Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Хүнсүрт айлдвараа эхэллээ

15-07-2013, 13:50  |  Хэвлэх

2013 оны 7 дугаар сарын 13

Энэтхэг, Карнатка, Хүнсүр, 2013.07.12 (Тэнзэн Дэсал, Тивэт Пост Интэрнэйшнэл) – Төвдийн шашны тэргүүн Дээрхийн Гэгээнтэн Далай Лам төвдийн Билакуппе дэх дацанд айлчилсны дараа Хүнсүр дах Төвдийн Равжайлин дацанд айлдвараа эхэллээ.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Хүнсүрт айлдвараа эхэллээ
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Жонкар Чодэ хийдэд Ямандаг
бурханы авшигийн бэлтгэл номыг айлдав. Энэтхэг, Карнатка,
2013.07.12. Зургийг Лувсан Цэрэн (ДЛО)
Айлчлалын эхний өдөр Дээрхийн Гэгээнтэн Ямандаг бурханы авшигийн бэлтгэл номыг Жонкар Чодэ хийдэд айлдав. Уг хийдийн салбар нь Төвд дэх эртний хийдийн нэг нь ажээ. Ямандаг бурхан нь Манзушир бурханы хувилсан дүр буюу цэцэн ухааны гэгээрэлд хүрсэн ба мунхагийн харанхуйг гэтлэн туулахад тустай хэмээн Төвдүүд үздэг.

Айлдварын өмнө тэнд хүрэлцэн ирсэн америк-вьетнамчуудад хандан дайны хүнд хэцүү цаг үед “та бүхэн гайхалтай хүчтэй байсан. Өөрсдийн тэр уламжлалаа хадгалан үлдэхийг хичээгээрэй” хэмээн захилаа.
"Энэ айлдварыг эхлэж байгаадаа баяртай байна. Үүнийг өөрийн багш гавж Трижан Ринбүүчигээр хөтлүүлсэн" хэмээв.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Хүнсүрт айлдвараа эхэллээ
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын Жонкар Чодэ хийдэд Ямандаг
бурханы авшигийн бэлтгэл номыг айлдварыг сонсогчид. Энэтхэг,
Карнатка, Хүнсүр, 2013.07.12. Зургийг Лувсан Цэрэн (ДЛО)
Тэнд оролцогчдын нэг Хьюстон хотын вьетнам Та Ва: "Дээрхийн Гэгээнтнээс энэхүү айлдварыг сонсох завшаан олдож байгаад туйлын баяртай байна. Далай Багш бидний сэтгэлд их ойр байдаг. Вьетнамчууд бид Далай Багшийг дагадаг” хэмээлээ.

"Бидний сэтгэлд Төвдүүдэд их ойрхон байдаг. Учир нь бид адилхан зовлонг туулсан” хэмээн тэрээр нэмж хэллээ.
Дээрхийн Гэгээнтэн маргааш Жиюмэд Тантрик Их Сургууль болон Жонкар Чодэ хийдэд сургаал айлдах ажээ.
Үзсэн: 2 407
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц