Дээрхийн Гэгээнтэн Далай Лам шинэ оны эхний өдрийг Гужаратад өнгөрөөв
25-01-2015, 15:53 | Хэвлэх
2015 оны 1 дүгээр сарын 1
Энэтхэг, Гужарат, Сурат, 2015 оны 1 дүгээр сарын 1- Дээрхийн Гэгээнтэн Далай Лам өнөө өглөө эрт онгоцоор Пуне-гээс нэг цаг орчим нисэн, Гужаратын эрэг орчмын Сурат хотноо газардлаа. Дээрхийн Гэгээнтэн очир эрдэнийн салбарт амжилттай бизнес эрхэлж байгаа Говинд Долакиагийн урилгаар энд ирсэн билээ. Түүнийг Суратын нисэх онгоцны буудал дээр хүлээн авах хорооны гишүүд угтсан бөгөөд тэд нисэх буудлаас шууд “Шри Рамкришна Экспорт” компанийн шинэ байрыг зорин хөдөлсөн байна. Ноён Долакиа компанийн шинэ байр болон очир эрдэнийг шинэ технологоор урлаг болгон боловсруулж байгаа байгальд ээлтэй орчныг Дээрхийн Гэгээнтэнд танилцуулав.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Шри Рамкришна Экспортын шинэ
байрыг үзэж сонирхож байгаа нь. Энэтхэг, Гужарат, Сурат,
2015.1.1. Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛОТэрээр 13 насандаа фермийн аж ахуй эрхэлж байсан гэр бүлээ орхин, очир эрдэнэ зүсэгчийн ажилд орж байсан түүхээ хүүрнэсэн байна. Эцсийн дүнд тэр өөрийн компанийг байгуулна гэсэн мөрөөдөлдөө хүрсэн бөгөөд энэхүү амжилтыг өөрийн гүрү Шри Донгрежи Махаражтай холбон үздэгээ, тэр хүнээс бусадтай хүндэтгэлтэй харьцахын үнэ цэнийг сурснаа ярилаа. Түүний найрсаг харьцааны хариуд хүмүүс түүнтэй хамтран ажиллаж, хүндэтгэлтэй харьцдаг болохыг олж мэдсэн ажээ. Тэр компанийхаа ажилчдыг өөрийн гэр бүлийн гишүүн гэж үзэхийн чухлыг ойлгосноо ярив.Түүний энэ хандлага нь Японы компаниудыг санагдуулсныг Дээрхийн Гэгээнтэн хэлээд, тэнд ажилчид хийгээд удирдлагын хооронд харилцан хүндлэл, эрх тэгш байдал тогтсон нь амжилтын гол үндэс байдаг хэмээн хэлэв.
“Техник технологгүйгээр хүн төрөлхтөнд ирээдүй байхгүй ч, хүний мөн чанараа гээх хэмжээнд механикжихгүй байх талаар болгоомжлох ёстой” хэмээн Дээрхийн Гэгээнтэн тэмдэглэн хэллээ.
Тэрээр очир эрдэнэ боловсруулах үе шаттай танилцан, тэнд ажиллаж байгаа хүмүүстэй ярилцсан байна. Мөн өөрийн санаачлагаар ажилчдын гуанзанд тэдэнтэй хамт үдийн хоол идлээ.
Үдээс хойш Дээрхийн Гэгээнтэн Өмнөд Гужаратын “Вир Нармад” их сургуулийн хурлын танхимд ихэнхдээ залуучуудаас бүрдсэн 4000 гаруй хүний өмнө үг хэлэв.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Өмнөд Гужаратын их сургууль дээр
үг хэлж байгаа нь. Энэтхэг, Гужарат, Сурат, 2015.1.1.
Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛО“Эрхэм хүндэт ахан дүүс нар аа, Залуучууд та бүхэнтэй уулзах завшаан тохиосонд би туйлын баяртай байна. Ийнхүү баярлах хоёр шалтгаан байна. Нэг дэх нь би одоо нас дээр гарсан учраас залуучуудтай уулзах нь надад залуу болсон шиг эрч хүчийг өгдөг. Ахимаг насны хүмүүстэй уулзах үедээ бидний хэн нь түрүүлж хорвоог орхих бол доо гэсэн асуулт надад байнга төрдөг.”
“Хоёр дахь шалтгааны тухайд гэвэл өнгөрсөн цаг хугацаа бол өнгөрсөн байдаг. Бид өнгөрснөөсөө сургамж авч болох ч, өөрчилж чадахгүй. Ирээдүй хараахан ирээгүй ч, бидэнд нээлттэй байна. Юу тохиолдох нь тодорхой бус. Ирээдүйг өөрчлөх хүч бидэнд байгаа ч, үүний тулд алсын хараатай байж, шаргуу хөдөлмөрлөх хэрэгтэй. Өнөөгийн залуучууд та бүхэн 21 дүгээр зууны иргэд билээ. Хэрвээ та бүхэн энэ дэлхийд илүү аз жаргалтай, илүү амар амгалан амьдрахыг хүсч байгаа бол өдөр бүрийг утга учиртай өнгөрөөхөд суралцах хэрэгтэй. Сурч мэдэх замаар оюун билгээ дайчлахын зэрэгцээ халуун дулаан сэтгэлийг төлөвшүүлэх хэрэгтэй.”
Аливаа асуудлыг илүү өргөн хүрээнд, илүү цогц байдлаар харахын ач холбогдлыг Дээрхийн Гэгээнтэн тайлбарлан ярив. Бодит байдлыг тод томруунаар харахын тулд нэг өнцгөөс бус, илүү олон талаас нь харах шаардлагатайг онцлон тэмдэглэлээ.
“Нэг талаас дэлхийн хүн ам тасралтгүй өсч, нөгөө талаас уур амьсгалын өөрчлөлтийн аюул тулгарч байгаа цаг үед бид амьдарч байна. Эдгээр нь нийт хүн төрөлхтөнд хамаатай асуудлууд юм. Ийм нөхцөлд сэтгэлээр унах амархан. Гэхдээ халуун дулаан сэтгэл бол дотоод хүч хийгээд өөртөө итгэлтэй байхын эх сурвалж гэдгийг таньж мэдсэн” хэмээн Дээрхийн Гэгээнтэн хэлэв. Энэ л сэтгэлийн хүчээр өөдрөг сэтгэлтэй байж, шударгаар , ил тод амьдарч чадна.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Өмнөд Гужаратын Вир Нармад их
сургууль дээр Шри Рамкришна Экспорт компанийн захирал
Говинд Долакиагийн хамт. Энэтхэг, Гужарат, Сурат, 2015.1.1.
Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛОДээрхийн Гэгээнтэн эртний Энэтхэгийн мэдлэгт агуулагдаж байгаа билиг билгүүний асуудлыг хөндөж ярив. Нагаржунагийн зохиолуудад квантын физикийн ухаанд орчин үед хийсэн нээлтүүдтэй дүйцэхүйц зүйлсийг олж илрүүлсэндээ бахархах, бишрэх сэтгэл төрснөө Энэтхэгийн нэрт физикч Ража Раманна ярьж байсныг тэр дурсан ярилаа. Нөгөө талаас, эртний Энэтхэгийн сэтгэл судлалын бүтээлүүд дэх сэтгэл хийгээд сэтгэл хөдлөлийн тухай арвин их мэдлэг нь өнөөдөр ч ач холбогдлоо алдаагүй болохыг Дээрхийн Гэгээнтэн тэмдэглэн хэлэв. Тэрээр мөн ахимса, хүч үл хэрэглэх зарчим ба иргэний хандлага зэрэг Энэтхэгийн эртний уламжлал, зарчмыг өндрөөр үнэллээ.
Дэлхийн хамгийн олон хүн амтай ардчилсан орон болох Энэтхэг улсын иргэний хувьд залуучууд өөрийн эх орон төдийгүй нийт дэлхий дахины үйлст хэрхэн хувь нэмрээ оруулах талаар бодох ёстойг Дээрхийн Гэгээнтэн сануулав.
“Өнөөдөр бидэнд тулгарч байгаа олон асуудал үүсэх шалтгааныг хүмүүс бид өөрсдөө бий болгосон байдаг. Тиймээс асуудлын шийдлийг бид өөрсдөө олох ёстой. Гэхдээ нийт хүн төрөлхтний эрх ашгийг бодож байх нь туйлын чухал.”
Танхимаас тавьсан эхний асуулт шашны хамгийн гол үнэт зүйл юу вэ гэсэн асуулт байв.
“Дэлхийн бүх л томоохон шашин хайр энэрэл, хүлээцтэй байдал, энгийн байдал болон хувийн сахилга баттай байхыг номлодог. Эдгээр нь хүн төрөлхтөнд тусыг үзүүлж байна. Аль нэг шашныг дагах эсэх нь тухай хүний өөрийнх нь шийдэх хэрэг. Гэхдээ хэрвээ дагадаг бол үүнийгээ чин сэтгэлээсээ хийх нь чухал. Хүн бүхэн хайр энэрлийг хүсдэг нь тодорхой учраас өнөөдрийн боловсролын тогтолцооны хүрээнд бүх хүнд нийцсэн аргаар хүний үнэт зүйлсийг хөгжүүлэх шаардлагатай байна. Хайр энэрлийн тухай бидний нийтлэг мэдрэмж, орчин үеийн шинжлэх ухааны ололт дээр тулгуурласан иргэний хандлагыг бид бий болгох хэрэгтэй. Үүн дээр нэмээд хүний сэтгэл оюун хийгээд сэтгэл хөдлөл хэрхэн буй болж, ажилладаг талаар ойлгох шаардлагатай” хэмээн Дээрхийн Гэгээнтэн хариулав.
Өмнөд Гужаратын Вир Нармад их сургууль дээр Дээрхийн
Гэгээнтэн Далай Ламын хийсэн ярианы үеэр асуулт асууж
байгаа нэгэн. Энэтхэг, Гужарат, Сурат, 2015.1.1.
Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛОТүүний энэ саруул ухаан Бурхан Багшийн сургаалиас эхтэй юу, түүний өөрийнх нь туршлагаасэхтэй юу гэсэн асуултыг өөр нэгэн оюутан тавилаа. Бурхан Багш өөрийн сургаалийг харанхуй сүсгээр бус, харин сайтар шинжилж нягталсны үндсэн дээр авахыг шавь нартаа сургасан хэмээн Дээрхийн Гэгээнтэн хариулав. Нагаржуна гэгээн болон бусад агуу сэтгэгчдийн үлгэр дууриалыг дагасан гэдгээ Дээрхийн Гэгээнтэн өгүүллээ. Тэрээр
“Сэтгэл оюунаа жолоодох хамгийн үр нөлөөтэй арга зам бол аналитик бясалгал гэж боддог” хэмээн хариулав.
Эцэст нь нэгэн эмэгтэй оюутан, өнөөгийн эмэгтэй оюутнуудад хандан зөвөлгөө өгөхийг хүслээ. Дээрхийн Гэгээнтэн энэ асуултад хариулахдаа, хүн төрөлтний түүхийг хөндөв. Эрт дээр үед хүмүүс хэсэг бүлгээрээ амьдарч, хэн нэгний удирдлагагүйгээр байгаа зүйлээ өөр хоорондоо хуваан амьдардаг байсан. Харин газар тариалан хөгжиж, эд хөрөнгө бий болохын хэрээр тэдгээрийг хамгаалахын тулд удирдлага шаардлагатай болсон. Тэр үед боловсрол байгаагүй учраас удирдлагын шалгуур нь хүч тамир байжээ. Ийм замаар эрчүүд давамгайлах болсон. Боловсрол буй болсноор ямар нэг хэмжээнд эрэгтэй эмэгтэй хүмүүсийн дунд эрх тэгш байдал тогтсон. Гэхдээ дан ганц боловсрол хангалттай бус. Хайр энэрлийг илүү өргөн дэлгэр түгээх шаардлагатай байгаа энэ үед эмэгтэйчүүд бусдын хэрэгцээ шаардлага, зовлон шаналлыг илүү мэдэрдэг гэдгийг шинжлэх ухаан баталсан. Тиймээс эмэгтэйчүүд хариуцлага хүлээж, удирдлагын түвшинд олноороо гарах хэрэгтэй байна. Тэгш бус байдал ноёрхож байгаа газарт түүнийг засах талаар бид ажиллах ёстой.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Суратад хөдөлмөр эрхэлж байгаа
750 орчим төвөд хүнтэй уулзлаа. Энэтхэг, Гужарат, Сурат, 2015.1.1.
Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛОСуратад ажил хөдөлмөр эрхлэхээр ирсэн төвөд хүмүүсийн төлөөлөл 750 орчим хүнтэй Дээрхийн Гэгээнтэн уулзаж, Төвөдийн ард түмний үзэл санаа бат бэх хэвээр байгааг дурдлаа. Тэрээр тэдэнд хандан, 21 дүгээр зууны буддистууд буддизм юун тухай болохыг ойлгохын тулд судалж, төвөд хэлээ бахархалтайгаар хадгалахыг уриалсан байна. Төвөдийн суурингуудаас төвөд залуус бөөнөөрөө гарч байгаа, энэ нь тэдний ирээдүйд ямар нөлөө үзүүлж болохыг сикён, доктор Лувсан Сэнгээтэй ярилцсанаа Дээрхийн Гэгээнтэн тэдэнд дуулгалаа. Түүнтэй уулзахаар ирсэн хүмүүст талархлаа илэрхийлээд,
“Аз жаргалтай амьдраарай” хэмээн захив.
Дээрхийн Гэгээнтэн маргааш Суратад Сатокбаа шагнал гардуулах ёслолд оролцоно.
Энэтхэг, Гужарат, Сурат, 2015 оны 1 дүгээр сарын 1- Дээрхийн Гэгээнтэн Далай Лам өнөө өглөө эрт онгоцоор Пуне-гээс нэг цаг орчим нисэн, Гужаратын эрэг орчмын Сурат хотноо газардлаа. Дээрхийн Гэгээнтэн очир эрдэнийн салбарт амжилттай бизнес эрхэлж байгаа Говинд Долакиагийн урилгаар энд ирсэн билээ. Түүнийг Суратын нисэх онгоцны буудал дээр хүлээн авах хорооны гишүүд угтсан бөгөөд тэд нисэх буудлаас шууд “Шри Рамкришна Экспорт” компанийн шинэ байрыг зорин хөдөлсөн байна. Ноён Долакиа компанийн шинэ байр болон очир эрдэнийг шинэ технологоор урлаг болгон боловсруулж байгаа байгальд ээлтэй орчныг Дээрхийн Гэгээнтэнд танилцуулав.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Шри Рамкришна Экспортын шинэ
байрыг үзэж сонирхож байгаа нь. Энэтхэг, Гужарат, Сурат,
2015.1.1. Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛО
“Техник технологгүйгээр хүн төрөлхтөнд ирээдүй байхгүй ч, хүний мөн чанараа гээх хэмжээнд механикжихгүй байх талаар болгоомжлох ёстой” хэмээн Дээрхийн Гэгээнтэн тэмдэглэн хэллээ.
Тэрээр очир эрдэнэ боловсруулах үе шаттай танилцан, тэнд ажиллаж байгаа хүмүүстэй ярилцсан байна. Мөн өөрийн санаачлагаар ажилчдын гуанзанд тэдэнтэй хамт үдийн хоол идлээ.
Үдээс хойш Дээрхийн Гэгээнтэн Өмнөд Гужаратын “Вир Нармад” их сургуулийн хурлын танхимд ихэнхдээ залуучуудаас бүрдсэн 4000 гаруй хүний өмнө үг хэлэв.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Өмнөд Гужаратын их сургууль дээр
үг хэлж байгаа нь. Энэтхэг, Гужарат, Сурат, 2015.1.1.
Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛО
“Хоёр дахь шалтгааны тухайд гэвэл өнгөрсөн цаг хугацаа бол өнгөрсөн байдаг. Бид өнгөрснөөсөө сургамж авч болох ч, өөрчилж чадахгүй. Ирээдүй хараахан ирээгүй ч, бидэнд нээлттэй байна. Юу тохиолдох нь тодорхой бус. Ирээдүйг өөрчлөх хүч бидэнд байгаа ч, үүний тулд алсын хараатай байж, шаргуу хөдөлмөрлөх хэрэгтэй. Өнөөгийн залуучууд та бүхэн 21 дүгээр зууны иргэд билээ. Хэрвээ та бүхэн энэ дэлхийд илүү аз жаргалтай, илүү амар амгалан амьдрахыг хүсч байгаа бол өдөр бүрийг утга учиртай өнгөрөөхөд суралцах хэрэгтэй. Сурч мэдэх замаар оюун билгээ дайчлахын зэрэгцээ халуун дулаан сэтгэлийг төлөвшүүлэх хэрэгтэй.”
Аливаа асуудлыг илүү өргөн хүрээнд, илүү цогц байдлаар харахын ач холбогдлыг Дээрхийн Гэгээнтэн тайлбарлан ярив. Бодит байдлыг тод томруунаар харахын тулд нэг өнцгөөс бус, илүү олон талаас нь харах шаардлагатайг онцлон тэмдэглэлээ.
“Нэг талаас дэлхийн хүн ам тасралтгүй өсч, нөгөө талаас уур амьсгалын өөрчлөлтийн аюул тулгарч байгаа цаг үед бид амьдарч байна. Эдгээр нь нийт хүн төрөлхтөнд хамаатай асуудлууд юм. Ийм нөхцөлд сэтгэлээр унах амархан. Гэхдээ халуун дулаан сэтгэл бол дотоод хүч хийгээд өөртөө итгэлтэй байхын эх сурвалж гэдгийг таньж мэдсэн” хэмээн Дээрхийн Гэгээнтэн хэлэв. Энэ л сэтгэлийн хүчээр өөдрөг сэтгэлтэй байж, шударгаар , ил тод амьдарч чадна.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Өмнөд Гужаратын Вир Нармад их
сургууль дээр Шри Рамкришна Экспорт компанийн захирал
Говинд Долакиагийн хамт. Энэтхэг, Гужарат, Сурат, 2015.1.1.
Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛО
Дэлхийн хамгийн олон хүн амтай ардчилсан орон болох Энэтхэг улсын иргэний хувьд залуучууд өөрийн эх орон төдийгүй нийт дэлхий дахины үйлст хэрхэн хувь нэмрээ оруулах талаар бодох ёстойг Дээрхийн Гэгээнтэн сануулав.
“Өнөөдөр бидэнд тулгарч байгаа олон асуудал үүсэх шалтгааныг хүмүүс бид өөрсдөө бий болгосон байдаг. Тиймээс асуудлын шийдлийг бид өөрсдөө олох ёстой. Гэхдээ нийт хүн төрөлхтний эрх ашгийг бодож байх нь туйлын чухал.”
Танхимаас тавьсан эхний асуулт шашны хамгийн гол үнэт зүйл юу вэ гэсэн асуулт байв.
“Дэлхийн бүх л томоохон шашин хайр энэрэл, хүлээцтэй байдал, энгийн байдал болон хувийн сахилга баттай байхыг номлодог. Эдгээр нь хүн төрөлхтөнд тусыг үзүүлж байна. Аль нэг шашныг дагах эсэх нь тухай хүний өөрийнх нь шийдэх хэрэг. Гэхдээ хэрвээ дагадаг бол үүнийгээ чин сэтгэлээсээ хийх нь чухал. Хүн бүхэн хайр энэрлийг хүсдэг нь тодорхой учраас өнөөдрийн боловсролын тогтолцооны хүрээнд бүх хүнд нийцсэн аргаар хүний үнэт зүйлсийг хөгжүүлэх шаардлагатай байна. Хайр энэрлийн тухай бидний нийтлэг мэдрэмж, орчин үеийн шинжлэх ухааны ололт дээр тулгуурласан иргэний хандлагыг бид бий болгох хэрэгтэй. Үүн дээр нэмээд хүний сэтгэл оюун хийгээд сэтгэл хөдлөл хэрхэн буй болж, ажилладаг талаар ойлгох шаардлагатай” хэмээн Дээрхийн Гэгээнтэн хариулав.

Өмнөд Гужаратын Вир Нармад их сургууль дээр Дээрхийн
Гэгээнтэн Далай Ламын хийсэн ярианы үеэр асуулт асууж
байгаа нэгэн. Энэтхэг, Гужарат, Сурат, 2015.1.1.
Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛО
“Сэтгэл оюунаа жолоодох хамгийн үр нөлөөтэй арга зам бол аналитик бясалгал гэж боддог” хэмээн хариулав.
Эцэст нь нэгэн эмэгтэй оюутан, өнөөгийн эмэгтэй оюутнуудад хандан зөвөлгөө өгөхийг хүслээ. Дээрхийн Гэгээнтэн энэ асуултад хариулахдаа, хүн төрөлтний түүхийг хөндөв. Эрт дээр үед хүмүүс хэсэг бүлгээрээ амьдарч, хэн нэгний удирдлагагүйгээр байгаа зүйлээ өөр хоорондоо хуваан амьдардаг байсан. Харин газар тариалан хөгжиж, эд хөрөнгө бий болохын хэрээр тэдгээрийг хамгаалахын тулд удирдлага шаардлагатай болсон. Тэр үед боловсрол байгаагүй учраас удирдлагын шалгуур нь хүч тамир байжээ. Ийм замаар эрчүүд давамгайлах болсон. Боловсрол буй болсноор ямар нэг хэмжээнд эрэгтэй эмэгтэй хүмүүсийн дунд эрх тэгш байдал тогтсон. Гэхдээ дан ганц боловсрол хангалттай бус. Хайр энэрлийг илүү өргөн дэлгэр түгээх шаардлагатай байгаа энэ үед эмэгтэйчүүд бусдын хэрэгцээ шаардлага, зовлон шаналлыг илүү мэдэрдэг гэдгийг шинжлэх ухаан баталсан. Тиймээс эмэгтэйчүүд хариуцлага хүлээж, удирдлагын түвшинд олноороо гарах хэрэгтэй байна. Тэгш бус байдал ноёрхож байгаа газарт түүнийг засах талаар бид ажиллах ёстой.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Суратад хөдөлмөр эрхэлж байгаа
750 орчим төвөд хүнтэй уулзлаа. Энэтхэг, Гужарат, Сурат, 2015.1.1.
Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛО
“Аз жаргалтай амьдраарай” хэмээн захив.
Дээрхийн Гэгээнтэн маргааш Суратад Сатокбаа шагнал гардуулах ёслолд оролцоно.
Үзсэн: 2 073
Холбоотой мэдээ: