Дээрхийн Гэгээнтэн Далай лам “Оюун ухаан ба Амьдрал” 26 дахь уулзалтад оролцож байна - 3 дахь өдөр: Мэдрэл судлал
22-01-2013, 17:20 | Хэвлэх
2013 оны 1 дүгээр сарын 19
Энэтхэг, Карнатака, Мундгод, Брайбун Лачи-Брайбун Лачи хийдэд Дээрхийн Гэгээнтэн Далай лам "Оюун ухаан ба амьдрал" хүрээлэнгийн илтгэгч нартай уулзах үед ойролцоогоор 900 орчим лам, гэлэнмаа, оюутнууд ба гадаадын зочид төлөөлөгчид цугларсан бөгөөд тус хийдээс холгүй орших Брайбун Лосалин дацангийн хурлын танхимд 5000 гаруй лам нар цугласан байв. Илтгэлүүд ихэвчлан англи хэл дээр танилцуулагдаж байгаа бөгөөд радио сонсогчдод зориулж төвд хэлээр синхрон орчуулга явагдсан юм. Хурлын үйл явц болон илтгэлүүдийн дагалдах дүрстэй танилцуулгуудыг оролцогч бүрт хүргэх үүднээс видео дэлгэцүүдийг хангалттай тогоор байршуулсан байлаа. Тус хурлын үйл явцыг цахим хуудсаар шууд дамжуулж байгаа бөгөөд 1100 гаруй тогтмол үзэгчтэй байна.
Өнөөдрийн ярилцлага ерөнхийдөө Мэдрэл судлалын шинжлэх ухааны талаар өрнөсөн бөгөөд үдээс өмнө “Уураг тархины өөрчлөлтүүд” сэдвээр мэтгэлцэв. Дээрхийн Гэгээнтэн хүрэлцэн ирж лам оролцогчидтой мэндчилэн суудалдаа заларсны дараа “Оюун Ухаан ба Амьдрал” уулзалтанд хорь гаруй жил оролцсон Ричие Дэвидсон танилцуулгаа эхэлсэн юм.

Дээрхийн Гэгээнтэн Далай лам болон Ричие Дэвидсон нар
"Оюун ухаан ба амьдрал" хурлын гурав дахь өдөр.
Энэтхэг, Мундгод. 2013.1.19. Фото/Тэнзин Чойнжор/ДЛО“Анхаарал ба сэтгэл хөдлөлийн зохицуулалт хоёр нь бясалгал хийх дадалтай хамааралтай. Үүнтэй холдбоотой мэдрэлийн холбоос болон оюун ухааныг дасгалжуулахын үр нөлөөний тал дээр би төвлөрч ярина.”
Тэрээр Уиллиам Жэймсийн анхаарлын талаархи ойлголтыг дурьдав.
Жэймсээс эш татвал, бид барыг харснаар мэдээлэл өгсөж тархины гадаргуу дээр очиж уруудаж дотор эрхтэнд нөлөөлж зүрхний хэмнэл ихэсдэг. Ингэснээр айдас бий болж буцаж тархинд очиж дохио өгдөг. Тархи биенд ямар нэг сэтгэл түгшээсэн үйл болж байгааг олж илрүүлдэг хэмээжээ.
Дээрхийн Гэгээнтэн энэ үйл явцын талаар асуулт асуув. Учир нь түүний сонссоноор айдас бий болсноор цусны эргэлт хөл рүү төвлөрснөөр гүйх боломжийг бий болгодог, уурласан үед цусны эргэлт гарт төвлөрснөөр тулалдах боломжтой болгодог гэжээ. Хэвлийн хөндийн тогтоцыг судласан туршилтуудын үр дүн нь Жэймсийн зөв болохыг харуулсан хэмээн Ричие Дэвидсон тайлбарласан байна. Түүний дараа сэтгэл хөдлөлтэй холбоотой тархины холбоосыг тогтоосон хүн нь Жеймс Папез байжээ.
