Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Норбүлинка институтэд зочлов
11-03-2017, 20:13 | Хэвлэх
2017 оны 3 дугаар сар 9
Энэтхэг, ХП, Кангра, Сидпүр. 2017.03.09 – Кангра тосгонд уулсын толгодыг цасаар хучсан бөгөөд хүйтэн бороо орох тул энэ өглөө хүйтэн жихүүн байлаа. Гэвч Норбүлинкагийн гол дуганд Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг хүлээж буй зочид, мөн ажлыг зохион байгуулж буй хүмүүсийн нүдэнд баярын жавхаа гэрэлтэж, халуун дулаан байсан юм. Тус институтын 21 жилийн ойн баярыг тохиолдуулан 14 Далай Ламын амьдралыг харуулсан 25 ширхэг дэлгэмэл танхаг Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд танилцуулахаар бэлдсэн байв.
Энэхүү төслийг 15 жилийн өмнө Норбүлинка институтын анхны уран зургийн багш Тенпа Чоймпел эхлүүлжээ. Эдгээрээс нэг танха нь өмнөх 13 Далай Лам нарын амьдрал, түүхийг харуулсан бол гурван танха нь 14-р Далай Ламын амьдрал, түүхийг харуулсан байна. Бусад 9 нь бурханы шашныг өвлүүлэн үлдээсэн төвөдийн эртний мэргэд болох Бромдон гэгээн, мөн бусад төвөдийн номт хаадын талаар байлаа.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Норбүлинка институтэд зочилж
Далай Лам нарын намтар түүхийг харуулсан бүтээлтэй
танилцаж байгаа нь. Энэтхэг, ХП, Сидпүр. 2017.03.09.
Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)Эдгээр бүтээл нь тансаг, уран нарийн бүтээгдсэн бөгөөд ганц хувь ажээ. Бурхан урлаач Тенпа Чоймпел энэхүү бүтээл дээр ажилахдаа Намжал дацангийн хамба асан, эдүгээ Жүддод дацангийн хамбаар саатан буй Жадо ринбочийн заавар зөвөлгөөг авч байсан байна. Тэд Далай Лам нарын амьдралын аль хэсгийг оруулах, хэрхэн илэрхийлэх талаар санал бодлоо багагүй солилцсон аж. Тенпа Чоймпел багшийг насан эцэслэсний дараа түүний ахмад шавь нарын нэг Тэнзин Норбү уг төслийг үргэлжлүүлсэн байна.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Норбүлинка институтын гол дуганд морилон ороход тусгайлан залсан 25 танхаг танилцуулахаар урив. Тэрээр нар зөв тойрч бүх бүтээлийг сайтар ажигласан бөгөөд сэтгэл тааламжтай байгаа нь илт байлаа. Дээрхийн Гэгээнтэн өөрийг нь дуурайлган бүтээсэн танхаг үзэхдээ наргиан болгон гоочилж, хөгжилтэй байлаа.
Тэрээр өөрийн хуучин анд нөхдүүд, мөн зочид нарт хүндэтгэл илэрхийлээд Бурхан Багшийн том шуумал дүрийн өмнө зассан тайзан дээр суув. Хурлын уншлага унших зуур бүх хүмүүст цай, хүндэтгэлийн идээ тараасны дараа Норбүлинка инситутын 21 жилийн ойн баярт оролцож байгаа бүх хүмүүст талархалын үг хэлсэн юм. Тус институтыг анх үүсгэн байгуулагч, төвөдийн сайд асан Калсан Еши болон Ким Еши нар Дээрхийн Гэгээнтнийг урт наслах ерөөлийг унших үед түүнд хүндэтгэл үзүүлэв.
Мөн Сижон Лувсан Сэнгэ тус институтээс эрхлэн гаргасан 11 боть бүхий Төвөдийн соёлын нэвтэрхий толийг танилцуулахдаа Норбүлинка институтын Утга зохиол судлалын тэнхимийн нөр их хөдөлмөр шингэснийг мэдэгдлээ.
Норбүлинка институтын захирал Дечен Намжал Мажа хийж бүтээсэн ажлын талаар болон ирээдүйд хийхээр төлөвлөж буй ажлын талаар товч танилцуулав. Тэрээр төвөдийн соёлыг хадгалан авч үлдэх зорилготой байгуулагдсан тус институтын анхны мастер төлөвлөгөөг 1983 онд Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын зааврын дагуу гаргаж байсан ба тэдгээрээс ихэнх төсөл амжилттай явагдсан талаар ярив. Ялангуяа урлаг, дээд боловсрол олгох төслийг амжилттай явуулахын зэрэгцээ Норбүлинка институтын ажилчид, тэдний үр хүүхдийн мэдлэг боловсролыг ч анхааран ажиллаж байгаа талаар ярьлаа.
Дараа нь 20 гаруй жилийн турш тус инситутын захирлын ажлыг эрхэлсэн Самдон ринбочэ, үүсгэн байгуулагч бөгөөд захирал асан Калсан Еши болон Ким Еши, мөн бусад 10-аас 20 жилийн турш институтэд амжилттай ажиллаж буй бусад хүмүүст шагнал гардуулсан юм. Үүний дараа Норбүлинка институтын дээд боловсрол олгох коллежийг төгсөж буй оюутнуудад Төвөдийн соёлын академийн сертификат гардууллаа.

Норбүлинка институтын захирал бөгөөд төвөдийн сайд асан
Калсан Еши үг хэлж байгаа нь. Энэтхэг, ХП, Сидпүр.
2017.03.09. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)Захирал асан Калсан Еши үг хэлэхдээ Дээрхийн Гэгээнтэн Далай Лам нь төвөдийн ард түмний итгэл найдварын зул хэмээн тэмдэглэн хэлээд эдүгээ дэлхий дахинд төвөдийн соёлыг мэддэг болсон гэлээ. Тэрээр Дээрхийн Гэгээнтнийг Норбүлинкад ахин ирсэнд баяртай байгаагаа мэдэгдэв. Мөн төвөдийн хэл, шашин, соёл нь төвөдийн аминн зүрх тул Норбүлинка институт үүнийг хадгалан авч үлдэхийн төлөө үргэлж анхааран ажиллаж байгаа талаар ярьсан юм.
Тэрээр Далай Лам нарын тухай бүтээсэн дэлгэмэл танхаг бүтээсэнд баяртай байгаагаа мэдэгдэв. Цаашид шуумал дүрээр бүтээх нь мөн адил онцгой явдал болохыг тэмдэглэн хэлээд уг төсөл амжилттай явагдахад гар бие оролцсон бүх хүмүүст талархал илэрхийлсэн юм. Тэрээр Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд урт наслахын ерөөл өргөөд яриагаа өндөрлөв.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам яриагаа эхлэхдээ сүүлийн 21 жилийн турш төвөдийн соёлыг хадгалан авч үлдэхийн төлөө тууштай ажилсан Норбүлинка институтын хамт олонд талархал илэрхийллээ. Үүнд Калсан Еши болон Ким Еши нарын хичээл зүтгэл онцгой байгааг цохон тэмдэглэв.
“Бид цагаачилж ирснээсээ хойш цагаачлалаа үнэ цэнэтэй болгосон юм. Бид өөрсдийн шашин, соёлоо зөвхөн хадгалах гэж зориогүй, үүнийг дэлхий нийтэд түгээх арга замыг олж харсан билээ. Норбүлинка үүнд маш их хувь нэмэр оруулсан. Өдгөө бидний дунд байхгүй олон хүн анх Норбүлинкагийн бурхан бүтээх, зурах, мужааны гэх мэт ажилд гар бие оролцож байлаа. Тэд бидний ой санаанд үлдсэн байна. Үүнээс үзвэл бид бүгд хэврэг ч гэлээ энэ л замаар төвөдийн соёл хэдэн зуунаар дамжин өвлөгдөж ирснийг харуулж байна.”
“Наландагийн гарамгай багш Шантаракшита гэгээний үйлсээр 8 зуунд төвөдөд бурханы шашин Энэтхэгээс дэлгэрсэн юм. Тэрээр өөрийн шавь Гамалашила гэгээн төвөдийн бурханы шашны хөгжилд томоохон нэмэр болж чадна гэдэгт найдаж буйгаа төвөдийн хаанд илэрхийлжээ. Ингээд Гамалашила гэгээний “Бясалгалын зэргэмж” хэмээх алдартай ном зохиогдсон юм. Тэдний зохиосон ном бүтээлийг хараад ямар гайхамшигтай эрдэмтэд байсан гэдгийг өдгөө мэдэх боломжтой.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Норбүлинка институтэд үг хэлж
байгаа нь. Энэтхэг, ХП, Сидпүр. 2017.03.09.
Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)“Хувийн уламжлал, хувийн нутаг орноос илүү Төвөд орныг бүхэлд нь анхаарч чадсан эсэхээс шалтгаалж бид түүхэндээ мандаж, бас буурч байлаа. Харин Шантаракшита гэгээний бидэнд өвлүүлсэн их соёлыг хамтдаа хадгалж чадсан юм. Шантаракшита гэгээн Наланда уламжлалыг баримталж, Нагаржуна гэгээнийг дагадаг нэгэн байжээ. Би Энэтхэгийн 17 бандидагийн магтаалыг зохиохдоо хутагт Нагаржуна болон Шантаракшита гэгээнийг магтсан шүлгүүдийг оруулж тэдний гайхамшигт мэдлэгийг магтсан билээ. Тэд зовлонгийн шалтгааныг тайлбарлахдаа логик болон учир шалтгааны арг замаар өөрийн дотоод сэтгэлийг засаж, сахилга баттай байлгасны үр дүнд даван гарч чадахыг номлосон юм.”
“Норбүлинкад буй хүмүүс өөрсдийн соёлоо хадгалан үлдээх ажлыг хийж байна. Би ахмадуудын хийсэн ажлыг хойч үе нь үргэлжлүүлэж байгаад талархалтай байгаад зогсохгүй цаашид ахин илүү ихийг хийж бүтээхийг хүсье.”
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам одоогоос 58 жилийн өмнө буюу 1959 оны 3-р сард төвөдөд бослого үймээн гарсан тухай ярив. Тэрээр улс төрийн маш хүнд нөхцөл байдлаас дүрвэн гарахаас өөр аргагүй болсон тухайгаа ярьлаа. Тухайн үед алсыг харахыг бүү хэл маргааш амьд байх эсэхдээ эргэлзэж байжээ. Гэвч эцэст нь Энэтхэгт хүрэлцэн ирсэн боловч цаг агаарын зөрүүтэй байдлын улмаас хүмүүсээ амьд мэнд байлгахад их хүндрэлтэй байсан байна.
Ингээд ялимгүй төвхөнж чадсаны дараа хүүхдийн боловсролын тал дээр анхаарч эхэлсэн байна. Тухайн үеийн Энэтхэгийн ерөнхий сайд Нерү үнэхээр сайхан сэтгэл гаргасан бөгөөд Энэтхэгийн засгийн газрын дэмжлэгээр өөрсдийн сургуулиа барьж чадсан ажээ. Үүний зэрэгцээ буддын гүн ухаанд суралцдаг томоохон хийдүүдээ төвхөнүүлж, лам хуврагууд урьдын адил хамтдаа эрдэм номд суралцаж эхэлсэн байна.
Цагаачилж ирсэн нь төвөдүүдэд дэлхий дахины хүмүүст харилцан нөлөөлөх үүд хаалгыг нээж өгсөн тухай ярив. Тэрээр дэлхийн улс орноор явахад зарим газарт материаллаг хөгжил өндөр түвшинд хүрсэн боловч дотоод сэтгэлийн амар амгалан дутагдаж байгааг олж харсан байна. Энэ тал дээр төвөдүүд өөрсдийн туршлагаа хуваалцах хэрэгтэй аж. Учир нь бурханы шашин сэтгэл судлалын шинжлэх ухааны өргөн мэдлэг буюу оюун санаа хэрхэн ажилдаг, сэтгэл хөдлөлөө хэрхэн засаж залруулах нарийн арга ухааныг агуулдаг билээ.

Хүмүүс Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын яриаг сонсож байгаа нь.
Энэтхэг, ХП, Сидпүр. 2017.03.09. Фотог Тэнзин Чойжор (ДЛО)Дээрхийн Гэгээнтэн цааш нь ярихдаа төвөдөд хадгалагдан үлдсэн Наландагийн уламжлал нь учир шалтгаан хийгээд логик зарчимыг голлодог байсан тул үүнийгээ ашиглан орчин үеийн шинжлэх ухааны олон эрдэмтэдтэй олон удаагийг хэлэлцүүлэг өрнүүлсэн тухайгаа ярив. Мөн сүүлийн үед Энэтхэг дэх төвөдийн томоохон хийдүүдэд шинжлэх ухааны лаборатори, орчин үеийн шинжлэх ухаан судлалын хичээл шинээр нэмэгдэж байгааг дурьдсан юм. Үүний зэрэгцээ шашны зан үйлийг голлодог байсан эмэгтэйчүүдийн хийдүүд буддын гүн ухаанд өргөн хүрээнд суралцаж эхэлсэн тухай ярьсан юм.
Тэрээр нөхцөл байдал хүнд байгаа ч гэлээ төвөдүүд итгэл найдвараа алдаагүй гэдгийг онцлон мэдэгдсэн юм. Мөн дэлхийн олон хүнийг бурханы шашинтан болгохоос илүүтэй буддын гүн ухаан нь бидэнд, өнөөгийн дэлхий дахинд хэрхэн ач тустай байгааг ойлгуулах тал дээр анхаарч байгаагаа ярьлаа. Энэтхэгийн санскрит хэлнээс орчуулагдсан Ганжуур, Данжуурыг 300 гаруй боть ном нь шашны, гүн ухааны, шинжлэх ухааны гурван хэсгээс бүрдэж байгааг тайлбарлав. Буддын шашны зан үйл нь зөвхөн бурханы шашинтанд зориулагдсан байдаг бол гүн ухаан хийгээд шинжлэх ухааны салбар нь хүн бүхэнд нээлттэй ажээ.
“Хэдийгээр бид цагаачлан амьдарч байгаа боловч өөрийн шашин, соёлоо хадгалан үлдэж чадсандаа сэтгэл хангалуун байна. Энэ үйл хэргийг цаашид ч үргэлжлүүлэн авч явахыг та бүхнээс хүсье. Үүнийгээ дэлхийн зарим улс орон зэр зэвсгийн төлөө хүчин чармайлт гаргаж байгаатай харьцуулах хэрэгтэй. Бид хамаг амьтдын төлөө гэж залбирдаг, үүнийхээ дагуу бодит алхамыг ч хийх хэрэгтэй. Бид хүн төрөлхтөнд үйлчилэх ёстой. Та бүхэнд баярлалаа.”
Лам хуврагууд уншлага уншсаны дараа Дээрхийн Гэгээнтэн Далай Лам өөрийн ордонлуу буцав.
Энэтхэг, ХП, Кангра, Сидпүр. 2017.03.09 – Кангра тосгонд уулсын толгодыг цасаар хучсан бөгөөд хүйтэн бороо орох тул энэ өглөө хүйтэн жихүүн байлаа. Гэвч Норбүлинкагийн гол дуганд Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг хүлээж буй зочид, мөн ажлыг зохион байгуулж буй хүмүүсийн нүдэнд баярын жавхаа гэрэлтэж, халуун дулаан байсан юм. Тус институтын 21 жилийн ойн баярыг тохиолдуулан 14 Далай Ламын амьдралыг харуулсан 25 ширхэг дэлгэмэл танхаг Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд танилцуулахаар бэлдсэн байв.
Энэхүү төслийг 15 жилийн өмнө Норбүлинка институтын анхны уран зургийн багш Тенпа Чоймпел эхлүүлжээ. Эдгээрээс нэг танха нь өмнөх 13 Далай Лам нарын амьдрал, түүхийг харуулсан бол гурван танха нь 14-р Далай Ламын амьдрал, түүхийг харуулсан байна. Бусад 9 нь бурханы шашныг өвлүүлэн үлдээсэн төвөдийн эртний мэргэд болох Бромдон гэгээн, мөн бусад төвөдийн номт хаадын талаар байлаа.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Норбүлинка институтэд зочилж
Далай Лам нарын намтар түүхийг харуулсан бүтээлтэй
танилцаж байгаа нь. Энэтхэг, ХП, Сидпүр. 2017.03.09.
Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Норбүлинка институтын гол дуганд морилон ороход тусгайлан залсан 25 танхаг танилцуулахаар урив. Тэрээр нар зөв тойрч бүх бүтээлийг сайтар ажигласан бөгөөд сэтгэл тааламжтай байгаа нь илт байлаа. Дээрхийн Гэгээнтэн өөрийг нь дуурайлган бүтээсэн танхаг үзэхдээ наргиан болгон гоочилж, хөгжилтэй байлаа.
Тэрээр өөрийн хуучин анд нөхдүүд, мөн зочид нарт хүндэтгэл илэрхийлээд Бурхан Багшийн том шуумал дүрийн өмнө зассан тайзан дээр суув. Хурлын уншлага унших зуур бүх хүмүүст цай, хүндэтгэлийн идээ тараасны дараа Норбүлинка инситутын 21 жилийн ойн баярт оролцож байгаа бүх хүмүүст талархалын үг хэлсэн юм. Тус институтыг анх үүсгэн байгуулагч, төвөдийн сайд асан Калсан Еши болон Ким Еши нар Дээрхийн Гэгээнтнийг урт наслах ерөөлийг унших үед түүнд хүндэтгэл үзүүлэв.
Мөн Сижон Лувсан Сэнгэ тус институтээс эрхлэн гаргасан 11 боть бүхий Төвөдийн соёлын нэвтэрхий толийг танилцуулахдаа Норбүлинка институтын Утга зохиол судлалын тэнхимийн нөр их хөдөлмөр шингэснийг мэдэгдлээ.
Норбүлинка институтын захирал Дечен Намжал Мажа хийж бүтээсэн ажлын талаар болон ирээдүйд хийхээр төлөвлөж буй ажлын талаар товч танилцуулав. Тэрээр төвөдийн соёлыг хадгалан авч үлдэх зорилготой байгуулагдсан тус институтын анхны мастер төлөвлөгөөг 1983 онд Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын зааврын дагуу гаргаж байсан ба тэдгээрээс ихэнх төсөл амжилттай явагдсан талаар ярив. Ялангуяа урлаг, дээд боловсрол олгох төслийг амжилттай явуулахын зэрэгцээ Норбүлинка институтын ажилчид, тэдний үр хүүхдийн мэдлэг боловсролыг ч анхааран ажиллаж байгаа талаар ярьлаа.
Дараа нь 20 гаруй жилийн турш тус инситутын захирлын ажлыг эрхэлсэн Самдон ринбочэ, үүсгэн байгуулагч бөгөөд захирал асан Калсан Еши болон Ким Еши, мөн бусад 10-аас 20 жилийн турш институтэд амжилттай ажиллаж буй бусад хүмүүст шагнал гардуулсан юм. Үүний дараа Норбүлинка институтын дээд боловсрол олгох коллежийг төгсөж буй оюутнуудад Төвөдийн соёлын академийн сертификат гардууллаа.

Норбүлинка институтын захирал бөгөөд төвөдийн сайд асан
Калсан Еши үг хэлж байгаа нь. Энэтхэг, ХП, Сидпүр.
2017.03.09. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Тэрээр Далай Лам нарын тухай бүтээсэн дэлгэмэл танхаг бүтээсэнд баяртай байгаагаа мэдэгдэв. Цаашид шуумал дүрээр бүтээх нь мөн адил онцгой явдал болохыг тэмдэглэн хэлээд уг төсөл амжилттай явагдахад гар бие оролцсон бүх хүмүүст талархал илэрхийлсэн юм. Тэрээр Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд урт наслахын ерөөл өргөөд яриагаа өндөрлөв.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам яриагаа эхлэхдээ сүүлийн 21 жилийн турш төвөдийн соёлыг хадгалан авч үлдэхийн төлөө тууштай ажилсан Норбүлинка институтын хамт олонд талархал илэрхийллээ. Үүнд Калсан Еши болон Ким Еши нарын хичээл зүтгэл онцгой байгааг цохон тэмдэглэв.
“Бид цагаачилж ирснээсээ хойш цагаачлалаа үнэ цэнэтэй болгосон юм. Бид өөрсдийн шашин, соёлоо зөвхөн хадгалах гэж зориогүй, үүнийг дэлхий нийтэд түгээх арга замыг олж харсан билээ. Норбүлинка үүнд маш их хувь нэмэр оруулсан. Өдгөө бидний дунд байхгүй олон хүн анх Норбүлинкагийн бурхан бүтээх, зурах, мужааны гэх мэт ажилд гар бие оролцож байлаа. Тэд бидний ой санаанд үлдсэн байна. Үүнээс үзвэл бид бүгд хэврэг ч гэлээ энэ л замаар төвөдийн соёл хэдэн зуунаар дамжин өвлөгдөж ирснийг харуулж байна.”
“Наландагийн гарамгай багш Шантаракшита гэгээний үйлсээр 8 зуунд төвөдөд бурханы шашин Энэтхэгээс дэлгэрсэн юм. Тэрээр өөрийн шавь Гамалашила гэгээн төвөдийн бурханы шашны хөгжилд томоохон нэмэр болж чадна гэдэгт найдаж буйгаа төвөдийн хаанд илэрхийлжээ. Ингээд Гамалашила гэгээний “Бясалгалын зэргэмж” хэмээх алдартай ном зохиогдсон юм. Тэдний зохиосон ном бүтээлийг хараад ямар гайхамшигтай эрдэмтэд байсан гэдгийг өдгөө мэдэх боломжтой.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Норбүлинка институтэд үг хэлж
байгаа нь. Энэтхэг, ХП, Сидпүр. 2017.03.09.
Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
“Норбүлинкад буй хүмүүс өөрсдийн соёлоо хадгалан үлдээх ажлыг хийж байна. Би ахмадуудын хийсэн ажлыг хойч үе нь үргэлжлүүлэж байгаад талархалтай байгаад зогсохгүй цаашид ахин илүү ихийг хийж бүтээхийг хүсье.”
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам одоогоос 58 жилийн өмнө буюу 1959 оны 3-р сард төвөдөд бослого үймээн гарсан тухай ярив. Тэрээр улс төрийн маш хүнд нөхцөл байдлаас дүрвэн гарахаас өөр аргагүй болсон тухайгаа ярьлаа. Тухайн үед алсыг харахыг бүү хэл маргааш амьд байх эсэхдээ эргэлзэж байжээ. Гэвч эцэст нь Энэтхэгт хүрэлцэн ирсэн боловч цаг агаарын зөрүүтэй байдлын улмаас хүмүүсээ амьд мэнд байлгахад их хүндрэлтэй байсан байна.
Ингээд ялимгүй төвхөнж чадсаны дараа хүүхдийн боловсролын тал дээр анхаарч эхэлсэн байна. Тухайн үеийн Энэтхэгийн ерөнхий сайд Нерү үнэхээр сайхан сэтгэл гаргасан бөгөөд Энэтхэгийн засгийн газрын дэмжлэгээр өөрсдийн сургуулиа барьж чадсан ажээ. Үүний зэрэгцээ буддын гүн ухаанд суралцдаг томоохон хийдүүдээ төвхөнүүлж, лам хуврагууд урьдын адил хамтдаа эрдэм номд суралцаж эхэлсэн байна.
Цагаачилж ирсэн нь төвөдүүдэд дэлхий дахины хүмүүст харилцан нөлөөлөх үүд хаалгыг нээж өгсөн тухай ярив. Тэрээр дэлхийн улс орноор явахад зарим газарт материаллаг хөгжил өндөр түвшинд хүрсэн боловч дотоод сэтгэлийн амар амгалан дутагдаж байгааг олж харсан байна. Энэ тал дээр төвөдүүд өөрсдийн туршлагаа хуваалцах хэрэгтэй аж. Учир нь бурханы шашин сэтгэл судлалын шинжлэх ухааны өргөн мэдлэг буюу оюун санаа хэрхэн ажилдаг, сэтгэл хөдлөлөө хэрхэн засаж залруулах нарийн арга ухааныг агуулдаг билээ.

Хүмүүс Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын яриаг сонсож байгаа нь.
Энэтхэг, ХП, Сидпүр. 2017.03.09. Фотог Тэнзин Чойжор (ДЛО)

Үзсэн: 2 130