Дүйнхорын авшигийн өмнөх шавь нарыг бэлтгэх зан үйлүүд
26-01-2017, 08:41 | Хэвлэх
2017 оны 1 дүгээр сар 10
Энэтхэг, Бихар, Бодьгаяа. 2017. 01. 10 – Урьд шөнө Бодьгаяад бороо орж, ойр орчмын шороо тоос дарагдсан байлаа. Номын айлдварын талбай руу явахын өмнө Дээрхийн Гэгээнтэн Далай Лам “National Geographic” телевизийн сувагт зориулан Австралийн дайны сурвалжлагч асан Майкл Вэйрт ярилцлага өгөв.
Ярилцлага эхлэхийн өмнө Дээрхийн Гэгээнтэн маш энгийнээр:
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам "National Geographic" телевизэд
ярилцлага өгч байгаа нь. Энэтхэг, Бихар, Бодьгаяа.
2017.01.10. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)“Намайг бусадтай адил энгийн хүн юм шүү гэж бодоорой. “National Geographic” сэтгүүлийг би сайн мэднэ. Бага байхдаа 13-р Далай Ламын өрөөнд энэ сэтгүүлийн хоёр гурван дугаарыг олж байж билээ. 13-р Далай Лам тэр өрөөндөө таалал төгссөн юм.”
Вэйр түүнд 1950-иад оны үед тус сэтгүүлд нийтлэгдсэн Хайнрих Харрерийн нийтлэлийн хэсгээс үзүүлэв.
“Тэрээр надад анх Европын тухай ярьж өгсөн юм. Хожим нь маш их түшиг найдвартай Төвөдийн талыг баримтлагч, дэмжигч болсон юм.”
Вэйр Иракт болон бусад газруудад дайны сурвалжлага хийсэн туршлага нь түүний дотоод сэтгэлийн амар амгаланг үгүй болгосон гээд Дээрхийн Гэгээнтнээс үүнд зөвлөгөө хүсэв.
Дээрхийн Гэгээнтэн хэлэхдээ: “Хүүхэд ахуй насанд бидний сэтгэл нээлтэй, баяр хөөрөөр дүүрэн байдаг. Бидэнд хайр энэрэл, анхаарал үзүүлсэн хэн ч байсан бид хаанаас ирсэн, юунд итгэдэг, хөрөнө мөнгө, нийгэмд ямар байр суурьтай гэх зэрэг асуудлуудад авталгүйгээр түүнд баярлаж, талархдаг. Том болохын хэрээр хүрээлэн буй орчин, сургалтын тогтолцооны нөлөөнд нинжин сэтгэл, хайрлан энэрэх зэрэг бидний дотоод сэтгэлийн үнэ цэнэ орхигдож эхэлдэг юм.” гэв.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам "National Geographic" телевизэд
ярилцлага өгч байгаа нь. Энэтхэг, Бихар, Бодьгаяа.
2017.01.10. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)“Цаг гаргаад сэтгэлийн мөн чанарын талаар эргэцүүлэн бодоход амгалан бус байдал тань намдах болно. Орчин үеийн боловсролын тогтолцоо материаллаг хөгжилд анхаарч байна. Бид сэтгэлийн мөн чанар энэрэнгүй гэдгийг мэддэг хэрнээ эрх мэдэл, хүч чадлаа урдаа тависаар байна. Юуны түрүүнд бусдыг бидэнтэй адил хүн гэдгийг санаж байх хэрэгтэй. Хүн сэтгэлдээ тайван, амгалан байхад түүний гэр бүл ч мөн адил аз жаргалтай, тайван амгалан байдаг гэдэгт итгэлтэй байна.”
Хүмүүс ихэнхдээ сайхан сэтгэлтэй эсвэл харгис хэрцгий байна уу гэсэн асуултанд Дээрхийн Гэгээнтэн 20-р зуунд түгээмэл зан чанарт гарсан өөрчлөлт рүү анхаарлаа хандууллаа. Дэлхийн 1 болон 2-р дайны үед улс орон нь дайн зарлахад ард иргэд нь омог бардам, эргэлзэлгүйгээр дайнд явдаг байсан. Гэтэл Вьетнамын дайны үед харин мянга мянга хүмүүс цэрэг таталтыг эсэргүүцэж байв. Түүний дараа Иракийн хямрал болоход дэлхий даяар сая сая хүмүүс хүчирхийллээс залхаж буйгаа илэрхийлэн дахин нэг дайныг дэмжихгүй хэмээн жагсаж байлаа.
Үүний нэгэн адил Дээрхийн Гэгээнтэн анх 1973 онд Европ, 1979 онд АНУ-д хийсэн айлчлалын үеэр дэлхий нийтийн хариуцлагын талаар ярихад хүмүүс төдийлөн анхаардаггүй байсан бол өнөөдөр энэ сэдвээр ярихад хүмүүсийн сонирхол эрс нэмэгдсэн гэв.
Дээрхийн Гэгээнтэн шинжлэх ухааны ололтоор хүний үндсэн мөн чанар нь энэрэнгүй болохыг харуулсан. Хүчирхийлэл нь айдас хүйдэс, хардлага сэрдлэг, уур хилэнгээс үүдэлтэй байдаг. Хөнөөлт муу сэтгэлд автахаас өмнө өрсөлдөгчийнхөө айдас сэжгийг тайтгаруулах арга замыг урьдчилан олсон нь дээр гэлээ.
Дээрхийн Гэгээнтний хариултуудад Вэйр: “Таны хэлсэнд итгэхийг их хүсэж байна.” хэмээн санаа алдан сууж байв.
Дээрхийн Гэгээнтэн 60 гаруй жилийн турш сэтгэл оюуны гүн гүнзгий бясалгал хийж дадуулсны үр дүнд уур хилэн болон хүсэл шуналгүй болсон гэлээ. Сэтгүүлч түүнээс: “Та эх орноо, төрсөн нутгаа санахгүй байна уу?” гэж асуухад, Дээрхийн Гэгээнтэн хариуд нь :”Төвөдөд амьдарч байгаа 6 сая хүний сайн сайхны төлөө сэтгэл маань илүү их зовж байна.” гэв. Тэрээр “Төвөд улс гэж байхаа больсон” гэдэгтэй санал нийлэхгүй, ялангуяа төвөдүүдийн амьдралын хэв маяг талаас нь авч үзвэл” гэв. Төвөд хэл дээр бурханы шашны маш нарийн гүн ухааны ном сургаалууд байдаг тул үүнийг хадгалж авч үлдэх нь зөвхөн 6 сая төвөдийн ард түмний төлөө бус дэлхийн нийтийн төлөө, 1 тэрбум буддистуудын эрх ашгийн төлөө юм.” гэж онцоллоо.
Вэйр улс төрийн өнцгөөс болон бодит байдал дээрээс харахад Төвөд улс гэж байхаа больсон гэж зүтгэсээр байлаа. Дээрхийн Гэгээнтэн Хятад улсыг сүүлийн 60 жил коммунист нам удирдсан, гэхдээ Маогийн эрин, Дэн Сяопинийн эрин, Ху Жинтаогийн эрин, Си Зиньпинийн эрийн үе түүхэндээ ялгаатай байсан нь харагдаж байна. Энэ хугацаанд асар их өөрчлөлтүүд гарсан бөгөөд цаашид өөрчлөлт гарна гэдэгт эргэлзэх шалгаан байхгүй гэв.
Дээрхийн Гэгээнтэн явах цаг нь боллоо гэхэд сэтгүүлч, зураг авалтын операторууд үргэлжлүүлэн зураг авсаар номын айлдварын талбайд ирлээ. Өглөөний 8 цаг болоогүй байхад талбай дүүрэн хүнтэй байв. Дээрхийн Гэгээнтэн Дүйнхорын их авшигийн өмнөх зан үйл хийхээр суув.
Үдийн зоог барьсны дараа Дээрхийн Гэгээнтэн номын айлдварын талбайд арай эрт ирсэн ба сүсэгтэн олны дунд буй өөрийн таньдаг хүмүүсийг харан баярлаж буйгаа илэрхийлж байв.
Билгүүний зүрхэн судрыг эхлээд непал, дараа нь орос хэлээр уншлаа.
Дээрхийн Гэгээнтэн Дүйнхорвын авшигийн өмнөх бэлтгэл зан
үйлийг эхлүүлэв. Энэтхэг, Бихар, Бодьгаяа.
2017.01.10. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)“Өнөөдөр Цогт Цагийн Хүрдэн буюу Дүйнхорын их авшиг өгөхийн өмнөх шавь нарыг бэлтгэн зан үйл хийх болно.” хэмээн Дээрхийн гэгээнтэн яриагаа эхлэв.
“Маргааш хот мандалд орсны дараа “нялхасын долоон авшиг”-ийн хэдийг нь хүртээх вэ гэдгийг тухайн нөхцөл байдлаас шалтгаалж шийднэ. Дараагийн өдөр “дээд авшиг”-ийг хүртээнэ.”
“Дүйнхорын зан үйл нь нууц тарнийн номлол боловч олон нийтэд авшиг хүртээж болдог уламжлалтай. Дүйнхорын авшигийг би өөрийн багш Лин ринбочэгээс хүртсэн бөгөөд багш маань Хансар Доржчан болон Сэргон Доржчангаас тус тус хүртсэн гэдэг.”
“Дүйнхорын авшиг хүртсэнээр Шамбалын оронд төрдөг гэж ярьдаг боловч үнэндээ Шамбалын орон хаана байгааг бид мэдэхгүй байна. Шамбалын орныг манай энэ гариг дээр байх бөгөөд үйл нь арилсан ариун үзэгдлийг хардаг хүмүүст харагдана гэдэг. 6-р дугаар Банчэн Эрдэнэ Балдан Еши Шамбалд зорчих тэмдэглэл бичсэн боловч өнөөг хүртэл бид яг хаана байгааг нь тодорхой мэдэж чадаагүй л байна.”
Шавь нарыг бэлтгэх эхний үйл ажиллагаа нь шавь нарт увш (гэнэн) санваар хүртээх явдал байлаа. Дараа нь бодь сэтгэл үүсгэх зан үйлийг үйлдсэн бөгөөд үүний дараа бодийн санваар хайрласан юм. Санваар хайрлахын өмнө Дээрхийн Гэгээнтэн багш шавийн дунд цэвэр ариун барилдлага, итгэл байх хэрэгтэй гэж онцлов.
Дүйнхорын авшиг хүртэх шавь нарт гүш өвс тарааж байгаа нь.
Энэтхэг, Бихар, Бодьгаяа. 2017.01.10. Фотог Тэнзин Чойжор (ДЛО)“Би нэлээдгүй судалгаа хийсний үр дүнд Шүгдэн нь буруу ерөөл тавин гарч ирсэн болохыг олж мэдсэн юм. 5-р Далай Лам түүнийг шашин амьтанд хорлол үйлдэгч хэмээн тодорхойлсон байдаг. Шүгдэн шүтэх эсэх нь өөрийн хэрэг. Хэрэв надтай ямар нэгэн баридлага тогтоож байгаа бол Шүгдэнг шүтээд хэрэггүй.”
Үүний дараа тусгай мод хаях зан үйл үйлдэв. Төвөдийн төв захиргааны их хурлын дарга хамба Сонам Дэмпел бүх лам хуврагуудыг төлөөлж мод хаясан бол сижон Лувсан Сэнгэ бүх энгийн иргэдийг төлөөлж мод хаях зан үйлийг үйлдэв. Үүний дараа гүш өвс тараасан нь зүүдээ сайтар манахын тулд байлаа.
Маргааш авшиг хүртэх гол өдөр болно.
Энэтхэг, Бихар, Бодьгаяа. 2017. 01. 10 – Урьд шөнө Бодьгаяад бороо орж, ойр орчмын шороо тоос дарагдсан байлаа. Номын айлдварын талбай руу явахын өмнө Дээрхийн Гэгээнтэн Далай Лам “National Geographic” телевизийн сувагт зориулан Австралийн дайны сурвалжлагч асан Майкл Вэйрт ярилцлага өгөв.
Ярилцлага эхлэхийн өмнө Дээрхийн Гэгээнтэн маш энгийнээр:
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам "National Geographic" телевизэд
ярилцлага өгч байгаа нь. Энэтхэг, Бихар, Бодьгаяа.
2017.01.10. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Вэйр түүнд 1950-иад оны үед тус сэтгүүлд нийтлэгдсэн Хайнрих Харрерийн нийтлэлийн хэсгээс үзүүлэв.
“Тэрээр надад анх Европын тухай ярьж өгсөн юм. Хожим нь маш их түшиг найдвартай Төвөдийн талыг баримтлагч, дэмжигч болсон юм.”
Вэйр Иракт болон бусад газруудад дайны сурвалжлага хийсэн туршлага нь түүний дотоод сэтгэлийн амар амгаланг үгүй болгосон гээд Дээрхийн Гэгээнтнээс үүнд зөвлөгөө хүсэв.
Дээрхийн Гэгээнтэн хэлэхдээ: “Хүүхэд ахуй насанд бидний сэтгэл нээлтэй, баяр хөөрөөр дүүрэн байдаг. Бидэнд хайр энэрэл, анхаарал үзүүлсэн хэн ч байсан бид хаанаас ирсэн, юунд итгэдэг, хөрөнө мөнгө, нийгэмд ямар байр суурьтай гэх зэрэг асуудлуудад авталгүйгээр түүнд баярлаж, талархдаг. Том болохын хэрээр хүрээлэн буй орчин, сургалтын тогтолцооны нөлөөнд нинжин сэтгэл, хайрлан энэрэх зэрэг бидний дотоод сэтгэлийн үнэ цэнэ орхигдож эхэлдэг юм.” гэв.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам "National Geographic" телевизэд
ярилцлага өгч байгаа нь. Энэтхэг, Бихар, Бодьгаяа.
2017.01.10. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Хүмүүс ихэнхдээ сайхан сэтгэлтэй эсвэл харгис хэрцгий байна уу гэсэн асуултанд Дээрхийн Гэгээнтэн 20-р зуунд түгээмэл зан чанарт гарсан өөрчлөлт рүү анхаарлаа хандууллаа. Дэлхийн 1 болон 2-р дайны үед улс орон нь дайн зарлахад ард иргэд нь омог бардам, эргэлзэлгүйгээр дайнд явдаг байсан. Гэтэл Вьетнамын дайны үед харин мянга мянга хүмүүс цэрэг таталтыг эсэргүүцэж байв. Түүний дараа Иракийн хямрал болоход дэлхий даяар сая сая хүмүүс хүчирхийллээс залхаж буйгаа илэрхийлэн дахин нэг дайныг дэмжихгүй хэмээн жагсаж байлаа.
Үүний нэгэн адил Дээрхийн Гэгээнтэн анх 1973 онд Европ, 1979 онд АНУ-д хийсэн айлчлалын үеэр дэлхий нийтийн хариуцлагын талаар ярихад хүмүүс төдийлөн анхаардаггүй байсан бол өнөөдөр энэ сэдвээр ярихад хүмүүсийн сонирхол эрс нэмэгдсэн гэв.
Дээрхийн Гэгээнтэн шинжлэх ухааны ололтоор хүний үндсэн мөн чанар нь энэрэнгүй болохыг харуулсан. Хүчирхийлэл нь айдас хүйдэс, хардлага сэрдлэг, уур хилэнгээс үүдэлтэй байдаг. Хөнөөлт муу сэтгэлд автахаас өмнө өрсөлдөгчийнхөө айдас сэжгийг тайтгаруулах арга замыг урьдчилан олсон нь дээр гэлээ.
Дээрхийн Гэгээнтний хариултуудад Вэйр: “Таны хэлсэнд итгэхийг их хүсэж байна.” хэмээн санаа алдан сууж байв.
Дээрхийн Гэгээнтэн 60 гаруй жилийн турш сэтгэл оюуны гүн гүнзгий бясалгал хийж дадуулсны үр дүнд уур хилэн болон хүсэл шуналгүй болсон гэлээ. Сэтгүүлч түүнээс: “Та эх орноо, төрсөн нутгаа санахгүй байна уу?” гэж асуухад, Дээрхийн Гэгээнтэн хариуд нь :”Төвөдөд амьдарч байгаа 6 сая хүний сайн сайхны төлөө сэтгэл маань илүү их зовж байна.” гэв. Тэрээр “Төвөд улс гэж байхаа больсон” гэдэгтэй санал нийлэхгүй, ялангуяа төвөдүүдийн амьдралын хэв маяг талаас нь авч үзвэл” гэв. Төвөд хэл дээр бурханы шашны маш нарийн гүн ухааны ном сургаалууд байдаг тул үүнийг хадгалж авч үлдэх нь зөвхөн 6 сая төвөдийн ард түмний төлөө бус дэлхийн нийтийн төлөө, 1 тэрбум буддистуудын эрх ашгийн төлөө юм.” гэж онцоллоо.
Вэйр улс төрийн өнцгөөс болон бодит байдал дээрээс харахад Төвөд улс гэж байхаа больсон гэж зүтгэсээр байлаа. Дээрхийн Гэгээнтэн Хятад улсыг сүүлийн 60 жил коммунист нам удирдсан, гэхдээ Маогийн эрин, Дэн Сяопинийн эрин, Ху Жинтаогийн эрин, Си Зиньпинийн эрийн үе түүхэндээ ялгаатай байсан нь харагдаж байна. Энэ хугацаанд асар их өөрчлөлтүүд гарсан бөгөөд цаашид өөрчлөлт гарна гэдэгт эргэлзэх шалгаан байхгүй гэв.
Дээрхийн Гэгээнтэн явах цаг нь боллоо гэхэд сэтгүүлч, зураг авалтын операторууд үргэлжлүүлэн зураг авсаар номын айлдварын талбайд ирлээ. Өглөөний 8 цаг болоогүй байхад талбай дүүрэн хүнтэй байв. Дээрхийн Гэгээнтэн Дүйнхорын их авшигийн өмнөх зан үйл хийхээр суув.
Үдийн зоог барьсны дараа Дээрхийн Гэгээнтэн номын айлдварын талбайд арай эрт ирсэн ба сүсэгтэн олны дунд буй өөрийн таньдаг хүмүүсийг харан баярлаж буйгаа илэрхийлж байв.
Билгүүний зүрхэн судрыг эхлээд непал, дараа нь орос хэлээр уншлаа.
Дээрхийн Гэгээнтэн Дүйнхорвын авшигийн өмнөх бэлтгэл зан
үйлийг эхлүүлэв. Энэтхэг, Бихар, Бодьгаяа.
2017.01.10. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
“Маргааш хот мандалд орсны дараа “нялхасын долоон авшиг”-ийн хэдийг нь хүртээх вэ гэдгийг тухайн нөхцөл байдлаас шалтгаалж шийднэ. Дараагийн өдөр “дээд авшиг”-ийг хүртээнэ.”
“Дүйнхорын зан үйл нь нууц тарнийн номлол боловч олон нийтэд авшиг хүртээж болдог уламжлалтай. Дүйнхорын авшигийг би өөрийн багш Лин ринбочэгээс хүртсэн бөгөөд багш маань Хансар Доржчан болон Сэргон Доржчангаас тус тус хүртсэн гэдэг.”
“Дүйнхорын авшиг хүртсэнээр Шамбалын оронд төрдөг гэж ярьдаг боловч үнэндээ Шамбалын орон хаана байгааг бид мэдэхгүй байна. Шамбалын орныг манай энэ гариг дээр байх бөгөөд үйл нь арилсан ариун үзэгдлийг хардаг хүмүүст харагдана гэдэг. 6-р дугаар Банчэн Эрдэнэ Балдан Еши Шамбалд зорчих тэмдэглэл бичсэн боловч өнөөг хүртэл бид яг хаана байгааг нь тодорхой мэдэж чадаагүй л байна.”
Шавь нарыг бэлтгэх эхний үйл ажиллагаа нь шавь нарт увш (гэнэн) санваар хүртээх явдал байлаа. Дараа нь бодь сэтгэл үүсгэх зан үйлийг үйлдсэн бөгөөд үүний дараа бодийн санваар хайрласан юм. Санваар хайрлахын өмнө Дээрхийн Гэгээнтэн багш шавийн дунд цэвэр ариун барилдлага, итгэл байх хэрэгтэй гэж онцлов.
Дүйнхорын авшиг хүртэх шавь нарт гүш өвс тарааж байгаа нь.
Энэтхэг, Бихар, Бодьгаяа. 2017.01.10. Фотог Тэнзин Чойжор (ДЛО)
Үүний дараа тусгай мод хаях зан үйл үйлдэв. Төвөдийн төв захиргааны их хурлын дарга хамба Сонам Дэмпел бүх лам хуврагуудыг төлөөлж мод хаясан бол сижон Лувсан Сэнгэ бүх энгийн иргэдийг төлөөлж мод хаях зан үйлийг үйлдэв. Үүний дараа гүш өвс тараасан нь зүүдээ сайтар манахын тулд байлаа.
Маргааш авшиг хүртэх гол өдөр болно.
Үзсэн: 2 230
Холбоотой мэдээ: