Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Монгол улсын шинээр сонгогдсон ерөнхийлөгчид баяр хүргэлээ

9-07-2017, 15:05  |  Хэвлэх

2017 оны 7 дугаар сар 9

Энэтхэг, Жамму Кашмир муж, Ладак, Лех – Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Монгол улсын шинээр сонгогдсон ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгад баяр хүргэж захидал илгээлээ. Тэрээр захидалдаа, Монголын ард түмэн 21 дүгээр зууны буддистуудын хувьд Бурханы шашныг ойлгон ухамсарласны үндсэн дээр итгэл төгс хөгжүүлж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ. Тэрээр гуравдугаар Далай Лам Содномжамцын үеэс тогтсон Монгол, Төвөдийн ард түмний өвөрмөц агаад дотны найрсаг харилцааны талаар мөн дурдсан байна.

Бурханы шашин түүхэн хөгжлийнхээ явцад Монголын ард түмний өвөрмөц төрх, соёл, оюун санааны амьдралын салшгүй нэг хэсэг болсон гэдгийг Монголд хийсэн хэд хэдэн удаагийн айлчлалын үеэр хэлж байснаа тэрээр цохон тэмдэглэв. Бурханы шашин нигүүлсэхүй, хүч үл хэрэглэх зарчим зэрэг хүний суурь үнэт зүйлсийг онцлон анхаарахын хамт хувь хүний итгэл үнэмшлийг хөндөхгүйгээр хүн төрөлхтнийг удирдан залж, хүн төрөлхтөнд тусаа өгөх агуу их боломжийг агуулж байдаг. Шинээр сонгогдсон ерөнхийлөгч дээрх үнэт зүйлсийг хамгаалж, хөгжүүлэх үйлсийг үргэлжлүүлнэ гэдэгт итгэж буйгаа Дээрхийн Гэгээнтэн илэрхийлжээ.

Төгсгөлд нь Дээрхийн Гэгээнтэн Далай Лам шинээр сонгогдсон ерөнхийлөгчид Монголын ард түмний итгэл, хүсэл, тэмүүллийг биелүүлэх их үйл хэрэгт нь өндөр амжилт хүслээ.
Үзсэн: 3 421

Холбоотой мэдээ:
  • Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Францын шинэ ерөнхийлөгч Эммануэль Макронд баяр хүргэлээ
  • Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Аруначел Прадеш мужийн шинэ даргад баяр хүргэв
  • Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Мянмарын бүх нийтийн сонгуульд ялалт байгуулсан Аунг Сан Сү Чид баяр хүргэв
  • Дээрхийн Гэгээнтэн Далай лам Австралийн ерөнхий сайд болон Монгол улсын ерөнхийлөгчид баяр хүргэлээ.
  • Дээрхийн гэгээнтэн XIV Далай ламын Монгол дахь хоёрдугаар айлчлал
  •  

    Хуваарь (ойрын)

    Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

    2018 оны 10 дугаар сарын 3-6

    Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
    Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

    2018 оны 10 дугаар сарын 12-14

    Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

    Сайтын үндсэн бүтэц