“Дундаж хандлага” олон улсын хурлын төлөөлөгчидтэй уулзлаа
3-06-2018, 03:32 | Хэвлэх
2018 оны 5 дугаар сар 30
Энэтхэг, ХП, Дарамсала – Энэ өглөө Дээрхийн Гэгээнтэн Далай Лам дэлхийн олон улсаас хүрэлцэн ирсэн 500, мөн Энэтхэг, Непал дахь Төвөдийн суурингийн 170 төвөд иргэдийг Зүглаг Хан дуганы өмнөх талбайд хүлээн авч уулзлаа. Тэд “Дундаж хандлага” сэдэвт олон улсын хуралд оролцохоор хүрэлцэн ирсэн байна.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам "Дундаж Хандлага" олон улсын хуралд оролцож буй гишүүдийг хүлээн авч уулзлаа. Энэтхэг, ХП, Дарамсала. 2018.05.30. Гэрэл зургийг Тэнзин Чойжор“Дундаж хандлага” хэмээх томьёог анх гаргасны дараа үүнийг сайн тайлбарлах үүрэг надад бий болсон юм” хэмээгээд Дээрхийн Гэгээнтэн Далай Лам яриагаа эхэллээ.
Тэрээр анх 1950 онд Хятад тэргүүтэй гадаад улс орнуудтай харилцаж эхэлсэн байна. Дараа нь Энэтхэгийн ерөнхий сайд агсан Жавахарлал Нерутэй уулзжээ.
"Би түүнтэй анх 1954 онд Бээжинд уулзаж, мөн 1956 онд Энэтхэгт Бурхан Багшийн 2500 жилийн ойн баярт оролцох үедээ ахин уулзсан юм. Энэ үед Хятадын түрэмгийлэл Төвөдөд аль хэдийнээ эхэлсэн байлаа. Иймд миний сайд нар, мөн ах маань намайг Төвөд рүү буцах хэрэггүй гэсэн байр суурьтай байсан тул Энэтхэгт үлдэхийг ятгаж байв. Би энэ талаар Нерутэй ярилцахад тэрээр Төвөд рүү буцсан нь дээр гэж зөвлөсөн юм. Неру “17 гэрээ”-ний зарим хэсгийг надад тайлбарлаж Хятадтай одоо ч хэлэлцээр хийх боломжтой гэсэн юм. Үүнийг Төвөдөд байхдаа хийх хэрэгтэй гэж билээ.”

Хуралд оролцогсод Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын айлдварыг сонсож байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2018.05.30. Гэрэл зургийг Тэнзин Чойжор"Ямартаа ч намайг эргэн очиход эх оронд маань нөхцөл байдал улам дордсон байлаа. Эцэст нь би дүрвэн зугатахаас өөр аргагүйд хүрсэн юм. Төвөд рүү эргэн очсоны нэгэн давуу тал нь би гэвш лхаарамбын шалгалтаа амжилттай дуусгасан явдал юм.”
Дээрхийн Гэгээнтэн дараа нь хэд хэдэн удаагийн бүтэлгүй хэлэлцээрийг Хятадын албаны хүмүүстэй хийхдээ Төвөдүүд бид Энэтхэгт цагаачлан амьдарч буйгаа мэдэгджээ.
Энэтхэгт эрх чөлөөтэй, айх аюулгүй болсон хойноо Дээрхийн Гэгээнтэн Далай Лам болон түүний албаны хүмүүс НҮБ-д Төвөдийн асуудлыг оруулах бүхий л боломжийг ашиглажээ.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам "Дундаж Хандлага" олон улсын хуралд оролцож буй 670 гаруй гишүүдийг хүлээн авч уулзаж байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2018.05.30. Гэрэл зургийг Тэнзин Чойжор"Неру надад зөвлөхдөө Төвөдийн асуудлын талаар Хятадтай шууд ярилцсан нь илүү үр дүнтэй байх болно гэсэн ба Төвөдийн асуудлыг намжаахгүйн тулд залуу хойч үеэ боловсролтой болгох хэрэгтэй гэж зөвлөсөн юм.”
Дээрхийн Гэгээнтэн Дин Сиао Пин болон өөрийн ахын уулзалтын дараа “Дундаж хандлага”-ыг анх 1974 онд сэдсэн байна.
"Хоёр цагийн турш үргэлжилсэн Дин Сиао Пин болон миний ахын уулзалтанд Дин Сиао Пин тусгаар тогтнолоос бусад бүхий л асуудлыг ярилцах боломжтой гэсэн байна. Тэрээр олон мянган төвөд хүүхдүүд Энэтхэгт орчин үеийн боловсрол эзэмшиж байгааг сонссон бөгөөд бүр зарим хүүхдүүдийг Төвөд рүү буцаах боломжтой эсэхийг асуусан байна. Учир нь тэдэнд англи хэлний орчуулагч чухал шаардлагатай болсон үе байжээ.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам "Дундаж Хандлага" олон улсын хуралд оролцож буй гишүүдийн хамт. Энэтхэг, ХП, Дарамсала. 2018.05.30. Гэрэл зургийг Тэнзин ЧойжорДээрхийн Гэгээнтэн цааш нь ярихдаа бурханы шашны уламжлалаа сайтар хадгалж явах хэрэгтэйг онцоллоо. Учир нь энэ бол бидний үнэт өв мөн гэсэн юм. Үүний тулд төвөд хэл бичгээ машид чухалчилах хэрэгтэй гэлээ.
Тэрээр хүн төрөлхтний нэгдмэл байдлын төлөө хичээн ажиллаж буй хэрнээ үүнд Хятадын ард түмнийг оруулахгүй бол хэрхэх билээ гэв. Тэрээр Хятадын ард түмэнтэй найрсаг харьцаатай байх нь чухал бөгөөд үүний зэрэгцээ өөрсдийн дотоод нэгдмэл байдлаа эрхэмлэх нь чухал болохыг онцоллоо.
"Ирээдүйд бидний шашин, соёлын баялаг уламжлал маань дэлхийн хүн төрөлхтөнд чухал хувь нэмэр оруулах болно гэдэгт би итгэлтэй байна. Тийм учраас бид нэгдмэл байж, муж улсаараа ялгарч салахгүй хамтдаа ажиллаж хөдөлмөрлөх хэрэгтэй.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам уулзалтын дараа хүмүүстэй уулзаж байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2018.05.30. Гэрэл зургийг Тэнзин ЧойжорУулзалт ойролцоогоор нэг цагийн турш үргэлжилсний дараа Дээрхийн Гэгээнтэн Далай Лам өөрийн өргөөний зүг буцав.
Энэтхэг, ХП, Дарамсала – Энэ өглөө Дээрхийн Гэгээнтэн Далай Лам дэлхийн олон улсаас хүрэлцэн ирсэн 500, мөн Энэтхэг, Непал дахь Төвөдийн суурингийн 170 төвөд иргэдийг Зүглаг Хан дуганы өмнөх талбайд хүлээн авч уулзлаа. Тэд “Дундаж хандлага” сэдэвт олон улсын хуралд оролцохоор хүрэлцэн ирсэн байна.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам "Дундаж Хандлага" олон улсын хуралд оролцож буй гишүүдийг хүлээн авч уулзлаа. Энэтхэг, ХП, Дарамсала. 2018.05.30. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
Тэрээр анх 1950 онд Хятад тэргүүтэй гадаад улс орнуудтай харилцаж эхэлсэн байна. Дараа нь Энэтхэгийн ерөнхий сайд агсан Жавахарлал Нерутэй уулзжээ.
"Би түүнтэй анх 1954 онд Бээжинд уулзаж, мөн 1956 онд Энэтхэгт Бурхан Багшийн 2500 жилийн ойн баярт оролцох үедээ ахин уулзсан юм. Энэ үед Хятадын түрэмгийлэл Төвөдөд аль хэдийнээ эхэлсэн байлаа. Иймд миний сайд нар, мөн ах маань намайг Төвөд рүү буцах хэрэггүй гэсэн байр суурьтай байсан тул Энэтхэгт үлдэхийг ятгаж байв. Би энэ талаар Нерутэй ярилцахад тэрээр Төвөд рүү буцсан нь дээр гэж зөвлөсөн юм. Неру “17 гэрээ”-ний зарим хэсгийг надад тайлбарлаж Хятадтай одоо ч хэлэлцээр хийх боломжтой гэсэн юм. Үүнийг Төвөдөд байхдаа хийх хэрэгтэй гэж билээ.”

Хуралд оролцогсод Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын айлдварыг сонсож байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2018.05.30. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
Дээрхийн Гэгээнтэн дараа нь хэд хэдэн удаагийн бүтэлгүй хэлэлцээрийг Хятадын албаны хүмүүстэй хийхдээ Төвөдүүд бид Энэтхэгт цагаачлан амьдарч буйгаа мэдэгджээ.
Энэтхэгт эрх чөлөөтэй, айх аюулгүй болсон хойноо Дээрхийн Гэгээнтэн Далай Лам болон түүний албаны хүмүүс НҮБ-д Төвөдийн асуудлыг оруулах бүхий л боломжийг ашиглажээ.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам "Дундаж Хандлага" олон улсын хуралд оролцож буй 670 гаруй гишүүдийг хүлээн авч уулзаж байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2018.05.30. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
Дээрхийн Гэгээнтэн Дин Сиао Пин болон өөрийн ахын уулзалтын дараа “Дундаж хандлага”-ыг анх 1974 онд сэдсэн байна.
"Хоёр цагийн турш үргэлжилсэн Дин Сиао Пин болон миний ахын уулзалтанд Дин Сиао Пин тусгаар тогтнолоос бусад бүхий л асуудлыг ярилцах боломжтой гэсэн байна. Тэрээр олон мянган төвөд хүүхдүүд Энэтхэгт орчин үеийн боловсрол эзэмшиж байгааг сонссон бөгөөд бүр зарим хүүхдүүдийг Төвөд рүү буцаах боломжтой эсэхийг асуусан байна. Учир нь тэдэнд англи хэлний орчуулагч чухал шаардлагатай болсон үе байжээ.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам "Дундаж Хандлага" олон улсын хуралд оролцож буй гишүүдийн хамт. Энэтхэг, ХП, Дарамсала. 2018.05.30. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
Тэрээр хүн төрөлхтний нэгдмэл байдлын төлөө хичээн ажиллаж буй хэрнээ үүнд Хятадын ард түмнийг оруулахгүй бол хэрхэх билээ гэв. Тэрээр Хятадын ард түмэнтэй найрсаг харьцаатай байх нь чухал бөгөөд үүний зэрэгцээ өөрсдийн дотоод нэгдмэл байдлаа эрхэмлэх нь чухал болохыг онцоллоо.
"Ирээдүйд бидний шашин, соёлын баялаг уламжлал маань дэлхийн хүн төрөлхтөнд чухал хувь нэмэр оруулах болно гэдэгт би итгэлтэй байна. Тийм учраас бид нэгдмэл байж, муж улсаараа ялгарч салахгүй хамтдаа ажиллаж хөдөлмөрлөх хэрэгтэй.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам уулзалтын дараа хүмүүстэй уулзаж байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2018.05.30. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
Үзсэн: 971
Холбоотой мэдээ: