Видяалоке дахь номын айлдварын хоёр дахь өдөр
10-02-2017, 23:25 | Хэвлэх
2017 оны 2 дугаар сар 4
Энэтхэг, Шинэ Дели. 2017.02.04. – Энэ өглөө Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг Аналжитийн гэрт айлчлан очиход ноён Аналжит эхнэрийн хамт, мөн тэдний хүү Вир, мөн ноён Нажеб Жунг эхнэрийн хамт түүнийг угтсан юм. Тэд Дээрхийн Гэгээнтнийг цэцэрлэгт зассан тусгай тайзан дээр суулгалаа. Өчигдөр Дээрхийн Гэгээнтний морилох замыг бяцхан хумсаар чимэглэсэн бол өнөөдөр лиш цэцгээр чимсэн байна. Ихэнх нь 21 зууны залуучуудаас бүрдсэн 330 гаруй хүмүүс түүнийг баяр хөөртэйгээр угтан авлаа.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Видяалоке дахь номын айлдварын
хоёр дахь өдөр. Энэтхэг, Шинэ Дели. 2017.02.04.
Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)Дараа нь англи хэл дээр орчуулсан товч тайлбар бүхий “Билгүүний Зүрхэн” судрыг ирсэн хүн бүхэнд тараахыг Дээрхийн Гэгээнтэн хүссэн байна.
Тэрээр “Өглөөний мэнд” хэмээгээд албан ёсоор номын айлдвараа эхлэв. “Би энэхүү номын айлдварыг ёс төдий зан үйл гэж үзэхгүй байна. Учир нь эртний Энэтхэгийн Наландагийн их багш нар маш олон академик үзэл онолыг бидэнд өвлүүлж үлдээсэн бөгөөд тэдгээр сургаалыг өнөө цагт бүрэн дүүрэн ашиглах боломжтой байгаа билээ. Хүн төрөлхтөн бидэнд өөрсдийгөө үргэлж хөгжүүлэх ур чадвар бий. Мөн дан ганц ерөөл залбирал үйлдсэнээр бус, гэгээрэлд хүрэх эрдэм ухаанд суралцсанаар гэгээрч чадна хэмээн айлдсан Бурхан Багшийн айлдварыг байнга санах хэрэгтэй. “Билгүүний Зүрхэн” сударт “Гурван цагт оршсон хамаг бурхад билгийн чинадад хүрэхүйг шүтэж үнэнхүү төгс бурханы хутагт хүрсэн болой.” хэмээн айлдсан байдаг. Мөн төгсгөлд нь “Датяата гади гади барагади барасамгади боди сууха” гэх тарнийг уншдаг. Энэхүү тарни нь “одохтун одохтун, алсад одохтун, сайтар одохтун, гэгээрэлд хүрэхтүн” гэсэн утгатай бөгөөд гэгээрэлд хүрэх таван эрдмийг энд гаргасан юм. Энэхүү таван эрдмийг эзэмшсэний үр дүнд гэгээрэлд хүрдэг.”
“Бурхан Багш анх эгэл төрөлхтөн байсан боловч бурханы хутагийг олохын төлөө тууштай хичээсний үр дүнд гэгээрэлд хүрч чадсан билээ.”
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Видяалоке дахь номын айлдварын
хоёр дахь өдөр. Энэтхэг, Шинэ Дели. 2017.02.04.
Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)Дээрхийн Гэгээнтэн цааш нь сөрөг сэтгэл хөдлөл нь юмс үзэгдлийн мөн чанарыг хэтрүүлэн үзсэнээс уршигдан бий болдгийг тайлбарлав. Бидний сайн муу хэмээн дүгнэж буй юмс үзэгдлүүд бүгд өөрийн мөн чанараасаа бүтээгүй бөгөөд үүнийг нотлох олон логик шалтгаан байгаа аж.
Дараа нь тэрээр номын айлдварын ерөнхий агуулага болон өнөөдрийн сэдвийн ялгааг тайлбарлалаа. Дээрхийн Гэгээнтэн багадаа үзэж судалж буй номондоо төдийлөн сонирхолтой байгаагүй боловч нас ахиж том болохын хэрээр эрдэм ном сурахаар улам их чармайх болсон байна.
20 зууны эхээр төвөдийн их багш Нэнгон Сунрав буддын гүн ухааны олон ном сургаалыг онцгой шавьд, эсвээс олон нийтэд айлдсан гэх хоёр зүйлд хуваасныг Дээрхийн Гэгээнтэн ихэд сайшаан магтав. Энэ байр сууринаас хандвал Наландагийн их багш нарын ном бүтээл нь Бурхан Багшийн нийтэд зориулж айлдсан судрыг ёсыг дагасан ажээ. Харин нууц дандрын ёсны номлолыг зөвхөн маш онцгой шавь нарт зориулж айлдсан байна.
Төвөдөд хэсэг зуур нууц тарнийн онцгой ном сургаалд хэт их анхаарал хандуулсны улмаас тэдний дамжлага, зан үйл нь бурханы шашны гүн ухааны ном сургаалыг бүрэн дүүрэн хадгалан авч үлдэхэд хангалтгүй байсныг Дээрхийн Гэгээнтэн шүүмжилсэн юм. Мөн тэрээр Бромдон гэгээний агуу явдлын, гүнзгий үзлийн, анхааран авлагын дамжлага гэж хуваасанд эргэлзээтэй ханддагаа хэллээ. Учир нь ийн хуваах аваас эхний хоёр дамжлагын багш нар анхааран авлага хийдэггүй мэт болох ажээ.
Мөн тэрээр дусал, хий, зүүдний йогийн уламжлал хиндү болон буддын шашинд адилхан байдаг зүйл гэлээ. Ялгаа нь буддын шашны дандрын ёс нь хоосон чанарын ойлголт дээр үндэслэдэг байна.
“Үнэндээ хоосон чанарын ойлголтгүйгээр буддын дандрын ёсыг дадлага болгоно гэдэг утгагүй зүйл юм.” хэмээн Дээрхийн Гэгээнтэн онцоллоо.
Бурханы шашны сургаалыг дадлага болгохын хэрээр хичээл зүтгэл, идэвх чармайлт нэмэгдэх бөгөөд ямар нэгэн айдас хүйдэс байхгүй болно гэдгийг тэмдэглэн хэлэв. Тэрээр Хам нутагт болсон явдлыг дурсан ярьлаа. Хэсэг мөргөлчид Хам нутгийн нэгэн хийдэд очоод хийдийн хамба лам хаана байгааг асуусанд нэгэн лам “Хамба лам өвөө, эмээ нарыг айлгахаар явсан” гэж хариулсан гэдэг.
Тэрээр Хутагтын дөрвөн үнэн, тэдгээрийн арван зургаан онцлог, гэгээрлийн гучин долоон эрдэм гэх зэргийг сайтар ойлгож авах нь чухал хэмээв. Дээрхийн Гэгээнтэн өөртэй нь уулзахаар ирсэн Тайландын хэсэг лам нараас Хутагтын дөрвөн үнэний сургаалыг судалдаг эсэхийг асуухад тэд хутагтын дөрвөн үнэний сургаалыг судлахдаа эх бичигт хэрхэн тэмдэглэснийг үгчилэн дагадаг гэж хариулсан байна. Харин санскрит уламжлалын хувьд илүү өргөн хүрээнд судлахдаа учир шалтгаан, судалгаа шинжилгээг голлодог гэлээ.
Номын айлдварт ирсэн хүмүүс Дээрхийн Гэгээнтний айлдварыг
сонсож байгаа нь. Энэтхэг, Шинэ Дели. 2017.02.04.
Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Бурхан Багшийн айлдсан номын гурван хүрдийн талаар тайлбарлан ярив. Эхний номын хүрд болох Хутагтын дөрвөн үнэний сургаалыг Сарнатад, билиг барамидын сургаалыг Ражгирт, гурав дахь номын хүрд буюу сэтгэлийн мөн чанарын талаарх сургаалыг Вайшалид тус тус айлджээ.
Үдийн цайны завсарлагааны дараа Дээрхийн Гэгээнтэн Далай Лам хутагт Нагаржунайн шүлгийг тайлбарласан өөрийн нэгэн ном байдгийг дурслаа. Тэрээр хутагт Нагаржунайн “Хаанд илгээсэн захидал”, “Эрдэнийн эрхи” зэргийг харьцуулан үзжээ. Эхний бүлэгт өөрийгөө хэрхэн зөв удирдах, ингэснээр хойд насандаа сайн төрөлд төрөх тухай тайлбарласан бол хоёрдугаар бүлэгт хоосон чанарыг, гурав болон дөрөв дүгээр бүлэгт хаан хүний ёс суртахууныг тайлбарласан ажээ. Тав дугаар бүлэгт нигүүлсэнгүй сэтгэлийг хэрхэн хөгжүүлэх тухай тайлбарласан байна.
Дээрхийн Гэгээнтэн Бурхан Багшийг агуу сэтгэгч, шинжлэх ухаанчаар тодорхойлоод бурхад бусдыг зовлонг гараар арилгахгүй, амар амгаланд хүрэх арга замыг л заах болно гэж айлдсан эшлэлийг дурьдсан юм.
“Товчдоо бидэнд зориулж айлдсан Бурхан Багшийн сургаалыг дагах эсэх нь биднээс өөрсдөөс хамаарах зүйл.” гэлээ.
Асуулт хариултын үеэр Дээрхийн Гэгээнтэн өөдрөг үзэл бодолтой байх, эрдэм мэдлэгийн төлөө хүчин чармайлт гаргах, магадгүй дараагийн Далай Лам эмэгтэй хүн байж ч болох талаар ярив.
Дели хотын дарга асан Нажеб Жунг Дээрхийн Гэгээнтэн Далай
Ламаас асуулт асууж байгаа нь. Энэтхэг, Шинэ Дели.
2017.02.04. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)Нажеб Жунг өнөөгийн нийгмийн нөхцөл байдал, ялангуяа бэлгийн цөөнх, хүйсийн тэгш байдал, хүрээлэн буй байгал орчны талаар шашны байр суурь ямар байх ёстойг асуулаа. Дээрхийн Гэгээнтэн хариулахдаа шашинд зан үйлийн, гүн ухааны, соёл уламжлалын гэх гурван хэсэг байдгийг дурьдсан юм. Гол чухал сургаал нь энэрэл хайрын сургаал байдгийг онцлон хэлэв. Гүн ухааны хувьд шашин бүгд харилцан адилгүй бөгөөд товчдоо “Ертөнцийн эзэн”-ийг хүлээн зөвшөөрдөг ба зөвшөөрдөггүй гэсэн хоёр хэсэгт хуваагддаг болохыг тайлбарлав. Харин соёл уламжлалын хувьд эртний зарим соёлууд цаг үеийн шаардлагаар өөрчлөгддөг байх хэрэгтэй гэлээ.
Энэ өдрийн үйл ажиллагааны төгсгөлд Вир Сингх Видяалокийн нэрийн өмнөөс энэхүү номын айлдварыг амжилттай зохион байгуулсан бүх хүнд талархал илэрхийллээ. Цугласан хүмүүс Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын хамт зургаа татуулж, хамтдаа үдийн зоог барьсан юм. Маргааш Дээрхийн Гэгээнтэн Талкатора стадионд илтгэл тавих бөгөөд мөн адил Видяалоке зохион байгуулах ажээ.
Энэтхэг, Шинэ Дели. 2017.02.04. – Энэ өглөө Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг Аналжитийн гэрт айлчлан очиход ноён Аналжит эхнэрийн хамт, мөн тэдний хүү Вир, мөн ноён Нажеб Жунг эхнэрийн хамт түүнийг угтсан юм. Тэд Дээрхийн Гэгээнтнийг цэцэрлэгт зассан тусгай тайзан дээр суулгалаа. Өчигдөр Дээрхийн Гэгээнтний морилох замыг бяцхан хумсаар чимэглэсэн бол өнөөдөр лиш цэцгээр чимсэн байна. Ихэнх нь 21 зууны залуучуудаас бүрдсэн 330 гаруй хүмүүс түүнийг баяр хөөртэйгээр угтан авлаа.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Видяалоке дахь номын айлдварын
хоёр дахь өдөр. Энэтхэг, Шинэ Дели. 2017.02.04.
Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Тэрээр “Өглөөний мэнд” хэмээгээд албан ёсоор номын айлдвараа эхлэв. “Би энэхүү номын айлдварыг ёс төдий зан үйл гэж үзэхгүй байна. Учир нь эртний Энэтхэгийн Наландагийн их багш нар маш олон академик үзэл онолыг бидэнд өвлүүлж үлдээсэн бөгөөд тэдгээр сургаалыг өнөө цагт бүрэн дүүрэн ашиглах боломжтой байгаа билээ. Хүн төрөлхтөн бидэнд өөрсдийгөө үргэлж хөгжүүлэх ур чадвар бий. Мөн дан ганц ерөөл залбирал үйлдсэнээр бус, гэгээрэлд хүрэх эрдэм ухаанд суралцсанаар гэгээрч чадна хэмээн айлдсан Бурхан Багшийн айлдварыг байнга санах хэрэгтэй. “Билгүүний Зүрхэн” сударт “Гурван цагт оршсон хамаг бурхад билгийн чинадад хүрэхүйг шүтэж үнэнхүү төгс бурханы хутагт хүрсэн болой.” хэмээн айлдсан байдаг. Мөн төгсгөлд нь “Датяата гади гади барагади барасамгади боди сууха” гэх тарнийг уншдаг. Энэхүү тарни нь “одохтун одохтун, алсад одохтун, сайтар одохтун, гэгээрэлд хүрэхтүн” гэсэн утгатай бөгөөд гэгээрэлд хүрэх таван эрдмийг энд гаргасан юм. Энэхүү таван эрдмийг эзэмшсэний үр дүнд гэгээрэлд хүрдэг.”
“Бурхан Багш анх эгэл төрөлхтөн байсан боловч бурханы хутагийг олохын төлөө тууштай хичээсний үр дүнд гэгээрэлд хүрч чадсан билээ.”
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Видяалоке дахь номын айлдварын
хоёр дахь өдөр. Энэтхэг, Шинэ Дели. 2017.02.04.
Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Дараа нь тэрээр номын айлдварын ерөнхий агуулага болон өнөөдрийн сэдвийн ялгааг тайлбарлалаа. Дээрхийн Гэгээнтэн багадаа үзэж судалж буй номондоо төдийлөн сонирхолтой байгаагүй боловч нас ахиж том болохын хэрээр эрдэм ном сурахаар улам их чармайх болсон байна.
20 зууны эхээр төвөдийн их багш Нэнгон Сунрав буддын гүн ухааны олон ном сургаалыг онцгой шавьд, эсвээс олон нийтэд айлдсан гэх хоёр зүйлд хуваасныг Дээрхийн Гэгээнтэн ихэд сайшаан магтав. Энэ байр сууринаас хандвал Наландагийн их багш нарын ном бүтээл нь Бурхан Багшийн нийтэд зориулж айлдсан судрыг ёсыг дагасан ажээ. Харин нууц дандрын ёсны номлолыг зөвхөн маш онцгой шавь нарт зориулж айлдсан байна.
Төвөдөд хэсэг зуур нууц тарнийн онцгой ном сургаалд хэт их анхаарал хандуулсны улмаас тэдний дамжлага, зан үйл нь бурханы шашны гүн ухааны ном сургаалыг бүрэн дүүрэн хадгалан авч үлдэхэд хангалтгүй байсныг Дээрхийн Гэгээнтэн шүүмжилсэн юм. Мөн тэрээр Бромдон гэгээний агуу явдлын, гүнзгий үзлийн, анхааран авлагын дамжлага гэж хуваасанд эргэлзээтэй ханддагаа хэллээ. Учир нь ийн хуваах аваас эхний хоёр дамжлагын багш нар анхааран авлага хийдэггүй мэт болох ажээ.
Мөн тэрээр дусал, хий, зүүдний йогийн уламжлал хиндү болон буддын шашинд адилхан байдаг зүйл гэлээ. Ялгаа нь буддын шашны дандрын ёс нь хоосон чанарын ойлголт дээр үндэслэдэг байна.
“Үнэндээ хоосон чанарын ойлголтгүйгээр буддын дандрын ёсыг дадлага болгоно гэдэг утгагүй зүйл юм.” хэмээн Дээрхийн Гэгээнтэн онцоллоо.
Бурханы шашны сургаалыг дадлага болгохын хэрээр хичээл зүтгэл, идэвх чармайлт нэмэгдэх бөгөөд ямар нэгэн айдас хүйдэс байхгүй болно гэдгийг тэмдэглэн хэлэв. Тэрээр Хам нутагт болсон явдлыг дурсан ярьлаа. Хэсэг мөргөлчид Хам нутгийн нэгэн хийдэд очоод хийдийн хамба лам хаана байгааг асуусанд нэгэн лам “Хамба лам өвөө, эмээ нарыг айлгахаар явсан” гэж хариулсан гэдэг.
Тэрээр Хутагтын дөрвөн үнэн, тэдгээрийн арван зургаан онцлог, гэгээрлийн гучин долоон эрдэм гэх зэргийг сайтар ойлгож авах нь чухал хэмээв. Дээрхийн Гэгээнтэн өөртэй нь уулзахаар ирсэн Тайландын хэсэг лам нараас Хутагтын дөрвөн үнэний сургаалыг судалдаг эсэхийг асуухад тэд хутагтын дөрвөн үнэний сургаалыг судлахдаа эх бичигт хэрхэн тэмдэглэснийг үгчилэн дагадаг гэж хариулсан байна. Харин санскрит уламжлалын хувьд илүү өргөн хүрээнд судлахдаа учир шалтгаан, судалгаа шинжилгээг голлодог гэлээ.
Номын айлдварт ирсэн хүмүүс Дээрхийн Гэгээнтний айлдварыг
сонсож байгаа нь. Энэтхэг, Шинэ Дели. 2017.02.04.
Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Үдийн цайны завсарлагааны дараа Дээрхийн Гэгээнтэн Далай Лам хутагт Нагаржунайн шүлгийг тайлбарласан өөрийн нэгэн ном байдгийг дурслаа. Тэрээр хутагт Нагаржунайн “Хаанд илгээсэн захидал”, “Эрдэнийн эрхи” зэргийг харьцуулан үзжээ. Эхний бүлэгт өөрийгөө хэрхэн зөв удирдах, ингэснээр хойд насандаа сайн төрөлд төрөх тухай тайлбарласан бол хоёрдугаар бүлэгт хоосон чанарыг, гурав болон дөрөв дүгээр бүлэгт хаан хүний ёс суртахууныг тайлбарласан ажээ. Тав дугаар бүлэгт нигүүлсэнгүй сэтгэлийг хэрхэн хөгжүүлэх тухай тайлбарласан байна.
Дээрхийн Гэгээнтэн Бурхан Багшийг агуу сэтгэгч, шинжлэх ухаанчаар тодорхойлоод бурхад бусдыг зовлонг гараар арилгахгүй, амар амгаланд хүрэх арга замыг л заах болно гэж айлдсан эшлэлийг дурьдсан юм.
“Товчдоо бидэнд зориулж айлдсан Бурхан Багшийн сургаалыг дагах эсэх нь биднээс өөрсдөөс хамаарах зүйл.” гэлээ.
Асуулт хариултын үеэр Дээрхийн Гэгээнтэн өөдрөг үзэл бодолтой байх, эрдэм мэдлэгийн төлөө хүчин чармайлт гаргах, магадгүй дараагийн Далай Лам эмэгтэй хүн байж ч болох талаар ярив.
Дели хотын дарга асан Нажеб Жунг Дээрхийн Гэгээнтэн Далай
Ламаас асуулт асууж байгаа нь. Энэтхэг, Шинэ Дели.
2017.02.04. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Энэ өдрийн үйл ажиллагааны төгсгөлд Вир Сингх Видяалокийн нэрийн өмнөөс энэхүү номын айлдварыг амжилттай зохион байгуулсан бүх хүнд талархал илэрхийллээ. Цугласан хүмүүс Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын хамт зургаа татуулж, хамтдаа үдийн зоог барьсан юм. Маргааш Дээрхийн Гэгээнтэн Талкатора стадионд илтгэл тавих бөгөөд мөн адил Видяалоке зохион байгуулах ажээ.
Үзсэн: 2 250
Холбоотой мэдээ: