Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Энэтхэгийн Худалдаа Үйлдвэрийн Танхимийн эмэгтэй гишүүд, олон улсын эхчүүдийн сургуулийн төлөөлөгчидтэй уулзав
9-02-2017, 01:32 | Хэвлэх
2017 оны 1 дүгээр сарын 21
Энэтхэг, Шинэ Дели. 2017.01.21 – Бодьгаяа хотоос Дели рүү мордохын өмнө Дээрхийн Гэгээнтэн Махабоди суварга болон Дүйнхорын дуганд айлчлав. Делид буцаж очоод тэрээр хэд хоног амрав.
Өнөө өглөө Энэтхэгийн Худалдаа Үйлдвэрийн Танхимийн Холбооны эмэгтэй гишүүдийн бүлэг Дээрхийн Гэгээнтнийг урьж “Энэрэн нигүүлсэхүйн хүч” сэдвээр ярьж өгөхийг хүссэн байна. Дээрхийн Гэгээнтнийг Энэтхэгийн Худалдаа аж үйлдвэрийн танхимийн холбооны төв байранд хүрэлцэн ирэхэд тус холбооны ерөнхийлөгч хатагтай Винита Бимбхет угтан авлаа. Мөн тусгай зочин Пратиба Адвани Дээрхийн Гэгээнтнийг ууулзалтад ирсэн хүмүүст танилцуулж, мөн өмнө нь өөрөө түүнтэй хэд хэдэн удаа уулзаж байсан тухайгаа ярив. Ялангуяа, саяхан эхийг нь нас барахад эцэг Л.К.Адванитай уулзахаар тусгайлан цаг гарган ирж байсанд сэтгэл хөдлөж байсан тухай ярьлаа.
Дээрхийн гэгээнтэн дэлхий дээр амьдарч буй 7 тэрбум хүн сэтгэл зүрх, бие махбодийн хувьд бүгд ижил хэмээн айлдсанаар яриагаа эхэллээ.

Дээрхийн гэгээнтэн Энэтхэгийн Худалдаа Аж үйлдвэрийн Танхимийн
Холбооны эмэгтэй гишүүдийн бүлгийнхэнд айлдвар айлдаж байгаа нь.
2017.01.21. Энэтхэг, Шинэ Дели. Гэрэл зургийг Tэнзин Чойжор /ДЛО“Бидэнд бие биенээ гэсэн сэтгэлээр амьдарч, хайрлаж, дасан дотносох боломж байгалаас заяагдсан. Хүний төрөлх чанар өр нимгэн, өрөвчхөн байдаг гэдгийг эрдэмтэд туршлагаар нотлосон. Тиймээс ирээдүйд итгэх итгэл төрж байна. Учир нь, хэрэв хүний төрөлх чанар ууртай догшин байсан бол хүн төрөлхтөн юунд найдаж, юунд итгэх байсан бол. Байнгын түгшүүртэй, айдастай орчинд амьдраад, ууртай догшин байх нь хүний дархлааны системийг дарангуйлдаг гэдгийн эрдэмтэд хэлж байна.”
Аливаа асуудалд хандахдаа эерэг талаас нь хандаж байхыг зөвлөөд:
“Хэдийгээр тухайн нөхцөл байдал хүнд хэцүү, түвэгтэй байсан ч би сэтгэл оюунаа дандаа тайван амгалан байлгадаг. Хэрэв бид оюун ухаанаа гүйцэд ашигладагсан бол аливаа хүнд хэцүү асуудалд илүү гэгээрсэн байр сууринаас хандах байсан. Өргөн хүрээнд сэтгэж өөрсдөдөө тулгараад буй асуудлыг дэлхий дээр болж байгаа бусад асуудлуудтай харьцуулан харж чадвал бидний асуудал тийм ч их чухал биш байж болох юм.” гэлээ.
“Бид өөрсдийн оюун ухааныг амар тайван сэтгэлийн эх үндэс болсон халуун дулаан сэтгэлтэй уялдуулах хэрэгтэй. Сэтгэл санаа амар амгалан бол бүх юмсыг өөрчилж болдог гэдгийг би хувийн туршлагаасаа хэлж чадах байна. Энэ нь зөвхөн бидний эрүүл мэндийг хамгаалаад зогсохгүй хүн бүрийг, айл гэрийг, хот дүүргийг аз жаргалтай болгож, ингэснээрээ аз жаргалтай дэлхий ертөнцийг бий болгож чадна.”
“Ийм өөрчлөлтийг хүн өөрөөсөө эхлэх хэрэгтэй байдаг. Заримдаа ганц хүн дангаараа яаж дэлхий ертөнцийг өөрчилж чадах билээ гэж бодож магадгүй. Аливаа нийгэм дэх өөрчлөлт хувь хүний хийх өөрчлөлтөөс л эхэлдэг. Бид бүгд энэ л хүн төрөлхтний эд эс учраас бүгдээрээ нийтийн сайн сайхны төлөө хүн бүрийн ёс суртахууны хувьд хүлээх үүрэг хариуцлага гэж бий. Та өөрийн энэхүү хариуцлагыг 10 найзтай хуваалцлаа гэж бодъё, тэр 10 найз нь цаашаа дахиад 10 найзтайгаа гэх мэтчилэн явсаар төвөггүйхэн 100 хүнд нөлөөлнө. Ийм л арга замаар бид дэлхий ертөнцийг өөрчилнө.”
Өнөөгийн Энэтхэг улс дахь шашны байдлын талаар уулзалтад оролцогчдоос асуухад Дээрхийн Гэгээнтэн:

Энэтхэг, Шинэ Дели хотод Энэтхэгийн ХАҮТ-ын эмэгтэй гишүүдийн
бүлгийнхэнтэй уулзах үеэр оролцогчдын төлөөлөл Дээрхийн
Гэгээнтнээс асуулт асууж байгаа нь. 2017.01.21.
Гэрэл зургийг Тэнзин Чойжор /ДЛО“Энэтхэгт шашин бүрийг хүндэтгэн үзэх ойлголтууд гурван мянга гаруй жил оршсоор л байна. Ийм ойлголт санааг ажил хэрэг болгох, амьдралд хэрэгжүүлэх цаг нь Энэтхэгт ирээд байна гэж бодож байна. Бие даасан, орчин үеийн, технологийн хөгжилд тулгуурласан боловсролын систем Энэтхэг улсад өргөн тархсан байдаг тул үүнийгээ эртний Энэтхэгчүүдийн уламжлалт ойлголт мэдлэгтэй хослуулах хэрэгтэй гэж би боддог. Харамсалтай нь Энэтхэгийн эртний уламжлалт мэдлэг, баялгаас шашны зан үйлээс хэтрэхээргүй маш бага зүйл Энэтхэгт үлджээ. Харин уйгагүй давтаж, судлаж, шүтэж байсны хүчинд Их хөлгөний уламжлал, сургаалыг бид Төвөдөд хадгалан авч үлдэж чадсан. Бидний мэдлэг нь Энэтхэгийн мэдлэг байдаг учраас олон олон залуу энэтхэгчүүд эртний энэтхэгийн өв уламжлалыг сонирхож байгааг харахад таатай байгаагаа илэрхийлье.” хэмээн хариуллаа.
Дээрхийг Гэгээнтэн Энэтхэгийн олон янзын сүм хийдүүд мэдлэг боловсрол олгох төв болох хэрэгтэй гэж зөвлөв. Зөвхөн алдаршуулан магтдаг, даган баясдаг газар төдийн байх нь хангалтгүй шүү гэж захилаа. Сургууль дээрээ сургалт, семинар, хэлэлцүүлэг зохион байгуулж түүндээ шашны зүтгэлтнүүдээс оролцуулж, асуулт асуух гэх мэтээр боломж бололцоогоо сайн ашиглахыг сануулав.
Танхимын эмэгтэй гишүүдийн удирдлагуудтай үдийн зоог барьсны дараа Дээрхийн Гэгээнтэн Шинэ Дели хотод Шри Ауробиндо-гийн Боловсролын Нийгэмлэгийн байгуулсан дунд боловсрол олгох Олон улсын эхчүүдийн сургуульд зочлов.

Дээрхийн гэгээнтэн Далай лам Эхчүүдийн олон улсын сургуулийн
оюутнуудтай уулзаж, айлдвар айлдаж байгаа нь. Энэтхэг,
Шинэ Дели, 2017.01.21, Гэрэл зургийг Тэнзин Чойжор /ДЛОДээрхийн Гэгээнтнийг суудалдаа тухлангуут суралцагчдийн хэсэг урлагийн тоглолт үзүүлсэн юм. Дээрхийг Гэгээнтнийг сургуулийн захирал хатагтай Сангамитра Гхош сургуультайгаа, 2 оюутан өөрсдийн хамт суралцагч оюутнууд болон сургалтын албадтайгаа танилцууллаа.
“Өнгөрсөн бол өнгөрсөн цагт байдаг. Бид юуг ч өөрчилж чадахгүй, харин ирээдүй бол дандаа нээлттэй байдаг” хэмээн айлдсанаар Дээрхийн Гэгээнтэн яриагаа эхлэв.
“Та нар шиг залуу оюутнууд 21-р зууны оюутан залуус билээ. Энэ зууныг илүү тайван амгалан зуун болгох боломж та нарын гарт бий. Эдүгээ энэ дэлхий ертөнц дээр амьдарч буй хүмүүс зөрчилдөж, зарим нь өлсөж байна. Гэм зэмгүй олон хүн үхэж үрэгдэж байна. Терроризм алан хядах үйл ажиллагаанд оролцож байгаа хүмүүсийн ихэнх нь боловсролтой хүмүүс байдаг. Яагаад энэ хүмүүс асуудал үүсгэгч, түвэг таригчид болоод байна вэ гэдгийг бид асуумаар байна. Яагаад боловсролтой хүмүүсийн дунд авилга их байдгийг бид асуумаар байна.”
“Бидний материаллаг сонирхол, хандлагаас болоод ийм байдалд хүрч байна гэж би боддог. Орчин цагийн боловсролд нэг л зүйл дутагдаад байна гэсэн миний үзэл бодолтой найз нарын маань ихэнх нь санал нийлж байна. Тэдний дунд эрдэмтэд ч их бий. Орчин цагийн боловсрол нь материаллаг зүйлд түлхүү анхаарч хүний үнэ цэнийн талаарх сургалт, итгэл үнэмшил дутагдаж байна. Орчин үеийн боловсрол олгох төлөвлөгөө хөтөлбөртөө дотоод сэтгэлийн ёс зүйн талаар хэрхэн тусгах талаар ярих, хэлэлцэх цаг үе ирээд байна. Ёс зүй гэдгийг зөвхөн шашин шүтлэг дээр тулгуурлахгүйгээр, хүний өөрийн үзэж туулсан амьдрал, мэдрэмж, шинжлэх ухааны ажиглалт дүгнэлт дээр тулгуурлан ойлгуулах нь зүйтэй юм.”
“Та бүхэн 21-р зууны өмнө хариуцлага хүлээх болсон. Илүү сайхан, илүү тайван амгалан, аз жаргалтай дэлхий ертөнцийг бий болгох эсэх нь та нараас хамаарах болоод байна. Оюун ухаанаа цаашид улам хөгжүүлэхийн тулд та нар өөрсдийн шүүмжлэлт сэтгэлгээгээ ашиглах хэрэгтэй. Яагаад, хэрхэн, яаж вэ гэдэг асуултуудыг дахин дахин асууж аливаа ойлголтыг асууж, лавлаж, тодруулж байх хэрэгтэй. Ингэсэнээр улам олон асуултыг дагуулах болно. Энэ бол аналитик бясалгал буюу судлан шинжлэх арга юм. Миний тархи оюун ухаан өдий хүртэл саруул байгаагийн гол шалтгаан нь би энэ л аналитик аргыг өөртөө төлөвшүүлсний учир билээ. Энэ зууны эцэс гэхэд дэлхий ертөнцийг ийм арга барилаар илүү сайхан аз жаргалтай амар амгалан болгох учиртай.”
Бурхны шашин нь шашин уу, эсвэл философи гүн ухаан уу гэж асуухад Дээрхийн гэгээнтэн хариулахдаа:

Олон улсын эхчүүдийн сургуулийн оюутнуудтай хийсэн уулзалтын
үеэр Дээрхийн Гэгээнтнээс асуулт асууж буй оюутан
Энэтхэг, Шинэ Дели, 2017.01.21. Фотог Тэнзин Чойжор /ДЛО“Бурхны шашин бол бүтээгч бурханд итгэдэггүй, юмс бүхэн өөрсдийн учир шалтгаанаас бий болдог гэж үздэг учраас зарим хүмүүс “сэтгэл судлалын шинжлэх ухаан” гэж тодорхойлсон байдаг. Бурханы шашин гүн ухааны арга барилыг ч ашигладаг. Бурханы шашны пали сурвалжууд Бурхан Багшийн айлдварыг гол төлөв үгчилэн баримталдаг. Санскрит буюу Их хөлгөний уламжлалын сургаалууд бол учир шалтгаан, ойлголт ухаарал дээр үндэслэдэг. Бурхан Багш өөрийн шавь нарыг заасан хэлсэн бүхнийг нь заавал дагах албагүй, харин тухайн зүйлийн талаар уран дархан хүн шижир алтыг хэрхэн шалгаж шинждэг лугаа нэгэн адил сайтар нягтлан шалгасаны дараа л дагаж шүтэж байгаарай гэж захьсан юм.”
Нэгэн оюутан Дээрхийн Гэгээнтнээс дэлхий ертөнцөөс үнэхээр өөрчлөхийг хүсч байгаа зүйл юу байна вэ гэж асуухад,
“Материаллаг зүйлд түлхүү анхаарч буй одоогийн боловсролын системийг хүний дотоод сэтгэлийн үнэт зүйлтэй хослуулах юмсан гэж хүсдэг. Мөн биднийг хүрээлэн буй байгаль орчиндоо хүн бүр онцгой анхаарал тавьж чадна гэж боддог. Зорилгодоо хүрэхийн тулд шашин хооронд илүү харилцан ойлголцол зохицол хэрэгтэй. Энэтхэг орон нь дэлхийн томоохон нөлөө бүхий шашнууд нэгэн дор харилцан бие биеэ хүндэтгэн хэдэн зуун жилээр оршин тогтнож буй цорын ганц улс юм. Эцэст нь хэлэхэд баян, ядуугийн хоорондын ялгаа, заагийг багасгахад өөрсдийн чадах бүхнээ хийх хэрэгтэй байна.” гэж хариуллаа.
Уулзалт өндөрлөөд Дээрхийн гэгээнтэн тус сургуулийн удирдах хүмүүсийн хамт хамт цай ууж, сургуулийн хашаанд мод тарилаа.
Энэтхэг, Шинэ Дели. 2017.01.21 – Бодьгаяа хотоос Дели рүү мордохын өмнө Дээрхийн Гэгээнтэн Махабоди суварга болон Дүйнхорын дуганд айлчлав. Делид буцаж очоод тэрээр хэд хоног амрав.
Өнөө өглөө Энэтхэгийн Худалдаа Үйлдвэрийн Танхимийн Холбооны эмэгтэй гишүүдийн бүлэг Дээрхийн Гэгээнтнийг урьж “Энэрэн нигүүлсэхүйн хүч” сэдвээр ярьж өгөхийг хүссэн байна. Дээрхийн Гэгээнтнийг Энэтхэгийн Худалдаа аж үйлдвэрийн танхимийн холбооны төв байранд хүрэлцэн ирэхэд тус холбооны ерөнхийлөгч хатагтай Винита Бимбхет угтан авлаа. Мөн тусгай зочин Пратиба Адвани Дээрхийн Гэгээнтнийг ууулзалтад ирсэн хүмүүст танилцуулж, мөн өмнө нь өөрөө түүнтэй хэд хэдэн удаа уулзаж байсан тухайгаа ярив. Ялангуяа, саяхан эхийг нь нас барахад эцэг Л.К.Адванитай уулзахаар тусгайлан цаг гарган ирж байсанд сэтгэл хөдлөж байсан тухай ярьлаа.
Дээрхийн гэгээнтэн дэлхий дээр амьдарч буй 7 тэрбум хүн сэтгэл зүрх, бие махбодийн хувьд бүгд ижил хэмээн айлдсанаар яриагаа эхэллээ.

Дээрхийн гэгээнтэн Энэтхэгийн Худалдаа Аж үйлдвэрийн Танхимийн
Холбооны эмэгтэй гишүүдийн бүлгийнхэнд айлдвар айлдаж байгаа нь.
2017.01.21. Энэтхэг, Шинэ Дели. Гэрэл зургийг Tэнзин Чойжор /ДЛО
Аливаа асуудалд хандахдаа эерэг талаас нь хандаж байхыг зөвлөөд:
“Хэдийгээр тухайн нөхцөл байдал хүнд хэцүү, түвэгтэй байсан ч би сэтгэл оюунаа дандаа тайван амгалан байлгадаг. Хэрэв бид оюун ухаанаа гүйцэд ашигладагсан бол аливаа хүнд хэцүү асуудалд илүү гэгээрсэн байр сууринаас хандах байсан. Өргөн хүрээнд сэтгэж өөрсдөдөө тулгараад буй асуудлыг дэлхий дээр болж байгаа бусад асуудлуудтай харьцуулан харж чадвал бидний асуудал тийм ч их чухал биш байж болох юм.” гэлээ.
“Бид өөрсдийн оюун ухааныг амар тайван сэтгэлийн эх үндэс болсон халуун дулаан сэтгэлтэй уялдуулах хэрэгтэй. Сэтгэл санаа амар амгалан бол бүх юмсыг өөрчилж болдог гэдгийг би хувийн туршлагаасаа хэлж чадах байна. Энэ нь зөвхөн бидний эрүүл мэндийг хамгаалаад зогсохгүй хүн бүрийг, айл гэрийг, хот дүүргийг аз жаргалтай болгож, ингэснээрээ аз жаргалтай дэлхий ертөнцийг бий болгож чадна.”
“Ийм өөрчлөлтийг хүн өөрөөсөө эхлэх хэрэгтэй байдаг. Заримдаа ганц хүн дангаараа яаж дэлхий ертөнцийг өөрчилж чадах билээ гэж бодож магадгүй. Аливаа нийгэм дэх өөрчлөлт хувь хүний хийх өөрчлөлтөөс л эхэлдэг. Бид бүгд энэ л хүн төрөлхтний эд эс учраас бүгдээрээ нийтийн сайн сайхны төлөө хүн бүрийн ёс суртахууны хувьд хүлээх үүрэг хариуцлага гэж бий. Та өөрийн энэхүү хариуцлагыг 10 найзтай хуваалцлаа гэж бодъё, тэр 10 найз нь цаашаа дахиад 10 найзтайгаа гэх мэтчилэн явсаар төвөггүйхэн 100 хүнд нөлөөлнө. Ийм л арга замаар бид дэлхий ертөнцийг өөрчилнө.”
Өнөөгийн Энэтхэг улс дахь шашны байдлын талаар уулзалтад оролцогчдоос асуухад Дээрхийн Гэгээнтэн:

Энэтхэг, Шинэ Дели хотод Энэтхэгийн ХАҮТ-ын эмэгтэй гишүүдийн
бүлгийнхэнтэй уулзах үеэр оролцогчдын төлөөлөл Дээрхийн
Гэгээнтнээс асуулт асууж байгаа нь. 2017.01.21.
Гэрэл зургийг Тэнзин Чойжор /ДЛО
Дээрхийг Гэгээнтэн Энэтхэгийн олон янзын сүм хийдүүд мэдлэг боловсрол олгох төв болох хэрэгтэй гэж зөвлөв. Зөвхөн алдаршуулан магтдаг, даган баясдаг газар төдийн байх нь хангалтгүй шүү гэж захилаа. Сургууль дээрээ сургалт, семинар, хэлэлцүүлэг зохион байгуулж түүндээ шашны зүтгэлтнүүдээс оролцуулж, асуулт асуух гэх мэтээр боломж бололцоогоо сайн ашиглахыг сануулав.
Танхимын эмэгтэй гишүүдийн удирдлагуудтай үдийн зоог барьсны дараа Дээрхийн Гэгээнтэн Шинэ Дели хотод Шри Ауробиндо-гийн Боловсролын Нийгэмлэгийн байгуулсан дунд боловсрол олгох Олон улсын эхчүүдийн сургуульд зочлов.

Дээрхийн гэгээнтэн Далай лам Эхчүүдийн олон улсын сургуулийн
оюутнуудтай уулзаж, айлдвар айлдаж байгаа нь. Энэтхэг,
Шинэ Дели, 2017.01.21, Гэрэл зургийг Тэнзин Чойжор /ДЛО
“Өнгөрсөн бол өнгөрсөн цагт байдаг. Бид юуг ч өөрчилж чадахгүй, харин ирээдүй бол дандаа нээлттэй байдаг” хэмээн айлдсанаар Дээрхийн Гэгээнтэн яриагаа эхлэв.
“Та нар шиг залуу оюутнууд 21-р зууны оюутан залуус билээ. Энэ зууныг илүү тайван амгалан зуун болгох боломж та нарын гарт бий. Эдүгээ энэ дэлхий ертөнц дээр амьдарч буй хүмүүс зөрчилдөж, зарим нь өлсөж байна. Гэм зэмгүй олон хүн үхэж үрэгдэж байна. Терроризм алан хядах үйл ажиллагаанд оролцож байгаа хүмүүсийн ихэнх нь боловсролтой хүмүүс байдаг. Яагаад энэ хүмүүс асуудал үүсгэгч, түвэг таригчид болоод байна вэ гэдгийг бид асуумаар байна. Яагаад боловсролтой хүмүүсийн дунд авилга их байдгийг бид асуумаар байна.”
“Бидний материаллаг сонирхол, хандлагаас болоод ийм байдалд хүрч байна гэж би боддог. Орчин цагийн боловсролд нэг л зүйл дутагдаад байна гэсэн миний үзэл бодолтой найз нарын маань ихэнх нь санал нийлж байна. Тэдний дунд эрдэмтэд ч их бий. Орчин цагийн боловсрол нь материаллаг зүйлд түлхүү анхаарч хүний үнэ цэнийн талаарх сургалт, итгэл үнэмшил дутагдаж байна. Орчин үеийн боловсрол олгох төлөвлөгөө хөтөлбөртөө дотоод сэтгэлийн ёс зүйн талаар хэрхэн тусгах талаар ярих, хэлэлцэх цаг үе ирээд байна. Ёс зүй гэдгийг зөвхөн шашин шүтлэг дээр тулгуурлахгүйгээр, хүний өөрийн үзэж туулсан амьдрал, мэдрэмж, шинжлэх ухааны ажиглалт дүгнэлт дээр тулгуурлан ойлгуулах нь зүйтэй юм.”
“Та бүхэн 21-р зууны өмнө хариуцлага хүлээх болсон. Илүү сайхан, илүү тайван амгалан, аз жаргалтай дэлхий ертөнцийг бий болгох эсэх нь та нараас хамаарах болоод байна. Оюун ухаанаа цаашид улам хөгжүүлэхийн тулд та нар өөрсдийн шүүмжлэлт сэтгэлгээгээ ашиглах хэрэгтэй. Яагаад, хэрхэн, яаж вэ гэдэг асуултуудыг дахин дахин асууж аливаа ойлголтыг асууж, лавлаж, тодруулж байх хэрэгтэй. Ингэсэнээр улам олон асуултыг дагуулах болно. Энэ бол аналитик бясалгал буюу судлан шинжлэх арга юм. Миний тархи оюун ухаан өдий хүртэл саруул байгаагийн гол шалтгаан нь би энэ л аналитик аргыг өөртөө төлөвшүүлсний учир билээ. Энэ зууны эцэс гэхэд дэлхий ертөнцийг ийм арга барилаар илүү сайхан аз жаргалтай амар амгалан болгох учиртай.”
Бурхны шашин нь шашин уу, эсвэл философи гүн ухаан уу гэж асуухад Дээрхийн гэгээнтэн хариулахдаа:

Олон улсын эхчүүдийн сургуулийн оюутнуудтай хийсэн уулзалтын
үеэр Дээрхийн Гэгээнтнээс асуулт асууж буй оюутан
Энэтхэг, Шинэ Дели, 2017.01.21. Фотог Тэнзин Чойжор /ДЛО
Нэгэн оюутан Дээрхийн Гэгээнтнээс дэлхий ертөнцөөс үнэхээр өөрчлөхийг хүсч байгаа зүйл юу байна вэ гэж асуухад,
“Материаллаг зүйлд түлхүү анхаарч буй одоогийн боловсролын системийг хүний дотоод сэтгэлийн үнэт зүйлтэй хослуулах юмсан гэж хүсдэг. Мөн биднийг хүрээлэн буй байгаль орчиндоо хүн бүр онцгой анхаарал тавьж чадна гэж боддог. Зорилгодоо хүрэхийн тулд шашин хооронд илүү харилцан ойлголцол зохицол хэрэгтэй. Энэтхэг орон нь дэлхийн томоохон нөлөө бүхий шашнууд нэгэн дор харилцан бие биеэ хүндэтгэн хэдэн зуун жилээр оршин тогтнож буй цорын ганц улс юм. Эцэст нь хэлэхэд баян, ядуугийн хоорондын ялгаа, заагийг багасгахад өөрсдийн чадах бүхнээ хийх хэрэгтэй байна.” гэж хариуллаа.
Уулзалт өндөрлөөд Дээрхийн гэгээнтэн тус сургуулийн удирдах хүмүүсийн хамт хамт цай ууж, сургуулийн хашаанд мод тарилаа.
Үзсэн: 1 467
Холбоотой мэдээ: