Шивацалд Дээрхийн Гэгээнтэн Далай ламыг үдэж хүндэтгэлийн зоог барив
30-08-2016, 13:12 | Хэвлэх
2016 оны 8 дугаар сар 25
Энэтхэг, Жамму Кашмир муж, Ладак, Лех. 2016.08.24 - Дээрхийн Гэгээнтэн Далай ламын Ладакт зочилсон энэ жилийн сүүлийн өдөр “Ладакийн Буддын нийгэмлэг “ /ЛБН/ түүнд зориулан Шивацал ордны хажууд гоёлын байдлаар чимэглэсэн асарт үдийн зоог барив. “Ладакийн буддын нийгэмлэг”-ийн ахмад гишүүд Гандан Ширээт Ризон ринбочэ болон Тиксей ринбочэ, Ладакийн Уулын хөгжлийн Зөвлөлийн гишүүд түүний дотор Доктор Соном Дава, Жамму Кашмир мужийн Хууль тогтоох хурлын гишүүн Жора Ригзин болон бусад албаны хүмүүс байлцлаа.

Дээрхийн Гэгээнтэн Далай ламд зориулсан үдийн зоог дээр
Ладакийн эмэгтэйчүүд үндэсний бүжгээ бүжиглэж байгаа нь.
Энэтхэг, ЖК, Ладак, Лех. 2016.08.24.
Гэрэл зургийг Тэнзэн Чойжир (ДЛО)Ерөнхийлөгч ноён Тинлей Дорж Дээрхийн Гэгээнтэнд хүндэтгэл үзүүлэн “Дээрхийн Гэгээнтэн Далай Ламтай хамтдаа үдийн зоог барих азтай мөч бидэнд дахин тохиож байна. Гэсэн хэдий ч түүнтэй эргэн уулзахыг хүссэн бидний хүсэл хэзээ ч арилахгүй биз ээ. Үүнтэй уялдан би Дээрхийн Гэгээнтнийг ирээдүйд дахин дахин зочлон ирээсэй гэж залбирах болно.”
Цугларсан олныг баясгаж тэдэнд таалагдсан Ладакийн уламжлалт хөгжимт бүжгийн дараа Дээрхийн Гэгээнтэн дараахь үгийг хэлэв.
“Дуу, бүжиг нь бидний сонсох сонсголд өргөл боллоо. Жүжигчдийн гоёмсог үндэсний хувцсууд харах хараанд маань өргөл барьц боллоо. Харин одоо “Ладакийн буддын нийгэмлэг”–ээс зохион байгуулж байгаа үдийн зоог бидний амтлах болон үнэрлэх мэдрэхүйд өргөл болох тул би бүр анхнаасаа л үүнийг хүлээж ядан байлаа хэмээн цугларсан олныг баясган инээлгэсэн юм.
“Энэ бол улс төрийн хуралдаан биш, бид бүгдийг холбосон багш шавийн харилцааг харуулсан оюунлаг орчин байлаа. Хэдийгээр би “Далай Лам” гэгддэг боловч энэ нь зөвхөн бидний өөрийн л бий болгосон ёс журам юм. Би өөрийгөө бусдаас онцгой гэж үздэггүй. Үнэндээ бол би Бурханы сургаалыг судалж, чухаг гурван эрднийг он удаан жил шүтэж яваа буддын шашны лам билээ. Иймээс ч би Буддын шашны лам, Наландагийн уламжлалыг даган мөрдөгч гэдгээ байнга санаж явдаг."
“Та бүхэн намайг үдэж энэхүү хүндэтгэлийн зоог барьж байна. Гэвч та нарын оюун санааны багшдаа барих хамгийн гол өргөл нь бурханы номыг хэвшүүлэн хэрэгжүүлэх явдал юм. Би өөрийн мэдэх зүйл болон туулж өнгөрүүлсэн бүхнээ та нартай хуваалцлаа. Та нар ойлгосон зүйлээ амьдралдаа хэрэгжүүлэх нь надад барих өргөл болно.”

Дээрхийн Гэгээнтэн Далай лам Лех дэхь Шивацал ордонд түүнд
зориулсан үдийн зоог дээр үг хэлж байгаа нь. Энэтхэг, Ж.К,
Ладак, Лех. 2016.08.24. Зургийг Тэнзэн Чойжор (ДЛО)Дээрхийн Гэгээнтэн Далай Лам хэлэхдээ, тэрээр 1960-аад оны дундуур Ладакт анх зочилж байхад хүмүүс түүний зөвлөгөөг ихэд анхааран хүндэтгэн хүлээн авч байгааг олж харжээ. Үүнээс үүдэн, тэрээр жил бүр бурханы сургаалыг хүмүүст хүргэхээр ирдэгтээ ихэд таатай байдаг гэв. Ийм ч учраас дараа жил Нүбра болон Торткукт зочлон ирэх урилгыг аль хэдийнээ хүлээн авчээ.
Дээрхийн Гэгээнтэн сүүлийн хэдэн арван жил шашин хоорондлын эв нэгдлийг бэхжүүлэн сайжруулах тал дээр ажиллаж байгаагаа дурдав.
Тэрээр хэлэхдээ,
“Ладакт шашин хоорондын эв нэгдэл хөгжин цэцэглэж байгааг харахад таатай байна. Гэсэн хэдий ч та бүхэнд үүнээс ч илүү хүчин чармайлт гаргахад тусалж дэмжих нь миний үүрэг юм. Ладак дахь муслимын шиа болон сунни урсгалын харьцаа ойр дотно байдгаас гадна лалын болон буддын шашинтнууд хоорондоо бас дотно харьцаатай байгааг хараад сэтгэл дүүрэн байна. Би үүнд үнэхээр бахархан баярлаж улам хөгжүүлэхийн төлөө чадах бүхнээ хийх болно.”
Ладакийн Буддын нийгэмлэгээс гаргасан мэдээнд дурдагдсан лалын эрдэмтэд болон Каргилийн хуврагууд муслим хийгээд буддын шашинтнуудын эв нэгдлийн төлөө харилцан бие биеэ ойлгох явдлыг сайжруулахаар хүчин зүтгэл гаргаж буйг дурдахад Дээрхийн Гэгээнтэн тэдний хийсэн энэхүү ажлыг сайшаан цаашид үүнийгээ үргэлжлүүлэн хийсээр байхыг хүсэв.
Дээрхийн Гэгээнтэн Ладакийн фестивалд оролцсон хөгжимчид болон бөмбөрчидөд тохиолддог ялгаварлан гадуурхах талаар асуув. Тэрээр “Бурхан Багшийн айлдсан үгийг эш татаад:
“Миний номлож буй номонд гарал үүсэл болон гэр бүлийн удам угсаа чухал бишээ. Бурханы номыг хэрэгжүүлж дадуулах нь түүнээс ч илүү чухал гэв.”

Дээрхийн Гэгээнтэн Далай лам Лех дэхь Шивацал ордонд түүнд
зориулсан үдийн зоог дээр өөрөө өөртөө үйлчилж байгаа нь.
Энэтхэг, Ж.К, Ладак, Лех. 2016.08.24.
Гэрэл зургийг Тэнзэн Чойжир (ДЛО)“Хүмүүсийг нийгэмд эзлэх байр сууриар нь ялгаварлах явдал маш буруу” хэмээн Дээрхийн Гэгээнтэн онцлон хэлэв. “Он удаан үргэлжилсэн орон нутгийн ёс заншил болон уламжлалд байсан ч энэ үзлийг бид боловсролоор дамжуулан өөрчлөх хэрэгтэй. Өнөөгийн энэ ертөнцөд энэхүү ялгаварлан үзэх явдлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Би нийгмийн бүлгээр нь ялгаварлан гадуурхах явдлын эсрэг байр суурьтай байдаг. Өөрсдийн өндөр байр сууриндаа сэтгэл ханалгүй үүнийг өөрчлөх алхмуудыг хийгээсэй хэмээн Энэтхэгт байгаа Хиндү шашны удирдагчидад хандан уриалж байна. Нийгмийн анги давхаргаар ялгаварлан үзэх явдлыг өөрчлөх нь зөвхөн улс төрчдөд хамаатай биш шашны удирдагчид ч үүнд бас оролцох ёстой”
Хоол бэлэн болсныг сонсоод Дээрхийн Гэгээнтэн “Мэдээж энд цугласан гол шалтгаан бол үдийн хоол. Бүгдээрээ сайхан хооллоорой” гэв.
Үдийн хоолны дараа товч асуулт хариулт явагдав. Дараа нь Дээрхийн Гэгээнтэн цугларсан олон руу машинаасаа гараа далалсаар ордон руугаа буцав. Маргааш Далай Лам Дарамсала руу буцна.
Энэтхэг, Жамму Кашмир муж, Ладак, Лех. 2016.08.24 - Дээрхийн Гэгээнтэн Далай ламын Ладакт зочилсон энэ жилийн сүүлийн өдөр “Ладакийн Буддын нийгэмлэг “ /ЛБН/ түүнд зориулан Шивацал ордны хажууд гоёлын байдлаар чимэглэсэн асарт үдийн зоог барив. “Ладакийн буддын нийгэмлэг”-ийн ахмад гишүүд Гандан Ширээт Ризон ринбочэ болон Тиксей ринбочэ, Ладакийн Уулын хөгжлийн Зөвлөлийн гишүүд түүний дотор Доктор Соном Дава, Жамму Кашмир мужийн Хууль тогтоох хурлын гишүүн Жора Ригзин болон бусад албаны хүмүүс байлцлаа.

Дээрхийн Гэгээнтэн Далай ламд зориулсан үдийн зоог дээр
Ладакийн эмэгтэйчүүд үндэсний бүжгээ бүжиглэж байгаа нь.
Энэтхэг, ЖК, Ладак, Лех. 2016.08.24.
Гэрэл зургийг Тэнзэн Чойжир (ДЛО)
Цугларсан олныг баясгаж тэдэнд таалагдсан Ладакийн уламжлалт хөгжимт бүжгийн дараа Дээрхийн Гэгээнтэн дараахь үгийг хэлэв.
“Дуу, бүжиг нь бидний сонсох сонсголд өргөл боллоо. Жүжигчдийн гоёмсог үндэсний хувцсууд харах хараанд маань өргөл барьц боллоо. Харин одоо “Ладакийн буддын нийгэмлэг”–ээс зохион байгуулж байгаа үдийн зоог бидний амтлах болон үнэрлэх мэдрэхүйд өргөл болох тул би бүр анхнаасаа л үүнийг хүлээж ядан байлаа хэмээн цугларсан олныг баясган инээлгэсэн юм.
“Энэ бол улс төрийн хуралдаан биш, бид бүгдийг холбосон багш шавийн харилцааг харуулсан оюунлаг орчин байлаа. Хэдийгээр би “Далай Лам” гэгддэг боловч энэ нь зөвхөн бидний өөрийн л бий болгосон ёс журам юм. Би өөрийгөө бусдаас онцгой гэж үздэггүй. Үнэндээ бол би Бурханы сургаалыг судалж, чухаг гурван эрднийг он удаан жил шүтэж яваа буддын шашны лам билээ. Иймээс ч би Буддын шашны лам, Наландагийн уламжлалыг даган мөрдөгч гэдгээ байнга санаж явдаг."
“Та бүхэн намайг үдэж энэхүү хүндэтгэлийн зоог барьж байна. Гэвч та нарын оюун санааны багшдаа барих хамгийн гол өргөл нь бурханы номыг хэвшүүлэн хэрэгжүүлэх явдал юм. Би өөрийн мэдэх зүйл болон туулж өнгөрүүлсэн бүхнээ та нартай хуваалцлаа. Та нар ойлгосон зүйлээ амьдралдаа хэрэгжүүлэх нь надад барих өргөл болно.”

Дээрхийн Гэгээнтэн Далай лам Лех дэхь Шивацал ордонд түүнд
зориулсан үдийн зоог дээр үг хэлж байгаа нь. Энэтхэг, Ж.К,
Ладак, Лех. 2016.08.24. Зургийг Тэнзэн Чойжор (ДЛО)
Дээрхийн Гэгээнтэн сүүлийн хэдэн арван жил шашин хоорондлын эв нэгдлийг бэхжүүлэн сайжруулах тал дээр ажиллаж байгаагаа дурдав.
Тэрээр хэлэхдээ,
“Ладакт шашин хоорондын эв нэгдэл хөгжин цэцэглэж байгааг харахад таатай байна. Гэсэн хэдий ч та бүхэнд үүнээс ч илүү хүчин чармайлт гаргахад тусалж дэмжих нь миний үүрэг юм. Ладак дахь муслимын шиа болон сунни урсгалын харьцаа ойр дотно байдгаас гадна лалын болон буддын шашинтнууд хоорондоо бас дотно харьцаатай байгааг хараад сэтгэл дүүрэн байна. Би үүнд үнэхээр бахархан баярлаж улам хөгжүүлэхийн төлөө чадах бүхнээ хийх болно.”
Ладакийн Буддын нийгэмлэгээс гаргасан мэдээнд дурдагдсан лалын эрдэмтэд болон Каргилийн хуврагууд муслим хийгээд буддын шашинтнуудын эв нэгдлийн төлөө харилцан бие биеэ ойлгох явдлыг сайжруулахаар хүчин зүтгэл гаргаж буйг дурдахад Дээрхийн Гэгээнтэн тэдний хийсэн энэхүү ажлыг сайшаан цаашид үүнийгээ үргэлжлүүлэн хийсээр байхыг хүсэв.
Дээрхийн Гэгээнтэн Ладакийн фестивалд оролцсон хөгжимчид болон бөмбөрчидөд тохиолддог ялгаварлан гадуурхах талаар асуув. Тэрээр “Бурхан Багшийн айлдсан үгийг эш татаад:
“Миний номлож буй номонд гарал үүсэл болон гэр бүлийн удам угсаа чухал бишээ. Бурханы номыг хэрэгжүүлж дадуулах нь түүнээс ч илүү чухал гэв.”

Дээрхийн Гэгээнтэн Далай лам Лех дэхь Шивацал ордонд түүнд
зориулсан үдийн зоог дээр өөрөө өөртөө үйлчилж байгаа нь.
Энэтхэг, Ж.К, Ладак, Лех. 2016.08.24.
Гэрэл зургийг Тэнзэн Чойжир (ДЛО)
Хоол бэлэн болсныг сонсоод Дээрхийн Гэгээнтэн “Мэдээж энд цугласан гол шалтгаан бол үдийн хоол. Бүгдээрээ сайхан хооллоорой” гэв.
Үдийн хоолны дараа товч асуулт хариулт явагдав. Дараа нь Дээрхийн Гэгээнтэн цугларсан олон руу машинаасаа гараа далалсаар ордон руугаа буцав. Маргааш Далай Лам Дарамсала руу буцна.
Үзсэн: 1 907
Холбоотой мэдээ: