Бурханы шашинт эмэгтэйчүүдийн Шакъяадита Олон улсын Бага хурал, Тайвань
17-12-2012, 13:45 | Хэвлэх
2002 оны 7 сарын 10
Тайваньд Бурханы шашинт олон улсын эмэгтэйчүүдийн Шакъяадита долоо дахь бага хурал зохиогдон, бүхий л Бурханы шашинт ертөнцөөс олон хүмүүс санал бодлоо илэрхийлэхээр цугласанд би баяртай байна. Бурханы шашны ёс уламжлал болоод гүн ухаанаараа бид хүн төрөлхтөний сайн сайханд үнэтэй хувь нэмэр оруулдаг хэмээн би баттай итгэдэг билээ.
Ямар ёс уламжлалд хамаарахаас үл шалтгаалан Бурханы шашинт эмэгтэй лам багш нарыг бэлтгэх, эмэгтэйчүүдийн боловсролыг дээшлүүлэх, тэдний хооронд харилцаа холбооны сүлжээ байгуулах зэрэгт ач тустай арга хэмжээнүүдийг авч байгааг сонсоход надад тун таатай байна. Сүүлийн хорин жил бид Энэтхэг дэх зарим Төвд эмэгтэй дацан хийдэд Бурханы шашны гүн ухааны сургалтыг урьд байсантай адилгүйгээр ихээр нэвтрүүлж байна.
Энэ бүхний хамтаар танай бага хуралд оролцогсдын олонхи нь Биккшүни сахилыг дэлгэрүүлэх өндөр сонирхолтой байгааг би ойлгож байна. Энэ талаар ихээхэн хэмжээний судалгаа аль хэдийнээ хийгдэж, тэр бүхнээс Винайн ёсны мэргэд шийдвэрлэх шаардлагатай олон олон асуудал урган гарсан юм. Винайн ёсны асуудал үргэлжид амаргүй сэдэв байсаар ирсэн ба одоо ч хэвээр байна. Хэрэв бид Бурханы шашны эрт үеийн түүхэн чуулгануудыг эргэн харвал тэр цаг үед ч Винайн ёсны асуудал анхаарлын төвд байсан юм.
Би хувьдаа гэлэнмаа сахилыг дахин сэргээх нь маш чухал гэж үздэг. Бурхан багш бээр Дээдийн Номыг бүтээж, түүний зорилгод хүрэхэд эрэгтэй, эмэгтэй хүмүүс ижил тэгш боломж, чадамжтай хэмээн айлдсан билээ. Тиймээс энэ үзлийг баримтлах нь бидний үүрэг юм.
Тэгвэл гэлэнмаа сахилыг хэрхэн сэргээх нь хуврагуудын шийдвэрлэх хэрэг юм. Ийм шийдвэр дангаараа гаргах эрх бүхий хувь хүн гэж нэгээхэн ч байхгүй. Зарим найз нөхөд, хамт ажилладаг хүмүүс маань намайг Далай Ламын хувиар зарлиг буулгах юм уу шийдвэр гаргахыг санал болгосон хэдий ч тухайн хүн хэн ч байлаа гэсэн, хувь хүн дангаараа шийдэх боломжгүй хэрэг. Энэ бол Хуврагийн чуулганы шийдэх хэрэг билээ.
Олон улсын хуврагууд чуулан энэ асуудлаар ярилцах нь илүү ач тустай байх болно. Түүнд бүхий л винайн томоохон ёс уламжлалын төлөөлөгчид хүрэлцэн ирэх нь зүйтэй. Энэ асуудал нь нягт нарийн судалгаа болоод яриа хэлцлийн үндсэн дээр шийдэгдэх ёстой. Хэрэв бид уужим саруул ухаантай, ихэд хүндлэгдсэн жинхэнэ мэргэд, тэрчлэн дээдийн номыг анхааран авагч нарыг залан авчирч, энэ асуудлыг нягт нямбай хэлэлцвэл эерэг үр дүнд хүрч болно гэдэгт би итгэж байна.
Ийнхүү энд хүрэлцэн ирсэн та бүхэнтэй мэндчлэхийн хамт та бүхний энэхүү чуулганы дотоод амар амгаланг эрэлхийлж буй эмэгтэйчүүдийг дэмжих ач тустай арга замыг олох үйлс нь амжилттай байж, түүгээрээ дамжуулан дэлхий дахинаа амар амгаланг сайтар бүтээхийг хүсэн ерөөе.

Үзсэн: 4 041
Холбоотой мэдээ: