XXI зууны дэлхийн иргэний үүрэг
12-10-2013, 13:41 | Хэвлэх
2013 оны 10 дугаар сарын 09
АНУ, Атланта, Жоржиа, 2013.10.08 – Энэ өдөр Дээрхийн Гэгээнтэн Далай Лам улаан цэнхэр гэрэл анивчуулсан хамгаалалтын мотоцикль, нисдэг тэргээр хүрээлүүлэн зочид буудлаас Жвинет танхимд морилон ирэхэд үүдэнд Эмори Их сургуулийн ерөнхийлөгч Жэймс Вагнер угтан авч 10,000 хүний суудал бүхий танхимд урихад тэнд цуглагсад халуун алга ташилтаар хүлээн авав.
Эмори Их сургуулийн ерөнхийлөгч Вагнер уулзалтыг нээн тус сургуулийг методист чиглэлийнхэн анх үүсгэн байгуулсан бөгөөд сайн сайхан аж амьдралтай иргэдээс гадна бусдын төлөө сайн сайхныг хийдэг иргэдийг төлөвшүүлэн хүмүүжүүлэхийг зорьсон хэмээлээ. Уг уулзалтыг хөтлөгч Пол Волф: “Их сургууль энэ талын мэдлэгийг олгодог ч цэцэн ухаан, мөн чанарыг таниулах нь чухал. Тэр ч үүднээс энэ цэцэн ухааныг эзэмшсэн Дээрхийн Гэгээнтэн Далай Лам бидэнтэй хамт байгаа нь их завшаантай хэрэг” хэмээгээд индэрт урин заллаа.
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын “XXI зууны дэлхийн иргэний
үүрэг” олон нийттэй хийсэн уулзалтын үеэр. АНУ, Атланта,
Жоржиа. 2013.10.08. Зургийг Содном ЗогсанДээрхийн Гэгээнтэн өөрийн анд Ричард Мур ирсэн байхыг хараад түүнтэй мэндэлсны дараа:
“Энэ тод томруун жишээ. Умард Ирландын 10 хан настай хүү золгүй явдлын улмаас хараагүй болсон ч бүгдийг уучлан өршөөсөн. Би энэрэн нигүүлсэхүйг ярьдаг ч үүнийг үйл хэргээрээ харуулсан энэ хүн миний хувьд баатарлаг хүн” хэмээв.
Хүн төрөлхтөн, хүн төрөлхтний түүхийг харах нь яагаад чухал гэдгийг эхлээд ойлгох хэрэгтэй. 50 аас дээш насны бид XX зууныхан. Харин 15, 20, тэр ч байтугай 30 настнууд XXI зуунд хамааралтай төдийгүй ирээдүй тэдний гарт байна хэмээгээд энэ насныхан гараа өргөнө үү хэмээн хүслээ.
“XX зууны ороо бусгаа цаг үед 200 сая хүн амь үрэгдсэн гэсэн тоо баримт бий. XX зуун их ололт дэвшлийг авчирсан ч цуст халдлага, хүчирхийллийн эрин үе байлаа. Бид бусдыг өөрийн ах дүү мэт бодвол тэднийг хууран мэхэлж дайтах сэтгэлийн орон зай үлдэхгүй. Бид асуудлыг хүчээр бус яриа хэлцлээр шийдэх нь чухал. Мэдээж зөрчил байх ч түүнийг зөвшин шийдэх нь чухал.”
Энэ зууныг энэрэн нигүүлсэхүйн зуун болгох хэрэгтэй. Хоёр төрлийн энэрэн нигүүлсэх сэтгэл байна. Бага балчир насандаа эхээсээ өвлөн авсан энэрэн нигүүлсэх сэтгэл, улмаар өргөжиж учир шалтгаанаар баяжуулсан энэрэн нигүүлсэх сэтгэл.
“Өнөө цагт бид бие биедээ харилцан хамааралтай. Хөршөө устгана гэдэг нь өөрийгөө устгана гэсэн үг. Тиймээс бид илүү энэрэнгүй нийгмийг барьж байгуулах нь чухал.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын “XXI зууны дэлхийн иргэний үүрэг”
олон нийттэй хийсэн уулзалтанд оролцогсод. АНУ, Атланта, Жоржиа.
2013.10.08. Зургийг Жереми Расселл (ДЛО)Эрдэмтэд сэжиг, уур, айдас нь бидний дархлааг сулруулдаг болохыг тогтоосон. Бие махбодио эрүүл байлгахын тулд сэтгэл санаагаа тайван тогтуун байлгах хэрэгтэй. Биеэ эрүүл байлгахын тулд хувийн ариун цэвэр сахьдагийн адил сэтгэлийг ариун тунгалаг байдлыг сахих нь ч мөн чухал.
“НҮБ-ын заавар, Конгрессын ордоны тушаалаар нийгэм өөрчлөгдөхгүй. Нийгэм хувь хүнээс бүрддэг бөгөөд хувь хүний өөрчлөлтөөс эхэлнэ. Энэ нь мөнгө зарцуулснаар бус оюун санаагаа өөрчилснөөр өөрчлөлт эхэлнэ. Бид шашнаас ангид ёс суртахууныг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр бүгдэд нийцтэйгээр сургаж байж асуудлаа даван туулж чадна. Баярлалаа. Асуултандаа оръё.”
XXI зууны сорил, бидний хийх зүйл юу байна гэж та үзэж байна вэ гэхэд Дээрхийн Гэгээнтэн: “Боловсрол амар амгалан, аз жаргалтай дэлхийг цогцлоох түлхүүр хүчин зүйл. Боловсролыг мэдлэг, амар амгалан оюун санааг олгодог шинэ загварт оруулах шаардлага гарч байна.
“Хүн төрөлхтөнийг нэгэн том гэр бүл хэмээн бодож хэрэв тэд маань аз жагалтай бол би ч мөн аз жаргалтай байна хэмээн бодоорой. Хэт их өрсөлдөөн нь хор шар, муу санааг төрүүлж үл итгэлцлийг бий болгодог. Ийм байвал яаж аз жаргалтай байх вэ? Ойлгомжтой хэрэг.
“Шашнаас ангид ёс суртахууны боловсрол гэдэг маань энэрэн нигүүлсэх сэтгэлээр хязгаарлагдахгүй оюун санаагаа ойлгох ч мөн багтана. Оюун санаагаа хэрхэн ажилладгийг ойлгохын тулд оюун санаагаа зураглаж сурах хэрэгтэй. Ингэснээр оюун санаагаа дадлагжуулж чадна.”
Танин мэдэхүйн чадвар нь баруунд илүү хөгжиж, энэрэн нигүүлсэхүй нь зүүнд илүү хөгжсөн юм шиг санагддаг талаар асуухад: Дээрхийн Гэгээнтэн үүнийг үгүйсгэн дэлхийн аль ч хэсэгт хүмүүс адилхан. Дэлхийн түвшинд эсвэл улс төрийн түвшинд авч үзвэл Европын холбоо нь тус бүрийн ашиг сонирхлоос илүү өөрсдийн гишүүдэд чухал ач холбогдол өгдөг талаар жишээ татав.
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын олон нийттэй хийсэн уулзалтын
үеэр оролцогсодын асуултанд хариулав. АНУ, Атланта, Жоржиа.
2013.10.08. Зургийг/Эмори Их сургуульДээрхийн Гэгээнтнээс энэрэн нигүүлсэх сэтгэл сайхан сэтгэгдлийг төрүүлж байгаа нь бусдын төлөө гаргасан чин сэтгэл мөн үү хэмээн асуухад Дээрхийн Гэгээнтэн: Бусдад туслах нь бидэнд, өөрт маань ч тустай. Би өөрийнхөө ашиг сонирхлыг хувиа хичээх замаар бус ухаантайгаар тавих нь чухал. Жишээ нь эмээр өөрийгөө тордохын оронд дасгал хөдөлгөөнөөр тордох нь зөв хэрэг болно. Нийгмийн амьтны хувьд бид бүгд хамтран ажиллах хэрэгтэй. Хамтын ажиллагаа нь итгэлцэл дээр бий болдог бөгөөд бусдын сайн сайханд санаа тавьснаар суурь нь бий болдог.
Хоёр хүүтэй нэгэн ээж энэрэн нигүүлсэхүй нь тэдэнд ямар тустайг асуулаа. Үүний хариуд Дээрхийн Гэгээнтэн:
“Би ээжээсээ энэрэн нигүүлсэх сэтгэлийн эхийг өвлөн авсан. Ээж маань бичиг үсэггүй, боловсролгүй тосгоны нэгэн эмэгтэй байсан хэдий ч гайхалтай өгөөмөр сэтгэлтэй хүн байсан. Өгөөмөр нинжин сэтгэл хэрэгтэй энэ цаг үед эмэгтэйчүүд онцгой ач холбогдолтой. Эрдэмтэд бидэнд илүү олон эмэгтэй манлайлан удирдагч нар хэрэгтэй болохыг батлан харуулсан.”
Өглөөний уулзалтын төгсгөлд Дээрхийн Гэгээнтэн оролцогсдод хандан үүнийг сонирхолтой хэмээн санасан бол энэ талаар гүнзгийрүүлэн бодож найз нөхөдтэйгээ ярилцаж ач холбогдолтой хэмээн санавал амьдралдаа хэрэгжүүлээрэй. Хэрэв утгагүй яриа гэж санавал санаа зоволтгүй танхимаас гарахдаа мартаарай хэмээн захилаа.
Үдийн зоогны дараа Эмори-Төвд Анагаахын Үүсгэл, Төвд Анагаах Ухаан судалгааны багийн Төвдийн анагаах ухаанд судалгаа хийсэн эрдэмтэдтэй уулзлаа.
Дараа нь танхимд морилон ирж “Шашнаас ангид ёс суртахуун ба боловсрол” сэдэвт хэлэлцүүлэгт оролцлоо. Дээрхийн Гэгээнтэн орчин үеийн шинжлэх ухаан материал, хэмжигдэхүйц зүйл рүү голлон чиглэж байна. Оюун санаа ч бодит байдал мөн чанарын нэг хэсэг. Тиймээс оюун санаа, сэтгэл хөдлөлийг шинжлэх ухааны судалгааны нэг хэсэгт оруулах нь зүйтэй. Бидэнд нүүрлээд байгаа ихэнхи асуудлыг бид өөрсдөө бий болгодог. Асуудлыг үүсгэгч нь ямар нэгэн биет зүйл бус бидний дотор байгаа зүйл юм. Жишээ нь зэвсэгийн хяналтын асуудал. Тэр зэвсгийг хүн л барьж буудахгүй бол зэвсэг өөрөө багаахан аюултай. Гол нь хүний оюун санааны хяналт. Нөгөө талаасаа зэвсэг хамгаалах хэрэгсэл ч болдог. Жинхэнэ аюулын эх үүсвэр нь бидний сөрөг сэтгэл хөдлөл.
“Уур хилэн, айдас зэрэг сөрөг сэтгэл хөдлөл нь бидний сэтгэлийн амар амгаланг сарниулдаг. Сэтгэл амар амгалан бус байх нь бие махбодийн сайн сайхан байдлыг үгүй хийдэг. Боловсрол болон сэрэмжээр бид сөрөг сэтгэл хөдлөлөө багасгахыг сурч чадна. Энд суугаа Ричи Дэвидсон зэрэг эрдэмтэд сүүлийн 20-30 жилийн турш энэ талаар судлаж байна. Нэр алдар, эд баялгийн төлөө бус энэ дэлхийг илүү сайхан газар болгохын төлөө билээ. Тэдэнд талархал илэрхийлэхийн сацуу энэ бүхнээ үргэлжлүүлээрэй гэж хүсэх байна.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын “Шашнаас ангид ёс суртахуун ба
боловсрол” хэлэлцүүлэгт оролцогсодын хамт. АНУ, Атланта, Жоржиа.
2013.10.08. Зургийг Жереми Расселл (ДЛО)Франс де Ваал хүний төрлийн амьтдыг судалдаг бөгөөд тэд хүнтэй адилхан ёс суртахуунтай болохыг тогтоожээ. Тэрээр баримт болгон нэгэн бичлэг үзүүлэв.
Ричи Дэвидсон гурван чухал санаагаа хуваалцахын хүсэв: “Бага насны сургуульд ороогүй хүүхэд ч хүнлэг байхдаа дуртай байдаг. Хэн нэгэнд төвөг удахын оронд туслахыг хичээдэг болох нь харагдсан. Үг хэлээрээ бусдад тусалж үр шимийг нь хүртэхийн тулд үүнийгээ дадал болгох хэрэгтэй байдгийн адил бидэнд байгалиас заяагдсан энэрэнгүй сэтгэлээ хөгжүүлэн задлах хэрэгтэй. Үүн дээр Франс де Ваал нэмж “Өрсөлдөөн, түрэмгий зан чанар ч байгалиас заяагдсан байдаг нь үнэн. Гэхдээ бид олноороо амьдарч байгаа үед нөхцөл байдалтайгаа зохицон бусдад санаа тавих хэрэгтэй” гэв.
Дээрхийн Гэгээнтэн боловсролын чухлыг дурьдаад эхлээд сэрэмжээ дээшлүүлэн дараа нь нээлттэй, үнэнч шударга байж зөв, буруугаа мэднэ хэмээлээ.
Гэвш Лувсан Тэнзин Нэги энэрэн нигүүлсэх сэтгэл нь шашнаас ангид ёс суртахууны суурь болохыг дурьдаад үүнийг тодорхой харуулсан эрдэм шинжилгээний нотолгоо бий хэмээлээ. Энэрэн нигүүлсэх сэтгэлийг зааж сургаж болохыг олж тогтоогоод сэтгэл хөдлөлөө ч мөн зохицуулж сургаж болохыг нотлон харуулсан.
Дээрхийн Гэгээнтэн томоохон шашны уламжлалууд нь хайр энэрлийг түгээх үүрэг зорилготой байсаар ирсэн ч тэдгээр нь хил хязгаартай. Өнөөгийн бидэнд хэрэгтэй зүйл бол хил хязгаараас гадуур ёс суртахуун хэрэгтэй байгаа хэмээн тайлбарлалаа.
Хэлэлцүүлгийн төгсгөлд ерөнхийлөгч Вагнер гэвш Лувсан Тэнзин Нэги болон эрдэмтэн Роберт Полд “Эмори-Төвдийн Нөхөрлөл” хамтын ажиллагаанд талархалын бичиг гардуулав. Дээрхийн Гэгээнтэн гэвшид хандан алс холын бяцхан тосгоноос ирж ийм хэрэгтэй үйл хийж байгааг нь сайшаалаа.
Оюун санаа ба амьдрал хүрээлэнгийн ерөнхийлөгч Артур Заёонц төгсгөлийн үгийг хэлж Дээрхийн Гэгээнтний мэргэн бодол, ажиглалт нь өөрт нь болон хамтран ажиллагсадын урмын бадраадаг тухай дурьдаад бидний доторх мөн чанар ба бидний эргэн тойрны мөн чанарыг хамтатгахын төлөө үргэлжлүүлэн ажиллахаа хэллээ. Үүний нэг жишээ нь Төвд хийдэд шинжлэх ухаан заах төсөл ажээ. Тэрээр францын философич Симон Вайлын хэлсэн үгнээс эш татан уг хэлэлцүүлгийг өндөрлөв.
“Хүмүүний үйл дундаас бидний харцыг бурханаас илүү татах нь нөхөрлөл байдаг...”
АНУ, Атланта, Жоржиа, 2013.10.08 – Энэ өдөр Дээрхийн Гэгээнтэн Далай Лам улаан цэнхэр гэрэл анивчуулсан хамгаалалтын мотоцикль, нисдэг тэргээр хүрээлүүлэн зочид буудлаас Жвинет танхимд морилон ирэхэд үүдэнд Эмори Их сургуулийн ерөнхийлөгч Жэймс Вагнер угтан авч 10,000 хүний суудал бүхий танхимд урихад тэнд цуглагсад халуун алга ташилтаар хүлээн авав.
Эмори Их сургуулийн ерөнхийлөгч Вагнер уулзалтыг нээн тус сургуулийг методист чиглэлийнхэн анх үүсгэн байгуулсан бөгөөд сайн сайхан аж амьдралтай иргэдээс гадна бусдын төлөө сайн сайхныг хийдэг иргэдийг төлөвшүүлэн хүмүүжүүлэхийг зорьсон хэмээлээ. Уг уулзалтыг хөтлөгч Пол Волф: “Их сургууль энэ талын мэдлэгийг олгодог ч цэцэн ухаан, мөн чанарыг таниулах нь чухал. Тэр ч үүднээс энэ цэцэн ухааныг эзэмшсэн Дээрхийн Гэгээнтэн Далай Лам бидэнтэй хамт байгаа нь их завшаантай хэрэг” хэмээгээд индэрт урин заллаа.

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын “XXI зууны дэлхийн иргэний
үүрэг” олон нийттэй хийсэн уулзалтын үеэр. АНУ, Атланта,
Жоржиа. 2013.10.08. Зургийг Содном Зогсан
“Энэ тод томруун жишээ. Умард Ирландын 10 хан настай хүү золгүй явдлын улмаас хараагүй болсон ч бүгдийг уучлан өршөөсөн. Би энэрэн нигүүлсэхүйг ярьдаг ч үүнийг үйл хэргээрээ харуулсан энэ хүн миний хувьд баатарлаг хүн” хэмээв.
Хүн төрөлхтөн, хүн төрөлхтний түүхийг харах нь яагаад чухал гэдгийг эхлээд ойлгох хэрэгтэй. 50 аас дээш насны бид XX зууныхан. Харин 15, 20, тэр ч байтугай 30 настнууд XXI зуунд хамааралтай төдийгүй ирээдүй тэдний гарт байна хэмээгээд энэ насныхан гараа өргөнө үү хэмээн хүслээ.
“XX зууны ороо бусгаа цаг үед 200 сая хүн амь үрэгдсэн гэсэн тоо баримт бий. XX зуун их ололт дэвшлийг авчирсан ч цуст халдлага, хүчирхийллийн эрин үе байлаа. Бид бусдыг өөрийн ах дүү мэт бодвол тэднийг хууран мэхэлж дайтах сэтгэлийн орон зай үлдэхгүй. Бид асуудлыг хүчээр бус яриа хэлцлээр шийдэх нь чухал. Мэдээж зөрчил байх ч түүнийг зөвшин шийдэх нь чухал.”
Энэ зууныг энэрэн нигүүлсэхүйн зуун болгох хэрэгтэй. Хоёр төрлийн энэрэн нигүүлсэх сэтгэл байна. Бага балчир насандаа эхээсээ өвлөн авсан энэрэн нигүүлсэх сэтгэл, улмаар өргөжиж учир шалтгаанаар баяжуулсан энэрэн нигүүлсэх сэтгэл.
“Өнөө цагт бид бие биедээ харилцан хамааралтай. Хөршөө устгана гэдэг нь өөрийгөө устгана гэсэн үг. Тиймээс бид илүү энэрэнгүй нийгмийг барьж байгуулах нь чухал.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын “XXI зууны дэлхийн иргэний үүрэг”
олон нийттэй хийсэн уулзалтанд оролцогсод. АНУ, Атланта, Жоржиа.
2013.10.08. Зургийг Жереми Расселл (ДЛО)
“НҮБ-ын заавар, Конгрессын ордоны тушаалаар нийгэм өөрчлөгдөхгүй. Нийгэм хувь хүнээс бүрддэг бөгөөд хувь хүний өөрчлөлтөөс эхэлнэ. Энэ нь мөнгө зарцуулснаар бус оюун санаагаа өөрчилснөөр өөрчлөлт эхэлнэ. Бид шашнаас ангид ёс суртахууныг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр бүгдэд нийцтэйгээр сургаж байж асуудлаа даван туулж чадна. Баярлалаа. Асуултандаа оръё.”
XXI зууны сорил, бидний хийх зүйл юу байна гэж та үзэж байна вэ гэхэд Дээрхийн Гэгээнтэн: “Боловсрол амар амгалан, аз жаргалтай дэлхийг цогцлоох түлхүүр хүчин зүйл. Боловсролыг мэдлэг, амар амгалан оюун санааг олгодог шинэ загварт оруулах шаардлага гарч байна.
“Хүн төрөлхтөнийг нэгэн том гэр бүл хэмээн бодож хэрэв тэд маань аз жагалтай бол би ч мөн аз жаргалтай байна хэмээн бодоорой. Хэт их өрсөлдөөн нь хор шар, муу санааг төрүүлж үл итгэлцлийг бий болгодог. Ийм байвал яаж аз жаргалтай байх вэ? Ойлгомжтой хэрэг.
“Шашнаас ангид ёс суртахууны боловсрол гэдэг маань энэрэн нигүүлсэх сэтгэлээр хязгаарлагдахгүй оюун санаагаа ойлгох ч мөн багтана. Оюун санаагаа хэрхэн ажилладгийг ойлгохын тулд оюун санаагаа зураглаж сурах хэрэгтэй. Ингэснээр оюун санаагаа дадлагжуулж чадна.”
Танин мэдэхүйн чадвар нь баруунд илүү хөгжиж, энэрэн нигүүлсэхүй нь зүүнд илүү хөгжсөн юм шиг санагддаг талаар асуухад: Дээрхийн Гэгээнтэн үүнийг үгүйсгэн дэлхийн аль ч хэсэгт хүмүүс адилхан. Дэлхийн түвшинд эсвэл улс төрийн түвшинд авч үзвэл Европын холбоо нь тус бүрийн ашиг сонирхлоос илүү өөрсдийн гишүүдэд чухал ач холбогдол өгдөг талаар жишээ татав.

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын олон нийттэй хийсэн уулзалтын
үеэр оролцогсодын асуултанд хариулав. АНУ, Атланта, Жоржиа.
2013.10.08. Зургийг/Эмори Их сургууль
Хоёр хүүтэй нэгэн ээж энэрэн нигүүлсэхүй нь тэдэнд ямар тустайг асуулаа. Үүний хариуд Дээрхийн Гэгээнтэн:
“Би ээжээсээ энэрэн нигүүлсэх сэтгэлийн эхийг өвлөн авсан. Ээж маань бичиг үсэггүй, боловсролгүй тосгоны нэгэн эмэгтэй байсан хэдий ч гайхалтай өгөөмөр сэтгэлтэй хүн байсан. Өгөөмөр нинжин сэтгэл хэрэгтэй энэ цаг үед эмэгтэйчүүд онцгой ач холбогдолтой. Эрдэмтэд бидэнд илүү олон эмэгтэй манлайлан удирдагч нар хэрэгтэй болохыг батлан харуулсан.”
Өглөөний уулзалтын төгсгөлд Дээрхийн Гэгээнтэн оролцогсдод хандан үүнийг сонирхолтой хэмээн санасан бол энэ талаар гүнзгийрүүлэн бодож найз нөхөдтэйгээ ярилцаж ач холбогдолтой хэмээн санавал амьдралдаа хэрэгжүүлээрэй. Хэрэв утгагүй яриа гэж санавал санаа зоволтгүй танхимаас гарахдаа мартаарай хэмээн захилаа.
Үдийн зоогны дараа Эмори-Төвд Анагаахын Үүсгэл, Төвд Анагаах Ухаан судалгааны багийн Төвдийн анагаах ухаанд судалгаа хийсэн эрдэмтэдтэй уулзлаа.
Дараа нь танхимд морилон ирж “Шашнаас ангид ёс суртахуун ба боловсрол” сэдэвт хэлэлцүүлэгт оролцлоо. Дээрхийн Гэгээнтэн орчин үеийн шинжлэх ухаан материал, хэмжигдэхүйц зүйл рүү голлон чиглэж байна. Оюун санаа ч бодит байдал мөн чанарын нэг хэсэг. Тиймээс оюун санаа, сэтгэл хөдлөлийг шинжлэх ухааны судалгааны нэг хэсэгт оруулах нь зүйтэй. Бидэнд нүүрлээд байгаа ихэнхи асуудлыг бид өөрсдөө бий болгодог. Асуудлыг үүсгэгч нь ямар нэгэн биет зүйл бус бидний дотор байгаа зүйл юм. Жишээ нь зэвсэгийн хяналтын асуудал. Тэр зэвсгийг хүн л барьж буудахгүй бол зэвсэг өөрөө багаахан аюултай. Гол нь хүний оюун санааны хяналт. Нөгөө талаасаа зэвсэг хамгаалах хэрэгсэл ч болдог. Жинхэнэ аюулын эх үүсвэр нь бидний сөрөг сэтгэл хөдлөл.
“Уур хилэн, айдас зэрэг сөрөг сэтгэл хөдлөл нь бидний сэтгэлийн амар амгаланг сарниулдаг. Сэтгэл амар амгалан бус байх нь бие махбодийн сайн сайхан байдлыг үгүй хийдэг. Боловсрол болон сэрэмжээр бид сөрөг сэтгэл хөдлөлөө багасгахыг сурч чадна. Энд суугаа Ричи Дэвидсон зэрэг эрдэмтэд сүүлийн 20-30 жилийн турш энэ талаар судлаж байна. Нэр алдар, эд баялгийн төлөө бус энэ дэлхийг илүү сайхан газар болгохын төлөө билээ. Тэдэнд талархал илэрхийлэхийн сацуу энэ бүхнээ үргэлжлүүлээрэй гэж хүсэх байна.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын “Шашнаас ангид ёс суртахуун ба
боловсрол” хэлэлцүүлэгт оролцогсодын хамт. АНУ, Атланта, Жоржиа.
2013.10.08. Зургийг Жереми Расселл (ДЛО)
Ричи Дэвидсон гурван чухал санаагаа хуваалцахын хүсэв: “Бага насны сургуульд ороогүй хүүхэд ч хүнлэг байхдаа дуртай байдаг. Хэн нэгэнд төвөг удахын оронд туслахыг хичээдэг болох нь харагдсан. Үг хэлээрээ бусдад тусалж үр шимийг нь хүртэхийн тулд үүнийгээ дадал болгох хэрэгтэй байдгийн адил бидэнд байгалиас заяагдсан энэрэнгүй сэтгэлээ хөгжүүлэн задлах хэрэгтэй. Үүн дээр Франс де Ваал нэмж “Өрсөлдөөн, түрэмгий зан чанар ч байгалиас заяагдсан байдаг нь үнэн. Гэхдээ бид олноороо амьдарч байгаа үед нөхцөл байдалтайгаа зохицон бусдад санаа тавих хэрэгтэй” гэв.
Дээрхийн Гэгээнтэн боловсролын чухлыг дурьдаад эхлээд сэрэмжээ дээшлүүлэн дараа нь нээлттэй, үнэнч шударга байж зөв, буруугаа мэднэ хэмээлээ.
Гэвш Лувсан Тэнзин Нэги энэрэн нигүүлсэх сэтгэл нь шашнаас ангид ёс суртахууны суурь болохыг дурьдаад үүнийг тодорхой харуулсан эрдэм шинжилгээний нотолгоо бий хэмээлээ. Энэрэн нигүүлсэх сэтгэлийг зааж сургаж болохыг олж тогтоогоод сэтгэл хөдлөлөө ч мөн зохицуулж сургаж болохыг нотлон харуулсан.
Дээрхийн Гэгээнтэн томоохон шашны уламжлалууд нь хайр энэрлийг түгээх үүрэг зорилготой байсаар ирсэн ч тэдгээр нь хил хязгаартай. Өнөөгийн бидэнд хэрэгтэй зүйл бол хил хязгаараас гадуур ёс суртахуун хэрэгтэй байгаа хэмээн тайлбарлалаа.
Хэлэлцүүлгийн төгсгөлд ерөнхийлөгч Вагнер гэвш Лувсан Тэнзин Нэги болон эрдэмтэн Роберт Полд “Эмори-Төвдийн Нөхөрлөл” хамтын ажиллагаанд талархалын бичиг гардуулав. Дээрхийн Гэгээнтэн гэвшид хандан алс холын бяцхан тосгоноос ирж ийм хэрэгтэй үйл хийж байгааг нь сайшаалаа.
Оюун санаа ба амьдрал хүрээлэнгийн ерөнхийлөгч Артур Заёонц төгсгөлийн үгийг хэлж Дээрхийн Гэгээнтний мэргэн бодол, ажиглалт нь өөрт нь болон хамтран ажиллагсадын урмын бадраадаг тухай дурьдаад бидний доторх мөн чанар ба бидний эргэн тойрны мөн чанарыг хамтатгахын төлөө үргэлжлүүлэн ажиллахаа хэллээ. Үүний нэг жишээ нь Төвд хийдэд шинжлэх ухаан заах төсөл ажээ. Тэрээр францын философич Симон Вайлын хэлсэн үгнээс эш татан уг хэлэлцүүлгийг өндөрлөв.
“Хүмүүний үйл дундаас бидний харцыг бурханаас илүү татах нь нөхөрлөл байдаг...”
Үзсэн: 3 469
Холбоотой мэдээ: