Энэрэнгүй анагаах ухаан
23-10-2012, 05:32 | Хэвлэх
Манай Төвдөд олон өвчнийг хайр болон нигүүлслээр эдгээж болдог гэж ярьдаг. Хайр, нигүүлсэл нь хүний аз жаргалын цорын ганц эх ундаргаас гадна бидний оршин тогтнохуйн гол хэрэгцээ шаардлага мөн. Харамсалтай нь хэтэрхий удаан хугацаанд нийгмийн харилцааны олон салбараас хайр нигүүлслийн асуудлыг салангид авч үзсээр иржээ. Ихэнхдээ гэр бүл болон гэр орны хүрээнд авч үздэг байсан энэхүү асуудлыг нийгмийн амьдралд хэрэглэх нь хэрэгжишгүй, тэр бүү хэл гэнэн гэж үзэх явдал байдаг. Энэ бол эмгэнэлтэй хэрэг. Миний бодлоор бол нигүүлсэхүй үзлийг хэрэгжүүлэх нь бодит бус идеализмын шинж тэмдэг биш, харин бусдын болоод өөрийн эрх ашгийг хэрэгжүүлэх хамгийн үр дүнтэй арга байх болно. Бид аль нэг үндэстэн, хэсэг бүлэг, эсвэл хувь хүний төлөөллийн хувьд бусдаас хичнээн хамааралтай байна, төдий чинээ бусдынхаа сайн сайхныг хангах хэрэгтэй. Энэ нь эргээд бидний тусын тулд л байх болно.
Эв зохицол хэрэгтэй гэдгийг ухамсарлах хангалттай бус, гагцхүү энэрэнгүй үзлийг хэрэгжүүлснээр зөвшилцөл хийгээд хамтын ажиллагааны эхлэл тавигддаг. Нигүүлсэхүй үзлийг өөртөө төлөвшүүлэх аваас эрч хүч, шийдэмгий зан, сайхан сэтгэлийн тасралтгүй эх ундарга буюу ирмэг нь хальсан усан сав лугаа адил болно. Энэ бол үр тариатай адил, төлөвшүүлж чадвал хүлээцтэй байдал, тэвчээр, дотоод хүч, айдас хийгээд аюултай нөхцөл байдлыг даван гарах итгэл зэрэг бусад олон сайхан зан чанар бий болно. Энэрэнгүй үзэл шингэсэн оюун санаа нь охь шим лугаа адил, муу таарамжгүй нөхцөл байдлыг үр өгөөжтэй болгон өөрчлөх чадал агуулдаг. Тиймээс бид хайр энэрлээ зөвхөн гэр бүл, найз нөхөддөө илэрхийлэхээр хязгаарлаж болохгүй. Нигүүлсэхүй үзэл төлөвшүүлэх нь гагцхүү санваартан, эрүүл мэндийн болон нийгмийн ажилтнуудын хариуцлагын асуудал биш бөлгөө. Энэ нь хүний хамтын нийгэмлэгийн бүрэлдэхүүн бүрийн хийх шаардлагатай үйл юм.
Аливаа зөрчил улс төр, бизнес, эсвэл шашны салбарын алинд нь гарснаас үл хамааран түүнийг шийдэх гагц арга нь нигүүлсэхүй хандлага мөн. Зарим үед аливаа маргааныг зуучлах гэсэн бидний санаа өөрөө асуудал үүсэх шалтаг болох явдал байдаг. Аливаа шийдлийг олох боломжгүй санагдах үед хоёр тал тэднийг нэгтгэж байдаг хүмүүний үндсэн мөн чанараа эргэн санах ёстой. Энэ нь мухардлаас гарахад туслахын зэрэгцээ алсдаа эцсийн зорилгодоо хүрэхэд нь хялбар болгож өгнө. Хэдийгээр аль нэг тал нь сэтгэл ханамжгүй байж болох ч, хэрвээ хоёр тал буулт хийвэл ядаж л цаашдын зөрчилдөөний аюул арилах болно. Зөвшилцлийн ийм хэлбэр нь асуудлыг шийдэх хамгийн үр дүнтэй арга гэдгийг бид бүгд мэднэ, гэвч яагаад бид энэ аргыг байнга хэрэглэдэггүй юм бол?
Хүний нийгэмд хамтын ажиллагаа дутагдаж байгаа явдлын тухай бодох тутам энэ нь өөрсдийн харилцан хамаарлыг үл ойшоож байгаагаас үүдэлтэй гэсэн дүгнэлтэнд би өөрийн эрхгүй хүрдэг. Би жижиг шавьж, тухайлбал зөгийн жишээг байнга татдаг. Байгалийн хуулийн дагуу зөгийнүүд амьд үлдэхийн тулд хамтран ажиллахаас өөр аргагүй. Үр дүнд нь тэд зөн совингоороо нийтийн хариуцлагын мэдрэмжтэй болсон байна. Тэдэнд Үндсэн хууль, хууль, цагдаа, шашны болон ёс суртахууны сургааль байхгүй боловч тэд байгалийнхаа жамаар үнэнчээр хамтран хөдөлмөрлөдөг. Заримдаа тэд хоорондоо тулалдаж болох ч бүхэл бүтэн үүрийн тухайд бол тэд ерөнхийдөө хамтын ажиллагааны үндсэн дээр амьдардаг. Нөгөө талаас харин хүмүүс Үндсэн хуультай, хуулийн бүхэл бүтэн тогтолцоо болон цагдаагийн хүчтэй, бидэнд шашин, гайхамшигтай оюун ухаан, хайрлах бүрэн чадвар бүхий зүрх сэтгэл бий. Бидэнд олон байгаа эдгээр гайхалтай зүйлээс үл хамааран бид тэдгээр жижиг шавьжнуудын ард хоцроод байгаа бөгөөд зарим талаар бид зөгийнүүдээс ч ядмаг юм шиг надад санагддаг.
Жишээ нь дэлхий дээрх олон том хотуудад хүмүүс сая саяараа хамт амьдарцгааж, хэдийгээр тэд бие биендээ ойрхон байдаг ч тэдний ихэнх нь ганцаардмал байдалд байна. Тэдний заримд нь хамгийн нандин сэтгэлээ хуваалцах нэг ч хүн байдаггүй бөгөөд байнгын түгшүүр дунд амьдардаг. Энэ бол үнэхээр гунигтай явдал юм. Бид зөвхөн хавьтахын тулд нэгдэж байдаг араатан амьтад биш. Хэрвээ тийм байсан бол бид хэрхэн том том хот, тосгоныг барьж чадах билээ. Бид хамтран амьдрахаас өөр аргагүй болсон нийгмийн амьтад боловч харамсалтай нь өөрсөдтэйгээ адилхан бусад хүмүүсийн төлөө хүлээх хариуцлагын мэдрэмжээр гачигдаж байна. Манай нийгмийг бүрдүүлж байдаг гэр бүл, хамтлагийн үндсэн бүтэц буюу нийгмийн архитектурт алдаа байна уу? Энэ нь бидний гаднах байгууламж буюу машин техник, шинжлэх ухаан, технологи мөн үү? Би тэгэж бодохгүй байна.
Энэ зуунд соёл иргэншлийн авчирсан хурдацтай өөрчлөлтөөс үл хамааран бидний өнөөгийн хурцадмал байдлын хамгийн шууд шалтгаан нь гагцхүү материаллаг хөгжилд хэт ач холбогдол өгсөн явдал юм. Бид өөрсдийн мэдэлгүй эд баялаг руу хошуурч, хүний хамгийн үндсэн хэрэгцээ болох хайр, сайхан сэтгэл, хамтын ажиллагаа болон халамж энэрлийг хайхрахаа больсон. Хэрвээ бид хэн нэгнийг танихгүй бол, эсвэл тухайн хувь хүн, хэсэг бүлэг хүмүүстэй холбоотой мэдрэмж төрөх шалтгаан гарахгүй бол бид зүгээр л тэднийг үл тоомсорлодог. Гэвч хүний нийгмийн хөгжил нь нэг нэгэндээ туслах хүмүүс дээр бүхэлдээ тулгуурладаг. Бидний үндсийн үндэс болсон жинхэнэ хүнлэг чанараа алдах юм бол материаллаг ахуйгаа дээшлүүлэх утга нь юунд орших вэ?
Хэрвээ бид нигүүлсэхүй үзлийг төлөвшүүлж чадвал хариуцлагын чин сэтгэл бий болж чадна гэдэг нь миний хувьд ойлгомжтой асуудал. Чин зүрхнээсээ бусдын зовлонг ойлгож чадах сэтгэл л тэдний өмнөөс хөдлөхөд маань биднийг зоригжуулж чадна.

Үзсэн: 5 852