Дээрхийн Гэгээнтэн Далай Лам уяман өвчитнүүдэд хандив өгөв

6-04-2014, 06:23  |  Хэвлэх

2014 оны 3 дугаар сарын 20

Энэтхэг, Нью Дели, 2014.03.20 (Hindustan Times) – ДЭМБ-аас уяман өвчний тохиолдол Энэтхэгт буурч байгаа ч нийгмийн нөхцөл байдлаас болон өвчин байсаар байна хэмээн Далай Лам хэллээ.

"Өвчтэй хүн ч бусдын адил хүн. Бүх хүмүүс адил тэгш. Кастийн систем, шашин шүтлэгээс болж ангилан гадуурхах нь нүгэлтэй үйл болно” хэмээн Тахирпур уяман өвчний эмнэлэгт зочлохдоо Дээрхийн Гэгээнтэн хэлэв.

Тус айлчлалын зорилго нь тэдгээр хүмүүст ёс суртахууны дэмжлэг үзүүлж өвчтөнүүд болон ар гэрийхэнд нь өвчнийг даван туулах ба тэдэнд ямар нэгэн шахалт дарамт өгөхгүй байхад нь туслах зорилготой. 2005 онд 1,34,752 хүн Энэтхэгт уяман өвчтэй гарсан нь нийт дэлхийн хэмжээний 58 хувь байна. Уг өвчин Уттар Прадеш, Баруун Бенгал, Бихар, Махараштра, Гужарат мужуудад илүү их тархжээ.

"Хүмүүс мөнгөө хэт их тансаглал, тэнэг зүйлд үрдэг. Үүний оронд хэрэгцээт газар зарцуулах ёстой. Хэрэв Эзэн эсвэл Буддад итгэдэг бол хэрэгтэй зүйлд зарцуулж буянаа хураах хэрэгтэй” хэмээв.

Тэрээр 10 лах рупи Ашрам дах Кастурба Грам Куштаас Дели дэх Тахипур уяман өвчний эмнэлэгт хандивлахаар болов. Дараагийн 5 жил номын орлогоос орсон мөнгөнөөс Ашрамд мөн хандивлах аж.


Дээрхийн Гэгээнтэн Далай Лам уяман өвчитнүүдэд хандив өгөв
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам уяман өвчитний эмнэлэгт морилов.
Энэтхэг, Шинэ Дели, Тахирпур. 2014.03.20 Зургийг Дэнзэн Чойжор
"Инээмсэглэл дүүрэн нүүртэй хүн хэтэвч дүүрэн мөнгөтэй эрүүл хүнээс илүү сайхан харагддаг. Инээмсэглэж буй хүн өөртөө итгэлтэй, амьдралдаа хангалуун байдаг.”

Уяман өвчинг хүн төрөлхтөн эртнээс туссаар ирсэн. Энэтхэгт түгээмэл тохиодог. Ниррон сан зэрэг хувь хүмүүс болон байгууллагын тусламж хүчин чармайлтаар уг өвчинг арилгах мөрөөдөл холгүй ойрхон байна.

"Уураг тархи ажиллаж байгаа үед бие махбодь ямар нөхцөлд байгаагаас үл шалтгаалан амьдралдаа олон асуудлыг шийдэж ихийг хийж чадна. Уураг тархи нь ажиллаж байгаа бол өөртөө итгэлтэй байж инээмсэглээрэй” хэмээн Дээрхийн Гэгээнтэн өвдөж буй хүмүүст урам өглөө.

2012 оны 4 дүгээр сараас 2013 оны 3 сарыг хүртэл 1.35 сая өвчтөн уг тохиолдлоор бүртгэгджээ. Энэ нь 100,000 хүн тутмын 12.78 хувь бөгөөд 2011-12 онд 4.15 хувиар нэмэгдсэн болохыг үндэсний уяман өвчинг анагаах хөтөлбөрийн тайланд тусгажээ.

Делид 2012-2013 онд 1,252 өвчтөн шинээр илэрсэн байна. "Засгийн газар удирдлагуудын ачаар Энэтхэгт уг өвчнийг хяналтандаа аваад байна. Бид хэд хэдэн мужуудад очиход уяман өвчний тохиолдол багасч байгаа ажиглагдсан" хэмээн ДЭМБ-ын сайн санааны элч Иохэй Сасакава ярьлаа.
Засгийн газрын мэдээлснээр 1981 онд тэтгэврийн настнуудын дунд 2,600 хүн уг өвчнөөр өвчилж байсан бол одоо 700 болтлоо буурчээ.
Үзсэн: 1 991
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц