Дээрхийн Гэгээнтэн Татагат Цал-ыг адислаж, Сикким мужийн Раванглад сургааль айлдав
2-04-2013, 03:30 | Хэвлэх
2013 оны 03 дугаар сарын 25
Энэтхэг, Сикким, Равангла хот – Дээрхийн Гэгээнтэн Далай Лам аварга том буюу 128 фут өндөртэй Бурхан Багшийн зэс дүрийг адислахаар Сикким мужид уригдсан бөгөөд тэрээр тус шүтээнд Татагат Цал хэмээх нэр хайрласан байна. Цэлмэг хөх тэнгэртэй энэ өдрийн өглөө Дээрхийн Гэгээнтэн Далай Лам өөрийн байрлаж буй буудлаасаа гаран хүндэтгэлийн шар шүхэр дор шүтээн байрлах газарт хүрэлцэн ирэв.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Татагат Цал шүтээнийг адислахаар
явж байгаа нь. Энэтхэг, Сикким, Равангла 2013.03.25.
Зураг/Тензин Чойжор/ДЛОТэрээр ёслол хүндэтгэлтэйгээр тууз хайчлан Бурхан Багшийн сэнтий доор байрлах тэнхимийн хаалгыг нээв. Тус тэнхимийн дотор хананд догшин савдагуудын дүрээр чимэглэсэн байх бөгөөд гадна хананд нь Бурхан Багшийн амьдралыг дүрслэн харуулсан байна. Далай Лам чимэглэл зургуудыг бахдан харсаныхаа дараа өөрийн сэнтийд заларч Гошир Гялцав Ринбүүчигийн хамтаар баримлыг адислах ёслол үйлдэв. Удалгүй тэдэн дээр Сиккимийн Ерөнхий сайд Паван Чамлинг, дараа нь Захирагч Ноён БП Сингх нар морилон ирэв. Номоо уншиж дуусаад Бурхан Багшийн шүтээний зүг будаа өргөсний дараа тус баримлыг тойрох ёслол үйлдэв.
Бурхан Багшийн шүтээний доор, хуран цугларсан олны дээр байрлах асарт хүндэт зочид суудлаа эзэлсний дараа Ерөнхий нарийн бичгийн дарга Хатагтай Р Онгму нээлтийн үг хэлэв. Үүний дараа Дээрхийн Гэгээнтнийг урин залж Татагата Цал номын нээлтийг хийв. Ерөнхий сайд Паван Чамлинг цугларсан олонд хандаж үг хэлэхдээ Дээрхийн Гэгээнтэн, Захирагч Ноён БП Сингх болон бусад зочидтой мэндчилэв. Тэрээр тус төсөлд Татагата Цал хэмээн нэр хайрласан болон цаг заваа гарган ирж нээлт хийн адисаа хайрласан Дээрхийн Гэгээнтэнд тусгайлан талархал илэрхийлэв. Сиккийн хүмүүс олон шашин шүтдэг хэдий ч олон жил эв найрамдалтай амьдарсаар ирсэн бөгөөд 328 буддын сүм хийд, 318 хиндү шашны хийд, 74 христийн сүм, 7 лалын сүм ба 2 гүрдвара сүм байдаг явдал нь үүний илрэл юм хэмээн онцлон тэмдэглэв. Буддын шинэ цогцолбор нь хол ойрын мөргөлч нарыг татна гэдэгт итгэж байгаагаа хэлэв. Түүний засгийн газар Буддын сургаалийг өөрийн бодлогодоо суурь болгодог бөгөөд бусад шашиныг дэмжих, ард олондоо эерэг чанарыг төлөвшүүлэх явдлыг дэмжин ажиллахаа мэдэгдэв.
Далай Ламын зөвлөсний дагуу тус цогцолборт номын сан болон сургалтын танхим байгуулсанаа онцлон дурьдав.
Дээрхйин Гэгээнтэн Далай Лам Гошир Гялцав Ринбүүчи, Сиккимийн
Ерөнхий сайд Паван Чамлинг, Хотын Захирагч Ноён БП Сингх нарын
хамтаар Татагата Цал Бурхан Багшийн хөшөөг адислав.
Энэтхэг, Сикким, Равангла 2013.03.25Зураг/Жереми Расселл/ДЛОДээрхийн Гэгээнтэн Сикким болон түүний ард иргэдэд элэгсэг дотно ханддаг болохыг Захирагч Ноён БП Сингх дурьдав. Тэрээр Ерөнхий сайд Паван Чамлингийг Энэтхэгийн аугаа эзэн хаан Ашока-тай зүйрлэв. Ашока нь нь Энэтхэг даяар Буддын хөшөөг босгож, Буддизмийг дэлгэрүүлж, Буддын сургаалиар улс орноо удирдаж байсан байна. Тэрээр цугларлсан олонд хүчирхийллээс ангид байх, нигүүлсэх сэтгэлтэй байх тухай Буддын сургуулийг санаж явахыг уриалав.
Дээрхийн Гэгээнтэн мэндчилэн хэлсэн нь:
“Энэхүү гайхалтай бүтээлийг бид Важракиля-ын зан үйлийн дагуу адисласан болно. Учир нь энэхүү газар эртнээс тус бясалгалын сахиустай холбоотой билээ. Энэхүү газар нь чимээ аниргүй, задгай, амар тайван газар бөгөөд Бурхан Багшийн энэхүү хөшөө танай газар нутгийн байгалийн үзэсгэлэнг чимэглэн, ирсэн мөргөлч нарын дотоод сэтгэлийг өөрчлөх урам өгнө гэдэг итгэж байна.”
Тэрээр Ерөнхий сайдыг эртнээс таньдаг бөгөөд Сиккимийн Буддист уламжлалд түшиглэсэн төслүүд болох Самбрүбце толгой дээрх Гуру Бадмасамбхавагийн хөшөө, өнөөдөр нээж буй Бурхан Багшийн хөшөө болон хараахан дуусаагүй байгаа Жанрайсиг буюу Авалокитешвара хөшөөг бахдаж явдагаа хэлэв.
“Түүний сайн үйлс бүхэн нь саад тотгоргүй биелэх болтугай хэмээн би залбирах болно” гэв.
Тэрээр Сиккимтэй хэрхэн холбогдсон тухайгаа ярихдаа, 1956 онд Бодхгаяд болсон Будда Жаянти-г тэмдэглэх үйл явдалд оролцохоор аялах замдаа Натхула болон Гангток-оор дайран энд анх удаа ирсэн тухайгаа ярив. Тэрээр 1959 оноос хойш энд хэд хэдэн удаа ирсэн байна.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Татагата Цал Бурхан Багшийн
хөшөөг адислах үйл ажиллагааны үеэр хурсан олонд хандан үг хэлэв.
Энэтхэг, Сикким, Равангла 2013.03.25
Зураг/Тензин Чойжор/ДЛОГуру Бадмасамбхавагийн хөшөөний нэгэн адил энэ хөшөө маш олон жилийн настай боловч аль аль нь хэзээ ч үг хэлэхгүй болохыг онцлон хэлэв. Бидэнд хэрэгтэй зүйл бол оюун санаагаа сургаж дадлагажуулах явдал юм. 20 жилийн өмнө Япон улсын Дэлхийн энх тайвны суврагыг Ражгирт нээх үеэр Энэтхэг улсын ерөнхийлөгч жинхэнэ суврагыг бид дотроо босгох ёстой гэж хэлж байсан. Дээрхийн Гэгээнтэн хэлэхдээ, хүмүүсийн янз бүрийн үзэл хандлагад тааруулсан оюун ухааныг сургах олон арга Буддын сургаальд бий. Бид бүхний судлах ёстой Буддын сургаалийн цуглуулга болох 300 гаруй боть Ганжуур, Данжуур нь үүний тухай өгүүлдэг. Ном нь хүндлэн шүтэх эд зүйл байх биш бөгөөд бид түүнийг нээж унших шаардлагатай. Хүний оюун санаа хэрхэн ажилладаг хийгээд сэтгэл хөдлөл хэрхэн үйлчилдэгийг олж мэдэх шаардлагатай. Маань унших хангалтгүй, бид өөрсдийгөө сургах хэрэгтэй. Буддын ном сургаалиуд оюун ухааны талаар маш баялаг тул орчин үеийн эрдэмтэд Буддын сургаалийг дотоод амар амгалангийн жинхэнэ эх үүсвэр авч үзэж судлах болсон.
Шашины хэргийн хэлтсийн нарийн бичгийн дарга Цэчоклинг Ринбүүчи төгсгөлийн талархлын үг хэлэв. Энэхүү арга хэмжээнд оролсон явдалд нь Дээрхийн гэгээнтэн болон хүндэт зочдод талархлаа илэрхийлэв. Мөн түүнчлэн Бурхан Багшийн энэхүү дүрийг сүншиглэх, 9 өөр орны Бурхан Багшийн шүтээнийг цуглуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн Тайланд улсын бүлэг төлөөлөгчдөд талархал илэрхийлэв.
Татагата Цал Бурхан Багшийн хөшөөний айлдварын индэр
Энэтхэг, Сикким, Равангла 2013.03.25
Зураг/Тензин Чойжор/ДЛОҮдээс хойш цаг агаар хүйтэрсэн үеэр Дээрхийн Гэгээнтэн асарт эргэн ирж Нгулчу Догмэ Сангпо-гийн “Бодьсатвагийн 37-н Гарын Авлага” хэмээх сургаалийг айлдав. Тэрээр сургааль уншихаасаа өмнө ихэвчлэн тайлбар хийдэг хэмээгээд, Дарма гэдэг үг нь хорьж барих буюу ямар нэг зүйлээс аврах гэсэн үг бөгөөд угтаа энэ нь зовлонгоос аврах гэсэн утгатай гэв. Үүнтэй утга ижил Төвд үг нь “choi” бөгөөд энэ нь засч залруулах гэсэн утгатай. Дарма гэдэг үгийг дэлхийн бүх шашны уламжлалд ашиглах боломжтой. Дарма нь биднийг хэрхэн зовлонгоос хамгаалдаг вэ гэж бид бодож болно. Зовлонд хүргэдэг сүйтгэгч сэтгэл хөдлөлөөс өөрсдийгөө хамгаалах аргад сургах замаар хамгаалдаг. Өөрсдийгөө өөрчилж зовлонгоос ангид байлгах боломжийг олгодог.
Дээрхийн Гэгээнтэн Эзэн тэнгэрийг шүтдэг ба шүтдэггүй, учир шалтгааны хууль – карма-г номлодог шашинуудын ялгааг тайлбарлав. Хүн сайн үйл хийвэл хүн сайн сайхан явна, харин муу үйл хийвэл зовлон шаналалын учигийг хөндөнө хэмээн Буддын сургааль заадаг. Үүнээс харахад жаргах, зовох эсэх нь бидний гарт байна. Өнөөдөр дэлхийн гол гол шашинууд Энэтхэг улсад цэцэглэн хөгжиж байгаа бөгөөд Энэтхэг улсад бусад шашиныг хүндэтгэх, үүний дотор эв эетэй байх гэдэг нь өнө эртнээс улбаатай бодит жишээ юм.
Татагата Цал Бурхан Багшийн хөшөөг адислах ёслолын үеэр
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын айлдварт настан буурлууд
оролцов. Энэтхэг, Сикким, Равангла 2013.03.25
Зураг/Тензин Чойжор/ДЛОБуддын сургааль нь амьтдыг амар амгаланд хүргэх арга замыг заадаг. Энэхүү номлолыг үүсгэгч Догмэ Сангпо нь Бодьсатва хэмээн өргөмжлөгдсөн бөгөөд энэ талаар хамгийн их мэдлэгтэй хүн. Энэхүү сургааль нь Энэтхэгийн Буддын сонгомол сургуулиудын үндэс болж өгсөн. Нөгөөтэйгүүр тэдгээр сургаалиуд нь бүгд Буддын сургаалиас үүсэлтэй.
“Энэхүү номлолыг бид хамт уншаад мартаж болохгүй. Гэртээ дэмий хадгалах нь ач тусаа өгөхгүй, түүнийг уншиж, дотроо бодож эргэцүүлж сайн ойлгож өөрийн болгох хэрэгтэй. Сургаалийг нь өөрсдийн өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлэх шаардлагатай. Энэхүү номлолыг би шашины аугаа шавь, гүн мэдлэгтэн Күннү Лама Ринбүүчи, Дэнзин Жалцангаас хүлээн авсан”
Бодьсатвад хүрэхийн тулд дан ганц маань унших нь хангалтгүй. Буддагийн нэгэн адилаар сургаалийг амьдралдаа хэрэгжүүлж чадварыг олж авах хэрэгтэй хэмээн Дээрхийн Гэгээнтэн дахин сануулав. Ингэснээр бид өөрсдийн амьдралаа утга учиртай болгоно. “37-н дадал” нь түгээмэл зам мөр, мөн түүнчлэн гэгээрэлд хүрэх оюун санааг хөгжүүлэх тухай өгүүлдэг. Үүний дараа чадварлаг арга барил, цэцэн ухаан ба зургаан барамид, эцэст нь сургаальдаа үнэнч байх тухай өгүүлдэг.
Маргааш өглөө Дээрхийн гэгээнтэн Урт удаан нас хайрлагч Цагаа дарь Эхийн авшиг хайрлах бөгөөд үүний дараа түүнд Бат-Оршил өргөх болно.
Энэтхэг, Сикким, Равангла хот – Дээрхийн Гэгээнтэн Далай Лам аварга том буюу 128 фут өндөртэй Бурхан Багшийн зэс дүрийг адислахаар Сикким мужид уригдсан бөгөөд тэрээр тус шүтээнд Татагат Цал хэмээх нэр хайрласан байна. Цэлмэг хөх тэнгэртэй энэ өдрийн өглөө Дээрхийн Гэгээнтэн Далай Лам өөрийн байрлаж буй буудлаасаа гаран хүндэтгэлийн шар шүхэр дор шүтээн байрлах газарт хүрэлцэн ирэв.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Татагат Цал шүтээнийг адислахаар
явж байгаа нь. Энэтхэг, Сикким, Равангла 2013.03.25.
Зураг/Тензин Чойжор/ДЛО
Бурхан Багшийн шүтээний доор, хуран цугларсан олны дээр байрлах асарт хүндэт зочид суудлаа эзэлсний дараа Ерөнхий нарийн бичгийн дарга Хатагтай Р Онгму нээлтийн үг хэлэв. Үүний дараа Дээрхийн Гэгээнтнийг урин залж Татагата Цал номын нээлтийг хийв. Ерөнхий сайд Паван Чамлинг цугларсан олонд хандаж үг хэлэхдээ Дээрхийн Гэгээнтэн, Захирагч Ноён БП Сингх болон бусад зочидтой мэндчилэв. Тэрээр тус төсөлд Татагата Цал хэмээн нэр хайрласан болон цаг заваа гарган ирж нээлт хийн адисаа хайрласан Дээрхийн Гэгээнтэнд тусгайлан талархал илэрхийлэв. Сиккийн хүмүүс олон шашин шүтдэг хэдий ч олон жил эв найрамдалтай амьдарсаар ирсэн бөгөөд 328 буддын сүм хийд, 318 хиндү шашны хийд, 74 христийн сүм, 7 лалын сүм ба 2 гүрдвара сүм байдаг явдал нь үүний илрэл юм хэмээн онцлон тэмдэглэв. Буддын шинэ цогцолбор нь хол ойрын мөргөлч нарыг татна гэдэгт итгэж байгаагаа хэлэв. Түүний засгийн газар Буддын сургаалийг өөрийн бодлогодоо суурь болгодог бөгөөд бусад шашиныг дэмжих, ард олондоо эерэг чанарыг төлөвшүүлэх явдлыг дэмжин ажиллахаа мэдэгдэв.
Далай Ламын зөвлөсний дагуу тус цогцолборт номын сан болон сургалтын танхим байгуулсанаа онцлон дурьдав.
Дээрхйин Гэгээнтэн Далай Лам Гошир Гялцав Ринбүүчи, Сиккимийн
Ерөнхий сайд Паван Чамлинг, Хотын Захирагч Ноён БП Сингх нарын
хамтаар Татагата Цал Бурхан Багшийн хөшөөг адислав.
Энэтхэг, Сикким, Равангла 2013.03.25Зураг/Жереми Расселл/ДЛО
Дээрхийн Гэгээнтэн мэндчилэн хэлсэн нь:
“Энэхүү гайхалтай бүтээлийг бид Важракиля-ын зан үйлийн дагуу адисласан болно. Учир нь энэхүү газар эртнээс тус бясалгалын сахиустай холбоотой билээ. Энэхүү газар нь чимээ аниргүй, задгай, амар тайван газар бөгөөд Бурхан Багшийн энэхүү хөшөө танай газар нутгийн байгалийн үзэсгэлэнг чимэглэн, ирсэн мөргөлч нарын дотоод сэтгэлийг өөрчлөх урам өгнө гэдэг итгэж байна.”
Тэрээр Ерөнхий сайдыг эртнээс таньдаг бөгөөд Сиккимийн Буддист уламжлалд түшиглэсэн төслүүд болох Самбрүбце толгой дээрх Гуру Бадмасамбхавагийн хөшөө, өнөөдөр нээж буй Бурхан Багшийн хөшөө болон хараахан дуусаагүй байгаа Жанрайсиг буюу Авалокитешвара хөшөөг бахдаж явдагаа хэлэв.
“Түүний сайн үйлс бүхэн нь саад тотгоргүй биелэх болтугай хэмээн би залбирах болно” гэв.
Тэрээр Сиккимтэй хэрхэн холбогдсон тухайгаа ярихдаа, 1956 онд Бодхгаяд болсон Будда Жаянти-г тэмдэглэх үйл явдалд оролцохоор аялах замдаа Натхула болон Гангток-оор дайран энд анх удаа ирсэн тухайгаа ярив. Тэрээр 1959 оноос хойш энд хэд хэдэн удаа ирсэн байна.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Татагата Цал Бурхан Багшийн
хөшөөг адислах үйл ажиллагааны үеэр хурсан олонд хандан үг хэлэв.
Энэтхэг, Сикким, Равангла 2013.03.25
Зураг/Тензин Чойжор/ДЛО
Шашины хэргийн хэлтсийн нарийн бичгийн дарга Цэчоклинг Ринбүүчи төгсгөлийн талархлын үг хэлэв. Энэхүү арга хэмжээнд оролсон явдалд нь Дээрхийн гэгээнтэн болон хүндэт зочдод талархлаа илэрхийлэв. Мөн түүнчлэн Бурхан Багшийн энэхүү дүрийг сүншиглэх, 9 өөр орны Бурхан Багшийн шүтээнийг цуглуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн Тайланд улсын бүлэг төлөөлөгчдөд талархал илэрхийлэв.
Татагата Цал Бурхан Багшийн хөшөөний айлдварын индэр
Энэтхэг, Сикким, Равангла 2013.03.25
Зураг/Тензин Чойжор/ДЛО
Дээрхийн Гэгээнтэн Эзэн тэнгэрийг шүтдэг ба шүтдэггүй, учир шалтгааны хууль – карма-г номлодог шашинуудын ялгааг тайлбарлав. Хүн сайн үйл хийвэл хүн сайн сайхан явна, харин муу үйл хийвэл зовлон шаналалын учигийг хөндөнө хэмээн Буддын сургааль заадаг. Үүнээс харахад жаргах, зовох эсэх нь бидний гарт байна. Өнөөдөр дэлхийн гол гол шашинууд Энэтхэг улсад цэцэглэн хөгжиж байгаа бөгөөд Энэтхэг улсад бусад шашиныг хүндэтгэх, үүний дотор эв эетэй байх гэдэг нь өнө эртнээс улбаатай бодит жишээ юм.
Татагата Цал Бурхан Багшийн хөшөөг адислах ёслолын үеэр
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын айлдварт настан буурлууд
оролцов. Энэтхэг, Сикким, Равангла 2013.03.25
Зураг/Тензин Чойжор/ДЛО
“Энэхүү номлолыг бид хамт уншаад мартаж болохгүй. Гэртээ дэмий хадгалах нь ач тусаа өгөхгүй, түүнийг уншиж, дотроо бодож эргэцүүлж сайн ойлгож өөрийн болгох хэрэгтэй. Сургаалийг нь өөрсдийн өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлэх шаардлагатай. Энэхүү номлолыг би шашины аугаа шавь, гүн мэдлэгтэн Күннү Лама Ринбүүчи, Дэнзин Жалцангаас хүлээн авсан”
Бодьсатвад хүрэхийн тулд дан ганц маань унших нь хангалтгүй. Буддагийн нэгэн адилаар сургаалийг амьдралдаа хэрэгжүүлж чадварыг олж авах хэрэгтэй хэмээн Дээрхийн Гэгээнтэн дахин сануулав. Ингэснээр бид өөрсдийн амьдралаа утга учиртай болгоно. “37-н дадал” нь түгээмэл зам мөр, мөн түүнчлэн гэгээрэлд хүрэх оюун санааг хөгжүүлэх тухай өгүүлдэг. Үүний дараа чадварлаг арга барил, цэцэн ухаан ба зургаан барамид, эцэст нь сургаальдаа үнэнч байх тухай өгүүлдэг.
Маргааш өглөө Дээрхийн гэгээнтэн Урт удаан нас хайрлагч Цагаа дарь Эхийн авшиг хайрлах бөгөөд үүний дараа түүнд Бат-Оршил өргөх болно.
Үзсэн: 2 773
Холбоотой мэдээ: