Сэтгэл хангалуун амьдрахуй – Симпозиум. 2-р өдөр
17-11-2015, 15:44 | Хэвлэх
2015 оны 11дүгээр сарын 06
Энэтхэг, Дарамсала, Тэгчин Чойлон Хийд 2015.11.05 – Дээрхийн Гэгээнтэн Далай Ламтай хамтран зохион байгуулж буй Америкийн Бизнесийн Хүрээлэнгээс зохион байгуулж буй өнөөдрийн симпозиум нь “Чөлөөт бизнесийн хүч” гэсэн нэртэй байлаа. Уг симпозиумд олон төлөөлөл байсны дотор “Ардчилал ба Эрх чөлөө” хүрээлэнгээс Эрнандао дэ Сото, “Дэлхийн боловсрол ба манлайлал” сангийн Шив Кемка нар оролцов.
Эрнандо дэ Сото эхний хэлэлцүүлгийн үеэр. Энэтхэг, Дарамсала,
2015.11.05. Гэрэл зургийг Дэнзэн Чойжор/ДЛОСото асуудлыг яагаад ихэнх нь багахан хэмжээний баялгийг эзэмшиж цөөнхи их хэмжээний баялаг эзэмшдэг талаар хөндөн ярив. Берлины хана нураасан нь дэлхий дахинаа капитализмын ялалт болсон. Капитализм хоёр талтай. Капиталын хөгжил нь илүүдэл үнэ цэнэ бий болгох боломжийг өгдөг. Капитализмын үндсэн санаа нь гэрээ хэлэлцээр, бичиг цаас, хөрөнгө дээр тулгуурладаг. Гэтэл нийт хүн амын 70% нь бичиг цаас хууль хяналтын талаар ойлголт багатай байна. Витгенштайн нэгэнтээ “Ертөнц гэж юу вэ? гэсэн асуултанд “Бие биесийн хамаарлын нэгдэл.” гэж хариулсан билээ.
Вишну Сваминатанаас чөлөөт эдийн засаг хэрхэн Энэтхэг оронд нөлөөлж байгааг асуухад:
“Хөрөнгийн талаар Сотогийн хэлсэнтэй адилхан. Нийт Энэтхэгчүүдийн 97 хувь нь хүн амын орлогийн албан татвар төлдөггүй. Учир нь тэдэнд үйлчлэх нийгмийн аль нэгэн системд хамрагдаж чаддаггүй. Байрны зээлд хамрагдах боломжгүй байна” хэмээн ярив.
Шив Кемка:

Шив Кемка хэлэлцүүлгийн үеэр үг хэлж байгаа нь. Энэтхэг, Дарамсала,
2015.11.05. Гэрэл зургийг Дэнзэн Чойжор/ДЛО“Хэдийгээр дэлхийн эдийн засаг өссөөр байгаа ч ноогдол нь харилцан адилгүй байсаар байна. Тэгш бус хуваарилалт нь галын халуун цэг. Энэ тухай өөрийн жолоочтойгоо ярилцахад жолооч нь Амбини баян байх нь надад хамаагүй. Охин минь л сургуульд сурах надад юунаас илүү эрхэм гэжээ. Энэтхэгийн тухайд хүмүүсийг эрх тэгш амьдруулахаас илүү ядуурлаас гаргах нь илүү чухал. Хэн нэгэнд атаархан амьдрах нь тэдний хувьд сонин биш гэлээ.
Энэ тухай Дээрхийн Гэгээнтнээс санал бодлоо хуваалцана уу хэмээхэд:
“Энэ их ээдрээтэй асуудал. Бүхий л зүйлс хоорондоо харилцан уялдаатай. Капитализм ашиг орлогийн төлөө байдаг бол харин социализм нь адаглаад нийгэмдээ хандсан байдаг.
Марксын үзлээс надад таалагддаг зүйл нь ажилчдын эрх тэгш орлогын хуваарилалт. Гэхдээ энэ хоёр системд хувь хүн яаж оролцож байгаагаас шалтгаална.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам хэлэлцүүлгийн үеэр өөрийн үзэл
бодлоос хуваалцав. Дарамсала дах Далай Ламын өргөө. 2015.11.05
Зургийг Дэнзэн Чойжор/ДЛО“Энэрэн нигүүлсэхүй нь ёс суртахууны үндэс. Сайн үйл нь үйлдлээс гадна бусдыг хайрлан энэрэх сэтгэл, тэдний зөв үйлийн төлөө чиглэсэн байх нь чухал. Бид ийм үзлээр залуусаа төлөвшүүлж чадвал бидний амьдран буй дэлхий ертөнц итгэл найдвар, энэрэн нигүүлслээр дүүрэн илүү сайхан байхсан. Ийм болохын тулд хүмүүс зүрх сэтгэлээ өөрчлөх хэрэгтэй” хэмээв.
Цайны завсарлага авсны дараа “Зах зээл ёс суртахуунтай юу?” сэдвийн дор хэлэлцүүлэг өрнөв.
Хэлэлцүүлгийн үеэр Гурчаран Дас хэлэхдээ: Чөлөөт зах зээл ёс суртахуунтай ч бус, ёс суртахуунгүй ч бус. Тэнд оролцогч талууд ямар хандлага үзүүлэхээс хамаарна гээд өөрт тохиосон нэгэн жишээг ярив.
“Зах зээл итгэлцэл дээр тогтдог.” Жишээ нь бид таксинд суухад жолооч төлбөрөө төлөх мөнгөтэй эсэхийг биднээс нягтлан асуудаггүй. Зах зээл бидэнд дохио өгдөг. Үүнд ямар хариу үзүүлж оролцох нь эдийн засгийн нэг хэсгийг бүрэлдүүлдэг.”
Сайн капитализмд хэд хэдэн үндсэн суурь үнэ цэнэ бий. Үүнд: үйлчилгээ, чөлөөт байдал, эерэг хандлага гэж Артур Брукс хэлэв. Тэрээр үйлчилгээ гэдэг нь энэрэн нигүүлсэхүйн хандив тусламж гэхээсээ илүү боломжуудыг бий болгодог. Чөлөөт байдал гэдэг нь материаллаг ертөнцөд уусахгүй байх, түүний аюул хор хөнөөлийг мэдэхийг хэлж байгаа талаар тодруулан ярив.
Хэлэцүүлгийн үеэр Чөлөөт Ази радиогийн эрхлэгч Либби Лью.
Энэтхэг, Дарамсала дах Далай Ламын өргөө. 2015.11.05
Зургийг Дэнзэн Чойжор/ДЛОЧөлөөт Ази радиогийн эрхлэгч Либби Лью ёс суртахуунтай капитализмын америк сонирхол Хятадын нөхцөл байдал хоорондоо хэрхэн уялдаж байгааг тодруулав. Тэрээр хятадад ёс суртахууны доголдол, оюун санааны амьдрал, нийгэмч сэтгэлгээний талаар ташаа мэдээлэл өгч байгааг шүүмжлэн ярив. Энэ бүхэн эерэг өөрчлөлтийг дагуулна гэдэгт найдаж байна гэлээ.
Гурчаран Дас хувь хүний сонирхолыг зүй ёсны зүйл. Энэ нь зөвхөн шунал гэсэн үг биш гэсэн бол Даниел Плетка Америк улс хамгийн хүчирхэг эдийн засагтай гүрэн. Америкийн Засгийн газар ёс суртахууны хэм хэмжээг тогтооход зүтгэхгүй бол асуудал илүү хурцадна гэлээ.
Роберт Доар Дээрхийн Гэгээнтнээс капитализм Энэтхэгт хэрхэн үйлчилж байгааг тодруулахад:
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам хэлэлцүүлэгт өөрийн бодлоос хуваалцав.
Энэтхэг, Дарамсала дах Далай Ламын өргөө. 2015.11.05
Зургийг Дэнзэн Чойжор/ДЛО“Энэтхэг орон эртний суурь үнэ цэнэ бүхий уламжлалтай. Хүчирхийлэлээс ангид шашны эв нэгдлийг дээдэлдэг. Энэ уламжлалаа хадгалсаар ирсэн. Энэ нь Энэтхэгийн үнэт өв. Өнөөгийн Энэтхэгчүүд орчин үеийн боловсрол эзэмшиж, техникийн хөгжил дэвшлийг сурч өв уламжлалаа төдийлэн эргэж харахгүй байна.” гэж хариуллаа.
Мөн тэрээр: “Надад нэг асуулт байна .Швед, Австри зэрэг оронд баян ядуугийн ялгаа бага байгаа нь юуных вэ?” гэсэнд Артур Брукс: “Энэ байдал Данид ч мөн ажиглагддаг. Гэхдээ тэдний хүн амын тоо бага. Тиймээс асуудлыг шийдэж нэгдмэл ойлголтонд хүрэх нь илүү хялбар байдаг болов уу.” гэлээ. “Данийн энэ загварыг Энэтхэгт хэрэгжүүлж болох уу?” хэмээн асуухад Эрнэндо дэ Сото “Үүний нэг арга зам нь АНУ-д нэг нам ард түмнээ томоохон бизнес эрхлэгчдээс хамгаалахын төлөө байж, өөр нэг нам нь хэт данхайсан төрөөс хамгаалж байна.” гэлээ.

Артур Брукс хэлэлцүүлгийн үеэр үг хэлж байгаа нь. Энэтхэг,
Дарамсала дах Далай Ламын өргөө. 2015.11.05
Зургийг Дэнзэн Чойжор/ДЛОДээрхийн Гэгээнтэн: “Бид хүний суурь чанар болох хүн чанарын талаар ярилцаж байна. Энэ нь шашны итгэл үнэмшлийн талаарх яриа бус юм. Энэрэл хайр, хүн хүнээ гэх сэтгэл байдаг учраас хүн төрөлхтөн оршин тогтносоор ирсэн. Хүүхэд хайр энэрэлээр өсч торних нь эрүүл байх үндэс болдог. Энэ олон шашин өөр өөр газар нутагт, цаг хугацааны хувьд өөр өөрөөр бий болсон ч бүгд хайр энэрэлийн талаар номлодог. Жинхэнэ хайр энэрэл бүхий л харилцаанд эерэгээр нөлөөлнө. Айдас хүйдэс, стресс бидний эрүүл мэндэд муу болохыг шинжлэх ухаанаар баталсан.”
“Миний энэрэх сэтгэл өвдөгний өвдөлтөнд минь шууд нөлөө үзүүлэхгүй ч ерөнхий эрүүл мэндийн байдалд минь эерэг нөлөөтэй. Өгөөмөр нинжин сэтгэл нь хүн төрөлхтөний оршин тогтнох үндэс. Хэрэв эдийн засгийн хөшүүрэг нь найрсаг элэгсэг байдал байсан бол нөхцөл байдал илүү сайхан байхсан. Бид үүнийг хэвшүүлэхийн төлөө ажиллах хэрэгтэй.”
Ийнхүү энэ хэлэлцүүлгийг хураангуйлан Артур Брукс: Бид дөрвөн зүйл дээр төвлөрье. Элбэг хангалуун байдалд талархая, шуналыг тэвчье. Боломжуудыг бий болгохын төлөө зүтгэе. Эдгээр ярьсан зүйлүүдийг хүмүүст хүргэе.” гэж дүгнэлээ. Тэрээр Дээрхийн Гэгээнтэнд хамтдаа байсанд талархал илэрхийлснээр энэ удаагийн хэлэлцүүлэг өндөрлөв.
Энэтхэг, Дарамсала, Тэгчин Чойлон Хийд 2015.11.05 – Дээрхийн Гэгээнтэн Далай Ламтай хамтран зохион байгуулж буй Америкийн Бизнесийн Хүрээлэнгээс зохион байгуулж буй өнөөдрийн симпозиум нь “Чөлөөт бизнесийн хүч” гэсэн нэртэй байлаа. Уг симпозиумд олон төлөөлөл байсны дотор “Ардчилал ба Эрх чөлөө” хүрээлэнгээс Эрнандао дэ Сото, “Дэлхийн боловсрол ба манлайлал” сангийн Шив Кемка нар оролцов.

Эрнандо дэ Сото эхний хэлэлцүүлгийн үеэр. Энэтхэг, Дарамсала,
2015.11.05. Гэрэл зургийг Дэнзэн Чойжор/ДЛО
Вишну Сваминатанаас чөлөөт эдийн засаг хэрхэн Энэтхэг оронд нөлөөлж байгааг асуухад:
“Хөрөнгийн талаар Сотогийн хэлсэнтэй адилхан. Нийт Энэтхэгчүүдийн 97 хувь нь хүн амын орлогийн албан татвар төлдөггүй. Учир нь тэдэнд үйлчлэх нийгмийн аль нэгэн системд хамрагдаж чаддаггүй. Байрны зээлд хамрагдах боломжгүй байна” хэмээн ярив.
Шив Кемка:

Шив Кемка хэлэлцүүлгийн үеэр үг хэлж байгаа нь. Энэтхэг, Дарамсала,
2015.11.05. Гэрэл зургийг Дэнзэн Чойжор/ДЛО
Энэ тухай Дээрхийн Гэгээнтнээс санал бодлоо хуваалцана уу хэмээхэд:
“Энэ их ээдрээтэй асуудал. Бүхий л зүйлс хоорондоо харилцан уялдаатай. Капитализм ашиг орлогийн төлөө байдаг бол харин социализм нь адаглаад нийгэмдээ хандсан байдаг.
Марксын үзлээс надад таалагддаг зүйл нь ажилчдын эрх тэгш орлогын хуваарилалт. Гэхдээ энэ хоёр системд хувь хүн яаж оролцож байгаагаас шалтгаална.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам хэлэлцүүлгийн үеэр өөрийн үзэл
бодлоос хуваалцав. Дарамсала дах Далай Ламын өргөө. 2015.11.05
Зургийг Дэнзэн Чойжор/ДЛО

Үзсэн: 2 277