Дээрхийн Гэгээнтэн Далай Лам сэтгүүлчдэд ярилцлага өгч, Сото урсгалын баярын арга хэмжээнд оролцов
5-05-2015, 09:10 | Хэвлэх
2015 оны 4 дүгээр сарын 8
Япон, Гифу муж, 2016 оны 4 дүгээр сарын 8 – Дээрхийн Гэгээнтэн Далай Лам өнөө өглөө хувийн хэд хэдэн уулзалт хийснийхээ дараа Асахи шимбун сонины сурвалжлагч Тэцуо Когурэ, Кэнтаро Исомура болон “Live Viewing Japan” компанийн сурвалжлагч Маки Осанай нарт ярилцлага өглөө. Дээрхийн Гэгээнтэн Нобелийн энх тайвны шагналыг авч байсан 25 жилийн өмнөх үеэс хойш терроризм дэлхий дахинд улам эрчимжиж байна гэдгийг дурссанаар тэд асуултаа эхлэв. Нөхцөл байдлыг хэрхэн харж байгааг тэд Дээрхийн Гэгээнтнээс асуулаа. Тэрээр,
“Берлиний хана нуран, ЗХУ задран унаж, Варшавын гэрээ цуцлагдсанаар Варшавын гэрээний гишүүн байсан хэд хэдэн орон ардчилсан орон болсон. Цөмийн аюул буурч, үр дүнд нь дэлхий дахин арай аюулгүй болсон. Терроризмын ноцтой үйлдлүүд гарч байгаа нь үнэн ч, цөмийн хөнөөлтэй харьцуулахад тийм ч аймшигтай биш байж болох юм.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Японы сэтгүүлчдэд ярилцлага өгч
байгаа нь. Япон, Гифу, 2015.4.8. Гэрэл зургийг Тэнзин ЖигмейХамгийн харамсалтай нь, терроризм өнөөдөр шашны сүсэг бишрэлтэй уялдаатайгаар гарч байна. Үүнд орооцолдсон хүмүүст хүрэхийн тулд бид хүчин чармайлтаа нэмэгдүүлэх хэрэгтэй. Сая сая хүний хувьд шашин тайтгарлыг өгч байсан, цаашид ч энэ үүргээ гүйцэтгэсээр байх болно. Энэ өргөн уудам дэлхий ертөнцөд хэд хэдэн шашин, хэд хэдэн үнэн байна гэдгийг бид хүлээн зөвшөөрөх ёстой.
9 дүгээр сарын 11-ний үйл явдлын дараа би ерөнхийлөгч Бушд эмгэнэл илэрхийлж захидал илгээхдээ, ‘Хариу арга хэмжээ авахдаа хүчирхийллийн бус аргыг сонгоно гэдэгт итгэж байна’ гэж бичсэн юм. Тухайн үед нэг л Бин Ладен байсан бол хүчирхийлэл хэрэглэснээр 10, бүр 100 Бин Ладенийг бий болгоно гэдэгт би санаа зовж байсан. Хүч хэрэглэснээр хариу хүчирхийллийг өдөөдөг гэдэгт асуудал оршиж байна. Террористууд ч гэсэн хүн гэдгийг ухамсарлаж, тэдэнтэй үг хэлээ олох аргыг хайх ёстой” хэмээн хэлэв.
Тэдэнтэй яриа хэлэлцээг эхлүүлэхэд маш хэцүү гэдгийг сэтгүүлчид тэмдэглэн хэллээ. Дээрхийн Гэгээнтэн тэдний хэлснийг хүлээн зөвшөөрөөд, зарим хатуу чиг баримтлагчид нь үл тоосон ч, зарим нэг нь зохих талаас ирсэн найрамдах саналыг хүлээн авч болох талтай хэмээн нэмж хэлэв. Иорданд уулзсан боловсрол сайтай, дэлхийн явдал хэргийг сайн мэддэг лалын шашинтнууд хийгээд олон шашинтны нийгэмд зохицон амьдарч байгаа Энэтхэгийн лалын шашинтнуудтай уулзаж байснаа Дээрхийн Гэгээнтэн дурсаад, тэдгээр хүмүүс шашин нэгтнүүддээ эерэг нөлөө үзүүлнэ хэмээн хэлэв.
“Терроризмтэй тэмцэх ганц арга бол энэ. Илүү их бөмбөг хаяснаар асуудал шийдэгдэхгүй.”
Үг хэлэх эрх чөлөө хийгээд шашны эрх чөлөөний тэнцвэртэй байдлыг хэрхэн хангах вэ гэсэн асуултыг сэтгүүлчид тавилаа. Эрх чөлөө гэдэг хүнийг хөнөөх эрхтэй гэсэн утга биш хэмээн тэр хариулав. Цус урсгахыг санал болгож байгаа хүн жинхэнэ лалын шашинтан байх эрхээ алдана хэмээн түүнд лалын шашинт анд нь хэлж байсныг Дээрхийн Гэгээнтэн давтан хэллээ. Жихад гэдэг үгний утгыг ихэнхдээ буруу ойлгож байна хэмээн тэдгээр нөхөд нь хэлсэн байна. Жихад гэдэг бол бусад хүмүүст хор хөнөөл үзүүлэх тухай бус, харин сэтгэлийн сөрөг хандлагаа дарах тэмцлийн утгыг илэрхийлнэ. Энэ утгаар бол бүх шашинд жихад байдаг.
“Үг хэлэх эрх чөлөө туйлын чухал ач холбогдолтой ч, энэ эрх чөлөөгөө эерэг замаар хэрэгжүүлэх ёстой. Хүн мөн чанараараа зөөлөн, бидэнд заяагдсан оюун ухааныг бүтээлчээр ашиглах ёстой гэдгийг ойлгосон ойлголт дээр эрх чөлөө суурилна.”
Ярилцлаганы дараа Японы сэтгүүлч Дээрхийн Гэгээнтэнд
дурсгалын зүйл гардуулж байгаа нь. Япон, Гифу, 2015.4.8.
Гэрэл зургийг Тэнзин ЖигмейХүчирхийлэл болон хямралын үед бие даасан зуучлагчид байх тухайд, Иракийн хямралын үед Нобелийн энх тайвны шагналтнууд Ирак руу явж, Саддам Хуссейнтэй ярилцахаар төлөвлөж байсныг Дээрхийн Гэгээнтэн дурсав. Хуссейн үхэхийг ч хүсээгүй, мөн өөрийн оронд гадны цэрэг нэвтрэн орохыг ч хүсээгүй гэдгийг тэд олж тогтоохыг хүссэн. Нобелийн энх тайвны шагналтнуудын хувьд Сири руу явж, сөргөлдөж байгаа талуудтай уулзан,
“Эцсийн зорилгодоо юунд хүрэхийг та бүхэн хүсч байгаа юм бэ? Та бүхэн лалын шашиндаа үнэнээсээ итгэдэг үү? Лалын шашны нэр хүндийн асуудал та бүхний сэтгэлийг зовоохгүй байна уу? ” хэмээн асуух боломж бидэнд байна хэмээн Дээрхийн Гэгээнтэн хэлэв.
Ийм зуучлалын арга хэмжээ дэлхийн өнцөг булан бүрт гарч байгаа зөрчилдөөнд хэрэг болж болох юм. Дээрхийн Гэгээнтэн Бирмд болсон буддын болон лалын шашинтнуудын мөргөлдөөнийг дурдаад, мөргөлдөөнд орох үедээ Бурхан Багшийг төсөөлөн харахыг Бирмийн буддистуудад хандан уриалснаа хэллээ. Хэрвээ Бурхан Багш энэ нөхцөл байдалд байсан бол дайралтад өртсөн лалын шашинтнуудыг хамгаалах байсан гэдэгт итгэлтэй байгаагаа тэр хэллээ.
Төвөдийн Төв Захиргаа болон Хятадын засаг захиргааны хооронд яриа хэлэлцээ өрнөх төлөв байгаа эсэх талаар сэтгүүлчид асуусан байна. Шууд хэлэлцээ 1979 онд эхэлж, 1993 онд дахин сэргэсэн боловч одоогоор тодорхой ахиц дэвшил гараагүй байгаа талаар Дээрхийн Гэгээнтэн ярив. Төвөдүүд тусгаар тогтнолыг эрэлхийлээгүй гэдгийг бүх дэлхий мэдэж байхад, Хятадын коммунист намын доторхи хатуу чиг шугамыг баримтлагсад төвөдүүдийг Хятадаас салахыг эрмэлзсэн ‘хагалан бутаргагсад’ хэмээн баталж байна. Си Жиньпин илүү бодит хандлагатай, авилга, хээл хахуулийг арилгах талаар хүчин чармайлт гаргаж байгааг тэр тэмдэглэн хэлэв. Үүний зэрэгцээ жирийн хятад иргэд Төвөдийн үйл хэргийг дэмжих нь нэмэгдэж байгаа ажээ.

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг индэрт залахын өмнө Сото
урсгалын лам нар Бурхан Багшид мөргөн залбирах үед хүүхдүүд
дуу дууллаа. Япон, Гифу, 2015.4.8. Гэрэл зургийг Жереми РасселҮдийн хоолны дараа Дээрхийн Гэгээнтэн Бүх Японы Сото Урсгалын Залуу Лам Нарын Холбооны 40 жилийн ойн арга хэмжээнд оролцохоор зочид буудлаасаа Нагаракава хурлын танхим руу алхаж очсон байна. Дээрхийн Гэгээнтэн болон Сото Зэн урсгалын нөхөрлөлийг тусгасан видео киногоор арга хэмжээ эхэллээ. Дээрхийн Гэгээнтнийг индэрт залрахын өмнө хүүхдүүд дуу дуулж, бүжиг хийн, Сото урсгалын лам нар Бурхан Багшид залбирал үйлдэв.
Бурхан Багш сургааль номоо айлдсанаас хойш 2600 жил өнгөрсөн ч, түүний сургааль Япон болон бусад оронд дэлгэрэн хөгжсөөр байна хэмээн Дээрхийн Гэгээнтэн хэлсэн үгэндээ тэмдэглэн хэллээ. Түүний зэрэгцээ буддын шашны бус орнуудад сэтгэлийн тухай буддизмын мэдлэгийг сонирхох сонирхол нэмэгдэж байна. Буддизм болон бусад шашин хүний сайн сайхны төлөө хувь нэмрээ оруулдаг учраас бид бүх шашныг хүндэтгэх ёстой хэмээн тэр хэлэв.
“Бурхан Багшийн сургаалийн гайхамшигтай хүчин зүйлийн нэг нь шүтэн барилдахуйн тухай ойлголт боловч энэ нь буддизм бусад шашнаас илүү гэсэн үг биш ээ. Учир нь хувь хүний хүсэл, чадавхиас аль шашин зохимжтой эсэх нь шалтгаална. Бурхан Багш өөрийн шавь нарын боломж чадалд тааруулан өөр өөр сургаалийг өөр өөр газарт айлдсан байдаг. Зарим тохиолдолд тэр бие даасан “Би” гэж үгүй хэмээн айлдсан бол өөр газарт таван цогцос бүхий бодгаль нь ачаа мэт, хүн нь тээгч мэт хэмээн сургаснаар “Би” гэж буйг илэрхийлсэн байдгийг Дээрхийн Гэгээнтэн тайлбарлан ярив. Бүх шашны түгээмэл сургааль бол хайр, нигүүлсэхүй ба байгаа байдалдаа сэтгэл ханах явдал байдаг.”
“Хутагтын Дөрвөн Үнэн ба Гэгээрлийн 37 хүчин зүйлийн тухай буддын үндсэн сургааль пали болон санскрит хэлний уламжлалын аль алинд байдаг. Билиг барамидын сургааль нь хоёр дахь хүрдний үед номлогдсон. Энэ сургаалийг дагаснаар бид билиг ухааныг хөгжүүлэх талаар дүн шинжилгээ хийж, судалж нягтлах ёстой. Үүнд үндэс, зам мөр, үр дүн гэсэн үе багтана. Билиг ухаантай танилцах нь үндэс суурь. Зам мөрийн дагуу бид бясалгалын замаар билиг билгүүнээ хурцалж, үр дүнд нь бид гэгээрлийг олно. “

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Сото урсгалын залуу лам нарын
хурал дээр үг хэлж байгаа нь. Япон, Гифу, 2015.4.8.
Гэрэл зургийг Тэнзин ЖигмейНаланда уламжлалын чухал чанаруудын нэг болох дүн шинжилгээ хийх, нягтлан судлах, учир шалтгааны ухаанаар хандах зэрэг нь орчин үеийн шинжлэх ухааны арга барилтай нийцдэг болохыг Дээрхийн Гэгээнтэн онцлон тэмдэглэлээ.
Энэ мэдлэгийн үндсэн дээр Дээрхийн Гэгээнтэн шинжлэх ухааны эрдэмтэдтэй хэлэлцүүлэг тогтмол зохиосоор ирсэн бөгөөд Төвөдийн сүм хийдүүдэд шинжлэх ухааны хичээл орох болсон байна. Орчин үеийн квантын физикийн онол нь Мадхьямака гүн ухааны онолтой олон талаар нийцдэг гэдгийг тэрээр цохон тэмдэглэлээ.
Билиг ухааныг төлөвшүүлэх буддист аргад сонсох, бодох, бясалгах орно гэдгийг тэр тайлбарлан ярив. Бид сургааль номыг сонсож, эсвэл уншиж мэднэ. Олж мэдсэнээ тунгаан бодох замаар өөрийн ойлголтыг гүнзгийрүүлсний дараа дадуулан бясалгах бөгөөд үр дүнд нь ойлгосон зүйлээ өөрийн болгож, дээд эрдмийг олж эхэлдэг. Үүнийг тэрээр гурван дээд дадалтай холбон тайлбарлалаа. Ёс зүйн дээд дадалд сургаалийг дагаж, сахилга баттай байх явдал орно. Бясалгалын хүчээр төвлөрч сурах ба билиг ухааны хүчээр нэвтэрхий ухаарлыг олно.
Билгүүний зүрхэн судрын тарнид, “Датяата гадэ гадэ бара гадэ барасам гадэ боди сууха” (Урагшил, урагшил, хязгаарыг давж урагшил, хязгаарыг бүрэн давж урагшил, гэгээрэлд хүр) хэмээн Бурхан Багш айлдсан бөгөөд дараах 6 зам мөрийг туулахыг шавь нартаа заасан байдаг.
Гадэ—Чуулганы зам мөр
Гадэ—Найруулгын зам мөр
Барагадэ—Үзэхүйн зам мөр
Барасам гадэ—Бясалгахуйн зам мөр
Боди сууха—Үл суралцахуйн зам мөр
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Сото урсгалын залуу лам нарын
арга хэмжээний үеэр асуултад хариулж байгаа нь. Япон, Гифу
2015.4.8. Гэрэл зургийг Тэнзин ЖигмейДээрхийн Гэгээнтэн дараа нь урьдчилан бэлдсэн хэдэн асуултад хариуллаа. Хоёр бяцхан хүү яагаад гараа хавсардаг тухай асуухад, хүндэтгэлээ илэрхийлэхийн тулд хэмээн хариулав. Гараа хавсрах хоёр арга байдаг хэмээн тэрээр нэмж хэллээ. Энэ хоёр арга нь алгаа нийлүүлэн хавсрах энгийн арга ба гартаа эрдэнэ атгах лугаа эрхий хуруугаа нуун хавсрах буддист арга ажээ. Гарын арын хэсэг нь Буддагийн биеийг илэрхийлж байгаа бол алган доторх хоосон зай нь үнэний махбодийг илэрхийлж байдаг.
Өөр нэг охин түүнээс хаана эргэж төрөхийг хүсч буйг нь асуухад, тэрээр ‘Бодьсатвын явдалд орохуй’ зохиолоос өөрийн дуртай эшлэлийг уншлаа.
Сансар огторгуй оршсон цагт
Хамаг амьтан байсан цагт,
Ертөнцийн харанхуйг сарниулахын тулд
Би ч мөн амьд байх болтугай
Бутанд амьдарч байсан нэгэн залуу аз жаргалын талаар асуухад, Дээрхийн Гэгээнтэн мэдрэхүйн эрхтэнээр дамжин мэдрэгдэх аз жаргал ба оюун санааны аз жаргалын ялгаанд анхаарал хандуулаад, сэтгэлийн аз жаргалыг сэтгэлээ дадуулах замаар олдог хэмээн хариулав.
Хүүхдээ тэвэрсэн эх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламаас асуулт
асууж байгаа нь. Япон, Гифу, 2015.4.8. Фото Тэнзин ЖигмейХүүхдээ тэвэрсэн нэгэн эх, хүүхэд хүмүүжүүлэхэд хамгийн чухал нь юу вэ гэсэн асуулт тавилаа. Дээрхийн Гэгээнтэн шууд л мэдэхгүй хэмээн хариулснаа,
“Тэдэнд хайр энэрэл амсуул” хэмээн нэмж хэлэв.
Нас барагсдад хэрхэн туслах талаар оршуулгын товчооны дарга асуулт тавилаа.
“Буддистууд бид бүтээгч бурхан байдаг гэдэгт бус, бидний хувь заяа бидний гарт байдаг гэдэгт итгэдэг. Хэрвээ талийгаач сайн үйл бүтээсэн бол тэр хойд насандаа сайн төрлийг олно. Бурхан Багш ‘Та өөрөө өөрийнхөө эзэн’ хэмээн айлдахдаа бидний хувь тавилан биднээс, бидний ямар үйл бүтээхээс хамаарна гэсэн утгаар хэлсэн. Нас барсан хүн танай гэр бүлийн хүн бол өмнөөс нь та өргөл барих боломжтой. Хэрвээ талийгаач таны эцэг эхийн нэг бол түүний өмнөөс та буян үйлдэж болно. Хэрвээ талийгаач таны багш бол түүний төлөө мөргөл хийх боломжтой. Оршуулгын ажил хэрхэн явагдах нь эцсийн дүндээ ямар ч ач холбогдолгүй” хэмээн Далай Лам хариулав.
Япончууд таалал төгссөн хүмүүсийнхээ дурсгалд зориулж тахьдаг тахилын шүтээний худалдаа хийдэг нэгэн эмэгтэй Дээрхийн Гэгээнтнээс түүний хувьд хамгийн чухал сургааль юу болох талаар асуув.
“Бодийн сэтгэлийг үүсгэх ба хоосон чанарыг ойлгох явдал. Бясалгалаар дамжуулан хоосон чанарыг ойлгох нь өөрт хэрэгтэй үнэний бие болон хөгждөг бол бодийн сэтгэлийг үүсгэснээр бусдад ач тустай биеийн хэлбэрийг буй болгодог. Эдгээр нь арга барилын дадал болон билиг ухааны үр жимс бөгөөд хоёр үнэнийг ойлгох ойлголтын хүрээнд үүнийг гүйцэтгэх ёстой.
Арга хэмжээний төгсгөлд эмэгтэйчүүдийн найрал дууны хамтлаг ‘Ум маани бадмэ хум’ тарнийг уншиж дуулан, цаасан навчнууд тараасан байна. Холбооны тэргүүн, ламтан Миязаки Дээрхийн Гэгээнтэнд Японы уламжлалт шүхрийг бэлэглэж, тэрээр халуун алга ташилтаар үдүүлэн танхимыг орхин гарлаа.
Япон, Гифу муж, 2016 оны 4 дүгээр сарын 8 – Дээрхийн Гэгээнтэн Далай Лам өнөө өглөө хувийн хэд хэдэн уулзалт хийснийхээ дараа Асахи шимбун сонины сурвалжлагч Тэцуо Когурэ, Кэнтаро Исомура болон “Live Viewing Japan” компанийн сурвалжлагч Маки Осанай нарт ярилцлага өглөө. Дээрхийн Гэгээнтэн Нобелийн энх тайвны шагналыг авч байсан 25 жилийн өмнөх үеэс хойш терроризм дэлхий дахинд улам эрчимжиж байна гэдгийг дурссанаар тэд асуултаа эхлэв. Нөхцөл байдлыг хэрхэн харж байгааг тэд Дээрхийн Гэгээнтнээс асуулаа. Тэрээр,
“Берлиний хана нуран, ЗХУ задран унаж, Варшавын гэрээ цуцлагдсанаар Варшавын гэрээний гишүүн байсан хэд хэдэн орон ардчилсан орон болсон. Цөмийн аюул буурч, үр дүнд нь дэлхий дахин арай аюулгүй болсон. Терроризмын ноцтой үйлдлүүд гарч байгаа нь үнэн ч, цөмийн хөнөөлтэй харьцуулахад тийм ч аймшигтай биш байж болох юм.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Японы сэтгүүлчдэд ярилцлага өгч
байгаа нь. Япон, Гифу, 2015.4.8. Гэрэл зургийг Тэнзин Жигмей
9 дүгээр сарын 11-ний үйл явдлын дараа би ерөнхийлөгч Бушд эмгэнэл илэрхийлж захидал илгээхдээ, ‘Хариу арга хэмжээ авахдаа хүчирхийллийн бус аргыг сонгоно гэдэгт итгэж байна’ гэж бичсэн юм. Тухайн үед нэг л Бин Ладен байсан бол хүчирхийлэл хэрэглэснээр 10, бүр 100 Бин Ладенийг бий болгоно гэдэгт би санаа зовж байсан. Хүч хэрэглэснээр хариу хүчирхийллийг өдөөдөг гэдэгт асуудал оршиж байна. Террористууд ч гэсэн хүн гэдгийг ухамсарлаж, тэдэнтэй үг хэлээ олох аргыг хайх ёстой” хэмээн хэлэв.
Тэдэнтэй яриа хэлэлцээг эхлүүлэхэд маш хэцүү гэдгийг сэтгүүлчид тэмдэглэн хэллээ. Дээрхийн Гэгээнтэн тэдний хэлснийг хүлээн зөвшөөрөөд, зарим хатуу чиг баримтлагчид нь үл тоосон ч, зарим нэг нь зохих талаас ирсэн найрамдах саналыг хүлээн авч болох талтай хэмээн нэмж хэлэв. Иорданд уулзсан боловсрол сайтай, дэлхийн явдал хэргийг сайн мэддэг лалын шашинтнууд хийгээд олон шашинтны нийгэмд зохицон амьдарч байгаа Энэтхэгийн лалын шашинтнуудтай уулзаж байснаа Дээрхийн Гэгээнтэн дурсаад, тэдгээр хүмүүс шашин нэгтнүүддээ эерэг нөлөө үзүүлнэ хэмээн хэлэв.
“Терроризмтэй тэмцэх ганц арга бол энэ. Илүү их бөмбөг хаяснаар асуудал шийдэгдэхгүй.”
Үг хэлэх эрх чөлөө хийгээд шашны эрх чөлөөний тэнцвэртэй байдлыг хэрхэн хангах вэ гэсэн асуултыг сэтгүүлчид тавилаа. Эрх чөлөө гэдэг хүнийг хөнөөх эрхтэй гэсэн утга биш хэмээн тэр хариулав. Цус урсгахыг санал болгож байгаа хүн жинхэнэ лалын шашинтан байх эрхээ алдана хэмээн түүнд лалын шашинт анд нь хэлж байсныг Дээрхийн Гэгээнтэн давтан хэллээ. Жихад гэдэг үгний утгыг ихэнхдээ буруу ойлгож байна хэмээн тэдгээр нөхөд нь хэлсэн байна. Жихад гэдэг бол бусад хүмүүст хор хөнөөл үзүүлэх тухай бус, харин сэтгэлийн сөрөг хандлагаа дарах тэмцлийн утгыг илэрхийлнэ. Энэ утгаар бол бүх шашинд жихад байдаг.
“Үг хэлэх эрх чөлөө туйлын чухал ач холбогдолтой ч, энэ эрх чөлөөгөө эерэг замаар хэрэгжүүлэх ёстой. Хүн мөн чанараараа зөөлөн, бидэнд заяагдсан оюун ухааныг бүтээлчээр ашиглах ёстой гэдгийг ойлгосон ойлголт дээр эрх чөлөө суурилна.”

Ярилцлаганы дараа Японы сэтгүүлч Дээрхийн Гэгээнтэнд
дурсгалын зүйл гардуулж байгаа нь. Япон, Гифу, 2015.4.8.
Гэрэл зургийг Тэнзин Жигмей
“Эцсийн зорилгодоо юунд хүрэхийг та бүхэн хүсч байгаа юм бэ? Та бүхэн лалын шашиндаа үнэнээсээ итгэдэг үү? Лалын шашны нэр хүндийн асуудал та бүхний сэтгэлийг зовоохгүй байна уу? ” хэмээн асуух боломж бидэнд байна хэмээн Дээрхийн Гэгээнтэн хэлэв.
Ийм зуучлалын арга хэмжээ дэлхийн өнцөг булан бүрт гарч байгаа зөрчилдөөнд хэрэг болж болох юм. Дээрхийн Гэгээнтэн Бирмд болсон буддын болон лалын шашинтнуудын мөргөлдөөнийг дурдаад, мөргөлдөөнд орох үедээ Бурхан Багшийг төсөөлөн харахыг Бирмийн буддистуудад хандан уриалснаа хэллээ. Хэрвээ Бурхан Багш энэ нөхцөл байдалд байсан бол дайралтад өртсөн лалын шашинтнуудыг хамгаалах байсан гэдэгт итгэлтэй байгаагаа тэр хэллээ.
Төвөдийн Төв Захиргаа болон Хятадын засаг захиргааны хооронд яриа хэлэлцээ өрнөх төлөв байгаа эсэх талаар сэтгүүлчид асуусан байна. Шууд хэлэлцээ 1979 онд эхэлж, 1993 онд дахин сэргэсэн боловч одоогоор тодорхой ахиц дэвшил гараагүй байгаа талаар Дээрхийн Гэгээнтэн ярив. Төвөдүүд тусгаар тогтнолыг эрэлхийлээгүй гэдгийг бүх дэлхий мэдэж байхад, Хятадын коммунист намын доторхи хатуу чиг шугамыг баримтлагсад төвөдүүдийг Хятадаас салахыг эрмэлзсэн ‘хагалан бутаргагсад’ хэмээн баталж байна. Си Жиньпин илүү бодит хандлагатай, авилга, хээл хахуулийг арилгах талаар хүчин чармайлт гаргаж байгааг тэр тэмдэглэн хэлэв. Үүний зэрэгцээ жирийн хятад иргэд Төвөдийн үйл хэргийг дэмжих нь нэмэгдэж байгаа ажээ.

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг индэрт залахын өмнө Сото
урсгалын лам нар Бурхан Багшид мөргөн залбирах үед хүүхдүүд
дуу дууллаа. Япон, Гифу, 2015.4.8. Гэрэл зургийг Жереми Рассел
Бурхан Багш сургааль номоо айлдсанаас хойш 2600 жил өнгөрсөн ч, түүний сургааль Япон болон бусад оронд дэлгэрэн хөгжсөөр байна хэмээн Дээрхийн Гэгээнтэн хэлсэн үгэндээ тэмдэглэн хэллээ. Түүний зэрэгцээ буддын шашны бус орнуудад сэтгэлийн тухай буддизмын мэдлэгийг сонирхох сонирхол нэмэгдэж байна. Буддизм болон бусад шашин хүний сайн сайхны төлөө хувь нэмрээ оруулдаг учраас бид бүх шашныг хүндэтгэх ёстой хэмээн тэр хэлэв.
“Бурхан Багшийн сургаалийн гайхамшигтай хүчин зүйлийн нэг нь шүтэн барилдахуйн тухай ойлголт боловч энэ нь буддизм бусад шашнаас илүү гэсэн үг биш ээ. Учир нь хувь хүний хүсэл, чадавхиас аль шашин зохимжтой эсэх нь шалтгаална. Бурхан Багш өөрийн шавь нарын боломж чадалд тааруулан өөр өөр сургаалийг өөр өөр газарт айлдсан байдаг. Зарим тохиолдолд тэр бие даасан “Би” гэж үгүй хэмээн айлдсан бол өөр газарт таван цогцос бүхий бодгаль нь ачаа мэт, хүн нь тээгч мэт хэмээн сургаснаар “Би” гэж буйг илэрхийлсэн байдгийг Дээрхийн Гэгээнтэн тайлбарлан ярив. Бүх шашны түгээмэл сургааль бол хайр, нигүүлсэхүй ба байгаа байдалдаа сэтгэл ханах явдал байдаг.”
“Хутагтын Дөрвөн Үнэн ба Гэгээрлийн 37 хүчин зүйлийн тухай буддын үндсэн сургааль пали болон санскрит хэлний уламжлалын аль алинд байдаг. Билиг барамидын сургааль нь хоёр дахь хүрдний үед номлогдсон. Энэ сургаалийг дагаснаар бид билиг ухааныг хөгжүүлэх талаар дүн шинжилгээ хийж, судалж нягтлах ёстой. Үүнд үндэс, зам мөр, үр дүн гэсэн үе багтана. Билиг ухаантай танилцах нь үндэс суурь. Зам мөрийн дагуу бид бясалгалын замаар билиг билгүүнээ хурцалж, үр дүнд нь бид гэгээрлийг олно. “

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Сото урсгалын залуу лам нарын
хурал дээр үг хэлж байгаа нь. Япон, Гифу, 2015.4.8.
Гэрэл зургийг Тэнзин Жигмей
Энэ мэдлэгийн үндсэн дээр Дээрхийн Гэгээнтэн шинжлэх ухааны эрдэмтэдтэй хэлэлцүүлэг тогтмол зохиосоор ирсэн бөгөөд Төвөдийн сүм хийдүүдэд шинжлэх ухааны хичээл орох болсон байна. Орчин үеийн квантын физикийн онол нь Мадхьямака гүн ухааны онолтой олон талаар нийцдэг гэдгийг тэрээр цохон тэмдэглэлээ.
Билиг ухааныг төлөвшүүлэх буддист аргад сонсох, бодох, бясалгах орно гэдгийг тэр тайлбарлан ярив. Бид сургааль номыг сонсож, эсвэл уншиж мэднэ. Олж мэдсэнээ тунгаан бодох замаар өөрийн ойлголтыг гүнзгийрүүлсний дараа дадуулан бясалгах бөгөөд үр дүнд нь ойлгосон зүйлээ өөрийн болгож, дээд эрдмийг олж эхэлдэг. Үүнийг тэрээр гурван дээд дадалтай холбон тайлбарлалаа. Ёс зүйн дээд дадалд сургаалийг дагаж, сахилга баттай байх явдал орно. Бясалгалын хүчээр төвлөрч сурах ба билиг ухааны хүчээр нэвтэрхий ухаарлыг олно.
Билгүүний зүрхэн судрын тарнид, “Датяата гадэ гадэ бара гадэ барасам гадэ боди сууха” (Урагшил, урагшил, хязгаарыг давж урагшил, хязгаарыг бүрэн давж урагшил, гэгээрэлд хүр) хэмээн Бурхан Багш айлдсан бөгөөд дараах 6 зам мөрийг туулахыг шавь нартаа заасан байдаг.
Гадэ—Чуулганы зам мөр
Гадэ—Найруулгын зам мөр
Барагадэ—Үзэхүйн зам мөр
Барасам гадэ—Бясалгахуйн зам мөр
Боди сууха—Үл суралцахуйн зам мөр

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Сото урсгалын залуу лам нарын
арга хэмжээний үеэр асуултад хариулж байгаа нь. Япон, Гифу
2015.4.8. Гэрэл зургийг Тэнзин Жигмей
Өөр нэг охин түүнээс хаана эргэж төрөхийг хүсч буйг нь асуухад, тэрээр ‘Бодьсатвын явдалд орохуй’ зохиолоос өөрийн дуртай эшлэлийг уншлаа.
Сансар огторгуй оршсон цагт
Хамаг амьтан байсан цагт,
Ертөнцийн харанхуйг сарниулахын тулд
Би ч мөн амьд байх болтугай
Бутанд амьдарч байсан нэгэн залуу аз жаргалын талаар асуухад, Дээрхийн Гэгээнтэн мэдрэхүйн эрхтэнээр дамжин мэдрэгдэх аз жаргал ба оюун санааны аз жаргалын ялгаанд анхаарал хандуулаад, сэтгэлийн аз жаргалыг сэтгэлээ дадуулах замаар олдог хэмээн хариулав.

Хүүхдээ тэвэрсэн эх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламаас асуулт
асууж байгаа нь. Япон, Гифу, 2015.4.8. Фото Тэнзин Жигмей
“Тэдэнд хайр энэрэл амсуул” хэмээн нэмж хэлэв.
Нас барагсдад хэрхэн туслах талаар оршуулгын товчооны дарга асуулт тавилаа.
“Буддистууд бид бүтээгч бурхан байдаг гэдэгт бус, бидний хувь заяа бидний гарт байдаг гэдэгт итгэдэг. Хэрвээ талийгаач сайн үйл бүтээсэн бол тэр хойд насандаа сайн төрлийг олно. Бурхан Багш ‘Та өөрөө өөрийнхөө эзэн’ хэмээн айлдахдаа бидний хувь тавилан биднээс, бидний ямар үйл бүтээхээс хамаарна гэсэн утгаар хэлсэн. Нас барсан хүн танай гэр бүлийн хүн бол өмнөөс нь та өргөл барих боломжтой. Хэрвээ талийгаач таны эцэг эхийн нэг бол түүний өмнөөс та буян үйлдэж болно. Хэрвээ талийгаач таны багш бол түүний төлөө мөргөл хийх боломжтой. Оршуулгын ажил хэрхэн явагдах нь эцсийн дүндээ ямар ч ач холбогдолгүй” хэмээн Далай Лам хариулав.
Япончууд таалал төгссөн хүмүүсийнхээ дурсгалд зориулж тахьдаг тахилын шүтээний худалдаа хийдэг нэгэн эмэгтэй Дээрхийн Гэгээнтнээс түүний хувьд хамгийн чухал сургааль юу болох талаар асуув.
“Бодийн сэтгэлийг үүсгэх ба хоосон чанарыг ойлгох явдал. Бясалгалаар дамжуулан хоосон чанарыг ойлгох нь өөрт хэрэгтэй үнэний бие болон хөгждөг бол бодийн сэтгэлийг үүсгэснээр бусдад ач тустай биеийн хэлбэрийг буй болгодог. Эдгээр нь арга барилын дадал болон билиг ухааны үр жимс бөгөөд хоёр үнэнийг ойлгох ойлголтын хүрээнд үүнийг гүйцэтгэх ёстой.
Арга хэмжээний төгсгөлд эмэгтэйчүүдийн найрал дууны хамтлаг ‘Ум маани бадмэ хум’ тарнийг уншиж дуулан, цаасан навчнууд тараасан байна. Холбооны тэргүүн, ламтан Миязаки Дээрхийн Гэгээнтэнд Японы уламжлалт шүхрийг бэлэглэж, тэрээр халуун алга ташилтаар үдүүлэн танхимыг орхин гарлаа.
Үзсэн: 3 230
Холбоотой мэдээ: