Нобелийн Энх Тайвны шагналын мөнгийг хэрхэн зарцуулах тухай
24-10-2012, 17:16 | Хэвлэх
Шагналынхаа зарим хэсгийг би дэлхийн өнцөг булан бүрт өлсгөлөнд нэрвэгдэж байгаа хүмүүст, зарим хэсгийг Энэтхэгт хэрэгжиж буй уяман өвчний хөтөлбөрт, нөгөө хэсгийг нь энх тайвны төлөө ажиллаж буй зарим институт, хөтөлбөрт хандивлахаар шийдсэний дээр, үлдсэн хэсгийг Хамтын Хариуцлагын Төвдийн Сан байгуулах эх үүсвэрийг бий болгоход ашиглахыг хүсч байна.
Энэхүү шинэ сан нь бүх хүнд туслах Төвдийн буддизмын зарчмын дагуу үйл ажиллагаагаа явуулах ба тухайлбал хүч үл хэрэглэх арга барилыг хөхүүлэн дэмжих, шашин хийгээд шинжлэх ухааны харилцаа холбоог сайжруулах, хүний эрх, ардчилсан эрх чөлөөг хангах, мөн эх дэлхийгээ хамгаалах, нөхөн сэргээх зорилготой төслүүдийг хэрэгжүүлэх болно.
Зөвхөн өөрийн орны сайн сайхны төлөө бус, бүх дэлхийн хүн ардад ач тустай, сайн үйлсийн төлөө Төвдийн ард түмэн чин сэтгэлээсээ үйл ажиллагаа явуулах анхны, жинхэнэ Төвд сан байх учраас уг сангийн нэрэнд “Төвдийн” гэсэн үгийг би зориудаар нэмж оруулсан юм.
Хуучин Төвд хэтэрхий тусгаарлагдмал байсан. Ирээдүйн Төвд орон бол сэтгэл зүй, шашин, философийн асуудлаархи мэдлэг туршлагаа ашиглан, тус дэм хэрэгтэй байгаа бүх хүмүүст туслахын тулд идэвхтэй байр суурин дээр байх болно. Мэдээж олон хувь хүн, сан, засгийн газар энэ чиглэлээр аль хэдийнээ ажиллаж эхэлсэн ч дэлхий дахины хямрал улам хурцдаж, улам илэрхий болж байгаа энэ үед илүү олон байгууллага шинээр нэмэгдэж энэ чиглэлээр ажиллах нь дамжиггүй. Оюун санааг практиктай хослуулсан Төвдүүд бид өөрийн өвөрмөц хэрнээ энгийн арга барилаараа үүнд хувь нэмрээ оруулж чадна гэдэгт би итгэлтэй байна.
Сангийн үйл ажиллагаа эхэлмэгц цаг нь болохоор чөлөөт Төвд дэлхий дахинд юу өгч чадахаа харуулж чадна гэдэгт бид найдаж байна.
1989 оны 12 дугаар сарын 10, Норвег, Осло хот

Үзсэн: 5 604