“21- р зуун дахь бурханы шашны ач холбогдол” олон улсын бага хурлын нээлтийн ажиллагаа
23-03-2017, 11:20 | Хэвлэх
Энэтхэг, Бихар муж, Ражгир. 2017.03.17 – Дээрхийн Гэгээнтэн Далай Лам өчигдөр өглөө Дарамсалагаас нисэхэд тэнгэр бүрхэг байв. Гаяа хотын нисэх онгоцны буудалд түүнийг Бихар мужийн засгийн газрын төлөөлөгчид хүлээн авсан юм. Үдийн хоолны дараа Ражгир хүрэх замд “Тас цогцолсон уул”-ын дэргэд түр зогсов.
Энэ газар Будда Шагжамуни хоёр дахь удаагаа номын хүрд эргүүлэн билиг барамидын сургаалыг айлдсан байна. Дээрхийн Гэгээнтэн ариун газар руу харан чимээгүй хэдэн хором саатав.
Дээрхийн Гэгээнтэн суварга хэлбэрээр баригдсан олон улсын чуулга уулзалтын “Наланда” төвд хүрэлцэн ирлээ.
Энэтхэг болон бусад улс орны 1300 гаруй төлөөлөгчид “21- р зуун дахь бурханы шашны ач холбогдол” олон улсын бага хурлын нээлтийн ажиллагаанд оролцож буй Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг хүлээж байлаа.
Энэтхэг Улсын Соёлын яамны нарийн бичгийн дарга Шри Н.К. Синха нээлтэнд хэлсэн үгэндээ бүх оролцогчдод мэндчилгээ дэвшүүлэв.
Энэтхэгийн соёлын яамны сайд Шри Н.К. Синха хурлын нээлт хийн
үг хэлж байгаа нь. Энэтхэг, Бихар, Ражгир. 2017.03.17.
Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)Нава Наланда Махавихарагийн гүйцэтгэх захирал, тус хурлыг зохион байгуулагч Шри М.Л. Шривасти өөрийн их сургуулийн талаар товч танилцууллаа. Тус сургууль нь 1951 онд байгуулагдсан, сургалт судалгаа явуулдаг, ялангуяа буддын гүн ухааны сургалтыг түлхүү явуулдаг талаар ярьсан юм.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Соёлын яамны сайдын ивээлээр хэвлэгдсэн пали уламжлалын номын нээлтийг хийлээ. Соёлын яамны сайд Шри Махеш Шарма үг хэлэхдээ 30 гаруй улс орноос ирсэн бурханы шашны тэргүүн, лам хуврагууд, эрдэмтэн мэргэдийг гурван өдрийн турш тавтай чуулахыг хүсээд энэ цаг үе дэх буддын сургаалын ач холбогдлын талаар илүү дэлгэрэнгүй хэлэлцэж, санал бодлоо солилцохыг хүссэн юм.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам яриагаа эхлэхдээ хүний үнэ цэнийг хөгжүүлэх өөрийн үндсэн үүргийг тайлбарлан ярив.
“Би дэлхий дээр амьдарч буй 7 тэрбум хүний нэг нь юм. Бид бүгдээрээ аз жаргалыг хүсдэг, зовлонг огт хүсдэггүй. Бид бие махбодь, сэтгэл хөдлөл, оюун санааны хувьд адилхан. Шинжлэх ухааны эрдэмтэд хүний жинхэнэ мөн чанарыг энэрэнгүй гэж үзэж байгаа. Энэ нь үнэхээр итгэл найдвар, урам зориг өгч байна. Бид бүгдээрээ нийгмийн амьтад. Бид эхээс адилхан төрдөг. Хэрэв бид хайр энэрэл хүртээгүй бол аль эрт үгүй болох байсан. Тиймээс хайр энэрэл гэдэг нь зөвхөн шашны асуудал бус биологийн хэрэгцээ юм. Шинжлэх ухааны эрдэмтэд уур хилэн, үзэн ядалт, айдас хүйдэс нь бидний дархлааны системийг дарангуйлдаг гэдгийг нэгэнт нотлосон тул шашин шүтдэг, эс шүтдэгээс үл хамааран бид илүү их энэрэнгүй байх хэрэгтэй гэдгийг харуулж байна.”
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам хуралд үг хэлж байгаа нь.
Энэтхэг, Бихар, Ражгир. 2017.03.17. Фотог Тэнзин Чойжор (ДЛО)Шашин хоорондын эв найрамдлын талаар Дээрхийн Гэгээнтэн ийн ярив.
“Бүх шашин энэрэл хайр, уучлал, сэтгэл хангалуун хийгээд хувийн сахилга баттай байхыг номлодог. Тэд бүгд энэрэл хайрыг түгээх адил зүйлийг номлож байна. Тийм учраас тэд бүгд нэгэн дор мөр зэрэгцэн ажиллаж, амьдрах бүрэн боломжтой. Өнөөдөр адил бус итгэл үнэмшил, сүсэг бишрэлийн улмаас маш олон зөрчилдөөн явагдаж байгааг бид харж байна. Адил бус итгэл үнэмшилийн эрхээр зөрчилдөөн үүсч байгаа нь санаанд багтамгүй хэрэг билээ. Энэ нь үнэн хэрэгтээ өвчин анагаах эм маань хор болж байгаатай адил юм.”
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Энэтхэгт 1000 гаруй жилийн хугацаанд явагдаж буй шашин хоорондын эв найрамдлыг магтан сайшаасан юм.
“Энэтхэг бол дэлхийн томоохон шашнууд хаяа дэрлэн эв найртай оршиж байгаа цорын ганц улс билээ. Энэтхэг орон энэ цаг үед шашин хоорондын эв найрамдлыг бэхжүүлэхийн төлөө улам идэвхтэй ажиллах хэрэгтэй. Ялангуяа шашны нэрийн дор зөрчилдөөн явагдаж буй газар нутагт илүү ихээр анхаарал хандуулах хэрэгтэй байна. Та бүхний урт удаан хугацаанд уламжлагдаж ирсэн шашин хоорондын эв найрамдал хийгээд олон шашны бодлогын туршлага, үнэ цэнийг хуваалцах цаг үе ирээд байна.”
21-р зуун дахь бурханы шашны ач холбогдол" сэдэвт хуралд
оролцож буй хүмүүс. Энэтхэг, Бихар, Ражгир. 2017.03.17.
Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)“Энэ нь бурхад зовлонг өөрийн гараар авах, эсвэл угаагаад арилгах боломжгүй гэдгийг харуулж байна. Тэдний хийсэн гол зүйл нь бодит үнэнийг бидэнд номлосон юм. Бурхан Багш сөрөг сэтгэл хөдлөлийг хэрхэн арилгах арга замыг номлохдоо сүсэг бишрэлээр бус, нягт судлах, бясалгаж дадуулах ёстой гэсэн билээ. Онцгой саруул оюун ухааны бясалгал нь үүнд маш үр дүнтэй байдаг. Эртний Энэтхэгийн уламжлал нь оюун санааны сахилга бат болон сөрөг сэтгэл хөдлөлөө хэрхэн арилгах тухай арвин их сургаалыг агуулдаг юм. Тиймээс уг уламжлал нь өнөө цагт чухал нөлөөтэй бөгөөд бид шашин гэдэг талаас нь бус академик сургалт явуулдаг талаас нь хандах бүрэн боломжтой байна.”
Үдийн зоог барьсаны дараа Дээрхийн Гэгээнтэн Далай Лам ахмад лам хуврагуудтай уулзсан юм. Энэ үеэр Дээрхийн Гэгээнтэн Далай Лам болон Шриланкын өөр нэгэн лам пали хийгээд санскрит уламжлалын винайн сургаал нь үндсэндээ адил гэж мэдэгдлээ. Мөн Дээрхийн Гэгээнтэн болон хуралд оролцож буй өөр бусад улс орны олон лам хуврагууд пали хийгээд санскрит уламжлалыг дагагч нар ойр ойрхон уулзаж, өөрсдийн мэдлэг туршлагаасаа хуваалцаж, нэг нэгэнтэйгээ ойлголцож байх хэрэгтэй гэж ярьцгаав.
“Бурханы шашинт олон улс орны хүмүүс харилцан ярилцаж, уулздаг байх хэрэгтэй. Энэ удаагийн уулзалт нь пали болон санскрит уламжлалыг хадгалан авч яваа бид бүгдийн тогтмол уулзах уламжлалын эхлэл байгаасай гэж хүсч байна.”
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам цааш ярихдаа бурханы шашны онцлог тал нь шинжлэх ухаанч хандлага юм гэж мэдэгдлээ.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам уг хуралд оролцож буй ахмад лам
хуврагуудтай уулзаж байгаа нь. Энэтхэг, Бихар, Ражгир.
2017.03.17. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)“Дан ганц сүсэг бишрэл хангалттай биш гэж үзсэн нь зөвхөн бурханы шашин билээ. Бурхан Багш өөрийн шавь нартаа миний сургаалыг сайн судалсны үндсэн дээр дагах хэрэгтэй гэж зөвлөсөн байдаг. Тийм ч учраас бурханы шашин нь орчин үеийн шинжлэх ухааны хөгжилд тус нэмэр болно гэж Эйнштейн мэдэгдсэн юм. Үнэн хэрэгтээ өнөөгийн олон эрдэмтэд бурханы шашны ерөнхий сургаал, ялангуяа төв үзлийн гүн ухаан, сэтгэл судлалын талаарх буддын гүн ухааныг чин сэтгэлээсээ сонирхон судалж байна.”
“1000 гаруй жилийн хугацаанд төвөдүүд бид Наланда уламжлалыг хадгалан авч ирсэн. Эдүгээ бидэнд өөрдсийн сурч мэдсэн зүйлээ бурханы шашинт бусад ахан дүүс, мөн бурханы шашинтан бус, тэр бүү хэл ямар нэгэн шашин шүтлэггүй хүмүүстэй ч хуваалцах цаг үе ирээд байна.”
Үдээс хойшхи хэлэлцүүлэгт Дээрхийн Гэгээнтэн Далай Лам сонсогчдын дунд сууж алдартай эрдэмтдийн илтгэлийг сонсож байлаа. Угандагийн буддын шашны төвийн үндэслэгч бөгөөд ерөнхийлөгч Бханте Буддхаракитта илтгэлдээ тэмцэл болон энх тайвныг хэрхэн бий болгох талаар дурдсан юм. “Тэнгисийг хамгаалан хадгалах нийгэмлэг”-ийн гүйцэтгэх захирал Луи Сайкоюс илтгэлдээ байгал орчин болон унаган байгалыг хэрхэн хадгалах талаар ярив. Дараа нь Тайландын эмэгтэйчүүдийн Сонгдамакалаяни төвийг үндэслэгч хүндэт Дхамма-Ананд бурханы шашин дахь эмэгтэйчүүдийн үүрэг оролцооны талаар ярьлаа. Харин эрдэмтэн, орчуулагч доктор Александр Берзин буддизмын судлал болон Наланда уламжлалыг хэрхэн хөгжүүлэх талаар илтгэл тавьсан юм. Бангалорын Үндэсний институтын профессор Сисир Роё бурханы шашин болон шинжлэх ухааны талаар илтгэл тавив. Харин Саранат дахь Төвөд судлалын их сургуулийн дэд захирал Агваансамдэн “Шашнаас ангид ёс суртахуун” сэдэвт илтгэл тавьсан юм.
Үүний дараа хуралд оролцсон хүмүүс номын мэтгэлцээн үзэж сонирхов. Эхний мэтгэлцээн нь эрэгтэй лам хуврагуудын дунд өрнөсөн бөгөөд энэ нь гэгээрэлд хүрэх сэтгэлийн мөн чанарын тухай байлаа. Харин хоёр дахь номын мэтгэлцээнийг эмэгтэй хуврагууд өрнүүлж Хутагтын дөрвөн үнэний тухай мэтгэлцсэн юм.
Энэ газар Будда Шагжамуни хоёр дахь удаагаа номын хүрд эргүүлэн билиг барамидын сургаалыг айлдсан байна. Дээрхийн Гэгээнтэн ариун газар руу харан чимээгүй хэдэн хором саатав.
Дээрхийн Гэгээнтэн суварга хэлбэрээр баригдсан олон улсын чуулга уулзалтын “Наланда” төвд хүрэлцэн ирлээ.
Энэтхэг болон бусад улс орны 1300 гаруй төлөөлөгчид “21- р зуун дахь бурханы шашны ач холбогдол” олон улсын бага хурлын нээлтийн ажиллагаанд оролцож буй Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг хүлээж байлаа.
Энэтхэг Улсын Соёлын яамны нарийн бичгийн дарга Шри Н.К. Синха нээлтэнд хэлсэн үгэндээ бүх оролцогчдод мэндчилгээ дэвшүүлэв.
Энэтхэгийн соёлын яамны сайд Шри Н.К. Синха хурлын нээлт хийн
үг хэлж байгаа нь. Энэтхэг, Бихар, Ражгир. 2017.03.17.
Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Соёлын яамны сайдын ивээлээр хэвлэгдсэн пали уламжлалын номын нээлтийг хийлээ. Соёлын яамны сайд Шри Махеш Шарма үг хэлэхдээ 30 гаруй улс орноос ирсэн бурханы шашны тэргүүн, лам хуврагууд, эрдэмтэн мэргэдийг гурван өдрийн турш тавтай чуулахыг хүсээд энэ цаг үе дэх буддын сургаалын ач холбогдлын талаар илүү дэлгэрэнгүй хэлэлцэж, санал бодлоо солилцохыг хүссэн юм.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам яриагаа эхлэхдээ хүний үнэ цэнийг хөгжүүлэх өөрийн үндсэн үүргийг тайлбарлан ярив.
“Би дэлхий дээр амьдарч буй 7 тэрбум хүний нэг нь юм. Бид бүгдээрээ аз жаргалыг хүсдэг, зовлонг огт хүсдэггүй. Бид бие махбодь, сэтгэл хөдлөл, оюун санааны хувьд адилхан. Шинжлэх ухааны эрдэмтэд хүний жинхэнэ мөн чанарыг энэрэнгүй гэж үзэж байгаа. Энэ нь үнэхээр итгэл найдвар, урам зориг өгч байна. Бид бүгдээрээ нийгмийн амьтад. Бид эхээс адилхан төрдөг. Хэрэв бид хайр энэрэл хүртээгүй бол аль эрт үгүй болох байсан. Тиймээс хайр энэрэл гэдэг нь зөвхөн шашны асуудал бус биологийн хэрэгцээ юм. Шинжлэх ухааны эрдэмтэд уур хилэн, үзэн ядалт, айдас хүйдэс нь бидний дархлааны системийг дарангуйлдаг гэдгийг нэгэнт нотлосон тул шашин шүтдэг, эс шүтдэгээс үл хамааран бид илүү их энэрэнгүй байх хэрэгтэй гэдгийг харуулж байна.”
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам хуралд үг хэлж байгаа нь.
Энэтхэг, Бихар, Ражгир. 2017.03.17. Фотог Тэнзин Чойжор (ДЛО)
“Бүх шашин энэрэл хайр, уучлал, сэтгэл хангалуун хийгээд хувийн сахилга баттай байхыг номлодог. Тэд бүгд энэрэл хайрыг түгээх адил зүйлийг номлож байна. Тийм учраас тэд бүгд нэгэн дор мөр зэрэгцэн ажиллаж, амьдрах бүрэн боломжтой. Өнөөдөр адил бус итгэл үнэмшил, сүсэг бишрэлийн улмаас маш олон зөрчилдөөн явагдаж байгааг бид харж байна. Адил бус итгэл үнэмшилийн эрхээр зөрчилдөөн үүсч байгаа нь санаанд багтамгүй хэрэг билээ. Энэ нь үнэн хэрэгтээ өвчин анагаах эм маань хор болж байгаатай адил юм.”
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Энэтхэгт 1000 гаруй жилийн хугацаанд явагдаж буй шашин хоорондын эв найрамдлыг магтан сайшаасан юм.
“Энэтхэг бол дэлхийн томоохон шашнууд хаяа дэрлэн эв найртай оршиж байгаа цорын ганц улс билээ. Энэтхэг орон энэ цаг үед шашин хоорондын эв найрамдлыг бэхжүүлэхийн төлөө улам идэвхтэй ажиллах хэрэгтэй. Ялангуяа шашны нэрийн дор зөрчилдөөн явагдаж буй газар нутагт илүү ихээр анхаарал хандуулах хэрэгтэй байна. Та бүхний урт удаан хугацаанд уламжлагдаж ирсэн шашин хоорондын эв найрамдал хийгээд олон шашны бодлогын туршлага, үнэ цэнийг хуваалцах цаг үе ирээд байна.”
21-р зуун дахь бурханы шашны ач холбогдол" сэдэвт хуралд
оролцож буй хүмүүс. Энэтхэг, Бихар, Ражгир. 2017.03.17.
Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Үдийн зоог барьсаны дараа Дээрхийн Гэгээнтэн Далай Лам ахмад лам хуврагуудтай уулзсан юм. Энэ үеэр Дээрхийн Гэгээнтэн Далай Лам болон Шриланкын өөр нэгэн лам пали хийгээд санскрит уламжлалын винайн сургаал нь үндсэндээ адил гэж мэдэгдлээ. Мөн Дээрхийн Гэгээнтэн болон хуралд оролцож буй өөр бусад улс орны олон лам хуврагууд пали хийгээд санскрит уламжлалыг дагагч нар ойр ойрхон уулзаж, өөрсдийн мэдлэг туршлагаасаа хуваалцаж, нэг нэгэнтэйгээ ойлголцож байх хэрэгтэй гэж ярьцгаав.
“Бурханы шашинт олон улс орны хүмүүс харилцан ярилцаж, уулздаг байх хэрэгтэй. Энэ удаагийн уулзалт нь пали болон санскрит уламжлалыг хадгалан авч яваа бид бүгдийн тогтмол уулзах уламжлалын эхлэл байгаасай гэж хүсч байна.”
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам цааш ярихдаа бурханы шашны онцлог тал нь шинжлэх ухаанч хандлага юм гэж мэдэгдлээ.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам уг хуралд оролцож буй ахмад лам
хуврагуудтай уулзаж байгаа нь. Энэтхэг, Бихар, Ражгир.
2017.03.17. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
“1000 гаруй жилийн хугацаанд төвөдүүд бид Наланда уламжлалыг хадгалан авч ирсэн. Эдүгээ бидэнд өөрдсийн сурч мэдсэн зүйлээ бурханы шашинт бусад ахан дүүс, мөн бурханы шашинтан бус, тэр бүү хэл ямар нэгэн шашин шүтлэггүй хүмүүстэй ч хуваалцах цаг үе ирээд байна.”
Үдээс хойшхи хэлэлцүүлэгт Дээрхийн Гэгээнтэн Далай Лам сонсогчдын дунд сууж алдартай эрдэмтдийн илтгэлийг сонсож байлаа. Угандагийн буддын шашны төвийн үндэслэгч бөгөөд ерөнхийлөгч Бханте Буддхаракитта илтгэлдээ тэмцэл болон энх тайвныг хэрхэн бий болгох талаар дурдсан юм. “Тэнгисийг хамгаалан хадгалах нийгэмлэг”-ийн гүйцэтгэх захирал Луи Сайкоюс илтгэлдээ байгал орчин болон унаган байгалыг хэрхэн хадгалах талаар ярив. Дараа нь Тайландын эмэгтэйчүүдийн Сонгдамакалаяни төвийг үндэслэгч хүндэт Дхамма-Ананд бурханы шашин дахь эмэгтэйчүүдийн үүрэг оролцооны талаар ярьлаа. Харин эрдэмтэн, орчуулагч доктор Александр Берзин буддизмын судлал болон Наланда уламжлалыг хэрхэн хөгжүүлэх талаар илтгэл тавьсан юм. Бангалорын Үндэсний институтын профессор Сисир Роё бурханы шашин болон шинжлэх ухааны талаар илтгэл тавив. Харин Саранат дахь Төвөд судлалын их сургуулийн дэд захирал Агваансамдэн “Шашнаас ангид ёс суртахуун” сэдэвт илтгэл тавьсан юм.
Үүний дараа хуралд оролцсон хүмүүс номын мэтгэлцээн үзэж сонирхов. Эхний мэтгэлцээн нь эрэгтэй лам хуврагуудын дунд өрнөсөн бөгөөд энэ нь гэгээрэлд хүрэх сэтгэлийн мөн чанарын тухай байлаа. Харин хоёр дахь номын мэтгэлцээнийг эмэгтэй хуврагууд өрнүүлж Хутагтын дөрвөн үнэний тухай мэтгэлцсэн юм.
Үзсэн: 2 771
Холбоотой мэдээ: