Дээрхийн Гэгээнтэн Далай Лам хотын захирагч нартай шашнаас ангид ёс суртахууны талаар ярилцав
24-02-2016, 06:50 | Хэвлэх
2016 оны 2 дугаар сарын 12
АНУ, Миннесота, Рочестер. 2016.2.11 – Нарлаг боловч жихүүн хүйтэн энэ өглөө Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Анахеим хотын захирагч Том Тайт, Луисвиллийн маёор Грег Фишер, Рочестер хотын захирагч Арделл Бреде болон энэрэн нигүүлсэхүйн хотуудыг бүтээн байгуулах ажилд оролцож буй хэсэг хүмүүстэй уулзлаа. Анахеимийнхэн “Энэрлийн хот”-ыг сонгосон бол Луисвиллийнхэн “Нигүүлсэхүйн хот”-ыг сонгожээ.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам: “Бид өнөөгийн ертөнцөд болж буй цагаачлалын асуудал зэрэг асар олон зовлонгийн гэрч болж байна. Өнөөгийн энэ гариг дэлхий дээр хүмүүст асуудал бэрхшээл үүсч байгаагийн гол учир юу вэ гэж асуух хэрэгтэй. Миний бодлоор бидэнд бусдад анхаарал халамж хандуулах зэрэг бусдыг энэрэн хайрлах сэтгэл дутагдаж байгаагаас энэ бүгд үүсч байна. Бид ердөө “би, би, би” гэж боддог. Энэ л өнөөгийн зовлон бэрхшээлийн уг үндэс болж байна.”
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам маоёрчуудтай уулзсаны дараа
зургаа татуулав. АНУ, Миннесота, Рочестер. 2016.02.11.
Гэрэл зургийг Тэнзин Такла (ДЛО)Дээрхийн Гэгээнтэн Далай Лам захирагч нарыг “энэрэн нигүүлсэхүйн хот” хэмээх нэрийг сонгосонд баяртай байгаагаа илэрхийллээ. Тэрээр энэ цаг үед сайхан сэтгэлт хүмүүсийг бий болгохын тулд үе шаттайгаар үйл ажиллагаа явуулах хэрэгтэй гэж үзэж буйгаа илэрхийлэв. Үүнийг дэлхий дээр амьдарч байгаа шашин шүтдэг болон шүтдэггүй долоон тэрбум хүн бүрийн төлөө хийх хэрэгтэй гэдгийг онцолсон юм.
“Бүх хүүхдүүд агуу их хайр халамжийг өөрсдийн эхээсээ авсан байдаг. Энэ нь биологийн үйл явц бөгөөд ямар нэгэн шашинтай хамааралтай биш ээ. Тийм учраас бид энэхүү үнэ цэнэтэй зүйлийг ямар нэгэн шашинд хамаатгалгүй хөгжүүлэх арга замыг олох хэрэгтэй. Үүнийг би “шашнаас ангид ёс суртахуун” гэж ойлгодог. Энэтхэг дэх “шашнаас ангид ёс суртахуун” гэх ойлголт нь шашинтан нарт хамаараад зогсохгүй шашин шүтлэггүй хүмүүст ч хамаардаг.”
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам боловсролын салбарт, ялангуяа сургалтын хөтөлбөрт шашнаас ангид ёс суртахууны хичээл оруулах нь хичнээн чухал болохыг дурьдлаа. Тэрээр Емори их сургуульд шашнаас ангид ёс суртахууны хичээлийн хөтөлбөр боловсруулж байгааг дурьдав. Уг хөтөлбөрийг шинжлэх ухааны хичээлтэй уялдуулан боловсруулж байгаа аж. Энэтхэгт уг хөтөлбөрийн талаар уулзалт, хэлэлцүүлэг хийсний дараа буюу энэ жилийн сүүлээр Америкийн тал сургалтын хөтөлбөрийг эцэслэн шийдэх ажээ.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам өөрийн үүрэг хариуцлагын талаар “Би насан эцэслэх хүртлээ манай гариг дэлхий дээр амьдарч буй долоон тэрбум хүний эв нэгдлийг хөгжүүлэхийн төлөө хичээсээр байх болно. Хэн нэгнийг харах бүрт надад “надтай л адил хүн шүү дээ” гэсэн дотно сэтгэгдэл өөрийн эрхгүй төрдөг. Харин үндэс угсаа, шашин соёл гэх зэрэг хоёрдугаар зэргийн ялгаанд анхаарал хандуулах аваас та өөрийн эрхгүй ганцаардлыг мэдэрч эхлэх болно.” хэмээн айлдсан юм.
Өөртэй нь уулзаж буй хүмүүс сайхан сэтгэл болон энэрэн нигүүлсэхүйн талаар улам бүр сонирхож, түүний ямар их үнэ цэнэтэйг мэдэрч эхэлж байгаад Дээрхийн Гэгээнтэн Далай Лам урамшиж буйгаа ярив. Энэ нь түүнд итгэл найдварыг өгч байна гэсэн юм. Мөн тэрээр Америк улс энэ тал дээр илүү их анхаарал хандуулж байгаад таатай байгаагаа дурслаа.
“Америк бол эдийн засгаар хүчирхэг улс мөн. Одоо сэтгэлийн баялаг, сэтгэлийн үнэ цэнэ дээр анхаарал хандуулах цаг болжээ. Хэрэв Америк улс боловсролын хөтөлбөрөөр хүний үнэ цэнийг тодорхойлж олон олон энэрэлийн болон нигүүлсэхүйн хотыг байгуулж, хөгжүүлж чадвал үр нөлөө гарах нь магад билээ. Өнөөдөр олон хүмүүс материаллаг хөгжил нь дангаараа хүний аз жаргалыг бүрдүүлж чадахгүй байна гэдгийг ухамсарлаж байна.”
Дээрхийн Гэгээнтэн Далай лам 2013 онд Луисвилл хотод айлчлах үедээ шашнаас ангид ёс суртахууны талаар өөрийн нийгэмлэгтээ танилцуулах хэрэгтэй гэж хүссэн тухай Луисвиллийн Маёор Грег Фишер ярьсан юм. Түүний туршлагаар одоог хүртэл зарим хүмүүс шашнаас ангид ёс суртахуун гэдгийг шашингүй хүмүүст хамааралтай мэтээр ойлгож байгаа аж. Тэрээр “хүний үнэ цэнэ” гэх томьёог ашиглахад тэд илүү амар хүлээн авч байгаа талаар ярьсан юм. Асрал, энэрлийн сайхан сэтгэл нь хүний үндсэн чанарт байдаг болохыг тэрээр ярьлаа.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Луисвиллийг энэрлийн сургуулийн төслийн хүрээнд хүний мөн чанарыг ерөнхий боловсролын сургуульд заах боломжтой гэж үнэлснийг маёор Фишер дурьдав. Гурван сургуулийн бага ангийн сурагч нарт энэрэн нигүүлсэх, хайрлах, сэтгэл төвлөрөл, бясалгалын хичээлийг зааж эхэлсэн байна.
Үр дүн хэрхэн гарч байгаа талаар асуусанд маоёр Фишер Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд “Бид Виржинагийн их сургуультай хамтран ажиллаж байгаа бөгөөд арван сургуульд уг төслийг шинжлэх ухааны хичээлтэй хавсруулж, харин өөр арван сургуульд хавсруулаагүй. Ингээд эцэст нь эдгээрийн хооронд хэр хэмжээний ялгаа гарахыг харах болно” хэмээн хариулсан юм.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам:
“Би сүүлийн арав гаруй жилийн хугацаанд боловсролын болон шинжлэх ухааны олон олон эрдэмтэдтэй уулзаж, ярилцаж байсан. Тэдний ихэнх нь орчин үеийн боловсролын тогтолцоо нь материаллаг үнэ цэнэ дээр төвлөрсөн тул хангалттай сайн тогтолцоо биш гэдэг дээр санал нийлдэг. Тийм учраас халуун дулаан сэтгэлийг бий болгох сургалтын хөтөлбөрийг нэмэх хэрэгтэй байна. Ямар ч атугай бид юуны түрүүнд уг сургалтын хөтөлбөрийг аль нэг сургуульд бага хэмжээгээр эхлүүлэх хэрэгтэй ба хэрэв эерэг үр дүн гарч эхэлбэл бусад олон сургуульд уг хөтөлбөрийг эхлүүлж болно.”
“Улс төрийн удирдагчид өнөөдрийн олон асуудал бэрхшээлийн улмаас асар завгүй ажиллаж байна. Гэтэл энэрлийн хөтөлбөр нь ирээдүйн олон асуудлыг шийдэж чадна. Энэхүү сургалтанд хамрагдсан XXI зууны сүүл үеийн удирдагчид илүү их энэрэнгүй сэтгэлтэй байх болно гэдэгт би бүрэн итгэлтэй байна. Ийнхүү XXI зууныг энх тайван хийгээд энэрэн нигүүлсэхүйн зуун болгож чадах юм.”
Хуралд оролцож буй өөр хэсэг хүмүүс энэрлийг хөгжүүлэх хөтөлбөрийг Канадын дунд сургуульд эхлүүлсэн талаар ярьлаа. Тэдний өрнүүлсэн сайн үйлс сургуулийн хүрээнээс халин оджээ. Сурагч хүүхдүүд энэрэн нигүүлсэх сайхан сэтгэлийн тухай сурч мэдсэн зүйлээ өөрийн эцэг эхтэйгээ хуваалцаж эхэлсэн байна. Арван настай хүүхэд зөрчилдөөнийг арилгах арга замын талаар гэр бүлийхэнтэйгээ ярилцсаныг эцэг эх нь баярлан ярьжээ. Уг сургалтын үр дүн эерэг гарч байгаад эцэг эхчүүд маш их баяртай байгаа аж.
Үдийн даруухан хоол идсэний дараа Дээрхийн Гэгээнтэн Далай Лам хуралд оролцсон бүгдэд талархал илэрхийллээ.
АНУ, Миннесота, Рочестер. 2016.2.11 – Нарлаг боловч жихүүн хүйтэн энэ өглөө Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Анахеим хотын захирагч Том Тайт, Луисвиллийн маёор Грег Фишер, Рочестер хотын захирагч Арделл Бреде болон энэрэн нигүүлсэхүйн хотуудыг бүтээн байгуулах ажилд оролцож буй хэсэг хүмүүстэй уулзлаа. Анахеимийнхэн “Энэрлийн хот”-ыг сонгосон бол Луисвиллийнхэн “Нигүүлсэхүйн хот”-ыг сонгожээ.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам: “Бид өнөөгийн ертөнцөд болж буй цагаачлалын асуудал зэрэг асар олон зовлонгийн гэрч болж байна. Өнөөгийн энэ гариг дэлхий дээр хүмүүст асуудал бэрхшээл үүсч байгаагийн гол учир юу вэ гэж асуух хэрэгтэй. Миний бодлоор бидэнд бусдад анхаарал халамж хандуулах зэрэг бусдыг энэрэн хайрлах сэтгэл дутагдаж байгаагаас энэ бүгд үүсч байна. Бид ердөө “би, би, би” гэж боддог. Энэ л өнөөгийн зовлон бэрхшээлийн уг үндэс болж байна.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам маоёрчуудтай уулзсаны дараа
зургаа татуулав. АНУ, Миннесота, Рочестер. 2016.02.11.
Гэрэл зургийг Тэнзин Такла (ДЛО)
“Бүх хүүхдүүд агуу их хайр халамжийг өөрсдийн эхээсээ авсан байдаг. Энэ нь биологийн үйл явц бөгөөд ямар нэгэн шашинтай хамааралтай биш ээ. Тийм учраас бид энэхүү үнэ цэнэтэй зүйлийг ямар нэгэн шашинд хамаатгалгүй хөгжүүлэх арга замыг олох хэрэгтэй. Үүнийг би “шашнаас ангид ёс суртахуун” гэж ойлгодог. Энэтхэг дэх “шашнаас ангид ёс суртахуун” гэх ойлголт нь шашинтан нарт хамаараад зогсохгүй шашин шүтлэггүй хүмүүст ч хамаардаг.”
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам боловсролын салбарт, ялангуяа сургалтын хөтөлбөрт шашнаас ангид ёс суртахууны хичээл оруулах нь хичнээн чухал болохыг дурьдлаа. Тэрээр Емори их сургуульд шашнаас ангид ёс суртахууны хичээлийн хөтөлбөр боловсруулж байгааг дурьдав. Уг хөтөлбөрийг шинжлэх ухааны хичээлтэй уялдуулан боловсруулж байгаа аж. Энэтхэгт уг хөтөлбөрийн талаар уулзалт, хэлэлцүүлэг хийсний дараа буюу энэ жилийн сүүлээр Америкийн тал сургалтын хөтөлбөрийг эцэслэн шийдэх ажээ.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам өөрийн үүрэг хариуцлагын талаар “Би насан эцэслэх хүртлээ манай гариг дэлхий дээр амьдарч буй долоон тэрбум хүний эв нэгдлийг хөгжүүлэхийн төлөө хичээсээр байх болно. Хэн нэгнийг харах бүрт надад “надтай л адил хүн шүү дээ” гэсэн дотно сэтгэгдэл өөрийн эрхгүй төрдөг. Харин үндэс угсаа, шашин соёл гэх зэрэг хоёрдугаар зэргийн ялгаанд анхаарал хандуулах аваас та өөрийн эрхгүй ганцаардлыг мэдэрч эхлэх болно.” хэмээн айлдсан юм.
Өөртэй нь уулзаж буй хүмүүс сайхан сэтгэл болон энэрэн нигүүлсэхүйн талаар улам бүр сонирхож, түүний ямар их үнэ цэнэтэйг мэдэрч эхэлж байгаад Дээрхийн Гэгээнтэн Далай Лам урамшиж буйгаа ярив. Энэ нь түүнд итгэл найдварыг өгч байна гэсэн юм. Мөн тэрээр Америк улс энэ тал дээр илүү их анхаарал хандуулж байгаад таатай байгаагаа дурслаа.
“Америк бол эдийн засгаар хүчирхэг улс мөн. Одоо сэтгэлийн баялаг, сэтгэлийн үнэ цэнэ дээр анхаарал хандуулах цаг болжээ. Хэрэв Америк улс боловсролын хөтөлбөрөөр хүний үнэ цэнийг тодорхойлж олон олон энэрэлийн болон нигүүлсэхүйн хотыг байгуулж, хөгжүүлж чадвал үр нөлөө гарах нь магад билээ. Өнөөдөр олон хүмүүс материаллаг хөгжил нь дангаараа хүний аз жаргалыг бүрдүүлж чадахгүй байна гэдгийг ухамсарлаж байна.”
Дээрхийн Гэгээнтэн Далай лам 2013 онд Луисвилл хотод айлчлах үедээ шашнаас ангид ёс суртахууны талаар өөрийн нийгэмлэгтээ танилцуулах хэрэгтэй гэж хүссэн тухай Луисвиллийн Маёор Грег Фишер ярьсан юм. Түүний туршлагаар одоог хүртэл зарим хүмүүс шашнаас ангид ёс суртахуун гэдгийг шашингүй хүмүүст хамааралтай мэтээр ойлгож байгаа аж. Тэрээр “хүний үнэ цэнэ” гэх томьёог ашиглахад тэд илүү амар хүлээн авч байгаа талаар ярьсан юм. Асрал, энэрлийн сайхан сэтгэл нь хүний үндсэн чанарт байдаг болохыг тэрээр ярьлаа.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Луисвиллийг энэрлийн сургуулийн төслийн хүрээнд хүний мөн чанарыг ерөнхий боловсролын сургуульд заах боломжтой гэж үнэлснийг маёор Фишер дурьдав. Гурван сургуулийн бага ангийн сурагч нарт энэрэн нигүүлсэх, хайрлах, сэтгэл төвлөрөл, бясалгалын хичээлийг зааж эхэлсэн байна.
Үр дүн хэрхэн гарч байгаа талаар асуусанд маоёр Фишер Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд “Бид Виржинагийн их сургуультай хамтран ажиллаж байгаа бөгөөд арван сургуульд уг төслийг шинжлэх ухааны хичээлтэй хавсруулж, харин өөр арван сургуульд хавсруулаагүй. Ингээд эцэст нь эдгээрийн хооронд хэр хэмжээний ялгаа гарахыг харах болно” хэмээн хариулсан юм.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам:
“Би сүүлийн арав гаруй жилийн хугацаанд боловсролын болон шинжлэх ухааны олон олон эрдэмтэдтэй уулзаж, ярилцаж байсан. Тэдний ихэнх нь орчин үеийн боловсролын тогтолцоо нь материаллаг үнэ цэнэ дээр төвлөрсөн тул хангалттай сайн тогтолцоо биш гэдэг дээр санал нийлдэг. Тийм учраас халуун дулаан сэтгэлийг бий болгох сургалтын хөтөлбөрийг нэмэх хэрэгтэй байна. Ямар ч атугай бид юуны түрүүнд уг сургалтын хөтөлбөрийг аль нэг сургуульд бага хэмжээгээр эхлүүлэх хэрэгтэй ба хэрэв эерэг үр дүн гарч эхэлбэл бусад олон сургуульд уг хөтөлбөрийг эхлүүлж болно.”
“Улс төрийн удирдагчид өнөөдрийн олон асуудал бэрхшээлийн улмаас асар завгүй ажиллаж байна. Гэтэл энэрлийн хөтөлбөр нь ирээдүйн олон асуудлыг шийдэж чадна. Энэхүү сургалтанд хамрагдсан XXI зууны сүүл үеийн удирдагчид илүү их энэрэнгүй сэтгэлтэй байх болно гэдэгт би бүрэн итгэлтэй байна. Ийнхүү XXI зууныг энх тайван хийгээд энэрэн нигүүлсэхүйн зуун болгож чадах юм.”
Хуралд оролцож буй өөр хэсэг хүмүүс энэрлийг хөгжүүлэх хөтөлбөрийг Канадын дунд сургуульд эхлүүлсэн талаар ярьлаа. Тэдний өрнүүлсэн сайн үйлс сургуулийн хүрээнээс халин оджээ. Сурагч хүүхдүүд энэрэн нигүүлсэх сайхан сэтгэлийн тухай сурч мэдсэн зүйлээ өөрийн эцэг эхтэйгээ хуваалцаж эхэлсэн байна. Арван настай хүүхэд зөрчилдөөнийг арилгах арга замын талаар гэр бүлийхэнтэйгээ ярилцсаныг эцэг эх нь баярлан ярьжээ. Уг сургалтын үр дүн эерэг гарч байгаад эцэг эхчүүд маш их баяртай байгаа аж.
Үдийн даруухан хоол идсэний дараа Дээрхийн Гэгээнтэн Далай Лам хуралд оролцсон бүгдэд талархал илэрхийллээ.
Үзсэн: 2 859
Холбоотой мэдээ: