Санкишт морилон ирэв
2-02-2015, 18:46 | Хэвлэх
2015 оны 1 дүгээр сарын 30
Энэтхэг, Санкиш, 2015.01.30 - Энэ өдөр Дээрхийн Гэгээнтэн Далай лам Делигээс гарч Санкишт морилон ирэхэд тус мужийн Боловсролын сайд Алок Кумар Сакия Фарукабадын нисэх буудалд угтан авлаа. Цэлмэг хөх тэнгэрт салхи сэнгэнэн сэвэлзэж нар ээсэн сайхан өдөр байв. Тэндээсээ Далай Лам эртний Ашок хааны нийслэл хэмээх ариун дагшин газар морилон саатав.

Дээрхийн Гэгээнтэн Далай лам Санкишийн суваргад морилон
ирэв. Энэтхэг, Уттар Прадеш, Санкиш. 2015.01.30
Гэрэл зургийг Тэнзин Чоежор/ДЛОТэнд Дээрхийн Гэгээнтнийг Залуу Буддистуудын тэргүүн Суреш Чандра Бауда болон зохион байгуулах хорооны бусад гишүүд угтан авлаа. Дээрхийн Гэгээнтэн хурсан олонтой мэндчилэн сувраганы суурин дээр зассан суудалд залрахын өмнө гурвантаа мөргөв.
Түүнийг дагалдан яваа Намжил хийдийн лам хуваргууд "Билгүүний Зүрхэн", "Билэг Билгүүний Үндэс", "Дхарани Мөргөл", “Самандабадрагийн Ерөөл”, Богд Зонховын зохиосон Бурхан Багшийн Магтаал", "Наландрын 17 Их Бандида Нарын Соёрхол" зэрэг ном уншлаа. Уншлага мөргөлийн дараа хурсан олонд амттан жимс тараав.
Өнөөгийн Санкиш хот нь Санкашиа нэрээрээ түүхэнд үлдсэн бөгөөд Бурхан Багшийн заларсан найман их дагшин газар бий. Түүний дотор дөрвөн их ариун дагшин газар байдгийн нэг нь Бодьгаяа, Бурхан багшийн гэгээрлийн хутгийг олсон газар, Саранат, анх айлдвар номлолоо эхэлсэн газар, Шравасти, сургааль номлолоо түгээн дэлгэрүүлсэн гэх газар нутгууд юм. Бурхан Багш гучин гурван тэнгэрийн оронд сургаалиа айлдсаны дараа Санкишт эргэн бууж ирсэн гэж үздэг.
Дээрхийн Гэгээнтэн Далай лам Санкишийн суваргын өмнө ном
хураав. 2015.01.30. Энэтхэг, Уттар Прадеш, Санкиш.
Гэрэл зургийг Тэнзин Чоежор/ДЛОТүүнийг газарт залран бууж ирсэн 3 үет шат алга болж шатны 7 гишгүүр бүр нь үлдсэн гэж ярьдаг. Түүнээс 200 жилийн дараа Ашок хаан газарт шигдэн орсон шатыг олохоор ухуулсан боловч ус гарч шат олдоогүй юм. Үүнд Ашока хааны сүсэг бишрэл улам бүр нэмэгдэн тэрхүү суурин дээр Бурхан Багш залран ирж буй хөрөг бүхий хийдийг барьж хийдийн ард зааны хөшөө байгуулжээ. Тэрхүү зааны хөшөө нь өнөөг хүртэл хадгалагдсаар буй аж.
Манай эриний 5-р зууны үед Хятадын даяанч Фа Хсиен Хятадаас Энэтхэг хүртэл Бурхан Багшийн сургааль, Виниян ёсыг ухаж ойлгохоор явсан байна. Түүний хойноос 200 жилийн дараа Хсуан Чанг бас явжээ. Тэд явсан газар, очсон нутгийнхаа талаар дэлгэрэнгүй тэмдэглэл хөтөлсөн байдаг бөгөөд тэмдэглэлийг 19-р зуунд Хятад хэлнээс Англи хэл рүү хөрвүүлжээ. Тэмдэглэлд дурьдсанаар зааны хөшөөний сүүл, хошуу нь эвдэрсэн байсныг андууран арслангийн дүрстэй хот хэмээн тэмдэглэн үлдээжээ. Хсуан Чанг нь хийдийг их уран нарийн чимэг зүүлттэй хөрөг дүрстэй, хэдэн зуун лам хуврагатай дүрслэн бичсэн гэдэг. Харин Фа Хсиен тэмдэглэлдээ ойролцоогоор 1000 лам хуврагатай зарим нь их хөлгөний ёсыг, зарим нь бага хөлгөний ёсыг сахидаг хэмээн дурьджээ.
Мөн тэдний тэмдэглэлд Нага хэмээх нэгэн лууны домгийг өгүүлсэн ба тэрхүү луу нь тус бүлэг хүмүүсийн захирагч бөгөөд бороо хуур элбэг оруулж ургац арвин хураагадаг бүхий л хүмүүст хүрэлцээтэй хоол хүнсийг өгч ард олныг амгалан тайван амьдруулдаг. Ургац нь арвин, хүүмүүсийн сэтгэл нь хангалуун, хаана ч байхгүй зочломтгой, сайхан сэтгэлтэй хэмээн тэмдэглэн үлдээжээ.
Суваргын балгасын өмнө лам нар хүндэтгэл үзүүлж буй нь.
2015.01.30. Энэтхэг, Уттар Прадеш, Санкиш.
Гэрэл зургийг Тэнзин Чоежор/ДЛОЭнэтхэгт бурхан багшийн даяанчлан явсан ул мөр бүдгэрэн байгаа нь Санкишийг ч мөн тойрсонгүй.
Дээрхийн Гэгээнтэн Далай лам 55 жилийн тэртээ Энэтхэгт цагаачлан ирснээсээ хойш 9 сарын дараа Санкишт ирж байжээ. Тэр үеийн түүхэн зургийг нутгийн нэгэн айл хадгалсан байна. Түүнээс хойш төвөдүүд жил бүрийн 9 сарын 22-ны өдөр шашны зан үйлийн өдөр болгон тэмдэглэсээр хэвшжээ.
Дээрхийн Гэгээнтэн "Бурхан Багшийн мөрөө үлдээсэн энэ газар нутагт сургааль номлолыг нь даган мөрдөж нүглээс ангид байж сайн үйлийг дэлгэрүүлээрэй" хэмээн захив. Маргааш Дээрхийн Гэгээнтэн Дамапада сургааль айлдана.
Энэтхэг, Санкиш, 2015.01.30 - Энэ өдөр Дээрхийн Гэгээнтэн Далай лам Делигээс гарч Санкишт морилон ирэхэд тус мужийн Боловсролын сайд Алок Кумар Сакия Фарукабадын нисэх буудалд угтан авлаа. Цэлмэг хөх тэнгэрт салхи сэнгэнэн сэвэлзэж нар ээсэн сайхан өдөр байв. Тэндээсээ Далай Лам эртний Ашок хааны нийслэл хэмээх ариун дагшин газар морилон саатав.

Дээрхийн Гэгээнтэн Далай лам Санкишийн суваргад морилон
ирэв. Энэтхэг, Уттар Прадеш, Санкиш. 2015.01.30
Гэрэл зургийг Тэнзин Чоежор/ДЛО
Түүнийг дагалдан яваа Намжил хийдийн лам хуваргууд "Билгүүний Зүрхэн", "Билэг Билгүүний Үндэс", "Дхарани Мөргөл", “Самандабадрагийн Ерөөл”, Богд Зонховын зохиосон Бурхан Багшийн Магтаал", "Наландрын 17 Их Бандида Нарын Соёрхол" зэрэг ном уншлаа. Уншлага мөргөлийн дараа хурсан олонд амттан жимс тараав.
Өнөөгийн Санкиш хот нь Санкашиа нэрээрээ түүхэнд үлдсэн бөгөөд Бурхан Багшийн заларсан найман их дагшин газар бий. Түүний дотор дөрвөн их ариун дагшин газар байдгийн нэг нь Бодьгаяа, Бурхан багшийн гэгээрлийн хутгийг олсон газар, Саранат, анх айлдвар номлолоо эхэлсэн газар, Шравасти, сургааль номлолоо түгээн дэлгэрүүлсэн гэх газар нутгууд юм. Бурхан Багш гучин гурван тэнгэрийн оронд сургаалиа айлдсаны дараа Санкишт эргэн бууж ирсэн гэж үздэг.

Дээрхийн Гэгээнтэн Далай лам Санкишийн суваргын өмнө ном
хураав. 2015.01.30. Энэтхэг, Уттар Прадеш, Санкиш.
Гэрэл зургийг Тэнзин Чоежор/ДЛО
Манай эриний 5-р зууны үед Хятадын даяанч Фа Хсиен Хятадаас Энэтхэг хүртэл Бурхан Багшийн сургааль, Виниян ёсыг ухаж ойлгохоор явсан байна. Түүний хойноос 200 жилийн дараа Хсуан Чанг бас явжээ. Тэд явсан газар, очсон нутгийнхаа талаар дэлгэрэнгүй тэмдэглэл хөтөлсөн байдаг бөгөөд тэмдэглэлийг 19-р зуунд Хятад хэлнээс Англи хэл рүү хөрвүүлжээ. Тэмдэглэлд дурьдсанаар зааны хөшөөний сүүл, хошуу нь эвдэрсэн байсныг андууран арслангийн дүрстэй хот хэмээн тэмдэглэн үлдээжээ. Хсуан Чанг нь хийдийг их уран нарийн чимэг зүүлттэй хөрөг дүрстэй, хэдэн зуун лам хуврагатай дүрслэн бичсэн гэдэг. Харин Фа Хсиен тэмдэглэлдээ ойролцоогоор 1000 лам хуврагатай зарим нь их хөлгөний ёсыг, зарим нь бага хөлгөний ёсыг сахидаг хэмээн дурьджээ.
Мөн тэдний тэмдэглэлд Нага хэмээх нэгэн лууны домгийг өгүүлсэн ба тэрхүү луу нь тус бүлэг хүмүүсийн захирагч бөгөөд бороо хуур элбэг оруулж ургац арвин хураагадаг бүхий л хүмүүст хүрэлцээтэй хоол хүнсийг өгч ард олныг амгалан тайван амьдруулдаг. Ургац нь арвин, хүүмүүсийн сэтгэл нь хангалуун, хаана ч байхгүй зочломтгой, сайхан сэтгэлтэй хэмээн тэмдэглэн үлдээжээ.

Суваргын балгасын өмнө лам нар хүндэтгэл үзүүлж буй нь.
2015.01.30. Энэтхэг, Уттар Прадеш, Санкиш.
Гэрэл зургийг Тэнзин Чоежор/ДЛО
Дээрхийн Гэгээнтэн Далай лам 55 жилийн тэртээ Энэтхэгт цагаачлан ирснээсээ хойш 9 сарын дараа Санкишт ирж байжээ. Тэр үеийн түүхэн зургийг нутгийн нэгэн айл хадгалсан байна. Түүнээс хойш төвөдүүд жил бүрийн 9 сарын 22-ны өдөр шашны зан үйлийн өдөр болгон тэмдэглэсээр хэвшжээ.
Дээрхийн Гэгээнтэн "Бурхан Багшийн мөрөө үлдээсэн энэ газар нутагт сургааль номлолыг нь даган мөрдөж нүглээс ангид байж сайн үйлийг дэлгэрүүлээрэй" хэмээн захив. Маргааш Дээрхийн Гэгээнтэн Дамапада сургааль айлдана.
Үзсэн: 1 816
Холбоотой мэдээ: