“Баяр баяслын ном”-д зориулсан ярилцлага
16-05-2015, 17:06 | Хэвлэх
2015 оны 4 дүгээр сарын 20
Энэтхэг, Химачал Прадеш, дарамсала, 2015 оны 4 дүгээр сарын 20. Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Дарамсалад зочлохоор ирж байгаа, өөрийн анд, Христийн шашны хамба Десмонд Туту болон түүний охин Мпхог угтахаар Кангра нисэх буудалд очив. Хамба ламтай хамтран “Хүмүүний аялал” (Human Journey) байгууллагыг санаачилсан Доуг Абрамс болон бусад гишүүд Туту нарыг дагалдан ирсэн бөгөөд тус байгууллагын зорилго нь Африкийн “убунту” үзэл буюу бид бүгд хөгжин дэвжсэн үед хүн бүр дэвжинэ гэсэн үзлийг түгээн дэлгэрүүлэхэд оршиж байгаа ажээ.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам хамба лам Десмонд Туту нарын
уулзалтын эхний өдөр. Энэтхэг, Химачал Прадеш, Дарамсала,
2015.4.20. Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛОӨнөө өглөө Дээрхийн Гэгээнтэн өөрийн өргөөндөө хамба лам Тутуг хүлээн авч, ‘Баяр баяслын номонд’ тусгахаар хамба ламын төлөвлөж байгаа цуврал ярилцлагын эхнийхийг эхлүүлсэн байна. Хамба лам өмнө нь ‘Өршөөлийн тухай ном’-ыг охинтойгоо хамтран гаргаж байсан ажээ. Шашны хоёр удирдагч баяр баяслыг аз жаргал, хайр, нигүүлсэлтэй холбон хүүрнэж, чин сэтгэлээсээ инээлдэж байв.
Хүүхэд төрүүлэхэд хэдий хэцүү байдаг ч, эх хүн шинэ төрсөн хүүхдээ баярлан угтдаг гэдгийг хамба лам Туту тэмдэглэн хэллээ. Төрөл бүрийн асуудал хүндрэлийг сөрөн, хэрхэн өөдрөг, баяр баясалтай байж чаддаг талаар тэрээр Дээрхийн Гэгээнтнээс асуухад эртний Энэтхэгийн гүн ухаантны үгнээс эш татсан байна. Тэрээр хэлэхдээ, нөхцөл байдлыг зөв үнэлж, ямар нэг зүйл хийж чадахаар бол санаа зовох хэрэггүй, шууд арга хэмжээ авах хэрэгтэй, ямар ч зүйл хийх боломжгүй бол санаа зовоод ч нэмэргүй гэжээ.
“Хүмүүний аялал” багийнхан 4 дүгээр сарын 23-ны Пүрэв гаригт Төвөдийн сургуульд зочилж, хүүхдүүдтэй уулзалт хийнэ.
Энэтхэг, Химачал Прадеш, дарамсала, 2015 оны 4 дүгээр сарын 20. Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Дарамсалад зочлохоор ирж байгаа, өөрийн анд, Христийн шашны хамба Десмонд Туту болон түүний охин Мпхог угтахаар Кангра нисэх буудалд очив. Хамба ламтай хамтран “Хүмүүний аялал” (Human Journey) байгууллагыг санаачилсан Доуг Абрамс болон бусад гишүүд Туту нарыг дагалдан ирсэн бөгөөд тус байгууллагын зорилго нь Африкийн “убунту” үзэл буюу бид бүгд хөгжин дэвжсэн үед хүн бүр дэвжинэ гэсэн үзлийг түгээн дэлгэрүүлэхэд оршиж байгаа ажээ.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам хамба лам Десмонд Туту нарын
уулзалтын эхний өдөр. Энэтхэг, Химачал Прадеш, Дарамсала,
2015.4.20. Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛО
Хүүхэд төрүүлэхэд хэдий хэцүү байдаг ч, эх хүн шинэ төрсөн хүүхдээ баярлан угтдаг гэдгийг хамба лам Туту тэмдэглэн хэллээ. Төрөл бүрийн асуудал хүндрэлийг сөрөн, хэрхэн өөдрөг, баяр баясалтай байж чаддаг талаар тэрээр Дээрхийн Гэгээнтнээс асуухад эртний Энэтхэгийн гүн ухаантны үгнээс эш татсан байна. Тэрээр хэлэхдээ, нөхцөл байдлыг зөв үнэлж, ямар нэг зүйл хийж чадахаар бол санаа зовох хэрэггүй, шууд арга хэмжээ авах хэрэгтэй, ямар ч зүйл хийх боломжгүй бол санаа зовоод ч нэмэргүй гэжээ.
“Хүмүүний аялал” багийнхан 4 дүгээр сарын 23-ны Пүрэв гаригт Төвөдийн сургуульд зочилж, хүүхдүүдтэй уулзалт хийнэ.
Үзсэн: 3 762
Холбоотой мэдээ: