Мод суулгахын ач холбогдол түүний хамгаалалт

11-11-2012, 06:15  |  Хэвлэх

Бидний одоогийн гэр болох Энэтхэг, мөн түүнчлэн Төвдөд мод тариж ургуулахын гол утга учрыг би сануулсаар ирсэн билээ. Өнөөдөр бид үүнийг бэлэг тэмдгээ болгож мод суулгах баяраа өөрсдийн суурин газартаа тэмдэглэж байна. Азаар энэхүү хөдөлгөөн нь илүү урагшилж байгаль хамгаалах, шинээр мод суулгах, одоо байгаа модуудыг хамгаалах үзэл бодол дэлхий даяар маш хурдацтайгаар ихсэж байгаа юм.

Дэлхийн түвшинд мод, ой шугуй бол цаг агаарын байдалтай нарийн уялдаа хлбоотой бөгөөд байгалийн тэнцвэржүүлдэг чухал гол тулгуур нь болж өгдөг. Ийм учраас хүрээлэн буй орчныг хамгаалах ажил бол бид бүгдийн хариуцлага мөн. Үүгээр бид дэлхийд маш чухал өөрсдийн үйл хөдлөл, бага ч болов даацтайгаар энэхүү асуудалд тодорхой хэмжээгээр хөрөнгө оруулалт хийж байгааг харуулах явдал юм.

Хэрвээ бид эргэн тойрноо харвал сүм хийдэд, мөн олон янзын жуулчлалын газар жимсний мод суулгасан байдаг ба тэндээсээ өөрсдөө үр өгөөжийг нь авдаг болохыг харж болно. Юуны түрүүнд хэрвээ таны хашаанд мод байна гэж бодвол энэ нь байгалын үзэсгэлэн, цэвэр тунгалаг уур амьсгалыг бий болгодог. Мөн түүнчлэн мэдээж та модноосоо жимс идэнгээ сүүдэрт нь сууж болно шүү дээ. Таны хийх ёстой зүйл бол бага зэрэг тэвчээр, ургах цаг хугацаа өгөх хэрэгтэй.

Эцэст нь суурин газрынхаа аж ахуйн талбайг ашиглахыг санал болгомоор байна. Энд жимсний мод тарих төлөвлөгөө гаргасан байх. Энэ төлөвлөгөө нь маш сайн төлөвлөгөө гэж би үзэж байна. Жимсний мод суулгах нь тухайн талбайг цаашид үр өгөөж өгсөөр байх эсхийг бид баталж чадахгүй ч идэх жистэй болох юм. Товчхондоо хэлэхэд шинээр мод суулгах, одоо байгаа модоо хамгаалах явдал нь нэн чухал гэдгийг дахин дурьдмаар байна.

Өмнөд Энэтхэгийн Төвдийн Доегулинг сууринд болсон тусгай арга хэмжээнд тависан илтгэл дээр 1990 оны 9 сарын 6-нд илгээгджээ.
Үзсэн: 6 026
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц