Далай Лам Рига хотод Оросын сэхээтнүүдийн төлөөлөлтэй уулзаж, Берн хотод Шашины Танхимд айлчиллаа

2-11-2016, 15:43  |  Хэвлэх

2016 оны 10 дугаар сарын 13

Швейцарь, Берн. 2016.10.12 – Рига хотоос явахын өмнө Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Оросын сэхээтнүүдийн төлөөлөгчидтэй богино уулзалт хийлээ. Тэрээр ярилцлага эхлэхийн өмнө “Би аливаа зүйлд маш энгийнээр, албан бус хандахыг илүүд үздэг, тэгсэнээр бид чөлөөтэй ярилцаж чадна” гэсэн юм.

Уулзалтын үеэр түүнээс улс орноо орхин өөр газарт цагаачлан явах болсон шийдвэрийн талаар асуухад, “Эрх чөлөөтэй байх нь хүний байгалийн хэрэгцээ мөн. Манай улсын хувьд, Төвөдөд төвөдүүд өөрийн хэл, соёлоо аврахаар ажиллаж байна. Зарим нь цагаачлан дүрвэж эрх чөлөөний давууг эдлэн бидний хэн болохыг хадгалж байна." гэв.

Далай Лам Рига хотод Оросын сэхээтнүүдийн төлөөлөлтэй уулзаж, Берн хотод Шашины Танхимд айлчиллаа
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Оросын сэхээтнүүдтэй уулзаж
байгаа нь. Латви, Рига. 2016.10.12. Фотог Тэнзин Чойжор (ДЛО)
Хүн бүхэн тэгш аз жаргалтай амьдрахыг хүсдэг бөгөөд зовлонг хүсдэггүй. Бид бүгд нэг л замаар төрсөн, мөн нэг л өдөр нэгэн замаар орчлонгийн мөнх бусыг үзэх болно. Дэлхийн янз бүрийн өнцөгт өөр өөр хүмүүстэй уулзахдаа тэд над шиг л хүмүүс мөн хэмээн би байнга санаж явдаг. Өнөөгийн ертөнцөд бидэнд итгэлтэй найзууд хэрэгтэй. Чөлөөт оронд амьдрах нь надад хүмүүстэй уулзаж ярилцах боломжийг олгож байна. Тиймээс би олон хүнтэй уулзах бүртээ сэтгэлийн амар амгаланг хөгжүүлэхэд хүчин чармайлтаа бүү харамлаарай гэж уриалдаг.”

Мэдрэл судлалын нэгэн эртэмтэн Дээрхийн Гэгээнтнээс бодол санаа хаанаас үүсдэгийг асуув. Тэрээр хэлэхдээ мэдрэхүйн ойлголтын хувьд, мөн оюун ухааны ухамсарын ихээхэн хэсэг нь тархинаас хамаарна. Гэсэн хэдий ч нас барсны дараа тархинаас хамааралтай оуюн ухаан зогсоход зарим нарийн ухамсар хэвээр үлдэж болох талаар ярив.

Яриа өөрчлөгдөж Дээрхийн Гэгээнтэн Эрих Хонекер Берлиний ханыг дахин зуун жил байх болно гэж тунхаглаж байсан, харин хэдхэн долоо хоногийн дараа хана нурсан талаар ярьлаа. Хятад улсад сүүлийн 40-50 жилийн хугацаанд маш их өөрчлөлт гарчээ. Өнөөдөр Бээжин болон Шанхайд хүмүүс кафенд цай уух зуураа өөрсдийн удирдагчдыг шүүмжилдэг болсон байна. Гэтэл саяхныг хүртэл энэ тухай бодох ч боломжгүй байсан юм.

Далай Лам Рига хотод Оросын сэхээтнүүдийн төлөөлөлтэй уулзаж, Берн хотод Шашины Танхимд айлчиллаа
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Оросын сэхээтнүүдтэй уулзаж
байгаа нь. Латви, Рига. 2016.10.12. Фотог Тэнзин Чойжор (ДЛО)
Нөгөө талаас төвөдүүд илүү чанга хяналтан доор байгааг дурьдсан юм.

Тэрээр Европын Холбоог бусад улс орнуудын дагах загвар гэж үздэг ба үргэлж бахархаж явдгаа илэрхийлэв.

“Хүмүүс буруу мэдээлэлтэй байгаа үед” гэж Дээрхийн Гэгээнтэн онцлоод “Зарим удирдагчид нарийн төвөгтэй арга залийг хөнгөхөн хэрэглэн улс орноо удирддаг. Хятадын жуулчид Энэтхэгт ирэхдээ тэд ихэвчлэн Төвөдүүд амьдардаг газарт дайсагнал хүлээж байдаг хэмээн сэтгэдэг. Гэтэл тэд Төвөдүүд харьцахад маш хялбар, найрсаг хөгжилтэй, ээлтэй ард түмэн гэдгийг төдөлгүй олж мэддэг” гэлээ.

Уулзалтын дараа Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Рига хотоос Швейцарийн нийслэл Берн хотыг зорин нисэв.

Нисэх онгоцны буудлаас түүнийг нэгэн дээвэр дор найман шашны төлөөлөлтэйгээр 2014 онд үүд хаалгаа нээсэн Шашны танхимд хүргэн ирлээ. Хөгшин, залуугүй хэдэн зуугаараа цугласан төвөдүүд болон монголчууд дуу дуулан оуюн санааны удирдагчаа танхимын гадаа угтан авлаа. Шашны танхимын Ерөнхийлөгч хатагтай Герда Хаук үүдэнд Дээрхийн Гэгээнтэнг угтан авч орон нутгийн гишүүдэд танилцуулсан юм.

Далай Лам Рига хотод Оросын сэхээтнүүдийн төлөөлөлтэй уулзаж, Берн хотод Шашины Танхимд айлчиллаа
Монгол болон Төвөдийн нийгэмлэгийн төлөөлөл Дээрхийн
Гэгээнтнийг уламжлалт ёсоор угтлаа. Швейцарь, Берн.
2016.10.12. Фотог Тэнзин Чойжор (ДЛО)
Дотогш орон үдийн зоог барихад 60 хүн уригдсан байсан ба аюурведийн уламжлалын дагуу зөвхөн цагаан хоолоор дайллаа. Герда Хаук албан ёсоор Дээрхийн Гэгээнтэнг танилцуулаад хүн бүр түүнээс тайван замаар зөрчил маргаантай асуудлыг шийдвэрлэх чадварыг сурах хэрэгтэй гэж хэлэв. Мөн тэрээр Дээрхийн Гэгээнтнийг цаг гарган хүрэлцэн ирсэнд нь халуун дотноор талархал илэрхийлсэн юм.

Берн хотын захирагч Александр Чеппет Дээрхийн Гэгээнтний айлчлал 2008 онд төлөвлөгдөж байсан ч төдөлгүй цуцлагдсаныг дурсан ярилаа. Үүний дараа энэ гайхалтай Шашны танхим бий болж Далай Ламд үүнийг харуулаж байгаадаа хязгааргүй аз жаргалтай байна гэв.

Үдийн зоогийн дараа Дээрхийн Гэгээнтэн тэндхийн адил бус шашны ариун сүмүүдээр мөргөл үйлдэв. Эхлээд тэрээр Хиндүгийн сүмд очиход амьд хөгжим, өнгөлөг ёслол нь Өмнөд Энэтхэгийг санагдуулжээ. Дараа нь тэрээр муслимын сүм, буддын сүм, христийн сүмүүдээр зочилж мөргөл үйлдлээ.

Зочид энэ хооронд дээд давхарт Дээрхийн Гэгээнтний айлдварыг сонсохоор цугласан байв.

Далай Лам Рига хотод Оросын сэхээтнүүдийн төлөөлөлтэй уулзаж, Берн хотод Шашины Танхимд айлчиллаа
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам шашин хоорондын уулзалтанд
үг хэлж байгаа нь. Швейцарь, Берн. 2016.10.12.
Гэрэл зургийг Мануел Бавер
Дээрхийн Гэгээнтэн уулзалтыг нээж: “Та бүхэнтэй хамт байгаадаа би маш их баяртай байна. Буддын шашны лам хүний хувьд шашин хоорондын эв нэгдлийг төлөвшүүлэх нь миний үүрэг гэж би үздэг. Харин энд та нар үүний төлөө практик хүчин чармайлт гарган харилцан ойлголцол, хүндлэлийг хөгжүүлж байна. Энэ бол гайхамшигтай.” хэмээн яриагаа эхэллээ.

"Бүх шашны уламжлалууд хайр энэрэл, уучлал, сэтгэл хангалуун байх, хувийн сахилга бат гэсэн ижил сургаалыг түгээж байдаг. Гүн ухааны үзэл баримтлал ялгаатай байж болно. Бүтээгч Эзэнд итгэдэг шашныхан түүндээ мөргөнө, бусад ертөнцийн Эзэнд итгэдэггүй нь хувийн хариуцлага дээр чиглэсэн сургаалыг номлодог.”

Дээрхийн Гэгээнтэн мөн шашны зарим асуудалд анхаарлаа хандуулж, зарим уламжлал нь хуучирсан байдаг тул өөрчилж байх хэрэгтэй гэлээ. Тэрээр Энэтхэгийн кастын систем ардчиллын зарчимд харш хэмээн жишээ болгон хэлсэн юм. Дээрхийн Гэгээнтэн энэхүү хуучирсан уламжлалыг хүмүүст тайлбарлан ойлгуулж, үүнээс салах хэрэгтэйг Энэтхэгийн шашны төлөөллийн дунд буй өөрийн найзуудаасаа хүсэв.

Хиндү, Алевитын төлөөлөгчид Дээрхийн Гэгээнтэнд тамилууд болон күрдүүд бие даасан эх орноор дутагдаж буйгаа хэллээ. Дээрхийн Гэгээнтэн үүнд орчин үеийн олон хил хязгаарыг колонийн эрин үед дур мэдэн бий болгосон ба эдгээр нутаг дэвсгэрт амьдарч байсан ард түмний ашиг сонирхлыг авч үзээгүй хэмээв. Мөн палестинчууд Израилийг бий болоход нэлээд дургүй байсан тухай ярьлаа.

“Өнөөдөр бид бүгд хүн төрөлхтний нэг гэр бүлийн гишүүд гэдгээ санаж байх хэрэгтэй.”

Дээрхийн Гэгээнтэн Хиндүгийн хуврагт хандан ” Энэтхэгт би үргэлж Хиндуизм болон Бурханы шашныг – ихэрүүд гэдэг. Тэд нийтлэг арга барилтай, ёс суртахуунд (шила), төвлөрөлд (шаматха) болон мэргэн ухааны (випашяна) сургаалтай. Ялгаа нь Хиндү шашин нь атман буюу бие даасан "Би" –г байгааг баталдаг бол харин Бурханы шашинд үүнийг үгүйсгэдэг юм.” хэмээн хэлэв.

Далай Лам Рига хотод Оросын сэхээтнүүдийн төлөөлөлтэй уулзаж, Берн хотод Шашины Танхимд айлчиллаа
Уулзалтанд оролцогчид Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын
айлдварыг сонсож байгаа нь. Швейцарь, Берн. 2016.10.12.
Гэрэл зургийг Мануел Бавер
"Бид бүгд аз жаргалтай амьдралыг хүсдэг бөгөөд үүнийгээ эдлэх эрхтэй. Би нийт хүмүүний нийтлэг туршлага, нийтлэг мэдрэмж, шинжлэх ухааны үр дүнг үндэслэн хүний үнэ цэнийг дэмжих гэж оролддог. Тиймээс бид зөрчилдөөнийг харилцан ярилцаж шийдвэрлэдэг байх хэрэгтэй. Энэ зууныг харилцан ярианы зуун болгох хэрэгтэй.”

“Бүх Буддын шашны уламжлалд, санскрит, пали уламжлалаас үл хамааран сүм хийдийн болон лам хувраг хүний хувийн сахилга батын дүрэм болсон винайн ёсыг дагадаг. Боломж олдох бүрд би буддистуудыг Бурхан Багшийн сургаалийн талаар баттай сайн мэдлэгтэй 21-р зууны буддистууд болоорой гэж уриалдаг. Зөвхөн залбирал, шашны зан үйл хангалтгүй.”

Дээрхийн Гэгээнтэн христэд итгэгчид болон мусульманчуудад хандан 9 дүгээр сарын 11-ний өдрийн үйл явдлын дараа муслимын шашныг өмөөрч хамгаалах нь түүний үүрэг, террорист үйлдэл үйлдсэн хүмүүс бол гэмт хэрэгтнүүд, Исламын үнэн дагалдагчид биш хэмээн мэдэгдэж байжээ. Тэрээр энд суннитүүд болон шиитүүд хоорондын нөхөрсөг байдлыг хараад ямар их аз жаргалтай байгаагаа хэлсэн юм.

Тэрээр “Би энэ жижиг нийгэмлэгийн төлөөлөгчдийг шашны маргаантай байгаа газруудад явж дайтагч талуудыг нэгтгэхийг оролдох нь зүйтэй гэж зөвлөмөөр байна” гэлээ.

Бахаизм болон сикхизмын төлөөлөгчид шашны удирдагчид ямар үүрэг гүйцэтгэдэг тухай асуухад, Дээрхийн Гэгээнтэн их хүндэтгэлтэйгээр Ромын Пап лам II Иоанн Павелийн санаачилгаар Ассизид болсон шашин хоорондын уулзалтыг дурсан ярилаа. Эдгээр уулзалтууд эрдэмтэд болон шашны дадлага хийдэг хүмүүс шашин хоорондын адил төстэй болон одоо байгаа ялгаатай талаар ярилцаж суралцах сайхан боломж олгосон байна. Дээрхийн Гэгээнтэн энэ яриа хэлэлцээг тогтмол явуулж байх талаар Ромын Пап ламаас хүсч байжээ.

Уулзалтыг зохицуулагч болон танхимын ерөнхийлөгч хатагтай Хаук Дээрхийн Гэгээнтэнг хүрэлцэн ирж өөрийн бодол санаагаа хуваалцсанд чин сэтгэлээсээ талархал илэрхийлсэн юм.

Дээрхийн Гэгээнтэн Шашны танхим нь санаачилгагүй бус жинхэнэ шашин хоорондын яриа хэлэлцээрийн санаачилагч байгууллага болохыг хараад маш их баяртай байна хэмээн мэдэгдэв.

Маргааш Дээрхийн Гэгээнтэн эв нэгдэл болон яриа хэлэлцээрийн чухал ач холбогдлын талаар олон нийтийн яриа хийх болно.
Үзсэн: 1 480
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц