Төвдийн асуудлыг шийдэх Дээрхийн гэгээнтний "Дундаж Хандлага"
19-11-2012, 12:58 | Хэвлэх
Дээрхийн гэгээнтэн Далай ламын санал болгосон “Дундаж Хандлага” нь Төвдийн асуудлыг энх тайвнаар шийдвэрлэх, Хятад болон Төвдийн ард түмний хооронд эрх тэгш байдал, харилцан хамтын ажиллагааны үндсэн дээр тогтвортой, зэрэгцэн орших асуудлыг дэвшүүлэх явдал юм. Энэ нь мөн Төвдийн төв засаг захиргаа болон Төвдийн ард түмний олон жилийн хугацааны турш цуврал ярилцлага, хэлэлцээрийг явуулсны үр дүнд ардчилсан замаар олж авсан бодлого мөн. Дундаж байр сууриний энэхүү товч танилцуулга хийгээд түүх нь Төвдийн гадаад, дотоодод амьдарч буй Төвдүүдэд зориулагдсан бөгөөд Төвдийн асуудлыг сонирхсон бүх хүнд асуудлын талаар илүү тодорхой ойлголт өгөх зорилготой юм.
А. “Дундаж Хандлага”-ын утга, учир
Төвдийн ард түмэн өнөөгийн БНХАУ-ын харьяа Төвд гэсэн статусыг хүлээн зөвшөөрдөггүй. Үүний зэрэгцээ тэд Төвдийн тусгаар тогтнолыг эрэлхийлэхгүй байгаа нь түүхэн баримт. Энэ хоёрын дунд орших замыг сонгосноор БНХАУ-ын хүрээнд орших Төвдийн уламжлалт гурван бүс нутагт амьдарч буй Төвдүүдэд өөртөө засан тогтнох эрхийг эдлэх бодлого болон хэрэгцээ шаардлага бий болж байна. Үүнийг “Дундаж Хандлага” гэж буй бөгөөд энэ нь Төвдийн ард түмний хувьд өөрсдийн шашин соёл, үндэсний өвөрмөц онцлог шинж байдлыг хадгалан хамгаалах, Хятад улсын хувьд аюулгүй байдал болон газар шороо, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн хөндөгдөөгүй байдал, хөрш зэргэлдээ улсууд ба гуравдагч талуудын хувьд энх амгалан, аюулгүй хил хязгаар, мөн олон улсын харилцаа гэсэн бүх сонирхсон талуудын амин чухал сонирхолын баталгаа болсон нам бус, улс төрийн ноён нуруутай байр суурь юм.
В. “Дундаж Хандлага”-ын түүх
Төвдийн засаг захиргаа болон Хятад улс хоорондын “17 зүйл гэрээ” нь харилцан ойлголцол, эн тэнцүү тулах цэгт хүрч чадаагүй ч Дээрхийн гэгээнтэн Далай лам Төвд болон Хятадын ард түмний хамтын ач тусын тулд 1951 оноос хойш нийт найман жилийн турш Хятадын засгийн газартай энх, амгалан байдлын тохиролцоонд хүрэхийн тулд бүх боломжтой идэвх зүтгэлийг гаргасан. 1959 онд Дээрхийн гэгээнтэн болон Төвдийн засгийн газар Лхасаас Локха бүс нутагт ирсэн хойноо ч үргэлжлүүлэн Хятадын цэргийн албаны хүмүүстэй харилцан тохиролцоонд хүрэхийн тулд чамгүй идэвх зүтгэл гаргасан юм.
Дээрхийн гэгээнтний “17 зүйл гэрээ”-ий нөхцлийг дагаж мөрдөх оролдлого нь “Дундаж Хандлага”-ын нэгэн хэлбэр мөн. Харамсалтай нь Хятадын арми Төвдийн нийслэл Лхасад цэргийн хөөн тараах эрс хэрцгий арга хэмжээ авч дураар авирласан нь Дээрхийн гэгээнтэн Далай лам Хятадын засгийн газартай хамтран зэрэгцэн оршиж болох итгэл, найдвар үгүй гэдгийг харуулсан юм. Эдгээр нөхцөл байдлын дор Дээрхийн гэгээнтэн бүх Төвдийн ард түмний эрх чөлөө, амар амгалангийн төлөө Энэтхэгт дүрвэн гарч цагаач байдлаар ажиллахаас өөр сонголт үлдээгүй болно. Энэтхэгийн Тэзпурт морилон ирсний дараа удалгүй Дээрхийн гэгээнтэн Далай лам “17 зүйл гэрээ”-нд албадан шахах дарамтын дор гарын үсэг зурсан хийгээд Хятадын засгийн газар уг гэрээний нөхцлийг санаатайгаар зөрчсөн болохыг тайлбарласан тунхагийг 1959 оны 4 -р сарын 18-нд гаргав. Ингээд энэ өдрөөс хойш гэрээг хүчингүйд тооцох ба Төвдийн тусгаар тогтнолыг сэргээн босгохын төлөө эрмэлзэх болно хэмээн тунхаглан зарлав.
1959 оноос хойш 1979 оныг хүртэл Төвдийн төв засаг захиргаа болон Төвдийн ард түмэн Төвдийн тусгаар тогтнолыг эрэлхийлэх бодлогыг сонгон авсан юм. Дэлхий ертөнц улс төрийн хувьд ч тэр, цэрэг, эдийн засгийн хувьд ч тэр бие биенээсээ улам харилцан хамааралтай болж байна. Үүний үр дүнд улс орон болон үндэстнүүдийн хараат бус тусгаар тогтнолын статус их өөрчлөгдсөөр иржээ. Хятадад ч мөн өөрчлөлт гарцаагүй ирж, хоёр талд жинхэнэ хэлэлцээр хийх цаг мөч ирнэ. Түүнчлэн Дээрхийн гэгээнтэн Төвдийн асуудлыг харилцан тохиролцсон яриа хэлцлээр шийдэхийн тулд Төвдийн тусгаар тогтнолыг дахин сэргээж, өөрчлөх бодлогыг Хятад ба Төвдөд харилцан ашигтай байдлаар санал болгосон хандлагад чиглүүлэх нь илүү тааламжтай, илүү ач тустай хэмээн урт хугацааны туршид итгэж буй.
С. “Дундаж Хандлага” нь гэнэт бий болоогүй
Гэвч энэ хандлага нь Дээрхийн гэгээнтэн Далай ламд олон жилийн өмнөөс бий болжээ. Дээрхийн гэгээнтэн үүнийг дур зоргоороо шийдээгүй, эсвэл бусдад нялзаан түлхээгүй. Дээрхийн гэгээнтэн 1970 аад оны эхээр энэ асуудлын талаар нэлээд нухацтай цуврал хэлэлцүүлгийг хийж, Төвдийн Ардын Төлөөлөгчидийн Ассамблей Хурал-ын дарга болон дэд даргаас, мөн танхим, олон эрдэмтэд, туршлага бүхий хүмүүсээс зөвлөмж авчээ. Ялангуяа 1979 онд талийгаач, Хятадын тэргүүн зэргийн удирдагч Дэн Сяопинийн Дээрхийн гэгээнтэн Далай ламд тавьсан санал нь “тусгаар тогтнолыг оролцуулалгүй бусад асуудлыг харилцан тохиролцох шугмаар шийдвэрлэх боломжтой” гэсэн нь Дээрхийн гэгээнтэн Далай ламын удаан хугацааны туршид тээж явсан харилцан ашигтай шийдвэрт хүрэх итгэл найдвартай машид нийцсэн явдал байв. Дээрхийн гэгээнтэн тэр даруйд харилцан тохиролцсон хэлэлцээр явуулахыг зөвшөөрсөн тааламжтай хариу өгч Төвдийн тусгаар тогтнолыг дахин сэргээх бодлогыг “Дундаж Хандлага” болгон өөрчлөхөөр шийдвэрлэсэн юм. Төвдийн Ардын Төлөөлөгчидийн Ассамблей Хурал, мөн Танхим болон олон номч эрдэмтэн, туршлага бүхий хүмүүстэй дахин зөвлөлдөн хэлэлцсэний эцэст энэхүү шийдэлд мөн хүрсэн юм. Үүнээс уламжлаад үзэхэд энэ хандлага нь гэнэт бий болсон зүйл биш бөгөөд үүнд хувьсалын тодорхой түүх бий.
Д. “Дундаж Хандлага”-ыг ардчиллын аргаар олж авсан
Нэгэнт “Дундаж Хандлага”-аар замнах шийдвэр гарснаас хойш Дээрхийн гэгээнтэн Далай лам 1988 оны 6-р сарын 15-нд Европын парламентад Төвдийн ард түмэнд ямар хэлбэрийн засан тогтнох автономит эрх хэрэгтэйг тодорхойлж тэр тухай яриа хэлэлцээрийн үндэс суурийг тодотгосон тунхаглал гаргахаас өмнө 1988 оны 6-р сарын 6-наас эхлэн дөрвөн өдрийн турш Дарамсалад тусгай хурал зохион байгуулагдсан юм. Энэхүү бага хуралд Төвдийн Ардын Төлөөлөгчидийн Ассамблей болон Танхимын гишүүд, албаны хүмүүс, Төвдийн бүх суурин албаныхан, Төвдийн орон нутгийн Ассамблейн гишүүд, Төвдийн ТББ–ын төлөөлөгчид болон шинээр нүүж ирсэн Төвдүүд, мөн тусгай уригдагсад оролцов. Тэд маш өргөн, дэлгэрэнгүй хэлэлцүүлгийг өрнүүлсний эцэст саналын эх бичгийг санал нэгтэйгээр батлан, гарын үсэг зурцгаасан юм.
Саналд Хятадын засгийн газар нааштай хариу өгсөнгүй, тэр цагаас хойш Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Төвдийн хувьд хамгийн зөв, боломжит статус нь ямар байх ёстой вэ гэдгийг шийдэх бүх нийтийн санал асуулга хийхийг 1996 болон 1997 онд дахин санал болгосон. Ингээд олон нийтийн урьдчилсан санал асуулгаар нийт саналын 64-с илүү хувь нь бүх ард түмний санал асуулгыг дахин явуулах шаардлагагүй бөгөөд тэд “Дундаж Хандлага”-ын болон цаг хугацааны явцад Хятад, томоор бодоход дэлхийн улс төрийн нөхцөл, байдлын өөрчлөлтийн дагуу Дээрхийн гэгээнтэн ямар л шийдвэр гаргана түүнийг дэмжихээ илэрхийлсэн захидлуудыг хүлээн авав.
Үүний үр дүнд Төвдийн Ардын Төлөөлөгчидийн Ассамблей 1997 оны 9-р сарын 18 нд санал нэгтэй шийдэлд хүрэн үүнийгээ Дээрхийн гэгээнтэн Далай ламд айлтгасан юм. Дээрхийн гэгээнтэн Далай лам үүнд хариу өгч 1998 оны 3-р сарын 10 ны мэдэгдэлдээ “...Өнгөрсөн жил Төвдийн ард түмэн бидний ирээдүйн эрх чөлөөний талаар бид гадаадад цагаачлан амьдарч буй Төвдүүдийн дунд бүх ард түмний санал асуулга явуулсан ба Төвд оронд амьдарч буй Төвд хүмүүсийн аль боломжтой газраас саналыг цуглуулсан. Энэхүү санал асуулгын үр дүнд тулгуурлан Төвдөөс болон Төвдийн Ардын Төлөөлөгчидийн Ассамблей, манай дүрвэгсэдийн засгийн газар намайг бүх ард түмний санал асуулгыг дахин явуулах шаардлагагүй бөгөөд өөрийн үйл ажиллагааны эрх чөлөөтэй байдлыг үргэлжлүүлэх бүрэн эрх олгосон шийдвэр төгс тогтоол гарган шийдэлд хүрсэн. Төвдийн ард түмний надад үзүүлж буй онцгой их итгэл найдвар, хүсэл эрмэлзэлд талархал илэрхийлье. Би өөрийн “Дундаж Хандлага” нь Төвдийн асуудлыг энх тайвнаар нааштай шийдэх дээд зэргийн бодит, прагматик чиглэл гэдэгт улам их итгэх боллоо. Энэ хандлага нь БНХАУ-ын нэгдмэл, тогтвортой байдлыг хангах бөгөөд улмаар Төвдийн ард түмний амин чухал хэрэгцээтэй ч нийцэж буй. Мөн би энэ хандлагын дагуу бүрэн дүүрэн итгэл үнэмшлээр үргэлжлүүлэх үүрэг хүлээн ажиллах бөгөөд Хятадын Удирдагчидад нөлөөлөхийн тулд хичээнгүйлэн хүчин зүтгэх идэвхи чармайлт гаргах болно...” хэмээн мэдэгджээ.
Энэ үеэс эхлэн уг бодлого Төвдийн ард түмний үзэл бодол болон хэрэгжиж, Төвдийн Ард Түмний Төлөөлөгчидийн Ассамблейд санал нэгтэй шийдвэрлэгдсэн юм.
Е. “Дундаж Хандлага”-ын чухал бүрэлдэхүүн хэсэг
Төвдийн тусгаар тогтнолоос тусдаа Төвдийн Төв Засаг Захиргаа нь Төвдийн уламжлалт гурван бүс нутгийг оролцуулсан улс төрийн нэгжийг байгуулах, ийм нэгж нь жинхэнэ утгаараа үндэстний бүс нутгийн өөрийгөө удирдах автономит эрхтэй статусыг бүрэн эдлэх, энэхүү өөрийгөө удирдах автономит эрх нь ардчилсан үйл явцаар дамжигдаж бүх ард түмнээр сонгогдсон хууль тогтоох байгууллага болон гүйцэтгэх засаглалаар захирагдах ба хараат бус бие даасан хууль, шүүхийн журамтай байх ёстой.
Дээрхи статусыг Хятадын засгийн газар хүлээн зөвшөөрмөгц, Төвд салан тусгаарлахыг эрэлхийлэхгүй ба БНХАУ-ын нэг хэсэг болж үлдэх, мөн Төвд энх амгалан, хүчирхийлэлгүй бүс болон хувирах тэр мөчийг хүртэл Төвдийн хамгаалалын тухайд Хятадын засгийн газар тодорхой хязгаардлагдмал хэмжээний зэвсэгт хүчнийг Төвдөд байлгах, БНХАУ-ын засгийн газар нь Төвдийн олон улсын харилцаа, батлан хамгаалах хүч гэсэн улс төрийн байдлын хувьд үүрэг хүлээх ба Төвдийн ард түмэн шашин, соёл, боловсрол, эдийн засаг, эрүүл мэнд, экологи болон байгаль орчныг хамгаалал бүхий Төвдөд хамааралтай бусад бүх үйл явдлыг хариуцан эрхлэх учиртай. Хятадын засгийн газар Төвдөд хүний эрхийг зөрчиж буй болон Хятадын хүн амыг Төвдийн бүс нутагт шилжүүлэх бодлогоо зогсоох ёстой. Төвдийн асуудлыг шийдэхийн тулд Дээрхийн гэгээнтэн Далай лам чин шударгаар харилцан тохиролцоонд хүрэх ба эвлэрүүлэн зохицуулах гол эрх үүрэгтэй.
Ф. “Дундаж Хандлага”-ын онцлог шинж
Төвд болон Хятадын ард түмний хоорондын эв нэгдэлтэй байдал болон хамтран зэрэгцэн орших бодит байдлыг авч үзэх нь Төвдийн ард түмний улс төрийн шаардлагаас илүү чухал юм. Дээрхийн гэгээнтэн Далай лам харилцан ашигтай “Дундаж Хандлага”-ыг дэвшүүлсэн нь улс төрийн агуу том алхам мөн. Харилцан адилгүй хүн амын хэмжээ, эдийн засаг, цэргийн хүч, үндэстэн хоорондын эрх тэгш байдал гэдэг нь нэг үндэстэн нөгөөгөөс илүү хүчирхэг эсвэл илүү гэсэн ямар ч алагчаал үгүй бодлого дээр тулгуурлах ба улмаар бүх үндэстэн эрх тэгш тулах цэгт зэрэгцэн оршиж чадах юм. Энэ нь үндэстэн хоорондын дунд нэгдмэл байдлыг хадгалан хамгаалах чухал хэрэгтэй шалгуур болж буй.
Хэрэв Төвд болон Хятадын ард түмэн эрх тэгш тулах цэгт зэрэгцэн оршиж чадвал үндэстнүүдийн эв нэгдэлтэй байдал, нийгмийн тогтвортой байдал, БНХАУ-ын газар нутгын бүрэн бүтэн хөндөгдөөгүй байдлын баталгаа, суурь болох ба угтаа энэ нь Хятадад тэргүүн зэргийн ач холбогдол бүхий чухал зүйл юм. Тийм учраас Төв Үзлийн Хандлагын онцлог шинж нь хүчирхийлэлгүй, харилцан ач тустай, улс үндэстнүүдийн эв нэгдэлтэй байдал болон нийгмийн тогтвортой байдлын замаар энх амгаланг олж авч чадах юм.

Үзсэн: 7 180
Холбоотой мэдээ: