"Сэтгэл хөдлөлийн атлас"-ын талаар ярилцав

10-03-2016, 21:17  |  Хэвлэх

2016 оны 2 дугаар сарын 23

АНУ, Миннесота, Рочестер. 2016.02.23 – Энэ өдөр доктор Еве Екман өөрийн эцгийн эхлүүлсэн “Сэтгэл хөдлөлийн атлас” төсөл хэрхэн явагдаж буй талаар Дээрхийн Гэгээнтэн Далай Ламтай ярилцлаа. Тэрээр Дээрхийн Гэгээнтэнд уг төслийг олон нийтэд цахим хэлбэрээр хэрхэн хүргэж буй тухайгаа тайлбарлан ярьсан юм. Түүний ярьснаар уг төслийн үр дагавар нь олон нийт болон шинжлэх ухааны салбарт үнэтэй хувь нэмэр оруулж байгаа ажээ.

"Сэтгэл хөдлөлийн атлас"-ын талаар ярилцав
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам болон доктор Еве Екман нар
“Сэтгэл хөдлөлийн атлас” төслийн талаар ярилцаж байгаа нь.
АНУ, Миннесота, Рочестер. 2016.02.23.
Гэрэл зургийг Жерреми Расселл (ДЛО)
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам болон доктор Еве Екман нар айдсын үед төрдөг сэтгэл хөдлөлийн талаар ярилцсан бөгөөд ялангуяа доктор Еве Екман сэтгэл зовнил, уйтгар гунигт автах, уурлах үед сэтгэл илүү их хөдөлдөг болохыг онцлон ярьлаа.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам:

“Уур нь сэтгэлийн сөрөг тал хэдий ч зарим тохиолдолд сэтгэлийг хүч чадалтай болгох онцгой байдлыг бий болгож чаддаг. Тэрхүү хүч чадлыг эерэг талруу өөрчлөх хэрэгтэй. Гэхдээ би уур дангаараа эерэг чанартай гэж бодохгүй байна.”


Дээрхийн Гэгээнтэн Далай Лам сэтгэл хөдлөлийн талаар ярих үедээ мэдрэмж болон сэтгэхүйн дадал хоёрын ялгааг дэлгэрэнгүй тайлбарласан юм.

Доктор Екман Дээрхийн Гэгээнтэн Далай Ламаас “Цаашид бид хэрхэх ёстой вэ? Хүмүүст хэрхэн туслах вэ?” гэж асуулаа. Тэрээр хүйтэн нь халууныг сарниулдаг, учир нь энэ хоёр эсрэг чанарууд юм. Уур хилэн хийгээд энэрэл хайр нь үүнтэй адил юм. Хүмүүсийн хийх ёстой зүйл бол олон янзын сэтгэл хөдлөлийг арилгах тал дээр суралцах явдал билээ.”

Төгсгөлд нь Дээрхийн Гэгээнтэн Далай Лам “Сэтгэл хөдлөлийн атлас” төсөл амжилттай явагдаж байгааг магтан сайшаав. Доктор Екман төслийн ажлыг ойрын хугацаанд цахим сүлжээнд бүрэн байрлуулах төлөвлөгөөтэй байгаагаа дурьдлаа.
Үзсэн: 2 024

Холбоотой мэдээ:
  • Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Маёо клиник дээр үг хэлэв
  • Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Маёо клиникийн ажилчидтай уулзав. 2016.02.29.
  • Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын Миннесота дахь номын айлдвар. АНУ, Миннесота, Миннеаполис. 2016.02.21
  • Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Анахеим, Луисвилл, Рочестерийн захирагч нартай уулзав. АНУ, Миннесота, Рочестер. 2016.02.11
  • Дээрхийн Гэгээнтэн Далай Лам хотын захирагч нартай шашнаас ангид ёс суртахууны талаар ярилцав
  •  

    Хуваарь (ойрын)

    Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

    2018 оны 10 дугаар сарын 3-6

    Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
    Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

    2018 оны 10 дугаар сарын 12-14

    Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

    Сайтын үндсэн бүтэц