Экологи болон хүн чанар
10-11-2012, 07:51 | Хэвлэх
Буддын сургаалийн дагуу бол байгаль орчин хийгээд бодгалийн хооронд маш ойрхон харилцан шүтэлцээ байдаг. Миний нэг найз надад хүн төрөлхтний ерөнхий зан араншин нь догшин хэрцгий гэж хэлэхэд би үүнтэй санал нийлэхгүй байгаагаа хэлсэн. Жишээ нь өөрсдөө амь гарахын тулд өрөөлийн амийг авдаг арслан, бар зэргийн амьтдад байгалаас нь хурц соёо болон сарвуу байдаг гэдгийг бид мэднэ. Харин буга, гөрөөс гэх зэрэг өвсөн тэжээлтэнгүүд илүү номхон дөлгөөн бөгөөд, жижиг шүдтэй, мөн саваргүй байдаг. Энэ ч утгаараа хүмүүс бидэнд ширүүн догшин араншингийн үндсэн шинж байдаггүй. Хөн төрөлхтөн хэрхэн аврагдах гэвэл хүмүүс бид нийгмийн амьтад тул амьд үлдэхийн тулд хамтдаа нэгдэх ёстой юм. Бусадгүйгээр хүн төрөлхтөн ерөнхийдөө амьд үлдэх нь боломжгүй зүйл, энэ бол байгалийн хууль.
Би хүн төрөлхтөн байгалаасаа номхон дөлгөөн гэдэгт гүн итгэж эхэлсэн тэр л үеэс эхлэн хүмүүс дан ганц хоорондоо эелдэг, найрсаг хандахаас гадна байгаль эхтэйгээ мөн адил замаар хандах нь маш чухал гэдгийг ойлгосон. Ёс зүйн хувьд ярьвал бид өөрсдийнхөө эргэн тойрон дахь бүхий л зүйлсдээ анхаарал таввих ёстой юм.
Мөн түүнчлэн энэ нь ганц ёс зүйн талаарх бус бидний өөрсдийн хэрхэн амьд үлдэх асуулт юм. Хүрээлэн буй орчин нь ганц өнөөгийн үеийнхэнээс гадна ирээдүй үеийхэнд маш чухал зүйл. Хэрвээ бид байгаль орчныг туйлын ноцтойгоор ашиглавал хэдий бидэнд мөнгө, ашиг орлого өгөх ч гэлээ ирээдүйд бид өөрсдөө болон бидний хойч үеийхэн зовох болно. Хүрээлэн буй орчин өөрчлөгдөхөд цаг агаар ч мөн өөрчлөгддөг. Эдгээр хүчин зүйлс хурдацтай өөрчлөгдөхөд эдийн засаг болон өөр маш олон зүйлс өөрчлөгдөх болно. Энэхүү өөрчлөлтийн нөлөөг бид бие физологи дээр хүртэл үлэмж хэмжээгээр мэдрэх болно. Тиймээс энэ нь зөвхөн ёс суртахууны асуудлаас гадна бидний өөрсдийн амьд үлдэх асуудал юм.
Ийнхүү байгаль орчноо сайн хамгаалах үйлсэд амжилт олохын тулд хүмүүс бид юуны түрүүнд өөрсдийн дотор орших дотоод тэнцвэрийг олох нь маш чухал. Хүний нийгэмд хор хөнөөл учруулаад байгаа хүрээлэн буй орчны зүй бус ашиглалт чухамдаа хүрээлэн буй орчны ач холбогдол, түүний талаарх мэдлэггүй байдлаас л гарсан. Хүмүүст үүнийг ойлгуулах нь амин чухал хэрэгцээтэй. Байгаль орчин маань хүмүүст шууд үр өгөөжөө өгдөг гэдгийг бид хүмүүст заах хэрэгтэй байна.
Би үргэлж энэрэнгүй, өрөвч байх нь чухал гэж ярьдаг. Түрүүнд хэлсэнчлэн чи хичнээн хувиа хичээсэн ч чамд бусад хүмүүс хэрэгтэй. Тиймээс хэрвээ чи бусдын сайн сайхны төлөө санаа тавьж, тэдний зовлонг хуваалцаж тэдэнд тус дэм болж чадвал энэ нь эргээд чамд ач тусаа өгнө. Хэрвээ чи зөвхөн өөрийгөө бодож бусдыг умартах юм бол эцсийн эцэст чи ялагдах болно. Яг л байгалийн хууль шиг. Энэ тун энгийн. Хэрвээ чи бусад руу инээмсэглэхийн оронд хөмсөг зангидвал тэд ч бас чамд адилхан ханддаг биз дээ? Харин чи бусадтай чин сэтгэлээсээ харьцвал тэд эргээд мөн л тэгэж харьцана.
Хүн болгон дайсантай бус найзтай байхыг хүсдэг. Найз нөхөдтэй байх хамгийн зөв зам нь зөвхөн мөнгөтэй, эрх мэдэлтэй байх биш халуун сэтгэлтэй байх явдал. Эрх мэдэл, мөнгөний найзууд бол өөр хэрэг. Тэд жинхэнэ найзууд биш. Жинхэнэ найзууд гэдэг сэтгэлийн найзууд байх ёстой, тийм биш гэж үү? Чамайг эрх мэдэлтэй, мөнгөтэй байхад чинь гараад ирдэг найзууд бол чамд биш, тэр мөнгө, тэр эрх мэдэлд л хамааралтай. Яагаад гэвэл чиний мөнгө, эрх мэдэл үгүй болоход тэд ч мөн явахад бэлэн байдаг. Тэд итгэлтэй хүмүүс биш.
Хүний жинхэнэ найз чамайг амжилттай, эсвэл азгүй ямар ч тохиолдолд чамтай үргэлж хамт байж зовлон гунигийг чинь хуваалцана. Тийм найзтай болохын тулд уурлах биш, эсвэл өндөр боловсролтой ухаантай байх биш, сайхан сэтгэлтэй байх хэрэгтэй билээ.
Гүнзгий ухаж бодвол, хэрвээ чи хувиа бодох хэрэгтэй бол ухаалгаар өөрийгөө бод, өчүүхэн бодлоор бүү бод. Ертөнцийн гол зүйл бол хариуцлага, энэ бол жинхэнэ хүч чадлын үндэс, жинхэнэ аз жаргалын үндэс мөн. Хэрвээ бид мод, ус, эрдэс баялаг энэ байгаа бүх зүйлсийг ирээдүй үеийнхээ төлөө санаа зоволгүйгээр үрэн таран хийвэл бидний алдаа болно, тийм биш гэж үү? Бид өөрсдийн оюун санаандаа бүх нийтийн хариуцлагын талаар чин сэтгэлийн мэдрэмжтэй байж чадвал үндэсний болон гадаад хөршүүдтэйгээ харилцах харилцаа ч тэр мэт байх болно.
Өөр нэгэн чухал асуулт бол ухамсар гэж юу вэ? Оюун санаа гэж юу вэ?
Барууны орнуудад сүүлийн нэг, хоёр зуунд шинжлэх ухаан технологийн хувьд онцгой ач холбогдолтой, бараг бүхнийг шийддэг байсан. Өнөөдөр зарим цөмийн физикчид, тархи мэдрэл судлаач нар бөөмсийг бүх төрлийн аргаар судлахад тэнд ажиглагч мэдэгчийн зүгээс нөлөө байдаг гэж үзсэн. Мэдэгч гэж юу вэ? Энгийн хариулт бол хүн төрөлхтөн шинжлэх ухаанчид юм. Шинжлэх ухаанчид бөөмсийг хэрхэн мэдсэн бэ? Барууны шинжээчид зөвхөн хэдэн зууг л таниж чадсан юм. Одоо чи үүнийг оюун санаа, тархи, ухамсар гэж юу гэж ч нэрлэсэн тархи болон оюун санааны хооронд, оюун санаа болон учир шалтгааны хооронд харилцаа холбоо байдаг. Би үүнийг чухал ойлголт гэж бодож байна. Зүүний философи болон барууны шинжлэх ухааныг энэ харилцан хамаарал дээр тулгуурлан холбож үзэх боломжтой гэж итгэж байна.
Одоогийн хүмүүн төрөлхтөн дотоод ертөнцөө үл тоомсорлож байхдаа гадаад ертөнцтэй ихээхэн хамааралтай болжээ. Шинжлэх ухааны хөгжил, материалын дэвшил зэрэг нь амьдрах таатай нөхцөл гэх мэт зүйлсээр бидэнд хэрэгтэй ч яг ижил хэмжээгээр оюун санааны амар амгалан бидэнд хэрэгтэй. Ямар ч эмч чамд амар амгалангийн тариа өгч чадахгүй, бас аль ч дэлгүүр үүнийг зарж чадахгүй. Хэрвээ чи дэлгүүр лүү сая сая доллартай явбал чи хүссэнээ авч чадна, гэхдээ чи тэндээс амар амгаланг асуувал хүмүүс чамаар доог тохуу хийнэ. Мөн чи эмчээс чин сэтгэлийн энх тайванг тайвшруулах эм тарианы оронд хүсвэл эмч чамд туслаж чадахгүй.
Өнөөдрийн дэвшилтэт цахим хэрэгсэлүүд ч чамд оюун санааны амар амгаланг өгөхгүй. Сэтгэлийн амар амгалан чиний сэтгэлээс л гарах ёстой. Хүн болгон аз жаргал, сэтгэл ханамжийг хүсдэг. Гэвч бид бие махбодийн ханамж ба өвчинг оюун санааны таашаал болон шаналалтай харьцуулвал оюун санаа илүү бодит, илүү ноёрхох зүйл гэдгийг бид мэднэ. Сэтгэлийн амар амгаланг хөгжүүлэхийн тулд оюун санааны тухай илүү ихийг мэдэж авах нь үр дүнтэй юм.
Бид байгаль орчны хамгаалалтын тухай ярих үед энэ олон зүйлтэй харилцаа холбоотой болохыг мэддэг. Бүх нийтийн хариуцлагын гол түлхүүр нь хайр, нигүүлсэл, цэвэр ариун мэдлэг ойлголт юм.
Excerpt from My Tibet (Text by H.H.the Fourteenth Dalai Lama: Photographs and Introduction by Galen Rowell) Thames and Hudson Ltd., London, 1990 (p 53-54).

Үзсэн: 7 888