Уламжлалт ойлголтоор сэтгэл хөдлөлийн үйл явц тархиний гадаргууны гадна явагддаг гэж үздэг байсан. Судалгаанаас үзэхэд дэлхийн II дайнд оролцон шархадсан хүмүүсээс тархины урд хэсэг нь гэмтсэн хүмүүс сэтгэл хөдлөлийн согогтой байсан. Үүнээс харахад тархины гадаргуу ялангуяа тархины урд хэсэг сэтгэл хөдлөлийн үүрэг гүйцэтгэдэг. Харин орчин үеийн ойлголтоор тархины урд гадаргуу сэтгэл хөдлөлийг зохицуулдаг байна.
Ричие 5-6 насны хүүхдүүдэд чихэр өгөөд болзол тавьдаг туршилтийг сануулав. Тэд чихрээ шууд идэж болно. Хэрэв 5 мин хүлээвэл 3 чихэр болгож авах боломжтой байдаг. Тэдгээр болзлыг биелүүлэх чадвартай хүүхдүүд насанд хүрсэн хойноо амжилт гаргах магадлалтай байдаг. “Гол санаа нь, хэрэв бид хүүхдэд багаас нь сахилга батыг эзэмшүүлж дадал болгож чадвал насанд хүрсэн хойно тэдэнд болон нийгэмд ашиг тусаа өгнө.”
Тэдгээр хүлээж чадсан хүүхдүүдэд шагнал өгөхийн оронд хүлээж чадаагүй хүүхдүүдийг шийтгэвэл энэ туршилт амжилттай болох уу хэмээн Дээрхийн Гэгээнтэн асуув. Мэдрэлийн эсийн уян хатан чанар нь сайн ч биш, муу ч биш саармаг зүйл бөгөөд, эерэг нөлөөлөлд автваас сайн үр дүнг авчирдаг хэмээн Ричие тайлбарлалаа.
Мэдрэлийн эсийн уян хатан чанарын сөрөг талыг нь тайлбарлаж болох эсэхийг Дээрхийн Гэгээнтэн асуув.
“Зөвхөн таатай нөхцөл байдал эсвэл хүмүүстэй уулзсан үед идэхиждэг мэдрэлийн эс гэж байдаг байхад мөн таагүй нөхцөлд идэвхижэг мэдрэлийн эсүүд ч бий.”
Випассана бясалгалд гурван сарын турш суралцаж буй хүүхдүүдэд хамааралтайгаар судласан анхаарлын гурван хэлбэрийг дурьдсан бөгөөд тэдгээр нь сэрэмжлүүлэгч, чиглүүлэгч ба ерөнхийлөн удирдагч анхаарал юм. Хүүхдүүдийн анхаарал тогтвортой болж төвлөрөлт нь сайжирсан байна.
Дараа нь нигүүлсэх сэтгэлтэй болгох сургалтын хөтөлбөр хэрэгжүүлж буйгаа Таня Зингер илтгэсэн юм. Уян хатан чанарын аль талыг нь судлах гэж буйгаа тодорхойлох хэрэгтэй, учир нь өөр өөр үйл явцууд тархины өөр өөр холбоосыг ашигладаг.
“Та юу мэдэрч байгааг би яаж мэдэж болох вэ гэвэл олон арга бий. Үүнд хүнийг энэрэх, зовлонг нь ойлгох мэдрэмжийг ажигладаг дотно сэтгэлийн арга, мэдлэгт суурилсан гаргалгааг ашигладаг хүртэхүйн арга гэх мэт байна.”

Таня Зингер "Оюун ухаан ба амьдрал" хуралд илтгэл тавих үеэр
Дээрхийн Гэгээнтэн түүнтэй ярилцаж байгаа нь. Энэтхэг, Мундгод.
2013.1.19. Фото/Тэнзин Чойнжор/ДЛОДотно сэтгэлийн арга нь өгөөмөр эелдэг зан, хайрлах, хүндлэх, санаа тавих болон дулаан сэтгэлээс бүрддэг бол хүртэхүйн хариу үйлдэл нь Буддист нарын хэлдэгчлэн үзэл бодол, түүний дотор хойт дүр болон хийж буй үйлдийн талаархи ухамсар орно хэмээн тайлбарлав. Мөн түүнчлэн судлагдахууны генийн удам ба хүрээлэн буй орчны шинж чанарыг судлах тухай дурьдлаа. Үйлдлүүд нь уураг тархины янз бүрийн хэсэгтэй холбоотой болох нь тодорхой.
“Бусдын сэтгэл хөдлөлийг ажиглах үед бидэнд ижил сэтгэл хөдлөл илэрдэг нь олон нотолгоогоор батлагдсан. Бид Матью Рикардыг сорилтод хамруулсан бөгөөд янз бүрийн сэтгэл хөдлөл, нигүүлсэх сэтгэл, хайр, сайхан сэтгэл зэргийг мэдэрч байх үед нь хянагч багаж ашиглан түүний тархийг ажигласан юм. Ажиглалтаас харахад нинжин сэтгэлийг мэдрэх үед болон бусдын сэтгэлийг хуваалцах мэдрэмжийг мэдрэх үед өөр өөр дохиог хүлээн авсан.”
Дээрхийн Гэгээнтэн санал хэлэхдээ,
“Ерөнхийд нь авч үзвэл нинжин сэтгэл, сайхан сэтгэл зэрэг хүний чанар нь сайжрахыг үргэлж хүсэн тэмүүлж байдаг. Иймээс оюун ухаанаараа, ухамсараараа болон эерэг сэдлээрээ чиглүүлж өгч байх хэрэгтэй.”
Үдээс хойш Ричие Дэвидсон Дээрхийн Гэгээнтний оюуны чадавхийн талаар асуусан асуултад хариулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.
“Өнөөгийн мэдрэл судлалын шинжлэх ухаанд оюуны чадамжийг тодорхойлдог хамгийн түгээмэл арга нь IQ-гийн тест бөгөөд зургаан багц үгэн болон үгэн бус тестээс бүрддэг. Бодит байдал дээр оюуны чадамж гэж юуг хэлэх вэ, янз бүрийн нөхцөлд хэрхэн хариу үзүүлэх вэ гэдэг нь маш өргөн ойлголт юм. Оюуны чадамжийг мэдрэлийн эсийн зүгээс нь авч үзвэл, тархины урд хэсэгт генийн нөлөө их байдаг.”
Дээрхийн Гэгээнтэн бэлтгэгдсэн тархины талаар асуухад, хүний санах ойг ажилтай нь холбоотойгоор бэлтгэж болно, олон тоог санах гэх мэт хэмээн Ричие хариулав. Энэ нь оюуны чадамж гэхээсээ илүү ой тогтоолт юм. Гэхдээ шуурхай ой тогтоолт нь оюуны чадамжийн нэг үзүүлэлт хэмээн Кристоф хэлэв. Янз бүрийн нэр томъёо байдаг тухай Таня дурьдаад талст бүхий оюуны чадамж гэдэг нь ой тогтоолт болон дасан зохицох чадвартай оюуны чадамжийг хэлэх бөгөөд өөрөөр хэлбэл санаа дэвшүүлээд түүнийгээ хэрэгжүүлэх чадварийг хэлнэ.
Дээрхийн гэгээнтэн, юмыг хурдан ойлгодог боловч мэтгэлцэхдээ тааруу хүн байдаг, юмны учрыг ухаж олж чаддаг хүн, хурдан сэтгэх чадвартай хүн, нэвтэрхий оюун ухаантай зэрэг хүмүүс бий хэмээн айлдлаа.
Ричие тайлбарлахдаа, хүмүүсийн олон асуудал нь “Хөшүүн сэтгэл хөдлөл”-тэй холбоотой гэв. Туршилтаас харахад, өмнөх туршлагаггүй хүмүүс нинжин сэтгэлийн талаар бясалгал хийхэд хөшүүн байдлаас амар салж байсан тухай өгүүлэв. Тэрээр барууны зарим хүмүүс үүнийг эхлэхээсээ өмнө санаа түгшсэн байдалтай байдаг хэмээн дүгнэлээ.
Нөгөө талаар анхаарал халамжид тулгуурласан стресс бууруулах үйл ажиллагаанд оролцогчид нь бага стресстэй болсноос гадна “амигдала” буюу сөрөг сэтгэл хөдлөлийн үргэлжлэх хугацааг хянадаг тархины хэсэг нь жижиг болсон байна.Тэрээр 1992 онд хэсэг лам нартай мэдрэл судлалын шинжлэх ухааны талаар ярилцсан тухайгаа эргэн дурсав. Нинжин сэтгэлийг мэдрэх үеийн уураг тархины үйл ажиллагааг хэрхэн хэмжих боломжтойг харуулахыг зорьжээ. Франсиско Варела электродонд холбогдсон туршилтын туулайн дүрд тоглосон байна. Лам нар түүнийг хараад тэсэлгүй инээж эхэлсэн. Тэд Франсискогийн инээдтэй байдлыг харж инээсэн бус харин хүний нинжин сэтгэлийг хүний толгойд мэдрэгч бүхий утас холбон хэмжих гэж байгаа санааг шоолж инээсэн байв.
Нинжин сэтгэл болон зан үйлийн тухай ярихдаа бид танин мэдэх процессийг хэрхэн ашигладаг талаар Таня Зингер ярилаа. Танин мэдэх үйл явц бүр тархины тодорхой хэсэгт харъяалагддаг бөгөөд энэ нь мэдрэлийн эс төдийгүй мэдрэлийн эс ба холбоосыг бий болгодог гентэй ч бас холбоотой. Мөн тэрээр хүний сэдлийн гурван төрлийн тогтолцоог ярьсан юм. Үүнд зан үйлийг тодорхойлогч сэдэл, эрэлхийлэх болон сэргийлэх тогтолцоо, заналхийллийн тогтолцоо, мөн халамжлах, дотносох тогтолцоо байдаг. Окситоцин мэтийн даавар ялгаруулах нь “амигдала”-ын идэвхижилтийг бууруулдаг шиг нинжин сэтгэл дээр төвлөрч бодох нь ижил үр дүнг үзүүлэх үү? хэмээн асуув. Түүний бодлоор нинжин сэтгэлийн сургалт нь тархины холбоос болон сайн сайхан байдалд тодорхой үр дүн өгдөг хэмээн өөрийн ололт дээрээ тулгуурлан дүгнэв.
Гэвш Дадүл Намжал "Оюун ухаан ба амьдрал" хуралд илтгэл тавих
үеэр. Энэтхэг, Мундгод. 2013.1.19. Фото/Тэнзин Чойнжор/ДЛОГэвш Дадүл Намжал тус өдрийн баялаг танилцуулгуудын хаалт болгон мэдрэл судлал ба мэдрэлийн уян хатан чанарыг Буддын ухааны талаас тайлбарлав. Түүний бодлоор энэ нь тархи, мэдрэлийн эс, холбоос зэргийн шинэ бүтэц болон үүрэг бий болгох чадварыг хэлнэ. Аз жаргал гэдэг нь ямар нэг тогтсон хэлбэртэй зүйл биш. Тухайн хүнд ямар нэг зүйл байгаа болон байхгүйгээр тодорхойлогдохгүй бөгөөд энэ нь сурч болох дадал юм. Буддын ухааны зүгээс мэдрэлийн уян хатан чанарыг авч үзвэл энэ нь оюун ухаан ба бие махбодь хоорондын харилцааны ээдрээ бөгөөд хувь заяа /карма/ нь оюун ухаан ба бие махбодийг хооронд нь уялдуулдаг. Мөн түүнчлэн, Буддын сургаальд дурьдсан найман биет мөн чанарыг дурьдсан бөгөөд түүний дотор тархи нь оюун ухааны мөн чанар гэсэн гайхалтай дүгнэлт байлаа.
Тэрээр тархинд гол анхаарлаа хандуулалгүйгээр оюун ухааныг биет бус гэрэл бүхий бөгөөд сурч мэдэх шинжтэй хэмээн тодорхойлов. Бүх ухамсарт үйл явдал нь хүртэхүйн болон оюун ухааны шинжтэй байдаг. Ямар ч үйл явдал оюун ухаан ба оюун ухааны хүчин зүйл, суурь болон хоёрдогч дохионы мэдээллээс бүрдэнэ. Тэрээр тод өнгө бүхий диаграммаар үндсэн оюун ухааныг дүрслэн харуулж, түүний дотор түгээмэл орших оюун ухааны таван хүчин зүйл, үйлийн хүчин зүйлийг тайлбарлахдаа нинжин сэтгэл ба үзэн ядах сэтгэл, сайн болон муу чанарыг бүгдийг нь хамруулав. Мөн түүнчлэн оюун ухааны үйл явц нь маш нарийн учигтай болохыг урам зориг дүүрэн тайлбарлан дүгнэхэд хуралд оролцогсод тус өдөр анхны удагаагаа алга ташин баяр хүргэв.
Энэтхэг, Карнатака, Мундгод, Брайбун Лачи-Брайбун Лачи хийдэд Дээрхийн Гэгээнтэн Далай лам "Оюун ухаан ба амьдрал" хүрээлэнгийн илтгэгч нартай уулзах үед ойролцоогоор 900 орчим лам, гэлэнмаа, оюутнууд ба гадаадын зочид төлөөлөгчид цугларсан бөгөөд тус хийдээс холгүй орших Брайбун Лосалин дацангийн хурлын танхимд 5000 гаруй лам нар цугласан байв. Илтгэлүүд ихэвчлан англи хэл дээр танилцуулагдаж байгаа бөгөөд радио сонсогчдод зориулж төвд хэлээр синхрон орчуулга явагдсан юм. Хурлын үйл явц болон илтгэлүүдийн дагалдах дүрстэй танилцуулгуудыг оролцогч бүрт хүргэх үүднээс видео дэлгэцүүдийг хангалттай тогоор байршуулсан байлаа. Тус хурлын үйл явцыг цахим хуудсаар шууд дамжуулж байгаа бөгөөд 1100 гаруй тогтмол үзэгчтэй байна.
Өнөөдрийн ярилцлага ерөнхийдөө Мэдрэл судлалын шинжлэх ухааны талаар өрнөсөн бөгөөд үдээс өмнө “Уураг тархины өөрчлөлтүүд” сэдвээр мэтгэлцэв. Дээрхийн Гэгээнтэн хүрэлцэн ирж лам оролцогчидтой мэндчилэн суудалдаа заларсны дараа “Оюун Ухаан ба Амьдрал” уулзалтанд хорь гаруй жил оролцсон Ричие Дэвидсон танилцуулгаа эхэлсэн юм.

Дээрхийн Гэгээнтэн Далай лам болон Ричие Дэвидсон нар
"Оюун ухаан ба амьдрал" хурлын гурав дахь өдөр.
Энэтхэг, Мундгод. 2013.1.19. Фото/Тэнзин Чойнжор/ДЛО
Тэрээр Уиллиам Жэймсийн анхаарлын талаархи ойлголтыг дурьдав.
Жэймсээс эш татвал, бид барыг харснаар мэдээлэл өгсөж тархины гадаргуу дээр очиж уруудаж дотор эрхтэнд нөлөөлж зүрхний хэмнэл ихэсдэг. Ингэснээр айдас бий болж буцаж тархинд очиж дохио өгдөг. Тархи биенд ямар нэг сэтгэл түгшээсэн үйл болж байгааг олж илрүүлдэг хэмээжээ.
Дээрхийн Гэгээнтэн энэ үйл явцын талаар асуулт асуув. Учир нь түүний сонссоноор айдас бий болсноор цусны эргэлт хөл рүү төвлөрснөөр гүйх боломжийг бий болгодог, уурласан үед цусны эргэлт гарт төвлөрснөөр тулалдах боломжтой болгодог гэжээ. Хэвлийн хөндийн тогтоцыг судласан туршилтуудын үр дүн нь Жэймсийн зөв болохыг харуулсан хэмээн Ричие Дэвидсон тайлбарласан байна. Түүний дараа сэтгэл хөдлөлтэй холбоотой тархины холбоосыг тогтоосон хүн нь Жеймс Папез байжээ.
Уламжлалт ойлголтоор сэтгэл хөдлөлийн үйл явц тархиний гадаргууны гадна явагддаг гэж үздэг байсан. Судалгаанаас үзэхэд дэлхийн II дайнд оролцон шархадсан хүмүүсээс тархины урд хэсэг нь гэмтсэн хүмүүс сэтгэл хөдлөлийн согогтой байсан. Үүнээс харахад тархины гадаргуу ялангуяа тархины урд хэсэг сэтгэл хөдлөлийн үүрэг гүйцэтгэдэг. Харин орчин үеийн ойлголтоор тархины урд гадаргуу сэтгэл хөдлөлийг зохицуулдаг байна.
Ричие 5-6 насны хүүхдүүдэд чихэр өгөөд болзол тавьдаг туршилтийг сануулав. Тэд чихрээ шууд идэж болно. Хэрэв 5 мин хүлээвэл 3 чихэр болгож авах боломжтой байдаг. Тэдгээр болзлыг биелүүлэх чадвартай хүүхдүүд насанд хүрсэн хойноо амжилт гаргах магадлалтай байдаг. “Гол санаа нь, хэрэв бид хүүхдэд багаас нь сахилга батыг эзэмшүүлж дадал болгож чадвал насанд хүрсэн хойно тэдэнд болон нийгэмд ашиг тусаа өгнө.”
Тэдгээр хүлээж чадсан хүүхдүүдэд шагнал өгөхийн оронд хүлээж чадаагүй хүүхдүүдийг шийтгэвэл энэ туршилт амжилттай болох уу хэмээн Дээрхийн Гэгээнтэн асуув. Мэдрэлийн эсийн уян хатан чанар нь сайн ч биш, муу ч биш саармаг зүйл бөгөөд, эерэг нөлөөлөлд автваас сайн үр дүнг авчирдаг хэмээн Ричие тайлбарлалаа.
Мэдрэлийн эсийн уян хатан чанарын сөрөг талыг нь тайлбарлаж болох эсэхийг Дээрхийн Гэгээнтэн асуув.
“Зөвхөн таатай нөхцөл байдал эсвэл хүмүүстэй уулзсан үед идэхиждэг мэдрэлийн эс гэж байдаг байхад мөн таагүй нөхцөлд идэвхижэг мэдрэлийн эсүүд ч бий.”
Випассана бясалгалд гурван сарын турш суралцаж буй хүүхдүүдэд хамааралтайгаар судласан анхаарлын гурван хэлбэрийг дурьдсан бөгөөд тэдгээр нь сэрэмжлүүлэгч, чиглүүлэгч ба ерөнхийлөн удирдагч анхаарал юм. Хүүхдүүдийн анхаарал тогтвортой болж төвлөрөлт нь сайжирсан байна.
Дараа нь нигүүлсэх сэтгэлтэй болгох сургалтын хөтөлбөр хэрэгжүүлж буйгаа Таня Зингер илтгэсэн юм. Уян хатан чанарын аль талыг нь судлах гэж буйгаа тодорхойлох хэрэгтэй, учир нь өөр өөр үйл явцууд тархины өөр өөр холбоосыг ашигладаг.
“Та юу мэдэрч байгааг би яаж мэдэж болох вэ гэвэл олон арга бий. Үүнд хүнийг энэрэх, зовлонг нь ойлгох мэдрэмжийг ажигладаг дотно сэтгэлийн арга, мэдлэгт суурилсан гаргалгааг ашигладаг хүртэхүйн арга гэх мэт байна.”

Таня Зингер "Оюун ухаан ба амьдрал" хуралд илтгэл тавих үеэр
Дээрхийн Гэгээнтэн түүнтэй ярилцаж байгаа нь. Энэтхэг, Мундгод.
2013.1.19. Фото/Тэнзин Чойнжор/ДЛО
“Бусдын сэтгэл хөдлөлийг ажиглах үед бидэнд ижил сэтгэл хөдлөл илэрдэг нь олон нотолгоогоор батлагдсан. Бид Матью Рикардыг сорилтод хамруулсан бөгөөд янз бүрийн сэтгэл хөдлөл, нигүүлсэх сэтгэл, хайр, сайхан сэтгэл зэргийг мэдэрч байх үед нь хянагч багаж ашиглан түүний тархийг ажигласан юм. Ажиглалтаас харахад нинжин сэтгэлийг мэдрэх үед болон бусдын сэтгэлийг хуваалцах мэдрэмжийг мэдрэх үед өөр өөр дохиог хүлээн авсан.”
Дээрхийн Гэгээнтэн санал хэлэхдээ,
“Ерөнхийд нь авч үзвэл нинжин сэтгэл, сайхан сэтгэл зэрэг хүний чанар нь сайжрахыг үргэлж хүсэн тэмүүлж байдаг. Иймээс оюун ухаанаараа, ухамсараараа болон эерэг сэдлээрээ чиглүүлж өгч байх хэрэгтэй.”
Үдээс хойш Ричие Дэвидсон Дээрхийн Гэгээнтний оюуны чадавхийн талаар асуусан асуултад хариулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.
“Өнөөгийн мэдрэл судлалын шинжлэх ухаанд оюуны чадамжийг тодорхойлдог хамгийн түгээмэл арга нь IQ-гийн тест бөгөөд зургаан багц үгэн болон үгэн бус тестээс бүрддэг. Бодит байдал дээр оюуны чадамж гэж юуг хэлэх вэ, янз бүрийн нөхцөлд хэрхэн хариу үзүүлэх вэ гэдэг нь маш өргөн ойлголт юм. Оюуны чадамжийг мэдрэлийн эсийн зүгээс нь авч үзвэл, тархины урд хэсэгт генийн нөлөө их байдаг.”
Дээрхийн Гэгээнтэн бэлтгэгдсэн тархины талаар асуухад, хүний санах ойг ажилтай нь холбоотойгоор бэлтгэж болно, олон тоог санах гэх мэт хэмээн Ричие хариулав. Энэ нь оюуны чадамж гэхээсээ илүү ой тогтоолт юм. Гэхдээ шуурхай ой тогтоолт нь оюуны чадамжийн нэг үзүүлэлт хэмээн Кристоф хэлэв. Янз бүрийн нэр томъёо байдаг тухай Таня дурьдаад талст бүхий оюуны чадамж гэдэг нь ой тогтоолт болон дасан зохицох чадвартай оюуны чадамжийг хэлэх бөгөөд өөрөөр хэлбэл санаа дэвшүүлээд түүнийгээ хэрэгжүүлэх чадварийг хэлнэ.
Дээрхийн гэгээнтэн, юмыг хурдан ойлгодог боловч мэтгэлцэхдээ тааруу хүн байдаг, юмны учрыг ухаж олж чаддаг хүн, хурдан сэтгэх чадвартай хүн, нэвтэрхий оюун ухаантай зэрэг хүмүүс бий хэмээн айлдлаа.
Ричие тайлбарлахдаа, хүмүүсийн олон асуудал нь “Хөшүүн сэтгэл хөдлөл”-тэй холбоотой гэв. Туршилтаас харахад, өмнөх туршлагаггүй хүмүүс нинжин сэтгэлийн талаар бясалгал хийхэд хөшүүн байдлаас амар салж байсан тухай өгүүлэв. Тэрээр барууны зарим хүмүүс үүнийг эхлэхээсээ өмнө санаа түгшсэн байдалтай байдаг хэмээн дүгнэлээ.
Нөгөө талаар анхаарал халамжид тулгуурласан стресс бууруулах үйл ажиллагаанд оролцогчид нь бага стресстэй болсноос гадна “амигдала” буюу сөрөг сэтгэл хөдлөлийн үргэлжлэх хугацааг хянадаг тархины хэсэг нь жижиг болсон байна.Тэрээр 1992 онд хэсэг лам нартай мэдрэл судлалын шинжлэх ухааны талаар ярилцсан тухайгаа эргэн дурсав. Нинжин сэтгэлийг мэдрэх үеийн уураг тархины үйл ажиллагааг хэрхэн хэмжих боломжтойг харуулахыг зорьжээ. Франсиско Варела электродонд холбогдсон туршилтын туулайн дүрд тоглосон байна. Лам нар түүнийг хараад тэсэлгүй инээж эхэлсэн. Тэд Франсискогийн инээдтэй байдлыг харж инээсэн бус харин хүний нинжин сэтгэлийг хүний толгойд мэдрэгч бүхий утас холбон хэмжих гэж байгаа санааг шоолж инээсэн байв.
Нинжин сэтгэл болон зан үйлийн тухай ярихдаа бид танин мэдэх процессийг хэрхэн ашигладаг талаар Таня Зингер ярилаа. Танин мэдэх үйл явц бүр тархины тодорхой хэсэгт харъяалагддаг бөгөөд энэ нь мэдрэлийн эс төдийгүй мэдрэлийн эс ба холбоосыг бий болгодог гентэй ч бас холбоотой. Мөн тэрээр хүний сэдлийн гурван төрлийн тогтолцоог ярьсан юм. Үүнд зан үйлийг тодорхойлогч сэдэл, эрэлхийлэх болон сэргийлэх тогтолцоо, заналхийллийн тогтолцоо, мөн халамжлах, дотносох тогтолцоо байдаг. Окситоцин мэтийн даавар ялгаруулах нь “амигдала”-ын идэвхижилтийг бууруулдаг шиг нинжин сэтгэл дээр төвлөрч бодох нь ижил үр дүнг үзүүлэх үү? хэмээн асуув. Түүний бодлоор нинжин сэтгэлийн сургалт нь тархины холбоос болон сайн сайхан байдалд тодорхой үр дүн өгдөг хэмээн өөрийн ололт дээрээ тулгуурлан дүгнэв.

Гэвш Дадүл Намжал "Оюун ухаан ба амьдрал" хуралд илтгэл тавих
үеэр. Энэтхэг, Мундгод. 2013.1.19. Фото/Тэнзин Чойнжор/ДЛО
Тэрээр тархинд гол анхаарлаа хандуулалгүйгээр оюун ухааныг биет бус гэрэл бүхий бөгөөд сурч мэдэх шинжтэй хэмээн тодорхойлов. Бүх ухамсарт үйл явдал нь хүртэхүйн болон оюун ухааны шинжтэй байдаг. Ямар ч үйл явдал оюун ухаан ба оюун ухааны хүчин зүйл, суурь болон хоёрдогч дохионы мэдээллээс бүрдэнэ. Тэрээр тод өнгө бүхий диаграммаар үндсэн оюун ухааныг дүрслэн харуулж, түүний дотор түгээмэл орших оюун ухааны таван хүчин зүйл, үйлийн хүчин зүйлийг тайлбарлахдаа нинжин сэтгэл ба үзэн ядах сэтгэл, сайн болон муу чанарыг бүгдийг нь хамруулав. Мөн түүнчлэн оюун ухааны үйл явц нь маш нарийн учигтай болохыг урам зориг дүүрэн тайлбарлан дүгнэхэд хуралд оролцогсод тус өдөр анхны удагаагаа алга ташин баяр хүргэв.
Үзсэн: 3 344
Холбоотой мэдээ: