Адиша гэгээний "Бодь Мөрийн Зул" айлдав
23-05-2013, 06:38 | Хэвлэх
2013 оны 5 дугаар сарын 21
АНУ, Кентаки муж, Луйзвил хот, 2013.05.20 – Энэ өдөр өглөөний номлолоо айлдахын өмнө Далай багш дэлхийн өнцөг булан бүрт энх тайван, шударга ёс, хүрээлэн буй орчны төлөө ажиллаж буй залуусын төлөөлөлтэй уулзлаа. Үүний зорилго нь хүн бүрт сайн амьдралыг хүртээх дэлхий ертөнцийг бий болгох юм. Хэн нэгний төлөө бол энэ нь үйл хэрэг амжилтгүй болох нь ойлгомжтой. Дээрхийн Гэгээнтэн тэдгээр залуусын тайлан, бусад дагалдах үйл ажиллагааны талаар сонсоод өндөр сэтгэгдэлтэй байлаа. Мөн Луйзвилийн эргэн тойронд амьдарч буй Төвд хүмүүс, мөн Хамба ламтан Жосеф Курцтэй уулзсан юм.
Тэдэнд хандан:
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Луйзвил хот дах өөрийн төлөөлөгч
нартай уулзав. Кентаки муж, Луйзвил хот, 2013.05.20.
Зургийг Жереми Расселл (ДЛО)“Би 54 жилийн турш цагаачлан амьдарч байна. Бидний юу хийх нь чөлөөтэй ч бид өөрсдийн хэл соёлоо хэвээр нь авч үлдэх үүрэгтэй. VII зуунд Төвд нэгдмэл, хүчирхэг улс орон байлаа. Дараа нь бутарч сайн муу олон цаг үеийг элээсэн ч цасны орны ард түмэн бид өөрсдийгөө Төвд хүмүүс хэмээн боддог. Нэгдмэл нэг хэл соёлтой байгаа маань биднийг нэгтгэж байгаа юм. Энэ нь бидний бахархал”.
Үүний дараа Дээрхийн Гэгээнтэн өнөөдрийн номлолоо айлдахаар тайзнаа залрахад танхим дүүрэн нижигнүүлэн алга ташив. Удалгүй алга ташилт том хийл хөгжмийн гунигтай зөөлөн аялгуугаар солигдлоо. Далай багш суудалдаа залрахын өмнө түүний сэнтийн ард залсан Бурхан багшийн хөрөгт мөргөв.
“Та бүхэнд өглөөний мэнд хүргэе. Үдээс өмнө болон үдээс хойш энэхүү тусгайлсан номыг айлдах завшаан олдсонд баяртай байна. Уг номыг Энэтхэгийн Бурханы шашинтан их бандида, XI зууны гүн ухаантан Төвдийн баруун бүсэд Гужэ хааны зарлигаар зохиожээ. Энэ номыг нээхийн өмнө уг номтой холбон нэгэн зүйлийг яръя.”
Хүн бүр эхээс төрдөг бөгөөд эхийн хайр элбэрлээр өсөн торнидог. Энд суугаа 6000 гаруй сонсогчид та нар ч эхийн элбэрэл хайрыг амтлан өсч төдий чинээгээрээ аз жаргалтай, өөртөө итгэлтэй хүмүүс болсон байхаа. Айл хөршүүдийн дунд ч хэдий чинээ нөхөрсөг, найрсаг байна төдий чинээ аз жаргалтай амар тайван байдаг.
“Хэрэв бусдын сайн сайхны төлөө санаа тавьж, шударгаар ярьж, итгэл элбэрэл хайраар тэтгэвээс олон үнэнч найз нөхөдтэй болно. Эерэг бодол, бясалгал дадал нь сайн сайхан байдалд үлэмж нөлөөтэйгээс гадна цусны даралт болон стрессийг бууруулдаг нь эрдэмтдийн судалгаагаар нотлогджээ. Оюун санааны эерэг бодол, дадал нь бидний амьдралыг дээшлүүлдэг.”
Спорт үзэх, хөгжим сонсох зэрэг зүйл нь бидний мэдрэхүйд тааламжтай байдлыг үүсгэдэг ч ахархан хугацааны материаллаг тааламжтай байдал юм. Тухайн үед тааламжтай байдаг ч үйл явдал дуусахад тэр мэдрэмж ч мөн арилдаг. Дээрхийн Гэгээнтэн нэгэн болсон явдлыг дурсав. Нэгэн Энэтхэг гэр бүлийнхэнтэй уулзах үеэр түүнээс ямар нэвтрүүлэг үзэх дуртай вэ гэж асуусанд зурагт үздэггүй тухайгаа хэлээд BBC радиогоор мэдээ сонсдог тухайгаа тайлбарлахад хүү нь маш гайхсан байдалтай цагийг тэгээд юунд зарцуулдаг вэ гэж асуусан хэмээлээ.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам айлдварын үеэр. Кентаки муж,
Луйзвил хот, 2013.05.20. Зургийг Соном ЗогсанГэтэл үүний эсрэг жишээ Барселонад Христийн шашинтан таван жил ууланд сууж хайрын бясалгал хийсэн лам хүнтэй уулзахад түүний нүд нь гэрэлтэж үнэхээр оюун санааны дадлыг суулгасан нь харагдаж байсан.
“Хэрэв та нар ямар нэгэн шүүлт бодолгүйгээр над руу харвал таны ухамсар миний дүрсийг тусгаж авна. Ингээд нүдээ анихад оюун санаанд дүр зураг үлдэнэ. Оюун санааны баяр баясгалан, цэцэн ухаанд хүрэхэд оюун санаагаа дадалжуулсан сэтгэлийн амар амгалангаар дамжуулан хүрнэ. Томоохон шашны сургадаг хайр, энэрэл, хүлцэл тэвчээр нь оюун санааны дадлаас үүдэлтэй.”
Буддизмд миний ажигласнаар Хятад, Япон, Солонгос, Вьетнам улсууд Шри Ланк, Тайланд, Мьянмараас олдсон Пали уламжлалтай. Төвд, Монгол улсууд санскрит уламжлалтай. Санскрит уламжлалд сахил, санваар, ёс жаяг Винаяа ёсыг дагадаг. Энэ нь Пали уламжлалд ч бас бий. Харин оюун санааны түвшинд Бодьсадвын явдлыг мөрддөг. Оюун санааны түвшинд улам бүр гүнзгийрч эрч энергиэр ундарч байхын тулд биеийн Тантраяана дасгалыг хийдэг. Заримдаа түүхийн үүднээс авч үзвэл санскрит уламжлал нь Пали уламжлалаас доогуур юм шиг буруу ойлголт байсан. Тиймээс ч санскрит уламжлал нь үнэхээр Бурханы сургаалийг дагаж байна уу гэсэн асуулт гарч ирнэ.
Хэдэн жилийн өмнө Дээрхийн Гэгээнтэн Австралид Шашны Дэлхийн Парламентэд оролцож байх үед хоёр Мьянмарын шар нөмрөгтэй лам түүнтэй уулзахын хүссэн аж. Бүгдээрээ Бурханы сургаалийг дагадаг хэдий ч ялгаа байсаар байна хэмээхэд Дээрхийн Гэгээнтэн ялгаа байгааг хүлээн зөвшшөрөхийн сацуу энэ хоёр уламжлал адилхан Винаяа буюу сахил санваарын сахидаг гэхэд тэр хоёр лам гайхан дуу алдаж “Та сахидаг юм уу? ” хэмээн асуусан гэлээ.
Санскрит уламжлал нь учир шалтгааныг олох хийгээд олон талт байдлаас нь харах талаасаа гайхалтай билээ. Энэтхэгийн их багш, гүн сэтгэгч Шантаракшита VIII зуунд Буддизмыг анх Төвдөд дэлгэрүүлжээ. Тэрээр учир шалтгаан хийгээд танин мэдэхүйг голчлон үзсэн байна. Энэ нь Наландагийн уламжлал бөгөөд өнөөг хүртэл Төвдийн Буддизмын гол түлхүүр болсон юм. Буддизмыг судлах суралцах явцдаа ном судрыг цээжлэхээс гадна утга учрыг тунгаан хэлэлцэн мэтгэлцдэг.
Дээрхийн Гэгээнтэн Далай Багшийн айлдварыг сонсохоор 6,000 хүн
хуран цуглав. Кентаки муж, Луйзвил хот, 2013.05.20.
Зургийг Жереми Расселл (ДЛО)Энэ номын зохиолч Дибамгара Шрижнана Атиша Бенгалын язгууртны гэр бүлд төрсөн ба Шантаракшита багшийн гэр бүлтэй холбоотой байсан аж. Тэрээр Викрамашила хийдэд голлон суусан ч Наланда-д ч мөн суусан хэмээн айлдав. “Бодь Мөрийн Зул” энэхүү номыг Дээрхийн Гэгээнтэн Сэргон Цэншар Ринбүүчигээр хөтлүүлсэн юмсанжээ. “Бодь Мөрийн Зул” хэмээн нэрийдсэний учир нь бодь мөрийн явдлын талаар буруу ойлголтыг арилгахыг зорьсон хэрэг буй заа. Энэтхэгийн эх зохиолд санскрит нэр өгөн Төвд хэлэнд орчуулагджээ.
Энэ зохиол нь анхан шат, дунд шат, ахисан түвшний бүхий л сүсэгтэнд хэрэгтэй. Анхан шатны түвшинд ёс суртахууны зөв дадлаар зовлонгоос ангижрах зорилгыг агуулж бие, хэл, сэтгэлээр үйлдэх арван цагаан буяныг дагах орно. Мөн төвлөрөх зүйл нь л өөр болохоос, бусад шашинд ч байдгийн адил аливаа нэгэн авралыг хайдаг. Мөн мэдээж зөвхөн энэ амьдрал хийгээд материаллаг зүйлсээр хязгаарлахгүй байхыг номлодог.
Дунд түвшинд оршихуйн мөчлөгөөс ангижрах, ахисан түвшинд Бодьсадвын сэрэмжит оюун санааг хөгжүүлэн зургаан төгс төгөлдрийн дадалд хүрэх юм. Энэ дадал төвлөрлөөр аль ч уламжлалыг дагасан амжилтанд хүрч чадна нэмээн Дээрхийн Гэгээнтэн тодруулан айлдав. Төвлөрч буй дүр зураг нь л өөр. Жишээ нь Христийн шашинтан Гэгээн Мариа эсвэл загалмай байхад Лалын шашинтан Мекка байх жишээтэй. Харин Буддизмд тохой өндөр, гарын урттай хэмжээнд тод томруун, Буддагийн дүрийг тодруулан дүрсэлдэг.
“Мөн амьсгалаа төвлөрөх цэгээ болгон ашиглах нь илүү хэрэгтэй байж болох юм. Учир нь энэ хэт бүдүүн тойм зүйл биш, хэт нарийн нягт зүйл биш, амьдралын нэгэн үзэгдэл. Амьсгалаа ажиглан оюун санаагаа 1-21, 50 эсвэл 100 хүртэл амьсгаа авах, амьгаа гаргах дээр төвлөрүүлээрэй.”
Ийнхүү номоо айлдан, юмс үзэгдлийг хоосон чанараар нь ухан ойлгож оюун санааны хоосон чанар хийгээд одоогийн оршин амьдарч байгаа маань хоосон чанартайг мэдэж үүнийг үнэлэх цаг үе иржээ. Эцэст нь Жанчив Од хаан хүн бүрийг үүнд суралцахыг зарлиг буулгасан боловч Атиша Гэгээнтэн тарнийн ёсыг ч мөн суралцахыг болгоосон байдаг.
Дээрхийн Гэгээнтэн Далай Багшийн ном айлдсан Юум Төвийн индэр.
Кентаки муж, Луйзвил хот, 2013.05.20. Зургийг Жереми Расселл (ДЛО)Ном уншиж дууслаа хэмээн Дээрхийн Гэгээнтэн айлдаад: Та бүхэн ядраагүй хэмээн найдаж байна. Буддист бус хүмүүс миний тайлбараас хэрэгтэй мэдээлэл олж авсан гэж найдаж байна. Харин Буддын шашинтанууд номоо дахин дахин уншаарай. Үүгээр сэтгэл ханаж болохгүй. Мэдрэхүйгээр зөвхөн материаллаг зүйлээс таашаал авдаг бөгөөд энэ нь ч хязгаарлагдмал байдаг. Харин оюун санааны мөн чанар нь энэ мэт хязгааргүйгээр үл барам оюун санаа ч хэлбэр дүрсгүй тул мэдлэгт ч хязгаар байхгүй. Иймээс өөрийн мэдсэн зүйлээр сэтгэл бүү ханаж алгуур бүү суугаарай. Илүү их сурч мэдэхийн хүслээр жигүүрлээрэй.”
Далай багш Ламримын магтаалыг англиар уншиж хүн бүрийг даган уншихыг хүслээ.
Зохион байгуулагчдын зүгээс Анн Валтер Дээрхийн Гэгээнтэнд талархал илэрхийлээд энэхүү айлдварын үйл ажиллагааг зохион байгуулахад оролцсон ивээн тэтгэгч нар болон сайн дурынханд ч мөн талархал илэрхийлэв.
Дээрхийн Гэгээнтэн айлдварын төгсгөлд:
“Оюун санааны хөгжилд цаг хугацаа хэрэгтэй. Эхэндээ хэцүү мэт санагдавч илүү ихийг суралцах тусам хялбар болж эхэлнэ. Бодит бус үр дүнг хэт яаран бүү хүлээгээрэй. Оюун санааны өөрчлөлт тийм хурдан явагддаггүй. Үүнд тэсвэр тэвчээр, шийдэмгий зориг хэрэгтэй. Хэдэн сар, хэдэн жил ч болж магад. Гэвч үүний эцэст өөрийн дараагийн зорилго чиглэлд итгэл төгс болно.”
Эцэст нь “Шантидева Гэгээний
Орчлон хэдий чинээ оршино
Амьтан төдий чинээ орших хүртэл
Би бээр мөн тэр сацуу оршоод
Амьтны зовлонг арилгах болтугай”
эш татан айлдлаа.
АНУ, Кентаки муж, Луйзвил хот, 2013.05.20 – Энэ өдөр өглөөний номлолоо айлдахын өмнө Далай багш дэлхийн өнцөг булан бүрт энх тайван, шударга ёс, хүрээлэн буй орчны төлөө ажиллаж буй залуусын төлөөлөлтэй уулзлаа. Үүний зорилго нь хүн бүрт сайн амьдралыг хүртээх дэлхий ертөнцийг бий болгох юм. Хэн нэгний төлөө бол энэ нь үйл хэрэг амжилтгүй болох нь ойлгомжтой. Дээрхийн Гэгээнтэн тэдгээр залуусын тайлан, бусад дагалдах үйл ажиллагааны талаар сонсоод өндөр сэтгэгдэлтэй байлаа. Мөн Луйзвилийн эргэн тойронд амьдарч буй Төвд хүмүүс, мөн Хамба ламтан Жосеф Курцтэй уулзсан юм.
Тэдэнд хандан:
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Луйзвил хот дах өөрийн төлөөлөгч
нартай уулзав. Кентаки муж, Луйзвил хот, 2013.05.20.
Зургийг Жереми Расселл (ДЛО)
Үүний дараа Дээрхийн Гэгээнтэн өнөөдрийн номлолоо айлдахаар тайзнаа залрахад танхим дүүрэн нижигнүүлэн алга ташив. Удалгүй алга ташилт том хийл хөгжмийн гунигтай зөөлөн аялгуугаар солигдлоо. Далай багш суудалдаа залрахын өмнө түүний сэнтийн ард залсан Бурхан багшийн хөрөгт мөргөв.
“Та бүхэнд өглөөний мэнд хүргэе. Үдээс өмнө болон үдээс хойш энэхүү тусгайлсан номыг айлдах завшаан олдсонд баяртай байна. Уг номыг Энэтхэгийн Бурханы шашинтан их бандида, XI зууны гүн ухаантан Төвдийн баруун бүсэд Гужэ хааны зарлигаар зохиожээ. Энэ номыг нээхийн өмнө уг номтой холбон нэгэн зүйлийг яръя.”
Хүн бүр эхээс төрдөг бөгөөд эхийн хайр элбэрлээр өсөн торнидог. Энд суугаа 6000 гаруй сонсогчид та нар ч эхийн элбэрэл хайрыг амтлан өсч төдий чинээгээрээ аз жаргалтай, өөртөө итгэлтэй хүмүүс болсон байхаа. Айл хөршүүдийн дунд ч хэдий чинээ нөхөрсөг, найрсаг байна төдий чинээ аз жаргалтай амар тайван байдаг.
“Хэрэв бусдын сайн сайхны төлөө санаа тавьж, шударгаар ярьж, итгэл элбэрэл хайраар тэтгэвээс олон үнэнч найз нөхөдтэй болно. Эерэг бодол, бясалгал дадал нь сайн сайхан байдалд үлэмж нөлөөтэйгээс гадна цусны даралт болон стрессийг бууруулдаг нь эрдэмтдийн судалгаагаар нотлогджээ. Оюун санааны эерэг бодол, дадал нь бидний амьдралыг дээшлүүлдэг.”
Спорт үзэх, хөгжим сонсох зэрэг зүйл нь бидний мэдрэхүйд тааламжтай байдлыг үүсгэдэг ч ахархан хугацааны материаллаг тааламжтай байдал юм. Тухайн үед тааламжтай байдаг ч үйл явдал дуусахад тэр мэдрэмж ч мөн арилдаг. Дээрхийн Гэгээнтэн нэгэн болсон явдлыг дурсав. Нэгэн Энэтхэг гэр бүлийнхэнтэй уулзах үеэр түүнээс ямар нэвтрүүлэг үзэх дуртай вэ гэж асуусанд зурагт үздэггүй тухайгаа хэлээд BBC радиогоор мэдээ сонсдог тухайгаа тайлбарлахад хүү нь маш гайхсан байдалтай цагийг тэгээд юунд зарцуулдаг вэ гэж асуусан хэмээлээ.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам айлдварын үеэр. Кентаки муж,
Луйзвил хот, 2013.05.20. Зургийг Соном Зогсан
“Хэрэв та нар ямар нэгэн шүүлт бодолгүйгээр над руу харвал таны ухамсар миний дүрсийг тусгаж авна. Ингээд нүдээ анихад оюун санаанд дүр зураг үлдэнэ. Оюун санааны баяр баясгалан, цэцэн ухаанд хүрэхэд оюун санаагаа дадалжуулсан сэтгэлийн амар амгалангаар дамжуулан хүрнэ. Томоохон шашны сургадаг хайр, энэрэл, хүлцэл тэвчээр нь оюун санааны дадлаас үүдэлтэй.”
Буддизмд миний ажигласнаар Хятад, Япон, Солонгос, Вьетнам улсууд Шри Ланк, Тайланд, Мьянмараас олдсон Пали уламжлалтай. Төвд, Монгол улсууд санскрит уламжлалтай. Санскрит уламжлалд сахил, санваар, ёс жаяг Винаяа ёсыг дагадаг. Энэ нь Пали уламжлалд ч бас бий. Харин оюун санааны түвшинд Бодьсадвын явдлыг мөрддөг. Оюун санааны түвшинд улам бүр гүнзгийрч эрч энергиэр ундарч байхын тулд биеийн Тантраяана дасгалыг хийдэг. Заримдаа түүхийн үүднээс авч үзвэл санскрит уламжлал нь Пали уламжлалаас доогуур юм шиг буруу ойлголт байсан. Тиймээс ч санскрит уламжлал нь үнэхээр Бурханы сургаалийг дагаж байна уу гэсэн асуулт гарч ирнэ.
Хэдэн жилийн өмнө Дээрхийн Гэгээнтэн Австралид Шашны Дэлхийн Парламентэд оролцож байх үед хоёр Мьянмарын шар нөмрөгтэй лам түүнтэй уулзахын хүссэн аж. Бүгдээрээ Бурханы сургаалийг дагадаг хэдий ч ялгаа байсаар байна хэмээхэд Дээрхийн Гэгээнтэн ялгаа байгааг хүлээн зөвшшөрөхийн сацуу энэ хоёр уламжлал адилхан Винаяа буюу сахил санваарын сахидаг гэхэд тэр хоёр лам гайхан дуу алдаж “Та сахидаг юм уу? ” хэмээн асуусан гэлээ.
Санскрит уламжлал нь учир шалтгааныг олох хийгээд олон талт байдлаас нь харах талаасаа гайхалтай билээ. Энэтхэгийн их багш, гүн сэтгэгч Шантаракшита VIII зуунд Буддизмыг анх Төвдөд дэлгэрүүлжээ. Тэрээр учир шалтгаан хийгээд танин мэдэхүйг голчлон үзсэн байна. Энэ нь Наландагийн уламжлал бөгөөд өнөөг хүртэл Төвдийн Буддизмын гол түлхүүр болсон юм. Буддизмыг судлах суралцах явцдаа ном судрыг цээжлэхээс гадна утга учрыг тунгаан хэлэлцэн мэтгэлцдэг.
Дээрхийн Гэгээнтэн Далай Багшийн айлдварыг сонсохоор 6,000 хүн
хуран цуглав. Кентаки муж, Луйзвил хот, 2013.05.20.
Зургийг Жереми Расселл (ДЛО)
Энэ зохиол нь анхан шат, дунд шат, ахисан түвшний бүхий л сүсэгтэнд хэрэгтэй. Анхан шатны түвшинд ёс суртахууны зөв дадлаар зовлонгоос ангижрах зорилгыг агуулж бие, хэл, сэтгэлээр үйлдэх арван цагаан буяныг дагах орно. Мөн төвлөрөх зүйл нь л өөр болохоос, бусад шашинд ч байдгийн адил аливаа нэгэн авралыг хайдаг. Мөн мэдээж зөвхөн энэ амьдрал хийгээд материаллаг зүйлсээр хязгаарлахгүй байхыг номлодог.
Дунд түвшинд оршихуйн мөчлөгөөс ангижрах, ахисан түвшинд Бодьсадвын сэрэмжит оюун санааг хөгжүүлэн зургаан төгс төгөлдрийн дадалд хүрэх юм. Энэ дадал төвлөрлөөр аль ч уламжлалыг дагасан амжилтанд хүрч чадна нэмээн Дээрхийн Гэгээнтэн тодруулан айлдав. Төвлөрч буй дүр зураг нь л өөр. Жишээ нь Христийн шашинтан Гэгээн Мариа эсвэл загалмай байхад Лалын шашинтан Мекка байх жишээтэй. Харин Буддизмд тохой өндөр, гарын урттай хэмжээнд тод томруун, Буддагийн дүрийг тодруулан дүрсэлдэг.
“Мөн амьсгалаа төвлөрөх цэгээ болгон ашиглах нь илүү хэрэгтэй байж болох юм. Учир нь энэ хэт бүдүүн тойм зүйл биш, хэт нарийн нягт зүйл биш, амьдралын нэгэн үзэгдэл. Амьсгалаа ажиглан оюун санаагаа 1-21, 50 эсвэл 100 хүртэл амьсгаа авах, амьгаа гаргах дээр төвлөрүүлээрэй.”
Ийнхүү номоо айлдан, юмс үзэгдлийг хоосон чанараар нь ухан ойлгож оюун санааны хоосон чанар хийгээд одоогийн оршин амьдарч байгаа маань хоосон чанартайг мэдэж үүнийг үнэлэх цаг үе иржээ. Эцэст нь Жанчив Од хаан хүн бүрийг үүнд суралцахыг зарлиг буулгасан боловч Атиша Гэгээнтэн тарнийн ёсыг ч мөн суралцахыг болгоосон байдаг.
Дээрхийн Гэгээнтэн Далай Багшийн ном айлдсан Юум Төвийн индэр.
Кентаки муж, Луйзвил хот, 2013.05.20. Зургийг Жереми Расселл (ДЛО)
Далай багш Ламримын магтаалыг англиар уншиж хүн бүрийг даган уншихыг хүслээ.
Зохион байгуулагчдын зүгээс Анн Валтер Дээрхийн Гэгээнтэнд талархал илэрхийлээд энэхүү айлдварын үйл ажиллагааг зохион байгуулахад оролцсон ивээн тэтгэгч нар болон сайн дурынханд ч мөн талархал илэрхийлэв.
Дээрхийн Гэгээнтэн айлдварын төгсгөлд:
“Оюун санааны хөгжилд цаг хугацаа хэрэгтэй. Эхэндээ хэцүү мэт санагдавч илүү ихийг суралцах тусам хялбар болж эхэлнэ. Бодит бус үр дүнг хэт яаран бүү хүлээгээрэй. Оюун санааны өөрчлөлт тийм хурдан явагддаггүй. Үүнд тэсвэр тэвчээр, шийдэмгий зориг хэрэгтэй. Хэдэн сар, хэдэн жил ч болж магад. Гэвч үүний эцэст өөрийн дараагийн зорилго чиглэлд итгэл төгс болно.”
Эцэст нь “Шантидева Гэгээний
Орчлон хэдий чинээ оршино
Амьтан төдий чинээ орших хүртэл
Би бээр мөн тэр сацуу оршоод
Амьтны зовлонг арилгах болтугай”
эш татан айлдлаа.
Үзсэн: 3 501
Холбоотой мэдээ: