтхэгийн Засгийн газар эн тэргүүнд 500 ламд туслах бэлтгэлийг хангасан байсан юм. Бид тэдэнд энэ тоог 1500 болгох шаардлагатайг ойлгуулснаар Ассам мужийн Баксад түр суурин байгуулсан бөгөөд тэнд 1300 лам бууснаас ихэнх нь гэлүгба урсгалын, цөөхөн сажа урсгалын төлөөлөл байсан. Гомангийн хамгийн хүнд хэцүү үед Гималайн хүмүүс дэмжлэг туслалцаа үзүүлж ирцгээсний дараа Амдо нутгаас дүрвэгсдийн урсгал цутгаж, хожим нь Монголоос хүмүүс ирж нэгдсэн. Энэ бол учир шалтгааны ухаан дээр суурилсан Наланда уламжлалыг залгамжилж байгаа хийд билээ. Бидний үзэж судалж буй зохиолуудын гол тулгуур нь сэтгэл оюуны судалгаа бөгөөд энэ асуудал өнөөдөр олон эрдэмтдийн анхаарлыг татаж байна” хэмээн Дээрхийн Гэгээнтэн өгүүлэв.
“Сүм хийдийн нөхцөл байдлыг хэрхэн сайжруулах асуудлыг өнгөрсөн жилээс би Гандан Ширээт, Шарба болон Жанзэ цорж, бусад хамба нартай хэлэлцэж байгаа. Өнөөдөр ч гэсэн үдийн хоолны үеэр энэ асуудлыг хөндөж ярьсан. Бид судалгаа шинжилгээгээ дээшлүүлж, ард түмэнд илүү сайн үйлчлэх талаар өөрсдийгөө дайчлах шаардлагатай. Та бүхнийг энэ хэлэлцүүлэгт нэгдэж, өөр хоорондоо ярилцахыг миний зүгээс хичээнгүйлэн хүсч байна.”
Замын нөгөө талд байрлах Брайбун Лосалин хийдэд Дээрхийн Гэгээнтэн үг хэлэхдээ,
“Гандан Ширээт, Шарба цорж, миний багш Лин ринбучи бүгд энэ хийдэд харьяалагддаг. Энэ бол Богд Зонховын уламжлалыг өвлөсөн олон агуу эрдэмтдийг төрүүлсэн хийд. Гэхдээ өнгөрсөн түүх ирээдүйн баталгаа болохгүй. Бүх зүйл урьдынх шиг байна гэж бид найдаж болохгүй. Хэдийгээр өнөөдөр тэр болгоныг хийх боломжгүй байж болох ч, сурч боловсрох, амьдралын нөхцлийг сайжруулах арга замыг бид хайх ёстой. Жишээ нь, мэргэжлийн сайн багш нар хангалттай байхгүй бол сургалт муудаж эхэлдэг. Олон хүн мөнгө олох зорилгоор Өрнөд рүү тэмүүлэх боллоо” хэмээв.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Брайбун Лосалин хийдийн лам
нарын хамт. Энэтхэг, Карнатака, Мундгод, 2014.12.29.
Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛО“Өнгөрсөн жил намайг Намдроллин хийдэд очих үед тэнд 9 жилийн сургалтын хөтөлбөр хэрэгжүүлж байсан бөгөөд Шантаракшитагийн Таттвасамгхаба зохиолыг буддын ба буддын бус үзэл бодлын үүднээс судлах асуудлыг сургалтанд тусгахыг тэдэнд би санал болгосон. Энэ зохиолыг Шантаракшитагийн шавь Камалашила тайлбарласан байдаг. Намдроллин хийдийн адил энд ч гэсэн дээрх судалгааг хэрэгжүүлбээс зохистой.
Гоман болон Лосалин хийдийн өмнө тэрээр хэдэн зуун лам нартай хамт зургаа татуулсан байна. Дээрхийн Гэгээнтнийг Брайбун Лачи хийдэд эргэн ирэхэд, лам, хар, төвөд, монгол, монпа, энэтхэг, гадаад хүмүүс түүнийг харахаар зам дагуу эгнэн зогссон байв. Дээрхийн Гэгээнтэн маргааш өглөө эрт Пуне руу хөлгийн жолоог зална.
Энэтхэг, Карнатака, Мундгод, 2014 оны 12 дугаар сарын 29. Дээрхийн Гэгээнтэн Далай Лам өнөөдөр Балдан Лхамын жэнан хайрлах Брайбун Лачи хийдийн дуган дотор болон хашаанд хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Хүсэлтийг гаргасан Гандан Жанзэ болон Брайбун хийдийн лам нарт энэ арга хэмжээ зориулагдаж байгаа хэмээн тэр хэлэв.
Үдээс хойш Төвөдөөс ирсэн бүлэг хүмүүст хандан Дээрхийн Гэгээнтэн үг хэллээ. Тэрээр,
“Урьд нь бид нэгдмэл нэг статустай гурван муж улсад тархан суурьшиж байсан бол одоо эдгээр нутагт засаг захиргааны өөр хуваарилалт хэрэгжиж байгаа билээ. Гэхдээ бид бүгд төвөд хэлээрээ ярьсаар байгаа. Үүнээс илүү, төвөд хүмүүс бол Төвөд орны жинхэнэ эзэд нь мөн. Мөн та бүхний эх оронч үзэл хийгээд эр зоригийг бахдан биширч байна. Баярлалаа та бүхэнд” хэмээн яриагаа эхлэв.
“Өнөөдөр боловсролд онцгой анхаарах хэрэгтэй. Бидний төрөлх хэл дээр байгаа буддизм хийгээд буддын сэтгэл зүйн талаархи мэдлэгийг бид сайтар судлах хэрэгтэй байна. Энэ асуудлыг өрнийн эрдэмтэд хүртэл сонирхох болсон. Сэтгэл оюунаа хэрхэн хөгжүүлэх талаар бид суралцах шаардлагатай. Үүний тулд гүн гүнзгий ойлголттой болох ёстой. Хэрвээ та бүхэн ойлгосны үндсэн дээр маанийг 21 удаа хэлж чадвал ойлгоогүйгээр 1000 удаа уншсанаас хамаагүй илүү хүчтэй байх болно.”
“Дэн Сяо Пиний эдийн засгийн шинэчлэл эхэлснээс хойш олон хүн баян чинээлэг болсон. Хүмүүс баян чинээлэг амьдрах нь зөв. Гэхдээ чинээлэг амьдралаа архи дарс ууж, мөрийтэй тоглоом тоглож үрэх бус, харин сайн үйлс бүтээхэд зориулах нь чухал. Сургууль, эмнэлэг барьцгаа. Ядуу хүүхдүүдийн боловсролыг дэмжицгээ. Хэрвээ боломжтой бол эд хөрөнгөнөөсөө нийгмийн сайн сайхны төлөө зориулах хэрэгтэй.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Цэчин До Аг Чойлин Сажа хийдэд
морилов. Энэтхэг, Карнатака, Мундгод, 2014.12.29.
Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛО

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг Рато хийдэд ирэхэд бага
насны лам хүү хадаг барин мэндчиллээ. Энэтхэг, Карнатака,
Мундгод, 2014.12.29. Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛО
“Том ч бай, жижиг ч бай манай сүм хийдүүд гагцхүү судалгаа шинжилгээний замаар л Дээдийн номыг хадгалан өвлөж чадна. Рато хийд нь Төвөдөд буддын сонгодог бүтээлүүдийг нарийвчлан судалдаг байгууллага гэдгээрээ алдартай байсан бөгөөд олон жижиг сүм хийдүүдэд энэ ажлыг огт анхаардаггүй. Тэд зөвхөн зан үйлийг хийдэг. Бид ийм байдлыг өөрчлөхийг оролдож байна. Өөр бас нэг зүйлийг би өөрчлөхийг хүсч байна. Саяхан бидний авч хэлэлцсэн Ламрим зэрэг төвөд хэл дээр бичигдсэн олон бүтээл буддист болон төлөвшсөн хүмүүст зориулагдсан байдаг. Нөгөө талаас эртний Энэтхэгийн сонгодог бүтээлүүд арай өргөн хүрээг хамарсан байдаг бөгөөд тухайн үеийнхээ олон ургальч үзэл санааг авч үзсэн байдаг” хэмээлээ.
Брайбун Гоман хийдэд Дээрхийн Гэгээнтэнд бичмэл тайланг гардуулсныг тэрээр гүйлгэн харав. Баксагаас бууж Гоманд ирсэн 62 ламаас одоо 26 хүн үлдсэнийг тэр анзаарсан байв.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Брайбун Гоман хийдэд
морилов. Энэтхэг, Карнатака, Мундгод, 2014.12.29.
Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛО
“Сүм хийдийн нөхцөл байдлыг хэрхэн сайжруулах асуудлыг өнгөрсөн жилээс би Гандан Ширээт, Шарба болон Жанзэ цорж, бусад хамба нартай хэлэлцэж байгаа. Өнөөдөр ч гэсэн үдийн хоолны үеэр энэ асуудлыг хөндөж ярьсан. Бид судалгаа шинжилгээгээ дээшлүүлж, ард түмэнд илүү сайн үйлчлэх талаар өөрсдийгөө дайчлах шаардлагатай. Та бүхнийг энэ хэлэлцүүлэгт нэгдэж, өөр хоорондоо ярилцахыг миний зүгээс хичээнгүйлэн хүсч байна.”
Замын нөгөө талд байрлах Брайбун Лосалин хийдэд Дээрхийн Гэгээнтэн үг хэлэхдээ,
“Гандан Ширээт, Шарба цорж, миний багш Лин ринбучи бүгд энэ хийдэд харьяалагддаг. Энэ бол Богд Зонховын уламжлалыг өвлөсөн олон агуу эрдэмтдийг төрүүлсэн хийд. Гэхдээ өнгөрсөн түүх ирээдүйн баталгаа болохгүй. Бүх зүйл урьдынх шиг байна гэж бид найдаж болохгүй. Хэдийгээр өнөөдөр тэр болгоныг хийх боломжгүй байж болох ч, сурч боловсрох, амьдралын нөхцлийг сайжруулах арга замыг бид хайх ёстой. Жишээ нь, мэргэжлийн сайн багш нар хангалттай байхгүй бол сургалт муудаж эхэлдэг. Олон хүн мөнгө олох зорилгоор Өрнөд рүү тэмүүлэх боллоо” хэмээв.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Брайбун Лосалин хийдийн лам
нарын хамт. Энэтхэг, Карнатака, Мундгод, 2014.12.29.
Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛО
Гоман болон Лосалин хийдийн өмнө тэрээр хэдэн зуун лам нартай хамт зургаа татуулсан байна. Дээрхийн Гэгээнтнийг Брайбун Лачи хийдэд эргэн ирэхэд, лам, хар, төвөд, монгол, монпа, энэтхэг, гадаад хүмүүс түүнийг харахаар зам дагуу эгнэн зогссон байв. Дээрхийн Гэгээнтэн маргааш өглөө эрт Пуне руу хөлгийн жолоог зална.
Үзсэн: 1 959
Холбоотой мэдээ: