Сэтгэл хангалуун амьдрахуй - Симпозиум. 1-р өдөр
17-11-2015, 08:52 | Хэвлэх
2015 оны 11 дүгээр сарын 04
Энэтхэг, Химачал Прадеш муж, Дарамсала. 2015.11.04 - Вашингтонд байрладаг Америкийн Бизнесийн Хүрээлэнгийн /АБХ/ 38 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид Дээрхийн Гэгээнтэн Далай Ламтай уулзахаар Дарамсала дахь түүний өргөөнд хүрэлцэн ирэв. Энэ нь Дээрхийн Гэгээнтэнтэй уулзаж буй тэдний 2 дахь уулзалт бөгөөд энэ удаагийн харилцан ярианы сэдэв нь "Шуналгүй, Сэтгэл хангалуун амьдрах" гэсэн сэдэв байлаа. Дээрхийн Гэгээнтэн АБХ –ын ерөнхийлөгч Артур Бруксын хамт өрөөнд орж ирээд зочид руу инээмсэглэн:
“Мэдээж Энэтхэг бол удаан хугацааны турш миний оюун санааны эх орон байсан, гэвч сүүлийн бараг 75 жил миний амьдардаг гэр минь болсон. Та бүхэн тавтай морил. Энэ бол найз нөхөд хүмүүсийн албан бус уулзалт гэдгийг анхнаас нь хэлэхийг хүсч байна” гэв.

АБХ-ийн ерөнхийлөгч Артур Брукс симпозиумыг нээн үг хэлж
байгаа нь. Энэтхэг, Дарамсала, Далай Ламын ордон.
2015.11.04. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)Артур Брукс нээлтийн үгэндээ, тэдний ажлын зорилго, ажил эрхлэлт болон ядуурлын тухай, хүмүүсийн амьдралыг хэрхэн сайжруулах талаар ярилцах болно гэж найдаж буйгаа илэрхийлэв. Тэрээр Дээрхийн Гэгээнтнээс мэдэж авсан ёс суртахуунтай амьдрах, сэтгэл төвлөрөл болон билэг оюун гэсэн 3 түшиг тулгуур байдгийг мэдэж авснаа ярьсан юм. Тэр хэлэхдээ, Дээрхийн Гэгээнтний айлдсанаар билиг оюун нь бодит үнэнийг судлан шинжлэхэд үүсдэг гэлээ. Дээрхийн Гэгээнтэн нэгэн удаа Америкийн сэтгэл мэдрэлийн эмч Ховард Катлерт аз жаргалтай амьдралын нууц нь: гэгээрэл, оюун санааны зам, амьдралдаа сэтгэл хангалуун байх болон эд баялаг гэсэн 4 хүчин зүйл байдаг гэж хэлснийг ярив. Артур Брукс сүүлийн 2 хүчин зүйлийг оруулсныг гайхаж байгаагаа илэрхийлээд, гэхдээ амьдралдаа сэтгэл хангалуун байх гэдэг нь баяр баясгалантай амьдарч чадахыг хэлэх үг бөгөөд энэ баяр баясгаланг бид бусдад үйлчилж байж олж авдаг гэлээ. Эд баялгийн тухайд, тэр Мумбайд Дхаравын ядуусын хороололд уулзсэн нэгэн хүн “Би барилга барьсан, Би амин зуулгаа хийчихсэн, тэгээд би бусдад үйлчилсэн” гэж бахархалтайгаар хөөрөн хэлснийг дурсав.
Брукс хэлэлцүүлгийн эхний хэсгийн илтгэгчид болох Одишагаас сонгогдсон Энэтхэгийн Парламентын гишүүн Жей Панда, мөн Гужарат мужийн уугуул, одоо Лос-Анжелест амьдардаг, иогаар хичээллэдэг Пареш Шах, мөн Нью-Йоркийн Хүний Нөөцийн Удирдах Газрын бүрэн эрхэт төлөөлөгч байсан, одоогоор АБХ –ын ажилтан Роберт Дор нарыг танилцуулав. Тэрээр “Ядуу зүдүү амьдрал дунд хэрхэн утга учиртай амьдрах вэ” гэсэн сэдвээр санал бодлоо солилцохыг хүслээ.

Жэй Панда, Пареш Шах нар симпозиумын эхний хэлэлцүүлгийн
үеэр. Энэтхэг, Дарамсала, Далай Ламын ордон. 2015.11.04.
Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)Жэй Панда ядуу зүдүү ч гэлээ амьдралаа нэр төртэй даван туулж байгаа маш ядуу хүмүүстэй уулзаж байснаа ярив. Тэдний гэр орон Одиша мужийн дундаж давхаргын хүмүүсийнх шиг л цэвэр нямбай байсан аж.
Пареш Шах хэлэхдээ, эд баялагийг бид энерги гэж үзэх юм бол энэ нь хөдөлгөөнд байх ёстой. Бид түүнийг бусадтай хуваалцах ёстой ба хэдий чинээ бусдад их өгнө, төдий чинээ илүү их болж буцаж ирдэг. Бид эд баялгаар дүүргэсэн савтай адил гэж үзэх юм бол бусадтай хуваалцсанаараа тэдний амьдралыг сайжруулж, анагааж, бусдад урам өгөх юм гэв. Тэрээр үргэлжлүүлэн: “Тэгэхээр одоо, дотоод сэтгэл ямар байхаас гаднах ертөнц хамаарна гэдгийг бид мэдэж авлаа. Сэтгэлээ ариун цэвэр байлгаж байж, бусдад сайн сайхныг түгээж чадна” гэв.
Роберт Доар Нью-Йоркод ажиллаж байхдаа шоронгоос 2 дахин суллагдаад 2 дахин буцаж орсон, маш хэцүү байдалд байсан хүнтэй уулзсан талаар ярив. Дараа нь өнөөх хүн өндөр амжилтанд хүрсэн ба яаж ингэж чадсаныг нь асуухад “Би эцсийн эцэст үүнийг хийж чадна гэдгээ ойлгосон” гэж хариулжээ. Доар хэлэхдээ, ядууралтай тэмцэх асуудлыг шийдвэрлэхэд нийгмийн хамгааллын сүлжээ байх хэрэгтэй, гэхдээ хариуцлага болон өөрийгөө үнэлэх үнэлэмж эхний хүчин зүйл байх ёстой. Хүмүүс өөрөө өөртөө тус болж чадна гэдгээ байнга хүлээн зөвшөөрдөг байх хэрэгтэй гэв.
Артур Брукс энэ тал дээр таны бодол юу вэ хэмээн Дээрхийн Гэгээнтнээс асуулаа. Дээрхийн Гэгээнтэн Далай Лам:

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Артур Бруксийн асуултанд хариулж
байгаа нь. Энэтхэг, Дарамсала, Далай Ламын ордон. 2015.11.04.
Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)“Амьтан бүхэн баяр баясгалан, зовлонг мэдрэх чадвартай. Бүх хүн өөрийн амьдралдаа хайртай, гэвч тархины янз бүрийн хэмжээнээс хамаарч бидний оюуны чадавхи өөр өөр түвшинд байна гэсэн үг. Хүмүүн бид хамгийн ухаантай бөгөөд энэ оюун ухааны чадавхиа түшиглэн хорвоог ертөнцийг илүү сайн сайхан болгон өөрчилж чадна. Бид бүгдээрээ л аз жаргалтай амьдрахыг хүсдэг, зовлонг хүсдэг хэн ч байхгүй. Гэхдээ бид өөрсдөдөө учруулж байгаа зовлонт асуудлаа хэрхэн даван гарах талаар суралцах хэрэгтэй юм. Зовлонт асуудлууд бидний өгөөмөр зөөлөн сэтгэлээс бус уур уцаар, үзэн ядалт, амиа бодсон сэтгэлээс гардаг. Бидний оюун ухаан нь уур хийгээд үзэн ядалтууд сэтгэлийн амар амгаланг алдагдуулж, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг эвдэн сүйтгэдэг болохыг таньж чаддаг ба эсрэгээрээ өргөн цар хүрээнд сэтгэж, аз жаргалтай амьдрах боломжтойг ч ухааруулж чадна.”
“Бид нийгмийн амьтад бөгөөд бүх хүн төрөлхтөн буюу 7 тэрбум хүн бүгдийн сайн сайхныг боддог байх хэрэгтэй. Өнөөдөр бид урьд огт байгаагүй материаллаг хөгжилд хүрсэн байна, гэтэл яг одоо биднийг ярьж байх энэ мөчид зарим газар хүмүүс зэвсэг хэрэглэн нэгнийгээ алан хядаж байна. Зарим нь үүнийг шашны нэрийн өмнөөс хийж байгаа нь санаанд багтамгүй хэрэг юм.”
Дээрхийн Гэгээнтэн сайхан сэтгэлийн хот эсвэл энэрэн нигүүлсэхүйн хот гэж нэрлэсэн Америкийн нэлээн хэдэн хотоор зочилжээ. Тэгээд Энэтхэг бас тэр жишээг дагаж болох юм гэв. Тэрээр бизнесмэн хүмүүс зөвхөн ашиг олохын тулд бусдыг мөлждөг гэсэн ойлголттой байсан тухайгаа ярив. Үйлдвэрлэл хөгжсөн том орнууд дэлхий даяар ноёрхдог байсан колончлолын үед үнэхээр ч тийм байсан байх гэж таамаглаж буйгаа хэлэв. Гэхдээ Дээрхийн Гэгээнтний бодлоор хүмүүн бидэн бүгдэд нь хайр хэрэгтэй бөгөөд мөнгө дангаараа хайрыг өгч чадахгүй ажээ. Та баян ч бай, ядуу ч бай хүмүүсийн ходоодны хэмжээ бүгд ижил, гартаа зөвхөн 10 хуруутай л байдаг шүү дээ гэдгийг онцлов.
“Бид баян ядуугийн ялгааг арилгах хэрэгтэй байна. Бид хүмүүсийн амьдрал ахуйг өөд нь татах арга замыг олох хэрэгтэй. Энд Энэтхэгт хүмүүс том хот руу тэмүүлэн ирсээр байхын оронд миний бодлоор, хөдөө орон нутгийг хөгжүүлэх талаар яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй байна. Баян боломжтой хүмүүс боловсрол болон барилга байгууламжийн салбарт хөрөнгө оруулж чадна. Гэхдээ ядуус маш сайн ажиллаж, өөртөө итгэх итгэлээ хөгжүүлэх ёстой. Уур хилэн, гомдол шаналалдаа баригдан суугаад байвал юу ч хожихгүй.”
“Бид бүх хүн төрөлхтний нэгдмэл байдлыг ойлгож ухаарснаар аз жаргалтай, илүү их энэрэнгүй дэлхийг байгуулах боломжтой. Хэрэв бид хичээвэл, илүү тэгш эрхтэй, илүү их энэрэнгүй ертөнцийг байгуулж чадна, гэвч бидний үеийнхэн тэр үеийг үзнэ гэж хүлээх хэрэггүй.”
“Хүмүүс хүч чадал, нэр төртэй байх үедээ түүнийгээ бусдад зориулж, хэргийг нь гаргах арга замыг олох хэрэгтэй. Хэрэв тэгж чадахгүй бол амьдралаа дэмий үрж байгаагаас ялгаагүй. Би хүн бүр л дэлхийг өөрчлөх ямар нэг юм хийж чадах чадвартай гэдэгт итгэдэг бөгөөд үүнийг гүйцэлдүүлэхийн тулд дээрээсээ доошоо биш, хувь хүн бүр өөрөөсөө эхлэх ёстой гэдэгт итгэдэг. Бурханд мөргөснөөрөө бидний асуудлыг шийднэ гэж бодохгүй байна, яагаад гэвэл Бурхан бидний асуудлыг бүтээгээгүй, бид өөрсдөө түүнийг хийсэн. Иймээс бид өөрсдөө шийдлээ олох хэрэгтэй юм.”

Асим Абид Шах хоёрдугаар хэлэлцүүлэг дээр үг хэлэв. Энэтхэг,
Дарамсала, Далай Ламын ордон. 2015.11.04. Фотог Тэнзин ЧойжорАБХ-ын гадаад, батлан хамгаалах бодлого судлалын ахлах дэд ерөнхийлөгч Даниэл Плетка хоёр дахь хэсгийн хурлын зохицуулагчаар ажиллав. Энэ удаагийн сэдэв нь Энэтхэгийн ядуусын хороололд бизнесийн үйл ажиллагаа хөгжүүлэх тухай байлаа. АБХ нь Мумбайд байдаг Дхарави гэдэг ядуусын хороололд онцгой анхаарч ажиллажээ. Энэ нь 130 гаруй жил болсон 700 мянгаас 1 саяын хооронд хүн оршин суудаг газар юм. АБХ-ын судалгааны багийнхан Дхаравын зарим оршин суугчидтай дотно нөхөрлөж найз нөхөд болсны дотор Асим Абид Шейх аялал жуулчлалын агент, Мурти Рамасвами худалдаачин, Мухаммед Акран Шах оёдолчин, Юсуф Галвани ваарчин нар байв. Тэд бас энд ирсэн байлаа.
Асим Шах Дхаравын хүмүүс өөрсдөдөө анхаарч илүү сайхан амьдрахын тулд боловсрол олохоор чармайж буй талаар тайлбарлалаа. Мурти Рамасвами “Хиндустан Түвшин” компанид ажиллаж ус шүүгч зардаг бөгөөд яагаад ажилдаа дуртай байдаг гэвэл мөнгө олохоос гадна сэтгэл хангалуун байдгаа ярив. Тэр нэмж хэлэхдээ байнгын тогтмол цалинтай тул хувийн сургуульд сурдаг охиддоо сургалтын төлбөр явуулдаг, ингэснээр тэднийгээ өөртөө итгэлтэй болно гэдэгт найддаг гэж ярьлаа. Тэр ядуу байхаас татгалзаж, гуйлга гуйдаггүйгээр барахгүй амь насны даатгалд хамрагддаг гэв.
Ваарчин Юсуф Галванигийн өвөг эцэг нь Дхаравид хов хоосон, өлсгөлөн ирээд өөр хийх ажил байхгүйн улмаас ваарчин болж ажлын гараагаа эхэлжээ. Тэр хэлэхдээ, Дхаравын уугуул иргэд олон янзын чадвартай сайн хүмүүс. Тэд гуйлга гуйж биш төр засгаас тусламж авч биш, өөрсдийн хүчин чадлаар хөгжил дэвшилд хүрсэн гэдгийг онцоллоо.
Гүйцэтгэх захирал хийж байсан ба олон нийтийн тоймч Гурчаран Дас хэлэхдээ,
Галвани ярьсан яриа нь Энэтхэгт хөгжил доод шатнаасаа эхлэн явж байгаа харуулж байна. Энэ нь Энэтхэгийн хөгжлийг тогтвор суурьшилтай болгож буйн гэрч бөгөөд улмаар дээрээсээ доошоо явж буй Хятадын хөгжлийн яг эсрэг байна гэлээ.

Акран Шах хоёрдугаар хэлэлцүүлэг дээр үг хэлж байгаа нь.
Энэтхэг, Дарамсала, Далай Ламын ордон. 2015.11.04.
Гэрэл зургийг Тэнзин Чойжор25 жил оёдолчин хийсэн Акран Шах засгийн газраас эрүүл мэндийн салбарт барилга байгууламж барих болон хумхаа өвчнийг ялан дийлэхэд туслах хэрэгтэй байна гэв. Тэрээр бүх шашныг хүндэтгэдэг олон хүмүүс өөр хоорондоо эв найртай амьдардаг Дхаравын нийгмийн зохицлыг сайшаав.
Дхаравид ажилласан туршлага дээрээ үндэслэн Артур Брукс хэдэн зүйлийг ажигласнаа онцлов: энд байгаа нөөц бололцоо, энд байгаа боломж, үргэлжлэн явагдаж байгаа ажил, сайн сайхан амьдралын нэг хэсэг болох итгэл бишрэл, гэр бүлийн үнэ цэнэ болон олон нийтийн нэгдмэл сэтгэл. Даниел Плетка оролцогчдыг шударга ёсны талаар ярихыг уриалсан боловч энэ нь тэд нарт нэг их сонирхолтой байсангүй бололтой. Тэд дуртай ажлынхаа талаар болон амьдарч буй газрын хүмүүсийн талаар илүү ярих хүсэлтэй байв. Асим Шах өнгөрсөн жил Германд очиход хөрш айлуудын 70 хүн түүнийг нисэх буудал дээр гаргаж өгснийг дурсав.
Жей Панда зарим тодруулах зүйлсийн дунд тухайлбал, ядуусын хорооллыг улсын газар дээр хууль бусаар байгаа газар гэж үздэг болон, Энэтхэгийн улсын сургуулиуд голдуу сайн тоног хэрэгслэлтэй боловч сургалт муутай байхад, төрийн бус байгууллагын болон буяны байгууллаар санхүүждэг сургуулиуд эсрэгээр муу тоног хэрэгслэлтэй боловч сургалт нь сайн байдаг талаар харамсаж байгаагаа илэрхийлэв. Сижон Лувсан Сэнгэ энэрэл нигүүлслийн чухлыг дурдаад боловсролд англи хэл сурах нэг хэрэг, гэвч итгэл үнэмшилтэй энэрэнгүй сэтгэл илүү үр дүнтэй гэлээ.

Хуралд оролцож буй төвөд хүмүүс үг хэлж байгаа нь.
Энэтхэг, Дарамсала, Далай Ламын ордон. 2015.11.04.
Гэрэл зургийг Тэнзин ЧойжорТанхимд сууж буй нэг төвөд хүн Дхаравын тухай сонссоныгоо дан ганц төвдүүд оршин суудаг Делигийн ойролцоох Мажнука Тилла тосгонтой харьцуулан ярив. Нэг хэсэг тэнд хийгддэг ганц ажил нь л спирт нэрдэг байсныг дурсав. Алсын хараатай удирдагчид өөр ажил хийхийг хүмүүст уриалж одоо маш их сонирхол татсан хөл ихтэй газар болжээ.
Дээрхийн Гэгээнтэн хэдэн үг хэлэхийг хүсээд, түүний бүх мэдлэг энэтхэг эх сурвалжаас бий болсон, бие махбодь нь энэтхэг будаа болон вандуйн шөлөөр 50 гаруй жил тэжээгдэж байгаа тул тэрээр өөрийгөө Энэтхэгийн хүү гэж үздэгээ хэлэв. Тэрээр Энэтхэг улсын хэд хэдэн онцлогыг чухалчилсан юм. Энэ нь дэлхийн хүн ам хамгийн шигүү оршин суудаг ардчилсан орон, ерөнхийдөө маш тогтвор суурьшилтай амар амгалан орон, шашин хоорондын эв нэгдэл олон зуун жилээр үргэлжилж буй, хууль дүрмээ мөрддөг, үүнтэй жишихэд Хятадад эсрэгээр хэвлэлийн эрх чөлөө болон үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хаалттай байдаг зэргийг дурьдав.
“Орчин үеийн боловсролын систем нь аз жаргалтай нийгэмд аз жаргалтай гэр бүлд амьдарч аз жаргалтай хувь хүнийг төлөвшүүлэхэд хангалтгүй гэдгийг би байнга хэлдэг. Яагаад гэвэл материаллаг зүйлд дэндүү их ач холбогдол өгч байна. Барууны орнуудад хүмүүс баян чинээлэг амьдардаг ч, дотоод амар амгалан бүхнээс илүү чухал гэдгийг одоо л ойлгож эхэлж байна. Ямар ч шашны уламжлал хүн бүгдийн сүсэг бишрэлийг татаж чадахгүй тул бүх шашны уламжлалд адилхан хүндэтгэлтэй ханддаг, шашин шүтдэггүй хүмүүсийн ч үзэл бодлыг тусгасан шашнаас ангид ёс суртахуун бидэнд хэрэгтэй.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам хоёрдугаар хэлэлцүүлгийн төгсгөлд
үг хэлж байгаа нь. Энэтхэг, Дарамсала, Далай Ламын ордон.
2015.11.04. Гэрэл зургийг Тэнзин ЧойжорТөгсгөлд нь Дээрхийн Гэгээнтэн энэрэнгүй сэтгэл 2 янз байдгийг онцолсон юм. Нэг нь бидний дотны гэр бүл болон найз нөхөддөө санаа тавихад үндэслэсэн төрөлх совин. Энэ нь хязгаарлагдмал бөгөөд ялгаварлан үздэг энэрэнгүй сэтгэл аж. Хэнийг ч ялгахгүй бусдын сайн сайхны төлөө чин сэтгэлээсээ санаа тавих сэтгэл байдаг. Энэ бол жинхэнэ энэрэнгүй сэтгэл бөгөөд зөвхөн хүн төрөлхтөн л үүнийг хөгжүүлэх чадвартай болохыг айлдлаа.
Энэтхэг, Химачал Прадеш муж, Дарамсала. 2015.11.04 - Вашингтонд байрладаг Америкийн Бизнесийн Хүрээлэнгийн /АБХ/ 38 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид Дээрхийн Гэгээнтэн Далай Ламтай уулзахаар Дарамсала дахь түүний өргөөнд хүрэлцэн ирэв. Энэ нь Дээрхийн Гэгээнтэнтэй уулзаж буй тэдний 2 дахь уулзалт бөгөөд энэ удаагийн харилцан ярианы сэдэв нь "Шуналгүй, Сэтгэл хангалуун амьдрах" гэсэн сэдэв байлаа. Дээрхийн Гэгээнтэн АБХ –ын ерөнхийлөгч Артур Бруксын хамт өрөөнд орж ирээд зочид руу инээмсэглэн:
“Мэдээж Энэтхэг бол удаан хугацааны турш миний оюун санааны эх орон байсан, гэвч сүүлийн бараг 75 жил миний амьдардаг гэр минь болсон. Та бүхэн тавтай морил. Энэ бол найз нөхөд хүмүүсийн албан бус уулзалт гэдгийг анхнаас нь хэлэхийг хүсч байна” гэв.

АБХ-ийн ерөнхийлөгч Артур Брукс симпозиумыг нээн үг хэлж
байгаа нь. Энэтхэг, Дарамсала, Далай Ламын ордон.
2015.11.04. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Брукс хэлэлцүүлгийн эхний хэсгийн илтгэгчид болох Одишагаас сонгогдсон Энэтхэгийн Парламентын гишүүн Жей Панда, мөн Гужарат мужийн уугуул, одоо Лос-Анжелест амьдардаг, иогаар хичээллэдэг Пареш Шах, мөн Нью-Йоркийн Хүний Нөөцийн Удирдах Газрын бүрэн эрхэт төлөөлөгч байсан, одоогоор АБХ –ын ажилтан Роберт Дор нарыг танилцуулав. Тэрээр “Ядуу зүдүү амьдрал дунд хэрхэн утга учиртай амьдрах вэ” гэсэн сэдвээр санал бодлоо солилцохыг хүслээ.

Жэй Панда, Пареш Шах нар симпозиумын эхний хэлэлцүүлгийн
үеэр. Энэтхэг, Дарамсала, Далай Ламын ордон. 2015.11.04.
Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Пареш Шах хэлэхдээ, эд баялагийг бид энерги гэж үзэх юм бол энэ нь хөдөлгөөнд байх ёстой. Бид түүнийг бусадтай хуваалцах ёстой ба хэдий чинээ бусдад их өгнө, төдий чинээ илүү их болж буцаж ирдэг. Бид эд баялгаар дүүргэсэн савтай адил гэж үзэх юм бол бусадтай хуваалцсанаараа тэдний амьдралыг сайжруулж, анагааж, бусдад урам өгөх юм гэв. Тэрээр үргэлжлүүлэн: “Тэгэхээр одоо, дотоод сэтгэл ямар байхаас гаднах ертөнц хамаарна гэдгийг бид мэдэж авлаа. Сэтгэлээ ариун цэвэр байлгаж байж, бусдад сайн сайхныг түгээж чадна” гэв.
Роберт Доар Нью-Йоркод ажиллаж байхдаа шоронгоос 2 дахин суллагдаад 2 дахин буцаж орсон, маш хэцүү байдалд байсан хүнтэй уулзсан талаар ярив. Дараа нь өнөөх хүн өндөр амжилтанд хүрсэн ба яаж ингэж чадсаныг нь асуухад “Би эцсийн эцэст үүнийг хийж чадна гэдгээ ойлгосон” гэж хариулжээ. Доар хэлэхдээ, ядууралтай тэмцэх асуудлыг шийдвэрлэхэд нийгмийн хамгааллын сүлжээ байх хэрэгтэй, гэхдээ хариуцлага болон өөрийгөө үнэлэх үнэлэмж эхний хүчин зүйл байх ёстой. Хүмүүс өөрөө өөртөө тус болж чадна гэдгээ байнга хүлээн зөвшөөрдөг байх хэрэгтэй гэв.
Артур Брукс энэ тал дээр таны бодол юу вэ хэмээн Дээрхийн Гэгээнтнээс асуулаа. Дээрхийн Гэгээнтэн Далай Лам:

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Артур Бруксийн асуултанд хариулж
байгаа нь. Энэтхэг, Дарамсала, Далай Ламын ордон. 2015.11.04.
Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
“Бид нийгмийн амьтад бөгөөд бүх хүн төрөлхтөн буюу 7 тэрбум хүн бүгдийн сайн сайхныг боддог байх хэрэгтэй. Өнөөдөр бид урьд огт байгаагүй материаллаг хөгжилд хүрсэн байна, гэтэл яг одоо биднийг ярьж байх энэ мөчид зарим газар хүмүүс зэвсэг хэрэглэн нэгнийгээ алан хядаж байна. Зарим нь үүнийг шашны нэрийн өмнөөс хийж байгаа нь санаанд багтамгүй хэрэг юм.”
Дээрхийн Гэгээнтэн сайхан сэтгэлийн хот эсвэл энэрэн нигүүлсэхүйн хот гэж нэрлэсэн Америкийн нэлээн хэдэн хотоор зочилжээ. Тэгээд Энэтхэг бас тэр жишээг дагаж болох юм гэв. Тэрээр бизнесмэн хүмүүс зөвхөн ашиг олохын тулд бусдыг мөлждөг гэсэн ойлголттой байсан тухайгаа ярив. Үйлдвэрлэл хөгжсөн том орнууд дэлхий даяар ноёрхдог байсан колончлолын үед үнэхээр ч тийм байсан байх гэж таамаглаж буйгаа хэлэв. Гэхдээ Дээрхийн Гэгээнтний бодлоор хүмүүн бидэн бүгдэд нь хайр хэрэгтэй бөгөөд мөнгө дангаараа хайрыг өгч чадахгүй ажээ. Та баян ч бай, ядуу ч бай хүмүүсийн ходоодны хэмжээ бүгд ижил, гартаа зөвхөн 10 хуруутай л байдаг шүү дээ гэдгийг онцлов.
“Бид баян ядуугийн ялгааг арилгах хэрэгтэй байна. Бид хүмүүсийн амьдрал ахуйг өөд нь татах арга замыг олох хэрэгтэй. Энд Энэтхэгт хүмүүс том хот руу тэмүүлэн ирсээр байхын оронд миний бодлоор, хөдөө орон нутгийг хөгжүүлэх талаар яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй байна. Баян боломжтой хүмүүс боловсрол болон барилга байгууламжийн салбарт хөрөнгө оруулж чадна. Гэхдээ ядуус маш сайн ажиллаж, өөртөө итгэх итгэлээ хөгжүүлэх ёстой. Уур хилэн, гомдол шаналалдаа баригдан суугаад байвал юу ч хожихгүй.”
“Бид бүх хүн төрөлхтний нэгдмэл байдлыг ойлгож ухаарснаар аз жаргалтай, илүү их энэрэнгүй дэлхийг байгуулах боломжтой. Хэрэв бид хичээвэл, илүү тэгш эрхтэй, илүү их энэрэнгүй ертөнцийг байгуулж чадна, гэвч бидний үеийнхэн тэр үеийг үзнэ гэж хүлээх хэрэггүй.”
“Хүмүүс хүч чадал, нэр төртэй байх үедээ түүнийгээ бусдад зориулж, хэргийг нь гаргах арга замыг олох хэрэгтэй. Хэрэв тэгж чадахгүй бол амьдралаа дэмий үрж байгаагаас ялгаагүй. Би хүн бүр л дэлхийг өөрчлөх ямар нэг юм хийж чадах чадвартай гэдэгт итгэдэг бөгөөд үүнийг гүйцэлдүүлэхийн тулд дээрээсээ доошоо биш, хувь хүн бүр өөрөөсөө эхлэх ёстой гэдэгт итгэдэг. Бурханд мөргөснөөрөө бидний асуудлыг шийднэ гэж бодохгүй байна, яагаад гэвэл Бурхан бидний асуудлыг бүтээгээгүй, бид өөрсдөө түүнийг хийсэн. Иймээс бид өөрсдөө шийдлээ олох хэрэгтэй юм.”

Асим Абид Шах хоёрдугаар хэлэлцүүлэг дээр үг хэлэв. Энэтхэг,
Дарамсала, Далай Ламын ордон. 2015.11.04. Фотог Тэнзин Чойжор
Асим Шах Дхаравын хүмүүс өөрсдөдөө анхаарч илүү сайхан амьдрахын тулд боловсрол олохоор чармайж буй талаар тайлбарлалаа. Мурти Рамасвами “Хиндустан Түвшин” компанид ажиллаж ус шүүгч зардаг бөгөөд яагаад ажилдаа дуртай байдаг гэвэл мөнгө олохоос гадна сэтгэл хангалуун байдгаа ярив. Тэр нэмж хэлэхдээ байнгын тогтмол цалинтай тул хувийн сургуульд сурдаг охиддоо сургалтын төлбөр явуулдаг, ингэснээр тэднийгээ өөртөө итгэлтэй болно гэдэгт найддаг гэж ярьлаа. Тэр ядуу байхаас татгалзаж, гуйлга гуйдаггүйгээр барахгүй амь насны даатгалд хамрагддаг гэв.
Ваарчин Юсуф Галванигийн өвөг эцэг нь Дхаравид хов хоосон, өлсгөлөн ирээд өөр хийх ажил байхгүйн улмаас ваарчин болж ажлын гараагаа эхэлжээ. Тэр хэлэхдээ, Дхаравын уугуул иргэд олон янзын чадвартай сайн хүмүүс. Тэд гуйлга гуйж биш төр засгаас тусламж авч биш, өөрсдийн хүчин чадлаар хөгжил дэвшилд хүрсэн гэдгийг онцоллоо.
Гүйцэтгэх захирал хийж байсан ба олон нийтийн тоймч Гурчаран Дас хэлэхдээ,
Галвани ярьсан яриа нь Энэтхэгт хөгжил доод шатнаасаа эхлэн явж байгаа харуулж байна. Энэ нь Энэтхэгийн хөгжлийг тогтвор суурьшилтай болгож буйн гэрч бөгөөд улмаар дээрээсээ доошоо явж буй Хятадын хөгжлийн яг эсрэг байна гэлээ.

Акран Шах хоёрдугаар хэлэлцүүлэг дээр үг хэлж байгаа нь.
Энэтхэг, Дарамсала, Далай Ламын ордон. 2015.11.04.
Гэрэл зургийг Тэнзин Чойжор
Дхаравид ажилласан туршлага дээрээ үндэслэн Артур Брукс хэдэн зүйлийг ажигласнаа онцлов: энд байгаа нөөц бололцоо, энд байгаа боломж, үргэлжлэн явагдаж байгаа ажил, сайн сайхан амьдралын нэг хэсэг болох итгэл бишрэл, гэр бүлийн үнэ цэнэ болон олон нийтийн нэгдмэл сэтгэл. Даниел Плетка оролцогчдыг шударга ёсны талаар ярихыг уриалсан боловч энэ нь тэд нарт нэг их сонирхолтой байсангүй бололтой. Тэд дуртай ажлынхаа талаар болон амьдарч буй газрын хүмүүсийн талаар илүү ярих хүсэлтэй байв. Асим Шах өнгөрсөн жил Германд очиход хөрш айлуудын 70 хүн түүнийг нисэх буудал дээр гаргаж өгснийг дурсав.
Жей Панда зарим тодруулах зүйлсийн дунд тухайлбал, ядуусын хорооллыг улсын газар дээр хууль бусаар байгаа газар гэж үздэг болон, Энэтхэгийн улсын сургуулиуд голдуу сайн тоног хэрэгслэлтэй боловч сургалт муутай байхад, төрийн бус байгууллагын болон буяны байгууллаар санхүүждэг сургуулиуд эсрэгээр муу тоног хэрэгслэлтэй боловч сургалт нь сайн байдаг талаар харамсаж байгаагаа илэрхийлэв. Сижон Лувсан Сэнгэ энэрэл нигүүлслийн чухлыг дурдаад боловсролд англи хэл сурах нэг хэрэг, гэвч итгэл үнэмшилтэй энэрэнгүй сэтгэл илүү үр дүнтэй гэлээ.

Хуралд оролцож буй төвөд хүмүүс үг хэлж байгаа нь.
Энэтхэг, Дарамсала, Далай Ламын ордон. 2015.11.04.
Гэрэл зургийг Тэнзин Чойжор
Дээрхийн Гэгээнтэн хэдэн үг хэлэхийг хүсээд, түүний бүх мэдлэг энэтхэг эх сурвалжаас бий болсон, бие махбодь нь энэтхэг будаа болон вандуйн шөлөөр 50 гаруй жил тэжээгдэж байгаа тул тэрээр өөрийгөө Энэтхэгийн хүү гэж үздэгээ хэлэв. Тэрээр Энэтхэг улсын хэд хэдэн онцлогыг чухалчилсан юм. Энэ нь дэлхийн хүн ам хамгийн шигүү оршин суудаг ардчилсан орон, ерөнхийдөө маш тогтвор суурьшилтай амар амгалан орон, шашин хоорондын эв нэгдэл олон зуун жилээр үргэлжилж буй, хууль дүрмээ мөрддөг, үүнтэй жишихэд Хятадад эсрэгээр хэвлэлийн эрх чөлөө болон үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хаалттай байдаг зэргийг дурьдав.
“Орчин үеийн боловсролын систем нь аз жаргалтай нийгэмд аз жаргалтай гэр бүлд амьдарч аз жаргалтай хувь хүнийг төлөвшүүлэхэд хангалтгүй гэдгийг би байнга хэлдэг. Яагаад гэвэл материаллаг зүйлд дэндүү их ач холбогдол өгч байна. Барууны орнуудад хүмүүс баян чинээлэг амьдардаг ч, дотоод амар амгалан бүхнээс илүү чухал гэдгийг одоо л ойлгож эхэлж байна. Ямар ч шашны уламжлал хүн бүгдийн сүсэг бишрэлийг татаж чадахгүй тул бүх шашны уламжлалд адилхан хүндэтгэлтэй ханддаг, шашин шүтдэггүй хүмүүсийн ч үзэл бодлыг тусгасан шашнаас ангид ёс суртахуун бидэнд хэрэгтэй.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам хоёрдугаар хэлэлцүүлгийн төгсгөлд
үг хэлж байгаа нь. Энэтхэг, Дарамсала, Далай Ламын ордон.
2015.11.04. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
Үзсэн: 1 927
Холбоотой мэдээ: