Дээрхийн Гэгээнтэн Далай Лам “Энэрэнгүй эмэгтэй удирдагчид”-тай уулзав
25-06-2016, 03:55 | Хэвлэх
2016 оны 06 дугаар сар 18
АНУ, Лос Анжелес. 2016.06.17 – Өчигдөр Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Вашингтон хотоос нисэж Лос Анжелест хүрэлцэн ирлээ. Өнөөдөр тэрээр “Энэрэнгүй эмэгтэй удирдагчид” группын түр гишүүдтэй хамт өглөөний цай уух ёстой байлаа.
Хэдийгээр олон жилийн өмнө уулзаж байсан тэдний зарим нэгний нэрийг мартсан ч зүс царайг маш сайн санаж байгааагаа хэлэв. Улс төрчдийг хэрхэн энэрэнгүй сэтгэлтэй болгох вэ гэсэн асуултанд тэрээр олон жилийн өмнө дэд ерөнхийлөгч Ал Горт “Хүмүүс өөрт тохиолдсон асуудлыг шийдэхдээ сэтгэл хямралын эрхээр шийдэж болохгүй” гэж хэлж байснаа дурслаа. Үүнийг далайн мандалд хуй салхи үүсэж, давалгаа оволзож байхад далайн гүн амгалан тайван байдагтай адилтгасан юм.
Дээрхийн Гэгээнтнийг өглөөний цай уухаар танхимд орж ирэхэд нөлөө бүхий эмэгтэйчүүд, эмэгтэй захирлууд, мөн урлагийн болон хэвлэл мэдээллийн гэх мэт өөр өөр салбарын 275 эмэгтэйчүүд ширээндээ сууцгаасан байлаа. Эхлээд Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын ажил амьдралыг харуулсан товч кино бичлэг үзүүлэв. Дараа нь Мими болон Марибэл Унанүе нар Дарамсала хотод Дээрхийн Гэгээнтэнтэй анх хэрхэн уулзаж байсан тухайгаа ярьсан юм. Тэд энэрэнгүй эмэгтэй удирдагчийг бий болгох үйлсэд оролцож буй Дээрхийн Гэгээнтэнд талархал илэрхийллээ. Өглөөний цайгаа ууж дууссаны дараа Анахеим хотын захирагчийн эхнэр Жулие Тайт Дээрхийн Гэгээнтнийг тайзан дээр суухыг урьснаар тэд суудлаа эзлэв.
К’Орианка Килчер уг төвийн нээлтийн ажиллагаанд дуу дуулав.
АНУ, Калифорниа муж, Анахеим хот. 2016.06.17.
Гэрэл зургийг Жерреми Рассел (ДЛО)К’Орианка Килчер ярилцлагын өмнө дуу дууллаа. Түүний дуулсан дуу нь газар дэлхий, огторгуй, тэнгис далай, амьтад, ой модын харилцан хамаарал, хойч үедээ өвлүүлэн өгөх эдгээрийн тухай байлаа. Тэрээр мөн лимбэ тоглосон бөгөөд Дээрхийн Гэгээнтэнд төвөд нутгийн цэцэгт нуга хөндийг санагдуулсан байна.
Дээрхийн Гэгээнтэн:
“Миний хэлэх гэж байсан бүгдийг энэ бүсгүй хэллээ” хэмээн хошигноод үргэлжлүүлэн “Эрхэм ахан дүүс нар аа, та бүхэнтэй уулзаж байгаадаа таатай байна. Бид бүгд хүн гэдгээрээ адил. Бид бүгдэд амьдрах эрх бий. Бид байгалийн нэг хэсэг учир бидний амьдрал түүнээс хамааралтай. Бид бүгдээрээ амар амгалан амьдрахыг хүсдэг. Тэрхүү амар амгалан нь гадна талын бус бидний дотоод сэтгэлд байдаг зүйл билээ. Уур хилэн болон хардалт айдас хүйдэс зэргүүд нь бидний дотоод сэтгэлийн амгалан тайван байдлыг алдагдуулдаг. Сэтгэлийн үнэ цэнийг мэдэрсэн тохиолдолд дотоод амар амгаланг хөгжүүлж чадах бөгөөд үүнийг боловсролоор дамжуулан олж чадна. Энэ бүгдийг хуучин цагт шашин хийдэг байсан бол өнөөдөр 1 тэрбум гаруй хүн шашин шүтэх сонирхолгүй байна. Тиймээс шашны номлол гэхээсээ илүү нийтлэг эрх ашигийг дээгүүр тавих хэрэгтэй билээ.”
“Мэдлэг боловсрол нь эрүүл бөгөөд аз жаргалтай хүн төрөлхтөнийг бий болгоно. Эрүүл саруул оюун ухаан нь бидний бие организмд ч сайнаар нөлөөлдөг юм. Харин сөрөг сэтгэл хөдлөл буюу уур хилэн, хүсэл шунал зэргүүд нь бидний дотоод сэтгэлийн амгалан тайван байдлыг алдагдуулж улмаар зөв, бурууг ялгах чадварыг сүйтгэдэг. Хайр, энэрэн нигүүлсэх нь голлох томоохон шашнуудын үндсэн сургаал бөгөөд аз жаргалтай амьдралын үндэс суурь билээ. Тийм учраас сайхан сэтгэлтэй болгох мэдлэг боловсрол бидэнд хэрэгтэй. Эмэгтэйчүүд бусдыг илүү ихээр ойлгож чаддаг тул дэлхийн 200 гаруй улс эмэгтэй удирдагчтай болвол энэ дэлхий дээр илүү их энх тайван цогцолж чадах юм.”
“Энэрэн нигүүлсэх зэрэг сайхан сэтгэлд илүү их анхаарал хандуулж эхэлсэн үед эмэгтэйчүүд нийгмийн сайн сайхныг бүтээхэд илүү их үүрэг рольтой оролцож чадна гэдэгт би итгэдэг. Хэдэн жилийн өмнө франц сурвалжлагч надаас “Эмэгтэй Далай Лам байж болох уу?”хэмээн асуухад би “Яагаад байж болохгүй гэж” хэмээн хариулж билээ.”
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам "Энэрэнгүй эмэгтэй удирдагчид"
группын гишүүдтэй хамт өглөөний цай уулаа. АНУ, Калифорниа,
Анахеим хот. 2016.06.17. Гэрэл зургийг Жерреми Рассел (ДЛО)Ярилцлагын дараа Дээрхийн Гэгээнтэн асуулт, хариулт явуулахыг хүслээ. “Шашин шүтдэггүй хүмүүст ямар зөвлөмж өгөх вэ?” гэсэн асуултанд Америкийн сэтгэл мэдрэлийн эмч Аарон Бекийн судалгааг санал болгосон юм. Аарон Бек Дээрхийн Гэгээнтэнд “Бид уурлах үедээ уур хүргэгч хүнийг бүхэлдээ буруутайгаар хардаг. Гэтэл үнэндээ уурын 90% нь ердөө бидний төсөөлөл байдаг.” гэжээ.
Тэрээр уур хилэн зэрэг сөрөг сэтгэл хөдлөлүүд нь өөрийгөө дөвийлгөн үздэгээс үүсдэг гэдгийг таних нь чухал гэлээ. Өөрийгөө дөвийлгөх нь эерэг сэтгэл хөдлөл болон сөрөг сэтгэл хөдлөл зэргийг ялгах чадваргүй болгодог аж. Тэрээр нэмж уур хилэн нь гэм бурууг таньж чадаагүй сэтгэл хөдлөлийн нэгэн хэлбэр бөгөөд сохор энерги гэж тодорхойлсон юм.
Дээрхийн Гэгээнтэн эхийнхээ тухай ярив. Түүнийг бага байхад тоглох тоглоом байхгүй тул ээж нь түүнийг ажилдаа авч явдаг байжээ. Дээрхийн Гэгээнтэн, мөн түүний ах дүүс бүгд эхийнхээ уурлаж байгааг нэг ч удаа хараагүй аж. Энэ нь түүнд энэрэл хайрын талаар суралцах анхны хичээл нь болсон байна.
Цаг уурын өөрчлөлтийн талаар ярилцах үед тэрээр Төвөдөөс ирж буй хүмүүс Лхас хотын эргэн тойрны уулсад цас ихээр унаж байгаа талаар ярьсныг дурьдлаа. Түүний амьдарч буй Дарамсала хотын өндөр ууланд ч цас ихээр унаж байгаа ажээ.
“Бид өөрсдийн гэрээ цэвэрлдэгтэй адил эх дэлхийгээ ч цэвэрлэх хэрэгтэй. Эх дэлхий маань бидний гэр орон юм.”
Өөр нэгэн асуулт нь террорист нарын талаар байлаа. Дээрхийн Гэгээнтэн зарим хүмүүс “лалын хэт даврагсад” гэж нэрлдэгтэй санал нэгдэхгүй байгаа талаар ярив.
“Алан хядагч нар бүх шашны сургаал номлолыг зөрчиж аймшигт аллага үйлддэг. Тийм учраас тэднийг ямар нэгэн шашинтай холбохын аргагүй юм.”
Тэрээр 9 сарын 11-ний аймшигт хэрэг болсны дараа ерөнхийлөгч Жорж Бушад хандаж эмэгнэлийн захидал илгээхдээ хүчирхийллийн бус арга замыг сонгохыг санал болгосон гэдгээ дурслаа. Тэр цагаас хойш бурханы шашинт хувраг хүнийхээ хувьд муслимын шашинтан нарыг хамгаалдаг болсон байна. Учир нь жинхэнэ муслимын шашинтан хүн хэзээ ч цус урсгах ёсгүй ажээ.
Уулзалтанд оролцсон эмэгтэйчүүд Дээрхийн Гэгээнтнээс асуулт
асуув. АНУ, Калифорниа муж, Анахеим хот. 2016.06.17.
Гэрэл зургийг Жерреми Рассел (ДЛО)Тэрээр бүх шашны уламжлал нь энэрэл хайрыг хөгжүүлдэг гэдгийг ойлгох хэрэгтэйг онцлов. Хэдийгээр үзэл онолын түвшинд адил бус олон сургаал байдаг ч тэр бүгд хайр энэрлийг хөгжүүлэхийн тулд ажээ.
“Бид хүн гэдгээрээ адил гэдийг байнга санах хэрэгтэй. “Бид” ба “тэд” хэмээн хуваагдсаар байвал илүү их асуудлууд ар араасаа цуврах болно.”
“Энэрэнгүй эмэгтэйчүүд” Дээрхийн Гэгээнтний айлдсан “Би 16 насандаа эрх чөлөөгөө алдаж, 24 насандаа эх орноо алдсан. 50 гаруй жилийн турш Төвөдөөс зүрх зүсэм мэдээг хүлээн авч байсан ч би итгэл найдвараа хэзээ ч алдаагүй. Би илэн далангуй хийгээд шудрага үнэний хүчинд итгэдэг. Өөрт бэрхшээл тохиолдсон ч зоримог, шийдэмгий байдлаа сааруулж болохгүй.” хэмээх үгэнд гүн талархал илэрхийллээ.
Дээрхийн Гэгээнтэнд Жонатон Марро түүний амьдралыг харуулсан хөрөг зургийн үзэсгэлэнг бэлэглэв.
Дараа нь тэрээр Анахеим хотын дарга Том Тайт болон түүний гэр бүл, найз нөхөдтэй уулзах үедээ: “Би Америкийг чөлөөт ертөнцийн тэргүүн орон гэж боддог. Би хатагтай Тайтыг энх тайван, энэрэн нигүүлсэхүйн төлөөх хөдөлгөөний удирдагч болно гэдэгт итгэлтэй байна. Анахеим хот өөрийгөө “Энэрэнгүй хот” гэж нэрлэсэн. Энх тайван бол зөвхөн дотоод сэтгэлээс бий болдог зүйл юм. Энх тайвны төлөөх зэвсэг хураах үйл ажил нь дотоод сэтгэлийн зэвсгийг хураахтай хамт явагдаж байж амжилтанд хүрнэ.” гэж хэлэв.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Мариа Шривертэй "Далай Ламын
анд нөхдүүд" facebook хуудсаар дамжуулж шууд ярилцлага хийв.
АНУ, Калифорниа муж, Анахеим хот. 2016.06.17.
Гэрэл зургийг Жерреми Рассел (ДЛО)Дараа нь Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Мариа Шривертэй хамт Facebook-ээр дамжуулж шууд ярилцлага хийх үедээ мөн л хүн төрөлхтөний үндсэн чанар нь эерэг тул бидэнд итгэл найдвар байсаар байна гэж айлдсан юм. Хүмүүс өөр хоорондоо харилцан хамааралтай амьдардаг тул хүн төрөлхтөний нэгэн том гэр бүл гэх ойлголтыг авах нь чухал гэлээ. Хүнд хэцүү зүйл тохиолдоход, жишээлбэл эцэг, эхээ алдах зэрэг харамсалтай үйл явдал болоход ганц би энэхүү зовлонг амсаж байгаа биш шүү дээ гэж бодох нь илүү тустай байдаг талаар ярьлаа. Мөн бусдад туслах нь асар их сэтгэл ханамжийг өгдөг талаар тайлбарласан юм.
“Хүн төрөлхтөний төлөө яг юу хийвэл зохилтой вэ?” гэсэн асуултанд тэрээр:
“Бидэнд илүү энэрэнгүй байхаас өөр сонголт байхгүй” гэж хариулаад яриагаа өндөрлөв.
АНУ, Лос Анжелес. 2016.06.17 – Өчигдөр Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Вашингтон хотоос нисэж Лос Анжелест хүрэлцэн ирлээ. Өнөөдөр тэрээр “Энэрэнгүй эмэгтэй удирдагчид” группын түр гишүүдтэй хамт өглөөний цай уух ёстой байлаа.
Хэдийгээр олон жилийн өмнө уулзаж байсан тэдний зарим нэгний нэрийг мартсан ч зүс царайг маш сайн санаж байгааагаа хэлэв. Улс төрчдийг хэрхэн энэрэнгүй сэтгэлтэй болгох вэ гэсэн асуултанд тэрээр олон жилийн өмнө дэд ерөнхийлөгч Ал Горт “Хүмүүс өөрт тохиолдсон асуудлыг шийдэхдээ сэтгэл хямралын эрхээр шийдэж болохгүй” гэж хэлж байснаа дурслаа. Үүнийг далайн мандалд хуй салхи үүсэж, давалгаа оволзож байхад далайн гүн амгалан тайван байдагтай адилтгасан юм.
Дээрхийн Гэгээнтнийг өглөөний цай уухаар танхимд орж ирэхэд нөлөө бүхий эмэгтэйчүүд, эмэгтэй захирлууд, мөн урлагийн болон хэвлэл мэдээллийн гэх мэт өөр өөр салбарын 275 эмэгтэйчүүд ширээндээ сууцгаасан байлаа. Эхлээд Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын ажил амьдралыг харуулсан товч кино бичлэг үзүүлэв. Дараа нь Мими болон Марибэл Унанүе нар Дарамсала хотод Дээрхийн Гэгээнтэнтэй анх хэрхэн уулзаж байсан тухайгаа ярьсан юм. Тэд энэрэнгүй эмэгтэй удирдагчийг бий болгох үйлсэд оролцож буй Дээрхийн Гэгээнтэнд талархал илэрхийллээ. Өглөөний цайгаа ууж дууссаны дараа Анахеим хотын захирагчийн эхнэр Жулие Тайт Дээрхийн Гэгээнтнийг тайзан дээр суухыг урьснаар тэд суудлаа эзлэв.

К’Орианка Килчер уг төвийн нээлтийн ажиллагаанд дуу дуулав.
АНУ, Калифорниа муж, Анахеим хот. 2016.06.17.
Гэрэл зургийг Жерреми Рассел (ДЛО)
Дээрхийн Гэгээнтэн:
“Миний хэлэх гэж байсан бүгдийг энэ бүсгүй хэллээ” хэмээн хошигноод үргэлжлүүлэн “Эрхэм ахан дүүс нар аа, та бүхэнтэй уулзаж байгаадаа таатай байна. Бид бүгд хүн гэдгээрээ адил. Бид бүгдэд амьдрах эрх бий. Бид байгалийн нэг хэсэг учир бидний амьдрал түүнээс хамааралтай. Бид бүгдээрээ амар амгалан амьдрахыг хүсдэг. Тэрхүү амар амгалан нь гадна талын бус бидний дотоод сэтгэлд байдаг зүйл билээ. Уур хилэн болон хардалт айдас хүйдэс зэргүүд нь бидний дотоод сэтгэлийн амгалан тайван байдлыг алдагдуулдаг. Сэтгэлийн үнэ цэнийг мэдэрсэн тохиолдолд дотоод амар амгаланг хөгжүүлж чадах бөгөөд үүнийг боловсролоор дамжуулан олж чадна. Энэ бүгдийг хуучин цагт шашин хийдэг байсан бол өнөөдөр 1 тэрбум гаруй хүн шашин шүтэх сонирхолгүй байна. Тиймээс шашны номлол гэхээсээ илүү нийтлэг эрх ашигийг дээгүүр тавих хэрэгтэй билээ.”
“Мэдлэг боловсрол нь эрүүл бөгөөд аз жаргалтай хүн төрөлхтөнийг бий болгоно. Эрүүл саруул оюун ухаан нь бидний бие организмд ч сайнаар нөлөөлдөг юм. Харин сөрөг сэтгэл хөдлөл буюу уур хилэн, хүсэл шунал зэргүүд нь бидний дотоод сэтгэлийн амгалан тайван байдлыг алдагдуулж улмаар зөв, бурууг ялгах чадварыг сүйтгэдэг. Хайр, энэрэн нигүүлсэх нь голлох томоохон шашнуудын үндсэн сургаал бөгөөд аз жаргалтай амьдралын үндэс суурь билээ. Тийм учраас сайхан сэтгэлтэй болгох мэдлэг боловсрол бидэнд хэрэгтэй. Эмэгтэйчүүд бусдыг илүү ихээр ойлгож чаддаг тул дэлхийн 200 гаруй улс эмэгтэй удирдагчтай болвол энэ дэлхий дээр илүү их энх тайван цогцолж чадах юм.”
“Энэрэн нигүүлсэх зэрэг сайхан сэтгэлд илүү их анхаарал хандуулж эхэлсэн үед эмэгтэйчүүд нийгмийн сайн сайхныг бүтээхэд илүү их үүрэг рольтой оролцож чадна гэдэгт би итгэдэг. Хэдэн жилийн өмнө франц сурвалжлагч надаас “Эмэгтэй Далай Лам байж болох уу?”хэмээн асуухад би “Яагаад байж болохгүй гэж” хэмээн хариулж билээ.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам "Энэрэнгүй эмэгтэй удирдагчид"
группын гишүүдтэй хамт өглөөний цай уулаа. АНУ, Калифорниа,
Анахеим хот. 2016.06.17. Гэрэл зургийг Жерреми Рассел (ДЛО)
Тэрээр уур хилэн зэрэг сөрөг сэтгэл хөдлөлүүд нь өөрийгөө дөвийлгөн үздэгээс үүсдэг гэдгийг таних нь чухал гэлээ. Өөрийгөө дөвийлгөх нь эерэг сэтгэл хөдлөл болон сөрөг сэтгэл хөдлөл зэргийг ялгах чадваргүй болгодог аж. Тэрээр нэмж уур хилэн нь гэм бурууг таньж чадаагүй сэтгэл хөдлөлийн нэгэн хэлбэр бөгөөд сохор энерги гэж тодорхойлсон юм.
Дээрхийн Гэгээнтэн эхийнхээ тухай ярив. Түүнийг бага байхад тоглох тоглоом байхгүй тул ээж нь түүнийг ажилдаа авч явдаг байжээ. Дээрхийн Гэгээнтэн, мөн түүний ах дүүс бүгд эхийнхээ уурлаж байгааг нэг ч удаа хараагүй аж. Энэ нь түүнд энэрэл хайрын талаар суралцах анхны хичээл нь болсон байна.
Цаг уурын өөрчлөлтийн талаар ярилцах үед тэрээр Төвөдөөс ирж буй хүмүүс Лхас хотын эргэн тойрны уулсад цас ихээр унаж байгаа талаар ярьсныг дурьдлаа. Түүний амьдарч буй Дарамсала хотын өндөр ууланд ч цас ихээр унаж байгаа ажээ.
“Бид өөрсдийн гэрээ цэвэрлдэгтэй адил эх дэлхийгээ ч цэвэрлэх хэрэгтэй. Эх дэлхий маань бидний гэр орон юм.”
Өөр нэгэн асуулт нь террорист нарын талаар байлаа. Дээрхийн Гэгээнтэн зарим хүмүүс “лалын хэт даврагсад” гэж нэрлдэгтэй санал нэгдэхгүй байгаа талаар ярив.
“Алан хядагч нар бүх шашны сургаал номлолыг зөрчиж аймшигт аллага үйлддэг. Тийм учраас тэднийг ямар нэгэн шашинтай холбохын аргагүй юм.”
Тэрээр 9 сарын 11-ний аймшигт хэрэг болсны дараа ерөнхийлөгч Жорж Бушад хандаж эмэгнэлийн захидал илгээхдээ хүчирхийллийн бус арга замыг сонгохыг санал болгосон гэдгээ дурслаа. Тэр цагаас хойш бурханы шашинт хувраг хүнийхээ хувьд муслимын шашинтан нарыг хамгаалдаг болсон байна. Учир нь жинхэнэ муслимын шашинтан хүн хэзээ ч цус урсгах ёсгүй ажээ.

Уулзалтанд оролцсон эмэгтэйчүүд Дээрхийн Гэгээнтнээс асуулт
асуув. АНУ, Калифорниа муж, Анахеим хот. 2016.06.17.
Гэрэл зургийг Жерреми Рассел (ДЛО)
“Бид хүн гэдгээрээ адил гэдийг байнга санах хэрэгтэй. “Бид” ба “тэд” хэмээн хуваагдсаар байвал илүү их асуудлууд ар араасаа цуврах болно.”
“Энэрэнгүй эмэгтэйчүүд” Дээрхийн Гэгээнтний айлдсан “Би 16 насандаа эрх чөлөөгөө алдаж, 24 насандаа эх орноо алдсан. 50 гаруй жилийн турш Төвөдөөс зүрх зүсэм мэдээг хүлээн авч байсан ч би итгэл найдвараа хэзээ ч алдаагүй. Би илэн далангуй хийгээд шудрага үнэний хүчинд итгэдэг. Өөрт бэрхшээл тохиолдсон ч зоримог, шийдэмгий байдлаа сааруулж болохгүй.” хэмээх үгэнд гүн талархал илэрхийллээ.
Дээрхийн Гэгээнтэнд Жонатон Марро түүний амьдралыг харуулсан хөрөг зургийн үзэсгэлэнг бэлэглэв.
Дараа нь тэрээр Анахеим хотын дарга Том Тайт болон түүний гэр бүл, найз нөхөдтэй уулзах үедээ: “Би Америкийг чөлөөт ертөнцийн тэргүүн орон гэж боддог. Би хатагтай Тайтыг энх тайван, энэрэн нигүүлсэхүйн төлөөх хөдөлгөөний удирдагч болно гэдэгт итгэлтэй байна. Анахеим хот өөрийгөө “Энэрэнгүй хот” гэж нэрлэсэн. Энх тайван бол зөвхөн дотоод сэтгэлээс бий болдог зүйл юм. Энх тайвны төлөөх зэвсэг хураах үйл ажил нь дотоод сэтгэлийн зэвсгийг хураахтай хамт явагдаж байж амжилтанд хүрнэ.” гэж хэлэв.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Мариа Шривертэй "Далай Ламын
анд нөхдүүд" facebook хуудсаар дамжуулж шууд ярилцлага хийв.
АНУ, Калифорниа муж, Анахеим хот. 2016.06.17.
Гэрэл зургийг Жерреми Рассел (ДЛО)
“Хүн төрөлхтөний төлөө яг юу хийвэл зохилтой вэ?” гэсэн асуултанд тэрээр:
“Бидэнд илүү энэрэнгүй байхаас өөр сонголт байхгүй” гэж хариулаад яриагаа өндөрлөв.
Үзсэн: 2 640
Холбоотой мэдээ: