Луйзвиллд Вьетнам буддистууд, сурагчид, хотын захирагчтай уулзав
24-05-2013, 19:19 | Хэвлэх
2013 оны 5дугаар сарын 22
АНУ, Кентаки муж, Луйзвил хот, 2013.05.21 – Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Луйзвилл дэх айлчлалын сүүлийн өдрөө хэсэг Вьетнам буддистуудтай уулзсан уулзалтаар эхлэв.
“Зүрхэн тарнийг Вьетнам хэлээр уншицгаая. Тарниа уншиж байхдаа Бурхан багшийг Энэтхэгийн Нагаржуна, Асанга болон Бурхан Багшийн сургаалийг анх Вьетнам дэлгэрүүлсэн их багш нараар тойрон хүрээлсэн байгаагаар дүрсэлж бодоорой. Мөн Бурхан Багшийн сургаал олон зуун жилийн турш бодийн сэтгэлийг чандлан, хоосон чанарыг ухаарч, гэгээрэлд хүрснийг санаарай.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Кентаки соёлын төвд
Вьетнам Буддистуудтай уулзлаа. Кентаки муж, Луйзвилл хот,
2013.05.21. Зургийг Жереми Расселл (ДЛО)“Юуны өмнө, түүхийн үүднээс авч үзвэл Төвдүүд Будда Шагжамүнийг дагагсад билээ. Өнөө үед материаллаг хөгжил маш хөгжсөн. Мэдээж энэ нь хэрэгтэй ч дотоодын амар амгаланг авчрахгүй. Харин ч илүү их шунал, өрсөлдөөнийг авчирна. Нөгөөтэйгүүр, Буддын сургаал нь сэтгэлийн амар амгаланг төрүүлдэг. Үүнийг бид шалгаж үзэж болох юм. Бурхан багш сургаалдаа шууд дагаж мөрдөлгүй нягтлан магадлаж байж дагаарай гэж сургасан байдаг.”
“Буддизмын санскрит уламжлалд бүхий л амьтанд Бурханы мөн чанар байдаг ба Бурхан болох бололцоо байдаг. Тиймээс энэрэн нигүүлсэх сэтгэлээ тэд бүгдэд харамгүй өгөөрэй.”
Дээрхийн Гэгээнтэн “Бурханы сургаал нь энэ цаг үед нийцтэй бус санагдаж болно. Учир нь өөр цаг үед өөр газар нутагт номлосон. Бусад шашны уламжлал ч мөн өөр цаг үед, өөр газар нутагт тухайн хүмүүсийн хэрэгцээ шаардлагад тохируулан номлосон байдаг учраас тэд ч бидний хүндэтгэлийг зүй ёсоор хүлээх нь дамжиггүй” гэв.
Дээрхийн Гэгээнтэн Дэлхийн өөр нэгэн өнцөгт хэл соёл, Буддист уламжлал, шашны хувцасаа хадгалан үлдсэн тэдгээр Вьетнам хүмүүсийг хараад гүн сэтгэгдэлтэй байгаагаа дурьдлаа. Төвд хүмүүс ч мөн адил хүнд хэцүү цаг үед ч өөрсдийн хэл, соёл шашин шүтлэгээ хадгалан үлдэхийг хүчээж байгаа. Дээрхийн Гэгээнтнээс Төвдөд эрх чөлөө хэрхэн ирнэ гэж төсөөлж байна вэ хэмээн асуухад бүрэн дүүрэн тусгаар тогтнолыг бид эрж хайхгүй байна. Өөрсдийн хэл, соёл, байгаль орчноо хадгалан хамгаалж үлдэх нь бидний хийх ажил бөгөөд үүнд жинхэнэ автономит засаглал хэрэгтэй хэмээв.
Дараа нь Кентаки төвд Луйзвилл орчимд сурдаг сурагчидтай уулзалт хийв. Тэрээр зарим хүмүүс хайр, энэрэлий зөвхөн шашны зүйл мэтээр бодож андуурдаг. Энэ нь тийм бус, бидний унаган мөн чанар, биологийн хүчин зүйл. Бид бүгд эхээс төрч хайр халамжаар нь хүн болдог. Бага балчир насандаа хавчигдан хяхагдаж хайрыг бүрэн дүүрэн мэдрээгүй хүмүүс хожим нь аз жаргалгүй, итгэл төгс бус амьдралд хөтлөгдөх нь бий.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Кентаки соёлын төвд сурагчидтай
уулзав. Кентаки муж, Луйзвил хот, 2013.05.21.
Зургийг Жереми Расселл (ДЛО)“Бид хүний амьдралын үнэ цэнийг шашин шүтлэгээр дамжуулан авдаг гэж буруу бодож болохгүй. Мөн энэрэнгүй сэтгэлтэй байх нь бусдад л тустай, өөрт минь ямар ч тусгүй гэж андуурч бодох хэрэггүй. Миний ээж хэдийгээр бичиг үсэггүй, боловсролгүй хүн байсан ч бусдын төлөө энэрэх сэтгэлтэй, аз жаргалтай хүн байсан. Хожим нь би Бурханы сургаалийг даган энэрэн нигүүлсэх сэтгэлийг түгээх тэр үед надад их хялбар байсан. Учир нь энэ сэтгэлийн үрийг ээж минь надад тарьсан байсан.”
Дээрхийн Гэгээнтэн энэ дэлхийн 7 тэрбум хүмүүс бүгдээрээ ахан дүүстэй ижил. Тэрээр хэн нэгэнтэй уулзахдаа бас л нэгэн хүмүүн хэмээн боддог гэлээ. Энэрэнгүй сэтгэл, уучлал өршөөлийг өөрийн болгосон хүн сэтгэлийн дотоод хүч ихтэй байдаг. Харин түрэмгий зан чанар нь дотоод хүч сул байгаагийн дохио. Жишээ нь хоёр хүн маргалдвал аль шалтгаанаа зөв гаргаж байгаа нь бага уурладаг талтай. Бид энэрэнгүй сэтгэлээ өөрийн ухааныг ашиглан бэхжүүлнэ.
“Хэн нэгэн сөрөг зан чанар гаргавал тэд ч гэсэн нэгэн адил хүмүүн гэдгийг санахад тустай байдаг. Мөн хийж байгаа үйл болон тухайн хүн хоёрыг ялгаж салгах нь зүйтэй. Хэн нэгний хор уршиг учруулахаас зайлсхийх арга хэмжээ авъя гэвэл үймэрсэн сэтгэлээр бус тайван сэтгэлээр хийх нь чухал. Хэрэв бид уур хилэнгээр хийвэл бидний тархи зөв ажиллахгүй. Энэрэнгүй хандах нь сул доройн шинж биш гэдгийг санаж яваарай.”
Сурагчид асуулт тавихаар бэлдсэн байсны эхний асуулт 13 настай үеэ эргэн дурсвал өөртөө ямар зөвлөгөө өгөх вэ, хоёрдугаар асуулт таны хийх дуртай зарим зүйл бусдыг гайхшруулдаг уу гэсэн асуултууд байлаа. Дээрхийн Гэгээнтэн:
“Сурч боловсрох ид насандаа тоглож наадаж өнгөрөөж байсандаа харамсдаг. Тэр цаг үеийг алдсан минь харамсалтай. Бага байхдаа гадаа цэцэрлэгт тоглох дуртай байсан. Мөн хөдөлгөөнт тоглоомд их дуртай байсан. Би тоглож байхдаа онгойлгон үзэж яаж хөдөлж байгааг нь их ажигладаг байв. Мөн телескопоор сарыг ажиглан түүн дээр туссан гэрэл, сүүдрийг их ажигладаг байлаа. Ингэж шинжлэх ухаанд дуртай болж эхэлсэн бөгөөд бусад Төвдүүдтэй ч үүнийг хуваалцахыг хүсдэг. Өнгөрсөн жил Энэтхэгт байдаг Төвд сүм хийдүүдэд шинжлэх ухааны хичээлүүдийг сургалтын программдаа оруулахаар болсон.”
2,500 дунд болон ахлах ангийн сурагчид Дээрхийн Гэгээнтэн
Далай Ламтай уулзах үеэрээ хадаг хүзүүндээ зүүсэн байлаа.
Кентаки муж, Луйзвил хот, 2013.05.21.
Зургийг Жереми Расселл (ДЛО)Уур хилэнг давж сэтгэлээ амгалан байлгах ямар арга техникийг америкийн залууст зөвлөх вэ хэмээхэд Дээрхийн Гэгээнтэн эхлээд үймэрсэн сэтгэлээ дарах хэрэгтэй. Сэтгэл санааны суурь тайван байвал уур цухал гарах үед номхотгоход хялбар байдаг. Бид биеийн ариун цэврийг сахидагийн адил сэтгэл санааны ариун тунгалаг байдлыг сахих хэрэгтэй. Сэтгэл амгалан байх үед айдас хүйдэс, уур, үл итгэх байдал бага байдаг. Үүнд хүрэх нэг арга нь анхаарлаа амьсгалдаа төвлөрүүлэн 20 удаа амьсгалаа гаргаж амьсгалаа авах арга. Энэ нь уурыг аажимдаа багасгана.
Энэ их тархсан хүчирхийллийг яаж намжаах вэ хэмээн асуухад Дээрхийн Гэгээнтэн: Энэ асуудал зөвхөн эндэхийн асуудал биш. Бусад олон газрын асуудал болоод байгаа нь ажиглагдаж байна. Энэ нь хүний үнэ цэнийг таниулах, боловсролын системд ёс суртахууны оруулах шаардлагатай байгаагийн шинж тэмдэг.
Өөр нэгэн сурагч Дээрхийн Гэгээнтнээс ямар нэгэн зүйлээс айдаг уу хэмээхэд тэрээр нохойд хазуулахаас тэр дундаа галзуу нохойд хазуулахаас айдаг. Мөн Холокаст хоригдлын газар Польшид очиж үзэж байхдаа шатаадаг зуух, халуун усаар шүршдэг газар зэргийг хараад айдас мэдэрсэн тухайгаа ярив. Японы Хирошима, Нагасакид очоод цөмийн зэвсэг хэрэглэсэн тэр газруудыг үзээд айдас мэдэрсэн.
“Нөгөөтэйгүүр нүүрсхүчлийн агаарт байх хэмжээ 400 нэгжээс давж аюултай түвшинд хүрч байгаа нь аймшигтай.”
Багш, сурагчид Дээрхийг Гэгээнтнийг хүрэлцэн ирж “Бидний дотор байдаг сайхан чанарыг сануулсан”-д талархал илэрхийдэв.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Луйзвил Хотын Захирагч
Гари Фишер болон хамт олонтой нь уулзав. Кентаки муж,
Луйзвил хот, 2013.05.21. Зургийг Жереми Расселл (ДЛО)Дараа нь Хотын Захирагч Гари Фишер болон тэдний хамт олонтой уулзав. Дээрхийн Гэгээнтэн: юу хийсэн ч түүнийг хийх сэдэл нь маш чухал. Хотод энэрэн нигүүлсэхүйг санаачлахыг үүрэг болгоод түүний удирдлага дор шашнаас ангид ёс суртахуунаар хүний үнэ цэнийг түгээх боломжтой хэмээн айлдлаа.
Эцэст нь, Луйзвилл дэх айлчлалыг амжилттай болгоход хүчин зүтгэсэн зохион байгуулагч нар болон сайн дурынхан Дээрхийн Гэгээнтэнтэй зургаа авахуулахыг хүслээ. Зургаа авахуулсны дараа тэдний хийсэн үйлсэд талархал илэрхийлээд энэ ажлын буяныг сайшаан миний бие хамаг амьтны тусын тулд үргэлж буян хийдэг. Та нар ч мөн адилхан хийгээрэй хэмээн захилаа.
Дээрхийн Гэгээнтэн Луйзвиллээс Чикаго орж Атлантын далайг огтлон Европт богинохон газардаад дараа нь Энэтхэг рүү нисэх юм.
АНУ, Кентаки муж, Луйзвил хот, 2013.05.21 – Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Луйзвилл дэх айлчлалын сүүлийн өдрөө хэсэг Вьетнам буддистуудтай уулзсан уулзалтаар эхлэв.
“Зүрхэн тарнийг Вьетнам хэлээр уншицгаая. Тарниа уншиж байхдаа Бурхан багшийг Энэтхэгийн Нагаржуна, Асанга болон Бурхан Багшийн сургаалийг анх Вьетнам дэлгэрүүлсэн их багш нараар тойрон хүрээлсэн байгаагаар дүрсэлж бодоорой. Мөн Бурхан Багшийн сургаал олон зуун жилийн турш бодийн сэтгэлийг чандлан, хоосон чанарыг ухаарч, гэгээрэлд хүрснийг санаарай.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Кентаки соёлын төвд
Вьетнам Буддистуудтай уулзлаа. Кентаки муж, Луйзвилл хот,
2013.05.21. Зургийг Жереми Расселл (ДЛО)
“Буддизмын санскрит уламжлалд бүхий л амьтанд Бурханы мөн чанар байдаг ба Бурхан болох бололцоо байдаг. Тиймээс энэрэн нигүүлсэх сэтгэлээ тэд бүгдэд харамгүй өгөөрэй.”
Дээрхийн Гэгээнтэн “Бурханы сургаал нь энэ цаг үед нийцтэй бус санагдаж болно. Учир нь өөр цаг үед өөр газар нутагт номлосон. Бусад шашны уламжлал ч мөн өөр цаг үед, өөр газар нутагт тухайн хүмүүсийн хэрэгцээ шаардлагад тохируулан номлосон байдаг учраас тэд ч бидний хүндэтгэлийг зүй ёсоор хүлээх нь дамжиггүй” гэв.
Дээрхийн Гэгээнтэн Дэлхийн өөр нэгэн өнцөгт хэл соёл, Буддист уламжлал, шашны хувцасаа хадгалан үлдсэн тэдгээр Вьетнам хүмүүсийг хараад гүн сэтгэгдэлтэй байгаагаа дурьдлаа. Төвд хүмүүс ч мөн адил хүнд хэцүү цаг үед ч өөрсдийн хэл, соёл шашин шүтлэгээ хадгалан үлдэхийг хүчээж байгаа. Дээрхийн Гэгээнтнээс Төвдөд эрх чөлөө хэрхэн ирнэ гэж төсөөлж байна вэ хэмээн асуухад бүрэн дүүрэн тусгаар тогтнолыг бид эрж хайхгүй байна. Өөрсдийн хэл, соёл, байгаль орчноо хадгалан хамгаалж үлдэх нь бидний хийх ажил бөгөөд үүнд жинхэнэ автономит засаглал хэрэгтэй хэмээв.
Дараа нь Кентаки төвд Луйзвилл орчимд сурдаг сурагчидтай уулзалт хийв. Тэрээр зарим хүмүүс хайр, энэрэлий зөвхөн шашны зүйл мэтээр бодож андуурдаг. Энэ нь тийм бус, бидний унаган мөн чанар, биологийн хүчин зүйл. Бид бүгд эхээс төрч хайр халамжаар нь хүн болдог. Бага балчир насандаа хавчигдан хяхагдаж хайрыг бүрэн дүүрэн мэдрээгүй хүмүүс хожим нь аз жаргалгүй, итгэл төгс бус амьдралд хөтлөгдөх нь бий.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Кентаки соёлын төвд сурагчидтай
уулзав. Кентаки муж, Луйзвил хот, 2013.05.21.
Зургийг Жереми Расселл (ДЛО)
Дээрхийн Гэгээнтэн энэ дэлхийн 7 тэрбум хүмүүс бүгдээрээ ахан дүүстэй ижил. Тэрээр хэн нэгэнтэй уулзахдаа бас л нэгэн хүмүүн хэмээн боддог гэлээ. Энэрэнгүй сэтгэл, уучлал өршөөлийг өөрийн болгосон хүн сэтгэлийн дотоод хүч ихтэй байдаг. Харин түрэмгий зан чанар нь дотоод хүч сул байгаагийн дохио. Жишээ нь хоёр хүн маргалдвал аль шалтгаанаа зөв гаргаж байгаа нь бага уурладаг талтай. Бид энэрэнгүй сэтгэлээ өөрийн ухааныг ашиглан бэхжүүлнэ.
“Хэн нэгэн сөрөг зан чанар гаргавал тэд ч гэсэн нэгэн адил хүмүүн гэдгийг санахад тустай байдаг. Мөн хийж байгаа үйл болон тухайн хүн хоёрыг ялгаж салгах нь зүйтэй. Хэн нэгний хор уршиг учруулахаас зайлсхийх арга хэмжээ авъя гэвэл үймэрсэн сэтгэлээр бус тайван сэтгэлээр хийх нь чухал. Хэрэв бид уур хилэнгээр хийвэл бидний тархи зөв ажиллахгүй. Энэрэнгүй хандах нь сул доройн шинж биш гэдгийг санаж яваарай.”
Сурагчид асуулт тавихаар бэлдсэн байсны эхний асуулт 13 настай үеэ эргэн дурсвал өөртөө ямар зөвлөгөө өгөх вэ, хоёрдугаар асуулт таны хийх дуртай зарим зүйл бусдыг гайхшруулдаг уу гэсэн асуултууд байлаа. Дээрхийн Гэгээнтэн:
“Сурч боловсрох ид насандаа тоглож наадаж өнгөрөөж байсандаа харамсдаг. Тэр цаг үеийг алдсан минь харамсалтай. Бага байхдаа гадаа цэцэрлэгт тоглох дуртай байсан. Мөн хөдөлгөөнт тоглоомд их дуртай байсан. Би тоглож байхдаа онгойлгон үзэж яаж хөдөлж байгааг нь их ажигладаг байв. Мөн телескопоор сарыг ажиглан түүн дээр туссан гэрэл, сүүдрийг их ажигладаг байлаа. Ингэж шинжлэх ухаанд дуртай болж эхэлсэн бөгөөд бусад Төвдүүдтэй ч үүнийг хуваалцахыг хүсдэг. Өнгөрсөн жил Энэтхэгт байдаг Төвд сүм хийдүүдэд шинжлэх ухааны хичээлүүдийг сургалтын программдаа оруулахаар болсон.”
2,500 дунд болон ахлах ангийн сурагчид Дээрхийн Гэгээнтэн
Далай Ламтай уулзах үеэрээ хадаг хүзүүндээ зүүсэн байлаа.
Кентаки муж, Луйзвил хот, 2013.05.21.
Зургийг Жереми Расселл (ДЛО)
Энэ их тархсан хүчирхийллийг яаж намжаах вэ хэмээн асуухад Дээрхийн Гэгээнтэн: Энэ асуудал зөвхөн эндэхийн асуудал биш. Бусад олон газрын асуудал болоод байгаа нь ажиглагдаж байна. Энэ нь хүний үнэ цэнийг таниулах, боловсролын системд ёс суртахууны оруулах шаардлагатай байгаагийн шинж тэмдэг.
Өөр нэгэн сурагч Дээрхийн Гэгээнтнээс ямар нэгэн зүйлээс айдаг уу хэмээхэд тэрээр нохойд хазуулахаас тэр дундаа галзуу нохойд хазуулахаас айдаг. Мөн Холокаст хоригдлын газар Польшид очиж үзэж байхдаа шатаадаг зуух, халуун усаар шүршдэг газар зэргийг хараад айдас мэдэрсэн тухайгаа ярив. Японы Хирошима, Нагасакид очоод цөмийн зэвсэг хэрэглэсэн тэр газруудыг үзээд айдас мэдэрсэн.
“Нөгөөтэйгүүр нүүрсхүчлийн агаарт байх хэмжээ 400 нэгжээс давж аюултай түвшинд хүрч байгаа нь аймшигтай.”
Багш, сурагчид Дээрхийг Гэгээнтнийг хүрэлцэн ирж “Бидний дотор байдаг сайхан чанарыг сануулсан”-д талархал илэрхийдэв.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Луйзвил Хотын Захирагч
Гари Фишер болон хамт олонтой нь уулзав. Кентаки муж,
Луйзвил хот, 2013.05.21. Зургийг Жереми Расселл (ДЛО)
Эцэст нь, Луйзвилл дэх айлчлалыг амжилттай болгоход хүчин зүтгэсэн зохион байгуулагч нар болон сайн дурынхан Дээрхийн Гэгээнтэнтэй зургаа авахуулахыг хүслээ. Зургаа авахуулсны дараа тэдний хийсэн үйлсэд талархал илэрхийлээд энэ ажлын буяныг сайшаан миний бие хамаг амьтны тусын тулд үргэлж буян хийдэг. Та нар ч мөн адилхан хийгээрэй хэмээн захилаа.
Дээрхийн Гэгээнтэн Луйзвиллээс Чикаго орж Атлантын далайг огтлон Европт богинохон газардаад дараа нь Энэтхэг рүү нисэх юм.
Үзсэн: 2 564
Холбоотой мэдээ: